Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 01 сарын 11 өдөр

Дугаар 184

 

1.Б.Ганбаатарын нэхэмжлэлтэйН.Цогзолмаа, Н.Мөнхбаатар нарт холбогдох тээврийн хэрэгслийн ашиглалтаас үүссэн гэм хорын хохирол төлбөрт 6.000.000 төгрөг гаргуулах иргэний хэрэгт нэхэмжлэгчийн төлөөлөгч хариуцагч Н.Цогзолмаад холбогдуулан гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж, хариуцагч А.Мөнхбаатар нь нэхэмжлэлийн шаардлага 6.000.000 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 110.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч А.Мөнхбаатараас улсын тэмдэгтийн хураамж 110950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Энэхүү тотоолыг хариуцагч сайн дураар биелүүлээгүй тохиолдолд шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны  шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.