Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 01 сарын 11 өдөр

Дугаар 2021/ШЦТ/24

 

                       

                                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС:

 

Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ө.Бахытбек даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга  ,

улсын яллагч З.Алтансолонго,

хохирогч Ц.,

          шүүгдэгч Б.*******,                                                                           

          шүүгдэгчийн өмгөөлөгч нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар,

Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор З.Алтансолонгоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1, 17.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч ******* ******* овогт *******гийн *******д холбогдох, эрүүгийн дугаартай хэргийг 2021 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч, 2021 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

1. Монгол Улсын иргэн, ******* оны 4 дүгээр сарын 1-ний өдөр Ховд аймгийн ******* суманд төрсөн, ******* настай, эрэгтэй, ам бүл 4, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, Ховд аймгийн Жаргалант сумын ******* багт оршин суух хаягтай, хэрэг хариуцах чадвартай, урьд Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 1 дүгээр сарын 21-ний өдрийн 20 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний 450000 төгрөгийн торгох ял, мөн шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 1-ний өдрийн 76 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 0 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар, мөн шүүхийн 2020 оны 06 дугаар сарын -ны өдрийн 116 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-т зааснаар 900 нэгжтэй тэнцэх хэмжээний 900000 төгрөгийн торгох ялаар тус тус шийтгүүлж байсан, ******* тоот регистрийн дугаартай, ******* ******* ургийн овогт *******гийн *******,

            Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн талаар:/яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч Б.******* нь Ховд аймгийн ******* сумын Норжинхайрхан багийн нутаг дэвсгэр “Тавтын төв” гэх нэртэй газарт байсан иргэн Х.гийн адуунд байсан Ц.ын эзэмшлийн 1 тооны хүрэн зүсмийн гүүг 2019 оны 09 дүгээр сард хулгайлан Д.өд 450000 төгрөгөөр худалдаж, хохирогчид 700000 төгрөгийн хохирол учруулсан,

            Мөн иргэн Ц.ын эзэмшлийн адууг Ховд аймгийн ******* сумын *******-Эрэг багийн нутаг дэвсгэрт 2017 оноос 2019 оны 4 дүгээр сар хүртэлх хугацаанд итгэмжлэн хариуцаж маллаж байх хугацаандаа 2019 оны 01 дүгээр сард хүрэн зүсмийн гүүг Я.д, 2018 оны 04 дүгээр сард хээр азаргыг Х.д тус тус худалдаж, бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө завшиж хохирогчид 1400000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

             Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

          Үүнд: дугаартай хавтаст хэргээс:

          1. Хохирогч Ц.аас мөрдөн шалгах ажиллагаанд дахин өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 22-20-р хуудас/,

          2. Гэрч Х.гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 45-46-р хуудас/,

          3. Гэрч ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 42-р хуудас/,

          4. Гэрч Я.гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 43-44-р хуудас/,

          5. Гэрч ын мөрдөн шалгах ажиллагаанд дахин өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 38-39-р хуудас/,

          6. Яллагдагч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 11-р хуудас/,

          7. Малд үзлэг хийж хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 88-89-р хуудас/,

          8. Шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 126-р хуудас/,

          9. Гэрч Х.гийн мэдүүлэг /хавтаст хэргийн 101-102-р хуудас/,

          10.Гэрч Д.ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 107-108-р хуудас/,

          11. Гэрч М.ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 104-р хуудас/,

          12. Яллагдагч Ховд аймгийн Прокурорын газарт 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдөр хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр гаргасан хүсэлт  /хавтаст хэргийн 186-р хуудас/ болон хавтаст хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судлав.

          Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар

          Шүүх прокуророос шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, хэрэгт цугларсан, шинжлэн судалсан нотолгооны ач холбогдол бүхий доорхи нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд бодит байдлаар нь хянаж, харьцуулан үнэлж, дүгнэхэд шүүгдэгч Б.******* нь Ховд аймгийн ******* сумын Норжинхайрхан багийн нутаг дэвсгэр “Тавтын төв” гэх нэртэй газарт байх иргэн Х.гийн адуунд байсан хохирогч Ц.ын эзэмшлийн 1 тооны хүрэн зүсмийн гүүг 2019 оны 09 дүгээр сард хулгайлан авч Д.өд 450000 төгрөгөөр худалдаж, хохирогчид 700000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт цугларсан дараах нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна. Үүнд:

             Хохирогч Ц.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн / оны 05 сарын -ны өдөр төрсөн, настай, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг, дээд боловсролтой, эрхэлсэн тодорхой ажилгүй, Ховд аймгийн Жаргалант сумын Бугат багийн -ийн А байранд оршин суудаг, гийн /  ...******* овогтой ******* гэх залууд 2017 оноос эхлэн өөрийн болон хадам аавын нийлсэн 60 орчим тооны адууг маллуулж эхэлсэн. Ингээд 2019 оны 02 дугаар сараас эхлээд адуугаа үзэж харах гээж өөрийн хамаатны ах гэх хүнийг Мянгад сумын *******булан багийн Их булан гэх газар луу явуулсан боловч манай ах адууг үзэж хараагүй олоогүй гэж ирсэн. Тухайн үед Б.*******тай утсаар адуу яаж байна тэжээх үү муудаж байна гэх мэт зүйлийг тогтмол  ярьж байсан. Тэр үед Б.*******  адуу гайгүй бүрэн бүтэн байна гэж хэлж байсан. Ингээд 2019 оны 03 дугаар сараас эхлээд адуугаа үзэж харах гээд Б.******* руу залгасан боловч надад олдохгүй олдсон үедээ зугтаагаад худал хэлээд байсан. 2019 оны 04 дүгээр сарын сүүлээр ын хамтаар Мянгад сумын төвд очиж адууг авсан. Ингэхэд ... байдас таван хошуу тамгатай дутсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 18-19-р хуудас/,

Иргэний нэхэмжлэгч М.ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2019 оны 10 дугаар сарын дундуур Ховд сумын Баруунсалаа багийн иргэн гэх залууд мөнгөний авлагатай учир мөнгөө авахаар хэл хүргүүлсэн. Тэгэхэд нь хязаалан байдсан гүү байна гэж хэлэхээр нь очиж авсан. Тухайн үед өөрийн биеэр надад хүлээлгэж өгсөн. Одоо тэр адуу миний адуунд байгаа. 2018 онд нь мөнгөний хэрэг гарлаа адуу өгье гэхээр нь би 500000 төгрөг өгсөн. Би тэр адууг адуундаа нэг жил байлгасан одоо адууны үнэ болох 500000 төгрөгөө гаргуулж авмаар байна.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 104-р хуудас/,

Гэрч гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би ыг морь уядаг гэдгээр нь танина. 2019 оны 09 сарын 12-ны өдөр надруу утсаар залгаад би таны алдсан хүрэн байдсан гүү Шаргууны адагт шаргын тохойд ахын адуунд нийлүүлсэн гэж хэлсэн. надад наад адуугаа намайг иртэл харж бай, би Улаанбаатар хотруу явж байна гэж хэлсэн. Би тухайн үед ахтай утсаар яриад танай адуунд байгаа хүрэн гүүний эзэнтэй ярилаа Улаанбаатар хотруу явж байна гэнэ, намайг эзэн болж байгаарай гэж хэлсэн. Удалгүй байж байтал ах надруу залгаад нөгөө гүүг чинь ******* ирээд аваад явлаа гэж хэлсэн. Гүүний эзний дугаарыг нь өгөөрэй би хэлмээр байна гэж хэлсэн.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 114-р хуудас/,

Гэрч Д.ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2019 оны 7 дугаар сард улсын баяр наадмын өмнө манай дүү урдаас хурдан удмын морьд худалдаж авсан. Тэр дотроос бор зүсмийн хязааланг Ховд сумын баярт уралдуулсан. Тухайн үед манай дүүгээс тахиа гэх залуу зээлээр худалдаж авсан. Тэгээд хэд хоногийн дараа манай дүү нөгөө залуугаас тал мөнгөө аваад 450000 төгрөгт нь бага насны адуу өгөхөөр боллоо гэж хэлсэн. Манай дүү Улаанбаатар хотруу буцах болоод та гаас миний үлдсэн 450000 төгрөгийн оронд бага адуу өгөхөөр болсон та түүнийг авчих гэж хэлээд явсан. Тэгээд би ******* сумын Захын гуу гэх газарт өөрийн портер маркийн автомашинаараа очоод байдсыг ачаад аймгийн төв орж ирсэн. аймгийн төвийн доод талд цагдаа нар зогсоож цагдаагийн үүдэнд авчраад гэдэг цагдаа залуу машины хамт адууны зургийг авч г цагдаагийн газар дээр оруулаад мэдүүлэг авсан. Маргааш өглөө нь би цагдаагийн газар дээр ирж тахиа гийн ачиж ирсэн хар морины зургийг нь ав гээд хэлээд явсан. Би байдсан хүрэн зүсмийн гүүгээ хашаандаа үлдээгээд явсан бөгөөд 7 хоногийн дараа дахиад очиж авч ирж Ховд сумын иргэн М. гэгчид зарж байсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 116-117-р хуудас/,

Шинжээчийн үнэлгээ тогтоосон тухай 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн “ ...Байдсан гүү 700000 төгрөг” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 126-р хуудас/,

Малд үзлэг хийж хүлээлгэн өгсөн тухай “...Таван хошуу тамгатай болон давхар саран тамгатай  хүрэн зүсмийн гүү байх бөгөөд дээрхи тамгаас өөр ямар ч тамга байхгүй соёолон хүрэн гүүг хүлээлгэн өгөв” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, /хавтаст хэргийн 88-р хуудас/,

Хохирогч Ц.ын мөрдөн шалгах ажиллагаан өгсөн “ ...2019 оны 5 дугаар сарын сүүлээр манай хүргэн ах нь хуримын бэлэг болгон өөрийн давхар саран тамгатай хязаалан насны хүрэн байдас гүү өгсөн. Би  авч ирээд өөрийн таван хошуу тамгаар тамгалаад адуундаа тавьсан. Тэгээд би намар 8 сарын сүүлээр адуугаа аймагт оруулж ирэхэд ижилдээ хүрэн байдас гүү байгаагүй, тухайн үед адуу харж байсан Гана хочтой залуугаас асуухад би мэдэхгүй гэхээр нь Бариул зэрэг хүмүүсээс сураг тавьж өгөөрэй гээд захисан. ...Надад 2020 оны 01 дүгээр сарын дундуур байх яг утсаар хэлсэн хүүний нэрийг сайн санахгүй байна. Тэр хү утсаар цагдаад баригдсаны маргааш нь таны хүрэн гүүг өд ачаад явуулсан, чи өөс асуу гэхээр нь тэр үед шууд рүү залгаад асуухад гэсэн таван хошуутай хүрэн байдас гүү өгсөн гэж хэлсэн.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 100-р хуудас/,

Гэрч Ц.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Дараа нь сураг гаргахад Ховд сумын иргэн Д. гэх залуу адуу авсан өртөгтөө өгсөн байсан. Ингээд гаас асуухад би хүнд өгсөн юм аа орны адууг нь өгнө гэж хэлсэн. Одоог хүртэл авч чадахгүй байна” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 106-р хуудас/,

Гэрч Х.гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2019 оны 09 дүгээр сарын дундуур манай адуунд байсан хүрэн гүүг миний адуу байгаа юмаа гэж хэлээд ******* аваад явсан юм.”  гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 120-р хуудас/,

          Яллагдагч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би иргэн Ц.ын адууг маллаж байхад нэг тооны гүү адуу алга болсон тэгээд сураглаж байсан чинь ******* сумын иргэн гийн адуунд байна гэж дуулаад тэй уулзаад 2019 оны 9 сард очиж адуугаа авсан. Би урд нь ийн дүүгээс 2018 оны 7 сард хээр зүсмийн үрээг 1500000 төгрөгөөр худалдаж авсан. Түүний үлдэгдэл болох 450000 төгрөгийн оронд нь ах өд нь өгсөн. Сүүлд сонсоход нь гэдэг залууд зарсан гэж дуулсан. нь надтай холбогдоод ямар учиртай адуу юм бэ гэхээр нь би болсон хэргийн талаар тайлбарлаж хэлээд ийн хохирол болох 500000 төгрөгийг төлж барагдуулсан.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 136-р хуудас/,

          Хохирогч Ц.ын Ховд аймгийн Цагдаагийн газарт 2019 оны 10 дугаар сарын 12-ны өдөр гаргасан өргөдөл /хавтаст хэргийн 14-15-р хуудас/ зэрэг нотлох баримтуудаар,

          Мөн шүүгдэгч Б.******* нь хохирогч Ц.ын эзэмшлийн адууг Ховд аймгийн ******* сумын *******рэг багийн нутаг дэвсгэрт 2017 оноос 2019 оны 4 дүгээр сар хүртэлх хугацаанд итгэмжлэн хариуцаж маллаж байх хугацаандаа 2019 оны 01 дүгээр сард хүрэн зүсмийн гүүг Я.д, 2018 оны 04 дүгээр сард хээр азаргыг Х.д тус тус худалдаж, бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө завшиж хохирогчид 1400000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь      

          Хохирогч Ц.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “.. ******* овогтой ******* гэх залууд 2017 оноос эхлэн өөрийн болон хадам аавын нийлсэн 60 орчим тооны адууг маллуулж эхэлсэн. ...Игнээд 2019 оны 03 дугаар сараас эхлээд адуугаа үзэж харах гээд Б.******* руу залгасан боловч надад олдохгүй олдсон үедээ зугтаагаад худал хэлээд байсан. 2019 оны 04 дүгээр сарын сүүлээр ын хамтаар Мянгад сумын төвд очиж адууг авсан. Ингэхэд ... том сартай хүрэн гүү 8 настай, таван хошуу тамгатай, хээр үрээ 5 настай... дутсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 18-19-р хуудас/,

Гэрч ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Ц.тай 2019 оны 11 дүгээр сарын 03-ны үед таараад би би Ц.ыг чи хээр үүрээ алдсан уу, тэр хээр үрээ чинь Ховд сумын нутаг Хөх сэрхийн нуруунд казах айлд азарга болчихсон байна гэж хэлсэн юм” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 42-р хуудас/,

Гэрч Я.гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “... Аав Ядамсүрэнгээс хул хээр гүү зээлж авсан. Тэрний оронд 2019 оны 1-р сард хүрэн гүү өгсөн юм. Манай адууны оронд өгсөн хүрэн гүүгээ удахгүй 7 хоногийн дараа ******* буцаагаад аваад явсан. ...Миний гүү гэж өгчихөөд таван хошуу тамгатай хүрэн гүүгээ аваад явсан юм.” /хавтаст хэргийн 44-р хуудас/,

Гэрч Х.гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2018 оны 04 дүгээр сард ******* гэдэг ******* сумын уугуул залуугаас хээр 4 настай азарга авсан. Одоо 5 настай азарга болсон. Тэгээд би хөл нь гэмтэхээр нь өөрийн идэшэнд хэрэглэсэн юм.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 46-р хуудас/,

Шинжээчийн үнэлгээ тогтоосон тухай 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн “ ...Гүү /8 настай/ 800000 төгрөг, Үрээ /4 настай/ 600000 төгрөг” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 46-р хуудас/,

Хохирогч 2020 оны 11 сарын 26-ны өдөр цагдаагийн газарт гаргасан “...Миний бие Ц. нь иргэн Б.*******тай харилцан тохиролцож алдсан 14 тооны 3 нь үхсэн тул алга болсон 11 тооны адууны хохирлыг төлүүлэхээр тохиролцож байна. Тус 11 тооны адууны 5 толгойг 2020.12.10-ны дотор, 6 тооны адууг 2021.05.01-ний дотор төлөхөөр харилцан тохиролцлоо. Миний хувьд 11 адуу алга болсон хохирол барагдуулснаар ямар нэгэн санал гомдолгүй тул хэргийг хааж өгнө үү.” гэх хүсэлт /хавтаст хэргийн 57-р хуудас/,

Яллагдагч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Намайг иргэн Ц.ын 15 тооны адуу дутаасан үйлдэлд Эрүүгийн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэж яллагдагчаар тооцож байгааг хүлээн зөвшөөрч байна. ...Би хохирогч Ц.ын хохирол мөнгийг бүрэн барагдуулахаар болж ярьж тохирсон” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 71-р хуудас/,

          Хохирогч Ц.ын 2020 оны 12 сарын 18-ны өдөр гаргасан “... овогтой миний бие нь эрүүгийн дугаартай хэрэгт хохирогчоор тогтоогдож оролцсон. Уг хэрэгт шалгагдаж байгаа яллагдагч Б.*******тай ярилцаж тохиролцсоны үндсэн дээр 6 адууг адуугаар нь 2021 оны 05 сарын 01-ний дотор өгөхөөр тохиролцсон тул надад ямар нэгэн санал гомдол байхгүй. Яллагдагч Б.******* нь 2017 оноос 2019 оны 4 дүгээр сар хүртэл адууг маллаж байхдаа онд ороогүй сартай хүрэн, буурал духтай хүрэн гүү, монхор цавьдар гүү нь Мянгад сумын *******булан гэх нэртэй газарт үхсэн байсан. Хамар цагаан хүрэн азарга, хээр азарга, шарга гүү, том хүрэн гүү, хээр үрээний мөнгө болох 4500000 төгрөг бэлнээр өгсөн. Том сартай хүрэн гүү, цагаан шийртэй хүрэн үрээ, цавьдар байдас, хүрэн халзан морь, улаан бор үрээ, хамар цагаан хүрэн цавьдар байдас гүү болох нийт 6 тооны адууны үнэ болох 5400000 төгрөг өгчих юм бол надад ямар нэгэн гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй.” гэх хүсэлт /хавтаст хэргийн 185-р хуудас/,

Яллагдагч Б.******* түүний өмгөөлөгч нарын 2020 оны 12 сарын 18-ны өдөр Ховд аймгийн Прокурорын газарт гаргасан “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт холбогдсон Б.******* миний бие гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч байгаа тул надад холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү.” гэх хүсэлт /хавтаст хэргийн 186-р хуудас/, шүүгдэгчийн шүүх хуралдаанд гэм буруугаа хүлээн зөвшөөрч өгсөн мэдүүлэг болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч хохирогч Ц.ын эзэмшлийн 1 тооны хүрэн зүсмийн гүүг хулгайлан авч 450000 төгрөгөөр худалдсан үйлдэл нь шунахай сэдэлтээр гэм буруугийн санаатайгаар мал хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэж үзнэ.

Мөн шүүгдэгчийн бусдын өөрт нь итгэмжлэн хариуцуулсан буюу хөлсөөр маллуулахаар хүлээлгэн өгсөн адуунаас өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр 2 тооны адууг бусдад худалдсан үйлдэл нь бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завших гэмт хэргийн шинжийг агуулж байна.

Иймд    шүүгдэгчийн хохирогчийн өмчлөлийн 1 тооны хүрэн зүсмийн гүүг хулгайлан авч 700000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12  дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийгбусдын малыг итгэмжлэн хариуцаж байх хугацаандаа хүрэн зүсмийн гүүг Я.д, хээр азаргыг Х.д тус тус худалдаж, бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшиж хохирогч Ц.ад 1400000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4  дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, прокурорын яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч   хохирогч Ц.ын 1 тооны хүрэн зүсмийн гүүг хулгайлсан, хохирогчийн итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө буюу 2 тооны адууг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцов.

          Шүүхийн хэлэлцүүлэгт судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмаар цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны гэж үзэж нотлох баримтаар үнэлэв.

          Шүүгдэгч үйлдсэн гэмт хэрэг нь хавтаст хэрэгт авагдсан шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, хохирлыг биет байдлаар нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан зэрэг нөхцөл байдал тогтоогдсон нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх журамд хамаарч байх тул шүүх хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн болно. 

Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн шүүгдэгчид холбогдох эрүүгийн хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, улсын яллагчийн гэм буруугийн талаархи дүгнэлт нь хэргийн үйл баримттай тохирсон, шүүгдэгч гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч байна гэж дүгнэлээ.      

Ховд аймгийн Прокурорын гарын хяналтын прокурорын 2020 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн “Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай” тогтоолоор хохирогчийн гаргасан гомдлын дагуу шүүгдэгч Б.*******д холбогдуулан бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө буюу 15 тооны адууг завшсан хэмээн Эрүүгийн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж улмаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар прокурорын 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 5/17 дугаартай “Яллагдагчид холбогдох зарим хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” тогтоолоор 12 тооны адуу завшсан гэх үйлдэл нь тогтоогдоогүй гэж үзэн хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Өөрөөр хэлбэл хэрэгт цугларсан нотлох баримтуудаар хохирогч Ц. 16 тооны адуу алдсанаас шүүгдэгч Г.******* завшсан нь тогтоогдоогүй тул 12 адууг завшсан гэх үйлдэл нь хэрэгсэхгүй болж, 1 тооны адууг хулгайлсан, 1 тооны адууг завшсан үйлдэл нь хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болж,  2 тооны адууг завшсан үйл баримт тогтоогдож алдагдсан адуу буюу хохирлыг төлж барагдуулах талаар хохирогч, шүүгдэгч нар нь харилцан тохиролцож 4500000 төгрөгийн хохирлыг төлж өгч, алдагдаж, дутаасан адууны төлбөр 5400000 төгрөгийг төлж өгөхөөр  болсон байна. /хавтаст хэргийн 185-р хуудас/

Хэдийгээр гэмт хэргийн улмаас иргэний нэхэмжлэгч М.т 500000 төгрөгийн хохирол, хохирогч Ц.ад 2100000 төгрөгийн хохирол учирсан боловч  шүүгдэгч нь иргэний нэхэмжлэгчид 500000 төгрөгийн хохирлыг, хохирогчид 4500000 төгрөгийн хохирлыг тус тус нөхөн төлж, алдагдсан адууны төлбөрт 5400000 төгрөгийг хохирогч Ц.ад нөхөн төлж өгөхөөр тохиролцсон болох нь  шүүгдэгч, хохирогч нарын шүүх хуралдаанд мэдүүлсэн мэдүүлгээр тогтоогдож байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

          Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

          Шүүгдэгч Б.******* нь урьд ял шийтгүүлж байсан болох нь “Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас”-аар /хавтаст хэргийн 138-р хуудас/ Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 1 дүгээр сарын 21-ний өдрийн 20 дугаартай шийтгэх тогтоол, мөн шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 1-ний өдрийн 76 дугаартай шийтгэх тогтоол, 2020 оны 06 дугаар сарын -ны өдрийн 116 дугаартай шийтгэх тогтоолоор тус тус тогтоогдож байна.

          Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “учруулсан хохирлыг төлсөн” эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болон мөн хуулийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “энэ хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг 2 удаа үйлдсэн” эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдсоныг харгалзсан болно.

            Шүүгдэгч хувийн байдлын талаар гэрч ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би ******* гэдэг хүнийг танина. Бид хоёр нэг нутаг усанд хамт тоглож өссөн найзууд байгаа юм. Ямар нэгэн садан төрлийн холбоо байхгүй. Зан аашийн хувьд төлөв, даруу зантай, зөв боловсон харьцаатай, гэр бүлдээ анхаарал халамж сайтай.Ямар нэгэн муу зуршилгүй .” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 121-122-р хуудас/, гэрч “...Би танина. Бид хоёр бага наснаасаа эхлэн хөдөө нэг голд өссөн багын найзууд байгаа юм. Зан ааш сайтай, хүнтэй зөв боловсон харьцдаг, даруухан хүүхэд байгаа. Хааяа нэг архи согтууруулах ундаа хэрэглэдэг. Одоо ******* багт эхнэр, хүүхдүүдийнхээ хамт амьдардаг. Амьдралын хувьд 140-150 орчим тооны малтай айл байгаа.” гэх мэдүүлэг, Ховд аймгийн Жаргалант сумын Цамбагарав багийн Засаг даргын 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 668 дугаартай тодорхойлолт, 432 толгой мал тоолуулсан талаарх Мал тэжээвэр амьтад, хашаа, худгийн 2020 оны тооллого  /хавтаст хэргийн 147, 149-р хуудас/ зэрэг нотлох баримт хэрэгт цугларсан байна.

Шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчмыг баримтлан шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний хувийн байдал, учруулсан хохирлыг нөхөн төлсөн, эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдал болон эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон байдал зэргийг тус тус харгалзан шүүх хуралдаанд улсын яллагчийн гаргасан санал, дүгнэлтийн хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн  бол таван жил түүнээс бага хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэж болохоор хуульчилжээ.

             Иймд шүүгдэгч Б.*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан оногдуулсан 2 жилийн хорих ялыг мөн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний *******00000 төгрөгийн торгох ял тус тус шийтгэв.

           Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******д оногдуулсан 2 жилийн хорих ялыг мөн хугацаагаар тэнссэн болон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1-д хэсэгт зааснаар  оногдуулсан хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний *******00000 төгрөгийн торгох ялыг тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэв.

Мөн шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан тэнсэн хугацаанд зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтанд хамрагдах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэхээр шийдвэрлэж, шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг шүүгдэгчид сануулах нь зүйтэй.  

             Шүүгдэгчид оногдуулсан торгох ялыг 2 жилийн сарын хугацаанд  хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих учиртайг  шүүгдэгчид тайлбарлав.

             Эрүүгийн дугаартай хэрэгт эрүүгийн 193600*******70262 дугаартай хэргийг нэгтгэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, энэ хэргийн учир шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгуулах болон хөрөнгө, орлого хураах албадлагын арга хэмжээг хангах зорилгоор шүүгдэгчийн эзэмшлийн  4 тооны адуу, 10 эм, 10 эр ямаа, 1 тооны үхрийг битүүмжилсэн Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2020 оны 12 сарын 11-ний өдрийн 5/97 дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолыг торгох ял биелэгдэх хүртэл хэвээр үлдээв.

           Шүүхийн дуудсан цагт хүрэлцэн ирэхгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  17.4 дүгээр зүйлийн 1, 5 дахь хэсэг, 36.1 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 2, 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

                                                   ТОГТООХ нь:

          1.Шүүгдэгч ************** овогт *******гийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-д заасан мал хулгайлах, мөн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1-д заасан бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай. 

          2. Шүүгдэгч ************** овогт *******гийн *******д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-д зааснаар 2 /хоёр/ жилийн хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг 2 жилийн хугацаагаар тэнсэж,

          Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1-т зааснаар хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний *******00000 төгрөгийн торгох ял тус тус  шийтгэсүгэй.

          3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар шүүгдэгч Б.*******д тэнссэн хугацаанд зан үйлээ засах, хөдөлмөрлөх, дадал олгох сургалтанд хамрагдах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.

          4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-д зааснаар оногдуулсан хорих ялыг 2 жилийн хугацаагаар тэнссэн,  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1-т зааснаар  оногдуулсан хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний *******00000 төгрөгийн торгох ялыг тус тусад нь эдлүүлэхээр тогтоосугай.

          5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Б.*******д оногдуулсан хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний *******00000 төгрөгийн торгох ялыг 2 /хоёр жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

          6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-т зааснаар ялтан торох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялыг арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих учиртайг шүүгдэгч Б.*******д тайлбарласугай.

          7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг шүүгдэгч Б.*******д сануулсугай.

          8. Эрүүгийн дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хурааж ирүүлсэн зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогчид 4500000 төгрөгийн хохирлыг нөхөн төлсөн /5400000 төгрөгийн хохирлыг нөхөн төлөхөөр болсон/-ийг тус тус дурдаж,  шүүгдэгчийн шүүгдэгчийн эзэмшлийн  4 тооны адуу, 10 эм, 10 эр ямаа, 1 тооны үхрийг битүүмжилсэн Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 5/97 дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолыг торгох ял биелэгдэх хүртэл хэвээр үлдээсүгэй.

9. Эрүүгийн дугаартай хэрэгт эрүүгийн 193600*******70262  дугаартай хэргийг нэгтгэсэн болохыг дурдсугай.

10. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүгдэгч Б.*******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээсүгэй. 

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан мөн хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

 

 

 

 

 

                          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Ө.БАХЫТБЕК