Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 12 сарын 23 өдөр

Дугаар 2021/ШЦТ/01

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС:

 

          Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ө.Бахытбек даргалж,

          шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.*******,

          улсын яллагч Э.Ууганзаяа

          шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн  шүүх хуралдаанаар,

          Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Ууганзаяагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч ******* овогт *******ын *******ид холбогдох эрүүгийн дугаартай хэргийг 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч 2020 оны 12 дугаар сарын 23-ны өдөр хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

          Монгол улсын иргэн, оны 05 дугаар сарын -ны өдөр Ховд аймгийн суманд төрсөн,  ******* настай, эрэгтэй,  ам бүл 3, эцэг, эхийн хамт амьдардаг,  бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, Ховд аймгийн сумын багт оршин суух хаягтай, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэгдэж байгаагүй, тоот регистрийн дугаартай, овогт *******ын *******,   

          Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд тусгагдсанаар/

          Шүүгдэгч ******* нь морь ашиглан 2019 оны 11 дүгээр сарын 10-ны өдрөөс 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн хооронд Ховд аймгийн сумын багийн “Багалзуур” гэдэг газраас иргэн С.*******ы 1 тооны улаан зүсмийн, зүүн чих нь хойноосоо цөгрөг, баруун чих нь урдаасаа цуулбар имтэй, 6 настай эр үхэр хулгайлж, бусдад 1000000 төгрөгийн хохирол учруулан, мал хулгайлах гэмт хэрэгт холбогджээ.

                                    ТОДОРХОЙЛОХ нь:

          Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

          Эрүүгийн дугаартай хавтаст хэргээс:

          1.Хохирогч С.*******ы мэдүүлэг /хавтаст хэргийн 55-56-р хуудас/,

          2.Гэрч ийн мэдүүлэг /хавтаст хэргийн 17-18-р хуудас/,

          3.Гэрч гийн мэдүүлэг /хавтаст хэргийн -51-р хуудас/,

          4. ХХК-ийн 2020 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн Эд зүйлс үнэлсэн тайлан /хавтаст хэргийн 63-р хуудас/,

          5. Малд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 58-59-р хуудас/,

          6. Хохирогч С.*******ы хүсэлт /хавтаст хэргийн 66-р хуудас/,

          7. Яллагдагч *******ийн мэдүүлэг /хавтаст хэргийн 31-32-р хуудас/ болон хавтаст хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судлав.

          Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар

          Шүүх прокуророос шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч *******ийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцоход “хууль ёсны”, “шударга ёсны”, “гэм буруугийн” зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, хэрэгт цугларсан, шинжлэн судалсан нотолгооны ач холбогдол бүхий доорхи нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж харьцуулан судалсны үндсэн дээр үнэлж дүгнэхэд

          Шүүгдэгч ******* нь 2019 оны 11 дүгээр сарын 10-ны өдрөөс 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн хооронд уналга морь ашиглан Ховд аймгийн сумын багийн нутаг дэвсгэр “Багалзуур” хэмээх газраас хохирогч С.*******ы өмчлөлийн 1 тооны улаан зүсмийн 6 настай эр үхрийг хулгайлан хохирогчид 1000000 төгрөгийн хохирол учруулж, мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Үүнд:

          Хохирогч С.*******ы / оны 01 дүгээр сарын 11-ний өдөр төрсөн, настай, эрэгтэй, ам бүл 5, бүрэн дунд боловсролтой, малчин, Ховд аймгийн сумын багт оршин суудаг/ мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2019 оны 11 дүгээр сарын дундуур Ховд аймгийн сумын багийн Багалзуур гэх нэртэй газарт өвөлжиж байхдаа бэлчээрт тууж явуулсан улаан зүстэй, эвэртэй, морь талаараа бол зөв тал нь төгрөг имтэй, буруу чих нь урдаасаа цуурхай имтэй 6 настай эр үхэр орой хотондоо ирэхгүй болохоор хайгаад олоогүй. Тухайн үед олдчих байх гэж бодоод хэдэн хоног хайж байгаад цагдаад мэдэгдсэн. ...Хохирлоо бүрэн төлүүлсэн. Одоо нэхэмжлэх болон гомдол байхгүй.”  гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 56-р хуудас/,

          Гэрч гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...******* 2019 оны 07 дугаар сарын эхээр надаас 0000 төгрөг бэлнээр зээлж аваад 08 дугаар сард өгнө гэж авсан боловч өгөхгүй болохоор нь 2019 оны 11 дүгээр сарын 20-ны үед уулзсан чинь Улаанбаатар хот явах гээд мөнгөгүй байна гэж хэлээд түр байж байгаач гэж хэлсэн. Тэрнээс хойш 2-3 хоногийн дараа надруу утсаар яриад та мөнгөнийхөө оронд үхэр авчих гэхээр нь ямар үхэр юм гэсэн чинь 4-5 орж байгаа үхэр юм байгаа юмаа гэхээр нь за тэгвэл аваад ир гэсэн чинь та “Шар банди” гэдэг газарт хүргээд өгье та гэрлүүгээ туугаад авчих гэхээр нь тэгье гэж хэлээд бид 2 “Шар банди” гэдэг газарт уулзаад тэр үхрийг нь аваад 0000 төгрөгийнхөө оронд авсан. Гэрийнхээ гадна авч ирээд байлгаж байгаад тэр үхрээ хүнсэндээ хэрэглэхээр нядалж авсан. ...******* анх 0000 төгрөгийн оронд өгөхдөө хэний үхэр гэдгийг хэлээгүй. Өөрийнхөө үхэрнээс өгч байгаа гэж хэлсэн.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 6-7-р хуудас/,

          Гэрч ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Манайх 2019 оны 11 дүгээр сарын дундуур өдрийг нь санахгүй байна. Ховд аймгийн сумын багийн “Багалзуур” гэдэг газар өвөлжиж байгаад улаан зүсмийн 6 настай эр үхрийг хулгайд алдаад эрж хайсан боловч одоог хүртэл олдоогүй байгаа. ...Улаан зүсмийн 6 настай, зүүн чих нь хойноосоо цөгрөг имтэй баруун чих нь урдаасаа цуулбар имтэй эвэртэй үхэр байсан.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 6-7-р хуудас/,

          Яллагдагч *******ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2019 оны 11 дгээр сард Ховд аймгийн сумын багт байрлах “Багалзуур” гэх нэртэй газарт 4-5 тооны үхэр бэлчээд явж байхаар нь улаан зүсмийн 5 орчим насны 1 эр үхрийг нь би өөрийнхөө хээр морьтой багийн “Шар банди” гэх газарт Галсансанжаа гэдэг хүнд 0000 төгрөгийн оронд хүргэж өгсөн. Тухайн Галсансанжаа гэдэг хүнээс би 2019 оны 07 дугаар сард 0000 төгрөгийг хувийн хэрэгцээнд хэрэглэх гэж зээлж аваад өгч чадахгүй байж байхад Галсансанжаа ах мөнгөө нэхээд байсан болохоор өрөнд чинь үхэр өгье гэж хэлээд хүргэж өгсөн. ...Би хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Дахин ийм зүйл хийхгүй.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 29-р хуудас/,

          Яллагдагч *******ийн мөрдөн шалгах ажиллагаанд дахин өгсөн “...Би тухайн үхрийг хэдэн настай үхэр байсныг мэдэхгүй 5 юмуу 6 настай үхэр л байсан болохоор 5 орчим л гэж мэдүүлэг өгч байсан. Тухайн үхэр нь 6 настай үхэр байх боломжтой. Би үхрийн насыг сайн мэдэхгүй” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 31-р хуудас/,

          Шинжээчийн 2020 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 6 настай, эр үхэр  нийт элэгдэл тооцсон үнэ 1000000 төгрөг” гэх үнэлгээний дүгнэлт /хавтаст хэргийн 10-14-р хуудас/,

          Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 2-р хуудас/,

          С.*******ы Мал, тэжээвэр амьтад, хашаа, худгийн 2019 оны тооллого /хавтаст хэргийн 19-р хуудас/,

          Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2020 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн дугаартай “Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай” тогтоол /хавтаст хэргийн 21-22-р хуудас/,

          Яллагдагч *******ийн Ховд аймгийн Прокурорын газарт гаргасан хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхийг хүссэн “ Миний бие ******* овогтой ******* нь 11 сард *******ы үхэр хулгайлсан. *******д үхрийн үнэ болох болох 1000000 төгрөгийг өгсөн. *******ыг хохиролгүй болгосон. Өөрийнхөө хийсэн хэрэгтэй гэмшиж байгаа тул миний хийсэн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. Мөн хөрөнгө орлого хураах уналганы үэн болох 1 сая төгрөгийг төлөх бүрэн боломжтой. Өөрийн дансандаа % төлбөрийг байршуулсан болно.” гэх хүсэлт /хавтаст хэргийн 71-р хуудас/, шүүгдэгчийн шүүх хуралдаанд гэм буруугаа хүлээн зөвшөөрч өгсөн мэдүүлэг болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

          Шүүхийн хэлэлцүүлэгт судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмаар цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны гэж үзэж нотлох баримтаар үнэлэв.

          Хэрэгт цугларсан нотлох баримтуудаар шүүгдэгч ******* нь С.Галсансанжаад зээлж авсан 0000 төгрөгийн оронд  үхэр өгнө хэмээн хэлж улмаар “Багалзуур” хэмээх газарт бэлчээрт байсан хохирогч С.*******ы үхрээс 1 тооны эр үхрийг мориор тууж С.Галсансанжаад хүргэж өгсөн үйл баримт тогтоогджээ.

          Бусдын өмчлөлийн 1 тооны эр үхрийг тууж авчран өөрийнхөө эзэмшлийн үхэр хэмээн итгүүлэн, бусдад өгөх өглөгөнд өгсөн шүүгдэгчийн үйлдлийг шунахай сэдэлтээр гэм буруугийн санаатайгаар мал хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэж үзнэ.

Иймд   шүүгдэгч *******ийн хохирогчийн өмчлөлийн үхрийг нууцаар, хууль бусаар авсан гэм буруутай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, прокурорын яллах дүгнэлт нь үндэслэлтэй байх тул шүүгдэгч *******ийг бусдын 1 тооны малыг хулгайлж, мал хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна.

Шүүгдэгч *******ийн үйлдсэн гэмт хэрэг нь хавтаст хэрэгт авагдсан шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан зэрэг нөхцөл байдал тогтоогдсон нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх журамд хамаарч байх тул шүүх хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн болно.

          Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн шүүгдэгчид холбогдох эрүүгийн хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, улсын яллагчийн гэм буруугийн талаарх дүгнэлт нь хэргийн үйл баримттай тохирсон, шүүгдэгч гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч байна гэж дүгнэлээ.

          Шүүгдэгч *******ийн үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч С.*******ы 6 настай эр үхэр алдагдаж 1000000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд хохирогчид учирсан хохирлыг төлж барагдуулсан болох нь түүний “гомдолгүй нэхэмжлэх зүйлгүй” гэх /хавтаст хэргийн 56-р хуудас/ мэдүүлгээр тогтоогдож байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэлээ.

          Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч ******* нь урьд ял шийтгэгдэж байгаагүй болох нь “Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас”-аар /хавтаст хэргийн 33-р хуудас/ нотлогдож байгаа ба хохирлыг төлж барагдуулсан байх тул Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасан учруулсан хохирлыг төлсөн хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

          Шүүгдэгч *******ийн хувийн байдлын талаар гэрч ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...******* миний бага залуу. Дээрээ 4 эгчтэй. Төлөв даруу зантай. Хүний үгэнд сайн ордог. 2018 онд мориноос унаад тархины хагалгаанд орсон. Согтууруулах ундаа болон тамхи хэрэглэдэггүй. ” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 47-р хуудас/,

          Гэрч ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...******* нь *******, хоёрын 5 хүүхдийнх нь хамгийн бага нь буюу айлын ганц залуу. 4 эгчтэй. Төлөв даруу зантай, үгэнд сайн ордог, дуулгавартай, тамхи татдаггүй, согтууруулах ундааны зүйл хэрэглэдэггүй. ******* нь ээж аавтайгаа хамт амьдардаг учир нэр дээр нь өөрийн гэсэн эд хөрөнгө байхгүй. Харин аав, ээж нь төлбөр төлөх боломжтой” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 49-р хуудас/ Ховд аймгийн сумын багийн Засаг даргын 2020 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 2008 дугаартай тодорхойлолт /хавтаст хэргийн 37-р хуудас/ зэрэг нотлох баримт хэрэгт цугларсан байна.

Шүүгдэгч *******ийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчмыг баримтлан шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний хувийн байдал, учруулсан хохирлыг нөхөн төлсөн, эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон байдал зэргийг тус тус харгалзан шүүх хуралдаанд улсын яллагчийн гаргасан саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Иймд шүүгдэгч *******ид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-д зааснаар  8 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг 8 сарын хугацаагаар тэнсэж, тэнсэн хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэж, шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг шүүгдэгчид сануулж, тэнсэж үүрэг хүлээлсэн шүүгдэгчид хяналт тавихыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж шийдвэрлэв.

Мөн шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдэх үед уналга морь ашигласан талаар мэдүүлж байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4 дэхь хэсэгт зааснаар шүүгдэгчээс гэмт хэрэг үйлдэхэд ашигласан уналга морины үнэ 1100000 /хавтаст хэргийн 63-р хуудас/ төгрөгийг гаргуулан улсын төсөвт шилжүүлэх нь зүйтэй.

Эрүүгийн 2036000000251 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчид шүүхийн дуудсан цагт хүрэлцэн ирэхгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үлдээх нь зүйтэй байна.

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  17.4 дүгээр зүйлийн 1, 5 дахь хэсэг, 36.1 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 2, 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон 

                                                   ТОГТООХ нь:

          1. Шүүгдэгч ******* овогт *******ын *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын малыг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

          2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* овогт *******ын *******ийг 8 /найм/ сарын хугацаагаар хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг 8 /найм/ сарын хугацаагаар тэнссүгэй.

          3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч *******ид тэнссэн хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй. 

          4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг шүүгдэгч *******ид сануулсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4-т зааснаар шүүгдэгч *******оос гэмт хэрэг үйлдэхэд ашигласан уналга морины үнэ 1100000 /нэг сая нэг зуун мянга/ төгрөгийг гаргуулан улсын төсөвт шилжүүлсүгэй.

          6. Эрүүгийн дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хурааж ирүүлсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирлыг нөхөн төлсөн бусдад төлөх төлбөргүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

7. Тэнсэж, албадлагын арга хэмжээ  авагдсан шүүгдэгч *******ид хяналт тавихыг Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-457 дугаар нээлттэй, хаалттай хорих ангид даалгасугай.

8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүгдэгч *******ид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан мөн хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор  шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

 

 

 

                                 

                          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Ө.БАХЫТБЕК