Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 12 сарын 30 өдөр

Дугаар 2021/ШЦТ/09

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ө.Бахытбек даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга ,

улсын яллагч Т.Өсөхболд,  

шүүгдэгч Х.******* түүний өмгөөлөгч нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Т.Өсөхболдоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн .6 дугаар зүйлийн ******* дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, шүүгдэгч овогт *******гийн *******од холбогдох эрүүгийн *******3600000000******* дугаартай хэргийг *******0*******0 оны ******* дугаар сарын *******3-ны өдөр хүлээн авч, *******0*******0 оны ******* дугаар сарын 30-ны өдөр хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 7 оны ******* дугаар сарын *******-ны өдөр Ховд аймгийн Жаргалант суманд төрсөн, 4 настай, эрэгтэй, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, Ховд аймгийн Жаргалант сумын ******* багийн *******н *******- тоотод оршин суудаг, урьд Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны *******0 оны ******* дугаар сарын 6-ны өдрийн *******0/ШЦТ/ дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн .6 дугаар зүйлийн ******* дахь хэсэгт зааснаар 460 нэгж буюу 460000 төгрөгийн торгох ялаар шийтгэгдэж байсан, хэрэг хариуцах чадвартай, ******* регистрийн дугаартай, овогт *******гийн *******,

          Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд тусгагдсанаар/

Шүүгдэгч Х.******* нь *******0*******0 оны 0 дугаар сарын -ний өдөр Ховд аймгийн Жаргалант сумын ******* багийн *******н *******- тоот хашаанд байх өөрийн гэртээ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж охин Х.*******ыг зодож биед нь хамрын таславчийн баруун тийш муруйлт гэмтэл бүхий хөнгөн хохирол учруулан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Үүнд: Эрүүгийн *******036000000*******53 дугаартай хавтаст хэргээс:

. Яллагдагч Х.*******ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 36-37-р хуудас/,

*******. Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 4-р хуудас/,

3. Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн *******0 оны ******* дугаар сарын 6-ны өдрийн *******0/ШЦТ/ дугаартай шийтгэх тогтоол /хавтаст хэргийн 43-48-р хуудас/,

4. Яллагдагч Х.*******, түүний өмгөөлөгч нарын *******0*******0 оны ******* дугаар сарын 8-ны өдөр Ховд аймгийн Прокурорын газарт хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр гаргасан хүсэлт /хавтаст хэргийн 8-р хуудас/ болон хавтаст хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар

 Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, хэрэгт цугларсан, шинжлэн судалсан нотолгооны ач холбогдол бүхий доорхи нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж харьцуулан судалсны үндсэн дээр үнэлж дүгнэхэд

Шүүгдэгч Х.******* нь *******0*******0 оны 0 дугаар сарын -ний өдөр Ховд аймгийн Жаргалант сумын ******* багийн *******н *******- тоотод байрлах гэртээ архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэр бүлийн хамаарал бүхий насанд хүрээгүй охин Х.*******ын нүүрэн хэсэгт гараа цохиж зодон, биед нь хамрын таславчийн баруун тийш муруйлт гэмтэл бүхий хөнгөн хохирол учруулан, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Үүнд:

Насанд хүрээгүй хохирогч Х.*******ын зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд өгсөн “...*******0*******0 оны 0 дугаар сарын -ний өдөр миний хойд аав болох ******* нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж ирчхээд намайг янхан гичий, гэх мэтээр хэл амаар доромжлоод байгаад миний хамар луу гараараа нэг удаа цохисон. Энэ талаараа сүүлд эмээдээ хэлсэн. Манай аав ээж хоёр байнга намайг хэл амаар доромжилдог. Намайг ******* жилийн өмнөөс эхлээд манай аав, ээж хоёр байнга зодож дарамталдаг байсан. *******0 оны өвөл өдрийг нь сайн санахгүй байна аав архи ууж ирээд миний нүдрүү гараараа цохиод хөхрүүлсэн. Би урд нь эмээтэйгээ хамт амьдардаг байсан.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн -р хуудас/,

Холбогдогч Х.*******ын зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд холбогдогчоор өгсөн “... Би *******0*******0 оны 0 дугаар сарын дундуур гэртээ архи ууж ирээд байж байтал манай охин Х.******* нь намайг эцэг, эхийн хуралд оч гэсэн. Тэгээд би *******д би архи уучихсан байна чиний эцэг эхийн хуралд очиж чадахгүй гэж хэлсэн. Тэрнээс болоод би эхнэр тэй маргалдаад би та нарт шаардлагатай мөнгийг чинь олж өгч байсан гээд хэрүүл хийсэн. Тэгтэл манай охин надад хандаад би чамаас мөнгө аваагүй би ээжээс мөнгө авч байгаа гэж хэлсэн. Би тухайн үед тэр үгэнд нь уурлаад нэг удаа алгадсан. Өөр ямар нэгэн зүйл болоогүй.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 3--р хуудас/,

Насанд хүрээгүй хохирогч Х.*******ын /*******006 оны дүгээр сарын 5-нд төрсөн, настай, эмэгтэй, ам бүл 5, эцэг, эх дүү нарын хамт амьдардаг, бүрэн бус дунд боловсролтой, Жаргалант сумын ******* жилийн дүгээр сургуулийн -б ангид сурдаг, Ховд аймгийн Жаргалант сумын Баатархайрхан багийн -5 тоотод оршин суудаг/,  мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “ Би *******0*******0 оны 0 сарын -ний өдөр хичээлдээ яваад өдөр дунд гэртээ ирсэн. Тэгээд байж байтал орой *******0 цагийн үед аав ******* гаднаас согтуу орж ирээд ээжтэй маргалдаад хэрэлдээд буцаж гарч яваад удалгүй орж ирсэн. Би тухайн үед ээжийн гар дээр ус хийж байтал орж ирээд миний нүүрэн хэсэгт гараараа цохисон. Тухайн үед миний хамар хугарсан байсан. Зургаа авахуулаад би эмээдээ хэлсэн. Манай аав ээж хоёр байнга намайг хэл амаар доромжилж зоддог. Миний ярьсан зүйл бүгд үнэн”  гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 3-р хуудас/,

Гэрч ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Тэгтэл Х.******* би чамаас мөнгө аваагүй. Харин ээжээсээ мөнгө авдаг гэж хэлсэн. Тэгтэл Х.******* уурлаад *******ын хацар луу нэг удаа алгадсан. Тэрнээс болоод Х.*******ын хамар хэсэг нь бага зэрэг мурийсан байсан. ...*******0*******0 оны 0 дугаар сарын -ний орой цагийн үед манай нөхөр Х.******* согтуу ирээд хэрүүл маргаан хийж байгаад Х.*******ын нүүр хэсэгт цохисон.” гэх мэдүүлэг  /хавтаст хэргийн 5-6-р хуудас/,

Гэрч гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Тухайн үед Х.*******ын зүүн талын нүдний хажуу талд хуучин сорви байсан. Энэ яасан вэ? гэж асуухад манай аав Х.******* цохисон гэж хэлсэн.” гэх мэдүүлэг  /хавтаст хэргийн 7-р хуудас/,

Гэрч Х.*******ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Тэгэхэд надад *******0*******0 оны 0 дугаар сарын -ний өдөр манай аав Х.******* архи ууж ирээд ээжийг цохиод гарч яваад байж байгаад эргэж орж ирээд миний нүүрэнд цохисон, тэрнээс болоод миний хамар мурийсан.” гэх мэдүүлэг  /хавтаст хэргийн *******-р хуудас/,

Шинжээчийн *******0*******0 оны ******* дугаар сарын 0*******-ны өдрийн 0 дугаартай “Дүгнэлт: . Х.*******ын биед гэмтэл тогтоогдлоо. *******.Х.*******ын биед хамрын таславчийн баруун тийш муруйлт гэмтэл тогтоогдлоо. 3. Х.*******ын биед учирсан дээрхи гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 4. Х.*******ын биед учирсан дээрхи гэмтлүүд нь гэмтлийн зэрэгт хамаарна. 5. Х.*******ын биед учирсан дээрхи гэмтлүүд нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын *******.4.-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 6. Х.*******ын биед учирсан дээрхи гэмтлүүд нь ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. 7. Х.*******ын биед учирсан боловч цаг хугацааг нарийн тогтоох боломжгүй байна.” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 30-р хуудас/,

Яллагдагч Х.*******ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “ ...Тэгтэл Х.******* над руу би чамаас мөнгө авдаггүй ээжээсээ авдаг гэхээр нь би та нарт энэ зун *******000000 төгрөгийн ажил хийж олж өгсөн гэж хэлээд уурандаа Х.*******ын хамар хэсэг рүү алгадсан. ... Би Х.*******ын хамар хэсэгт гараараа нэг удаа цохисон.” /хавтаст хэргийн 37-р хуудас/,

Иргэн гийн Ховд аймаг дахь Цагдаагийн газарт гаргасан өргөдөл /хавтаст хэргийн 5-р хуудас/,

Хүчирхийллийн аюулын зэргийг үнэлсэн талаарх  аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл /Хүчирхийллийн аюулын зэрэг бага/ /хавтаст хэргийн 73-74-р хуудас/,

Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын *******0*******0 оны ******* дугаар сарын 03-ны өдрийн *******036000000*******53 дугаартай “Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай” тогтоол /хавтаст хэргийн -*******-р хуудас/,

Яллагдагч Х.*******ын  *******0*******0 оны ******* дугаар сарын 8-ны өдөр Ховд аймгийн Прокурорын газарт гаргасан “ Миний бие Эрүүгийн хуулийн тусгай ангийн .6 дугаар зүйлийн *******-т заасан гэмт хэрэгт холбогдсон бөгөөд гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирлыг төлсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч цаашид учрах хор уршгийг ухамсарлан ойлгож, албадлагын арга хэмжээг зөвшөөрч байгаа тул өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт  гаргаж байна.” гэх хүсэлт /хавтаст хэргийн 8-р хуудас/, шүүгдэгчийн шүүх хуралдаанд гэм буруугаа хүлээн зөвшөөрч өгсөн мэдүүлэг болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмаар цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны гэж үзэж нотлох баримтаар үнэлэв.

Хохирогч Х.******* нь дүгээр ангид суралцдаг, *******006 оны дүгээр сарын 5-ны өдөр төрсөн, гэмт хэрэгт өртөх үед 3 нас сартай, насанд хүрээгүй болох нь төрсний бүртгэлийн лавлагаа /хавтаст хэргийн 64-р хуудас/, мөрдөгчийн нас тоолсон тухай “...*******0*******0 оны 0 дугаар сарын 5-ны өдөр 3 нас сартай” гэх тэмдэглэлээр тогтоогдож байгаа бөгөөд Улсын бүртгэлийн хэлтсийн Эцэг тогтоосон лавлагаагаар /хавтаст хэргийн 65-р хуудас/ *******гийн *******ыг *******ын *******ын эцгээр тогтоож *******06 оны 0 дүгээр сарын 07-ны өдрийн эцэг тогтоолтын 8400000 дугаар бүртгэлд бүртгэсэн байна.

Шүүгдэгч Х.******* нь тэй *******008 онд гэрлэсэн, одоо эхнэр 4 хүүхдийн хамт амьдардаг болох нь гэрлэлтийн гэрчилгээ /хавтаст хэргийн 6*******-р хуудас/, шүүгдэгч, гэрч нарын мэдүүлгээр тогтоогдож байна.

            Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5..-д “хүний сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг гэр бүлийн хүчирхийлэл” гэж ойлгохоор заасан ба  шүүгдэгч Х.*******ын согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үед охин Х.*******ын нүүрэн хэсэгт гараар цохиж биед хамрын таславчийн баруун тийш муруйлт бүхий хөнгөн гэмтэл учруулсан үйлдлийг мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.*******.-д заасан хүний эрүүл мэндэд гэм хор учруулж бие махбодын хүчирхийлэл үйлдсэн гэж үзнэ.

            Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан бол Эрүүгийн хуулийн тусгай ангийн .6 дугаар зүйлийн ******* дахь хэсэгт зааснаар хүндрүүлэн зүйлчлэхээр хуульчилжээ.

Иймд шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн .6 дугаар зүйлийн ******* дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэгт нь яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй байх тул шүүгдэгч Х.*******ыг архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэр бүлийн хамаарал бүхий охин Х.*******ыг зодож, биед нь хөнгөн гэмтэл учруулсан буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Х.******* нь охин Х.*******тай маргалдаж улмаар хохирогчийн биед нь халдаж, бие махбодын хүчирхийлэл үйлдэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг нь гэм буруугийн санаатайгаар үйлдэгдсэн бөгөөд хэрэг учрал болох үед шүүгдэгч архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан, гэр бүлийн таарамжгүй харилцаа зэрэг нь гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөл болжээ.

Шүүгдэгч Х.*******ын үйлдсэн гэмт хэрэг нь хавтаст хэрэгт авагдсан шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан зэрэг нөхцөл байдал тогтоогдсон нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх журамд хамаарч байх тул шүүх хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн шүүгдэгч Х.*******од холбогдох эрүүгийн хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.******* дугаар зүйлийн дэх хэсэгт заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, улсын яллагчийн гэм буруугийн талаарх дүгнэлт нь хэргийн үйл баримттай тохирсон, шүүгдэгч гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч байна гэж дүгнэлээ.

Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч Х.*******ын эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч нар нь хохирол, хор уршиг нэхэмжилсэн баримтаа хэрэгт ирүүлээгүй, “надад ямар нэгэн нэхэмжлэх зүйл алга байна” гэж мэдүүлсэн /хавтаст хэргийн -р хуудас/ тул шүүгдэгчийг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэлээ.

Мөн хохирогч иргэний нэхэмжлэл гаргаагүй боловч гэмт хэргийн улмаас эд хөрөнгийг хохирол учирсан гэж үзвэл хохирол, хор уршгийг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэлээ хангуулах эрхтэй.

Хоёр: Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

 Шүүгдэгч Х.******* нь урьд нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлж байсан болох нь “Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас”-аар /хавтаст хэргийн 4-р хуудас/, Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн *******0 оны ******* дугаар сарын 6-ны өдрийн дугаартай шийтгэх тогтоолоор хавтаст хэргийн 43-48-р хуудас/ нотлогдож байгаа ба хохирогч хохирол, хор уршиг нэхэмжлээгүй байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн дэх хэсгийн .*******-д заасан “учруулсан хохирлыг төлсөн” эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Х.*******ын хувийн байдлын талаар гэрч ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Х.******* бид хоёр багаасаа найз. Найз ******* нь төлөв даруу, хүнд тусархуу, нийтэч хүн байгаа. Хувийн амьдралын хувьд боломжийн амьдралтай, Хөшөөтийн уурхайд том машин барьдаг, эхнэр хүүхдүүдийнхээ хамт амьдардаг. Намайг Хөшөөтийн уурхайд автомашин барьж байхад *******ын эхнэр надруу залгаад танай найз ******* архи ууж ирээд агсам тавиад хүүхэд зодлоо гэж ярьж байсан. Манай найз хааяа нэг архи уудаг, ямар нэгэн буруу ааш араншин байхгүй.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн *******3-*******4-р хуудас/,

Гэрч нь мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “Манай найз Х.******* нь надтай багаасаа найзалж нөхөрлөсөн. Бага наснаасаа аав ээжийнхээ гар дээр өссөн. Архи тамхи хэрэглэдэггүй, Одоогоор Хөшөөтийн уурхайд том машин барьдаг. Намайг Хөшөөтийн уурхайд байж байхад эхнэр нь надруу залгаад танай найз ******* архи ууж ирээд хүүхэд зодлоо гэж ярьж байсан. /хавтаст хэргийн *******5-*******6-р хуудас/ Ховд аймгийн Жаргалан сумын Баатархайрхан багийн Засаг даргын *******0*******0 оны ******* дугаар сарын 07-ны өдрийн 654 дугаартай тодорхойлолт /хавтаст хэргийн 55-р хуудас/ зэрэг нотлох баримт хэрэгт цугларсан байна.

Шүүгдэгч Х.*******ыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчмыг баримтлан шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршиг, эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон байдал зэргийг тус тус харгалзан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлийн 5-д заасныг баримтлан, шүүх хуралдаанд улсын яллагчийн гаргасан саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Иймд шүүгдэгч Х.*******од Эрүүгийн хуулийн тусгай ангийн .6 дугаар зүйлийн ******* дахь хэсэгт зааснаар долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний 700000 төгрөгийн торгох ялаар шийтгэж, түүнд оногдуулсан долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний 700000 төгрөгийн торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих учиртайг шүүгдэгчид тайлбарлаж, торгох ялын биелэлтэнд хяналт тавихыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж шийдвэрлэв.

Эрүүгийн *******036000000*******53 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчид шүүхийн дуудсан цагт хүрэлцэн ирэхгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үлдээх нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлийн , 5 дахь хэсэг, 36. дүгээр зүйлийн , 36.******* дугаар зүйлийн , *******, 4 дэх хэсэг, 36.5 дугаар зүйлийн *******, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн , *******, 4, 5 дахь хэсэг, 36.0 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

. Шүүгдэгч овогт *******гийн *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн .6 дугаар зүйлийн ******* дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

*******.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн .6 дугаар зүйлийн ******* дахь хэсэгт зааснаар шүүгдэгч овогт *******гийн *******од долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний 700000 төгрөгийн торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.*******од оногдуулсан долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний 700000 төгрөгийн торгох ялыг 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлсүгэй. 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих учиртайг шүүгдэгч Х.*******од тайлбарласугай.

5. Хохирогч учирсан хохирол хор уршгийг иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

6.Эрүүгийн *******036000000*******53 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

7. Шүүгдэгч Х.*******од оногдуулсан торгох ялын биелэлтэнд хяналт тавихыг Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-457 дугаар нээлттэй, хаалттай хорих ангид даалгасугай.

8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүгдэгч Х.*******од урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээсүгэй.

.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38. дүгээр зүйлийн , 38.******* дугаар зүйлийн дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан мөн хуулийн . дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Ө.БАХЫТБЕК