Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Шонхойн Оюунтуул |
Хэргийн индекс | 102/2017/00065/и |
Дугаар | 491 |
Огноо | 2017-02-10 |
Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 02 сарын 10 өдөр
Дугаар 491
1. Баянзүрх дүүргийн Эрүүл мэнд нийгмийн даатгалын хэлтсийн нэхэмжлэлтэй, хариуцагч Ньюфосс ХХК-д холбогдох, нийгмийн даатгалын шимтгэлд нийт 69.857.807.82 төгрөг гаргуулах иргэний хэрэгт нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлага 69.857.807 төгрөг байсныг хариуцагчийн төлсөн 10.000.000 төгрөгийг, алданги 23.285.935 төгрөг нийт 33.285.935 төгрөгөөсөө татгалзаж энэ хэмжээгээр нэхэмжлэлийн үнийн дүнгээ багасгаж 36.571.871 төгрөг болгосныг хариуцагч хүлээн зөвшөөрч, төлбөрийг 2017 оны 02 сард 10.000.000 төгрөг, 2017 оны 03 сард 20.000.000 төгрөг, 2017 оны 04 сард 6.571.871 төгрөгийг тус тус төлөхөөр талууд харилцан тохирч эвлэрэн хэлэлцсэн нь тал төгрөгийг төлөхөөр тохиролцожэвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж 507.239 төгрөг төлөхөөс чөлөөлөгдснийг дурьдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5, 57 дугаар зүйлийн 57.1, 106 дугаар зүйлийн 106.6, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 170.404 төгрөг гаргуулан төсвийн орлогод оруулсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д заасны дагуу захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн адил албадан гүйцэтгүүлэхийг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ Ш.ОЮУНТУУЛ