| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сэмжидийн Нолхоосүрэн |
| Хэргийн индекс | 175/2020/0014/Э |
| Дугаар | 175/ШЦТ2020/83 |
| Огноо | 2020-04-10 |
| Зүйл хэсэг | 24.2.1., |
| Улсын яллагч | Т.Нансалмаа |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 04 сарын 10 өдөр
Дугаар 175/ШЦТ2020/83
Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Нолхоосүрэн даргалж, тус шүүхийн шүүх хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
Улсын яллагч В.Батдэлгэр
Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Баярсайхан
Х.Базаррагчаа
Нарийн бичгийн даргаар Ө.Энх-Амар нар оролцов.
Нийслэлийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ш овогт Хгийн А, Х овогт Агийн М, Хын Ч овогт Тгийн Б нарт холбогдох 1802003770256 тоот хэргийг хянан хэлэлцэв.
Үндсэн захиргаа; Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод, 1977 оны 02 дугаар сарын 08-ны өдөр төрсөн, 42 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Улаанбаатар хот Баянзүрх дүүрэг 26-р хороо Баянмонгол хороолол *** тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай гэх, Ш овогт Хгийн А, /РД:******** /:
Үндсэн захиргаа; Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод, 1977 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр төрсөн, 42 настай, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт Улаанбаатар хот Сонгинохайрхан дүүрэг 7-р хороо 0119-р царгийн ангийн байрны ** тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай гэх, Х овогт Агийн М, /РД:****** /:
Үндсэн захиргаа; Монгол Улсын иргэн, Сэлэнгэ аймгийн Ерөө суманд, 1984 оны 12 дугаар сарын 03-ны өдөр төрсөн, 35 настай, дээд боловсролтой, хөдөө аж ахуйн мехөник инженер мэргэжилтэй, Сэлэнгэ аймгийн Ерөө сумын “Ерөө нутгийн буян” нөхөрлөлийн ахлагч ажилтай, ам бүл 3, аав ээжийн хамтСэлэнгэ аймгийн Ерөө сумын 2-р баг 2-26 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд Сум дундын 23-р тойргийн шүүхийн 2014 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 66 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн 99-р зүйлийн 99.2-д заасны дагуу 255 цаг албадан ажил хийлгэх ялаар шийтгүүлж байсан, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай гэх, Хын Ч овогт Тгийн Б, /РД:****/,
Шүүгчдэгч Х.А, А.М, Т.Б нар нь 2018 оны 06 дугаар сарын 07-ны өдөр Сэлэнгэ аймгийн Ерөө сумын 2-р багийн “Өлөнт” гэх газар хууль бусаар тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулсан,
2018 оны 07 дугаар сарын 09-ний өдрөөс 2018 оны 08 дугаар сарын 25-ны өдөр хүртэл хугацаанд дахин Сэлэнгэ аймгийн Ерөө сумын 2-р багийн нутаг “Өлөнт” гэх газар хууль бусаар тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулсны улмаас байгаль экологид нийт 10.761.827 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
Тодорхойлох нь
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд;
1.Шүүгдэгч А.Мын мөрдөн байцаалтын шатанд 2018 оны 11 дүгээр сарын 21-нд яллагдагчаар өгсөн: ...Би тухайн газарт техник хариуцсан механикаар ажиллаж байсан ба А, Б нар тусгай зөвшөөрөл болон уг газарт хайгуул олборлолт явуулах талаар зөвшөөрөл олгосон. 2018 оны 06-р сарын 05-ны өдрөөс 07-ны өдөр хүртэл хир хэмжээтэй газар ухсан байсан гэдгийг мэдэхгүй байна. Биднийг уг газарт анх очих үед хуучин ухсан, олборлолт хийгдсэн газар байсан. ...гэх мэдүүлэг, /3-р хх-ийн 61-63-р ху/,
2.Шүүгдэгч А.Мын мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар дахин 2019 оны 01 дүгээр сарын 10-нд өдөр өгсөн: ...Тухайн хуучин ашиглагдсан талбай дээр дөнгөж хөрс хуулалт хийгээд хоёр хонож байхад цагдаа нар ирээд ажил зогссон. Тэгээд сар гаран зогсож байгаад дахин ажиллаа эхэлсэн. Яг хэдэн куб метр шороо ухсанаа мэдэхгүй. Ойролцоогоор том оврын Хово машинаар 4-5 машин шороо ухсан байсан байх, сайн мэдэхгүй байна. Шороо бол огт угаагаагүй болно. ...гэх мэдүүлэг, /3-р хх-ийн 213-214-р ху/,
3.Шүүгдэгч Т.Бгийн мөрдөн байцаалтын шатанд 2018 оны 11 дүгээр сарын 23-нд яллагдагчаар өгсөн: ...Би тусгай зөвшөөрөл аваагүй, ямар учраас гэвэл бид нарын хүсэлт өгсөн кординат цэг дээр “Ашигт малтмал”-ын газарлуу явуулаад давхцал байгааг шалгаад зөвшөөрөл өгч гэрээ хийнэ гэсэн боловч хүлээлгэж байсаар байгаад зөвшөөрөл өгөөгүй. ...гэх мэдүүлэг, /3-р хх-ийн 71-73-р ху/,
4.Шүүгдэгч Х.Агийн мөрдөн байцаалтын шатанд 2018 оны 11 дүгээр сарын 21-нд яллагдагчаар өгсөн: ...2018оны 06 сарын 05-нд байхаа үйл ажиллагааг эхлүүлэн хөрс хуулалтыг 2 хоног явуулж байхад шалгалт ирээд ажил зогссон.Тухайн газар нь өмнө нь “Алтан Дорнод Монгол” ХХК-ний нэр дээр үйл ажиллагаа явуулж байсан газар байсан. Түүнээс хойш янз бүрийн жижиг нөхдүүд орж ажиллаж байхыг нь мэднэ. Би сүүлд уг газартаа нөхөн сэргээлтийг 2018 оны 08-р сарын 20-ноос эхлээд хийж 2018 оны 09-р сарын эхээр дууссан тул уг газраа аймаг орон нутагтаа хүлээлгэн өгөхөөр хүсэлт тавьсан байгаа. ...гэх мэдүүлэг, /3-р хх-ийн 71-73-р ху/,
5.Шүүгдэгч Х.Агийн мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар дахин 2019 оны 01 дүгээр сарын 14-нд өдөр өгсөн: ...Ер нь бол голлож бүх асуудлыг би өөрөө хариуцаж ажиллаж байсан. Хөрөнгө оруулалтын хувьд бол техник хэрэгслүүдийг тохиролцоод түрээсээр авч очсон. Анх ажиллагаа тооцон очсон газар нь түрээсэлсэн техник хэрэгслүүдийн зардлыг төлөөд ашигтай ажиллахаар тооцож байсан газар ба даанч тэр газрын бичиг баримтын бүрдүүлэлт хийгдээгүй байсан тул нэгэнт тэр газар орчихсон байсан тул хуучин “Алтан Дорнод Монгол” ХХК-ний ашиглалтын талбайд хамаарагдаж байсан ашиглалт олборлолт хийгдчихсэн хуучин эвдэгдсэн ухагдсан газар дээр орхигдож үлдсэн байж болох ашигт малтмалыг олборлож зардал мөнгөө мөнгөө гаргахаар хуучин шороонуудыг дахин ухаж хөрс хуулалт хийж эхэлж байсан. Яг хөрөнгө оруулалт хийсэн зүйл байхгүй техник хэрэгслүүдийг дандаа түрээслэн ашиглах байсан. Ямар ч шинээр эрүүл газарт хөрс хуулалт хийгдсэн асуудал байхгүй. ...гэх мэдүүлэг, /3-р хх-ийн 216-217-р ху/,
6.Шүүгдэгч А.Мын шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: ...Тусгай зөвшөөрөлгүйгээр үйл ажиллагаа явуулж болохгүй гэдгийг ер нь бол мэдэж байгаа. Бидний хувьд нөхөрлөл байгуулаад хүсэлтээ гаргаж өгсөн байсан тул тэрийгээ хүлээх зуур техникээ түрээслээд эхэлчихсэн байсан тул ажлаа эхлүүлсэн байсан юм. Би техник, тоног төхөөрөмжөө хариуцаж уурхайг даргалж байсан. Энэ үйлдэлдээ их харамсаж байна. Би Хувиараа хөдөлмөр эрхэлдэг сард 1,000,000 гаруй төгрөг олдог. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Прокурорын ялын саналыг хүлээн зөвшөөрч байна. Торгуулийн ялыг боломжоороо даруйхан төлнө...гэх мэдүүлэг,.
7.Шүүгдэгч Т.Бгийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: ...Тусгай зөвшөөрөлгүйгээр үйл ажиллагаа явуулж болохгүй гэдгийг ер нь бол мэдэж байгаа. Бидний хувьд нөхөрлөл байгуулаад хүсэлтээ гаргаж өгсөн байсан тул тэрийгээ хүлээх зуур техникээ түрээслээд эхэлчихсэн байсан тул ажлаа эхлүүлсэн байсан юм. Орон нутгийн зөвшөөрөл ирсэн бол бүтэх магадлал байсан юм. Өмнө нь ухаж эвдэгдсэн газар тул түүнийг дахин эвдэж олсон ашгаараа нөхөн сэргээх боломжтой байсан. Манай суманд нөхөрлөлийн үйл ажиллагааг дэмжиж байсан тул Х.Атай 2 талаасаа нийлж эхэлсэн. Одоогоор би сарын 1.500.00-.1.800,000 төгрөгний цалин авдаг ажил хийдэг. Хийсэн хэрэгтээ гэм буруугаа хүлээж байна. Ямар нэг маргах зүйл байхгүй. Би Ерөө сумын иргэн хэдий ч хотод ажил хийж байр түрээсэлдэг тул торгуулийн ялыг 3 жилийн хугацаагаар хувааж төлүүлж өгнө үү. ...гэх мэдүүлэг,
8.Шүүгдэгч Х.Агийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: ...Тусгай зөвшөөрөлгүйгээр үйл ажиллагаа явуулж болохгүй гэдгийг ер нь бол мэдэж байгаа. Бидний хувьд нөхөрлөл байгуулаад хүсэлтээ гаргаж өгсөн байсан тул тэрийгээ хүлээх зуур техникээ түрээслээд эхэлчихсэн байсан тул ажлаа эхлүүлсэн байсан юм. Ерөнхийдөө би зохион байгуулж ажиллаж байсан. Уг нь бол бид 18 метр хуулж байж алтандаа таарах байсан боловч санаснаараа сайн ажиллаж чадаагүй. Өмнө нь “Алтан дорнод” ХХК ухаж байсан газар юм. Тэгээд газар нь доошоо ус ихтэй тул орхиод явсан. Тэрийг нь өмнө нь ажиллаж байсан хүмүүсээс мэдэж, мэдээлэл авсан болохоор тухайн газарт ажиллая гэж бодсон юм. Зөвшөөрөл хүссэн байсан тул тэрийг гарчих байх л гэж бодсон юм. Тэгээд авсан техникүүдийн хугацаа давчуу байсан тул ажиллаж эхэлсэн. Энэ үйлдэлдээ их харамсаж байна. Цаашид ийм үйл ажиллагаа явуулахгүй гэж бодож байна. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, төлбөр бүрэн төлөгдсөн.Одоогоор би сарын 3,000,000 төгрөгний цалин авдаг ажил хийдэг. ...гэх мэдүүлэг,
9.Хохирогч *******ын мөрдөн байцаалтын шатанд 2018 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр өгсөн: ...Миний бие Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутаг “Өлөнт” гэх газар тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл ,хайгуул явуулж газрын хэвлийд хууль бусаар халдсан хэрэг бүртгэлийн 180200295 дугаартай хэрэгт Ерөө сумын Засаг даргын тамгын газрыг төлөөлөн хохирогч, иргэний нэхэмжлэгчээр томилогдон оролцож байна. Тухайн газарт хууль бус үйл ажиллагааны улмаас шинжээчийн дүгнэлтээр учирсан 8.096.198 төгрөгийн хохирлыг буруутай этгээдүүдээс гаргуулах, мөн орон нутгийн хэрэгцээний газрыг хуучин хэвэнд нь оруулж нөхөн сэргээлтийн үйл ажиллагааг хийлгэх хүсэлтэй байна. Манай сум орон нутгийн зүгээс ямар ч нөхөрлөлд тийм зөвшөөрөл олгоогүй. Мөн иргэн Х.А, А.М нарын иргэнд ч зөвшөөрөл олгоогүй. Би түрүүн бас хэлсэн. Ямар нэгэн нөхөрлөл, хувь хүнд ашигт малтмал хайх, олборлох, ашиглах зөвшөөрөл өгөөгүй. Сум орон нутгийн зүгээс ард иргэдийнхээ ахуй амьдралыг дээшлүүлэх, бичил уурхайн үйл ажиллагааг дэмжих зорилготой манай, үе үеийн дарга нар орон нутгийн хэрэгцээний газраа бичил уурхайн журмаа ажиллуулах талаар 2010 оноос хойш хөөцөлдөж байгаа боловч ямар нэгэн үр дүнд хүрээгүй. Өнөөдрийн байдлаар ч шийдвэр гараагүй л байгаа. Тийм болохоор хэн нэгнийг ажиллуулах зөвшөөрөл олгоогүй, мөн бидэнд тийм эрх мэдэл ч байхгүй. Ард иргэд сум орон нутгийн засаг захиргаанд өргөдөл, хүсэлтээ өгсөөр байгаа. Бид гэмт хэргийн улмаас шууд учирсан 6.429.316 төгрөгийн хохирлыг л нэхэмжилнэ. Шүүхийн шийдвэрээр нөхөн төлбөр ногдуулахдаа Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт экологи эдийн засгийн үнэлгээгээр тогтоогдсон мөнгөн дүнг 2-3 дахин нэмэгдүүлсэнтэйгээр тэнцэх хэмжээгээр тооцож гаргуулдаг. Ихэвчлэн зөрчлийн хэрэгт ингэж нөхөн төлбөр гаргуулдаг. Эрүүгийн хэрэгт бол шууд учирсан бодит хохирлыг нэхэмжилдэг. ...гэх мэдүүлэг, /2-р хх-ийн 204-206-р ху/,
10.Хохирогч *******ийн мөрдөн байцаалтын шатанд 2018 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр өгсөн: ...Энэ хэрэгт шинжээчийн дүгнэлтээр хохирол тогтоогдсон тохиолдолд түүнийг байгаль хамгаалах тухай хуулийн 49-р зүйлийн 4.5 дахь хэсэгт “газарт учирсан хохирлыг тухайн ангиллын газрын экологи-эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр” тооцно гэж заасны дагуу 3 дахин нэмэгдүүлж Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Засаг Даргын Тамгын газрын хүү торгуулийн 100130200952 тоот дансанд төвлөрүүлж өгнө үү” ...гэх мэдүүлэг, /1-р хх-ийн 32-33-р ху/,
11.Гэрч Э.Тэмүүлэнгийн мөрдөн байцаалтын шатанд 2018 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр өгсөн: ...3 экскаватор, 5 хово маркийн авто машин, 1 бульдозер, 1 түлшний машин, усан буу, нийт хорь гаран ажилтантай ба ихэнх нь солигдож ирж очиж байдаг байсан. Хэчнээн хэмжээний алт олборлосон талаар мэдэхгүй. Түрээсийнх болохоор тухайн уурхайн нарийн асуудлыг мэдэхгүй. Тэр болгонд нь оролцоод байдаггүй. Өөрийн хариуцсан ажлаа хийж гүйцэтгэдэг. Уурхайн дарга нь М гэдэг ах байдаг. Энэ хүн ирэн очин байдаг. Б ах ковш жолоодож ажилладаг юм. Ашигт малтмал олборлох зөвшөөрөл байгаа эсэхийг мэдэхгүй байна. ...гэх мэдүүлэг, /1-р хх-ийн 39-40-р ху/,
12.Гэрч Г.Ганбаярын мөрдөн байцаалтын шатанд 2018 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр өгсөн: ...Миний хувьд 2018 оны 08 дугаар сарын 11-ний өдөр нэг экскаватор хүлээж аваад засвар үйлчилгээ хийгээд тэр өдрийнхөө шөнө ажилдаа гарсан. Миний хувьд 2018 оны 08 дугаар сарын 20-ны өдөр хүртэл ажиллаж байтал экскаватор эвдрээд засвар хийж байтал Цагдаагаас шалгалт ирээд уг экскаваторын компьютерийг хурааж аваад явсан. Намайг ажиллаж байхад миний жолоодож байсан экскаватороос гадна 2 экскаватор ажиллаж байсан боловч тэр 2-н нэг нь тогтмол ажиллаж чадахгүй засвар үйлчилгээ хийж ажиллаж байсан юм. Уг 2 экскаваторыг Хүрлээ, Тэрбиш гэж хоёр хүн жолоодож байсан. Экскаватороос тусдаа 5 хово машин байсан. Эдгээрийн жолооч нарыг би мэдэхгүй. 1 ковш ажиллаж байсан, би үүний жолоочийг танихгүй. ...гэх мэдүүлэг, /1-р хх-ийн 44-45-р ху/,
13.Гэрч Э.Хүрэлчулууны мөрдөн байцаалтын шатанд 2018 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр өгсөн: ...2018 оны 07 дугаар сарын 18-ны өдөр Сэлэнгэ аймгийн Ерөө сумын “Өлөнт” гэх газар байх М ахын уурхайд очсон. Уурхай дээр очоод шууд экскаватор жолоодоогүй. Намайг очих үед ажил эхлэх гээд экскаваторт засвар үйлчилгээ хийгээд шууд ажилд гараагүй ба 7 хоног орчим бэлтгэл хангаж засвар хийсэн. Тэгээд 2018 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн үеэс ажиллаж эхэлсэн. Би нэг экскаватор жолоодож 20 хоног ажиллаад 10 хоногийн амралт авч яваад эмнэлэгт хэвтэж байгаад одоо л эмнэлгээс гарч байна. ...Бид нарын ухсан газар өмнө нь том том уурхайнууд ухаад эвдсэн газар байсан. Бид тэнд олборлолт хийгээд хажуугаар нь нөхөн сэргээлтээ мөн хийж байсан юм. Тэнд 3 экскаватор, 5 хово, 1 ковш, 1 бульдозер, 1 усан буу зэрэг тоног төхөөрөмж байсан юм. Эдгээр төхөөрөмжийг 20 гаруй ажилтан хариуцаж ажиллуулж байсан юм. ...гэх мэдүүлэг, /1-р хх-ийн 46-47-р ху/,
14.Гэрч Э.Хүрэлчулууны мөрдөн байцаалтын шатанд 2018 оны 06 дугаар сарын 07-ны өдөр өгсөн: ...Би ямар нэртэй нөхөрлөл гэдгийг нь сайн мэдэхгүй байна. Шарын голд манай найз Зоригоо гэдэг залуу над руу яриад 99194135 гэсэн дугаар руу залгаад “уурхайн компанид ажилд ор” гэсэн. Тэгэхээр нь би залгасан чинь Галаа гэдэг хүн аваад “экскаватор барих уу?, 1 сарын 1.500.000 төгрөгний цалинтай” гэхээр нь би зөвшөөрөөд 2018 оны 06-р сарын 05-ны өглөө ирсэн. “Доосон 500” маркийн экскаватор, улсын дугааргүй тээврийн хэрэгслийн гэрчилгээ байхгүй байсан. Би орой 20 цагаас өглөө 08 цаг хүртэл ажилладаг. Манайх өдөр шөнө гэсэн хоёр ээлжээр ажилладаг. 10-аас 20 хүн ажиллаж байгаа байх. Яг хэд гэдэг тоог нь би мэдэхгүй байна. Одоогоор 2 ширхэг экскаватор, 4 ширхэг норт бенз, 1 ширхэг бульдозер ажиллаж байна. Хэдэн куб шороо гаргаж ачсан гэдгээ сайн мэдэхгүй байна. Яг хэдэн метр хөрс хуулж ухсан гэдгээ сайн мэдэхгүй байна. ...гэх мэдүүлэг, /2-р хх-ийн 29-30-р ху/
15.Гэрч Д.Цэрэндолгорын мөрдөн байцаалтын шатанд 2018 оны 08 дугаар сарын 29-ний өдөр өгсөн: ...Миний хувьд нөхөрлөлийн гишүүн боловч нөхөрлөлийн ажилд тэр бүр оролцоод байдаггүй. Нөхөрлөлийн үйл ажиллагааг Б хариуцаад ажилладаг. Энэ жил Б нөхөрлөлийн журмаар бичил уурхайгаар гэрээ байгуулж олборлолт явуулна гээд явсан. Яг олборлолт явуулсан эсэхийг нь мэдэхгүй. Тэр ажилд нь би оролцоод байдаггүй болохоор сайн мэдэхгүй байна. ...гэх мэдүүлэг, /1-р хх-ийн 48-49-р ху/,
16.Гэрч Г.Ган-Очирын мөрдөн байцаалтын шатанд 2018 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр өгсөн: ...Уг газарт ирээд би 36-59 УБЦ дугаартай хово машиныг жолоодоод урсан газрын хажууд овоолсон шороог зөөгөөд ухсан нүхрүү нь хийж нөхөн сэргээлт хийгээд ажиллаж байтал 2018 оны 08 сарын сүүлээр цагдаа нар ирж шалгаад компьютер хурааж авсан. Үүнээс хойш бид нар ажиллаагүй машин тэргээ засвар үйлчилгээ хийгээд байж байгаа. Уг уурхайд 3 экскаватор, 1 бульдозер, 5 хово, 1 ковш, 1 усан буу зэрэг тоног төхөөрөмж ажиллаж байсан. ...гэх мэдүүлэг, /1-р хх-ийн 51-р ху/,
17.Гэрч Б.Галбадрахын мөрдөн байцаалтын шатанд 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдөр өгсөн: ...Би хувьдаа “Doosan 480” маркийн 1 ширхэг экскаватор, 1 ширхэг хово маркийн өөрөө буулгагч зэрэг техниктэй ба эдгээрийг бусдад түрээслүүлж ажилладаг юм. М нь манай үеэл эгч Анхтуяагийн нөхөр байгаа юм. 2018 оны 06 дугаар сарын эхээр Мтай уулзаад “Шарын голд алтны уурхайд ажиллуулах гэж байгаа юм. Надад техник хэрэгтэй байна. Чи экскаватор, хово 2-оо надад түрээслээд явуулаач” гэж санал тавихаар нь би ах дуу хамаатан улсууд болохоор зөвшөөрөөд “аваад яв” гэж хэлсэн. М ах 2018 оны 06 дугаар сарын 07-ны өдөр гэхэд миний экскаватор, хово 2-г аваад явсан байсан. Би М ахтай тохирохдоо өдөрт нэг ээлжээр ажиллах ба 1 сарын 7 сая төгрөг, экскаваторыг ажлын хэмжээнээс хамаараад нэг сарын 30-35 сая төгрөг гэж тохирсон. ...гэх мэдүүлэг, /1-р хх-ийн 53-р ху/,
18.Гэрч Б.Галбадрахын мөрдөн байцаалтын шатанд 2018 оны 06 дугаар сарын 26-ны өдөр өгсөн: ...Би одоогоор уул уурхайн туслан гүйцэтгэгч, тоног төхөөрөмжийн түрээсийн “Утаат залаат“ ХХК-ийн өөрийн эзэмшлийн 24-54 УБ улсын дугаартай “Doosan” маркийн экскаваторыг түрээслүүлэн ажиллуулдаг юм. Тус экскаваторыг ямар ажилд гаргаж ямар ажил гүйцэтгүүлэхийг түрээслэгч “Утаат залаат” ХХК буюу тус компанийн захирал Х.А хариуцаж байдаг. 2018 оны 06 дугаар сарын үед “Утаат залаат “ ХХК-ийн захирал Х.А надтай холбогдоод “Сэлэнгэ аймгийн Ерөө сумруу уурхайн олборлолт хийлгүүлэх экскаватор ажилд гаргах уу” гэж асуусан. Тэгэхээр нь би зөвшөөрөөд өөрийн эзэмшилд байдаг экскаватороо “Ерөө нутгийн буян” нөхөрлөлийн олборлолт хийгдэх гэж байгаа газарт хүргүүлсэн. “Утаат Залаат” ХХК-аас 1, миний зүгээс-1 нийт 2 экскаваторыг хүргүүлсэн. Экскаватороо түрээслүүлэхдээ ямар нэг гэрээ байгуулаагүй. Сураглаж асуухад нөхөрлөлөөр алтны олборлолт хийгдэх гэж байгаа гэж сонссон. Яг хаана, ямар газар хэн гэдэг хүн ажиллуулах гэж байгаа талаар бол мэдээгүй. “Нөхөрлөлийн үйл ажиллагаанд ашиглана” гэхээр нь би хууль дүрмийн дагуу буюу зохих зөвшөөрөлтэй үйл ажиллагаа явуулах байх гэж бодсон. 2017 онд Монгол улсад орж ирсэн. Одоо миний өөрийн нэр дээр бүртгэлтэй байдаг юм. 24-54 УБ гэсэн улсын дугаартай. Миний өмчлөлд өөр экскаватор байхгүй. ...гэх мэдүүлэг, /2-р хх-ийн 38-39-р ху/,
19.Гэрч Б.Галбадрахын мөрдөн байцаалтын шатанд 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдөр өгсөн: ...Би хувьдаа “Doosan-480” маркийн 1 ширхэг экскаватор, 1 ширхэг “Хово” маркийн өөрөө буулгагч зэрэг техниктэй ба эдгээр техникүүдээ бусдад түрээслүүлж ажилладаг юм. М нь манай үеэл эгч Анхтуяагийн нөхөр нь байгаа юм. 2018 оны 06 дугаар сарын эхээр Мтай уулзаад “Шарын голд алтны уурхай ажиллуулах гэж байгаа юм. Надад техник хэрэгтэй байна, чи экскаватор, хово 2-оо надад түрээслээд явуулаач” гэж санал тавихаар нь би ах дүү хамаатан улсууд болохоор зөвшөөрөөд “аваад яв” гэж хэлсэн. М ах 2018 оны 06 дугаар сарын 07-ны өдөр гэхэд миний экскаватор, хово 2-г аваад явсан байсан. Би М ахтай тохирохдоо өдөрт нэг ээлжээр ажиллах ба 1 сарын 7 сая төгрөг экскаваторыг ажлын хэмжээнээс хамаараад 1 сарын 30-35 сая төгрөг гэж тохирсон. Экскаваторын жолоочоор би Хүрэлчулуун ,хово машины жолоочоор Ган-Очир гэж хүмүүсийг ажиллуулахаар техникүүдтэйгээ хамт явуулсан. М ах надад нэг нөхөрлөлтэй хамтарч ажиллах гэж хэлж байсан. М надад хэлэхдээ “очоод ажиллаагүй байтал цагдаагаас шалгалт ирээд экскаваторын компьютер хурааж аваад явчихсан” гэж хэлж байсан. Би 2018 оны 07 дугаар сарын дундуур цагдаа дээр ирж уулзаж компьютерээ хүлээж аваад М ахтай хамт ажилладаг Бд өгсөн. Тэгсэн дахиж ажиллаж байгаад дахиад компьютер хураалгасан гэж надад М ах хэлсэн.Би М ахтай ярьж тохирохдоо надаас шалтгаалахгүйгээр экскаватор, хово нар ажиллахгүй бол хөлсөө 50 хувиар тооцож авна гэж тохирсон. Миний хувьд техникийн хөлсөнд нийтдээ 16000000 төгрөг аваад байна.Экскаватор нь 28-63 УБ хово нь19-43УНЕ улсын дугаартай тээврийн хэрэгслүүд байгаа юм. М ах надад хэлэхдээ нөхөрлөлтэй хамтарч ажиллах гэж байгаа бичиг баримтын хувьд ямар нэг асуудал байхгүй гэж хэлж байсан. ...гэх мэдүүлэг, /3-р хх-ийн 15-17-р ху/,
20.Гэрч Б.Амарбаясгалангийн мөрдөн байцаалтын шатанд 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдөр өгсөн: ...Миний хувьд 1 сарын 7 сая төгрөгийн хөлс авахаар тохирсон боловч одоогоор хөлс мөнгөө аваагүй байгаа. Машинаа очоод аваад явчих гэхээр дараа нь хөлс мөнгөө авч чадахгүй байх гээд машинаа байлгаад байгаа. Миний хувьд найз Галбадрахад итгээд машинаа байлгаж байгаа. Ямар нэг гэрээ байгуулахгүй, амаар ярьж тохироод машинаа ажиллуулж байгаа. ...гэх мэдүүлэг, /1-р хх-ийн 54-55-р ху/,
21.Гэрч Б.Амарбаясгалангийн мөрдөн байцаалтын шатанд 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдөр өгсөн: ...Би 2018 оны 05 дугаар сарын сүүлээр 59-40 УНА улсын дугаартай хово маркийн, өөрөө буулгагчийг хүнээс худалдаж авсан. Одоо түүнийгээ бусдад түрээслүүлж ажилладаг. Галбадрах бид нар багын найзууд байгаа юм. Би 2018 оны 05 дугаар сард хово худалдаж авсны дараа Галбадрах надад “манай ах М хово машин түрээсэлнэ гэнээ, чи машинаа түрээслүүлэх юмуу” гэхээр нь би зөвшөөрөөд Галбадрахын ах Мад өөрийн 59-40УНА дугаартай машинаа 1сарын 7 сая төгрөгөөр түрээслүүлэхээр тохирсон .Би Галбадрахын хамт 2018 оны 06 дугаар сарын эхээр машинаа Мын ажиллуулж байгаа уурхайд аваачиж өгсөн.Намайг очиход ажил эхлээгүй, хэдэн гэр барьсан байдалтай байсан.Би өөрийнхөө машиныг хамаатны ах Баяраагаар жолоодуулахаар Баяраа ахыг хамт авч явсан юм.Би 2018 оны 09 дүгээр сарын эхээр машинаа шалгаж очиход ажиллахгүй байсан.Яагаад ажиллахгүй байгаа талаар тодруулахад “экскаваторын компьютерийг хураасан байгаа тул ажиллахгүй байгаа” гэж хэлж байсан юм. Миний хувьд 1 сарын 7 сая төгрөгийн хөлс авахаар тохирсон боловч одоогоор хөлс мөнгөө авч чадахгүй байх гээд машинаа байлгаад байгаа, миний хувьд найз Галбадрахад итгээд машинаа байлгаж байгаа. Ямар нэг гэрээ байгуулахгүй амаараа ярьж тохироод машинаа ажиллуулж байгаа. Би түүнийг сонирхож асууж байгаагүй .Би дөнгөж машин аваад найз “машинаар чинь ажил хийлгэе” гэхээр явуулчихсан .Бичиг баримт энэ тэрийг нь бол сайн мэдэхгүй. Найздаа итгээд л явуулчихсан. Өөр хүн байсан бол бичиг баримтыг нь шалгах байсан. Миний багийн найзын ах болохоор итгээд машинаа явуулчихсан. ...гэх мэдүүлэг, /3-р хх-ийн 19-20-р ху/,
22.Гэрч Б.Уламбатын мөрдөн байцаалтын шатанд 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдөр өгсөн: ...Би хувьдаа 41-95УНТ улсын дугаартай хово маркийн машинтай гэдгээ хэлсэн. М нь холын хамаатны хүргэн гэж явдаг. ...2018 оны 08 дугаар сарын 05-ны үед Сэлэнгэ аймгийн Ерөө сумын “Өлөнт” гэх газар байх М ахын уурхайд очсон. Намайг очих үед уг уурхайд 3 экскаватор, 1 бульдозер, 4 хово машин зэрэг 10 гаруй хүн ажиллаж байсан. Би тэнд очоод хэсэг ажиллаж байтал шалгалт ирээд экскаваторын компьютерийг хураагаад ажил зогссон. Миний хувьд хуулсан хөрс зөөгөөд ухсан нүүрэнд үүссэн цөөрмийн усруу хийх ажил хийж байсан. ...гэх мэдүүлэг, /1-р хх-ийн 56-57-р ху/,.
23.Гэрч Ө.Батмөнхийн мөрдөн байцаалтын шатанд 2018 оны 06 дугаар сарын 07-ны өдөр өгсөн: ...Би энд 2018 оны 06 сарын 07-ны өдөр ирсэн, гэрээ хийж захирал Батбаяр гэдэг хүн намайг машинаар энэ газарт хүргүүлсэн. Ирэхэд “Doosan 500” маркийн экскаватор ирсэн. Оператор Чинзориг ирсэн. Хөрс хуулалт хийж эхлээгүй байсан. Тэгээд хэд хоногийн өмнөөс хөрс хуулаж эхэлсэн ба орой 19 цагаас өглөө 07 цаг хүртэл ажилладаг. Би хэн гэдэг хүний ямар нэртэй компани гэдгийг мэдэхгүй, тусгай зөвшөөрөл байгаа эсэхийг мэдэхгүй. Миний ажилладаг “Эвт Бат Залаат” ХХК энэ уурхайн хүмүүст экскаватор түрээсээр ажиллуулж байгаа ба тэр экскаваторт оператор хийж байгаа. Хаанаас хөрс хуулж хийхийг энэ уурхайн геологи Мийгаа гэдэг хүн дааж ухуулж байгаа. ...гэх мэдүүлэг, /2-р хх-ийн 24-р ху/
24.Гэрч Д.Чинзоригийн мөрдөн байцаалтын шатанд 2018 оны 06 дугаар сарын 07-ны өдөр өгсөн: ...“Эвт Бат залаат “ гэдэг компанид экскаваторын операторчин хийдэг. Энэ газар 2018 оны 06-р сарын 01-ний өдөр ирсэн. Doosan 500 маркийн экскаватор жолоодож хөрс хуулалт хийж байгаа. Өглөө 07 цагт ажилдаа гарч орой 19 цагт бууж нөгөө ээлжийн оператортоо хүлээлгэн өгдөг. ”Эвт Бат залаат “ХХК ны захирал Батбаяр 2018 оны 05-р сарын 30-ны өдөр миний ажиллаж байгаа траллер маркийн ачааны машинд ачуулаад наашаа хамт явуулсан. Тэгээд би энд экскаватортой 2018 оны 06 сарын 01-ний өдөр ирсэн. Манай захирал намайг “траллер очих газрыг чинь мэднэ. Чи очоод хүмүүстэй нь уулзаад ажиллаж бай” гэсэн. Тэгээд би энд ирсэн. Намайг энд ирэхэд уулын мастер Мийгаа гэдэг би бүтэн нэрийг нь мэдэхгүй тэр хүнтэй голын цаад талд газар зааж өгч “энд хөрс хуулалт хийнэ” гэсэн. Тэгээд ажиллаж байсан. Миний ажилладаг “Эвт Бат Залаат “ХХК экскаваторын бичиг баримт нь надад байхгүй захиралд байгаа байх, би энэ компанид 2017 оны 11 сараас ажиллаж байгаа. Би сайн мэдэхгүй ирээд удаагүй болохоор сайн мэдээгүй. Манай компани экскаваторыг болон бульдозер маркийн техникийг түрээсэлж байгаа гэсэн. Улаанбаатар хотод байгаа түрээсэлсэн бичиг баримт байхгүй. Би “Эвт Бат Залаат” ХХК-ний үндсэн ажилтан. Энэ уурхайтай ямар нэг холбоогүй. Та нарын сая ирээд харахад ажиллаж байсан газарт хийж байгаа. Нарийн хэмжиж үзээгүй гэхдээ 10 орчим метр байгаа.Одоо л хөрсөө хуулж байгаа багцаагаар 4 /дөрөв/ метр орчим гүн хөрс хуулалт хийсэн. Энд хэдэн сар хүртэл ажиллах талаараа сайн мэдэхгүй байна. Манай захирал “очоод хий гэснийг нь, хийж бай” гэж хэлсэн. ...гэх мэдүүлэг, /2-р хх-ийн 26-27-р ху/,
25.Гэрч Б.Атарболдын мөрдөн байцаалтын шатанд 2018 оны 06 дугаар сарын 07-ны өдөр өгсөн: ...Би энэ газарт 2018 оны 06 сарын 06-ны өдөр ирээд экскаваторын операторын ажил хийж байна. Би “Ерөө нутгийн буян” гэх нэртэй нөхөрлөлд оператор хийж байна. Өглөө 08 цагаас орой 20 цаг хүртэл ажилладаг. Би өчигдөр орой ирсэн учраас шөнө өдөр ээлжилдэг талаар мэдэхгүй байна. Намайг Галбадрах гэдэг хүн энэ нөхөрлөлд ажилд оруулсан. Энэ талаар би сайн мэдэхгүй байна. Саяхан оператор болоод удаагүй байна. Надад тээврийн хэрэгслийн гэрчилгээ байхгүй. Тухайн тээврийн хэрэгсэл хэний эзэмшлийнх болохыг мэдэхгүй байна. Надад “1 сард 1.500.000 мянган төгрөгний цалин өгнө” гэхээр нь би ажилд орсон. Алтны уурхайн нөхөрлөл гэсэн. Энэ нөхөрлөлд 15-16 хүн ажиллаж байгаа. 2 ширхэг экскаватор, 1 ширхэг бульдозер, 4 ширхэг норт бенз ажиллаж байна. Би сайн мэдэхгүй байна. Намайг ирснээс хойш алт олборлоогүй байгаа. ...гэх мэдүүлэг, /2-р хх-ийн 32-33-р ху/,
26.Гэрч Ч.Баттулгын мөрдөн байцаалтын шатанд 2018 оны 07 дугаар сарын 04-ний өдөр өгсөн: ...”Ерөө нутгийн буян” нөхөрлөлийн захирал Т.Б нь манай ээжийн том ахын хүүхэд. Бид үеэлүүд юм. Би нөхөрлөлийн үйл ажиллагаатай нь ямар нэг холбоо байхгүй. Тэд Б ахын найзууд нь гэсэн, 2018 оны 05-р дугаар сард Б ах хөдөөнөөс ирээд миний машиныг гуйж А, М нартай хамт Сэлэнгэ аймгийн Ерөө суманд газар үзсэн. Тэгэхэд нь би хамт машинаа барьж явсан. Би энэ нөхөрлөлд ямар нэг хамааралгүй. ...гэх мэдүүлэг, /2-р хх-ийн 48-49-р ху/,
27.Гэрч А.Энхбаатарын мөрдөн байцаалтын шатанд 2018 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр өгсөн: ...“Ерөө нутгийн буян “ нөхөрлөл гэж би мэдэхгүй. Харин А надтай уулзаж байсан. Манай компани бол Сэлэнгэ аймгийн Ерөө сумын “Өлөнт” гэх газарт 131.9 га талбайд ашиглалт явуулах лицензтэй .Хуучин 287 га байж байгаад одоо 131.9 болсон юм.Манай ойролцоо Х.А үйл ажиллагаагаа явуулж байсан ба манай газарт кемпээ барьсан байсныг хэлж анхааруулж байсан. Нэгэнт Цагдаагийн байгууллагаас тэдний үйл ажиллагааг зогсоосон юм бол одоо бид нар өөр ярих юм алга. ...гэх мэдүүлэг, /2-р хх-ийн 215-р ху/,
28.Гэрч Т.Алтансүхийн мөрдөн байцаалтын шатанд 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр өгсөн: ...SHAANXI маркийн БНХАУ-д үйлдвэрлэгдсэн, 1465 улсын дугаартай автомашиныг 2017 оны 04 сард “Төмөр транс“ ХХК-аас 40 сая төгрөгөөр худалдаж авсан. Намайг авахад “Төмөр Транс” ХХК нь Хас банкны зээлээр авсан байсан. Зээл нь төлөгдөж дуусаагүй бичиг баримт нь тэр банкны нэр дээр байсан. Би “Төмөр Транс” ХХК-д машины төлбөрт 40 сая төгрөг бэлнээр төлсөн. Тухайн үед уг компани нь зээлийнхээ төлбөрийг төлж дуусаад миний нэр дээр машины бичиг бичиг баримтыг нь шилжүүлж өгөхөөр тохирсон. Зээлийн бичиг баримтыг шилжүүлж авч чадалгүй өдий хүрсэн. 2018 оны 05 дугаар сарын 13-ны өдөр байсан шиг санагдаж байна. Миний танил Агваан нь надруу утсаар яриад “Шарын голруу самосмол машин түрээсээр авч явах гэж байгаа юм, тэнд шороо зөөх ажил байна. Чи явах юм уу?, 1 сарын 10 сая төгрөгөөр түрээслэх юм. Урьдчилгаа мөнгөө очоод өгье” гэхээр нь би зөвшөөрсөн. Тэгээд 2018 оны 05 дугаар сарын 17-ны өдөр Шарын голын “Ногоон даваа” гэдэг газар очсон. Тийшээ явахдаа Агваан миний машин дээр 3 гэр ачиж авч явсан. Тэнд ямар ч техник хэрэгсэл байхгүй ажил эхлээгүй байсан болохоор би 4 хоноод машинаа үлдээгээд хотруу буцсан. Тэгээд 8 хоногийн дараа буцаж очоод 3-4 хонож байхад 2 экскаватор ирсэн. Тэр экскаватор 2-3 хоног засвар хийсэн. Тэгээд байж байхад шалгалтаар цагдаа нар ирээд экскаваторын компьютерийг хураагаад аваад явсан. Тэгээд би нөгөөдөр орой нь машинаа.аваад хотруу буцсан. Миний хувьд тэнд очоод ямар ч ажил хийгээгүй. Би түүнтэй машинаа 1 сарын хугацаанд 10 сая төгрөгөөр түрээслэхээр тохирсон, гэрээ байгуулсан юм бол байхгүй. ...гэх мэдүүлэг, /3-р хх-ийн 10-11-р ху/,
29.Гэрч С.Үнэнбатын мөрдөн байцаалтын шатанд 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр өгсөн: ...Зил-130 маркийн 6582 УБД автомашиныг 2016 оны 04 сард шиг санагдаж байна, 3500000 төгрөгөөр худалдаж авсан юм. Түүнээс хойш хөдөө орон нутагт түлш тээвэрлэх ажилд явдаг байсан. Тэгтэл хуучин 1 дүгээр баазад надтай хамт жолоочоор ажиллаж байсан М миний уг машиныг 10 сая төгрөгөөр худалдаж авахаар болоод мөнгөө дараа өгөхөөр тохирч 2018 оны 06 сард аваад явсан юм. М надтай худалдах худалдан авах гэрээ байгуулаагүй. Тэгтэл 2 сарын дараа М ирээд “авахаа болилоо” гээд миний машиныг буцаагаад өгсөн. М Шарын голд алтны уурхай шинээр байгуулж байгаа юм, тэр уурхай дээрээ “түлш хадгалахдаа ашиглана” гэж байсан. Тэгээд 2 сарын дараа ирээд “түлш шахаж сордог нацосс байхгүй тэрэг юм байна” гээд буцаагаад өгсөн. Надад 2 сарын хугацаанд ашигласны төлбөр гэж 4 сая төгрөг өгсөн. ...гэх мэдүүлэг, /3-р хх-ийн 12-р ху/,
30.Гэрч Д.Батбаярын мөрдөн байцаалтын шатанд 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдөр өгсөн: ...Би хувьдаа 69-03 УБ,12-95 УБ улсын дугаартай Солонгос улсад үйлдвэрлэсэн Doosan маркийн 2 экскаватортай ба түүнийгээ бусдад түрээслүүлэх ажил хийдэг. Т.Б гэж хүнийг би танихгүй. Мыг би эртнээс таньж мэднэ. 2018 оны 06 дугаар сарын эхээр М надтай уулзаад “техникээ түрээслүүлэх үү?, би Сэлэнгэд алт олборлох гэж байгаа юм” гэхээр нь би зөвшөөрөөд 69-03 УБ , 12-95 УБ улсын дугаартай 2 экскаватораа Мад өгсөн боловч 2-уулаа цувраад эвдэрсэн тул би засвар хийгээд улсын баярын өмнө ашиглалтад оруулж өгсөн. Маас техникийн түрээсээ нэхэж байгаад 20-д сая төгрөг нэхэж авсан. Одоо экскаваторын компьютер хураагдсан тул ажиллахгүй байгаа гэж М надад хэлж байгаа. Уул уурхай, зам барилгад ашигладаг техник, “уурхайд ашиглана” гэхээр нь өгөөд явуулсан. М надад орон нутагтай гэрээ байгуулж байгаа гэсэн юм яриад явсан юм. Тэгэхээр нь гэрээтэй юм байна гэж ойлгосон. ...гэх мэдүүлэг, /3-р хх-ийн 31-32-р ху/,
31.Гэрч С.Бат-Амгалангийн мөрдөн байцаалтын шатанд 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр өгсөн: ...Бг Сэлэнгэ аймгийн Ерөө сумын хүүхэд гэдгээр нь бол мэднэ. Харин А.Мтай Агаар дамжуулж 2018 оны 05 дугаар сард танилцаж байсан. А нь надад хэлэхдээ “би А.Мтай хамтарч Ерөө сумын “Өлөнт” гэх газар алт олборлож ажиллах гэж байгаа, Ерөө суманд бүртгэлтэй нөхөрлөл хэрэгтэй байна. Та нөхөрлөл олж өгөөч хамтарч ажиллая” гэж санал тавьсан. Тэгэхээр нь би хуурай дүү Д.Бямбажаргалтай уулзаад “нэг хүн нөхөрлөл олж өгөөч хамтарч ажиллая гэж санал тавиад байна. Нөхөрлөл олдох уу” гэхэд “би шинээр нөхөрлөл байгуулъя” гээд “Ерөө оорцог” нөхөрлөлийг Одбаярын нэр дээр үүсгэн байгуулсан. Тэгээд “Ерөө оорцог” нөхөрлөлийн нэрээр Ерөө сумын Засаг даргатай бичил уурхайгаар ашигт малтмал олборлох гэрээ байгуулах гэхэд сумаас гэрээ байгуулаагүй тул ажил гацсан. Тэгээд орхичихсон байж байтал М, А нар “Б гэж хүнтэй хамтарч ажиллахаар болсон” гэж хэлсэн. 2018 оны 06 дугаар сард өдрийг яг нарийн сайн санахгүй байна. А над руу утсаар яриад “бид нар Өлөнт гэх газар руу орох гэтэл “Мон лийд трейд” ХХК-ийн эзэмшлийн талбайгаар дайрч гарах шаардлага гараад байна. Гэтэл уг компанийн пост бид нарыг дотогш нэвтрүүлэхгүй байна, та хэлж өгөөч” гэхээр нь “Мон лийд трейд” ХХК-ийн хамгаалалтын албаны дарга Энхбаттай утсаар яриад өгсний дагуу А нарыг дотогшоо оруулсан. 2018 оны 06 дугаар сарын сүүлээр байх А надад “хөрс хуулж байтал цагдаа нар ирээд бариад авчихлаа, экскаваторын компьютер хурааж аваад явчихлаа” гэж хэлсэн. Атай ярьснаас хойш нэг их удалгүй би тэр хавиар ажлаар явж байгаад уурхай дээгүүр нь ороод гарахад “энд хөрс хуулалт хийж байгаад цагдаад баригдчихаад байна” гэж хэлээд байж байсан. 2018 оны 08 дугаар сард намайг ээлжийн амралтаа авчихсан байхад А яриад “та хүрээд ирээч” гээд байхаар нь очсон ба намайг очих үед уурхай нь ажиллаж байсан ба “компьютерээ цагдаагаас авчихсан” гээд ажиллаж байсан. Би тэнд нэг хоноод буцсан юм. Би ингэж очихдоо Бямбажаргалыг дагуулж очоод туслах ажилтангаар ажилд оруулж өгсөн. Тэгэхэд А надад “одоо танай дүүгийн нөхөрлөл дээр цаашдаа ажиллах хэрэгтэй байна. Бгийн нөхөрлөл цагдаа дээр шалгагдаж байгаа тул ажиллах боломжгүй болоод байна. Танд 2.4000.000 төгрөг өгнө гэхдээ одоо боломжгүй байна. Тантай намраас нэг мөр тооцоо хийе” гэж хэлэхээр нь би “за тэгвэл тэгээ тэг, та нар суман дээр гэрээгээ хийсний дараа би бичиг баримт болон бусад зүйлийг нь авч ирж өгье” гэж ярьж тохирсон. 2018 оны 08 дугаар сарын сүүл, 09 сарын эхээр Бямбажаргал над руу утсаар яриад “би ажлаа хийж байна. Дүү нь хот явж Солонгосын визэнд бүртгүүлэх гэтэл мөнгө хэрэг болоод байна. Та Ад хэлээд өгөөч” гэхээр нь би Атай утсаар яриад “намар хийх тооцооноос суутгаад Бямбажаргалд 8.000.000 төгрөг өгчих” гэж хэлээд өгүүлсэн. Бямбажаргал энэ мөнгөнөөс 5.000.000 төгрөгийг барьцаа болгож байршуулаад Солонгосын визэнд орсон. Тэгээд байж байтал А надруу утсаар яриад “дахиад цагдаад баригдчихлаа” гэж хэлсэн. 2018 оны 10 дугаар сарын дундуур Маас 5.000.000 төгрөг бэлнээр аваад Хаан банкин дахь өөрийн 5679002012 дугаарын дансанд хийсэн. Надад “үлдэгдэл мөнгийг нь өгнө” гээд одоог хүртэл өгөөгүй байгаа. ”Ерөө оорцог“ нөхөрлөлийн нэрийг ашиглаж олборлолт явуулахаар ярьж тохирохдоо анх 24.000.000 төгрөг өгөхөөр Атай амаар ярьж тохирсон ба үүнийхээ дагуу надад 8,5 саяар нийт 13 сая төгрөг өгсөн. ...Мтай хамтарч ажиллах яриаг бол яриагүй. Харин Атай хамтарч ажиллах талаар бол ярьсан. Атай миний ярьж тохирсон зүйл бол “сумтай гэрээ байгуулаад, бичиг баримтыг нь албан ёсны дагуу бүрдүүлж өгөхөд нь туслана” гэж тохирсон. Би Ерөө сумын засаг даргатай гэрээ байгуулж чадаагүй. Би тухайн үед өөрөө төрийн алба хашиж байсан болохоор юу гэж тийм асуудалд оролцоод яваад байхав дээ. “Гэрээ байгуулах болоогүй байна, би сураг тавьж байна” гэж хэлж байсан. А надад “чи Сэлэнгийн хүмүүсээ таньдаг юм байна. Шалгалт ирсэн үед тэр хүмүүст нь хэлж өгөөрэй” гэж хэлэхээр нь би “тэгье” гэж хэлж байсан. Би гэхдээ шалгалтын хүмүүст ямар нэг зүйл хэлээгүй. Би түүнээс “Сэлэнгээс ирэх бүх шалгалтыг зохицуулна” гэж хэлээгүй. Гэрээ байгуулаагүй байхад олборлолт явуулж болно гэж хэлж яриагүй. ...гэх мэдүүлэг, /3-р хх-ийн 33-34-р ху/,
32.Гэрч Ж.Бямбажаргалын мөрдөн байцаалтын шатанд 2018 оны 11-р сарын 17-ны өдөр өгсөн: ...Миний хувьд С.Бат-Амгалан , А.М ,Т.Б нартай садан төрөл, найз нөхдийн холбоо байхгүй. С.Бат-Амгалан, Т.Б нар нь миний төрсөн нутаг болох Ерөө сумын уугуул иргэд болохоор бие биенээ сайн мэднэ. Харин өнгөрсөн 07 сард Бат-Амгалан ах намайг Мтай танилцуулсан юм......Наадмын дараа буюу 2018 оны 07 сарын 15-ны үед Сэлэнгэ аймгийн Ерөө сумын “Өлөнт” гэх газарт бичил уурхайгаар ашигт малтмал олборлох үйл ажиллагаа явуулж байсан Мтай уулзаж тэнд туслах ажилтнаар ажилд орж 08дугаар сарын 22 ны өдөр хүртэл ажилласан . Намайг ажил хайгаад явж байхад Бат-Амгалан ах тааралдаад Мтай уулзуулж ажилд оруулж өгсөн юм.Миний хувьд ажилчдын хоол унд,түлээ түлш бэлтгэх зэрэг туслах ажил төрөл эрхэлсэн.Тэнд явагдаж байсан бүхий л үйл ажиллагааг М ,А нар хариуцдаг байсан, тэр хоёр ээлжлээд хот руу ажил төрөл хөөцөлдөөд явчихдаг байсан.Бат-Амгалан ахын хувьд бол тэнд ямар нэгэн ажил төрөл эрхэлсэн зүйл байхгүй .Анх Бат-Амгалан ахтай уулзахад “нөхөрлөл байгуулах хэрэгтэй байна,нийгмийн даатгал төлдөггүй 9 хүний бичиг баримт хэрэгтэй байна” гэхэд нь би “9 хүний бичиг баримт бол олоод өгч чадна” гэсэн ,надад ямар үйл ажиллагаа явуулах гэж байгаа тухайгаа бол хэлээгүй ,би ч сонирхож асуугаагүй.Тэгээд Би өөрийн садан төрөл, таньдаг мэддэг 9 хүнтэй уулзаад “нөхөрлөл байгуулах гэж байгаа, хэрэв нөхөрлөл байгуулах юм бол нийгмийн даатгалыг нь төлье” гээд бичиг баримтыг нь хуулбарлаж аваад Бат-Амгалан ахад өгсөн. Түүнээс хойш юу болсон талаар мэдэхгүй, Бат-Амгалан ах худлаа мэдүүлэг өгсөн байна. Харин Одбаярын бичиг баримтын хуулбарыг бол өгсөн .Би Атай тохиролцоод ажилчдын хүнсэнд хэрэглэх нэг үхэр 1200000 төгрөгөөр зарсан юм, тэр мөнгө төгрөгөө авч чадаагүй байсан, мөн тэнд 1 сар гаруй хугацаанд ажилласан цалин мөнгөө аваагүй байсан,. Тэгээд энэ талаараа Бат-Амгалан ахад хэлээд Агаас 8 сая төгрөг авсан.Энэ мөнгөө өөрийнхөө ХААН банкин дахь 5679126719 дугаарын дансаараа авсан.Тухайн үед Бат-Амгалан ахад “Солонгосын визэд орох гэсэн юм дүүдээ туслалцаа үзүүлээч” гэсэн юм.Энэ талаар Бат-Амгалан ах А луу ярьж надад мөнгө өгүүлсэн байсан. Б ах тэнд ковш барьдаг байсан. ...гэх, мэдүүлэг, /3-р хх-ийн 35-36–р ху/
33.”Голд стандарт эстимейт” хөрөнгө үнэлгээ, санхүүгийн зөвлөх үйлчилгээний газрын 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн Г-30 дугаартай хөрөнгө үнэлгээний дүгнэлт хэсэгт:
-Бид хийсэн судалгаа тооцоололдоо үндэслэн 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн байдлаар Б.Уламбатын өмчлөлийн 41-95 УНТ улсын дугаартай Sinotruk ZZ3257 машин механизмын зах зээлийн хандлагаар үнэлсэн үнэ цэнийг 38.600.000 /гучин найман сая зургаан зуун мянга/ төгрөг гэж тогтоон үйлчлүүлэгчид хүргүүлж байгаа болно....гэх дүгнэлт, /1-р хх-ийн 203-208-р ху/,
34.”Голд стандарт эстимейт” хөрөнгө үнэлгээ, санхүүгийн зөвлөх үйлчилгээний газрын 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн Г-31 дугаартай хөрөнгө үнэлгээний дүгнэлт хэсэгт:
-Бид хийсэн судалгаа тооцоололдоо үндэслэн 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн байдлаар “Голомт банк” ХХК-ний өмчлөлийн 59-40 УНО улсын дугаартай Sinotruk ZZ3257 машин механизмын зах зээлийн хандлагаар үнэлсэн үнэ цэнийг 38.600.000 /гучин найман сая зургаан зуун мянга/ төгрөг гэж тогтоон үйлчлүүлэгчид хүргүүлж байгаа болно....гэх дүгнэлт, /1-р хх-ийн 208-216-р ху/,
35.”Голд стандарт эстимейт” хөрөнгө үнэлгээ, санхүүгийн зөвлөх үйлчилгээний газрын 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн Г-32 дугаартай хөрөнгө үнэлгээний дүгнэлт хэсэгт:
-Бид хийсэн судалгаа тооцоололдоо үндэслэн 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн байдлаар Б.Галбадрахын өмчлөлийн 19-43 УНЕ улсын дугаартай Howo ZZ3257 машин механизмын зах зээлийн хандлагаар үнэлсэн үнэ цэнийг 59.700.000 /тавин есөн сая долоон зуун мянга/ төгрөг гэж тогтоон үйлчлүүлэгчид хүргүүлж байгаа болно....гэх дүгнэлт, /1-р хх-ийн 217-223-р ху/,
36.”Голд стандарт эстимейт” хөрөнгө үнэлгээ, санхүүгийн зөвлөх үйлчилгээний газрын 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн Г-33 дугаартай хөрөнгө үнэлгээний дүгнэлт хэсэгт:
-Бид хийсэн судалгаа тооцоололдоо үндэслэн 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн байдлаар А.Мын өмчлөлийн 14-71 УНЕ улсын дугаартай Howo ZZ3257 машин механизмын зах зээлийн хандлагаар үнэлсэн үнэ цэнийг 59.700.000 /тавин есөн сая долоон зуун мянга/ төгрөг гэж тогтоон үйлчлүүлэгчид хүргүүлж байгаа болно....гэх дүгнэлт, /1-р хх-ийн 224-230-р ху/,
37.”Голд стандарт эстимейт” хөрөнгө үнэлгээ, санхүүгийн зөвлөх үйлчилгээний газрын 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн Г-34 дугаартай хөрөнгө үнэлгээний дүгнэлт хэсэгт:
-Бид хийсэн судалгаа тооцоололдоо үндэслэн 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн байдлаар “ЭБЕРДИГ МОНГОЛ” ХХК-ний өмчлөлийн 69-03 УБ улсын дугаартай Doosan dx500lca машин механизм экскаваторын зах зээлийн хандлагаар үнэлсэн үнэ цэнийг 360.000.000 /гурван зуун жаран сая/ төгрөг гэж тогтоон үйлчлүүлэгчид хүргүүлж байгаа болно....гэх дүгнэлт, /1-р хх-ийн 231-237-р ху/,
38.”Голд стандарт эстимейт” хөрөнгө үнэлгээ, санхүүгийн зөвлөх үйлчилгээний газрын 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн Г-35 дугаартай хөрөнгө үнэлгээний дүгнэлт хэсэгт:
-Бид хийсэн судалгаа тооцоололдоо үндэслэн 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн байдлаар “ЭС АЙ СИ АЙ” финанс ББСБ-н өмчлөлийн 12-95 УБ улсын дугаартай Doosan dx500lca машин механизм экскаваторын зах зээлийн хандлагаар үнэлсэн үнэ цэнийг 360.000.000 /гурван зуун жаран сая/ төгрөг гэж тогтоон үйлчлүүлэгчид хүргүүлж байгаа болно....гэх дүгнэлт, /1-р хх-ийн 238-244-р ху/,
39.Бүх төрлийн хөрөнгө даатгалын хохирлын үнэлгээний ”Арвижих-Эстимейт” ХХК-ний 2019 ны 01 дүгээр сарын 09-ний өдрийн №01/003 дугаартай шинжээчийн дүгнэлтийн дүгнэлт хэсэгт:
Тухайн тогтоолд дурдагдсан үнэлгээний зүйл болох Liulong маркийн улсын дугаар тодорхойгүй авто ачигч /ковш/ 1 ширхэг, shandun 23 маркийн улсын номер дугаар тодорхойгүй бульдозер 1 ширхэг, алт угаах төхөөрөмж болох усан буу /скрубер/ зэрэг нь орон нутаг /Сэлэнгэ аймаг Ерөө сум/-д байгаа гэх, мөн тухайн техник тоног төхөөрөмжийн бүртгэл тодорхойгүй, үйлдвэрлэсэн он болон Монгол Улсад орж ирсэн он тодорхойгүй байх тул хуучин ашиглагдаж байсан техник тоног төхөөрөмжийн өнөөгийн зах зээлийн дундаж ханшийг тодорхойлон хүргүүлж байна.
| № | Эд зүйлийн нэр | Чанар байдлын тодорхойлолт | Зах зээлийн дундаж үнэ /төг/ | Нэмэлт тайлбар |
| 1 | Liulong маркийн ковш, улсын дугаар тодорхойгүй | Хуучин | 20.000.000 /хорин сая/ | |
| 2 | Shandun 23 маркийн бульдозер, улсын дугаар тодорхойгүй | Хуучин | 40.000.000 /дөчин сая/ | |
| 3 | Алт угаах төхөөрөмж болох усан буу /скрубер/ | Хуучин | 35.000.000 /гучин таван сая/ |
...гэх дүгнэлт, /3-р хх-ийн 220-222-р ху/,
40.Байгаль орчины зөвлөх “Нуман алтай” ХХК, “Ойт бүс” ХХК-ний 2019 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн №1/08 тоот шинжээчийн нэгдсэн дүгнэлтийн дүгнэлт хэсэгт:
Мөрдөн шалгах ажиллагааны явцад илэрсэн шинэ нөхцөл байдлууд болох ухаж ашигласан шороог ус ашиглаж угаагаагүй, тухайн газар нь урьд өмнө эвдэгдсэн газар байсан зэрэгт үндэслэн “Ойт бүс” ххк-ийн 18/16 дугаартай дүгнэлтийн /Нуман алтай ххк-ний тооцсон хохирлын үнэлгээг багтаасан/ үнэлгээнээс усан орчин, хөрсөн бүрхэвч ургамлан нөмрөг, ойн санд учирсан хохирлыг хасаж, эдэлбэр газарт 87.070 төгрөг, газрын хэвлийд 9.976.993 төгрөг нийт 10.064.063 төгрөгийн хохирол учирсан байна. ..гэх дүгнэлт /4-р хх-ийн 28-29-р ху/,
41.Байгаль орчны зөвлөх “Тост элс” ХХК-ний 2019 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн шинжээчийн дүгнэлтийн дүгнэлт хэсэгт:
1.Тус талбайд хийсэн эцсийн дүгнэлт бүхий шинжээчдийн хамтарсан судалгаагаар 1.48га талбай эвдэрсэн гэсэн нь үндэслэлтэй байна. 106053, 31.13,”E, 49021,39.01”N /1-р карьер/ 106054,0.53”Е, 49021,19.65”N /2-р карьер солбилцлуудад төвтэй 2 карьер үүссэн байна. Үүнд 5.1м-ийн дундаж гүнтэй 11131м2 талбай бүхий карьер, карьерийн ёроолд шүүрлийн усаар нуур үүссэн каррьерийн дундаж урт нь 280м, дундаж өргөн нь 35 метр. Нийтдээ 11510.1м3 эзлэхүүнтэй хоёр овоолго 3683.4м2 талбайд байршиж байна. Газрын хэвлийд нийт хөрсний хэмжээгээр 28384.05м3 орон зай үүсгэсэн байна.
2.Мөрдөн шалгах ажиллагааны явцад илэрсэн шинэ нөхцөл байдлууд болох ухаж олборлосон шороог ус ашиглаж угаагаагүй, тухайн газар нь урьд өмнө эвдэгдсэн газар байсан учраас ус хөрс, ургамал, ойн санд учирсан хохирол тооцох” шаардлагагүй гэж үзлээ. Иймд “Нуман алтай” ххк, “Ойт бүс” ххк-иудын хамтарч ажиллаад гарсан дүгнэлтээр гарсан эвдэгдсэн 1.48 га талбайн Экологи-эдийн засгийн хохирлын үнэлгээ болох 10.064.063.0 төгрөгийн хохирол гарсныг эцсийн байдлаар гарсан бүхэн үндэслэлтэй дүгнэлт гэж үзэж байна.
3.Эвдэгдсэн 1.48га талбайн нөхөн сэргээлтийн ажлын зардал.
| Хийгдэх ажлууд | Нэгж | Үнэ |
| Техникийн нөхөн сэргээлтийн ажлын дүн | Төг | 1.751.984.0 |
| Биологийн нөхөн сэргээлтийн ажлын дүн | Төг | 860.328.0 |
| Цаашдын мониторинг хийх, орон нутагт үлдээх хөрөнгө | Төг | 235.108.0 |
| Нөхөн сэргээлтийн ажлын нийт зардлын дүн | Төг | 2.847.420.0 |
Тус газарт хууль бус үйл ажиллагааны нөлөөгөөр эвдрэлд орсон 1.48 га талбайн нөхөн сэргээлтийн ажлын нийт зардал нь 2.847.420.0 төгрөг болж байна. ...гэх дүгнэлт, /4-р хх-ийн 90-91-р ху/,
42.Байгаль орчны зөвлөх “Тост элс” ХХК-ний 2019 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн шинжээчийн дүгнэлтийн дүгнэлт хэсэгт:
1.Тус талбайд хийгдсэн эцсийн дүгнэлт бүхий шинжээчийн хамтарсан судалгаагаар 1.48га талбай эвдэрсэн гэсэн нь үндэслэлтэй байна. 106053, 31.13,”E, 49021,39.01”N /1-р карьер/ 106054,0.53”Е, 49021,19.65”N /2-р карьер/ солбилцлуудад төвтэй 2 карьер үүссэн байна. Үүнд 5.1м-ийн дундаж гүнтэй 11131м2 талбай бүхий карьер, карьерын ёроолд шүүрлийн усаар нуур үүссэн. Карьерийн дундаж урт нь 280м, дундаж өргөн нь 35 метр. Нийтдээ 11510.1м3 эзлэхүүнтэй 2 овоолго 3683м2 талбайд байршиж байна. Газрын хэвлийд нийт хөрсний хэмжээгээр 28384.05м3 орон зай үүсгэсэн байна.
2.Мөрдөн шалгах ажиллагааны явцад илэрсэн шинэ нөхцөл байдлууд болох ухаж олборлосон шороог ус ашиглаж угаагаагүй, тухайн газар нь урьд өмнө эвдэгдсэн газар байсан учраас ус, хөрс, ургамал ойн санд учирсан хохирол тооцох шаардлагагүй гэж үзсэн нь зөв юм. Иймд “Нуман Алтай” ХХК, “Ойт бүс” ХХК-н хамтарч ажиллаад гаргасан дүгнэлтээр гарсан эвдэгдсэн 1.48га талбайн экологи эдийн засгийн хохирлын үнэлгээ болох 10.064.063.0 төгрөгийн хохирол гарсныг эцсийн байдлаар гарсан бүрэн үндэслэлтэй дүгнэлт гэж үзэж байна.
3.Эвдэгдсэн 1.48га талбайн нөхөн сэргээлтийн ажлын зардал
| Хийгдэх ажлууд | Нэгж | Үнэ |
| Техникийн нөхөн сэргээлтийн ажлын дүн | Төг | 1.751.984.0 |
| Биологийн нөхөн сэргээлтийн ажлын дүн | Төг | 860.328.0 |
| Цаашдын мониторинг хийх, орон нутагт үлдээх хөрөнгө | Төг | 235.108.0 |
| Нөхөн сэргээлтийн ажлын нийт зардлын дүн | Төг | 2.847.420.0 |
Тус газарт хууль бус үйл ажиллагааны нөлөөгөөр эвдрэлд орсон 1.48га талбайн нөхөн сэргээлтийн ажлын нийт зардал нь 2.847.420.0 төгрөг болж байна. ...гэх дүгнэлт /4-р хх-ийн 114-р ху/,
43.Хөрөнгө үнэлгээний “Ашид билгүүн” ХХК-ний 2020 оны 02-р сарын 18-ны өдөр ирүүлсэн шинжээчийн дүгнэлтийн дүгнэлт хэсэгт:
1.11295 УБ улсын дугаартай 2012 онд Солонгос улсад үйлдвэрлэж 2012 онд Монгол Улсад орж ирсэн “Doosan” маркийн экскаваторын өнгө үзэмж техникийн байдлаас хамаарч 2020 оны 02-р сарын байдлаар 35.000.000/гучин таван сая/ төгрөгний үнэтэй болно.
2.8575УН Улсын дугаартай 2009 онд БНХАУлсад үйлдвэрлэгдэж 2009 онд Монгол Улсад орж ирсэн Liungong маркийн ачигч машины өнгө үзэмж техникийн байдлаас хамаарч 2019 оны 11-р сарын байдлаар 12.000.000 /арван хоёр сая/ төгрөгний унэтэй болно.
3.6903 УБ улсын дугаартай 2008 онд Солонгос Улсад үйлдвэрлэгдэж 2008 онд Монгол Улсад орж ирсэн Doosan маркийн экскаваторын өнгө үзэмж техникийн байдлаас хамаарч 2020 оны 02-р сарын байдлаар 20.000.000 / хорин сая / төгрөгний үнэтэй болно.
4.2008 онд БНХАУлсад үйлдвэрлэгдэж 2008 онд Монгол Улсад орж ирсэн Shandun маркийн бульдозерын өнгө үзэмж техникийн байдлаас хамаарч 2020 оны 02-р сарын байдлаар 14.000.000 / арван дөрвөн сая / төгрөгний үнэтэй болно.
5.Гар аргаар угсарсан цагт 23м3 шороо угаах хүчин чадалтай алт угаах төхөөрөмжийн үзэмж техникийн байдлаас хамаарч 2020 оны 02-р сарын байдлаар 20.000.000 / хорин сая / төгрөгний үнэтэй болно.
6.4195 УНТ болон 5940 УНО улсын дугаартай БНХАУлсад үйлдвэрлэгдсэн SINOTRUCKZZ3257 маркийн сонсмолуудын нүдээр үзэх боломжгүй, тээврийн хэрэгслийн гэрчилгээ байхгүй болон үйлдвэрлэгдсэн оныг мэдэх боломжгүй учир эд хөрөнгийн үнэлгээ тогтоох боломжгүй.
7.1943 УНЕ болон 1471 УНЕ улсын дугаартай БНХАУлсад үйлдвэрлэгдсэн HOWOZZ3257 маркийн ховонуудыг нүдээр үзэх боломжгүй, тээврийн хэрэгслийн гэрчилгээ байхгүй болон үйлдвэрлэгдсэн оныг мэдэх боломжгүй учир эд хөрөнгийн үнэлгээ тогтоох боломжгүй. ...гэх дүгнэлт,
44.Хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай мөрдөгчийн тогтоол, /хх-ийн 01-р ху/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 06-07-р ху/, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 08-11-р ху/ нотлох баримт үнэлүүлэх талаар тайлбар хүргүүлэх тухай мөрдөгчийн тайлбар, /хх-ийн 12-р ху/, хойшлуулшгүй тохиолдолд явуулсан мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох тухай прокурорын тогтоол, /хх-ийн 13-р ху/, эд хөрөнгө битүүмжлэх тухай мөрлөгчийн тогтоол, тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, 14-17-р ху/, шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоол, /хх-ийн 43-44, 46-47, 60-р ху/, шинжээчийн дүгнэлт, /хх-ийн 48-52, 61-63-р ху/, шүүгдэгчид шинжээчийн дүгнэлт танилцуулсан тухай тэмдэглэл /хх-ийн 55, 64-р ху/, хохирогчид шинжээчийн дүгнэлт танилцуулсан тухай тэмдэглэл /хх-ийн 54, 65-р ху/, хохирогчид хавтаст хэргийн материалтай танилцуулсан тухай тэмдэглэл, /хх-ийн 110-р ху/, шүүгдэгчид хавтаст хэргийн материалтай танилцуулсан тухай тэмдэглэл, /хх-ийн 111-р ху/, бусад цагдаагийн газар хэлтэст шалгагдаж байгаа эсэхийг шалгах хуудас, /хх-ийн 76-р ху/, захиргааны шийтгэл хүлээж байсан болон эрүүлжүүлэгдсэн эсэхийг шалгах хуудас, /хх-ийн 77-р ху/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, /хх-ийн 78-р ху/, шийтгэх тогтоолын хуулбар, /хх-ийн 80-86, 87-96-р ху/, хохирол төлсөн тухай баримт, /хх-ийн 113-114-р ху/, зэрэг тухайн хэрэгт хамааралтай, хуулийн дагуу цуглуулж авсан нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгч Х.А, А.М, Т.Б нар нь 2018 оны 06 дугаар сарын 07-ны өдөр Сэлэнгэ аймгийн Ерөө сумын 2-р багийн “Өлөнт” гэх газар хууль бусаар тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулсан,
2018 оны 07 дугаар сарын 09-ний өдрөөс 2018 оны 08 дугаар сарын 25-ны өдөр хүртэл хугацаанд дахин Сэлэнгэ аймгийн Ерөө сумын 2-р багийн нутаг “Өлөнт” гэх газар хууль бусаар тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулсны улмаас байгаль экологид нийт 10.761.827 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүгдэгч нарын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг болон хавтаст хэрэгт авагдсан гэрч, хохирогч нарын мэдүүлэг, хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай мөрдөгчийн тогтоол, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, хойшлуулшгүй тохиолдолд явуулсан мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох тухай прокурорын тогтоол, эд хөрөнгө битүүмжлэх тухай мөрлөгчийн тогтоол, тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоол, шинжээчийн дүгнэлт, хохирогчид болон шүүгдэгч нарт шинжээчийн дүгнэлт танилцуулсан тухай тэмдэглэл хохирогчид болон шүүгдэгч нарт хавтаст хэргийн материалтай танилцуулсан тухай тэмдэглэл, шийтгэх тогтоолын хуулбар, хохирол төлсөн тухай баримт зэргээр батлагдаж байх тул хуульд заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.
Шүүгдэгч нарын гэмт үйлдлийн улмаас байгаль экологид 10.064.063 төгрөгний хохирол, учирсныг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хохиролд тооцов.
Шүүгдэгч нар нь шүүхийн шатанд байгаль экологид учруулсан хохирлоо бүрэн барагдуулсан талаарх нотлох баримтаа хавтаст хэрэгт хавсаргасныг болон шүүгдэгч нар 2.847.420 төгрөгний нөхөн сэргээлт хийж, эрх бүхий албан тушаалтанд хүлээлгэн өгсөн нь хэрэгт авагдсан нотлох баримтаар батлагдаж байгааг дурдах нь зүйтэй.
Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа байдал, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэм буруугийн тал дээр маргаангүй гэж байгаа болон улсад учруулсан хохирлоо нөхөн төлсөн, нөхөн сэргээлтийн ажлыг хийсэн зэрэг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэж шүүхээс хуульд заасан торгох ялын доод хэмжээгээр торгож хариуцлага хүлээлгэх нь зүйтэй.
Шүүхээс шүүгдэгч нарын зарим нь тогтмол орлоготой ажил эрхэлдэггүй, хувийн болон ар гэрийн нөхцөл байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарт оногдуулсан торгуулийн ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц 10/арван/ сарын дотор хэсэгчлэн сар бүр тэнцүү хэмжээгээр төлөхийг үүрэг болгов.
Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт: “Энэ хуулийн 49 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хохиролд байгаль орчны хяналтын улсын байцаагч нөхөн төлбөр ноогдуулна” гэж хуульчилсан бөгөөд энэ хуульд заасны дагуу Байгаль орчны Хяналтын Улсын байцаагч ойн санд учирсан хохирлыг ойн экологи-эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр нөхөн төлбөр ноогдуулсан акт гаргаагүй, хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлж хавтаст хэрэгт хавсаргаагүй байх тул шүүх Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14-р зүйлийн 1-д “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасны дагуу хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хохирлын асуудлыг шийдвэрлэсэн болно.
Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүйг болон, хэрэг, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүйг дурдан, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг СДИ-г хэрэгт нь хавсарган үлдээх нь зүйтэй
Харин шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслүүдийг хэрэгт битүүмжлэгдэн ирүүлээгүйг дурдах нь зүйтэй. Шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгсэл, техникүүдийн үнэлгээг шүүхийн шатанд шинжээч томилуулан дахин үнэлгээ тогтоолгосон шинжээчийн хөрөнгийн үнэлгээний дүнгээр тооцож гаргасан 83.000.000./наян гурван сая/ төгрөгийг шүүгдэгч нараас тэнцүү хэмжээгээр тооцон гаргуулан улсын орлого болгох нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2-р зүйлийн 4, 36.6-р зүйлийн 1, 36.7-р зүйлийн 2,3, 36.8-р зүйлийн 1, 2-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4-р зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан, мөн хуулийн ерөнхий ангийн 3.7-р зүйлийн 1-д заасныг журамлан шүүгдэгч Ш овогт Хгийн А, шүүгдэгч Х овогт Агийн М, шүүгдэгч Хын Ч овогт Тгийн Б нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2-р зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бүлэглэн хууль бусаар ашигт малтмал олборлох” гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.
2.Шүүгдэгч нар бусдад төлөх төлбөргүй болон 2.847.420 төгрөгний нөхөн сэргээлт хийж, эрх бүхий албан тушаалтанд хүлээлгэн өгсөн болохыг дурдсугай.
3.Эрүүгийн тусгай ангийн 24.2-р зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш овогт Хгийн А, шүүгдэгч Х овогт Агийн М, шүүгдэгч Хын Ч овогт Тгийн Б нарыг тус бүр 5400 /таван мянга дөрвөн зуун/ нэгжээр торгож, шүүгдэгч Х.А, шүүгдэгч А.М нарын торгуулийн биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт, шүүгдэгч Т.Бгийн торгуулийн биелэлтэнд хяналт тавьж ажиллахыг Сэлэнгэ аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт тус тус даалгасугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3-р зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан Х.А, ялтан А.М, ялтан Т.Б нарын цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан 5400 /таван мянга дөрвөн зуун/ нэгжээр торгох ялыг 10 /арав/ сарын хугацаатайгаар тус бүрийг сар бүр тэнцүү хэмжээгээр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3-р зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Х.А, шүүгдэгч А.М, шүүгдэгч Т.Б нарт мэдэгдсүгэй.
6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.2-р зүйлийн 1.3, 7.5-р зүйлийн 1,2-т зааснаар шүүгдэгч Х.А, А.М, Т.Б нараас гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгсэл, техникүүдийн үнэ 83.000.000 /наян гурван сая/ төгрөгийг тэнцүү хэмжээгээр буюу тус бүрээс 27.666.670 /хорин долоон сая зургаан зуун жаран зургаан мянга зургаан зуун дал/ төгрөгийг гаргуулан улсын орлого болгосугай.
7.Шүүгдэгч .А, шүүгдэгч А.М, шүүгдэгч Т.Б нар нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдсугай.
8.Хэрэгт шүүгдэгч А.Мын өмчлөлийн 23.256.000 төгрөгний үнэлгээтэй Улаанбаатар хот Сонгинохайрхан дүүргийн 7-р хороо 119-57 тоот улсын бүртгэлийн Ү2201018754 дугаартай хувийн орон сууц, Улсын бүртгэлийн Г2201006482 дугаартай газар эзэмших эрхийн хамт 83.336.000 төгрөгний үнэлгээтэй Сонгинохайрхан дүүргийн 16-р хороо 27-164 тоот, улсын бүртгэлийн Ү2201010009 дугаартай орон сууц, шүүгдэгч Т.Бгийн эзэмшлийн гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 2.800.000 төгрөгний үнэлгээтэй Сэлэнгэ аймгийн Ерөө сумын 2-р баг Буурагчин тоот 3492 М кв талбай бүхий улсын бүртгэлийн Г1304000123 дугаартай газар, шүүгдэгч Х.Агийн өмчлөлийн 4.800.000 төгрөгний үнэлгээтэй Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 2-р баг ХБУГ-н байранд байрлах 40 м2 талбай бүхий улсын бүртгэлийн Ү17230015781 дугаартай орон сууц, улсын бүртгэлийн Ү2204033384 дугаартай 96.807.000 төгрөгийн үнэлгээ бүхий Улаанбаатар хот Баянзүрх дүүргийн 12-р хороо 412-213 тоотод байрлах 55.4 м кв талбай бүхий, орон сууцыг тус тус битүүмжилсэн тогтоолыг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болмогц хүчингүйд тооцож битүүмжлэлээс чөлөөлсүгэй.
9.Эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг СДИ-г хэрэгт нь хавсарган үлдээсүгэй.
10.Шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болтол шүүгдэгч .А, шүүгдэгч А.М, шүүгдэгч Т.Б нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг, хэвээр үлдээсүгэй.
11.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10-р зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
12.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1-дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншин сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг бүрэн эхээр бичгээр үйлдэж улсын яллагч, хохирогч, шүүгдэгч нар, тэдгээрийн өмгөөлөгч нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.
13.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 4-дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг энэ зүйлийн 1.2. дахь хэсэгт зааснаар гардаж аваагүй бол шүүгчийн туслах уг шийдвэрийг хүлээн авах хүнд гардуулах, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлж, энэ тухай баталгаажуулсугай.
14.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2-р зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг улсын яллагч, хохирогч, шүүгдэгч нар, тэдгээрийн өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийдвэрийг гардуулснаас хойш, эсхүл шийдвэрийг хүлээн авах хүнд гардуулсан, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч болон дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
15.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1-р зүйлийн 2-т зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол эсэргүүцэл бичсэн тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.НОЛХООСҮРЭН