Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 12 сарын 16 өдөр

Дугаар 2020/ШЦТ/201

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ө.Бахытбек даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга ,

улсын яллагч З.Алтансолонго,  

шүүгдэгч Д.******* нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Т.Өсөхболдоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, шүүгдэгч ******* овогт *******ийн *******ад холбогдох эрүүгийн  дугаартай хэргийг 2020 оны 12 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдөр хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

 

          Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд тусгагдсанаар/

Шүүгдэгч Д.******* нь 2020 оны 10 сарын 28-ны өдрөөс 2020 оны 10 дугаар сарын 29-нд шилжих шөнө Ховд аймгийн Жаргалант сумын ******* багийн *******- тоот байрлах гэртээ архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж эхнэр болох С.*******ийг зодож, биед нь зүүн шанаанд нь цус хуралт, хүзүүний 2 хажуу хэсгээр тус бүр зулгаралтууд,  2 гарын шуунд тус бүр цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Үүнд: Эрүүгийн  дугаартай хавтаст хэргээс:

1. Хохирогч С.*******ийн зөрчил шалгах шийдвэрлэх ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 3-р хуудас/,

2. Холбогдогч Д.*******ын зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 4-р хуудас/,

4. Шүүгдэгч Д.*******ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 19-21-р хуудас/,

5. Шинжээчийн 2020 оны ******* дүгээр сарын 04-ний өдрийн 859 дугаартай дүгнэлт /хавтаст хэргийн 10-р хуудас/,

6. Хохирогч С.*******ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 47-*******-р хуудас/,

7. Аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл /хавтаст хэргийн 5-7-р хуудас/,

8. Яллагдагч Д.*******ын 2020 оны 2020 оны 12 дугаар сарын 07-ны өдөр Ховд аймгийн Прокурорын газарт хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр гаргасан хүсэлт /хавтаст хэргийн 59-р хуудас/ болон хавтаст хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар

 Шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Д.*******ыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцоход “хууль ёсны”, “шударга ёсны”, “гэм буруугийн” зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, хэрэгт цугларсан, шинжлэн судалсан нотолгооны ач холбогдол бүхий доорхи нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж харьцуулан судалсны үндсэн дээр үнэлж дүгнэхэд

Шүүгдэгч Д.******* нь Ховд аймгийн Жаргалант сумын ******* багийн *******- тоотод байрлах гэртээ архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэр бүлийн хамаарал бүхий эхнэр С.*******ийг зодож, биед нь зүүн шанаанд нь цус хуралт, хүзүүний 2 хажуу хэсгээр тус бүр зулгаралтууд, 2 гарын шуунд тус бүр цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Үүнд: Хохирогч С.*******ийн зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд өгсөн “...2020 оны 10 сарын 28-ны орой 23 цагийн орчимд манай нөхөр болох Д.******* нь надруу залгаад янхан минь хаана байна гээд хэл амаар доромжлоод байхаар нь би гэртээ байна гэж хэлсэн. Удалгүй манай нөхөр архи уусан байдалтай гаднаас орж ирээд намайг гэрээс зайл гээд хэл амаар доромжлоод миний хоолойг цамцны захаар боосон.Тэгээд би цагдаагийн байгууллагад хандсан.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 3-р хуудас/,

Шүүгдэгч Д.*******ын зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд холбогдогчоор өгсөн “... 2020 оны 10 сарын 28-ны өдөр 2 найзынхаа хамт 0,5 литрийн Ерөөл нэртэй 5 шил архи уусан. Тэгээд орой 19 цагийн үед байх гэртээ харьсан. Манай эхнэр чи архи уулаа гээд байхаар нь би С.*******тэй маргасан.  ... Урд өдөр нь манай эхнэр ажлаа тараад гэртээ ирээгүй тэрнээс болоод хэрүүл маргаан үүсэх болсон. ...Тухайн үед би *******ийг зодсон асуудал байхгүй. Харин *******ийн хоолойг цамцныхаа захаар нь боогоод ор луу түлхсэн.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 4-р хуудас/,

Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны ******* дүгээр сарын 04-ний өдрийн 859 дугаартай “Дүгнэлт: 1.С.*******ийн биед гэмтэл тогтоогдлоо. 2.С.*******ийн биед зүүн шанаанд цус хуралт, хүзүүний 2 хажуу хэсгээр тус бүр зулгаралтууд, 2 гарын шуунд тус бүр цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо.  3.С.*******ийн биед учирсан дээрхи гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 4.С.*******ийн биед учирсан дээрхи гэмтлүүд нь гэмтлийн зэрэгт хамаарна. 5. С.*******ийн биед учирсан дээрхи гэмтлүүд нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” 6.С.*******ийн биед учирсан дээрхи гэмтлүүд нь ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. 7.С.*******ийн биед учирсан дээрхи гэмтлүүд нь шинэ гэмтэл байна. гэх дүгнэлт /хавтаст хэргийн 10-р хуудас/,

Хохирогч С.*******ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “ Би эрх үүргийнхээ дагуу мэдүүлэг өгөхөөс татгалзаж байна. Надад гомдол, санал болон нэхэмжлэх зүйл байхгүй. Би өөр нэмж ярих зүйл байхгүй.”  гэх мэдүүлэг /хавтаст хэргийн *******-р хуудас/,

Яллагдагч Д.*******ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би 2020 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн яллагдагчаар татсан тогтоолд өөрчлөлт оруулах тухай тогтоолыг уншиж танилцлаа. Намайг Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэж яллагдагчаар татаж байгааг хүлээн зөвшөөрч байна. Надад ямар нэг гомдол хүсэлт байхгүй.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 10-р хуудас/,

Хүчирхийллийн аюулын зэргийг үнэлсэн талаарх  аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл /Хүчирхийллийн аюулын зэрэг бага/ /хавтаст хэргийн 5-6-р хуудас/,

Зөрчлийн хэрэг нээх тухай тогтоол /хавтаст хэргийн 1-р хуудас/,

Яллагдагч Д.*******ын 2020 оны 12 дугаар сарын 07-ны өдөр Ховд аймгийн Прокурорын газарт гаргасан “ Миний бие *******ийн ******* нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, цаашид дахин ийм гэмт хэрэг үйлдэхгүй, хор уршгаа арилгасан, хохирол дээр ямар нэгэн маргаан байхгүй тул надад холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү.” гэх хүсэлт /хавтаст хэргийн 59-р хуудас/, шүүгдэгчийн шүүх хуралдаанд гэм буруугаа хүлээн зөвшөөрч өгсөн мэдүүлэг болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмаар цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны гэж үзэж нотлох баримтаар үнэлэв.

          Шүүгдэгч Д.******* хохирогч С.*******  нар нь 2003 оны 08 дугаар сарын 05-ны өдөр гэрлэсэн болох нь гэрлэлтийн гэрчилгээ, шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлгээр тогтоогдож байна.

          Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1-д “хүний сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг гэр бүлийн хүчирхийлэл” гэж ойлгохоор заасан ба  шүүгдэгч Д.*******ын согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үед эхнэр С.*******тэй маргалдаж улмаар хоолойг боож биед нь хөнгөн гэмтэл учруулсан үйлдлийг мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.2.-д заасан хүний эрүүл мэндэд гэм хор учруулж бие махбодын хүчирхийлэл үйлдсэн гэж үзнэ.

          Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан бол Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хүндрүүлэн зүйлчлэхээр хуульчилжээ.

Иймд шүүгдэгч Д.*******ын үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэгт нь яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй байх тул шүүгдэгчийг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэр бүлийн хамаарал бүхий эхнэр С.*******ийг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн гэмтэл учруулсан буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Д.******* нь арх, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ эхнэр С.*******тэй маргалдаж улмаар хохирогчийн биед нь халдаж бие махбодын хүчирхийлэл үйлдэж биед нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг нь гэм буруугийн санаатайгаар үйлдсэн байна.

Мөн хэрэг учрал болох үед шүүгдэгч согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан, гэр бүлийн таарамжгүй харилцаа зэрэг нь гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөл болжээ.

Шүүгдэгч Д.*******ын үйлдсэн гэмт хэрэг нь хавтаст хэрэгт авагдсан шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан зэрэг нөхцөл байдал тогтоогдсон нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх журамд хамаарч байх тул шүүх хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн шүүгдэгч Д.*******ад холбогдох эрүүгийн хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, улсын яллагчийн гэм буруугийн талаарх дүгнэлт нь хэргийн үйл баримттай тохирсон, шүүгдэгч гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч байна гэж дүгнэлээ.

Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч С.Батчимэийн биед нь хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч нь хохирол, хор уршиг нэхэмжилсэн баримтаа хэрэгт ирүүлээгүй, гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн тул /хавтаст хэргийн 47-*******-р хуудас/ шүүгдэгчийг бусдад төлөх хохирол төлбөргүй гэж дүгнэлээ.

Хоёр: Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

 Шүүгдэгч Д.******* нь урьд ял шийтгүүлж байсан болох нь “Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас”-аар /хавтаст хэргийн 27-р хуудас/ нотлогдож байгаа боловч гэр бүлийн таарамжгүй харилцаа, маргааны улмаас гэмт хэрэг үйлдсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн” эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон гэж үзэж, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Д.*******ын хувийн байдлын талаар гэрч ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Д.******* нь ам бүл 8-уулаа. Эхнэр хүүхдүүдийн хамт амьдардаг. Тамхи татдаг, архи хааяа нэг хэрэглэдэг. Хогийн хар дээрээс төмөр цуглуулж амьдралаа болгодог, өөрийн гэсэн хашаа байшинтай, амьдралын төлөө явдаг.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн -41-р хуудас/,

Гэрч нь мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “Д.******* нь миний төрсөн дүү, айлын 5 дахь хүүхэд. Хогийн хар дээрээс хог түүж амьдардаг. Манай дүү *******ад 10 жилийн хүүхдүүд нь нийлж байгаад байшин барьж өгсөн. Манай бэр С.******* нь хүмүүстэй нийлээд гэртээ ирж хонодоггүй болохоор манай дүү ийм байдалд хүрсэн байхаа гэж бодож байна.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 42-43-р хуудас/ Ховд аймгийн Жаргалан сумын Баатархайран багийн Засаг даргын 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 4 дугаартай тодорхойлолт /хавтаст хэргийн 24-р хуудас/ зэрэг нотлох баримт хэрэгт цугларсан байна.

Шүүгдэгч Д.*******ыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчмыг баримтлан шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ цээрлүүлэх, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршиг, эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон байдал зэргийг тус тус харгалзан шүүх хуралдаанд улсын яллагчийн гаргасан саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Иймд шүүгдэгч Д.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний 500000 төгрөгийн торгох ялаар шийтгэж, шүүгдэгчийн ажил, хөдөлмөр эрхэлдэггүй байдлыг харгалзан түүнд оногдуулсан таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний 500000 төгрөгийн торгох ялыг 10 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих учиртайг шүүгдэгчид тайлбарлаж, торгох ялын биелэлтэнд хяналт тавихыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж шийдвэрлэв.

Эрүүгийн  дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчид шүүхийн дуудсан цагт хүрэлцэн ирэхгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үлдээх нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 5 дахь хэсэг, 36.1 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 2, 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овогт *******ийн *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* овогт *******ийн *******ыг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний 500000 төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.*******ад оногдуулсан таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний 500000 төгрөгийн торгох ялыг 10 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлсүгэй.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих учиртайг шүүгдэгч Д.*******ад тайлбарласугай.

5.Эрүүгийн дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

6. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д зааснаар шүүгдэгч Д.*******ад оногдуулсан торгох ялын биелэлтэнд хяналт тавьж ажиллахыг Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-457 дугаар нээлттэй, хаалттай хорих ангид даалгасугай.

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүгдэгч Д.*******ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үлдээсүгэй.

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан мөн хуулийн *******.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Ө.БАХЫТБЕК