| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Өркений Бахытбек |
| Хэргийн индекс | 178/2021/0009/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/08 |
| Огноо | 2020-12-30 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Т.Өсөхболд |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 12 сарын 30 өдөр
Дугаар 2021/ШЦТ/08
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС:
Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ө.Бахытбек даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга ,
улсын яллагч Т.Өсөхболд,
шүүгдэгч М.******* нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Т.Өсөхболдоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн .6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, шүүгдэгч ******* овогт *******гийн *******т холбогдох эрүүгийн *******36000000252 дугаартай хэргийг ************** оны 12 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, ************** оны 12 дугаар сарын 30-ны өдөр хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ******* оны дүгээр сарын -ны өдөр Ховд аймгийн суманд төрсөн, ******* настай, эрэгтэй, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Ховд аймгийн Жаргалант сумын ******* багийн *******- тоотод оршин суух хаягтай, хэрэг хариуцах чадвартай, урьд Багануур дүүргийн шүүхийн 15 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 8 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хорих ялаар шийтгэгдэж байсан, ******* тоот регистрийн дугаартай, ******* овогт *******гийн *******,
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүгдэгч М.******* нь ************** оны дугаар сарын 31-ний өдөр Ховд аймгийн Жаргалант сумын багийн 0 дүгээр гудамжны тоот хашаанд байх иргэн Б.*******ын гэрт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ “архи өгсөнгүй” гэсэн шалтгаанаар маргалдах явцдаа иргэн Б.*******ыг зодож, биед нь хамар хэсэгт зулгаралт, зүүн чихний ар доод хэсэгт зулгаралт, хүзүүний хэсэгт зулгаралт, цээжний баруун дээд хэсэгт цус хуралтууд гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Эрүүгийн *******36000000252 дугаартай хавтаст хэргээс:
1. Хохирогч Б.*******ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 6--р хуудас/,
2. Гэрч гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн --р хуудас/,
3. Шинжээчийн ************** оны дүгээр сарын 0-ний өдрийн 856 дугаартай дүгнэлт /хавтаст хэргийн 1-р хуудас/,
4. Яллагдагч М.*******ийн Ховд аймгийн Прокурорын газарт ************** оны 12 дугаар сарын 18-ны өдөр хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр гаргасан хүсэлт /хавтаст хэргийн 54-р хуудас/ болон хавтаст хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар
Прокуророос шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцоход “хууль ёсны”, “шударга ёсны”, “гэм буруугийн” зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, хэрэгт цугларсан, шинжлэн судалсан нотолгооны ач холбогдол бүхий доорхи нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж харьцуулан үнэлж, дүгнэхэд шүүгдэгч М.******* нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ************** оны дугаар сарын 31-ний өдөр Ховд аймгийн Жаргалант сумын багийн 0 дүгээр гудамжны тоот хашаанд байрлах хохирогч Б.*******ын гэрт “архи өгсөнгүй” гэсэн шалтгаанаар маргалдаж улмаар хохирогч Б.*******ын нүүр, толгой, цээжний хэсэгт гараараа цохиж биед нь хамар хэсэгт зулгаралт, зүүн чихний ар доод хэсэгт зулгаралт, хүзүүний хэсэгт зулгаралт, цээжний баруун дээд хэсэгт цус хуралтууд гэмтэл үүсгэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Үүнд:
Хохирогч Б.*******ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн / оны сарын -ны өдөр төрсөн, настай, эрэгтэй, ам бүл 4, эхнэр хүүхдүүдийн хамт амьдардаг, бүрэн дунд боловсролтой, хүнд машин механизмын жолооч мэргэжилтэй, Ховд аймгийн Жаргалант сумын багийн - тоотод оршин суудаг, овогт ын ******* / “...Тэгээд дахиад байж байгаад орой ******* цагийн үед дахиад согтуу орж ирээд чи надад архи авч өгсөнгүй, чи намайг хүндэлсэнгүй , танай аав чинь намайг хүндэлдэг надад архи авч өгдөг гэж хэлээд намайг орон дээр сууж байсан чинь миний подволкноос заамдаж аваад гэрээс гаргаж байгаад хавирч унагаагаад миний дээр гараад миний нүүр лүү 2-3 удаа гараа атгаж байгаад цохиод цээж рүү бас 2-3 удаа цохисон. ...Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл алга байна” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 24-25-р хуудас/,
Гэрч гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “... Тухайн өдөр би нөхрийн хамт гэртээ байж байтал гаднаас согтуу хүн орж ирээд манай нөхөр бид хоёроос архи нэхсэн. Тухайн үед нь архи байхгүй гээд гаргаад явуулсан. Дахиж гэрт орж ирээд намайг тоосонгүй. Манай нөхрийг газар дээр хэвтүүлж байгаад хоолойг нь боогоод цохиж байхаар нь би салгаад цагдаад мэдэгдсэн. Би тухайн үед архи ууж очоод тэд нартай эвгүй харьцсан юм шиг байна лээ. Тэгээд найз нараа өмөөрөөд намайг цохисон байх, бусдаар намайг цохих шалтгаан байхгүй.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 12-13-р хуудас/,
Шинжээчийн ************** оны дүгээр сарын 0-ний өдрийн 865 дугаартай “1.Б.*******ын гэмтэл тогтоогдлоо. 2.Б.*******ын биед хамар хэсэгт зулгаралт, зүүн чихний ар доод хэсэгт зулгаралт, хүзүүний хэсэгт зулгаралт, цээжний баруун дээд хэсэгт зулгаралт, цээжний зүүн дээд хэсэгт зулгаралт, цээжний зүүн дээд хэсэгт цус хуралтууд гэмтэл тогтоогдлоо. 3.Б.Өнболдын биед учирсан гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой. 4. Б.*******ын биед учирсан гэмтлүүд нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 1-р хуудас/,
Шинжээч ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “ ...Иргэн Б.Өнөрболдын биед учирсан дээрхи гэмтлүүд нь бүгд нийлээд шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамааруулсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 17-р хуудас/,
Хохирогч Б.*******ын зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд өгсөн “...Би ************** оны сарын 31-ний өдөр 17 цагийн үед намайг гэртээ байж байхад аавын найз М.******* нь гаднаас орж ирээд надаас архи нэхсэн. Би архины мөнгө алга байна гэхэд намайг хүндэлсэнгүй гээд янз бүрийн юм яриад байхаар нь цагдаа дуудлаа гэж хэлэхэд гараад явсан. Орой 21 цагийн орчимд намайг орон дээр хэвтэж байхад намайг аваад гэрээс гараад миний толгой хэсэг рүү цохисон. Тухайн үед манай эхнэр ирээд салгаад цагдаад дуудлага өгсөн. Надаас гарсан бодит зардлыг төлж барагдуулсан тул надад ямар нэгэн гомдол, санал алга байна” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 6--р хуудас/,
Гэрч гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Намайг явж очиход гадаа харанхуй болсон байсан. Тэр хоёр газар суусан. Тэгэхээр нь юу болсон юм гэж *******оос асуусан чинь юм дуугараагүй.Тэгээд сүүлд *******ын төрсөн эгч ирээд ******* лүү та яагаад хүүхэд зодож байгаа юм гэж хэлж байсан.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн -р хуудас/,
Яллагдагч М.*******ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би ************** оны сарын 31-ний өдөр 14 цагийн үед эхнэр хүүхдүүдийнхээ хамт гэртээ байж байсан чинь Улаанбаатар хотоос ирсэн манай хамаатны хөгшин болох ах ирэхээр нь нэг архи задлаад бид хоёр хувааж уусан. Түүнийгээ дуусгаад ах намайг нэг архи аваад ир гээд би гарч архи авчраад дуусгаад ах хотруу явна гээд харихаар явсан. Би удалгүй гараад ийнд оччихоод тэндээсээ гараад гэдэг найзындаа очсон чинь гэртээ байхгүй хөдөө явсан байсан. Тэгээд хүүхэд нь болох *******ынд ороход хүүхдүүдтэйгээ эхнэртэйгээ хамт байсан. Надад цай хийж өгөх шиг болсон түүнээс цааш юу болсон талаар санахгүй байна.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 33-34-р хуудас/,
Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын ************** оны 12 дугаар сарын 03-ны өдрийн *******36000000252 дугаартай “Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай” тогтоол /хавтаст хэргийн 30-31-р хуудас/,
Зөрчлийн хэрэг нээсэн тухай тогтоол /хавтаст хэргийн 4-р хуудас/,
Иргэн Б.*******ын Ховд аймаг дахь Цагдаагийн газарт гаргасан өргөдөл /хавтаст хэргийн 5-р хуудас/,
Яллагдагчийн М.*******ийн ************** оны 12 дугаар сарын 18-ны өдөр Ховд аймгийн Прокурорын газарт гаргасан “Эрүүгийн хуулийн тусгай ангийн .6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт холбогдсон М.******* миний бие гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч байна, хохирлыг нөхөн төлсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч байна. Цаашид учрах хор уршгийг ухамсарлан ойлгож, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрч байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж өгнө үү.” гэх хүсэлт /хавтаст хэргийн 54-р хуудас/, шүүгдэгчийн шүүх хуралдаанд гэм буруугаа хүлээн зөвшөөрч өгсөн мэдүүлэг болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудаар нотлогдож байна.
Иймд шүүгдэгчийн архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Б.*******той маргалдаж, улмаар биед хамар хэсэгт зулгаралт, зүүн чихний ар доод хэсэгт зулгаралт, хүзүүний хэсэгт зулгаралт, цээжний баруун дээд хэсэгт зулгаралт, цээжний зүүн дээд хэсэгт зулгаралт, цээжний зүүн дээд хэсэгт цус хуралтууд бүхий хөнгөн гэмтэл үүсгэсэн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн .6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, прокуророос шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэгт нь яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй байх тул шүүгдэгч М.*******ийг хохирогч Б.*******ын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь үндэслэлтэй байна.
Шүүгдэгч М.*******ийн үйлдсэн гэмт хэрэг нь хавтаст хэрэгт авагдсан шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, хор уршгийг нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан зэрэг нөхцөл байдал тогтоогдсон нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх журамд хамаарч байх тул шүүх хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн шүүгдэгчид холбогдох эрүүгийн хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, улсын яллагчийн гэм буруугийн талаарх дүгнэлт нь хэргийн үйл баримттай тохирсон, шүүгдэгч гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, хор уршгийг нөхөн төлсөн гэж дүгнэлээ.
Шүүгдэгч М.*******ийн үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч М.*******ын биед хөнгөн хохирол учирсан бөгөөд учирсан хор уршгийг төлж барагдуулсан болох нь нь хохирогчийн “Надаас гарсан бодит зардлыг төлж барагдуулсан тул надад ямар нэгэн гомдол, санал алга байна” гэж мэдүүлгээр /хавтаст хэргийн 6--р хуудас/ тогтоогдож байх тул шүүгдэгчийг учруулсан хохирлыг нөхөн төлсөн бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгч М.******* нь хохирогчтой “архи авч өгсөнгүй, хүндэлсэнгүй” гэж маргалдаж улмаар хохирогчийг биед нь халдаж, зодсон үйлдэл нь гэм буруугийн санаатайгаар үйлдэгдсэн бөгөөд шүүгдэгч нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан нь гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөл болжээ.
Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч М.******* урьд нь ял шийтгүүлж байсан болох нь “Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас”-аар /хавтаст хэргийн 3-р хуудас/, Улсын Ерөнхий Прокурорын газрын Эрүүгийн хэргийн төв архивын ************** оны 12 дугаар сарын -ний өдрийн 4314 дугаартай албан бичиг, Багануур дүүргийн 15 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 8 дугаартай таслан шийтгэх тогтоолоор тус тус тогтоогдож байгаа ба хэрэгт цугларсан нотлох баримтуудаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, “учруулсан хохирлыг төлсөн” зэрэг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч М.*******ийн хувийн байдлын талаар гэрч ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...******* нь манай авга ах болдог. Айлын 12 хүүхдийн 7 дахь хүүхэд нь болдог. Ховд аймгийн суманд эцэг эхийн гар дээр өсөж сургуулиа төгсөөд одоо аймгийн төвд амьдардаг. Манай авга ах төлөв даруу зантай, архи уучхаараа жаахан тавьтаргүй, ааштай хүн байгаа юм. Архи хааяа нэг хэрэглэдэг.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 26-р хуудас/ хэрэгт цугларсан байна.
Шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчмыг баримтлан шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, учруулсан хохирлын шинж чанар, түүний хувийн байдал, хохирлыг нөхөн төлсөн, эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон зэргийг тус тус харгалзан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5-д заасныг баримтлан шүүх хуралдаанд улсын яллагчийн гаргасан саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иймд шүүгдэгч М.*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн .6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний 450000 төгрөгийн торгох ялаар шийтгэж, түүний эрхэлсэн тодорхой ажилгүй гэх байдлыг харгалзан оногдуулсан торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих учиртайг шүүгдэгчид тайлбарлаж, торгох ялын биелэлтэнд хяналт тавьж ажиллахыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж шийдвэрлэв.
Мөн эрүүгийн *******36000000252 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж, шүүхийн дуудсан цагт хүрэлцэн ирэхгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үлдээж шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 5 дахь хэсэг, 36.1 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 2, 4, 5 дахь хэсэг, 36. дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт *******гийн *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн .6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн .6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч ******* овогт *******гийн *******т дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний 450000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгийн торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.*******т оногдуулсан дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний 450000 төгрөгийн торгох ялыг 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих учиртайг шүүгдэгч М.*******т тайлбарласугай.
5. Эрүүгийн *******36000000252 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хурааж ирүүлсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шүүгдэгч М.*******т оногдуулсан торгох ялын биелэлтэнд хяналт тавихыг Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-457 дугаар нээлттэй, хаалттай хорих ангид даалгасугай.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүгдэгч М.*******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан мөн хуулийн . дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ө.БАХЫТБЕК