Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 01 сарын 25 өдөр

Дугаар 2021/ШЦТ/37

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Бээжин даргалж,

 Нарийн бичгийн дарга Б.Болд-Эрдэнэ,

Улсын яллагч М.Берикбол, Хохирогч Б.Н, С.Т

Шүүгдэгчийн өмгөөлөгч В.Энхболд,

 Шүүгдэгч Э.Г нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хөвсгөл аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э-ийн Г-д холбогдох эрүүгийн 2038000000415 дугаартай хэргийг 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч:

Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Э.Г нь 2020 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 9 дүгээр багийн 21-18 тоот хашаанд хохирогч Б.Н гийн зүүн гарын бугалганд хутгалсан, хохирогч С.Т-ийн хэвлийн зүүн доод хэсэгт хутгалж Б.Н, С.Т нарын эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 Шүүгдэгч Э.Г нь 2020 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 9 дүгээр багийн 21-18 тоот хашаанд хохирогч Б.Н гийн зүүн гарын бугалганд хутгалсан, хохирогч С.Т-ийн хэвлийн зүүн доод хэсэгт хутгалж Б.Н , С.Т нарын эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогдуулан Хөвсгөл аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж эрүүгийн 2038000000415 дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ.

 Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав.

Үүнд: Шүүгдэгч Э.Г-ын мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “... би 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Мөрөн сумын 9 дүгээр баг 21-18 тоотод байрлах гэртээ Сагсан, Хархүү нартай 2 шил 0.5 гр Хараа нэртэй архи 14-15 цагийн үед уусан. Тэгээд гэртээ байж байтал Т  гаднаас найз С  гэдэг залуутай орж ирээд Т  барьж авахаар нь би эсэргүүцэж Т  бид хоёр хоорондоо ноцолдож байгаад Т , С  хоёр гэрээс гараад явсан. Тэгээд 30 орчим минутын дараа хашаан дотор орж ирээд над руу Т  зодолдох уу гээд дайрсан. Тэгээд би гэрт гүйж орж бор иштэй хутга авч гараад С-ийн зүүн талын гарт 1 удаа, Т-тэй  ноцолдож байгаад санамсаргүй ташааны зүүн талд нь хутгалсан байна лээ. гэх    мэдүүлэг,

 Хохирогч Б.Н-гийн мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд өгсөн: “ ...2020 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 10 цагийн үед Мөрөн сумын 9 дүгээр баг хаягийг нь мэдэхгүй байна найз Т-ийн гэрт очсон. Т  бид хоёр тал гарч 2 том савтай Сэнгүүр гэдэг нэртэй пиво уугаад буцаж Т-ийн гэрт очсон. Т-ийн гэрт 1 шил хараа 0.75 гр архийг Г, Т , Сагсаа нартай хувааж уугаад сууж байснаа санаж байна. Тэгээд юу болсон талаар огт мэдэхгүй байна. Яагаад миний гар луу хутгалсан юм бүү мэд эмнэлэг дээр зүүн талын гарын булчинг эмчээр боолгож байсан. Г ахыг хутгалсан гэж Т-ийн хашаан дотор байсан Төгсөө гэдэг хүн хэлсэн. Би уул нь Г, Т  нартай маргалдсан асуудал байхгүй. Миний бие одоо шарх гэмтэл байхгүй. хутга гарын булчинд өнгөц орсон байсан. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. ...” гэх мэдүүлэг /хх-9-10х/,

 Хохирогч С.Т-ийн мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд өгсөн: ” ... би гэртээ байж байтал 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн өглөө 10 цагийн үед манай найз Н  ирээд бид хоёр 9 дүгээр хорооны ар талд гарч Сэнгүүр нэртэй 2.5 литрийн пиво хувааж уусан. тэгээд 12 цагийн орчимд гэртээ буцаж очиход гарт Г ах, ээж хоёр байсан. Гаднаас Сагсан ах 1 шил Хараа нэртэй 0.75 гр архитай ирсэн. Тэгээд гэрт ээж архи уулгахгүй болохоор Сагсан ах, Г ах, Н  бид нар хашаан дотор архи уусан. Архи ууж байхдаа хашаан дотор Н , Г ах хоёр барилдсан. Г ах барилдаж унасандаа хэдэн үг хэлээд байхаар нь би Н-г  өмөөрч та барилдаж чадахгүй байж юу гэж барилдаж байдаг юм гэсэн. Тэгээд би хашаанаас Н-г  аваад гарсан. Удалгүй намайг хашаандаа буцаж ирэхэд Г ах намайг болон Н-г  хутгалсан юм билээ. Би яг хутгалуулснаа мэдээгүй. Хашаас Н-г  авч гарснаа бас мэдэхгүй байна. Би эмнэлэг дээр зүүн талын бөөр хэсэгтээ хутгалуулсан очоод жаахан сэргэсэн. Гэхдээ эмнэлэгт хэвтээгүй эмч хоёр оёдол тавиад гайгүй байна гээд боолт хийж өгөөд явуулсан. Надад одоо гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй  гэх мэдүүлэг /хх-13-14х/,

Гэрч Б.С-ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2020 оны 10 дугаар сарын 20-ны өглөө 10 цагийн үед Мөрөн сумын 09-р хороо 21 дүгээр гудамж 18 тоот өөрийн нөхөр Г бид хоёр гэртээ байж байтал Улаанбаатар хотоо төрсөн хүү Т  ирсэн. Бид гурав хоол унд хийж идэж байтал гаднаас танил Л  орж ирсэн. Орж ирэхдээ 1 шил 0.5 граммын хараа архитай орж ирсэн. Уг архийг нөхөр Г-тай хувааж уусан. Архийг ууж дууссаны дараа нөхөр Г, Л  хоёр дахиж архи ууна гэж хэлхээр нь гэрээс гарч архиа уу гээд гэрээс гаргасан. Би гэрээ цэвэрлээд хойд талын айлд байж байгаад гарч иртэл гэрийн урд гадаа нөхөр Г, Л , зүс таних Хархүү / жинхэнэ нэрийг нь мэдэхгүй байна /, Манай хүү Т  түүний хоёр найз энэ зургаа 1 шил 0.75 граммын хараа архи ууж байсан. Тэр үед нөхөр Г манай хүүгийн найз С  /жинхэнэ нэрийг нь мэдэхгүй/ хоорондоо барилдаад байсан Тухайн үед би тэд нарт хандаж архиа боль цагдаа нар эргүүл хийж явж байгаа архи дарсаа боль гэж зөндөө хэлсэн. Тэгтэл нөхөр Г манай хүүгийн найз С тай хэрэлдээд хоорондоо зодолдсон. Тэр үеэр манай төрсөн дүү Баярцэцэг цагдаад дуудлага өгсөн байсан. Дуудлага өгсний дараа хүү Т  найзуудтайгаа хашаанаас гараад явсан. Мөн Л  гарч явсан. Удалгүй цагдаа нар ирээд нөхөр Г, Хархүү хоёрыг авч явах гэхээр нь би дуудлага өгөөгүй маргалдсан хүмүүс нь салаад яваад өгсөн. Дуудлагаа буцаая гэж хэлсэн. Тэгээд цагдаа нар явсан. Цагдаа нарыг явсны дараа Хархүү мөн адил манайхаас гараад явсан. Түүний дараа манай нөхөр гарч явах гээд байхаар би дандаа гай болж байдаг архи дарс уухаараа аятайхан байж болдоггүй муу гэж хашаан дотроо нөхөр Гантулгыг бариад орилж байтал манай хүү Т  хашааны үүдэн дээр ирээд юу болоод байгаа юм гэртээ оръё таныг одоо хүртэл наадах чинь зодоод байгаа муу гэж орилтол нөхөр Г муу банди чамд хутга шаана гэж орилсон. Тэгтэл хүү Т  хашаа даваад орж ирсэн. Мөн хүүгийн найз С  хашаа луу давж орж иртэл нөхөр Г гэр лүү ороод хутгаа аваад гараад ирсэн. Би тухайн үед С д хандаж наад гарт нь байгаа хутгийг нь юмаар цохиод унагаачхаж болддоггүй муу гэж хэлтэл С  нөхөр Гантулгын гар луу банзаар цохисон. Тэгтэл нөхөр Гантулгын гарт байсан хутга уналгүй хоорондоо барьцалдаж авсан. Тэр үеэр нөхөр Г С-ийн зүүн гарын булчинд хутгалтал хүү Т  С г хутгалчихлаа гээд нөхөр Г руу дайрсан. Нөхөр Гантулгыг хүү Т  унагааж хоорондоо ноцолдож байтал Г хүү Т-ийн гэдсэнд хутгалчихсан. Тэр үед нөхөр Гантулгын хутгийг авах гэж ноцолдсон боловч хутгаа өгөхгүй би өөрөө нойл руу хутгаа хийе гэж хэлсэн. Тэгээд нойл руу хутга хийсэн талаар сайн мэдэхгүй байна. Нөхөр Г тэгээд хашаанаас гараад гүйсэн. мэдүүлэг/хх-15-17х/,

Насанд хүрээгүй гэрч Н.О-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “ ... 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдөр гэртээ буюу Мөрөн сумын 14 дүгээр баг 14-21-18 тоотод төрлийн охин Х-тэй  хамт байж байтал гадаа хүмүүс маргалдаж байх шиг байсан. Манай бэр эгч Саруултамир чарлаад байх шиг болохоор нь гэрээсээ ганцаараа гарсан чинь Т, С  хоёр хутгалуулчихсан байсан. Хэн хутгалсан талаар мэдээгүй. Т  ахын зүүн талын ташаан дээд хэсэг, С  ахын зүүн талын гаран дээр хутгалсан харагдаж байсан. Ингээд Саруултамир эгч аваад эмнэлэг явсан. Хашаан дотор энэ үед Г ах байхгүй байсан. Хашаан дотор ямар нэгэн хутга харагдаагүй. гэх мэдүүлэг /хх-21-22х/,

 Гэрч Л.Л-ын      мөрдөн шалгах        ажиллагааны           шатан өгсөн: “ ... Би 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдөр Мөрөн сумын 9 дүгээр багт Гантулгын гэрт  архи уугаад байж байтал гаднаас С,Т  нар орж ирээд нэг шил архи бид дөрөв дахин нэг шил архи хувааж уусан. Тэгээд С  гэдэг залуутай Г барилдаад дараа нь жаахан маргалдсан. Тэгээд Т, С  нарыг хашаанаас би авч гараад дахин битгий маргалд гээд хэлээд явуулсан. би өөрөө гэр лүүгээ явсан. Миний хажууд Т, С нартай Г маргалдаж байснаас хутга, зодооны асуудал болоогүй. гэх мэдүүлэг /хх-н 24-25х/,

Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Б.Цолмонгийн 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 518 дугаартай:

 1. Б.Н гийн биед зүүн бугалганд шарх, цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо.

2.  Б.Н гийн биед үүссэн гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

3.  Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

 4. Цаашид хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх-н 28х/,

Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Б.Батмөнхийн 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 521 дугаартай:

  1. Э.Г-ын биед гэмтэл тогтоогдсонгүй. гэх дүгнэлт /хх-н 31 х/,

Хөвсгөл аймаг Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Б.Цолмонгийн 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 517 дугаартай:

1.  С.Т-ийн биед хэвлийн зүүн доод хэсэгт шарх, цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо.

2.  Дээрх гэмтлүүд нь ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүссэн гэмтэл байх боломжтой.

3.  С.Т-ийн биед үүссэн гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.Т-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4.  Дээрх гэмтлүүд нь хэрэг гарсан цаг хугацаанд үүссэн гэмтэл байх боломжтой.

 5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. гэх дүгнэлт /хх-н 34х/,

Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон

Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Цагаан бургас багийн Засаг даргын тодорхойлолт, иргэний үнэмлэхийн лавлагаа, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 177 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-45, 46, 54, 56-59х/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 Эрүүгийн 2038000000415 дугаар хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ.

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх үзлээ.

 Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 Шүүгдэгч Э.Г нь 2020 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 9 дүгээр багийн 21-18 тоот хашаанд хохирогч Б.Н-гийн зүүн гарын бугалганд хутгалсан, хохирогч С.Т-ийн хэвлийн зүүн доод хэсэгт хутгалж Б.Н , С.Т нарын эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судлагдсан шүүгдэгч Э.Г-ын мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэг, Хохирогч Б.Н-гийн /хх-9-10х/, хохирогч С.Т-ийн /хх-13-14х/, Гэрч Б.С-ын /хх-15-17х/, насанд хүрээгүй гэрч Ц.Э-ийн /хх-21-22/, гэрч Л.Л ын /хх-24-25х/ мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлгүүд, Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Б.Цолмонгийн 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 518 дугаартай дүгнэлт /хх-28-р хуудас/,

Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Б.Цолмонгийн 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 517 дугаартай дүгнэлт /хх-34х/,зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Э.Г-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх дүгнэв.

Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хууль зүйн ухамсар дутмаг байдал, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харилцаа, ес суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзлээ.

Хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг шүүгдэгч Э.Г нь ганцаараа үйлдсэн болох нь хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна.

Шүүгдэгч нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулан хор уршигт зориуд хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд: Шүүгдэгч Э.Г нь хохирогч Б.Н, С.Т-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан байна. Хохирогч Б.Н , С.Т нар нь эмчилгээний зардал нэхэмжлээгүй болно. Хохирогч Б.Н, С.Т нар нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн шүүгдэгч Э.Г-с иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй байна.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар: Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан, хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Э.Г-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсон тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

 Шүүгдэгч Э.Г нь урьд ял шийтгэл эдэлж байсан болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 177 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-54, 56-59х/-аар тогтоогдож байна.

 Шүүгдэгч Э.Г нь анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

Шүүгдэгч Э.Г-ын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэмжээ зэргийг харгалзан түүнд торгох ял оногдуулах нь зүйтэй байна.

Эрүүгийн 2038000000415 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт Э-ийн Г-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э-ийн Г-ыг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

  3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д зааснаар шүүгдэгч Э.Г-ын торгох ялын биелэлтэд хяналт тавихыг Хөвсгөл аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Э.Г нь торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг дурдсугай.

5. Эрүүгийн 2038000000415 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, хохирогч Б.Н , С.Т нар нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн шүүгдэгч Э.Г-с иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин Т  болтол шүүгдэгч Э.Г-д шүүхэд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                          Б.БЭЭЖИН