| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Шонхойн Оюунтуул |
| Хэргийн индекс | 102/2016/07989/и |
| Дугаар | 407 |
| Огноо | 2017-02-03 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 02 сарын 03 өдөр
Дугаар 407
1. Н.Балжиннямын нэхэмжлэлтэй, “Монроуд” ХХК-д холбогдох ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 8.511.658 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч Н.Балжинням нь нэхэмжлэлийн шаардлага 8.511.658 төгрөгөндөө хариуцагч Монроуд ХХК-аас 96-57 УБР улсын дугаар бүхий тээврийн хэрэгслийг тооцон өөрийн эзэмшилдээ шилжүүлэн авч, тээврийн хэрэгслийн үнийн зөрүү 3.000.000 төгрөгийг хариуцагч “Монроуд” ХХК-д төлж талууд эвлэрэн хэлэлцснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4, 106 дугаар зүйлийн 106.6, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 151.140 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Монроуд” ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 75570 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ш.ОЮУНТУУЛ