Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 03 сарын 27 өдөр

Дугаар 175/ШЦТ2020/78

 

 

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Нолхоосүрэн даргалж тус шүүхийн шүүх хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

Улсын яллагч                                            В.Батдэлгэр

Шүүгдэгчийн өмгөөлөгч                            Г.Энхцэцэг   

Нарийн бичгийн даргаар                          С.Энхтайван

            Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгаас мөрдөн байцаалт явуулж, аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай 17.1-дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Боржигон овогт Болдбаатарын Болд-Эрдэнэ холбогдох 1931001720199 тоот хэргийг хянан хэлэлцэв.

Үндсэн захиргаа :Монгол Улсын иргэн  1995 оны 03 дугаар сарын 08-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр  суманд төрсөн, 24 настай, эрэгтэй,Бүрэн дунд боловсролтой, Гагнуурчин  мэргэжилтэй, ам бүл-3, Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 5 дугаар баг 4 дүгээр хэсэг 007 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй,Урьд нь Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2014 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 111 дугаартай шийтгэх тогтоолоор Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт зааснаас 200 цаг албадан ажил хийлгэх ялаар, Дархан-Уул аймгийн сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 213 дугаартай шийтгэх тогтоолоор Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145,2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгүүлж, 2015 оны өршөөлийн хулиар суллагдсан, Төв аймгийн сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 15 дугаартай тогтоолоор Монгол Улсын Эрүүгийн хуулийн 17,1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 710 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгүүлсэн, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн хэрэг хариуцах чадвартай гэх, Боржигон овогт Болдбаатарын Болд-Эрдэнэ РД:ФА95030812/

Шүүгдэгч :Б.Болд-Эрдэнэ нь Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 1 дүгээр баг 1 дүгээр хэсэг 174 тоотод байрлах иргэн Л.Алтанцагийн эзэмшлийн байшингийн цонхоор нэвтэрч 8,000,000 төгрөгийн үнэ бүхий мөнгөн тоногтой эмээлийг авч, “Хулгайлах” гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн, Сэлэнгэ аймаг Сүхбаатар сумын 7 дугаар баг 7 дугаар хэсэг 059 тоот айлд  2019 оны 05 дугаар сарын 09-11 –ний хооронд хууль бусаар нэвтрэн эд зүйл хулгайлж 700,000 төгрөгийн хохирол учруулсан,Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо, Хувьсгалчдын Г-682Б тоотод иргэн М.Батгэрэлийн эзэмшлийн байшингийн цонхоор нэвтэрч LG загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад 108,000 төгрөгийн хохирол учруулсан  гэмт хэрэгт холбогджээ.

                                     

Тодорхойлох нь

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:

1.Шүүгдэгч Б.Болд-Эрдэнийн 2019 оны 10 дугаар сарын 31-ны өдөр яллагдагчаар өгсөн:   ...2019 оны 05 дугаар сард гэдгээ мэдэж байна. Яг өдрөө хэлж мэдэхгүй байна. Хулгай хийхээсээ өмнө нь барагцаагаар 2-3 хоногийн өмнө байсан  айлд очиж DDSH антен залгаж өгсөн. Би DDSH антен суурилуулж чаддаг ба манай аавын дүү над руу утасдаж дуудсан болохоор эмээл байсан айлд ирсэн. Уг айл нь Сэлэнгэ аймаг Сүхбаатар сумын “Корпус” 1 дүгээр багт байдаг. Тухайн үедээ ойр зуурын зүйл хийж байхдаа энэ айлд эмээл, хазаар байгаа гэдгийг харж мэдсэн. Том өрөөний зурагтны хажууд модон дээр өлгөөд хүний нүдэнд ил тавьсан байсан. Энэ явдлаас хойш нэлээн хэд хоногийн дараа үдээс хойно барагцаагаар 17 цаг өнгөрч байсан болов уу гэж бодож байна. Эмээл байсан айлын хажуугаар явж байхдаа хашааны хаалгыг онгойлгож ороод байшингийн хаалга цоожтой гэрт хүн байхгүй гэдэг нь мэдэгдэж байсан ба хаалганы хажуу талын жижиг вакум цонх онгорхой байхаар нь тухайн цонхоор орж том өрөөний зурагтны хажууд байсан эмээл, хазаар аваад орсон цонхоороо авч гарах гэсэн боловч эмээл багтахгүй болохоор нь үүдний амбаарт байсан шуудайг үзсэн чинь дотор нь төмсний хог байхаар нь газар асгаж хаяад шуудайнд эмээл, хазаараа хийгээд үүдний хэсгийн цонхоор авч гарсан. Уг цонх нь шилгүй, зүгээр пилонкоор тогтоосон байсныг түлхээд гарчихсан. Уг айлаас гарч зам руу гараад гарч такси барьж төмөр замын вокзал орсон. Вокзал орж ээж Батцэцэгтэй уулзаж зардлын мөнгө гэж 10,000 төгрөг бэлнээр авсан. Би галт тэрэг хүлээх зуур найз Ганбат руу утасдаж “эмээл авах уу, манай найзын аавын бие муу байгаа учраас мөнгөний хэрэгцээ гараад эмээлээ надаар заруулж байна” гэсэн чинь Ганбат” эмээлийг чинь харъя чи манайд аваад ирээч” гэж хэлсэн. Би тухайн үед /95697433/ гэсэн дугаартай байсан харин Ганбатын дугаарыг санахгүй байна. Ингээд би оройны 20 цаг 30 минут галт тэргэнд суугаад дотроос тасалбар авсан. Би шууд Эрдэнэтийн наад талын зөрлөг болох “Улаан толгой” нэртэй газар өглөөний 06 цагийн үед галт тэрэгнээс буусан. Намайг найз Ганбат тосож авсан. Би Ганбатын гэрт очиход аав, ээж нар байсан ба би тэдний гэрт цай уучхаад “эмээл, хазаар зарах гэж байгаа юм, манай найзын аавын бие муу байгаа юм, яаралтай мөнгөний хэрэг болоод намайг зараад өгөөч гэхээр нь аваад явж байна” гэж хэлсэн. Тухайн үед Ганбатын аав, ээж, нар үзээд “эмээл, хазаар нийлүүлээд 200,000 төгрөгөөр авъя” гэхээр нь “тэг тэг” гэж хэлээд зарахаар болоод мөнгийг нь болохоор “дансаар 2-3 хоногийн дараа явуулна” гэж хэлсэн. Ингээд би эргээд Сэлэнгэ аймагтаа суудлын галт тэргэнд суугаад гэртээ ирсэн. Би анхнаасаа ашиг олъё, мөнгөтэй болъё гэж бодож хулгай хийсэн. Хулгай хийхдээ өмнө нь зурагт антен янзалж өгч байсан айлд эмээл, хазаар байгаа гэдгийг мэдээд шууд тухайн бодсон айлдаа очсон. Намайг очих үед тухайн айл эзэнгүй байсан. Намайг хулгай хийхэд тусалсан дэмжсэн хүн байхгүй, би өөрөө шийдвэр гаргаж хулгай хийсэн. Хулгайн гэмт хэргийг би ганцаараа үйлдсэн. Анх намайг хулгай хийсэн талаар гэр бүл, найз нөхөд мэдээгүй, би энэ талаар хэлээгүй байсан. Дараа нь цагдаагийн газар шалгагдах үед мэдсэн. Ганбаттай цэргийн алба хамт нэг оны цэргүүд, найз нөхдийн холбоотой хүмүүс. Садан төрлийн холбоо хамаарал байхгүй. Тухайн айлд очих үед эмээл том өрөөний зурагтны хажууд ил модон дээр тохсон ба хазаар нь бас цугтаа байсныг авсан. Би тухайн айлын нэг ч тавилга эд зүйлсийг устгасан, гэмтээсэн зүйл байхгүй, гадна үүдний хэсэгт байсан жижиг цонхоор анх орсон. Уг цонхоор хүн багтах боломжтой байсан харин эмээл гаргах гэсэн чинь багтахгүй болохоор үүдний хэсгийн цонхгүй пилонкоор хаасан байсныг түлхээд, үүдэнд байсан шуудайнд эмээл, хазаараа хийгээд үүрээд явчихсан. Би Ганбатад эмээл, хазаар зэргийг бүгдийн хамтад нь өгсөн. Би мөнгөн тоноглолтой эмээл байсан. Би эмээл сайн мэдэхгүй болохоор ямар эмээл авсан талаараа мэдэхгүй, эмээл хазаар хамтдаа хүний нүдэнд харагдахаар ил харагдаж байсан. Сэлэнгэ аймагт энэ айлаас өөр хулгай хийсэн айл байхгүй. Сэлэнгэ аймгаас эмээл хазаар нэг айлаас авсан. Харин Улаанбаатарт байх хугацаанд “Парадокс” нэртэй хороололд байдаг караокед хамгаалагчаар ажилладаг байсан. Энэ хугацаандаа би захирлынхаа ЛЖ маркийн хар өнгийн гар утсыг авчихсан. Уг утсыг нь авсан тэр өдөртөө гар утсаа захиралдаа буцаан өгсөн. Энэ гар утасны асуудал өнгөрсөн 07 дугаар сарын сүүлээр болсон асуудал. Өөр надад бусад орон нутаг, хотод хулгай хийсэн, бусад гэмт хэрэг үйлдсэн, холбогдсон зүйл байхгүй. Би ч энэ талаараа өөрөө сайн санаж байна. Надад авсан хувийн баталгаа таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөх үндэслэл болохыг ойлгосон. Би таслан сэргийлэх арга хэмжээг зөрчихгүй. Би хэргээ шийдвэрлэж дуустал Сэлэнгэ аймаг Сүхбаатар сум Бор гүвээ 5 дугаар баг 4 дүгээр хэсэг 007 тоотод хойд аав Ганзориг, ээж Батцэцэг, Дүү Ган-Эрдэнэ нарын хамтаар гэртээ байна. Надад цагдаагийн байгууллагаас оргон зугтах санаа зорилго байхгүй. Би өмнө нь 2-3 удаа шийтгүүлж байсан болохоор энэ удаад хэргээ үнэн зөвөөр шийдүүлнэ гэж бодож байна. Би 95697433 гэсэн утасны дугаартай. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 113-115-р ху/

2.Шүүгдэгч Б.Болд-Эрдэнийн 2019 оны 10 дугаар сарын 31-ны өдөр яллагдагчаар өгсөн: ...2019 оны 05 дугаар сард гэдгээ мэдэж байна. Яг он сараа хэлж мэдэхгүй байна. Боргил, Ганхүү нартай уулзсан. Тэгсэн Боргил надад “банкны зээл төлөгдөх гээд мөнгөний хэрэгцээ гараад байна яах вэ гэх мэт зүйл яриад байсан. Боргилын гэрт очих үед баахан нөүтбүүк байсан ба эдгээр нөүтбүүк нь ажилладаггүй байсан. Ингээд гэрээс нь гарч Ганхүү, Боргил бид 3 хамт хорооллоос гарч “Баян” хүнсний дэлгүүрийн урд ирсэн. “Баян” дэлгүүрийн үүдэнд ирээд машинтайгаа зогсох үед нь би хуучин “Азын” тэнгэр гээд номын дэлгүүр байсан тэр айл руу Ганхүүгийн хамтаар явсан. Ганхүү наад хашааны буланд зогсож үлдээд миний таньдаг айл болох нэрийг нь мэдэхгүй байна айл руу орсон чинь нэг эрэгтэй хүүхэд гэртээ ганцаараа байсан. Тэр хүүхэд надад цай хийх гээд гал тогооны өрөөрүүгээ явах үед нь том өрөөний орон дээр жижиг нөүтбүүк байхаар нь аваад гарч зугтаагаад машиндаа ирж суугаад Боргилд таблет буюу жижиг нөүтбүүк өгсөн. Ингээд замдаа бууж үлдээд би Боргил, Ганхүү нар Дархан –Уул аймаг руу явсан. Ийм л зүйл болсон. Боргил мөнгөний хэрэгцээ гараад мөнгө хэрэгтэй байна гэхээр нь туслах санаатай таньдаг хүнийхээ гэр рүү ороод жижиг нөүтбүүкийг авчихсан юм. Уг айл нь манай төрсөн аавын хамаатны дүүгийнх нь хадам ээж нь. Гэрийг нь хаана байдгийг мэддэг болоод орчихсон.Энэ хүмүүс болохоор намайг танихгүй мэдэхгүй. Гэрт нь орох үед жоохон эрэгтэй хүүхэд ганцаараа байсан. Уг хүүхэд хэл ярианы гажигтай байсан. Тэгэхээр нь гал тогооны өрөөнд ороод надад цай хийж өгөх гээд явах үед нь би том өрөөний орон дээр байсан жижиг нөүтбүкийг аваад гараад явсан. Боргил, Ганхүү нар хулгай хийсэн хэргээр шүүхээр шийтгэгдэж 1 жилийн ял авцгаасан гэсэн. Одоо хаана ямар газар хоригдож байгааг нь мэдэхгүй байна. Сэлэнгэ аймаг Сүхбаатар сумын 1 дүгээр баг 1 хэсэг 174 тоот дараа үйлдэгдсэн байгаа. Айлуудаас нөүтбүүк, эмээл хазаар авсан, мөн Улаанбаатар хотод байхдаа айлын гэр рүү ороод LG маркийн хар өнгийн утас байсныг авчихсан үйлдэл байгаа. Би нийтдээ 3 удаагийн хулгай хийсэн. Сэлэнгэ аймагт 2 удаа, хотод 1 удаагийн үйлдэл байгаа. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 155-156-р ху/

3.Шүүгдэгч Б.Болд-Эрдэнийн 2019 оны 11-р сарын 20-ны өдөр яллагдагчаар дахин өгсөн:   ...Миний гар утас нь 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдрөөс хойш өдий хүртэл цаг хугацаанд холбогдохгүй утасны цэнэг дуусаад унтарсан. Би утасны цэнэглэгчээ гэртээ үлдээсэн байсан. Би 2019 оны 11 дүгээр сарын 11-ний үүрийн 05 цагийн үед ээж Батцэцэгийн “Хаан банкны “ данснаас 300,000 төгрөгийг талбайн хажуу талын АТМ–с гаргаж аваад иргэж гэртээ ирээд 10 цагийн үед машинаар Улаанбаатар хот руу явсан. Би 300,000 төгрөгтэй болсон болохоор хэсэгтээ хот руу явж нуугдаж, зугтаая, хөдөө явж ажил хийх зорилгоор явсан. Би ээжийн банкны дансны нууц дугаарыг нь мэддэг байсан. 2019 оны 11 дүгээр сарын 11-ны өдөр манай ээж гэрт байгаагүй, манай дүү Ган-Эрдэнэ гэрт байсан боловч намайг явсан, мөнгө төгрөг авсан талаар огт мэдээгүй. Би 2019 оны 11 дүгээр сарын 11-ний орой интернэт тоглоомын газар очиж хоноод, 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр өглөө би “Тэди” утс зардаг газар орж 100,000 төгрөгөөр шинэ утас авсан. Ингээд хороололд явж байхдаа Өргөө кино театрын хажууханд Мөнхдурсгалт ахтай тааралдсан. Мөнхдурсгалт ахтай хуучин Дорноговь аймаг Хатанбулаг суманд цуг хамгаалалтын албанд хамт ажиллаж байсан байрлаж байсан. Мөнхдурсгалт ах надаас 170,000 төгрөгийг цалин орохоор зээлчих гэж хэлээд авсан. Мөнхдурсгалт ах миний шинээр авсан гар утсыг 2019 оны 11 сарын 17-ны өдөр ломбарданд барьцаанд тавьчихсан. Ах нь мөнгөгүй болоод гэж хэлэхээр нь зөвшөөрөөд тавьчихсан. Би одоо Мөнхдурсгалт ахыг хаана байгаа талаар мэдэхгүй, ямар утастай, хувийн мэдээллийн талаар огт мэдэхгүй. Би 2019 оны 11 сарын 18-ны орой суудлын галт тэргээр Дархан-Уул аймагт байдаг дүү Болорцэцэгийн ажил дээр нь очсон. Би дүүгийн гэрт байж байгаад орой суудлын галт тэргээр Сэлэнгэ аймаг руу явна гэж бодоод унтаад сэрсэн чинь цагдаагийн алба хаагч нар ирсэн. Миний хувьд мөрдөгчтэй утсаар ямар нэгэн байдлаар утсаар холбогдож, хаана юу хийж байгаа талаараа хэлж ярьж, тайлбарлаж, мэдэгдэх боломж байсан. Харин би мөрдөгчтэй холбогдох талаар огт бодоогүй. Тэр чигээрээ л зугтаая гэж бодсон.Би мөрдөгчийн утасны дугаарыг цээжээр мэдээгүй, утас нь дээрээ хадгалсан байсан бөгөөд шинэ утас аваад дугаар нь хадгалагдаагүй байсан. Би хувийн баталгаа таслан сэргийлэх арга хэмжээг зөрчсөн асуудал дээр хэлэх тайлбар байхгүй, би баталгаатай уншиж, танилцаж гарын үсэг зурсан болохоор сайн мэдэж байгаа. 300,000 төгрөгийг үрээд дууссан болохоор мөнгө байхгүй, мөнгөний хэрэгцээ гарч дүүгээс мөнгө авах гэж Дархан-Уул аймагт ирсэн. Энэ хугацаанд би дахин гэмт хэрэг үйлдээгүй. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 195-р ху/

4.Шүүгдэгч Б.Болд-Эрдэний 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдөр яллагдагчаар дахин өгсөн: ...Би Улаанбаатар хотод нийтийн байранд найз Батгэрэл, Пүрэвтогтох нартай амьдардаг бөгөөд бид 3 уулзсан. Тэгээд нийтийн байранд нь 2019 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж хоносон. Тэгээд өглөө нь буюу 2019 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн цаг хугацааг сайн санахгүй байна, сэрээд өөрийнхөө түрүүвчийг үзэхэд ямар ч мөнгө байхгүй шартсан байдалтай байсан. Тэгээд и архины мөнгө олох санаатай найз Батгэрэлийн байрнаас гараад хойшоо өгсөөд явж байгаад нэг төмөр хашаатай айлын хашааг нүдсэн. Тэгсэн хүн гарч ирээгүй болохоор нь хашааг нь давж ороод ногоон өнгийн жижиг байшин байхаар нь хаалганы хажуу талынх нь вакум цонхыг түлхээд онгойлгосон. Байшинд цонхоор ороод хөргөгч дээр байсан хар өнгийн ЛЖ маркийн гар утсыг авсан. Тухайн гар утас унтраалга байсан. Мөн тухайн айл повер банк, залгууртай нь цэнхэр өнгийн цамц, цагаан өнгийн цамц  аваад буцаад цонхоороо гараад явсан. Би тухайн үед согтуу, архи гараагүй байсан болохоор ямар ямар эд зүйл авснаа сайн санахгүй байна. Миний санаж байгаагаар гар утас, повер банк залгууртай, цэнхэр цамц, цагаан цамц байна. Тэгээд би тухайн айлаас гараад Батгэрэлийн гэрт очоод хамт гар утас худалдаалдаг “Тэди” төв орсон. Тэгээд LG гар утсыг үл таних хүнд 20,000 төгрөгөөр зараад 10,000 архи аваад 10,000 Сэлэнгэ аймаг руу зардлаа хийгээд ирсэн. Батгэрэл Пүрэвтогтох нар нь намайг хулгай хийсэн талаар мэдээгүй, би ч хэлээгүй. Би Батгэрэл, Пүрэвтогтох нартай дотно найз нөхөд биш барилгын ажил хийж байхдаа танилцаж байсан. Батгэрэл нь найз байгаа юм. Найз Батгэрэлийн гэрээс хулгай хийсэн асуудал байхгүй 2 тусдаа хүн байгаа юм. Би тухайн айл руу ганцаараа орсон ямар нэгэн багаж, хэрэгсэл хэрэглээгүй түлхсээр байгаад онгойлгосон. Цэнхэр цамц, цагаан цамцыг нь хэн нэгэнд зарсан зүйл байхгүй. Өөрөө өмсөж хэрэглэж байсан. Тэгээд хаясан. Би согтуу байсан болохоор санахгүй байна. Би өөрийн санаж байгаа зүйлээ хэлсэн. Би 2019 оны 05 сарын 11-ний өдөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 1-р багт байрлах айлаас эмээл хулгайлсан. Тухайн эмээлээ Баруунбүрэн суманд очиж хүнд зарсан. 2019 оны 06 сарын 05-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сум 7-р багт байрлах айлаас нөүтбүүк хулгайлаад Боргилд өгсөн  Улаанбаатар хотод үйлдэл байна. Өөр ямар нэгэн хулгайн үйлдэл байхгүй. Би эмээл, нөүтбүүк нарыг буцааж эзэнд нь өгсөн. Улаанбаатар хотод үйлдсэн хэрэг дээр хохирол барагдуулаагүй байгаа. Би хохирол мөнгийг бүрэн барагдуулна. Би өөрийн үйлдсэн хэрэг, үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Би хохирол мөнгийг нь төлж барагдуулна. Хэргээ хурдхан шийдүүлмээр байна. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 14-17-р ху/

5.Шүүгдэгч Б.Болд-Эрдэний 2019 оны 11-р сарын 25-ны өдөр яллагдагчаар дахин өгсөн: ...Надад тогтоолтой холбоотой гаргах санал хүсэлт байхгүй. Би прокурорын тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Би 2019 оны 09-ний өдөр Улаанбаатар хот Чингэлтэй дүүргийн нийтийн байранд найзтайгаа байсан. Тухайн өглөө 09-10 цагийн үед хулгайлж авсан гар утас ямар нэгэн код нууц үг байхгүй байсан. Гар утсыг “Тэди” гар утас худалдааны төвийн гадаа байх хүнд 20,000 төгрөгөөр зарж зардлын мөнгө хийсэн. Хотод хулгайн хэргээс гадна Сэлэнгэ аймагт 2 хулгайн хэрэг үйлдсэн. Сэлэнгэ аймагт үйлдсэн хулгайн хэргээр цагдан хоригдсон байгаа гар утас хулгайлсан хэрэгт хохирол төлөгдөөгүй байгаа. Сэлэнгэ аймагт айлын гэрээс эмээл, хазаар мөн зөөврийн нөүтбүүк хулгайлан авсан. Энэ эд зүйлсийн хохирлын үнэлгээг бүрэн төлж барагдуулна. Миний найз Батгэрэл намайг хулгай хийсэн талаар мэдэхгүй, Батгэрэлтэй барилга дээр танилцаж байсан. Дотно найз нөхөд биш хувийн мэдээлэл огт мэдэхгүй, одоо хаана байгааг нь хүртэл мэдэхгүй хотод нийтийн байрнаас хойшоо 500 метр орчим зайтай өндөр төмөр хашаатай хаалгатай айл байсан ба хашааны хаалгыг нүдэн тогшсон боловч хүн гарч ирээгүй болохоор нь хашааг нь даваад цонхнуудаар нь бас тогшсон чинь гарч ирэхгүй байсан. Хүн гарч ирэхгүй болохоор нь том өрөөний цонхыг түлхэж онгойлгоод дотогш орж ширээн дээр байсан хар өнгийн LG маркийн гар утас байсныг авч ирээд цонхоор гарсан. Би уг гар утсыг 20,000 төгрөгөөр зар зардлын мөнгөө хийгээд Сэлэнгэ аймагт оройн галт тэргээр ирсэн. Би хулгайн гэмт хэргийг ганцаараа хийсэн хулгай хийхэд хөндлөнгөөс нөлөөлсөн дарамт шахалт үзүүлсэн хүн байхгүй. Надад мөнгөний хэрэгцээ, зардлын мөнгө хэрэгтэй болоод уг хулгайн хэргийг хийх болсон. Би хэргээ хурдан шийдүүлмээр байна. Би хийсэн хэргээ үнэн зөвөөр хүлээж байгаа болохоор хурдан хэргээ шийдвэрлэх хүсэлтэй байна. ...гэх мэдүүлэг /хх-ийн 51-53-р ху/

6.Шүүгдэгч Б.Болд-Эрдэнийн шүүх хуралдааны шатанд өгсөн: ...Хохирогч Алтанцагийн гэрт очиход хүнгүй хаалганых нь хажуу талын цонх онгорхой байсан. Тэр цонхоор нь ороод мөнгөн тоноглолтой эмээл авч гараад түүнийгээ 200,000 төгрөгөөр зараад ээжийнхээ дансаар шилжүүлэн авсан. Дараа нь 1 дүгээр сургуулийн ойролцоо манай нэг ахын хадам болох Сэлэнгэбаярынх байдаг юм. Тэр айлд очиход жаахан хүүхэд байсан. Тэр хүүхэд надад цай өгөх зуур орон дээр нь саарал өнгийн нөүтбүүк байхаар нь аваад гарсан. Дараа нь Улаанбаатар хотод найзындаа байж байгаад тэднийхээс гараад хохирогч Батгэрэлийн үүднийх нь цонхоор ороод хөргөгч дээр нь байсан хар өнгийн гар утас, 1 өмд, 2 цамц, үнэртэй ус, Повер банк холбогчтой нь аваад гарсан. ...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирогчид учруулсан хохирлоо нөхөн төлнө... гэх мэдүүлэг,

7.Хохирогч Л.Алтанцагийн 2019 оны 05 дугаар сарын 23-ны өдөр өгсөн: ...Би 2019 оны 05 дугаар сарын 10-ны өдөр гэртээ ирж үзчихээд хувцас болон авч явсан эд зүйлээ тавьчхаад охин Гэрэлчимэгийн гэрт очиж хоносон. Тэгээд маргааш өглөө нь манай хүргэн надад хэлэхдээ “Та үүдний амбаарт ямар учиртай төмсний хальс асгасан юм бэ “ гэж би төмсний хальс асгаагүй гээд гэрээс ямар нэгэн эд зүйл алдагдсан талаар үзэхэд зурагтны хажууд байсан мөнгөн тоногтой эмээл алга болчихсон байсан тэгээд цагдаад дуудлага өгсөн. Хүнд харагдахад ил харагдах содон зүйл байхгүй харин мөнгөн тоногтой хуучны эмээл байгаа.Би сайн мэдэхгүй байна аа гэртээ байгаагүй болохоор хэнийгээ сэжиглэх вэ дээ.Манай гэрийн амбаарт төмсний хальс нь шуудайтай байсан би өөрөө Чулуунхүү гэх залуугаар оруулж ирээд тавьсан.Би сайн мэдэхгүй байна. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 18-19-р ху/

8.Хохирогч Л.Алтанцагийн 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр дахин өгсөн: ...Миний хувьд мөнгөн тоногтой эмээл, хазаарыг бүрэн бүтэн тоо ёсоор хүлээн авсан. Одоо миний хувьд үнэлгээ гаргуулсан гэж үнэлгээний компанид 120,000 төгрөг төлсөн энэ мөнгийг гаргуулчих юм бол гаргах санал хүсэлт байхгүй. Эмээл, хазаар намайг 1977 онд нөхөртэйгөө танилцаж гэр бүл болох үед манай хадам аавын хэрэглэж байсан эд зүйл.Манай хадам аав 1981 онд нас барснаас хойш одоог хүртэл манай нөхөр бид 2 өмч болсон.Би эмээл, хазаарын зах зээлийн ханшийг мэдэхгүй.2017 оны намар уг эмээл, хазаарыг нийлүүлээд мөнгөний хэрэгцээ гараад ломбарданд 1,200,000 төгрөгөөр барьцаалж байсан. Эмээл,хазаар манайд удаж байгаа бөгөөд гэрт хүний нүдэнд ил байдаг байсан. Хүн хулгайлаад аваад явчихна гэж бодож байсангүй. Манай гэрт эмээл,хазаар алга болсноос өөр зүйл эд, эвдэрсэн гэмтсэн алга болсон зүйл байхгүй.Миний санаж байгаагаар 2019 оны 04 дүгээр  сарын 28-ны өдөр сувилалд яваад  2019 оны 05 дугаар сарын 10-ны өдөр хүргэнийд очиж хоноод , 2019 оны 05 дугаар сарын 11-ний өдөр гэртээ очих үед эмээл,хазаар алга болсон байсан.Би яг хэзээ хулгай орсон талаар нь мэдэхгүй байна.Шинжээчийн дүгнэлттэй танилцсан,гаргах санал хүсэлт байхгүй, үнэлгээ хийлгэсэн төлбөр болох 120,000 төгрөгийг нэхэмжлэх хүсэлтэй байна. Өөр зүйл алга байна. Хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү гэж хэлэх гэсэн юм. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 20-21-р ху/

9.Хохирогч Ц.Сэлэнгэбаярын 2019 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр өгсөн: ...2019 оны 06 дугаар сарын 5-ны өглөө би 09 цагийн үед ажилтай явсан. Намайг явах үед манай 9 настай хүү болох Буянтогтох гэртээ ганцаараа үлдсэн. Би ажил дээрээ байхад манай хүү Буянтогтох 13 цагийн үед ирсэн. Ажил дээр ирээд дохио зангаагаар нэг эрэгтэй хүн гэрт орж ирээд нөүтбүүк аваад гарч зугтаасан талаар хэлсэн. Ингээд хүүгийн хамтаар гэртээ ирэх үед гэрт байсан саарал өнгийн нимгэн зөөврийн нөүтбүүк алдагдсан, өөр гэрээс эд зүйл алдагдаагүй байсан. Эвдэрч гэмтсэн эд зүйл байгаагүй. Энэ талаар Цагдаагийн байгууллагад утасдаж мэдэгдсэн. Би өглөө 09 цагт  ажилдаа явсан. Харин гэрт манай хүү ганцаараа үлдсэн. Тухайн  цаг хугацаанд алдагдсан нөүтбүүк миний өөрийн нөүтбүүк, ажил төрөлдөө хэрэглэдэг, хааяа хүүдээ үлдээчихдэг байсан. Тухайн үед манай хүү хөлөө гэмтээсэн байсан болохоор нь нөүтбүкээр интернэт орог гэж бодоод үлдээсэн юм. Энэ нөүтбүүк манай охин Америк улсаас 2018 оны 12 дугаар сард явуулж байсан, бараг шинээрээ шахуу компьютер байсан. Би гэрийн хаалга үүдээ цоожлоогүй онгорхой үлдээсэн. Гэрт хүүхэд үлдсэн болохоор түгжээгүй, яагаад гэхээр түгжих юм бол гал, ус алдчих болов уу гэж бодоод түгжээгүй юм. Шинжээчийн дүгнэлттэй холбоотой гаргах санал хүсэлт байхгүй, манай охин Америк улсаас явуулсан шинээрээ байсан зөөврийн компьютер байсан. Эвдрэл, гэмтэл байхгүй бүрэн бүтэн байсан. Зах зээлийн ханшаар үнэтэй нөүтбүүк 2,000,000-3,000,000 төгрөгийн үнэтэй. “Ашид билгүүн” ХХК компанийн үнэлгээтэй холбоотой санал хүсэлт байхгүй. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 129-130-р ху/

10.Хохирогч М.Батгэрэлийн 2019 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр өгсөн: ...2019 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр 10цаг 30 минут  үед нөхөр хүүхдүүдийн хамт гэрийнхээ цонх, хаалга болон хашааныхаа хаалгыг түгжээд гарсан, тэгээд Нарантуул зах болон Дэнжийн 1000-р гадуур ажилтай явж байгаад 14 цагийн үед гэртээ ирэхэд гэрийн хамаг юм тараагаад том өрөөний дотроо төмрөөр бэхэлсэн, цоожтой вакум цонхыг түлхээд хулгайч орсон байсан. Тэгээд гэрийнхээ юмыг шалгаж үзээд алдагдсан эд зүйл байхгүй байна гэж бодтол, гал тогооны өрөөнд хөргөгч дээр охины цэнэглэж байсан гар утас алга болсон байсан учраас цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн юм. Манай гэрээс хөргөгч дээр цэнэглэж байсан ЛЖ маркийн хар өнгийн гар утас алдагдсан байна, өөр эд зүйл алдагдаагүй байна. Манай хажуу айлд хүмүүс их ирж архиддаг, тэр айлд ирдэг хүмүүсийн нэг нь юм болов уу гэж бодож байна, гэхдээ тэр энэ гээд сэжиглэх хүн байхгүй. Манай хашааны зүүн болон урд талаар хулгайч орж ирэх боломжгүй тул баруун болон хойд талаар хулгайч орж ирэх боломжтой. 2018 оны хавар “Тэди” төвийн 2 давхрын лангуунаас цоо шинэ хайрцаг савтай нь ЛЖ Ланд маркийн хар өнгийн нэг симтэй гар утсыг 180,000 төгрөгөөр худалдаж авч байсан, одоогийн зах зээлийн ханшаар ямар үнэтэй байгааг мэдэхгүй байна. Хамгийн сүүлд 88462829 дугаарын симтэй байсан. Миний хувьд хуулийн дагуу шалгуулмаар байна, алдагдсан гар утсыг хэдээр үнэлэх ээ мэдэхгүй байна. Алдагдсан гар утсан дээр манай гэр бүлийн хүүхдийн зургууд байгаа, ар гэртээ санаа зовж байна. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 232-233-р ху/

11.Иргэний нэхэмжлэгч Б.Лхагваагийн 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр өгсөн: ...2019 оны 05 дугаар сард байсан. Би 05 дугаарын сарын яг хэзээ гэдгийг нь хэлж мэдэхгүй байна. Манай гэрт тухайн өдөр манай хүү Ганбаттай хамт танихгүй манай  хүүгийн үеийн залуу ирсэн.Тэр залуу ирэхдээ шуудайтай зүйлтэй байсан ба уг зүйлээ гэрийн гадаа үлдээсэн. Манайд ирсэн залуу манай найзын аавын бие муудаад мөнгөний хэрэгцээ гараад эмээлээ найз минь зараад өгөөч гэхээр нь аваад ирсэн гэж хэлсэн. Манай найз аавыгаа сахиад эмнэлэгт байгаа, миний авчирсан эмээл хэдэн төгрөгийн үнэтэй болохыг мэдэхгүй байна гэх мэт зүйл яриад байхаар нь шуудайнд байсан зүйлийг гаргаж ирсэн чинь шуудайнд нь эмээл байсан. Уг эмээл нь мөнгөн тоногтой, сийлбэртэй гөлөмтэй, бас хазаар, байсан. Эдгээр зүйлсийг би 200,000 төгрөгөөр авахаар тохиролцсон. Тэр залуу өнөөдөр буцаад Сэлэнгэ явна, та мөнгийг нь манай ээжийн данс руу хийчихээрээ гэж хэлээд данс үлдээгээд явсан. Эмээл худалдан авсан мөнгийг нь тэр өдөртөө үлдээсэн данс руу нь шилжүүлсэн. Надад эмээл зарсан залууг хулгайн эд зүйл авч явж ч байсан талаар нь мэдээгүй байсан,үнэхээр нь өвчин зовлон яриад,хүнд туслаад явж байна гэхээр нь итгээд л авч явж байсан зүйлийг нь худалдаад авсан.Би хэрвээ хулгайн эд зүйл байсан гэдгийг мэдэж байсан бол худалдан авахгүй байсан. Тэр залуу манай хүүтэй л найз юм шиг байна лээ, ах нь бол анх удаагаа л харж, анх удаагаа манайд ирж байгаа таньж мэдэхгүй.Тэр залуу хэлэхдээ манай найзын аавын бие муудаад байна, намайг энэ эмээлийг зараад өгөөч гэж гуйхаар нь би зарах гээд авч явж байна гэсэн зүйл яриад  гуйгаад байсан. Хүн л болсон хойно нээрээ ч мөнгөний хэрэгцээ гараад хүнд өвчин зовлон учирсан байна гэж бодоод л худалдаад авсан.Би асуусан наадах чинь хулгайн юм биш биз дээ, дараа нь элдэв асуудал гарахгүй биз гэсэн зүйл хэлсэн. Тэгсэн тэр залуу яалаа гэж дээ ахаа би хулгайн эд зүйл авч яваагүй, манай найзын эмээл,би хулгайч биш гэж хэлж байсан. Би өөрөө малчин хүн морь,малтай харьцдаг болохоор нь хэн хэнд нь хэрэгтэй гэж бодоод авсан. Анхнаасаа хулгай гэдгийг нь мэдэж  байсан бол хулгайн эд зүйл худалдан авахгүй байсан. Цагдаагийн байгууллагаас эмээл, хазаар хураан авсан болохоор ах нь худалдан авсан 200,000 төгрөгийг буруутай этгээдээс гаргуулах хүсэлтэй байна.Миний хохирол төлбөрийг барагдуулчих юм бол санал хүсэлт байхгүй. ...гэх мэдүүлэг /хх-ийн 23-р ху/

12.Гэрч Б.Оюунбатын 2019 оны 05 дугаар сарын 11-ний өдөр өгсөн:  ...2019 оны 05 дугаар сарын 08-ны өдөр би өөрийн тээврийн хэрэгсэл болох 13-18 сэү улсын дугаартай “Фуса” маркийн тээврийн хэрэгсэл засвар хийхээр хамт тээвэрт явдаг Батсайхан, Золоо, Дашхүү овогтой Энхбат ,Багаа/Батсайхан/ нарын хамт Сүхбаатар сумын 1 дүгээр баг 1-р хэсэг 174 тоотод очиж хашаанд нь засвар хийсэн засвар хийж байхдаа хадам ээжийн гэрт орж бид нар хөзөр тоглосон юм. Ингээд орой 17 цагийн үед бид над нар хаалга түгжээд гараад явцгаасан юм. Маргааш нь буюу 2019 оны 05 дугаар сарын 09 ны өдрийн 19 цагийн үед уг хашаанд би ганцаараа очиж дахиж засвар хийхээр очсон чинь цаг агаарын байдал муу байсан учраас олигтой юм хийгээгүй юм тэгээд яваад өгсөн юм. Ингээд маргааш нь буюу 2019 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 09 цагийн орчимд очиж машинаа засахаар ганцаараа очсон чинь үүдний амбаар хэсгийн хойд талд байх жижиг цонх шиг хэсэг онгорхой газарт төмсний хог хийсэн байсан шуудай байхгүй хог нь хаягдсан байсан тэгэхээр нь тухайн үедээ юм бодолгүй дотогш гэрлүү ороод зурагт болон бусад эд зүйлийг харсан чинь зүгээр байсан мөн байшингийн дотор талын жижиг цонх онгорхой байсан тухайн үедээ бол цоожилсон юм даа ямар сонин юм бэ гэж тухайн үедээ бодчихоод л, жижиг цонхыг хаачаад, машиныхаа радиатор угсарчхаад, гэртээ 14 цагийн үед харьж амарсан юм. Өнөөдөр буюу 05 дугаар сарын 11-ны өдөр манай хадам ээж Алтанцаг 05 дугаар сарын 10-ны өдрийн 17 цагийн автобусаар сувилалд явж байгаад ирсэн байсан тэгээд гэр лүү нь хүргэж өгөхөөр өглөөний 10 цагийн үед ээж Алтанцаг хандаж “та яагаад төмсний хогоо асгасан юм бэ” гэж асуусан чинь ээж “би юу гэж асгадаг юм, зүгээр шуудаатай байсан шүү дээ” гэж хэлсэн. Тэгсэн ээж гэнэт “тэр шуудайнд нь эмээл хийгээд аваад явсан юм биш биз дээ” гэж хэлхээр нь би эмээлийг нь тухайн үедээ нүдэнд харагдаагүйг гэнэт санасан юм. Тэгээд очоод үзсэн чинь эмээл нь байхгүй хулгайд алдсан байсан өөр зүйлээр оролдоогүй байсан. 05 дугаар сарын 08 ны өдөр л анх удаа тэр эмээлийн хадам ээжийн гэр дотор байхыг харсан. Байхгүй бид нар тэгж эмээлийн талаар ярьсан зүйл байгаагүй. Харин бүгд тухайн эмээлийг тохоостой байхыг бол харсан юм. Манай хадам ээжийн ярьж байгаагаар хойд талын айл болох нэрийг нь мэдэхгүй нэг айл байдаг гэж хөршүүд нь хэлдэг юм. Яаг содон шинжийг нь мэдэхгүй ээ, хуучин эмээл гэж харагдаж байсан. 2019 оны 05 дугаар сарын 09-ны орой юм болов уу гэж бодож байна. Ямар хүмүүстэй сувилалд явсан талаар мэдэхгүй байна. 2019 оны 04 дүгээр сарын сүүлээр явсан байх ямар ч байсан яваад 13-14 хоноод Улаанбаатар хотоос ирж байгаа. Д.Энхбат ,Батсайхан нар морь малтай хүмүүс өөр хүн байхгүй. Хадам ээжийн хэлж байгаа хүмүүс юм болов уу гэж бодож байна манай найз нар дундаас бол арай ингэж хулгай хийхээр хүмүүс байхгүй бүгд тогтсон амьдралтай машин техниктэй олон жил цуг жолоо барьж явж байгаа хүмүүс. /хх-ийн 26-28-р ху/

13.Гэрч Д.Энхбатын 2019 оны 05 дугаар сарын 14-ны өдөр дахин өгсөн: ...Би 2019 оны 05 дугаар сарын 08-ны өглөө 09 цагаас 10 цагийн үед Хорооллоос төв рүү орж ирсэн тухайн үед өөрийн эзэмшлийн 8323 СЭҮ улсын дугаартай Ланд 80 маркийн тээврийн хэрэгслээ угаах гээд найз П.Батсайхны гэрт 4 дүгээр сургуулийн хажуу талд очсон.Би Золзаяа руу залгаж юу хийж байгаа талаар асуусан чинь Оюунбат нь радиатор цэвэрлэж байна ирэх юм уу гэхээр нь яваад очъё гэж хэлээд очсон.Тэгээд хэсэг байж байгаад Оюунбатын гэрт ороод 13 модны покерыг 3 удаа 10,000 төгрөгөөр тоглосон. Би тухайн Дулаанхаан орж хүнтэй уулзах ажилтай байгаад гэрээс нь гараад явсан. П.Батсайханыг таксины зогсоол дээр буулгаад, би шууд хороолол гэртээ очоод цаашаа Дулаанхаан явсан. Тухайн үед 17 цаг 29 мин очсон байсан. Орой 19 цаг 59 минутанд хороололд гэртээ ирээд амарсан тухайн үед гэрт ээж  П.Амгалан, хүү Э.Гантулга, Цагааннуурын найз Цогням гэх залуу нарын хамт байсан. Оройны 22 цаг 30 минутын үед найз Бямбацэрэнтэй уулзсан. Эргээд гэртээ 23 цагийн үед орсон.Тэрнээс хойш гэрээс гараагүй амарсан. 2019 оны 05 дугаар сарын 09-ны өглөөнөөс 12 цаг 55 хүртэл гэртээ байж байгаад Алтанбулаг сум руу найз Золзаяа ,Одмөнх гэх залуугийн гэрт очсон тухайн үед нэгээс хоёр шил архи авч уусан. Орой 20 цаг 30 минутын үед гэртээ харьсан тухайн үед эргэж гараагүй. Гэртээ амарсан. Манай найз Золзаяа нь 2019 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 13 цагийн үед залгаад Оюунбатын гэрт радиатор янзалж байна ирэх юм уу гээд 15 цаг 30 минутын үед Оюунбатын гэрээс гараад Дулаанхаан орсон. Би мэдээгүй байна. Өнөөдөр Цагдаагийн байгууллагаас залгахаар нь мэдсэн. Би гэмт хэрэг зөрчилд холбогдон шалгагдаж байгаагүй.Би харсан гал тогооны өрөөнд сууж байхдаа  харсан тухайн үед мөнгөн тоногтой хуучны эмээл байсан. Бид нар 1 цаг гаран буюу 10,000 төгрөг булж байгаад 3 удаа тоглосон. Бид нар гал тогооны өрөөнд сууж байгаад тоглож дуусаад шууд гарсан. Харин хойд өрөө рүү нь ороогүй. Бид нарыг гэрээс гарахад эмээл байсан. Би тухайн үед сайн анзаарч хараагүй. Надад одоогоор 25-30 орчим адуу мал байгаа. 2019 оны 05 дугаар сарын 058-ны өдрийн болсон асуудлыг П.Батсайхан ,Оюунбат, Золзаяа, Дулаанхааны үзмэрч,ээж П.Амгалан, хүү Э.Гантулга,найз Бямбацэрэн нар гэрчилнэ. 2019 оны 05 дугаар сарын 09-ны өдрийн болсон асуудлыг Золзаяа, Одмөнх Отгоннаран, ээж П.Амгалан, хүү Э.Гантулга нар гэрчилнэ. ...гэх мэдүүлэг /хх-ийн 29-30-р ху/

14.Гэрч Б.Оюунбатын 2019 оны 05 дугаар сарын 14-ний өдөр дахин өгсөн: ...2019 оны 05 дугаар сарын 08-ний өглөөний 11 цагийн үед гэрээсээ гараад өөрийн эзэмшлийн 1318 СЭҮ улсын дугаартай Фуса маркийн цагаан өнгийн ачааны тээврийн хэрэгсэлтэй Сүхбаатар сумын 1 дүгээр багт байрлах өөрийн эзэмшлийн хашаан дотор ороод гэр лүү орсон тухайн үед надад гэрийн түлхүүр байсан. Тухайн үед гэрт ороод муу хувцсаа сольж өмсөөд тээврийн хэрэгслийнхээ радиатор задалсан байхад манай найз Золзаяа нь өөрийн эзэмшлийн Тоёота Приус 30 маркийн 1110 СБА улсын дугаартай саарал өнгийн тээврийн хэрэгсэлтэйгээ ганцаараа ирсэн тухайн үед би радиатораа авчихсан байсан болохоор Золзаяатай яаж цэвэрлэх вэ гэж ярилцаж байсан. Тухайн үед бид 2 гэрт ороогүй. Удалгүй Энхбат,П.Батсайхан 2 нь Ланд 80 маркийн тээврийн хэрэгслээр ирсэн. Тухайн үед бид 4 ярилцаж байгаад Багаа гэх найз маань машин угаагч авчихсан байсан Тэрүүгээр очоод цэвэрлэе гэж ярилцсан. Тухайн үед бид 4 гэрт орж 13 модны покер тоглоё гээд ярилцаж байгаад гэрт орсон. Бид 4 гэрт ороод үүдний хэсэгт ширээн дээр сууж байгаад 10,000 төгрөг булж байгаад 30 тооруу уралдаж тоглосон. Тухайн үед эмээл гэрт зураг толь 2-н голд байсан. Бид 4 хэсэг тоглож байхад Энхбат нь Дулаанхаан явах ёстой гээд гарсан тэр үед Батсайхан нь гэртээ харих гээд Энхбатын машинд цуг суугаад явсан. Би Золзаяагийн гэрт үлдсэн тэгээд бид 2 радиатор аваад Золзаяагийн тээврийн хэрэгсэл дотор хийгээд П.Батсайханы гэр лүү явсан тухайн үед Золзаяа нь 18 цагаас хүүхдийн эцэг эхийн хуралтай гээд байсан болохоор юмыг яаж мэдэх вэ гээд замаараа гэртээ үлдээд өөрийн эзэмшлийн 9896 СЭҮ улсын дугаартай Тоёота Приус 20 маркийн ногоон саарал өнгийн тээврийн хэрэгслээ аваад Батсайханы гэрт очсон тухайн үед 16 цаг 40 минут орчим болж байсан. П.Батсайханы гэрт Батсүх ах тэр 2 байсан. Радиатор  цэвэрлэж дуусаад Сүхбаатар сумын 1 дүгээр багт байрлах гэрийнхээ хашаа руу засвар хийж байгаа тээврийн хэрэгсэл рүү явсан. П.Батсайханы гэрээс гарахад Батсүх ах замдаа бууя гээд байсан болохоор бид 2 хамт яваад Шар 5 н давхрын Мазаалай хүнсний дэлгүүрийн урд буусан, би тэгээд дэлгүүрээс 2 коко кола худалдаж аваад  Н.Батсайханы гэр болох 60 айлд очсон тухайн үед 18 цаг өнгөрчихсөн байсан. Удалгүй тэдний гэрээс гараад Н.Батсайхан болон түүний охинтойн хамт корпуст манай хашаа руу очоод гэртээ радиатораа авч ороод амбаарт радиатор колагаа хийж хэсэг хүлээж байгаад машиныхаа эд анги болохгүй байгаа талаар Н.Батсайханд хэлээд ярилцаж байсан гэрт орж суусан. Тухайн үед гэрт эмээл байсан.Н.Батсайхан ч харсан тухайн үед 20 цаг өнгөрсөн байсан. Би корпусаас гараад Н.Батсайханыг гэрт нь хүргэж өгөөд айлын орон сууц руу гэрлүүгээ харьсан тухайн үед 21 цаг болж байсан. Би гэртээ ирсэн байсан болохоор гэрээс гараагүй амарсан.Би 2019 оны 05 дугаар сарын 09 –ны өдөр би эхнэр Т.Гэрэлчимэг охин Цасанчимэг,хүү О.Сайханбилэг, охин Маралгоо нарын хамт гэртээ амарсан Тухайн үед өглөө О.Цасанчимэг, О.Сайханбилэг нар  хичээлдээ явсан харин би эхнэр бага охины хамт гэртээ үлдсэн. Би тухайн үед өдөр корпус орж радиатор очиж хараад бооно гэж бодож байгаад гэртээ унтаад амарчихсан тэгээд орой 19 цаг өнгөрч байхад очсон. Би хашаан дотор ороод шууд амбаарт байсан радиатораа ямар болсон байна гээд үзсэн чинь зэв нь арилаагүй байсан тэгээд дахиад нэг хонуулчихъя гэж бодоод гэртээ орж нэг хараад шууд эргээд гэртээ харьсан тухайн үед 21 цаг болох гэж байсан. Би тэгээд гэрээс гараагүй амарсан.Би 2019 оны 05 дугаар сарын 10-ны өглөө 08 цагийн үед манай гэрт Баяраа гэх ах орж ирсэн тухайн үед архи согтууруулах ундааны зүйл жоохон үнэртэж байсан.Намайг наадмын талбай руу хүргээд өг гээд байхаар нь босоод цэнгэлдэх орж хүргэж өгөх гэсэн чинь машинаа хэрэгтэй байна гээд байхаар нь хамт морь унадаг дүүгийн аваад эргээд гэрт ирээд хадам ээжийн тээврийн хэрэгслийг авч өгөөд явуулсан. Өглөөний 10 цагийн үед Корпус орж радиатораа боох гээд очсон чинь амбаарт шууд салхи сийгэж байсан. Амбаарт төмсний хальс асгарчихсан байсан болохоор хулгай орсон юм биш биз дээ гээд гэрт нь ороод харсан чинь ерөнхий хэвийн байсан тэгээд авч болох зүйлийн харсан байрандаа байсан тэгээд үүдний өрөөний жижиг цонх онгорхой байхаар нь ямар сонин юм бэ гэж бодож зогсож байгаад цонхыг нь хаагаад хувцсаа солиод машиныхаа радиатораа буцаж боогоод машинаа асааж үзсэн чинь зүгээр болчихсон байсан.Амбаарт цонхны пилонк урагдчихсан байсан болохоор би тухайн үед юм бодолгүй жижиг хадаасаар хадсан тухайн үед юм бодолгүй жижиг хадаасаар хадсан тухайн үед өдрийн 15 цаг болж байсан удалгүй гэртээ харьсан. Гэртээ ирээд цай хоолоо идэж байгаад хэсэг амарсан тухайн үед манай эхнэр Т.Гэрэлчимэг нь ээж автобусаар ирнэ гэж байна шүү тосоорой гэж хэлсэн.Тэгээд гэрээсээ 16 цаг өнгөрч байхад гараад вокзал дээр очоод хүлээгээд байсан чинь автобус 17 цаг өнгөрч байхад ирсэн.Тэгээд ээж Алтанцагийг тосоод гэртээ очсон. Бид нар тухайн үед гэрээс гараагүй амарсан. Би 2019 оны 05 дугаар сарын 11-ны өглөө босоод Алтанцагаас “та гэрийнхээ амбаарт байсан төмсний хальсаа асгасан байсан уу гэж асуусан чинь би юу гэж асгадаг юм” гэж хэлсэн тухайн үед төмсний хальс хийсэн байсан шуудайн дотор чинь эмээл хийгээд аваад явчихсан юм биш биз дээ гэж хэлээд эхнэр,ээж бид 3 шууд гэрээс гараад корпус орж үзэхэд гэр дотор байсан эмээл алга болчихсон байсан. Тэгээд Цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Би өөрийн эзэмшлийн 1318 СЭҮ улсын дугаартай Фуса маркийн тээврийн хэрэгсэлдээ засвар үйлчилгээ хийх гэж очсон.Би өөрийн найз Энхбат, П.Батсайхан, Н.Батсайхан, Золзаяа нарыг дагуулж очсон. Би 2019 оны 05 дугаар сарын 11-ний өглөө хадам ээж Алтанцагтай ярилцаж байхад мэдсэн. Манай найз Золзаяа нь 2015 онд Дархан-Уул аймагт тээврийн хэрэгсэлтэйгээ осол гаргаж мөнгөн торгуулийн ял шийтгэл эдэлж байсан. Манай гэр бүлийн хүрээнд ямар нэгэн байдлаар гэмт хэрэг, зөрчил болон ял шийтгэл эдэлж байгаагүй. Намайг машиндаа засвар үйлчилгээ хийж байна гэхээр нь ирсэн. Тухайн үед ямар нэгэн байдлаар манай найзууд  эмээлийн талаар юу ч асуугаагүй. Бид нар 1 цаг гаран буюу 10000 төгрөг булж байгаад 3 удаа тоглосон. Манай гэр дотор тал нь зөвхөн пишингээр хаагддаг болохоор гэр дотор байгаа зүйлүүд бүгд харагддаг тэгэхдээ хойд өрөө тал руу хэн нэгэн ороогүй.Би гэрээс гарахдаа жижиг 2 цонхоо хаагаад гарсан. Би 2019 оны 05 дугаар сарын 08-ны өдөр болон 2019 оны 05 дугаар сарын 09-ны өдрүүдэд Сүхбаатар сумын 1 дүгээр баг 1 дүгээр хэсэг 174 тоот  гэрийн ойролцоо ямар нэгэн зүйл анзаарч хараагүй.Би 2019 оны 05 дугаар сарын 08-ний өдөр Сүхбаатар сумын 1 дүгээр баг 1 дүгээр хэсэг 174 тоотод очиход харсан. Одоогоор ямар нэгэн байдлаар сэжиглэж байгаа хүн байхгүй. Надад ямар нэгэн байдлаар өс хонзонтой болон өр авлагатай хүн байхгүй. Би болон найз Энхбат, П.Батсайхан, Н.Батсайхан,Золзаяа мөн хадам ээжийн хуурай дүү гэх залуу байгаа гэдгийг мэднэ. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 31-32-р ху/

15.Гэрч Ч.Чулуунхүүгийн 2019 оны 05 дугаар сарын 15-ны өдөр өгсөн: ...Би Алтанцэцэг гэх хүнийг танина. Би 2018 оны 06 дугаар сард Л.Алтанцаг гэх эмэгтэй манай гэрт ирээд үзүүлж харуулах гэсэн юм гээд ирж байсан.Тэрнээс хойш манай гэрээр 2 удаа ирж надаар үзүүлж байсан.Би 2019 оны 05 дугаар сарын 11-ний өдөр 12 цагийн үед гэрийнхээ хашаан дотор ороход Л.Алтанцэцэг эгчийн гэрийн гадаа цагдаагийн  машин ирээд зогсож байсан тэгээд орой 18 цаг 30 минутын үед Л.Алтанцэцэг эгч манай гэрт орж ирээд миний дүүгийн өвөө буух шинж байна уу эгч нь эмээлээ алдчихлаа гээд манай гэрт бид 2 ярилцаж байсан.Би 2018 оны 02 дугаар сарын 20-ны өдөр Л.Алтанцэцэг эгч намайг гэртээ дуудаад эгчдээ нэг ус аваад өг гэж хэлж байсан би тухайн үед гэрт нь орсон. 2019 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр Л.Алтанцэцэг эгчийн гэрт нь орж тухайн үед гар дрилл гуйж авч байсан. 2019 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр Л.Алтанцаг эгч намайг дуудаж “хоёулаа худгаас ус аваад ирэе” гээд хамт яваад эргэж гэрт нь ирж усыг нь оруулж өгсөн.Тэрнээс хойш гэрт нь ороогүй.Манай дүү Болд-Эрдэнэ Сүхбаатар сумын 1 дүгээр багт үйл ажиллагаа явуулдаг Савхны үйлдвэрт 2019 оны 03 дугаар сарын 06ны өдөр ажилд оруулаад 2019 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр манай гэрээс яваад Хороолол руу явсан. Манай дүү Болд-Эрдэнэ нь Сэлэнгэ аймгийн Хүдэр суманд модонд явлаа гээд 2019 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр ээж Батцэцэгтэй хамт ирээд хувцсаа аваад явсан.Би сайн анзаарч хараагүй.2019 оны 05 дугаар сарын 06-ний өдөр Л.Алтанцаг эгчийн гадна хашааны хаалга онгорхой дотор нь үхэр орчихсон байхаар нь бага охинтойгоо хамт явж байсан болохоор хамт орж үхрийн хөөж гаргачхаад хашааны хаалгыг хааж төмөр утсаар түгжсэн.Тэгээд 2019 оны 05 дугаар сарын 08-ны өдөр Л.Алтанцэцэг эгчийн хашаан дотор байсан цэцгийг услах гэж байсан чинь хүргэн нь ирчих байсан болохоор анзаараагүй. Би сайн анзаарч хараагүй тухайн үед хүүхэдтэйгээ хамт болохоор үхэр хөөж гаргачхаад гадна хаалгыг түгжээд шууд гарсан. Би сайн анзаарч хараагүй. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 33-34-р ху/

16.Насанд хүрээгүй гэрч Б.Монголжингийн 2019 оны 05 дугаар сарын 17-ны өдөр өгсөн: ...Би 2019 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 16 цаг 30 минутанд  Одончимэг, Мөнх-Эрдэнэ, Ирмүүн, Хүслэн, Мөнгөншагай, Өнөржаргал, Нандинцэцэг, Жавхлан, нартай хамт айлын гэрт орсон. Тухайн үед өдөр давтлага орж байхад Өнөржаргал “манай ахын гэрт очих уу” гээд түлхүүрээ харуулаад байсан. Бид нар давтлага тараад шууд очсон. Бид нар гэрт ороод тухайн байшин дотор нуугдаж тоглосон. Тэгээд 17 цаг 15 минутын үед айлын гэрээс гарсан. Би Алтанцаг гэх хүнийг танихгүй. Намайг гэрт нь 2 удаа ороход айлын эзэн нь ирээгүй. Бид нар нуугдаж тоглосон. Жоохон юм ярьж суусан. Одончимэг, Мөнх-Эрдэнэ, Ирмүүн, Хүслэн, Мөнгөншагай, Өнөржаргал, Нандинцэцэг, Жавхлан бид нар байсан. Би 2019 оны 05 дугаар сарын 13, 14–ний өдөр тухайн айл руу орж тоглосон. Манай ангийн хүүхэд Өнөржаргал “ороод жоохон тоглож байгаад явъя” гээд байсан болохоор орсон. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 35-р ху/

17.Насанд хүрээгүй гэрч Жавхлан 2019 оны 05 дугаар сарын 17-ны өдөр    өгсөн: ...Би 2019 оны 05 дугаар сарын 13-ны орой 18 цаг 10 минутанд таньдаг ах Энх-Тэлмүүний хамт тоглоомын талбай орох гээд явж байхад Одончимэг, Мөнх-Эрдэнэ, Ирмүүн, Хүслэн, Мөнгөншагай, Өнөржаргал, Нандинцэцэг, Монголжин нар шар өнгийн байшингийн 2 давхар дээрээс байшинд “ороод ир” гээд байсан. Тэгэхээр нь би доод нэг давхрын хаалгаар нь ороод дээш 2 давхар луу гарсан чинь Ирмүүнээ орон дээр үсэрч тоглоод байсан. Тэгээд доод давхар луу буугаад нэг өрөөнд орж тоглосон. Тухайн үед айлын гэрт байхад “оройны 19 цагт уулзъя” гэж Өнөрөө хэлсэн.Тэгээд бид нар бүгд гараад тоглоомын талбай орсон. Орой 20 цагийн үед гэртээ харьсан. Би сайн мэдэхгүй байна. Намайг шар байшингийн 2 давхар дээрээс дуудсан тухайн үед олон хүүхэд байсан. Би Алтанцаг гэх хүнийг танихгүй. Намайг нэг удаа ороход айлын эзэн нь ирээгүй. Би айлын гэр дотор ороод дотор байсан хүүхдүүдтэй юм ярьсан. Одончимэг, Хүслэн, Мөнгөншагай, Монголжин, Нандинцэцэг, Мөнх-Эрдэнэ, Ирмүүн, Өнөржаргал нар байсан. Би дахин айлын гэр лүү ороогүй. Би 2019 оны 05 дугаар сарын 13–ны өдөр тухайн айлын ойролцоо явж байхад Мөнгөншагайгаас “гадаа тоглох юм уу” гээд тухайн айл руу орсон. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 36-р ху/

18.Гэрч Д.Туяагийн 2019 оны 05 дугаар сарын 17 –ны өдөр өгсөн: ...Би Алтанцаг гэх хүнийг танина. Би Сүхбаатар сумын 1 дүгээр багт хүргэн Оюунбатын гэрт амьдарч байгаа таараалдахаараа мэнд мэдэж явдаг. Би Алтанцаг гэх эгчийн гэрт хулгай орсон талаар мэдээгүй. 2019  оны 05 дугаар сарын 08-ны өдрөөс 11-ний өдрийн хооронд би гэртээ байсан. Тэгэхдээ ямар нэгэн байдлаар сэжигтэй хүн болон тээврийн хэрэгсэл анзаарч хараагүй. Би өдөр болгон Алтанбулаг сум руу явж ОХУ-руу жижиглэнгээр бараа зөөдөг болохоор өдөр яваад орой ирдэг.Би өдөржингөө ажилтай байдаг болохоор сайн анзаарч байгаагүй. Би эмээл алга болсон талаар сонсож байгаагүй. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 37-р ху/                                                                             

19.Гэрч Б.Мандахсарын 2019 оны 05 дугаар сарын 17 –ны өдөр өгсөн: ...Би Алтанцаг гэх хүнийг танина. Би Сүхбаатар сумын 1 дүгээр  багт бага байхаасаа эхлэн тоглож өссөн болохоор тэр хүнийг сайн танина. Би Алтанцаг эгчийн гэрт хулгай орсон талаар 2019 оны 05 дугаар сарын 17-ны өдөр надтай уулзахад нь мэдсэн тэрнээс өмнө яг юу болсон талаар сайн мэдэхгүй байна. 2019 оны 05 дугаар сарын 08-ны өдрөөс 11-ний өдрийн хооронд байнга гэртээ байдаг болохоор гэрийн хашаа болон ойр орчимдоо явдаг тэгэхэд ямар нэгэн байдлаар сэжигтэй зүйл анзаарч харагдаагүй. Би эрхэлсэн тодорхой ажилгүй болохоор гэртээ хүүхдүүдийн хоол цай унд гэх мэт зүйлийн бэлдээд байж байдаг. Би гэрийн ойр орчмын айлуудыг бүгдийг танина. Ямар нэгэн байдлаар  сэжигтэй зүйл анзаарч сонсогдоогүй. Би 2018 оноос эхлэн Алтанцаг гэх эгчийн амьдарч байгаа гэрт нь “эмээл байдаг” гэж манай нөхөр хэлж байсан. Мөн Алтанцаг эгч хэлж байсан. Би өнөөдөр Алтанцаг гэх хүнээс өөрөөс нь эмээл алдсан гэж сонссон. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 38-р ху/                                                                                                          

20.Гэрч М.Одончимэгийн 2019 оны 05 дугаар сарын 17–ны өгсөн: ...Би Л.Алтанцаг гэх хүнийг танина. Би бага байхаасаа эхлэн Алтанцаг гэдэг хүнийг таньдаг байсан манай корпусын эгч гэдгээр нь танина. Би Алтанцаг гэх эгчийн гэрт хулгай орсон талаар мэдэхгүй байна. 2019 оны 05 дугаар сарын 08-ны өдөр манай хүү Хүслэнгийн төрсөн өдөр болохоор би тухайн өдөр 2 хүүхдийн хамт байсан. Ямар нэгэн байдлаар сэжигтэй зүйл анзаарч хараагүй. Би одоогоор эрхэлсэн тодорхой ажилгүй байгаа болохоор гэртээ байсан. Би гэрийн ойр орчмын айлуудыг бүгдийн танина. Ямар нэгэн байдлаар сэжигтэй зүйл анзаарч сонсогдоогүй. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 39-р ху/

21.Гэрч Г.Батцэцэгийн 2019 оны 05 дугаар сарын 17–ны өдөр өгсөн: ...Би Алтанцаг гэх хүнийг сайн танихгүй. Манай 1 дүгээр багийн иргэн гэдгээр нь мэднэ. ...Би тухайн өдрүүдэд гэртээ байсан. Би сайн анзаарч хараагүй. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 40-р ху/

22.Гэрч Ж.Батбилэгийн 2019 оны 05 дугаар сарын 17-ны өдөр өгсөн: ...Би Алтанцаг гэх хүнийг танина.Би багадаа Сүхбаатар сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт амьдарч өссөн болохоор сайн мэднэ. 1998 оноос хойш хамаатан болсон. Манай ах Оюунбат нь Алтанцаг эгчийн охин Гэрэлтуяатай гэр бүл болсон. Би 2019  оны 05 дугаар сарын 11-ны өдөр мэдсэн. Тухайн үед Лхагва гэх Алтанцаг охиных нь том хүү нь залгаж “эмээгийн гэрт хулгай орсон байна, та тухайн үед сэжигтэй зүйл харсан уу” гэж хэлж байсан. Тэгээд би тухайн үед “танай эмээ чинь эмээлтэй юм уу” гэж асууж байсан. Тэгээд тухайн үед “мөнгөн эмээл байса”н гэж надад хэлэхээр нь “танайд яг байсан юм уу” гэхэд “ломбарданд тавьсан байж байгаад амралтад явахдаа аваад гэртээ тавьсан байсан гэж хэлж байсан. Би Алтанцаг эгчийг тэнд амьдарснаас хойш орж байгаагүй. Би Алтанцаг гэх хүний гэрт эмээл байхыг хараагүй. Би сонсож байгаагүй. Би он сар цаг минутаа санахгүй байна 2-3 жилийн өмнө байхад  Оюунбат ахын гэрт нэг хуучин эмээл байхыг тухайн цагаан сараар харж байсан. Би сайн анзаарч хараагүй. Би тухайн өдрүүдэд гэрийнхээ хашаанд байсан. Би сайн анзаарч хараагүй. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 41-р ху/

23.Насанд хүрээгүй гэрч Б.Өнөржаргалын 2019 оны 05 дугаар сарын 17–ны өдөр өгсөн: ...Би 2019 оны 05 дугаар сарын 14-ны өдрийн 16 цаг өнгөрч байхад Одончимэг, Хүслэн, Мөнх-Эрдэнэ, Мөнгөншагай, Ирмүүн, Жавхлан,Монголжин  нарын хамт Оюунбат гэх айлын гэр лүү түлхүүрээр онгойлгоод дотор нь орж аймшгийн юм ярьж байгаад нуугдаж тоглосон.Тэгээд 17 цаг өнгөрч байхад гэрээс нь гараад би гэртээ харьсан. Хамт байсан хүүхдүүд маань гэртээ харьсан. 2019 оны 05 дугаар сарын 15–ны өдрийн 16 цаг өнгөрч байхад Одончимэг, Нандинцэцэг, Монголжин, Хүслэн,Мөнх-Эрдэнэ, Ирмүүн нарын хамт өчигдөр орсон Оюунбат ахын гэрт орж хоол хийж идсэн. Дээд 2 давхарт нь сав эргүүлж тоглож байгаад бид нар бүгд гэрээс гараад гэртээ харьсан. 2019 оны 05 дугаар сарын 16-ны өдөр 16 цаг 40 минутын үед Нандинцэцэг Одончимэг, Хүслэн, Мөнх-Эрдэнэ, Мөнгөншагай, Ирмүүн,Монголжин  нарын хамт дахиад Оюунбат гэх айлын гэрт орж хоол хийж идсэн. Бид нар дээд давхарт сав эргүүлж бие биедээ шийтгэл өгч тоглож байгаад гэрээс нь гараад гэр гэртээ харьсан. Оюунбат гэх айлын гэрийн түлхүүр надад байсан болохоор би давтлага орж байхад ангийнхаа хүүхдүүдэд манай агаагийн байшин эзэнгүй байгаа тэнд орж аймшгийн юм ярих уу гэж хэлсэн. Тэгээд бид нар тэдний гэрт орсон. Манай гэрт Оюунбат ахын том хүү Лхагва ирээд гэрт гал тогооны өрөөнд байдаг цагаан тавиур дээр байхад 2019 оны 05 дугаар сарын 14-ны өдөр авсан. Би Алтанцаг гэх хүнийг танихгүй харин хамаатан Цагаа гэх хүнийг танина. Би сайн мэдэхгүй байна. Би гэрээс байнга гараад байдаггүй болохоор сайн мэдэхгүй байна. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 42-р ху/

24.Гэрч Ч.Хүрэлбаатарын 2019 оны 05 дугаар сарын 17–ны өдөр өгсөн: ...Би Алтанцаг гэх хүнийг танина. Манай ээжийн дүүгийнх нь эхнэр буюу манай бэр эгч юм. Одоогоор хүргэн Оюунбатын гэрт амьдарч байгаа гэж сонссон. Би Алтанцаг гэх эгчийн гэрт хулгай орсон талаар мэдээгүй. 2019 оны 05 дугаар сарын 08-ны өдрөөс 11-ны өдрийн хооронд төв ажилтай байсан. Тэгээд гэртээ орой 18 цагийн үед ирдэг мөн манай нам доор газар байдаг болохоор Алтанцаг эгчийн амьдарч байгаа газар харагдахгүй. Би өдөр болгон ажилтай байдаг 18 цагаас хойш л гэртээ ирдэг. Би сайн мэдэхгүй байна. Манай өвөөгийн эмээл байх ёстой гэдгийг мэднэ. Би эмээл алга болсон талаар сонсож байгаагүй. Би одоогоор сайн мэдэхгүй байна. Ямар ч л байсан мөнгөн тоногтой хуучны эмээл байх ёстой. Зургийн дараагүй шиг санагдаж байна. Миний санаж байгаагаар 1998 оноос хойш тухайн эмээлийг хараагүй. Би сайн мэдэхгүй байна. Тухайн эмээлийн талаар 1998 оноос хойш мэдэхгүй байгаа болохоор сүүлийн үед асууж байгаагүй. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 43-р ху/

25.Гэрч П.Батсайханы 2019 оны 05 дугаар сарын 18-ны өдөр өгсөн: ...Би 2019 оны 05 дугаар сарын 08-ны өдөр Сэлэнгэ аймаг Сүхбаатар сумын 4-р баг 2 дугаар хэсэг 049 тоотод эхнэр М.Болормаа хүү Б.Ганбаяр, хүү Б.Тэлмэн нарын хамт байсан. Манай эхнэр М.Болормаа нь өглөөний 08 цагаас Хаан банкинд ажилтай болохоор явсан. Мөн том хүү Ганбаяр өглөөний 08 цагт хичээлтэй болохоор явсан байсан. Би бага хүү Тэлмэнгийн хамт гэртээ үлдсэн. Тэгээд 13 цагийн үед бага хүү Б.Тэлмэнг Бумцэндийн нэрэмжит 1 дүгээр сургуульд хүргэж өгөх гэж байхад Энхбат ах болон Золзаяа нар хашаанд орж ирээд машинаа угаая гээд үлдсэн би тухайн үед хүүгээ хүргэж өгөхөөр явсан байсан тэгээд гэртээ иргээд ирэхэд эхнэр М.Болормаа нь цайны цагаар гэртээ ирсэн байсан. Энхбат ах машинаа угааж дуусаад Золзаяа нь ажилтай гээд гараад явсан тухайн үед Энхбат ах бид 2 өдрийн 15 цагийн үед Золзаяа руу залгахад “Оюунбатын гэрт байна” гэхээр нь “бид 2 яваад очъё” гэж хэлээд Сүхбаатар сумын 1 дүгээр баг корпуст очсон. Бид 2-г очиход Золзаяа болон Оюунбат нар машины радиатор салгачихсан байсан. Тэгээд тухайн үед бид “4 хөзөр тоглох уу” гээд гэрт нь ороод тоглосон. Тухайн үед гэрт нь хэн ч байгаагүй. Тэгээд 13 модны покерыг 4 гар сууж мөнгөгүй тоглосон. Тэгээд дуусаад Энхбат ах “ажилтай” гээд гэрээс нь гараад явсан. Тухайн үед би замдаа буух гээд хамт явсан. Тэгээд би хуучин захын урд талд “Тоса” дэлгүүрийн харалдаа буугаад Батсүх ахаас машины сэлбэг аваад Баянмөнх найзтайгаа таараад гэртээ хүргүүлсэн тухайн үед Батсүх ах болон Баянмөнх бид 3 манай гэрт ирсэн. Намайг гэртээ ирэхэд 16 цаг 30 минут болж байсан. Баянмөнх найз  маань эргээд явсан Батсүх ах бид 2 хэсэг юм яриад сууж байхад Золзаяа болон Оюунбат  нар орж ирээд радиатораа угаасан. Оройны 17 цаг 30 минут болж байхад бид нар бүгд манай гэрээс гарсан. Тэгээд би бага хүү Б.Тэлмэнг сургуулиас нь авсан. Тэгээд гэртээ ирээд хоолоо хийж идсэн. 2019 оны 05 дугаар сарын 09-ны өдөр мөн адил М.Болормаа хүү Б.Ганбаяр хүү Тэлмэн нарын хамт өглөө гэртээ байсан. Манай эхнэр  М.Болормаа өглөөний 08 цагаас ажилтай болохоор явсан. Мөн том хүү Б.Ганбаяр нь өглөө 08 цагт хичээлтэй  болохоор явсан байсан. Би бага хүү Б.Тэлмэнгийн хамт гэртээ үлдсэн. Тэгээд 13 цагийн үед бага хүү Б.Тэлмэнг Бумцэндийн нэрэмжит 1 дүгээр сургуульд хүргэж өгөөд харьсан. Тухайн үед гэрээс гараагүй. Өдрийн 15 цагаас 16 цагийн хооронд том хүү Б.Ганбаяр гэртээ ирсэн. Тэгээд 17 цаг 20 минутанд гэрээсээ гараад 1 дүгээр сургууль орж бага хүү Б.Тэлмэнг аваад гэртээ харьсан. Т          ухайн үед удалгүй эхнэр М.Болормаа гэртээ ирсэн. Тэгээд бид нар хоолоо хийж идээд гэртээ амарсан. Золзаяатай ярихад Оюунбат бид 2 машин янзалж байна хүрээд ир гэхээр нь очсон. Би 2019 оны 05 дугаар сарын 08-ны өдөр Б.Оюунбат гэх найзынхаа Сүхбаатар сумын 1 дүгээр багт байдаг гэрт нь орсон. Тухайн үед Энхбат, Золзаяа  Оюунбат нар байсан. Бид 4 тухайн үед 13 модны покер тоглосон. Намайг гэр дотор нь байхад хойд өрөөнд авдрын хажууд байх шиг байсан. Би зураг аваагүй. Би урьд өмнө ял шийтгэл эдэлж байгаагүй. Би Цагдаагийн байгууллагад шалгагдаж байгаагүй. Тухайн үед эмээл сонирхсон хүн байхгүй. Би адуу мал сонирхдоггүй. Миний мэдэж байгаагаар Энхбат ах ах адуу малтай нөгөө нь адуу мал байхгүй. Надад бизнесийн зээл байгаа. Харин манай эхнэр Болормаа нь цалингийн зээлтэй. Бид нарыг гэрээс гарахад хойд өрөөнд авдар билүү тавилганы хажууд байсан. Би сайн мэдэхгүй байна тухайн үед ажиглаагүй. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 44-45-р ху/                                                                                                                                                                      

26.Гэрч Ө.Золзаяагийн 2019 оны 05 дугаар сарын 27-ны өдөр өгсөн: ...Би 2019 оны 05 дугаар сарын 08-ны өдөр 12 цагийн үед найз Оюунбат нь миний 99220144 дугаар луу 99130017 дугаарын утаснаас залгаад “машиндаа радиатор засвар хийе хүрээд ир” гэхээр нь би очсон. Тухайн үед Энхбаттай утсаар яриад “би Оюунбатын гэр лүү явж байна, тэнд машинаа задалж байна” гэж хэлсэн. Тухайн үед намайг очиход Оюунбат ганцаараа радиатораа задалчихсан байсан.Оюунбат бид 2 түүний гэрт байхад Энхбат Батсайхан нар удалгүй араас ирсэн. Бид 4 хашаан дотор нь хэсэг юм ярьж байгаад радиатор руу нь ус хийж тавьчхаад гэр лүү нь орсон. Бид 4  Оюунбатын хуучин гэрт ороод гал тогоо хэсэгт нь 13 модны покер 3 удаа 10,000 төгрөгний бооцоотой тоглосон. Хамгийн сүүлийн тоглолт дуусахад Батсайхан,Энхбат нар ажилтай гээд явсан. Оюунбат бид 2 гэрээс нь хамгийн сүүлд гараад радиатораа үзэж байгаад энийгээ даралттай усаар шүршиж байгаад янзалсан дээр гээд миний өөрийн эзэмшлийн тоёота приүс 30 маркийн тээврийн хэрэгслийн багаж хэсэгт хийгээд Н.Батсайханы гэр лүү явсан. Тухайн үед Оюунбат нь гэрээрээ дайрч өөрийн эзэмшлийн жижиг тэргээ аваад араас ирсэн.Бид 2 радиатораа шүршиж дуусаад би тухайн үед том хүү З.Төгөлдөрийг эцэг эхийн хуралтай байсан болохоор түрүүлээд явсан. Би тухайн үед эхнэр Ц.Оюунжаргал руу ярихад “ажлаа тарж байна, хуралд нь би явъя” гээд манай эхнэр надаас машин аваад явсан. Би гэртээ үлдсэн. Тэрнээс хойш гэрээс гараагүй амарсан. 2019 оны 05 дугаар сарын 09-ны өглөө Энхбат ах миний 99220144 дугаар луу 99184809 дугаарын утсаар залгаад “Алтанбулагт Энхмандах гэдэг дүүгийнхээ машины консны дээд аппарат очиж тавьчхаад ирье ханьтай явъя” гэсэн. Би удалгүй түүний гэрт очоод Энхбат ахыг аваад Одмөнх гэх залууг бас аваад Алтанбулаг сум руу очоод аппарат тавьж өгсөн. Алтанбулаг сумаас Өсөхөө гэх найзыгаа аваад Сэлэнгэд бид 4 ирсэн. Тэгээд шууд Одмөнхийн гэрт очсон. Бид 4 тухайн үед 13 модны покер тоглосон. Би тухайн үед үүдэн хэсэгт суусан учир анзаарч хараагүй. Би зураг аваагүй. Би 2016 оны 01 дүгээр сард ослын хэргээр 2 жилийн тэнсэн авч байсан. Би Цагдаагийн байгууллагад шалгагдаж байгаагүй. Би хараагүй болохоор сайн мэдэхгүй байна. Мөн тухайн эмээлийг сонирхсон хүн байгаагүй. Би адуу мал сонирхдоггүй. Миний мэдэж байгаагаар Энхбат ах адуу малтай нөгөө 2 нь адуу мал сонирхдог талаар сайн мэдэхгүй байна. Миний нэр дээр өмнө нь орон сууцны зээл байсан тэгэхдээ зээлээ төлж дууссан болохоор одоогоор зээл байхгүй. Харин манай эхнэрийн нэр дээр цалингийн зээл байсан тэр нь 2019 оны 01 дүгээр сард дууссан. Би сайн анзаарч хараагүй. Би сайн мэдэхгүй байна тухайн үед ажиглаагүй. Би мэдээгүй.Тийм зүйл ярьж байгаагүй. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 46-47-р ху/

27.Гэрч Л.Ганбатын 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдөр өгсөн: ...Би Болд-Эрдэнэ гэх залууг 2019 оны 04 дүгээр сард сүүлээр таньдаг болсон тухайн үед түүний ах Боогий гэх ах дээр нь очиж ярилцаж байгаад манай гэрт ирэхээр болоод хамт Сэлэнгэ аймгаас ирээд 4 хоносон. Тэгээд Сэлэнгэ явсан. 2019 оны 05 дугаар сарын эхээр ирээд явсан. Болд-Эрдэнэ сүүлд ирэхээс 2 хоногийн өмнө байх “Андаа манай найзын аав аваарт ороод бие муутай байна, эмээл авах хүн байна уу” гээд байхаар нь “манай энэ хавийн айлаар асууя” гээд хэлсэн чинь таксинд суугаад “эмээлээ аваад ир” гэхэд 2019 оны 05 сарын эхээр ирсэн. Тэгээд Б.Болд-Эрдэнэ эмээлээ надад үзүүлээд мөн аав, ээжид үзүүлээд мөнгийг нь шилжүүлээд шууд явсан. Монгол эмээл байсан, мөнгөн тоногтой хуучны эмээл байсан болохоор би аав ээжтэйгээ ярилцаж байгаад авсан. Би аавдаа хэлсэн чинь хүнээр асууж байгаад Цэцгээ гэх эгчийн данснаас 200,000 төгрөгийг Б.Болд-Эрдэний ээжийнх нь данс гээд нэг дансанд хийлгүүлсэн. Би яг хэний эмээл гэдгийг мэдээгүй байсан. Тэгээд надаас гуйгаад байхаар нь би ааваас гуйж байгаад авхуулсан. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 49-50-р ху/

28.Гэрч Э.Боргилын 2019 оны 07 дугаар сарын 25-ны өдөр өгсөн: ...Би 2019 оны 06 дугаар сарын 05 –ны өдөр таньдаг залуу Болд-Эрдэнэ, найз Ганхүү нарын хамт өөрийн эзэмшлийн 9251 СЭҮ улсын дугаартай  “Тоёота приус 10” маркийн тээврийн хэрэгсэлтэй Сүхбаатар сумын 7 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг “Баян” нэртэй хүнсний дэлгүүрийн урд зогсоход Болд-Эрдэнэ нь нэг айл руу орчоод ирэе гээд машинаас буугаад 1 дүгээр сургууль тал руу явсан. Тэгээд миний санаж байгаагаар ойролцоогоор 15-20 минут болсон байх тэгээд машин дээр ирэхэд шаргалдуу жижиг нөүтбүүк шиг зүйл аваад ороод ирсэн тухайн үед би энэ юу юм бэ гэж асуухад айлаас юм авчаад ирсэн гэж хэлсэн. Бид 3 Сэлэнгэ аймгаас гараад Дархан-Уул аймаг руу явж байхад хойд талын суудал дээр сууж байхдаа надад энэ нэг нөүтбүүк бана гэж хэлсэн. Тухайн нөүтбүүк нь цайвар саарал өнгөтэй цүнх байхгүй ажиллагаа хэвийн байсан тэрнээс өөр зүйл мэдэхгүй. Би сайн мэдэхгүй “Баян” дэлгүүрийн урд зогсож байхад “айл руу явчхаад ирье” гээд явсан. Тэгээд ирэхдээ нэг нөүтбүүктэй ирсэн. :.. гэх мэдүүлэг,./хх-ийн 133-р ху/

29.Гэрч Н.Ганхүүгийн 2019 оны 07 дугаар сарын 26-ны өдөр өгсөн: ...Би 2019 оны 06 дугаар сарын 05-ны өдөр таньдаг залуу Болд-Эрдэнэ, найз Боргил нарын хамт 92-51 СЭҮ улсын дугаартай “Тоёота приус 10” маркийн тээврийн хэрэгсэлтэй Сүхбаатар сумын 7 дугаар багт үйл ажиллагаагаа явуулдаг “Баян” нэртэй хүнсний дэлгүүрийн урд зогсоход Болд-Эрдэнэ нь “нэг айл руу орчхоод ирье” гээд машинаас буугаад 1 дүгээр сургууль тал руу явсан. Тэгээд миний санаж байгаагаар ойролцоогоор 20 минут болсон байх, тэгээд спортын сургууль талаар ганцаараа ирээд машинд суусан. Бид 3 машинд суугаад Мөнх-Эрдэнийг очиж авах гээд Салхитын ам руу явсан. Тэгээд очоод  Мөнх-Эрдэнийг аваад шууд Дархан гарах гээд замдаа Шонхор дэлгүүрийн гадаа зогсоод Мөнх-Эрдэнийг дэлгүүр оруулж тамхи авхуулахаар ороход Болд-Эрдэнэ гэх залуу өвөртөө Нөүтбүүк хийчихсэн “энийг сая орсон айлаас авсан Дархан очоод кодын гаргаж чадвал зарна” гэж хэлсэн. Тэгээд бид 4 Дархан-Уул аймаг руу явсан. Миний харснаар нимгэн цайвар өнгийн нөүтбүүк юм уу таблет байсан би яг юу байсныг нь мэдэхгүй байна. Би сайн мэдэхгүй. “Баян” дэлгүүрийн урд зогсож байхад 1 дүгээр сургууль тал руу яваад харин эргэж ирэхдээ Спорт сургуулийн өнгөрөөд Машинистын 3 давхрын араар яваад машин дээр ирсэн. Би сайн мэдэхгүй байна. Боргил болон Болд-Эрдэнэ нар хоорондоо ярилцаад байсан.  ...гэх мэдүүлэг,/хх-ийн 134-р ху/

30.Гэрч    О.Батцэцэгийн 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдөр өгсөн: ...Би Болд-Эрдэнэ /ФА:95030812/ -ийг танина. Миний хамгийн том хүүхэд 2012 онд Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 6-р сургуулийг төгссөн. Одоогоор оюутан болоогүй хувиараа барилгын газруудад ажил төрөл хийж байгаа. Би 2019 оны 04 дүгээр сарын 29-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 5 –р баг 4-р хэсэг 007 тоот гэрээсээ Улаанбаатар хот руу “барилгын ажил хийнэ” гэж хэлээд явсан. Тэрнээс хойш холбоо бариагүй. Одоогоос 20 хоногийн өмнө 1 дугаараас залгасан. Тэгээд “Улаанбаатар хотод барилга дээр ажил хийж байна” гэж хэлсэн. Тэгээд холбогдоогүй. Надтай нэг удаа ярихад “байр түрээсэлж байгаа” л гэж хэлсэн. Надад нэмж хэлэх зүйл байхгүй. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 136-р ху/

31.Гэрч О.Батцэцэгийн 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр дахин өгсөн: ...Би өмнө нь өгсөн гэрчийн мэдүүлэг дээрээ нэмж хасаж ярих зүйл байхгүй байна. Миний өгсөн мэдүүлэг үнэн зөв. Би өөрийнхөө үр хүүхдийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхийг ойлгож байна. Миний хувьд мэдүүлэг өгөхөд татгалзах зүйл байхгүй, мэдүүлэг өгнө. 2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр би Булган аймаг руу ажлаар явсан. Тэр үед манай гэрт Болд-Эрдэнэ, дүүгийн хамтаар үлдсэн юм. Би 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Булган аймгаас Сэлэнгэ рүү буцах гэж байхад миний Хаан банкны интернэт банкнаас 300000  төгрөгийг гүйлгээ хийгдэж гарсан. Би гайхаад хэн авдаг билээ гэж бодож байсан. Миний хаан банкны дансны нууц дугаарыг манай хүү Б.Болд-Эрдэнэ мэддэг. Би хүүгийн утас руу залгасан чинь холбогдох боломжгүй байсан. Би хүүгийнхээ 95697433 дугаарт мессеж бичиж “Чи яагаад ээжээсээ мөнгө авчхаж байгаа юм бэ, би чамайг цагдаад хэлсэн” гэсэн зурвас явуулсан. Тэгсэн хариуд нь “Уучлаарай ээжээ хайртай шүү, би боож үхнэ” гэсэн зурвас бичээд тэрнээс хойш өдий хүртэл цаг хугацаанд гар утас нь холбогдоогүй. Манай хүү яагаад миний данснаас мөнгө авч явсан талаар нь мэдэхгүй байна. Цагдаагийн газар шалгагдаж байх үедээ алга болоод зугтаасан. Над руу Улаанбаатар хот Чингэлтэй дүүргийн мөрдөгч Марияа гэсэн нэртэй 80773601 гэсэн утасны дугаараас байнга залгаж “Б.Болд-Эрдэнэтэй яаралтай ярих хэрэг байна, та надтай холбогд гээд хэлээд өгөөч” гэсэн зүйлийг хэлсэн. Над руу байнга л цагдаагаас ярьж, Б.Болд-Эрдэнэ асуухаар надад үнэхээр хэцүү байна, дарамттай байна. Б.Болд-Эрдэнэ над руу 2019 оны 11 сарын 19-ний өдөр дүүгийнхээ утаснаас ярихдаа “Намайг дарамталж, гэрийг чинь бусниулна, шатаана, хамаг эд зүйлийг чинь зарна, над руу мөнгө явуулаач” гэж хэлэхээр нь би айсандаа уйлаад утсаа салгаж, Цагдаагийн газар мэдэгдэж, Б.Болд-Эрдэнэ хаана байгаа талаар хэлсэн. Энэ хүнийг Цагдаагийн газар болон хуулийн байгууллага яагаад арга хэмжээ авдаггүй юм бэ, яагаад гадуур шалгаад байгааг ойлгохгүй байна. Гадуур шалгавал оргон зугтаагаад дахин олдохгүй, ар гэрийнх нь хариуцаж чадахгүй, би өмнөх Цагдаагийн ажилтан Гантогтоход Болд-Эрдэнэ “оргоно шүү, зугтаана” гэж зөндөө хэлж ярьж байхад яагаад арга хэмжээ авахгүй байгаад байсан юм бэ. Миний данснаас авсан 300,000 төгрөгийг хотод үрээд арга бараад өөрийн дүү, надтай холбогдож байна. Би Б.Болд-Эрдэнээс болж ажил төрлөө хийж чадахгүй байна, дарамттай хэцүү байна. Гэртээ хойд аавтайгаа таардаггүй, хэл ам хэрүүл гаргаад байдаг. Өмнө нь Б.Болд-Эрдэнэ нь хулгайн хэргээр ял шийтгүүлж байсан. Уг нь толгой сайтай, урлаг спортод сайн, гэнэн цайлган сэтгэлтэй. Хар буруу санаа байдаггүй. Зан ааш нь ширүүн, надтай бол маргалддаг. Цохихоос наагуур юм болдог юм. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 196-р ху/

32.Гэрч  Б.Олонбаярын 2019 оны 09 дүгээр сарын 14-ний өгсөн: ...Би өнөөдөр буюу 2019 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр 13 цаг 30 минутын орчимд хашаан дотроо юм хийж байсан чинь хөрш болох Гэрэлхүү хашааны цаанаас намайг дуудаж,” манай гэрт хулгай орсон байна, танайхаар дамжсан байж магадгүй байна, танайхаар гаднаас хүн орж гарсан уу” гэж асуусан. Тэгэхээр  нь би “мэдэхгүй, манай хашаагаар дамжсан хүн байхгүй” гэж хэлсэн. Хөрш айлд хулгай орсныг би мэдээгүй. Манай гэрт ээж, аав эгч, эхнэр, дүү нар байдаг. Өнөөдөр манай гэрт гаднаас хүн ирээгүй. Манай гэрт өнөөдөр аав, эхнэр бид гурав гэртээ байсан. Аав хэвтрийн дэглэмд байгаа. Хэрэв манай хашаанд хүн орж ирэх юм бол цонхоор нэвт харагддаг. Тийм учраас хөрш айлд хулгайгаар орсон хүн манай хашаагаар давж ороогүй. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 234-р ху/

33.Гэрч О.Гэрэлхүүгийн 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдөр өгсөн: ...Би 2019 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр 10 цаг өнгөрч байхад гэр бүлийнхээ гишүүдтэй хамт Нарантуул зах орж хэрэгцээний зүйлс худалдаж авчхаад 13 цаг өнгөрч байхад гэртээ ирэхэд манай охин Болор-Эрдэнэ надад хандан  “Аав гэрийн цонх онгорхой байна” гэхээр нь машинаасаа буугаад гэр лүүгээ ороод гэрийн эд хогшил эмх замбараагүй ийш тийш шидчихсэн байдалтай байсан. Тэгээд манай гэр лүү хулгайч орсон байж магадгүй гэж бодоод гэрийнхээ эд зүйлийг шалгаж үзэхэд гал тогооны өрөөнд байрлалтай хөргөгч дээр байсан “ЛЖ Ланд” маркийн гар утас, үүдний тавиур дээр байсан гар утасны  “Power bank” залгууртайгаа, том өрөөний хананы шүүгээнд байсан цагаан өнгийн нимгэн материалтай цамц цэнхэр өнгөтэй даавуун материалтай өмд, гал тогооны өрөөнд байрлалтай шилэн шүүгээнд байсан “Oriflame”  брендийн үнэртэй ус зэргийг аваад явсан юм шиг байсан. Тэгээд манай гэрт хулгай орсныг мэдээд цагдаагийн байгууллагад дуудлага өгөх болсон юм. Би Болдбаатар овогтой Болд-Эрдэнэ гэх хүнийг танихгүй. Манай ажлын болон ойр дотны хүмүүсийн дунд ийм нэртэй хүн байхгүй. Тухайн гар утсыг 2018 оны зун “Тэди” худалдааны төвөөс 180,000 төгрөгөөр шинээр нь худалдаж авч байсан мөн алдагдсан үнэртэй усыг 2019 оны 08 дугаар сарын сүүлээр  “Oriflame”  цэгээс 42,000 төгрөгөөр худалдаж авсан. Харин цэнхэр ноосон цамцыг “Алтжин” бөмбөгөр худалдааны төвөөс 45000 төгрөгөөр, нимгэн цагаан цамцаа 80,000  төгрөгөөр цэнхэр өнгөтэй даавуун материалтай өмдийг “Бөмбөгөр” худалдааны төвөөс 35,000 төгрөгөөр алдагдсан “Power bank” багшийн дээдийн гар утас зардаг худалдааны газраас тус тус худалдаж авсан. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 235-236-р ху/

34.Хөрөнгө үнэлгээний “Ашид Билгүүн” ХХК-ний 2019 оны 05-р сарын 21-ний өдөр гаргасан ТХҮ/118-062 тоот үнэлгээний дүгнэлт:

1.Мөнгөн тоногтой 8 завхайтай эмээл 1 ширхэг 8.000.000, /80 лангийн орцтой, дээр үеэс өвлөгдөж ирсэн/ ...гэх дүгнэлт, /хх-ийн 55-57- рху/,

34.Хөрөнгө үнэлгээний “Ашид Билгүүн” ХХК-ний 2019 оны 11-р сарын 14-ний өдөр гаргасан ТХҮ/518-052 тоот үнэлгээний дүгнэлт:

1.Хазаар 1 ширхэг, хуучин, нэгжийн үнэ 80.000 нийт 80.000 төгрөг гэх шинжээчийн дүгнэлт, /хх-ийн 64-65-р ху/,

35.Хөрөнгө үнэлгээний “Ашид Билгүүн” ХХК-ний 2019 оны 11-р сарын 14-ний өдөр гаргасан ТХҮ/518-051 тоот үнэлгээний дүгнэлт:

1.Toshiba маркийн таблит 1 ширхэг 700.000 төгрөг гэх шинжээчийн дүгнэлт, /хх-ийн 139-140-р ху/,

35.Монгол Улсын Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 09-р сарын 16-ны өдрийн 06/611 тоот шинжээчийн дүгнэлтийн дүгнэлт хэсэгт:

1.Шинжээчид ирүүлсэн 1, 3, 5, 6, 8 гэж дугаарласан 5 ширхэг гарын мөр нь адилтгалын шинжилгээнд тэнцэнэ. Харин 2, 4, 7 гэж дугаарласан 3 ширхэг гарын мөр нь шинжилгээнд тэнцэхгүй.

2.Шинжилгээнд адилтгалын шинжилгээнд тэнцэх 5 гэж дугаарласан 1 ширхэг гарын мөр нь папилон санд MN003320004856, MN000ӨР02522 хээний дардастай тохирч байна. ...гэх дүгнэлт, /хх-ийн 25-29-р ху/,

36.Хөрөнгө үнэлгээний “ДАМНО” ХХК-ний 2019 оны 11-р сард гаргасан ЧД1-19-65 тоот үнэлгээний дүгнэлт:

1.2018 оны хавар шинээр худалдан авсан LG Land маркийн хар өнгийн гар утас 108000 төгрөг. ...гэх дүгнэлт, /1-р хх-ийн 249-250-р ху/,

37.Хөрөнгө үнэлгээний “ДАМНО” ХХК-ний 2019 оны 12-р сард гаргасан ЧД1-19-80 тоот үнэлгээний дүгнэлт:

1.эрэгтэй хүний үнэртэй ус 29600 төгрөг,

2.цэнхэр өнгийн эрэгтэй ноосон цамц 36000 төгрөг,

3.цагаан өнгийн эрэгтэй нимгэн сорочик 28000 төгрөг,

4.мөнгөлөг өнгийн повер банк 35000 төгрөг,

5.повер банкны холбогч 8000 төгрөг, ...гэх шинжээчийн дүгнэлт, /хх-ийн 07-08-р ху/,

38.Хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай мөрдөгчийн тогтоол, /1-р хх-ийн 01, 118, 218-р ху/, гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, /1-р хх-ийн 08, 123, 226-р ху/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл гэрэл зургийн үзүүлэлт, 09-15, 124-127, 228-230-р ху/, эд зүйл түр хураан авсан тэмдэглэл, /1-р хх-ийн 51, 144, 145-р ху/, эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл, /1-р хх-ийн 52-р ху/, шинжээч томилж шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоол, /1-р хх-ийн 53, 62, 137, 241, 248-р ху, 2-р хх-ийн 05-р ху/, шинжээчийн дүгнэлт, /1-р хх-ийн 54-57, 63-65, 138-140, 242-246, 249-250-р ху, 2-р хх-ийн 07-08/, шүүгдэгчид шинжээчийн дүгнэлт танилцуулсан тухай тэмдэглэл /1-р хх-ийн 59, 66, 140-р ху, 2-р хх-ийн 04, 10-р ху/, хохирогч Л.Алтанцэцэгт шинжээчийн дүгнэлт танилцуулсан тухай тэмдэглэл /1-р хх-ийн 60, 67-р ху/, хохирогч Б.Лхагваад шинжээчийн дүгнэлт танилцуулсан тухай тэмдэглэл /1-р хх-ийн 61-р ху/, хохирогч Ц.Сэлэнгэбаярт шинжээчийн дүгнэлт танилцуулсан тухай тэмдэглэл, /1-р хх-ийн 142-р ху/, эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол, /1-р хх-ийн 108, 151-р ху, 2-р хх-ийн 12-13-р ху/, Эрүүгийн хэргийг нэгтгэх тухай прокурорын тогтоол, /1-р хх-ийн 116-р ху/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, /1-р хх-ийн 164-р ху/, хохирогч Б.Лхагваад хавтаст хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэл, /1-р хх-ийн 204-р ху, 2-р хх-ийн 58-р ху/, хохирогч Л.Алтанцэцэгт хавтаст хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэл, /1-р хх-ийн 205-р ху, 2-р хх-ийн 56-р ху/, хохирогч Ц.Сэлэнгэбаярт хавтаст хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэл, /1-р хх-ийн 206-р ху, 2-р хх-ийн 55-р ху/, шүүгдэгчид хавтаст хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэл, /1-р хх-ийн 207-р ху, 2-р хх-ийн 57-р ху/, хохирогч М.Батгэрэлд шинжээчийн дүгнэлт танилцуулсан тухай тэмдэглэл, /2-р хх-ийн 03, 09-р ху/, хохирогч М.Батгэрэлд хавтаст хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэл, /2-р хх-ийн 54-р ху/, хууль сануулан авсан хохирогч нараас мэдүүлэг авсан тэмдэглэл зэрэг тухайн хэрэгт хамааралтай, хуулийн дагуу цуглуулж авсан нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгч Б.Болд-Эрдэнэ нь 2019 оны 05-р сарын 10-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 1 дүгээр баг 1 дүгээр хэсэг 174 тоотод байрлах иргэн Л.Алтанцагийн эзэмшлийн байшингийн цонхоор нэвтэрч 8,000,000 төгрөгийн үнэ бүхий мөнгөн тоногтой эмээл, 80.000 төгрөгний хазаарын хамт хулгайлан  авч, нийт 8 080.000 төгрөгийн  2019 оны 06-р сарын 05-ны өдөр Сэлэнгэ аймаг Сүхбаатар сумын 7 дугаар баг 7 дугаар хэсэг 059 тоот оршиг суух Ц.Сэлэнгэбаярын гэрээс нөүтбүүк хулгайлж 700,000 төгрөгийн, 2019 оны 09-р сарын 14-ний өдөр Улаанбаатар хот Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо, Хувьсгалчдын Г-682Б тоотод иргэн М.Батгэрэлийн эзэмшлийн байшингийн нийт  271.000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэргийг тус тус  хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн үйлдсэн гэм хэргээ шударгаар хүлээн мэдүүлсэн мэдүүлэг болон хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримт болох эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол,  хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол, шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоол, шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт, шүүгдэгчид шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл, хохирогч нарт шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл, хууль сануулан авсан хохирогч нараас мэдүүлэг авсан тэмдэглэл зэргээр батлагдаж байх тул шүүгдэгчийг “...хүн байнга амьдрах зориулалттай орон байранд хууль бусаар нэвтэрч хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулах нь зүйтэй

Шүүгдэгч Б.Болд-Эрдэнийн гэмт үйлдлийн хохирогч Л.Алтанцагт 8.080.000 төгрөгийн, хохирогч Ц.Сэлэнгэбаярт 700.000 төгрөгийн, хохирогч М.Батгэрэлд 271.000 төгрөгийн хохирол тус тус  учирсныг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хохиролд тооцсон бөгөөд  хохирогч М.Батгэрэлийн хохирлоос бусдыг нь төлж барагдуулсан  байна.

Мөн шүүгдэгчээс 200.000 төгрөгийг гаргуулан хохирогч Л.Алтанцагийн эмээл хазаарыг худалдан авсан гэх иргэний нэхэмжлэгч Б.Лхагваад олгох нь зүйтэй

Шүүгдэгч Б.Болд-Эрдэнийн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан бөгөөд энэ хуулийн ерөнхий ангид заасан хүндрүүлэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Харин шүүгдэгч Б.Болд-Эрдэнэ нь үйлдсэн хэрэгтээ гэмшин байгаа, мөн үйлдсэн хэргээ болон гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байх тул мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч  Б.Болд-Эрдэнэд хорих ялын доод хэмжээгээр хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэх нь зүйтэй байна.

Энэ гэмт хэргийн улмаас эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй болохыг болон шүүгдэгч Б.Болд-Эрдэнийн цагдан хоригдсон 125 хоногийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10-р зүйлийн 1-д зааснаар эдлэх ялд нь оруулан тооцож,  хохирогч М.Батгэрэлийн хохирлоос бусдыг нь төлж барагдуулсан болохыг дурдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2-р зүйлийн 4, 36.6-р зүйлийн 1, 36.7-р зүйлийн 2,3, 36.8-р зүйлийн 1, 4-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4-р зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Боржигон овогт Болдбаатарын Болд-Эрдэнийг мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д  заасан “...хүн байнга амьдрах зориулалттай орон байранд хууль бусаар нэвтэрч хулгайлах” гэмт хэрэгт  гэм буруутайд тооцсугай.

2.Иргэний хуулийн 497-р зүйлийн 497.1, 510-р зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Б.Болд-Эрдэнээс 471.000 төгрөг гаргуулан хохирогч М.Батгэрэлд 271.000 төгрөгийг, иргэний нэхэмжлэгч Б.Лхагваад 200.000 төгрөгийг тус тус олгосугай.

3.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч Боржигон овогт Болдбаатарын Болд-Эрдэнийг 02 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6-р зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Болд-Эрдэнэд оногдуулсан 02 /хоёр/ жилийн  хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлсүгэй.

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10-р зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Болд-Эрдэнийн цагдан хоригдсон 125 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.

6.Энэ гэмт хэргийн улмаас эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

7.Шүүгдэгч Б.Болд-Эрдэнэд урьд авсан цагдан хорих  сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүсүгэй.

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10-р зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1-дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншин сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг  бүрэн эхээр бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч  нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.

10.Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 4-дэх хэсэгт  зааснаар шүүхийн шийдвэрийг энэ зүйлийн 1.2. дахь хэсэгт зааснаар гардаж аваагүй бол шүүгчийн туслах уг шийдвэрийг хүлээн авах хүнд гардуулах, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлж, энэ тухай баталгаажуулсугай.

11.Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  38.2-р зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг прокурор, дээд шатны прокурор, шүүгдэгч   түүний өмгөөлөгч, хохирогч, нар эс зөвшөөрвөл шийдвэрийг гардуулснаас хойш, эсхүл шийдвэрийг хүлээн авах хүнд гардуулсан, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс 14 хоногийн дотор  Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах,  улсын яллагч болон дээд шатны  прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

12.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  37.1-р зүйлийн 2-т зааснаар  анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол эсэргүүцэл бичсэн тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ   ШҮҮГЧ                                     С.НОЛХООСҮР