Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 02 сарын 21 өдөр

Дугаар 567

 

1.Н.Эрдэмбилэгийн нэхэмжлэлтэй, У.Энхмэндэд холбогдох зээлийн гэрээний үүрэгт нийт 8525000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа 425.000 төгрөгнөөс багасгаж, хариуцагч үлдэх 8.100.000 төгрөгийг 2017 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр 2.700.000 төгрөг, 2017 оны 5 дугаар сарын 15-ны өдөр 2.700.000, 2017 оны 6 дугаар сарын 15-ны өдөр 2.700.000 төгрөг төлөхөөр тохиролцож  эвлэрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс 2017 оны 1 дугээр сарын 09-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжидурьдчилан төлсөн 151.350 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, Баянгол дүүргийн Татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 75675 төгрөгийг, хариуцагч У.Энхмэнд нь улсын тэмдэгтийн хураамжид 75675 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Н.Эрдэмбилэгтолгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг мэдэгдсүгэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн адил албадан гүйцэтгүүлэхийг дурдсугай.

 

 

 

 

 

 

 

ШҮҮГЧ                                          Ш.ОЮУНТУУЛ