| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Өркений Бахытбек |
| Хэргийн индекс | 178/2020/0007/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/12 |
| Огноо | 2021-01-04 |
| Зүйл хэсэг | 27.10.1., |
| Улсын яллагч | Т.Өсөхболд |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 01 сарын 04 өдөр
Дугаар 2021/ШЦТ/12
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС:
Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ө.Бахытбек даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга ,
улсын яллагч Т.Өсөхболд,
хохирогч Т.*******,
хохирогчийн өмгөөлөгч ,
шүүгдэгч М.*******,
шүүгдэгчийн өмгөөлөгч нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Т.Өсөхоболдоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, шүүгдэгч овогт ын *******д холбогдох эрүүгийн дугаартай хэргийг 2020 оны 12 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, 2021 оны 01 дүгээр сарын 04-ний хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ******* оны 10 дугаар сарын 17-ны өдөр Увс аймгийн ******* суманд төрсөн, ******* настай, эрэгтэй, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, өндөр насны тэтгэвэрт, Ховд аймгийн Жаргалант сумын ******* багийн *******-14 тоотод оршин суух хаягтай, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэгдэж байгаагүй, ******* тоот регистрийн дугаартай, овогт ийн *******,
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр /
Шүүгдэгч М.******* нь 2020 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр Ховд аймгийн Буянт сумын нутаг дэвсгэрээр дамжин өнгөрөх засмал зам дээр өөрийн эзэмшлийн улсын дугаартай “Toyota carina” маркийн тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн холбогдох заалтыг зөрчиж зам тээврийн осол гаргасны улмаас иргэн Э.т-ын эрүүл мэндэд зүүн талын дал ясны дунд хэсгийн зөрөөгүй далд хугарал, баруун мөр, зүүн гарын 2 дугаар хуруу, зүүн хөлийн тавхай сарвуунд тус бүр зулгаралт, зөөлөн эдийн няцрал, зүүн танаашнд цус хуралт гэмтлүүд бүхий хүндэвтэр хохирол, иргэн Т.*******ы эрүүл мэндэд хүзүүний С2-р нугалмайн их бие хэсгийн хөндлөн болон босоо чиглэлтэй, зүүн талд Pedicle /сэртэн/-ийн урд хэсэгт ташуу чиглэлтэй зөрөөгүй далд хугарал, тархи доргилт, баруун хөмсөг, зүүн чамархай хэсгүүдэд шарх, дээд эгнээний зүүн талын төгсгөлийн 1 шүд булгарч унасан гэмтлүүд бүхий хүндэвтэр хохирол тус тус учруулан автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч М.******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Цагдаад мэдүүлэг өгсөн өөр ярих зүйл байхгүй гэв.
Хохирогч Т.******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би 2020 оны 9 дүгээр сард ногоо зарчихаад буцаж яваад осолд орсон. Эмнэлэгт 7-8 хоног сахуультай байсан. Тэр хоногуудад М.******* намайг иргэж ирдэг байсан. Эмч намайг 3 сарын дараа гайгүй болно гэхдээ 6 сарын дараа эдгэрнэ гэж хэлсэн. Дахиад 3 сар болоод үзүүлэх хэрэгтэй. Ослын гэмтэл удаж байж гардаг эрсдэлтэй гэж хэлсэн. Тэгээд би томографт орохоор очтол намайг 01 дүгээр сарын 20-ны өдөр ир санхүүжүүлэлт байхгүй байна гэж хэлсэн. Би байнга хөлсний машинтай явсан учраас унааны зардлуудаа гаргуулмаар байна. Мөн намрын гурван сард ногоо зарж мөнгө олдог тэр бүх орлого тасарсан. Тэгээд 6 сар биш юм гэхэд 3 сарын ногоо зарж олох ёстой мөнгийг олгож өгнө үү. Би настай хүн гадуур явсан унааны зардал болон эмийн зардлын баримт бүрдүүлж чадаагүй. Настай хүн хэцүү шүү дээ. Эрүүл байсан бол би ажил хийгээд байх байсан. 6 сарын турш би маш их зүйлээс болж хохирсон. Хэрвээ эрүүл байсан бол маш их ажил хийж мөнгө олох боломжтой юм байна гэдгийг ойлгосон. Мөнгө яах вэ сэтгэлийн зүйл, ирээдүйд миний эрүүл мэнд хэцүү байна. Би хохироод өвдсөнийн зардлаа өөрөө төлж байх ёстой юм уу? би жимс зараад олох ашгийн нэг сарын мөнгийг тал хувийн гаргаж өгнө үү гэж хүсэж байна. 3 сарын мөнгө гэвэл би 10000000 төгрөг нэхнэ. Осолд ороод миний 2 шүд унасан одоо хүртэл халаасандаа хийгээд аваад явж байна. Энэ бүх нөхцөл байдлыг харгалзан үзнэ үү гэв.
Эрүүгийн дугаартай хавтаст хэргээс:
1.Эд зүйл үнэлсэн тухай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 26-27-р хуудас/,
2. Хохирогч Э.т-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 58-60-р хуудас/,
3.Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 79-р хуудас/,
4. Хохирол төлсөн тухай баримт /хавтаст хэргийн 99-р хуудас/,
5. Хохирогч Э.т-оос гаргасан хүсэлт /хавтаст хэргийн 100-р хуудас/
6. Зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 3-5-р хуудас/,
7. Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 21-24-р хуудас/,
8.Хохирогч Т.*******ы Компьютер томографийн шинжилгээний хуудас /хавтаст хэргийн 40-41-р хуудас/,
9. Шинжээчийн 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 774 дугаартай дүгнэлт /хавтаст хэргийн 43-44-р хуудас/,
10. Гэрч ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 43-12-р хуудас/ болон хавтаст хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал
Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч М.******* нь 2020 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр Ховд-Өлгий чиглэлийн засмал замаар өөрийн эзэмшлийн улсын дугаартай “Toyota carina” маркийн тээврийн хэрэгсэл жолоодон Буянт сум руу ногоо хураахаар явж байхдаа замын хөдөлгөөний дүрмийг зөрчиж гүйцэж түрүүлэх үйлдэл хийсний улмаас хохирогч Т.*******ы жолоодож явсан ХОА улсын дугаартай Excel маркийн тээврийн хэрэгсэл замын тэмдэг мөргөн замын хажуу руу унаж дотор нь зорчиж явсан хохирогч Э.т-, жолооч Т.******* нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан, тухайн үед Т.******* нь түүний эхнэр Э.т-, нарын ногоо хураах ажлаар Буянт сумын чиглэлд зорчиж явсан үйл баримт тогтоогджээ.
Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар
Шүүх прокуророос шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, хэрэгт цугларсан, шинжлэн судалсан нотолгооны ач холбогдол бүхий доорхи нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж харьцуулан судалсны үндсэн дээр үнэлж дүгнэхэд шүүгдэгч М.******* нь 2020 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр Ховд аймгийн Буянт сумын нутаг дэвсгэрээр дамжин өнгөрөх засмал зам дээр өөрийн эзэмшлийн улсын дугаартай “Toyota carina” маркийн тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Замын хөдөлгөөний дүрмийн 12.3, 13.1, 13.2 дахь заалтыг зөрчиж гүйцэж түрүүлэх үйлдэл хийсний улмаас хохирогч Т.*******ы жолоодож явсан ХОА улсын дугаартай Excel маркийн тээврийн хэрэгсэл замын тэмдэг мөргөн замын хажуу руу унаж дотор нь зорчиж явсан хохирогч Э.т-ын эрүүл мэндэд зүүн талын дал ясны дунд хэсгийн зөрөөгүй далд хугарал, баруун мөр, зүүн гарын 2-р хуруу, зүүн хөлийн тавхай сарвуунд тус бүр зулгаралт, зөлөөн эдийн няцрал, зүүн ташаанд цус хуралт гэмтлүүд бүхий хүндэвтэр хохирол, хохирогч Т.*******ы эрүүл мэндэд хүзүүний С2 дугаар нугалмайн их бие хэсгийн хөндлөн болон босоо чиглэлтэй, зүүн талд Pedicle /сэртэн/-ийн урд хэсэгт ташуу чиглэлтэй зөрөөгүй далд хугарал, тархи доргилт, баруун хөмсөг, зүүн чамархайн хэсгүүдэд шарх, дээд эгнээний зүүн талын төгсгөлийн 1 шүд булгарч унасан гэмтлүүд бүхий хүндэвтэр хохирол тус тус учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Үүнд: Зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн талаарх 2020 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн “... улсын дугаартай авто машины жолооч М.******* нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн ... 12.3 Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна, мөн дүрмийн 13.1 Жолооч гүйцэж түрүүлэхийн өмнө хөдөлгөөний эрчим, хурд, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан уг үйлдлийг гүйцэтгэхэд аюул үүсгэхгүй бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй байх, мөн хүрэлцэхүйц хэмжээний зай байгаа эсэхийг анхаарч мэдсэн байвал зохино. Мөн дүрмийн 13.2 Дараах тохиолдолд гүйцэж түрүүлэхийг хориглоно: д/гүйцэгдсэн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд аюул саад учруулахгүйгээр буцаж эгнээндээ орох боломжгүй тохиолдолд гүйцэж түрүүлэхийг хориглоно гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас уг зам тээврийн осол гарсан гэж зам тээврийн ослын акт тавилаа” гэх акт, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 3-5-р хуудас/,
Холбогдогч М.*******гийн зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд өгсөн “...Би эхнэр ийн хамт Ховд аймгийн төвөөс Буянт сумын 10-н газар руу ногоо хураах ажлаар явж байгаад Богочийн рашаан тойроод Мах боловсруулах үйлдвэр өнгөрч байх үед миний урд талд ХОА улсын дугаартай Эксель маркийн авто машин явж байсан. Тэр машиныг гүйцэж түрүүлэх үед миний урдаас цагаан өнгийн авто машин гараад ирсэн. Тэхээр нь би баруун талруугаа дохио өгөөд дарах үед түг хийх дуу гарсан, дахиад бүр хүчтэй дуу гарсан. Тэгээд арын машинд ямар нэгэн юм боллоо гээд буцаж эргээд тэр газарт очих үед нөгөө эксель машин замын хажууруу онхолдоод боссон байдалтай байсан. Тэр газар нэг эмэгтэй гадна сууж байсан. Нөгөө машины жолооч машиныхаа жолоон дээр сууж байсан бүс зүүсэн, бүс нь их чангарсан байсан. ... Би гүйцэж түрүүлж байх үед миний урдаас хурдтай авто машин гарч ирсэн учраас экселийн урдуур амжих байх гээд орсон чинь амжаагүй эксель миний машины гуферийн баруун хойд хэсэгт мөргөөд тэгээд замаас гараад замын хажууд байсан гүйцэж түрүүлэхийг хориглох тэмдгийг мөргөөд осолдсон.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 6-р хуудас/,
Хохирогч Т.*******ы зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд өгсөн “...Би Ховд аймгийн Буянт сумруу ногоо нураах 3 хүн аваад явж байх замд 4-ийн газарт явж байсан чинь хажуугаас нэг машин орж ирээд миний урдуур огцом дарж орж ирээд миний машин тас гээд дугарсан. Би замаас баруун дараад гараад буцаж ороод иртэл урд талд байсан шон мөргөөд машин онхолдсон. ...Нэг мэдэхэд ******* миний суудлын бүс тайлаад намайг гаргасан. Надтай явсан хүмүүс бүгд зүгээр байна гэсэн.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 7-р хуудас/,
Хохирогч Э.т-ын зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд өгсөн “...Хажуугаар нэг машин гүйцэж орж ирээд урдуур шахаж орж ирсэн. Тэрнээс болж замаас гарсан. Миний зүүн талын дал яс хугаралтай, зүүн хөлийн гар хөл хавдсан толгой бас хавдартай байгаа. ...Би тухайн машины арын суудалд нөхөртэйгээ сууж явсан, хамгаалах бүс хэрэглээгүй байсан.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 9-р хуудас/,
Гэрч гийн зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд өгсөн “...Би эхнэрийн хамт зарын дагуу ногоо хураахаар Ховдоос Буянт явж байх замд Мах боловсруулах үйлдвэр өнгөрч байсан чинь хажуугаас нэг машин гүйцэж түрүүлж байх үед урдаас нь нэг машин гараад ирэхээр нь манай машины урдуур огцом дарж ороод ирсэн. Тэгсэн манай жолооч баруун талруугаа жолоогоо эргүүлээд замаас гараад хөвөөгөөр нь яваад буцаад замдаа орж яваад тас гэх дуу гараад өнхрөөд 4 дугуй дэрээ боссон. Хажууд сууж байсан манай эхнэр байхгүй байсан би машинаас буухад эхнэр т- гадна жалганд хэвтэж байсан.” гэх мэдүүлэг / хавтаст хэргийн 10-р хуудас/,
Гэрч К.ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би тэр өдөр хамт явсан бөгөөд би утас руу хараад явж байсан. Гэтэл гэнэт манай нөхөр арын машин болохоо байлаа гэж хэлээд эргэсэн. Бид хоёр эргээд иртэл нэг машин жалга руу орсон байсан. Жолооч хөгшин руль дээрээ сууж байсан. Тэгээд цагдаа, эмч дуудсан.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 14-р хуудас/ ,
Шүүгдэгч М.*******гийн эзэмшлийн улсын дугаартай тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн талаарх 2020 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн “...Уг авто машин нь 1999 онд Япон улсад үйлдвэрлэгдсэн, 2008 оны 5 дугаар сарын 26-ны өдөр Монгол Улсад орж ирсэн, мөнгөлөг өнгийн Тоёота карина маркийн автомашин байх ба уг автомашины баруун хойд гуфер нь хар өнгийн зүйлээр зурагдаж сэв орсон. Уг автомашины жолооч М.******* нь ХОА автомашины урд талаар орох үед мөргөсөн гэж тайлбарлаж байлаа. Уг авто машины хойд гуфер урдаасаа эхлээд адаг хүртлээ зурагдсан байлаа” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 19-20-р хуудас/,
Хохирогч Т.*******ы эзэмшлийн ХОА улсын дугаартай тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн талаарх “...Уг авто машин нь 1991 онд Солонгос улсад үйлдвэрлэгдсэн 2002 онд Монгол Улсад орж ирсэн, хөх саарал өнгийн Хюндай эксель маркийн автомашин байв. Уг автомашин нь ослын хойд шилнээс бусад нь бүгд хагарсан, кабин бүхэлдээ эвдэрсэн, урд гуфер, гэрэл салж хагарсан.” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 21-24-р хуудас/,
Шинжээчийн 2020 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн Hyundai excel маркийн тээврийн хэрэгсэлд үнэлгээ хийсэн талаарх “...Үнэлгээгээр тогтоогдсон дүн 600000 төгрөг” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 26-27-р хуудас/,
Шинжээчийн 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 778 дугаартай “... 1. Э.т-ын биед гэмтэл тогтоогдлоо. 2. Э.т-ын зүүн талын дал ясны дунд хэсгийн зөрөөгүй далд хугарал, баруун мөр, зүүн гарын 2-р хуруу, зүүн хөлийн тавхай сарвуунд тус бүр зулгаралт, зөлөөн эдийн няцрал, зүүн ташаанд цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо. 3. Э.т-ын биед учирсан дээрхи гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 4. Э.т-ын биед учирсан дээрхи гэмтлүүд нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 6. Э.т-ын биед учирсан дээрхи гэмтлүүд нь тухайн хэрэг учрал болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтлүүд байна” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 26-27-р хуудас/,
Шинжээчийн 2020 оны 10 дугаар сарын 01-ний 774 дугаартай “... 1. Т.*******ы биед гэмтэл тогтоогдлоо. 2. Т.*******ы биед хүзүүний С2-р нугалмайн их бие хэсгийн хөндлөн болон босоо чиглэлтэй, зүүн талд Pedicle /сэртэн/-ийн урд хэсэгт ташуу чиглэлтэй зөрөөгүй далд хугарал, тархи доргилт, баруун хөмсөг, зүүн чамархай хэсгүүдэд шарх, дээд эгнээний зүүн талын төгсгөлийн 1 шүд булгарч унасан гэмтлүүд тогтоогдлоо. 3. Т.*******ы биед учирсан дээрхи гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 4. Т.*******ы биед учирсан дээрхи гэмтлүүд нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 6. Т.*******ы биед учирсан дээрхи гэмтлүүд нь тухайн хэрэг учрал болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтлүүд байна” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 43-44-р хуудас/,
Хохирогч Э.т-ын /1985 оны 06 дугаар сарын 14-ний өдрө төрсөн, 36 настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Ховд аймгийн Жаргалант сумын Жаргалант сумын Наран багт оршин суудаг/ мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би болсон зүйлийн бүгдийг хэлсэн. ...Намайг эмч нэр 2 сар ажил хийж болохгүй гэсэн. Би махан зооринд сард 1000000-1200000 төгрөгийн ажил хийдэг юм. Тэгэхээр би 2 сар ажил хийж чадахгүй учраас ажилгүй байх хугацааны ажлын цалингаа авах хүсэлттэй байна.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 59-60-р хуудас/,
Хохирогч Т.*******ы /1946 оны 06 дугаар сарын 03-ны өдөр төрсөн, 74 настай, ам бүл 2, эхнэрийн хамт амьдардаг, бага боловсролтой, мэргэжилгүй, тэтгэвэрт гарсан, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, Ховд аймгийн Ховд сумын Улаанбура багт оршин суудаг/ мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Миний хугарсан яс хэсэг өвчтэй, мөн толгой эргээд байгаа. Эмч нар 90 хоног буюу 3 сар байж бүрэн эдгэрнэ гэж хэлсэн. ...Надад учирсан хохирлыг төлүүлж авах хүсэлттэй байна.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 66-р хуудас/,
Яллагдагч М.*******гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би урдуур нь ороод тэр машин замын хажууруу гарсан. Энэ бүхэн миний буруу.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 74-р хуудас/,
Насанд хүрээгүй хохирогч ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “ ...Тэгээд 2020 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр Ховд аймгаас Буянт сумын чиглэлд ******* ах мөн ногоо хураах хоёр хүний хамт явж байтал машин гэнэт замаас гарч замын төмөр мөргөсөн. Би тухайн үед яг юу болсон гэдгийг мэдээгүй. Тэр үед ард сууж явсан эгч, ******* хоёр гэмтээд эмнэлэг явсан. ...Надад ямар нэгэн гэмтэл учраагүй. Мөн ямар нэгэн зовуур алга.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 87-р хуудас/,
Зөрчлийн хэрэг нээх тухай эрх бүхий албан тушаалтны тогтоол /хавтаст хэргийн 1-р хуудас/,
Зөрчлийн тухай гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 1-р хуудас/, дугаартай, ХОА улсын дугаартай Эксель маркийн тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хавтаст хэргийн 18-р хуудас/, 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн Мөрдөгчийн магадлагаа /хавтаст хэргийн 50-51-р хуудас/ шүүгдэгчийн шүүх хуралдаанд гэм буруугаа хүлээн зөвшөөрч өгсөн мэдүүлэг болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмаар цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны гэж үзэж нотлох баримтаар үнэлэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн шүүгдэгчид холбогдох эрүүгийн хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн *******.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, улсын яллагчийн гэм буруугийн талаарх дүгнэлт нь хэргийн үйл баримттай тохирсон, шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэж дүгнэлээ.
Шүүгдэгч М.******* нь ВС ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхтэй болох нь жолоочийн үнэмлэхний хуулбар /хавтаст хэргийн *******-р хуудас/, шүүгдэгчийн мэдүүлгээр, мөн улсын дугаартай, Тоyota carina маркийн тээврийн хэрэгсэл нь шүүгдэгч ын *******гий нэр дээр бүртгэлтэй болох нь дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээгээр тус тус тогтоогджээ. /хавтаст хэргийн *******-р хуудас/,
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.1-д зааснаар замын хөдөлгөөний дүрмийг сахин биелүүлэх нь хөдөлгөөнд оролцож буй иргэний үүрэг юм.
Шүүгдэгч М.******* нь улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөн оролцож явцад ХОА улсын дугаартай тээврийн хэрэгслийг гүйцэж түрүүлэх үйлдэл хийх үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3 “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.”, мөн дүрмийн 13.1 “Жолооч гүйцэж түрүүлэхийн өмнө хөдөлгөөний эрчим, хурд, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан, уг үйлдлийг гүйцэтгэхэд аюул үүсгэхгүй, бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй байх, мөн хүрэлцэхүйц хэмжээний зай байгаа эсэхийг анхаарч мэдсэн байвал зохино” 13.2 “Дараахь тохиолдолд гүйцэж түрүүлэхийг хориглоно: гүйцэгдсэн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд аюул, саад учруулахгүйгээр буцаж эгнээндээ орох боломжгүй тохиолдолд” гэх заалтыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гарч, хохирогч Т.*******, Э.т- нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан байна.
Өөрөөр хэлбэл шүүгдэгч нь М.******* тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцох явцад хохирогч Т.*******ы жолоодож явсан улсын дугаартай Эксель маркийн машиныг өөрийнхөө Тоёота карина маркийн авто машинаар гүйцэж түрүүлэх үйлдэл хийх үедээ бусдын хөдөлгөөнд аюул үүсэхгүй, саад учруулахгүй байх, мөн гүйцэж түрүүлэх үйлдэл хийхдээ хүрэлцэхүйц хэмжээний зай байгаа эсэхийг анхаараагүйгээр гүйцэж түрүүлэхээр замын хажуу руу шахаж, шүргэсний улмаас Эксель маркийн машин замын тэмдэг мөргөж улмаар замын хажуу руу унаж зам тээврийн осолд орж, хохирогч нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан үйл баримт тогтоогдож байна.
Жолооч хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, тээврийн хэрэгслийн хурдыг зөв сонгож явах, аюул саад тулгарч болзошгүй үед хөдөлгөөний хурдыг хасах, зогсоох арга хэмжээ авах нь зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх, түүнээс гарах хохирлыг багасгахад ач холбогдолтой.
Зам дээрх аюул саад нь янз бүрийн шинж чанартай байж болох учраас замын хөдөлгөөний дүрэмд зааснаар түүнд тохирсон арга хэмжээг авах нь жолоочийн үүрэг.
Иймээс жолооч М.******* нь замын хөдөлгөөнд оролцохдоо анхаарал, болгоомжтой байж, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах үүргээ биелүүлээгүй нь замын хөдөлгөөний дүрмийг зөрчихөд хүргэж цаашлаад осол гарах шалтгаан нөхцөл болсон төдийгүй гэм буруугийн болгоомжгүйгээр гэмт хэрэг үйлдэгдсэн гэж дүгнэлээ.
Иймд шүүгдэгчийн замын хөдөлгөөнд оролцохдоо замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж хохирогч нарын биед хүндэвтэр гэмтэл учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, прокурорын үйлдэж ирүүлсэн яллах дүгнэлт нь хэргийн зүйлчлэлтэй тохирсон байх тул шүүгдэгч М.*******г тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцож гүйцэж түрүүлэх үйлдэл хийхдээ Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт буюу Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3, 13.1, 13.2 дахь заалтыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж хохирогч Э.т-, Т.******* нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь хууль зүйн үндэслэлтэй байна.
Гэмт хэргийн улмаас Э.т-, Т.******* нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан болох нь компьютер томографийн шинжилгээний хуудас, шинжээчийн дүгнэлтээр /хавтаст хэргийн 36, 38, 40-41, 43-44-р хуудас/ тогтоогдож байна.
Хохирогч Э.т- нь 1200000 төгрөгийн хор ушгийг нөхөн төлүүлсэн болох нь Төрийн банкны мөнгөн шилжүүлэг, түүний “М.*******д гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй тул хэргийг хөнгөрүүлж өгнө үү” гэх хүсэлтээр /хавтаст хэргийн 99-100-р хуудас/ тогтоогдож байх тул шүүгдэгчийг түүнд учирсан хохирлыг нөхөн төлсөн гэж үзлээ.
Мөн хохирогч Т.******* нь тээврийн хэрэгсэлд учирсан хохирол 600000 төгрөг, эмчилгээний төлбөр 384500 төгрөг, осолд орж эмчилгээ хийлгэсний улмаас олох байсан орлого 3000000 төгрөг, нийт 3984500 төгрөг нэхэмжилжээ.
Хохирогчийн иргэний нэхэмжлэлдээ холбогдуулан нотлох баримтаар гаргаж өгсөн газар эзэмших эрхийн гэрчилгээ, Ховд аймгийн Ховд сумын багийн Засаг даргын 2020 оны 233 дугаартай тодорхойлолт, иргэн Б.онцэцэг, нарын тодорхойлолт, жимсний модны зураг зэргээр тэрээр 3000000 төгрөгийн орлогоо алдсан нь нотлогдон тогтоогдохгүй байх тул гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хор уршигт тооцож шүүгдэгчээс гаргуулах үндэслэлгүй байна.
Харин тээврийн хэрэгсэлд учирсан хохирол 600000 төгрөг, эмчилгээний зардал 384500 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулан хохирогч Т.*******д олгож, цаашид гэмт гэмт хэргийн улмаас хохирол хор уршиг учирсан гэж үзвэл иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдаж шийдвэрлэв.
Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч М.******* урьд нь ял шийтгүүлж байгаагүй болох нь “Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас”-аар /хавтаст хэргийн 79-р хуудас/ нотлогдож байгаа ба анхаарал, болгоомжгүйгээр зам тээврийн осол гаргасан, хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, төлөхөө илэрхийлсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, мөн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.2-т заасан “учруулсан хохирлыг төлсөн” эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч М.*******гийн хувийн байдлын талаар гэрч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Манай ах М.******* нь эхнэр хүүхдийн хамт ******* багт оршин суудаг бөгөөд зуны цагт ногоо тарьдаг хүн байгаа. Манай ах өөрийн хашаа байшин, машинтай. Өөр ямар нэгэн эд хөрөнгө гэх зүйл байхгүй байх. Олон хүүхэдтэй хөгшин.Урд өмнө ямар нэгэн хэрэгт холбогдож байсан удаа байхгүй. Анх удаа ийм асуудалд орж байна.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 12-р хуудас/, гэрч К.ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Бид хоёр 1983 онд гэр бүл болсон бөгөөд бидний дундаас 9 хүүхэд гарсан. Том хүүхэд 34 настай бөгөөд бага нь 11 настай хүүхдүүд байгаа. Манай нөхөр залуугаасаа хар бор ажил хийж гэр бүлээ авч явсан бөгөөд одоо өндөр насны тэтгэвэрт гарсан байгаа” гэх мэдүүлэг, Ховд аймгийн Жаргалант сумын ******* багийн Засаг даргын 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 51 дугаартай тодорхойлолт /хавтаст хэргийн 14, 80-р хуудас/ зэрэг нотлох баримт хэрэгт цугларсан байна.
Шүүх хуралдаанд улсын яллагч гаргасан санал, дүгнэлтэндээ “шүүгдэгчийг гэм буруутайд тооцож, 500 нэгжтэй тэнцэх хэмжээний 500000 төгрөгийн торгох ял оногдуулж, хохирогч Э.т-од шүүгдэгч 1200000 төгрөгийн хор уршгийг нөхөн төлсөн, хохирогч Т.******* 3984000 төгрөгийн хохирол, хор уршиг нэхэмжилж байгааг дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хурааж ирүүлсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээх”, шүүгдэгчийн өмгөөлөгч “шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан торгох ял оногдуулах”, хохирогчийн өмгөөлөгч “хохирогч Т.*******д учирсан хохирлыг шүүгдэгчээс гаргуулахаар шийдвэрлэж, цаашид гарах хохирол, хор уршгийг нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж, гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах үүүрэг хүлээлгэж шийдвэрлэх” саналыг тус тус гаргасан болно.
Шүүгдэгч М.*******г гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчмыг баримтлан шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ урьд ял шийтгүүлж байгаагүй, өндөр насны тэтгэвэрт гэх хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршиг, хохирлын зарим хэсгийг нөхөн төлж, зарим хэсгийг нөхөн төлөхөө илэрхийлсэн, эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд гаргасан улсын яллагч, өмгөөлөгч нарын дүгнэлт, саналыг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-д заасан үндсэн ялын төрлөөс торгох ялыг сонгож оногдуулах нь зүйтэй байна.
Иймд шүүгдэгч М.*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний 600000 төгрөгийн торгох ял шийтгэж, түүнд оногдуулсан зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний 600000 төгрөгийн торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоов.
Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1-д заасан хохирол нөхөн төлүүлэх эрүүгийн хариуцлагыг хангах зорилгоор шүүгдэгчид гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах үүргийг хүлээлгэж, шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй зөрчсөн бол шүүх шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг, мөн шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих учиртайг шүүгдэгчид тус тус тайлбарлаж шийдвэрлэв.
Эрүүгийн дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Э.т-од 1200000 төгрөгийн хохирол нөхөн төлсөн, иргэний баримтч шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчид шүүхийн дуудсан цагт хүрэлцэн ирэхгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үлдээх нь үндэслэлтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 2, 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч овогт ийн *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-д заасан автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3-т заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч овогт ийнн *******д зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний 600000 төгрөгийн торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч М.*******д оногдуулсан зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний 600000 төгрөгийн торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч М.*******д гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих учиртайг шүүгдэгч М.*******д тайлбарласугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулах учиртайг шүүгдэгч М.*******д сануулсугай.
7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч М.*******гаас 984500 /есөн зуун наян дөрвөн мянга таван зуу/ төгрөг гаргуулан хохирогч Т.*******д олгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1-д зааснаар иргэний нэхэмжлэгч Т.*******ы нэхэмжлэлээс 3000000 /гурван сая/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
8. Хохирогч гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.
9. Эрүүгийн дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Э.т-од 1200000 төгрөгийн хохирлыг нөхөн төлсөн, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
10. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүгдэгч М.*******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үлдээсүгэй.
11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан мөн хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ө.БАХЫТБЕК