Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 01 сарын 19 өдөр

Дугаар 2021/ШЦТ/09   

 

                                                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Д.Баттулга даргалж,

Нарийн бичгийн дарга: Д.Энхзул,

Улсын яллагч: Б.Амармөрөн,

Шүүгдэгч: Ц.Т /өөрөө өөрийгөө өмгөөлсөн/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдсон Чулуухай овгийн Ц.Т холбогдох 2129000000002 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.  

Үйлдсэн хэргийн талаар:

Шүүгдэгч Ц.Т нь 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Өмнөговь аймгийн Цогтцэций сум, Цагаан-овоо баг, Зүүнсуугийн 2-235 тоотод бага насны хүүхэд буюу 9 нас 10 сар 19 хоногтой дагавар хүү Б.Өнөрбаярыг нүүрэн тус газар нь өшиглөж эрүүл мэндэд нь хөнгөн хохирлыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7-д заасан бага насны хүүхэд болохыг мэдсээр байж гэх хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.Т нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрхийнхээ дагуу шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхөөс татгалзсан болно.

Насанд хүрээгүй хохирогч Б.Өнөрбаярын өгсөн: “...Би 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн, шөнө болж байхад /цагийг нь санахгүй байна/ би гэртээ хоолоо идчихээд хүүхэд асрагч Жалмаа, дүү Содбилэг нарын хамт байж байтал хойт аав Т архи уучихсан гаднаас орж ирсэн. Орж ирээд хоол байна уу, өлслөө гэж ярьж байгаад хэвтсэн. Тэгээд би утсаараа тоглож байтал хойд аав Түвшинжаргал “чи утсаа тоглохоо боль, би орж ирээд 30 минут боллоо” гэж хэлсэн. Тэгээд би тоохгүй утсаараа тоглоод сууж байтал “чи утсаа тоглохоо боль, би орж ирээд 30 минут боллоо” гэж хэлсэн. Тэгээд би тоохгүй утсаараа тоглоод сууж байж байсан чинь дүүгийн угжийг над руу шидсэн, миний толгой дээр оносон. Тэгээд би дахиад тоглоод сууж байтал “чи тоглохоо болихгүй юмуу” гээд тавчик шидсэн, тавчик нь оноогүй. Тэгэхээр нь би тоглохоо больчихоод сууж байтал “чи манай гэрээс аавыгаа дуудаад яв” гэхээр нь би аавыгаа дуудах гээд утсаа барьж байтал босож ирээд миний нүүр лүү гуталгүй, хөл нүцгэн хөлөөрөө 4 тийрсэн. Тэгээд би уйлаад өдөр хийж байсан хичээлийнхээ үлдэгдлийг хийсэн. Тэгж байхад Жалмаа эгч ээж рүү хэлээд, ээж манай аавруу хэлээд, манай аав Будбаатар намайг очиж авсан. Аав Будбаатар гэрийн гаднаас миний утасруу залгаад гараад ир гэхээр нь гараад, аавынхаа гэрлүү явсан. Манайхыг урд уурхайчин хороололд байдаг байхад /ноднин байх, би 3 дугаар ангид байсан/ манай хойд аав Т ээжтэй муудалцаж байгаад, куртикээ авах гээд гарах гэж байхдаа миний нүдрүү цохиж байсан. Өөрөөр зодож байгаагүй. Хааяаадаа удирдлага аваад өг, утас цэнэглээдэх гэхээр нь хийж өгөхгүй байхаар намайг загинадаг... хөл нүцгэн хөлөөрөө зүүн нүдний хэсэг рүү 4 удаа тийрсэн, зүүн нүд хөхөрч, хавдсан, бас нүдний цагаан хэсэг улаасан” гэх мэдүүлэг /хх-ийн 09-10, 23-25-р хуудас/

Хууль ёсны төлөөлөгч Х.Будбаатарын өгсөн:“...гэрт орсон чинь Өнөрбаярын зүүн нүд нь хөхөрчихсөн хавдсан байсан. Тэгээд юу болсон талаар асуусан чинь Т өшиглөсөн гэж хэлсэн. Тэгэхээр нь цагдаад мэдэгдсэн.” гэх мэдүүлэг /хх-ийн 27-29-р хуудас/

Гэрч Э.Уянгын өгсөн:“...Би 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдөр сумаас 20 км орчим байрлах ажлын байран дээрээ байж байсан. Тэгээд гэрлүүгээ шөнө фэйсбүүкийн видео дуудлагаар ярихад /цагийг нь сайн санахгүй байна/ манай хүүхэд асрагч Даваажалам, манай хүүхэд Өнөрбаяр, Содбилэг 3 гэртээ хоолоо идчихээд унтах бололтой яриад байж байсан. Тэгсэн чинь удаагүй Даваажалам “Өнөрөөг утсаар тоглоод байна гэж Т уурлаад байна” гэж мессэж бичсэн, тэгэхээр нь би дахиад видео дуудлагаар залгахад манай нөхөр Т, Даваажалам, Содбилэг 3 байсан, манай хүү Өнөрбаяр уйлчихсан байж байсан, нүдрүү цохисныг нь бол анзаараагүй, уйлаад нүдээ нухаад улайчихсан байна гэж бодсон, тэгээд би утсаа салгаад Өнөрбаярын төрсөн эцэг Будбаатарлуу залгаад “Өнөрбаярыг утсаар тоглоод гээд загинасан байна, очоод аваатах” гэж ярьсан. Тэгээд Будбаатар Өнөрбаярыг очиж авсан байсан... ” гэх мэдүүлэг /хх-ийн 19-20-р хуудас/

Гэрч И.Даваажаламын өгсөн:“...чи яасан их тоглодог юм бэ, би чамайг боль гээд байна гэж хашхирч хэлээд, хар өнгийн тавчик Өнөрбаяр луу шидээд боссон. Тэгээд Т очоод Өнөрбаярыг хөлөөрөө өшиглөсөн юм шиг байна лээ, яг өшиглөж байхыг нь бол хараагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 16-17-р хуудас/

Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 09 дугаар“...Б.Өнөрбаярын биед зүүн нүдний дээд болон доод зовхинд цус хуралт, нүдний алимны салстад цус харвалт гэмтэл үүчсээ. Дээрх гэмтэл нь тухайн хэргийн нөхцөлд мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 заалтаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 37-38-р хуудас/

Яллагдагч Ц.Т өгсөн“...манай хүү Өнөрбаяр утсаараа тоглоод байхаар нь “миний хүү зөндөө удаан тоголчихлоо шдээ, одоо боль” гэж хэлсэн, тэгээд хүү болихгүй тоглоод сууж байсан. Гэтэл дүү Содбилэг нь /1 ой 5 сартай/ халтираад унаад уйлсан, тэгэхээр нь ” гэх дүгнэлт /хх-ийн 70-71-р хуудас/

Шүүгдэгч Ц.Т хувийн байдлын талаар: 

Шүүгдэгч Ц.Т эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 52-р хуудас/,

Шүүгдэгч Ц.Т иргэний үнэмлэхийн лавлагаа, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, тээврийн хэрэгслийн лавлагаа, шүүхийн шийдвэрээр иргэн, хуулийн этгээдэд төлбөргүй болох тодорхойлолт, хаан банкны дансны хуулга /хх-ийн 61-78-р хуудас/,

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой хянаад хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөвд тооцож шийтгэх тогтоолын үндэслэл болголоо. 

Насанд хүрээгүй хохирогч Б.Өнөрбаярын биед гэмтэл учруулсан шүүгдэгч Ц.Т үйлдэл  нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт бага насны хүүхэд болохыг мэдсээр байж хөнгөн гэмтэл учруулсан үйлдэл тухай зүйл хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан байна.  Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан 2010 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 189/385 дугаартай тушаалаар баталсан “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д” гэмтэл түүнээс үүссэн эд эрхтний үйл ажиллагааны хямрал нь нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош хугацаагаар сарниулсан /түр/” мөн журмын 2.4.2-т “хөдөлмөрийн ерөнхий чадвар бага хэмжээгээр /5-15%/ тогтонги байдлаар алдагдсан” бол гэмтлийн хөнгөн зэрэгт хамааруулахаар шалгуур шинжийг тодорхойлсноор хохирогчид хөнгөн хохирол учруулсан нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.  

Тухайн хэрэгт  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг хангалттай шалгаж тогтоосон, шүүдэгчийн бага насны хүүхдийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэлд Сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн  хэргийн зүйлчлэл  тохирсон байна.

Хохирол төлбөрийн тухайд:

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Будбаатар нь прокурорт гаргасан хүсэлтдээ: “...миний бие болон хүү бид хоёр гомдолгүй...” /хх-ийн 87-р хуудас/ гэх хүсэлтээр шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч нь гэм буруугийн талаар маргаагүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч хохирлыг төлж барагдуулсан, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3-т зааснаар хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай  шүүхэд шилжүүлсэн байх ба шүүгдэгч нь гэм буруу болон хүлээлэгэх хариуцлагын талаарх саналыг сайн дураараа хүлээн зөвшөөрсөн нь  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцлийг хангасан байна  гэж үзэв.

-улсын яллагчаас шүүгдэгч Ц.Т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар бага насны хүүхдийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруутайд тооцуулж, 600 нэгж буюу 600 000 төгрөгөөр торгох ялын дүгнэлтийг гаргасан байна.

Шүүхээс шүүгдэгч Ц.Т ял оногдуулахдаа мөрдөн байцаалтын шатнаас эхлэн гэм буруугийн талаар маргаагүй, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал,  учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан улсын яллагчаас гаргасан саналын хүрээнд  шүүгдэгчид   Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 600 нэгж буюу 600 000 төгрөгөөр торгох ял оногдуулав.

Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.8, 36.10, 38.1, 38.2 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Чулуухай овгийн Ц.Т бага насны хүүхдийн  эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Т 600 /зургаан зуу/-н нэгж буюу 600 000 /зургаан зуун мянга/-н төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй,шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

4. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

5. Шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Д.БАТТУЛГА