Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 02 сарын 21 өдөр

Дугаар 568

 

       1.Нэхэмжлэгч Э.Эрдэнэцогтийн нэхэмжлэлтэй хариуцагч Д.Дашцэдэн, Д.Мөнхбат нарт холбогдох иргэний хэрэгт   нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа 1.645.000 төгрөг багасгаж 6.500.00 төгрөг болгосныг хариуцагч Д.Мөнхбат, Д.Дашцэдэн нар хүлээн зөвшөөрч, 6.500.000 төгрөгийн 1 сарын хугацаанд төлж барагдуулахаар харилцан тохиролцож, эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

            2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4, 59 дүгээр зүйлийн 59.5, 106 дугаар зүйлийн 106.6, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 145.270 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Мөнхбат, Д.Дашцэдэн нараас улсын тэмдэгтимйн хураамжид 59.475 гаргуулж нэхэмжлэгч Э.Эрдэнэцогтод олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д заасны дагуу захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн адил албадан гүйцэтгүүлэхийг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

                                   

 

 

                                                                                                           

 

 

ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ                                   Ш.ОЮУНТУУЛ