| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Шонхойн Оюунтуул |
| Хэргийн индекс | 102/2016/07885/и |
| Дугаар | 76 |
| Огноо | 2017-01-03 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 01 сарын 03 өдөр
Дугаар 76
| Нэхэмжлэгч “СББ трейд” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Арслан шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компани нь иргэн М.Эсэнгүлийн ажиллуулж байсан дэлгүүрт өөрсдийн бараа бүтээгдэхүүнийг дараа төлбөр төлөх нөхцөлтэйээр гэрээ байгуулахгүйгээр 2016 онд нийлүүлсэн юм. М.Эсэнгүл нь 4.582.103 төгрөгийн бараа бүтээгдэхүүнийг худалдан аваад өнөөдрийг хүртэл манай компанид төлөөгүй байгаа юм. Төлбөр төлөх боломж хугацааг удаа дараа олгосон боловч төлбөр төлөх үүргийг биелүүлээгүй тул М.Эсэгүлээс 4.582.103 төгрөг гаргуулан манай байгууллагыг хохиролгүй болгож өгнө үү гэв.
Хариуцагч М.Эсэнгүл нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:нэхэмжлэлийн шаөардлага 4.582.103 төгрөгийг нэхэмжлэгчид төлж барагдуулахыг зөвшөөрч байна, маргаан байхгүй гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “СББ трейд” ХХК нь хариуцагч М.Эсэнүлд холбогдуулан зээлээр худалдах худалдан авах гэрээний үүрэг 4.582.103 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх үед хариуцагч М.Эсэнгүл нь нэхэмжлэлийн шаардлага 4.582.103 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч нэхэмжлэлийн шаардлагын талаар маргаагүй болно.
Хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж, хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.2-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. “СББ трейд” ХХК-ийн нэхэмжлэлтэй, М.Эсэнүлд холбогдох зээлээр худалдах худалдан авах гэрээний үүрэг 4.582.103 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч М.Эсэнгүл нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 88.264 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч М.Эсэнгүлээс улсын тэмдэгтийн хураамж 88.264 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Энэхүү захирамжийг хариуцагч зохигч сайн дураар биелүүлээгүй тохиолдолд шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ш.ОЮУНТУУЛ
. “СББ трейд” ХХК-ийн нэхэмжлэлтэй, М.Эсэнүлд холбогдох зээлээр худалдах худалдан авах гэрээний үүрэг 4.582.103 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч М.Эсэнгүл нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

| |||
| |