Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 01 сарын 08 өдөр

Дугаар 2021/ШЦТ/20

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС:

         

          Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ө.Бахытбек даргалж,

          шүүх хуралдааны нарийн бичгийн дарга *******,

         улсын яллагч Э.Ууганзаяа,

          хохирогч*******,

         шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн  шүүх хуралдаанаар, Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Ууганзаяагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, шүүгдэгч ******* овогт *******ы *******д холбогдох эрүүгийн ******* дугаартай хэргийг 20 оны дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч, 20 оны дүгээр сарын 08-ны өдөр хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, ******* оны дүгээр сарын *******-ны өдөр Ховд аймгийн Зэрэг суманд төрсөн, настай, эрэгтэй, ам бүл 5, эхнэр, хүүхдийн хамт амьдардаг, тусгай дунд боловсролтой, өрмийн мастер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Ховд аймгийн т сумын багийн дүгээр айлын орон сууцны тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэгдэж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, ПЕ66*******18 тоот регистрийн дугаартай, *******нхан овогт *******ы *******,

          Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

          Шүүгдэгч ******* нь 2020 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Ховд аймгийн т сумын Баатархайрхан багийн нутаг дэвсгэрт хувийн таарамжгүй харилцааны улмаас хохирогч*******той маргалдаж улмаар түүнийг зодож, түүний биед тархи доргилт, зүүн нүдний ухархайн дотор ханын зөрөөтэй хугарал, зүүн талын самалдагийн хөндийд цус, зүүн нүдний дээд доод зовхинд тус бүр цус хуралт, зүүн чихний дэлбээ, хүзүүний зүүн урд хэсгүүдэд тус бүр өнгөц зулгаралт бүхий  хөнгөн  хохирол санаатай учруулсан  гэмт хэрэгт холбогджээ.

                                               ТОДОРХОЙЛОХ нь:

          Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

          Эрүүгийн ******* дугаартай хавтаст хэргээс:

          1. Хохирогч*******ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 9-13-р хуудас/,

          2. Гэрч ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 16-р хуудас/,

          3. Шинжээчийн 2020 оны 12 сарын 22-ны өдрийн 13 дугаартай дүгнэлт /хавтаст хэргийн 25-*******-р хуудас/,

          . Яллагдагч *******гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст  хэргийн 33-3-р хуудас/,

          5. Яллагдагч *******гийн Ховд аймгийн Прокурорын газарт 20 оны дүгээр сарын 05-ны өдөр хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр гаргасан хүсэлт  /хавтаст хэргийн 57-р хуудас/ болон хавтаст хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судлав.

          Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар

          Шүүх прокуророос шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцоход “хууль ёсны”, “шударга ёсны”, “гэм буруугийн” зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, хэрэгт цугларсан, шинжлэн судалсан нотолгооны ач холбогдол бүхий доорхи нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж харьцуулан үнэлж, дүгнэхэд шүүгдэгч ******* нь 2020 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Ховд аймгийн т сумын Баатархайрхан багийн нутаг дэвсгэрт архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үед хувийн таарамжгүй харилцааны улмаас хохирогч*******той маргалдаж, улмаар түүнийг зодож, биед нь тархи доргилт, зүүн нүдний ухархайн дотор ханын зөрөөтэй хугарал, зүүн талын самалдагийн хөндийд цус, зүүн нүдний дээд доод зовхинд тус бүр цус хуралт, зүүн чихний дэлбээ, хүзүүний зүүн урд хэсгүүдэд тус бүр өнгөц зулгаралт бүхий гэмтэл учруулан, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

          Үүнд:

Хохирогч*******ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн /1995 оны 02 сарын 25-ны өдөр төрсөн, 25 настай, эрэгтэй, ам бүл 2, эхийн хамт амьдардаг, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, Ховд аймгийн т сумын Рашаант багт оршин  суудаг/ “...Би 2020 оны 12 сарын 12-ны өдөр аймгийн төв болох МАН-ын байрны хажууд таксины зогсоол дээр очерлоод зогсож байсан. Миний урд 3 машин зогсож байсан тэгээд миний өмнөх машин яваад би явах гэж байтал ******* ах сигналдаад урагшлаад байхаар нь би урагшлаад урдуураа оруулахгүйгээр зогсоолдоо ороод зогссон. Тэгсэн чинь ******* ах намайг очер дайрлаа гээд ойрын зайнаас ирээд миний машины баруун хойд талаас мөргөчихсөн. Тэгээд би машинаас буугаад та яаж байгаа юм бэ гэхэд чи миний урдуур дайрлаа гээд буугаад ирсэн. Тэгээд зугтаад явах гээд байхаар нь би машины түлхүүрийг нь аваад зогсож байтал цагдаа нар ирсэн. Тухайн үед намайг зөндөө цохисон би хөгшин хүн байсан учраас ямар нэгэн юм хэлээгүй. Тухайн үед согтуу байсныг мэдээгүй цагдаа нар авч явсны дараа эргэж ирэхэд нь согтуу байна гэдгийг мэдсэн. ” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 12-13-р хуудас/,

Гэрч ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Манай дүү нь надруу залгаад би машинаа мөргүүлчихлээ хүрээд ир гэхээр нь би ирсэн. Тэгээд яваад очиход мөргөсөн жолоочийг цагдаа нар аваад явсан байсан. Тэгээд би цагдаа руу залгаад зогсож байтал нэг цагаан машин ирээд дотроос нь ******* гэдэг хүн бууж ирээд манай дүүг цохиод авсан. Тухайн үед нүүрэн тус хэсэгт нь 1-2 удаа цохиод авахаар нь би очоод салгасан. Тухайн үед дүүгийн хамраас цус гараад цусыг нь тогтоогоод би цагдаа руу залгаж мэдэгдэхэд аваад ирэхээр нь авч цагдаад хүргэж өгсөн.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 16-р хуудас/,

Шинжээчийн 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 13 дугаартай “1.*******ийн биед гэмтэл тогтоогдлоо.  2.*******ийн биед тархи доргилт, зүүн нүдний ухархайн дотор ханын зөрөөтэй хугарал, зүүн талын самалдагийн хөндийд цус, зүүн нүдний дээд доод зовхинд тус бүр цус хуралт, зүүн чихний дэлбээ, хүзүүний зүүн урд хэсгүүдэд тус бүр өнгөц зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо. 3.*******ийн биед учирсан гэмтлүүд нь гэмтлийн зэрэгт хамаарна. 5.*******ийн биед учирсан дээрхи гэмтлүүд нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2..1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 6.*******ийн биед учирсан дээрхи гэмтлүүд нь ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. 7.Г.ийн биед учирсан дээрхи гэмтлүүд нь шинэ байна.” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 25-*******-р хуудас/,

Яллагдагч *******гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2020 оны 12 сарын 12-ны өдөр би найзтайгаа гэртээ нэг шил Виски хувааж уусан. Тэгээд манай найз хөдөө явахаар болоод явсан. Тэгээд би таксинд явахаар болоод таксиныхаа зогсоол дээр очиж зогсоод машинууд урагшлахаар нь би ийн машины араас шүргэчихсэн юм. Тэгээд******* нь машинаасаа бууж ирээд над дээр хүрч ирчихээд та архи уусан байна гээд цагдаа дуудсан. Тэгэхээр нь би явах гэтэл намайг явуулахгүй барьж байгаад цагдаад өгсөн. Тэгээд цагдаа дээр ирээд согтолтоо тодорхойлуулаад машинаа журмын хашаанд хийлгээд гэрээсээ хүн дууд гэхээр нь би эхнэрээ дуудтал эхнэр ирээд намайг эхнэрт хүлээлгэж өгсөн. Тэндээс хөдлөөд утсаа авахаар таксины зогсоол дээр буцаад очтол тэнд зогсож байхаар нь уур хүрээд явж очоод цохисон. Тэгээд намайг эхнэр салгаад аваад явсан. Өөрийн гаргасан зөрчлөө хүлээн зөвшөөрч байна, хохирлыг барагдуулсан, хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтэй байна.”  гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 33-35-р хуудас/,

Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн ******* дугаартай “Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай” тогтоол /хавтаст хэргийн 1-2-р хуудас/,

          Яллагдагчийн *******гийн 20 оны дүгээр сарын 05-ны өдөр Ховд аймгийн Прокурорын газарт гаргасан “Миний бие ******* нь иргэн*******ийг зодож хөнгөн гэмтэл учруулсан тул хохирол болох 225000 төгрөгийг өгч барагдуулсан тул миний хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү. Таксинд явдаг, торгууль төлөх боломжтой.” гэх хүсэлт /хавтаст хэргийн 57-р хуудас/, шүүгдэгчийн шүүх хуралдаанд гэм буруугаа хүлээн зөвшөөрч өгсөн мэдүүлэг болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудаар нотлогдож байна.

          Хэрэгт цугларсан нотлох баримтуудаар шүүгдэгч ******* нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хувийн таарамжгүй харилцааны улмаас хохирогчийн нүүр, толгойн хэсэгт гараараа цохиж зодон биед нь хөнгөн гэмтэл учруулсан хэргийн үйл баримт тогтоогдож байна.

          Шүүгдэгчийн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогчтой хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар түүний толгойн хэсэгт гараараа цохиж биед тархи доргилт, зүүн нүдний ухархайн дотор ханын зөрөөтэй хугарал, зүүн талын самалдагийн хөндийд цус, зүүн нүдний дээд доод зовхинд тус бүр цус хуралт, зүүн чихний дэлбээ, хүзүүний зүүн урд хэсгүүдэд тус бүр өнгөц зулгаралт бүхий гэмтэл үүсгэсэн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, прокуророос шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэгт нь яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэлтэй тохирсон гэж дүгнэлээ.

          Иймд шүүгдэгч *******г хохирогч*******ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь үндэслэлтэй байна.

          Шүүгдэгч *******гийн үйлдсэн гэмт хэрэг нь хавтаст хэрэгт авагдсан шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, хор уршгийг нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан зэрэг нөхцөл байдал тогтоогдсон нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17. дүгээр зүйлийн дэх хэсэгт заасан хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх журамд хамаарч байх тул шүүх хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн болно. 

          Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн шүүгдэгчид холбогдох эрүүгийн хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, улсын яллагчийн гэм буруугийн талаарх дүгнэлт нь хэргийн үйл баримттай тохирсон, шүүгдэгч гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, хор уршгийг нөхөн төлсөн гэж дүгнэлээ.

Шүүгдэгч ******* нь хохирогчтой маргалдаж улмаар түүний толгой, нүүрэн хэсэгт гараараа цохисон үйлдэл нь  гэм буруугийн санаатайгаар үйлдэгдсэн,  хэрэг учрал болох үед шүүгдэгч архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан нь мөн хувийн таарамжгүй харилцаа зэрэг нь гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөл болжээ.

Гэмт хэргийн улмаас хохирогч Г.ийн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогчид 225000 төгрөгийн хор уршгийг нөхөн төлсөн болох нь хохирогчийн мэдүүлэг, мөнгөн шилжүүлгийн баримтаар /хавтаст хэргийн 53-р хуудас/ тогтоогдож байх тул шүүгдэгчийг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэлээ.

Мөн хохирогч гэмт хэргийн улмаас эд хөрөнгийн хохирол учирсан гэж үзвэл хохирол, хор уршгийг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэлээ хангуулах эрхтэй.

          Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

          Шүүгдэгч ******* урьд нь ял шийтгүүлж байгаагүй болох нь “Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас”-аар /хавтаст хэргийн 28-р хуудас/ нотлогдож байгаа ба хохирлыг нөхөн төлсөн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, “учруулсан хохирлыг төлсөн” зэрэг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

          Шүүгдэгч *******гийн хувийн байдлын талаар гэрч гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...******* бид хоёр нэг нутаг усны хүмүүс байгаа юм. Зан аашийн хувьд дуугүй, томоотой, архи дарс уусан ч олон зүйл яриад байдаггүй, нийтэч хүн байгаа юм. ******* айлын том залуу аав нь багш хүн байдаг. Архи дарс хааяа нэг хэрэглэдэг.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 19-р хуудас/, гэрч ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...******* бид хоёр 1991 онд гэр бүл болсон. Ам бүл-5, манай нөхөр үг ду цөөнтэй, элдэв ааш зангүй, хүний урдаас дуугардаггүй, төлөв даруу, хүнд их тусархуу хүн байгаа. Архи уудаг боловч зан ааш гаргадаггүй.”   гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 20-р хуудас/ зэрэг нотлох баримт хэрэгт цугларсан байна.

          Шүүгдэгч *******г гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх  шударга ёсны зарчмыг баримтлан шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон дээрх нотлох баримтуудыг үндэслэн  шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ цээрлүүлэх, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор урьд ял шийтгүүлж байгаагүй хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршиг, хор уршгийг нөхөн төлсөн, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон байдал зэргийг тус тус харгалзан шүүх хуралдаанд улсын яллагчийн гаргасан саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэрлэх нь зүйтэй байна. 

          Иймд шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дөрвөн зуун наян нэгжтэй тэнцэх хэмжээний 80000 төгрөгийн торгох ялаар шийтгэж, түүнд оногдуулсан торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоов.

          Шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих учиртайг  шүүгдэгчид тайлбарлаж, торгох ялын биелэлтэнд хяналт тавихыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж шийдвэрлэв.

          Мөн эрүүгийн ******* дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн эд, зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогчид 225000 төгрөгийн хохирлыг нөхөн төлсөн, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж, шүүхийн дуудсан цагт хүрэлцэн ирэхгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  17. дүгээр зүйлийн 1, 5 дахь хэсэг, 36.1 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 2, , 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

                                                   ТОГТООХ нь:

          1. Шүүгдэгч ******* овогт *******ы *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

          2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ******* овогт *******ы *******д дөрвөн зуун наян нэгжтэй тэнцэх хэмжээний 80000 /дөрвөн зуун наян мянга/ төгрөгийн торгох ял шийтгэсүгэй.

          3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан дөрвөн зуун наян нэгжтэй тэнцэх хэмжээний 80000 төгрөгийн торгох ялыг 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлсүгэй. 

          . Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт  зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих учиртайг шүүгдэгч *******д тайлбарласугай.

          5. Хохирогч, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

          6. Эрүүгийн ******* дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хурааж ирүүлсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогчид 225000 төгрөгийн хор уршгийг нөхөн төлсөн, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

7. Шүүгдэгч *******д оногдуулсан торгох ялын биелэлтэнд хяналт тавихыг Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-57 дугаар нээлттэй, хаалттай хорих ангид даалгасугай.

8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүгдэгч *******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээсүгэй. 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан мөн хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 1 хоногийн дотор  шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

 

 

 

 

 

                          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Ө.БАХЫТБЕК