Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 01 сарын 03 өдөр

Дугаар 80

 

       1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэхь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Н.Мөнхцэцэгээс зээлийн гэрээний үүрэг нийт 130.480.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Бат-Ундрам-Мандах” ББСБ ХХК-д олгосугай.

 

2. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дахь хэсэгт зааснаар хариуцагч Н.Мөнхцэцэг нь тогтоох хэсгийн 1-д заасан төлбөрийг сайн дураар барагдуулаагүй тохиолдолд Баянгол дүүрэг 10 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө 33 дугаар байрны 20 тоотод хаягт байршилтай, 000283339, Y-2205033222 улсын бүртгэлийн дугаар бүхий 2 өрөө 58.67 мкв талбайтай орон сууцыг албадан худалдаж барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57,1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэхь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 810.350 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н.Мөнхцэцэгээс улсын тэмдэгтийн хураамжид 810.350 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Бат-Ундрам-Мандах ББСБ ХХК-д буцаан олгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг дурдсугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны  шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ