| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Мөнхөөгийн Эрдэнэ-Очир |
| Хэргийн индекс | 179/2020/0254/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/251 |
| Огноо | 2020-07-16 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | Ч.Батзориг |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 07 сарын 16 өдөр
Дугаар 2020/ШЦТ/251
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Эрдэнэ-Очир даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Энэбиш,
Улсын яллагч Ч.Батзориг,
Шүүгдэгч Б.Д нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Б-гийн Дд холбогдох эрүүгийн 2038000000298 дугаартай хэргийг 2020 оны 7 дугаар сарын 09-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч Б.Д нь 2020 оны 06 дугаар сарын 09-ний өдөр хохирогч Ч.Дыг түлхэж унагааж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Б.Д нь 2020 оны 06 дугаар сарын 09-ний өдөр хохирогч Ч.Дыг түлхэж унагааж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогдуулан Аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, эрүүгийн 2038000000298 дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ.
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: Хохирогч Ч.Дын өгсөн: “...2020 оны 06 дугаар сарын 09-ний өглөө 12 цагийн үед гэртээ байж байтал хүүхдийн эцэг болох Э гэх залуу Т гэх хүүхэнтэй хамт манай гэрт ирээд хэдүүлээ салхинд гаръя гэхээр нь би эхэндээ дургүйцсэн боловч тэр хоёр дахин дахин ирээд байхаар нь би Эрдэнэ- Очирыг бодоод гарсан. Бид нар 19 цагийн үед төврүү орж ирээд Эыг буулгаад дараа нь Г гэдэг залууг хөөж буулгаад намайг буулгах замдаа 13 дугаар баг руу явж Д М гэх хүнтэй уулзаад бид гурав 1 шил архи уусан. Тэгээд тэр хүн буугаад явсан. Тэгээд бид хоёр үлдээд би машинаас буугаад гадаа зогсож байхад Д гэгч нь ирээд намайг хашаа руу налуулаад халаас ухаад байсан. Би зүгээр бай болиоч гээд түлхсэн. Тэгтэл намайг зөрүүлж түлхэх үед би нэлээд согтуу байсан тул газар унасан. Тэгээд машинд нь орж суугаад мөнгө өг гэж хэлэхэд намайг хаалгаа онгойлгож байгаад түлхэж унагаачихаад яваад өгсөн. Тэгээд босоод хөдлөх гэхэд миний зүүн гар маш их өвдөж, мэдээгүй болоод хөдлөж чадахгүй байхаар нь би цагдаа дуудаад, цагдаагийн алба хаагчид намайг эмнэлэгт очиж үзүүлсэн. Намайг гэмтээснээс хойш надад эмчилгээний зардал мөнгө өгсөн дараа дараагийн эмчилгээний зардлыг барагдуулахаар бид хоёр тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 8, 18-р хуудас/
Гэрч Б.Эын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Урагшаагаа Соёмботой уулын бэлд очиж Г бид хоёр нэг шил архи ууж, Д, Д хоёр нэг шил дарс уусан. Тэгээд энд сууж байхаар голын зах оръё гээд тэндээс хөдлөөд голын зах орсон. Тэнд очоод зогсоход миний утсаа мартаж буусан таски зогсож байсан. Тэгэхээр нь би шууд тэр машинд орж суугаад яваад өгсөн. Тэрнээс хойш юу болсныг мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 12-р хуудас/
Шүүгдэгч Б.Дгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Би 2020 оны 06 дугаар сарын 09-ний өдөр 19 цагийн үед бид Мөрөн сум руу орж ирсэн. Тэгээд 10 дугаар хороонд Би Г гэгчийг буулгасан. Тэгээд дараа нь 7 дугаар хороонд айлд ирээд О гэгч ахыг гаргаж ирээд хувийн чанартай юм асуусан. Тэгэхэд О ах буугаад ах нь дараа уулзая гээд буусан. Тэр үед Д ганцаараа миний машинд үлдсэн байсан. Буцаад машиндаа суухдаа миний цүнхний ам нь онгорхой байсан. Цүнхэн доторх эд зүйл мөн түрүүвч ээ шалгахад цахилгаан нь заарсан дотор нь байсан 50.000 төгрөг байхгүй болсон байсан. Тэгээд миний мөнгийг гаргаад ир гээд би Дыг гараас нь татаж машинаас буулгаад халаасыг нь үзсэн. Тэр үед халааснаас нь мөнгө гарч ирээгүй. Тэгээд Д цээжиндээ 2 гараа зөрүүлж тэврээд байхаар нь гарыг нь хойш татах үед миний алдсан мөнгө зүүн гарын суган доороос унаад ирсэн. Тэгээд тэрийгээ түүж аваад яваад өгсөн. Би гарыг нь татах үед Дыг унагаасан байж магадгүй. Гарыг нь татах үед гар нь эвгүй дуугарсан Д ёоё гар гэж хэлж байсан. Би тэр үед анзаараагүй...” гэх мэдүүлэг/хх-ийн 10-р хуудас/
Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 10 дүгээр сарын 06-ны өдрийн 328 дугаартай: “... Ч.Дын биед зүүн богтос ясанд хугарал бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь сарвуу хэсгээр хүчтэй тулах, мушгих, гэдийлгэж татах зэрэг үүсгэгдсэн байна. Ч.Дын биед учирсан гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх-ийн 20-р тал/,
Зөрчлийн талаар амаар болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 4-р тал/
Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суух газрын Засаг даргын тодорхойлолт, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 29, 33-34-р тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул хэргийг шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой гэж үнэллээ.
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх үзлээ.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар: Б.Д нь 2020 оны 06 дугаар сарын 09-ний өдөр хохирогч Ч.Дыг түлхэж унагаан эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэм буруутай үйлдэл тогтоогдсон байна.
Шүүгдэгчийн гэмт үйлдэл нь хохирогч Ч.Дын мэдүүлэг /хх-ийн 8, 18-р тал/, гэрч Б.Эын мэдүүлэг /хх-ийн 12-р тал/, 2020 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 328 дугаартай шинжээчийн дүгнэлт, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудаар нотлогдож байна гэж шүүх үзлээ.
Хэрэгт тусгагдсан хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг нь шүүгдэгчийн дээрх үйлдэл, хэргийн үйл баримтын талаар агуулгын хувьд зөрөөгүй, ач холбогдол бүхий үнэн зөв мэдүүлсэн. Мөн хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирлын шинж байдлын талаарх тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлт, бусад баримтат мэдээлэл нь уг хэрэгт хамааралтай, тогтоогдсон үйл баримттай нийцсэн байна гэж шүүх шийдвэрийн үндэслэл болгон үнэллээ.
Шүүгдэгч нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулан хор уршигт зориуд хүргэсэн гэмт үйлдэл нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, нийгэмд аюултай, эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг хангасан төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Иймд шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдалд дүгнэлт хийн шүүгдэгч Б.Дгийн гэмт үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч Б.Д, хохирогч Ч.Д нарын согтуурсан байдал, хувийн таарамжгүй харилцаа, нийгэмд тогтсон хэв, журам, ёс суртахууны шаардлагыг үл хүндэтгэсэн байдал нь гэмт хэрэг гарахад нөлөөлсөн гэж үзлээ.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар: Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Б.Дг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсах гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсон тул шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршиг, нийгмийн аюулын шинж чанар, гэм буруугийн хэлбэр, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч Б.Д нь урьд ял шийтгэл эдэлж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 29-р тал/-аар тогтоогдож байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэний дараа учруулсан хохирлоо төлсөнг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд: Шүүгдэгч Б.Д нь хохирогч Ч.Дын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан бөгөөд хохирогч нь шүүгдэгчээс гомдол саналгүй болсон тухай түүний мэдүүлэг, хохирол төлсөн тухай эвлэрлийн гэрээ хэрэгт авагдсан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Шүүгдэгч Б.Дгийн гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан, прокурорын санал, дүгнэлтийн хүрээнд шүүгдэгч Б.Дд Эрүүгийн хуулийн тусгай 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 /гурван зуун/цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулав.
2038000000298 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2, 5, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13-т заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б овогт Б-гийн Дг гурван зуун /300/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Б.Д нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 /найман/ цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Эрүүгийн 2038000000298 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдсугай.
5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Дд урьд авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.ЭРДЭНЭ-ОЧИР