Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 01 сарын 22 өдөр

Дугаар 2021/ШЦТ/26

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Ховд аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Т.Цэцэгмаа даргалж, шүүх хуралдааны  нарийн бичгийн дарга өсвөр насны шүүгдэгч Ж.*******, түүний өмгөөлөгч ***********, улсын яллагч З.Алтансолонго нарыг  оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай явуулсан  шүүх хуралдаанаар Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор З.Алтансолонгоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар  яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлэн ирүүлсэн өсвөр насны шүүгдэгч ******* овогт *******ийн *******ид  холбогдох дугаартай 178/2021/0020/Э индекстэй эрүүгийн хэргийг 2021 оны 01 сарын 13-ны өдөр хүлээн авч, 2021 оны 01 сарын 22-ны өдөр   хянан хэлэлцэв.

                           Өсвөр насны шүүгдэгчийн биеийн байцаалт:

            Монгол улсын иргэн, оны сарын -ний өдөр Ховд аймгийн ******* суманд төрсөн,16 нас 7 сар 13 хоногтой,  эрэгтэй, ард урианхай, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл-2, өвөг эцгийн хамт Ховд аймгийн ******* сумын ******* багт оршин суух, аминдаа гэр нэгийн дундын хөрөнгөтэй, сарын өрхийн орлого 350000 төгрөг, *******  дугаарын регисртэй, ******* овогт *******ийн *******

            Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд дурьдсанаар/       

            Өсвөр насны яллагдагч  Ж.******* нь насанд хүрээгүй буюу 16 нас 22 хоногтой байхдаа 2020 оны сарын 31-ний өдрөөс 2020 оны 7 сарын 1-нд шилжих шөнө Ховд аймгийн ******* сумын ******* багийн нутаг дэвсгэрт байрлах Т.*******ийн хүнс, барааны дэлгүүрийн цонхыг хагалан нэвтэрч Самсунг ЭС-8 плас, Эс-8  маркийн 2 ширхэг гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д заасан гэмт хэрэгт   холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогчдоос гаргасан мэдүүлэг, талуудын судалсан эд мөрийн баримтууд болон бичгийн нотлох баримтуудад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар

                                                       ТОДОРХОЙЛОХ нь:

                     Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар:

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-т зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр гэм буруугийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгийг явуулж, хэрэгт авагдсан дараахи нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт: өсвөр насны шүүгдэгч Ж.******* нь мөрдөн шалгах ажиллагааны явцад холбогдсон  гэмт хэргийн  талаар мэдүүлэг өгсөн. Хохирлоо өвөөгийн тэтгэвэрийн зээл авч төлсөн. Дахин гэмт хэрэг үйлдэхгүй гэв.

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгийн явц байдлыг бэхжүүлсэн гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 13-17 дугаар хуудас/,

Мөрдөн шалгах туршилт хийсэн...Уг дэлгүүрийн цонхоор насанд хүрээгүй Ж.*******ийг тухайн үед өмсөж байсан хар өнгийн куртикийг өмсүүлэн цээжин хэсгээр нь оруулахад цээжин хэсгээр багтаж байв. Үргэлжлүүлэн цонхоор оруулж үзэхэд уг цонхоор орж багтаж байв. Уг цонхны нэг нүд нь өндөр нь 43 см, өргөн нь 33 см байв ...гэх  тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт/хх-ийн 18-26-рт/

Нас тоолсон...******* овогт *******ийн ******* нь 2020 оны 07 сарын 01-нд 16 нас 22 хоногтой байсан...гэх тэмдэглэл /хх-ийн 27-рт/

Мөрдөн шалгах ажиллагаанд  хохирогч /Ховд аймгийн ******* сумын ******* багт оршин суух, 1990 оны 10 сарын 26-ны өдөр төрсөн, 30 настай, эмэгтэй, ард өөлд,  дээд боловсролтой, багшийн мэргэжилтэй, сумын Ерөнхий боловсролын сургуульд багш ажилтай ******* дугаарын регистртэй, /******* овогт ын *******ийн өгсөн...Би 2020 оны 04 сард тус сумын иргэн   гэдэг хүнээс дэлгүүр худалдаж авсан юм. Тэгээд тухайн дэлгүүртээ гар утас, дагалдах хэрэгсэл худалдах, засвар үйлчилгээ хийх зорилгоор 4 сарны сүүлээр ажиллуулж эхэлсэн юм. Улаанбаатар хотоос 15 ширхэг гар утсыг 4500000 төгрөгөөр худалдаж аваад дэлгүүрт тавьсан юм. Тухайн гар утаснуудаас 10 ширхэг гар утас зарагдсан ба 5 ширхэг  гар утас  үлдсэн байсан.  2020 оны 07 сарын 01-нйи өдөр манай ээж  залгаад “ танай дэлгүүрт хулгай орсон байна” гэхээр нь би Ховдоос сум руу ирсэн юм. Манай дэлгүүрээс 2 ширхэг гар утас алга болсон байсан. Би хохирлоо төлүүлж авсан. Надад одоо ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл алга...гэх мэдүүлэг/хх-ийн 31-37-р хуудас/ /

Мөрдөн шалгах ажиллагаанд  хууль ёсны төлөөлөгч Ж.*******ийн өгсөн... манай  охин хүүхдээ төрүүлээд 2 нас хүргээд Ховд аймгийн Манхан сумын Зэрэг гол багт оршин суух иргэн гэх хүнийг нэр дээр өргүүлсэн.  Манай охин Улаанбаатар хотод хаана хэнтэй амьдарч байгааг мэдэхгүй. Сургийг нь сонсоход нэг хүнтэй нийлээд 4,5 хүүхдийн ээж болсон гэж сонссон. Ах дүү нартайгаа холбоо барьдаггүй юм. Ж.******* нь зан ааш сайтай, хүнтэй зөв боловсон харьцдаг, даруухан  сайн хүүхэд байгаа юм. Ж.*******ид ямар нэгэн гаж муу зуршил байхгүй. Сүүлийн үед тамхи татаад байгаа юм. Ховд аймгийн ******* сумын ******* багт надтай хамт амьдардаг. Ж.******* бид 2-ын амьжиргааны түвшин муу хувьдаа ямар нэгэн мал болон хувьд ногдох эд хөрөнгө  байхгүй. Ж.******* нь урьд өмнө гэмт хэрэг холбогдож байгаагүй. 2 дугаар анги төгссөн. Сургуульд сурч байсан боловч цаашид суралцахгүй болохоор нь гаргаж авсан. Сэтгэцийн хувьд эрүүл...гэх мэдүүлэг /хх-ийн 41-рт/

Мөрдөн шалгах ажиллагаанд  гэрч Г.ын өгсөн...2020 оны  өглөө цагийн үед манай хадам ээж Г. “дэлгүүрт хулгай орсон” талаар надад хэлсэн.Сумын цагдааг дуудсан байсан. Тухайн газарт сумын цагдаа ирж хэргийн газарт байх 1 ширхэг гутлын мөрний урд хэсгийн зургийг дарж авсан. Тухайн өдөр сумаар тухайн гутлын мөртэй адил гуталтай хүнийг хайгаад олоогүй. Манайх энэ дэлгүүрийг худалдаж аваад удаагүй байгаа. Одоогоор тодорхой нэр байхгүй дөнгөж үйл ажиллагаагаа эхэлж байгаа юм. Манай дэлгүүрээс 2 ширхэг андройд утас, флаш,  гар утасны цэнэглэгч бусад дагалдах хэрэгслүүд алга болсон. Гар утанууд гар утасны лангуун дотор байсан. S-8 плас, S-8  маркын 2 ширхэг  гар утас байсан.Тухайн утаснуудын өнгө содон шинж тэмдгийг манай  эхнэр Т.******* мэдэж байгаа. Бид нар гэж дууддаг 15 орчим настай хүүхдийг авсан гэж бодож байна. Өөрөө манай дэлгүүрт орж хулгай хийсэн гэж хэлсэн. Тэгээд утас нуусан гэх газарт очиход байхгүй байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 42-43-рт/

Мөрдөн шалгах ажиллагаанд  гэрч Г. өгсөн...Би ын дэлгүүрт хулгай орсон  он сөр өдрийг нь сайн санахгүй байна. Маргааш нь би Ж.******* гэх айлд очиж машин засах гээд гэрт нь ороход гэх хүүхэд та S6  гар утас 250000 төгрөгөөр зармаар байна гэхээр нь надад 100000 төгрөг байна гэхэд 250000 төгрөгнөөс дээш зармаар байна гээд зараагүй. Би тэр үед гар утсыг нь хараагүй  гэх мэдүүлэг.../хх-ийн 47-48-рт/

Мөрдөн шалгах ажиллагаанд насанд хүрээгүй гэрч Б.ын өгсөн...Ж.******* манай ангид сурч байгаад 5-6 ангиасаа гарсан. Одоо бол найз гээд тоглоод явж байдаг. Бид 2 уулзаад гудамж ороод ундаа авах гэж байснаа дэлгүүр цоожтой байгаад авч чадалгүй зогсож  байхад  манай аав ирээд би гэрлүү явсан. Ж.******* , нартай найзалдаг...гэх мэдүүлэг /хх-ийн 49-50-рт/

Мөрдөн шалгах ажиллагаанд  гэрч Гийн өгсөн...2020 оны 07 сарын 01-ний өдөр Ж.******* гэх айл руу очиход Ж.******* Ж.******* ах 2 байсан юм. Тэгээд би утас асуусан юм. Миний утас эвдэрчихсэн гэж хэлэхэд Ж.******* надад S6 маркийн утас байгаа гэж хэлэхээр нь  чи өөрөө ярьдаггүй юм уу гэж асуухад PUB 6 тоглоом тоглож болдоггүй юм байна гэж хэлсэн. Тухайн үед өвөө нь болох Ж.*******аас 100000 төгрөг өгчих. Би 100000 төгрөгийг аас авч PUB 6 тоглоом тоглодог утас авна гэж хэлж байсан. Би тухайн S6 маркийн гар утсыг хараагүй...гэх мэдүүлэг /хх-ийн 53-54-рт/

Мөрдөн шалгах ажиллагаанд  гэрч Г.ын өгсөн...Би 2020 оны сарын 30-ны өглөө 10 цагийн үед ирээд дэлгүүр дээр зогсож байгаад тэр өдөр цэнэглэгч бусад хэрэгсэл зарагдсан юм. Тухайн  өдөр лангуун дотор 5 ширхэг ухаалаг Самсунг маркийн 4 ширхэг S6 маркийн 1 ширхэг гар утас байсан. Тэр утаснууд зарагдаагүй юм. Тэгээд нэг хүүхэд нь S6 маркийн гар утсыг үзье гэхээр би эзэн нь ирэхээр үз гэж хэлэхэд эзэн хэзээ ирэх юм бэ гэж асуусан. Би маргааш ирнэ гэж хэлсэн. Тэгээд гараад явсан. Би 18 цагийн үед дэлгүүрээ цоожлоод яваад өгсөн. Өглөө нь хаалгаа онгойлгоод ороход лангуун дээр байсан гар утаснууд байхгүй байсан. Тэгээд хайж байтал жижиг цонх нь хагарсан байдалтай байсан.Тэгээд цагдаад хэлсэн. Би тэр орж ирсэн 2 хүүхдийг танихгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 55-56-рт/

          Мөрдөн шалгах ажиллагаанд  гэрч У.ын өгсөн...Ж.*******ийн ээж нь Мөнхчулуун гэх эмэгтэй байдаг байсан. Хүүхдээ төрүүлээд 2 нас хүргээд Ховд аймгийн  Манхан сумын Зэрэг гол багт оршин суух иргэн гэх хүний нэр дээр өргүүлсэн боловч тухайн айл 2-3 жил өсгөж байгаад цаашид өсгөж чадахгүй гээд буцааж авч ирж өгсөн. Бага байхаасаа өвөө болох Ж.*******тай хамт өсөж одоог хүртэл хамт амьдарч байна. Ж.******* бол муу зуршилгүй, ааш зан сайтай,  хүнтэй зөв боловсон харьцдаг даруухан сайн хүүхэд байгаа юм...гэх мэдүүлэг /хх-ийн 59-60-рт/

Мөрдөн шалгах ажиллагаанд  гэрч М.ийн өгсөн...Ж.******* 2010 онд 6 настайдаа 1 дүгээр ангид орж ирж байсан. Ж.*******ийн хувьд хамт сурч байгаа үе тэнгийн хүүхдүүдийн хамтаар цаг хугацаандаа уншиж бичиж сурч байсан. 3 дугаар ангиасаа эхлээд хичээлээ таслаад хичээлдээ ирэхээ байсан. Тэгээд би Ж.*******оос юунаас болоод хичээлдээ суухаа больсон талаар асуухаар “өвөөтэйгөө хамт байдаг, цагаа андуураад нэг бол унтчихдаг байсан юм” гэж тайлбарладаг байсан. Ж.******* нь өвөө Ж.*******ын хамт гэрт амьдардаг юм. Гэрээр нь очиж байсан. Гэр орны нөхцөл байдлын хувьд хүндэвтэр орчин нь тав тухгүй байдаг байсан. Амьдралын нөхцөл байдлын хувьд маш тааруу. Ж.******* нь спортын хичээлд их сонирхолтой хүүхэд байгаа юм. Ж.*******ийн хувьд даруухан, дуу цөөхөнтэй, өрөвч сэтгэлтэй, анги хамт олонтойгоо нийтэч хүүхэд байсан юм. 3 дугаар ангид орж ирээд багшийн үгэнд сайн орохгүй хүний урдаас тайлбар тавьдаг байсан. Би Ж.*******ийг төрүүлсэн аав, ээжийн талаар би сайн мэдэхгүй. Ж.******* нь бага байхаасаа өвөөтэйгөө хамт өссөн...гэх мэдүүлэг/хх-ийн 61-62-рт/

Мөрдөн шалгах ажиллагаанд өсвөр насны яллагдагч Ж.*******ийн  яллагдагчаар өгсөн...2020 оны дугаар сарын 30-ны өдөр ******* багт мал хариулж байгаад сумын төв рүү Энхтулга, Ганаа ахын хамт ******* суманд 20 цагийн үед орж ирээд гэртээ байж байгаад хувцсаа солиод найз той уулзчихаад А.ын гэрт очиж хоол идчихээд 22 цагийн үед харих гээд явж байгаад Т.*******ийн дэлгүүрийн хажууд очоод тамхи татаж байгаад дэлгүүрийн цонхийг гараараа цохиход цонхны шил нь унаад хагарчихаар нь тухайн цонхоор дотогшоо ороод лангуунаас 2 ширхэг гар утас аваад шууд гэрлүүгээ явж байтал замд ахтай таараад намайг гэрт хүргээд өг гээд гэртээ хүргүүлсэн.

Дэлгүүрээс авсан утсаа багшийн гэрийн хашааны ар талын ганц чулуун доор хийж нуучхаад гэртээ ороод амарсан. Манай гэрт  өвөө Ж.******* унтаж байсан. Маргааш өглөө нь буюу 2020 :ны 07 дугаар сарын 01-ний өглөө хашааны дааман янзлаад зогсож байтал манай сумын цагдаа ирээд миний гутлын улны мөр харчихаад “чи утас авсан хүн харсан уу?” гэж асуухаар нь “би хараагүй” гэж хэлсэн. Тэгж хэлэхэд сумын цагдаа явчихсан. Маргааш өглөө нь буюу 2020 оны 07 дугаар сарын 02-ны өглөө манай сумын хэсгийн төлөөлөгч Б.Алтанхуяг ирж надтай уулзаад “дэлгүүрээс утас алга болсон байна. Дэлгүүрээс авсан утас хаана байна” гэж асуухаар нь би болсон хэргийн  талаар бүгдийг хэлээд утас нуусан газраа дагуулж очиход утас алга болчихсон байсан. Тэр утсыг миний нуусан газраас хэн олж авсан талаар би сайн мэдэхгүй. Би өөрийн үйлдсэн хэргийг урд гэрчээр мэдүүлэг өгөхдөө бүгдийг дэлгэрэнгүй ярьж хэлсэн. Би хохирогч Т.*******ийн дэлгүүрт урд нь нэг удаа орж байсан. Тэр үед тухайн дэлгүүрт гар утас зарж байгааг мэдсэн. Тэгээд надад гар утас хэрэг болоод байхаар нь тухайн дэлгүүрээс гар утас хулгайлж авахаар шийдсэн юм. Надтай хамт өөр хэн нэгэн хүн байгаагүй. Хэн нэгэн хүн намайг хулгайн гэмт хэрэг үйлдэхэд айлгаж, дарамталж, сүрдүүлсэн асуудал байхгүй. Би Ховд аймгийн ******* сумын ******* багт өвөө Ч.*******ын хамт амьдардаг юм. Манай ээж аав хоёр ямар хүн байдаг талаар би сайн мэдэхгүй. Бага байхаасаа л өвөө дээрээ байдаг байсан. Би ******* сумын ерөнхий боловсролын сургуулийг 9 дүгээр анги хүртлээ суралцаад сургуулиас гарсан юм. Би өөрийн сонирхлоор сургуулиас гарчихсан юм...гэх мэдүүлэг /хх-ийн 72-73-рт/ зэрэг болно.

Шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэл болсон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд өөр хоорондоо агуулгын зөрүүгүй, шүүгдэгчээс яллагдагчаар болон гэрч, хохирогч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж үзэхэд:

Өсвөр насны яллагдагч  Ж.******* нь насанд хүрээгүй буюу 16 нас 22 хоногтой байхдаа 2020 оны сарын 31-ний өдрөөс 2020 оны 7 сарын 1-нд шилжих шөнө Ховд аймгийн ******* сумын ******* багийн нутаг дэвсгэрт байрлах Т.*******ийн хүнс, барааны дэлгүүрийн цонхыг хагалан нэвтэрч Самсунг ЭС-8 плас, Эс-8  маркийн 2 ширхэг гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч хохирогч Т.*******т 880000 төгрөгийн хохирол учруулсан   ба хохирлыг төлж барагдуулсан хэргийн үйл баримт тогтоогдож байна. 

Өсвөр насны шүүгдэгч Ж.******* болон түүний өмгөөлөгч нар нь  бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хулгайлах гэмт хэргийг  үйл ажиллагаа явуулах  зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргахгүй байна.

Иймд өсвөр насны шүүгдэгч Ж.******* бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хулгайлах гэмт хэргийг үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэмт үйлдэлд нь Ховд аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, улсын яллагчийн дүгнэлт нь хэргийн үйл баримттай тохирч байна.

Шүүхээс өсвөр насны шүүгдэгч Ж.******* бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хулгайлах гэмт хэргийг үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д заасан гэмт хэрэг үйлдсэн  гэм буруутайд тооцов.

Өсвөр насны шүүгдэгч Ж.*******ийн хууль ёсны төлөөлөгч өвөө аав Ж.******* нь 1958 онд төрсөн, 63 настай, ******* сумын төвд амьдардаг, эрүүл мэндийн шалтгааны улмаас шүүх хуралдаанд оролцох боломжгүй гэх  хүсэлт гаргасан тул түүний сонгон авсан өмгөөлөгчийг нь оролцуулан хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

Хохирол хор уршигийн талаар:

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Т.******* нь хулгайд алдагдсан гар утасны хохирол 880000 төгрөгийг  бүрэн барагдуулж авсан талаараа мэдүүлсэн байх тул  өсвөр насны шүүгдэгч Ж.*******ийг хохирогчид төлөх 880000 төгрөгний хохирлыг төлсөн гэж үзнэ. 

2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

Өсвөр насны шүүгдэгч Ж.******* нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь хавтас хэргийн 77 дугаар хуудас дахь “ Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас” - аар   тогтоогдож байна.

Өсвөр насны шүүгдэгч Ж.******* нь гэмт хэрэг үйлдэх үедээ 16 нас 22 хоногтой байсан нь нас тоолсон тэмдэглэл /хэргийн 27 дугаар хуудас,  мөн  ******* регистртийн дугаартай,  31/01  дугаар бүхий үрчлэлтийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хэргийн 38 дугаар хуудас/ баримтаар тогтоогдож байна.

 Өсвөр насны шүүгдэгч Ж.******* нь  Ховд аймгийн ******* сумын ******* багт өвөө аав Ж.*******ын хамт амьдардаг, бага боловсролтой , 2 дугаар ангиас сургуулиас гарсан  болох нь  Ховд аймгийн ******* сумын ******* багийн Засаг даргын  2020 оны 12 сарын 28-ны өдрийн 178 дугаартай тодорхойлолт,  өсвөр насны шүүгдэгч Ж.*******ийн хууль ёсны төлөөлөгч Ж.*******ын мэдүүлэг, гэрч У., М. нарын мэдүүлгээр тогтоогдож байна. 

Өсвөр насны шүүгдэгч Ж.******* нь бага боловсролтой, 2 дугаар ангиас сургуулиас гарсан гэх боловч  хэргийн 63 дугаар хуудас дахь  2020 оны 12 сарын 31- ний өдрийн Шүүх сэтгэцийн 28 дугаартай...Ж.******* нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. Ж.******* нь хэрэг үйлдэх үедээ сэцгэцийн ямар нэгэн өвчин байхгүй. Ж.******* нь үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай...гэх дүгнэлтээр өөрийн үйлдсэн гэмт үйлдлийн талаар үнэн  зөв мэдүүлэг өгөх чадвартай болох нь тогтоогдож байна.

      Өсвөр насны шүүгдэгч Ж.******* нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчид учруулсан хохирлоо төлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

            Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

            Өсвөр насны шүүгдэгч Ж.******* нь...бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хулгайлах гэмт хэргийг  үйл ажиллагаа явуулах  зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн, уг гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д заасан... хоёр жилээс  найман  жил хүртэл хорих ял шийтгэх боловч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1-д заасан... шүүх энэ хуулийн тусгай ангид хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хүнд энэ хуулийн 5.6 дугаар  зүйлд заасан журмаар тусгай ангид заасан хорих ял оногдуулж, эдлэх ялыг  хоёр  дахин багасна ... гэх заалтыг үндэслэн  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар  өсвөр насны шүүгдэгч Ж.*******ид  1 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, түүнд оногдуулсан  1 жилийн  хорих ялыг сургалт хүмүүжлийн тусгай байгууллагад эдлүүлэх  нь зүйтэй байна.

            Хэдийгээр  өсвөр насны шүүгдэгч Ж.******* нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 1-д зааснаар “хүнд” ангилалын гэмт хэрэг үйлдэж, шүүхээс 1 жилийн хорих ял шийтгэсэн боловч анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа ойлгон гэмшиж байгаа,  гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хор уршгийн шинж чанар болон хувийн байдал  зэргийг харгалзан   гэм буруугийн болон шударга ёсны, хууль ёсны зарчмуудад нийцүүлэн Эрүүгийн хуулийн ангийн 8.6 дугаар зүйлийн 1-д заасан... анх удаа энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг найман жил, түүнээс доош хугацаагаар тогтоосон эсхүл энэ хуулийн тусгай ангид хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хүнд энэ хуулийн 7.6 дугаар зүйлд заасны дагуу шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулахдаа 7.3 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт заасан үүрэг хүлээлгэж, хязгаарлалт тогтоож болно ...гэснийг нийцүүлэн өсвөр насны шүүгдэгч Ж.*******ид 1 жилийн хорих ял шийтгэсэн  шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулж шийдвэрлэв. 

Харин  өсвөр насны шүүгдэгч Ж.******* нь өвөө аавын хамт амьдардаг, сургуульд сурдаггүй, бага боловсролтой, өвөө аав Ж.******* нь цаашид хараа хяналтадаа байлгана гэснийг харгалзан шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан хугацаанд  үүрэг хүлээлгэх, буюу эрх хязгаарлах албадлагын арга хэмжээг хэрэглэх шаардлагагүй гэж үзсэн болно. 

Эрүүгийн ************** дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан  зүйлгүй, өсвөр насны шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй,  цагдан хоригдсон хоноггүй,  бусдад төлөх 880000 төгрөгийг төлсөн, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй  болохыг  тус тус дурдав.

Өсвөр насны шүүгдэгч Ж.*******ид хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх  арга хэмжээ авсныг  хэвээр хэрэглэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 18.1,18.2, 18.7,  36.1,   36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Өсвөр насны шүүгдэгч ******* овогт *******ийн *******ийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч,  хулгайлах гэмт хэргийг  үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн,  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд  тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий  ангийн ангийн 8.5 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар өсвөр насны шүүгдэгч Ж.*******ид 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1,2-т зааснаар өсвөр насны шүүгдэгч Ж.*******ид оногдуулсан 1 жилийн хорих ялыг сургалт хүмүүжлийн тусгай байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн ****************** дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан  зүйлгүй, өсвөр насны шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, цагдан хоригдсон хоноггүй,  бусдад төлөх 880000 төгрөгний хохирол төлсөн, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй  болохыг  тус тус дурдсугай.

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.6 дугаар зүйлийн 1-д зааснаар  өсвөр насны  шүүгдэгч Ж.*******ид 1 жилийн хорих ял  шийтгэсэн  шийтгэх тогтоол биелүүлэхийг  1 жилийн хугацаагаар хойшлуулж, түүний засрал хүмүүжилд хяналт тавихыг Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр  гүйцэтгэх газарт даалгасугай.

6. Өсвөр насны шүүгдэгч Ж.*******ид хувийн баталгаа гаргах  таслан сэргийлэх арга хэмжээ авсныг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол  хэвээр хэрэглэсүгэй. 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор  өсвөр насны шүүгдэгч,  түүний өмгөөлөгч, түүний хууль ёсны төлөөлөгч  хохирогч  гомдол,  улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцлээ Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  гаргах эрхтэй ба гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.

 

 

 

 

                         ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Т.ЦЭЦЭГМАА