| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Шонхойн Оюунтуул |
| Хэргийн индекс | 102/2016/07452/и |
| Дугаар | 5892 |
| Огноо | 2016-11-29 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 11 сарын 29 өдөр
Дугаар 5892
1.Хас банкны нэхэмжлэлтэй, Д.Бямбаграв, Д.Туул нарт холбогдох Зээлийн гэрээний үүрэгт нийт 26.797.250 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгчийн төлөөлөгч Ө.Одбаатар нь хариуцагч Д.Туулд холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж, хариуцагч Д.Бямбарав нь нэхэмжлэлийн шаардлага зээлийн гэрээний үүрэг нийт 26.797.250 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, төлбөрийг сар бүрийн 25-ны дотор 3500.000 төгрөгөөр хэсэгчлэн 8 сарын хугацаанд бүрэн төлж барагдуулахаар, хэрвээ тохирсон зээл төлөх хугацааг зөрчвөл үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахыг хүлээн зөвшөөрч эвлэрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4, 57 дугаар зүйлийн 57.1, 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 291.936 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 145.968 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Хас банкинд буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн адил албадан гүйцэтгүүлэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ш.ОЮУНТУУЛ