| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Шонхойн Оюунтуул |
| Хэргийн индекс | 102/2017/00138/и |
| Дугаар | 445 |
| Огноо | 2017-02-07 |
| Маргааны төрөл | Банкны зээл, Бусад зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 02 сарын 07 өдөр
Дугаар 445
1.Капитал банкны нэхэмжлэлтэй, Н.Мейрамбект холбогдох иргэний хэргийн хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага болох 2.623.472.49 төгрөгийг бүрэн хүлээн зөвшөөрч, төлбөрийг 2017 оны 2 дугаар сарын 25-ны өдөр 874.491 төгрөг, 2017 оны 3 дугаар сарын 25-ны өдөр 874.491 төгрөг, 2017 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр 874.491 төгрөг нийт 2.623.472.49 төгрөгийг төлж барагдуулахаар төлбөрийн графикийг зөрчвөл шүүгчийн захирамжийг шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан биелүүлэхээр харилцан тохиролцон эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.5, 106 дугаар зүйлийн 106.6, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 56.926 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н.Мейрамбекаас улсын тэмдэгтийн хураамжид 28463 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Капитал банк” ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д заасны дагуу захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн адил албадан гүйцэтгүүлэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ Ш.ОЮУНТУУЛ