Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 02 сарын 22 өдөр

Дугаар 557

 

    1.Хас банкны нэхэмжлэлтэй, Р.Самбалхүндэв, Б.Батбаатар нарт холбогдох иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага 198.767.726 төгрөг байсныг 8.616.204 төгрөгөөр багасгаж, нэхэмжлэлийн шаардлагаа 190.151.522 төгрөг болгосныг хариуцагч нар хүлээн зөвшөөрч төлбөрийг 2017 оны 7 дугаар сарын 20-ны өдөр 35.000.000 төгрөг, 2017 оны 8 дугаар сарын 20-ны өдөр 35.000.000 төгрөг, 2017 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр 35.000.000 төгрөг 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 35.000.000 төгрөг 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр 50.151.522 төгрөгөөр тус тус хэсэгчлэн төлөх, хуваарийн дагуу төлбөрийг төлөөгүй тохиолдолд Ү-2205012880 улсын бүртгэлийн дугаартай, БГД, 9-р хороо, 3-р хороолол, СОТ-2-н 2-р байрны 21 тоот, 29 мкв тапбайтай, 2 өрөө орон сууц, Ү-2205005338 улсын бүртгэлийн дугаартай, БГД-ийн 18-р хороо, 4-р хороолол, 44 байрны тоот, 40 мкв талбайтай, 3 өрөө орон сууц үл хөдлөх барьцаа хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар харилцан тохиролцож, эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

            2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1.151.789 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Р.Самбалхүндэв, Б.Батбаатар нарас улсын тэмдэгтийн хураамжид 554.354 гаргуулж нэхэмжлэгч  Хас банк ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д заасны дагуу захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн адил албадан гүйцэтгүүлэхийг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

                                   

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮҮГЧ                                   Ш.ОЮУНТУУЛ