Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 02 сарын 22 өдөр

Дугаар 588

 

1.”Номин-Юнион” ХЗХ нь хариуцагч Т.Амарсайхан, Д.Энэбиш нарт холбогдох зээлийн гэрээний үүрэгт нийт 4.591.387 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Т.Амарсайхан, Д.Энэбиш нар нь нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хүлээн зөвшөөрч,төлбөрийг 2017 оны 3 дугаар сарын 15-ны өдөр 750.000 төгрөг, 2017 оны 3 дугаар сарын 31-ний өдөр 750.000 төгрөг, 2017 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр 750.000 төгрөг, 2017 оны 4 дүгээр сарын 30-ний өдөр 750.000 төгрөг, 2017 оны 5 дугаар сарын 15-ний өдөр 795.693.50 төгрөг нийт 4.591.387 төгрөгийг бүрэн төлж барагдуулахаар  тохиролцож  эвлэрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс 2017 оны 2 дугаар сарын 08-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжидурьдчилан төлсөн 88.413 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, Баянгол дүүргийн Татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 44.206 төгрөгийг, хариуцагч Т.Амарсайхан, Д.Энэбиш нараас нь улсын тэмдэгтийн хураамжид 44.206 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “Номин-Юнион” ХЗХ-д толгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг мэдэгдсүгэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн адил албадан гүйцэтгүүлэхийг дурдсугай.

 

 

 

 

 

 

 

ШҮҮГЧ                                          Ш.ОЮУНТУУЛ