| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Өркений Бахытбек |
| Хэргийн индекс | 178/2020/0210/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/02 |
| Огноо | 2020-12-23 |
| Зүйл хэсэг | 17.12.1., |
| Улсын яллагч | Т.Өсөхболд |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 12 сарын 23 өдөр
Дугаар 2021/ШЦТ/02
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС:
Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ө.Бахытбек даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга ,
улсын яллагч Т.Өсөхболд,
шүүгдэгч *******,
шүүгдэгчийн өмгөөлөгч нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Т.Өсөхболдоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч ******* овогт *******гийн *******д холбогдох эрүүгийн дугаартай хэргийг 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч 2020 оны 12 дугаар сарын 23-ны өдөр хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, оны дугаар сарын -ны өдөр Ховд аймгийн суманд төрсөн, настай, эрэгтэй, ам бүл 2, эхнэрийн хамт амьдардаг, тусгай дунд боловсролтой, мэргэжилтэй, малчин, аминдаа 51 тоолгой малтай, Ховд аймгийн сумын ******* багт оршин суух хаягтай, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгүүлж байгаагүй, ******* тоот регистрийн дугаартай, ******* овогт *******гийн *******,
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд тусгагдсанаар/
Шүүгдэгч ******* нь 2020 оны 01 дүгээр сард Ховд аймгийн сумын ******* багийн нутаг дэвсгэр Лодой хэмээх газарт ижилдээ бэлчээрлэж явсан иргэн Д.*******-*******ын өмчлөлийн 15 настай хээр зүсмийн зөв гуяндаа галтай сараалж тамгатай нэг тооны адуугы хулгайлан авч иргэн Д.*******-*******т 700000 төгрөгийн хохирол учруулан мал хулгайлах гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Эрүүгийн дугаартай хавтаст хэргээс:
1. Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 33-р хуудас/,
2. Яллагдагч *******гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 35-36-р хуудас/,
3. Хохирол нөхөн төлсөн баримч /хавтаст хэргийн 51-р хуудас/,
3. Ховд аймгийн сумын ******* багийн Засаг даргын тодорхойлолт /хавтаст хэргийн 56-р хуудас/,
4.2019 оны мал тооллогын хуудас /хавтаст хэргийн 57-58-р хуудас/ болон хавтаст хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар
Шүүх прокуророос шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч *******г гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцоход “хууль ёсны”, “шударга ёсны”, “гэм буруугийн” зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, хэрэгт цугларсан, шинжлэн судалсан нотолгооны ач холбогдол бүхий доорхи нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж харьцуулан судалсны үндсэн дээр үнэлж дүгнэхэд
Шүүгдэгч ******* нь 2020 оны 01 дүгээр сард Ховд аймгийн сумын ******* багийн нутаг дэвсгэр Лодой хэмээх газарт ижилдээ бэлчээрлэж явсан хохирогч Д.*******-*******ын хэр зүсмийн гүү буюу 1 тооны адууг хулгайлан 700000 төгрөгийн хохирол учруулан, мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн болох нь дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Үүнд:
Хохирогч Д.*******-*******ын / оны 07 дугаар сарын -ны өдөр төрсөн, настай, эрэгтэй, ам бүл 7, бүрэн дунд боловсролтой, малчин, Ховд аймгийн сумын ******* багт оршин суудаг/ мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Манай адуу сумын ******* багийн Шар хоол гэдэг газарт байдаг байхад 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр адуундаа очиход миний тооны хул азаргатай адуу бүрэн байсан. Түүний дараа 10 гаруй хонож байгаад дахиад адуугаа эргэж очиход 15 настай хээр зүсмийн зөв гуяандаа галтай сараалж тамгатай 1 тооны гүү алга болсон байсан. Тэгээд тухайн үед тэр хавиар хайсан боловч олдохгүй болохоор 2020 оны 05 дугаар сард тэр хавиар адуу мал гээд яваад байдаг *******гийн гэдэг залуутай уулзаад “миний алга болсон гүүг чи мэдэж байгаа, чамаас өөр авах хүн байхгүй” гэж өөрт нь шууд хэлэхэд “би аваагүй” гэхээр нь “би цагдаад өгч шалгуулна” гэхэд миний гүүг хулгайлж авсан гэдгээ хүлээн зөвшөөрч надад бэлнээр 2 сая төгрөг өгсөн. ...Угаасаа миний хээр гүү хурдан удамтай учраас би 2 сая төгрөгөөр үнэлж, хохирлоо барагдуулж авсан. Одоо надад гомдол санал, хүсэлт, нэхэмжлэх зүйл алга.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 12-13-р хуудас/,
Яллагдагч *******гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Тухайн үед *******-******* ахын адуу манай өвөлжөөний урд хэсэгт 1 км хүэрхгүй зайд Ховд аймгийн сумын ******* багийн Лодой гэх газарт байсан бөгөөд мал эргүүлж яваад хээр гүүг нь барьж явсан дээсээрээ бугуйлдаж барьсан. Тэгээд өөрийн өвөлжөө болох Суварган гэх газар авчирч гэрийнхээ урд хэсэгт байх хулсанд оруулж нядалсан юм. ...Би эхнэртээ өөрийнхөө адуунаас гаргасан гэж хэлсэн. Манай эхнэр надтай сууж удаагүй байсан тул өөрийн адуу мөн эсэхийг мэдэлгүй өнгөрсөн. ... 2020 оны 05 дугаар сарын 28-ны өдөр өөрийнх нь эзэмшлийн тоот дансанд 2 сая төгрөг шилжүүлж хохирлыг нь барагдуулж уучлал хүсэж, эв зүйгээ олсон байгаа.Би хийсэн үйлдэлдээ маш их харамсаж байна. Дахин ийм зүйл хийхгүй гэдгээ баталж байна.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн -38-р хуудас/,
Шинжээчийн 2020 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн “ 15 настай гүү нийт үнэ 700000 төгрөг” гэх үнэлгээний дүгнэлт /хавтаст хэргийн 25-29-р хуудас/,
Хохирогч Д.*******-*******ын эзэмшлийн ХААН банкины дугаартай дансанд 2020 оны 05 дугаар сарын 28-нд 2000000 төгрөг шилжүүлсэн талаарх орлогын мэдүүлэг /хавтаст хэргийн 51-р хуудас/,
2020 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 6-7-р хуудас/,
Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 5-р хуудас/
Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн дугаартай “Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай” тогтоол /хавтаст хэргийн 1-р хуудас/ шүүгдэгчийн шүүх хуралдаанд гэм буруугаа хүлээн зөвшөөрч өгсөн мэдүүлэг болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмаар цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны гэж үзэж нотлох баримтаар үнэлэв.
Бэлчээрт байсан адуунаас 1 тооны гүүг барьж өвөлжөөнд авчирч нядалж идэшэнд хэрэглэсэн шүүгдэгчийн үйлдэл нь шунахай сэдэлтээр гэм буруугийн санаатайгаар гэмт хэргийг үйлдсэн байна.
Иймд шүүгдэгч *******гийн хохирогчийн өмчлөлийн гүүг нууцаар, хууль бусаар авсан гэм буруутай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, прокурорын яллах дүгнэлт нь үндэслэлтэй байх тул шүүгдэгч *******г бусдын 1 тооны малыг хулгайлж, мал хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна.
Шүүгдэгч *******гийн үйлдсэн гэмт хэрэг нь хавтаст хэрэгт авагдсан шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан зэрэг нөхцөл байдал тогтоогдсон нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх журамд хамаарч байх тул шүүх хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн шүүгдэгчид холбогдох эрүүгийн хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, улсын яллагчийн гэм буруугийн талаарх дүгнэлт нь хэргийн үйл баримттай тохирсон, шүүгдэгч гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч байна гэж дүгнэлээ.
Шүүгдэгч *******гийн үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч Д.*******-*******т 700000 төгрөгийн хохирол учирсан боловч шүүгдэгч 2000000 төгрөгийг хохирогчид нөхөн төлсөн болох нь ХААН банкины дугаартай дансанд 2020 оны 05 дугаар сарын 28-нд 2000000 төгрөг шилжүүлсэн талаарх орлогын мэдүүлэг /хавтаст хэргийн 51-р хуудас/, хохирогчийн “гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй” гэх /хавтаст хэргийн 12-13-р хуудас/ мэдүүлгээр тогтоогдож байх тул шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэлээ.
Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч ******* нь урьд ял шийтгэгдэж байгаагүй болох нь “Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас”-аар /хавтаст хэргийн 33-р хуудас/ нотлогдож байгаа ба хохирлыг төлж барагдуулсан байх тул Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасан “учруулсан хохирлыг төлсөн” хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч *******гийн хувийн байдлын талаар гэрч ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Манай ач болох ******* нь үг дуу цөөнтэй, даруу төвөв, хүнтэй нийтэч, хар бор ажилд маш сайн, ямар нэгэн этгээд зан араншин байхгүй, төлөв даруу, шударга, цайлган сэтгэлтэй. Ам бүл 10. Айлын 2 дахь хүүхэд. Ховд аймгийн сумын ******* багт мал маллаж амьдардаг. Ховд аймгийн сумын 10 жилийн сургуулийг 2012 онд 8 дугаар ангийг төгсөж, үргэлжлүүлэн онд Ховд аймгийн коллежид суралцаж онд мэргэжилтэй төгссөн.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 19-р хуудас/,
Гэрч ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Ховд аймгийн сумын ******* багт эхнэртэйгээ хамт амьдарч байгаа. Цэргийн алба хаагаагүй, сонсгол муу шалтгаанаар тэнцээгүй.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 21-р хуудас/ Ховд аймгийн сумын ******* багийн Засаг даргын 2020 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 2011 дугаартай тодорхойлолт /хавтаст хэргийн 56-р хуудас/ зэрэг нотлох баримт хэрэгт цугларсан байна.
Шүүгдэгч *******г гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчмыг баримтлан шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний хувийн байдал, учруулсан хохирлыг нөхөн төлсөн, эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон байдал зэргийг тус тус харгалзан шүүх хуралдаанд улсын яллагчийн гаргасан саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иймд шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-д зааснаар 2 жилийн хугацаатай хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг 1 жил 4 сарын хугацаагаар тэнсэж, тэнсэн хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэж, шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг шүүгдэгчид сануулж тэнсэж үүрэг хүлээлсэн шүүгдэгчид хяналт тавьж ажиллахыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж шийдвэрлэв.
Мөн шүүгдэгч нь хулгайлсан 1 тооны адууг нядалж хүнсэнд хэрэглэсэн талаар мэдүүлж байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчээс гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгийн үнэ 700000 төгрөгийг гаргуулан улсын төсөвт шилжүүлэх нь зүйтэй.
Эрүүгийн ************ дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчид шүүхийн дуудсан цагт хүрэлцэн ирэхгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 5 дахь хэсэг, 36.1 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 2, 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт *******гийн *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын 1 тооны малыг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* овогт *******гийн *******д 2 /хоёр/ жилийн хугацаатай хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг 1 /нэг/ жил, 4 /дөрөв/ сарын хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч *******д тэнссэн хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг шүүгдэгч *******д сануулсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3-т зааснаар шүүгдэгч *******гаас гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгийн үнэ 700000 /долоон зуун мянга/ төгрөг гаргуулан улсын төсөвт шилжүүлсүгэй.
6. Эрүүгийн дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хурааж ирүүлсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирлыг нөхөн төлсөн бусдад төлөх төлбөргүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
7. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1-д зааснаар тэнсэж, албадлагын арга хэмжээ авагдсан шүүгдэгч *******д хяналт тавихыг Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-457 дугаар нээлттэй, хаалттай хорих ангид даалгасугай.
8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүгдэгч *******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан мөн хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ө.БАХЫТБЕК