Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Авуталивын Жархынгүл |
Хэргийн индекс | 130/2017/00017/И |
Дугаар | 130/ШШ2017/00092 |
Огноо | 2017-02-03 |
Маргааны төрөл | Нөхөх олговор, |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 02 сарын 03 өдөр
Дугаар 130/ШШ2017/00092
Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Жархынгүл би,
Нэхэмжлэгч: Баян-Өлгий аймгийн Өлгий сумын * дугаар багт үйл ажиллагаа явуулах, УБД:000000, РД:0000, Р ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Өлгий сумын * дугаар багт оршин суух, РД:БЭ0, утас:90000000, Ж овогт М ий Б д холбогдох нэхэмжлэлийг 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэлийн шаардлага: М.Бгаас зээлээр авсан нефтийн бүтээгдэхүүний үнэ, алдангийн хамт нийт 504525 төгрөг гаргуулахыг хүсжээ
Нэхэмжлэгч Р ХХК-ийн захирал Н.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 10 дугаар багийн иргэн М.Б нь манай компанитай 2015 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр 10 хоногийн хугацаатай Нефть бүтээгдэхүүнийг дараа төлбөрт тооцоогоор борлуулах тухай гэрээ байгуулж, уг гэрээний дагуу мөн өдөр нөөцийн агуулахаас А-80 маркийн 336350 (217 литр х 1550 төг) төгрөгийн үнэ бүхий бензинийг хүлээж авсан билээ. Зээлийн гэрээний хугацаа дуусаж компанийн зүгээс зээлдэгч М.Бгаас зээлээ төлөхийг удаа дараа шаардсан боловч тэр нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж одоо болтол төлбөрөө төлөөгүй. Ингэснээр тус компани нь зохих хэмжээний алдагдал хүлээж байна. Зээлийн гэрээнд заасны дагуу зээлдэгч нь төлбөр тооцоог гэрээнд заасан хугацаанд төлөөгүй тохиолдолд хэтэрсэн хоног тутамд үлдэгдэл үнийн дүнгийн 0,5%-тай тэнцэх хэмжээний алданги төлөхөөр заасан байдаг. 2015 оны 12 дугаар сарын 06-ны өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдөр хүртэл 375 хоног хэтрүүлсний алдангийг тооцоход (336350 төг х 0,5%=1681,75 х 375 хоног =630656,25 төгрөг болж байна. Тухайн алдангийн хэмжээ нь үндсэн төлбөрийн 50%-иас хэтрэхгүй байх гэсэн Иргэний хуульд заасан зарчмыг үндэслэн гүйцэтгэгдээгүй үнийн дүнгийн 50%-иар тооцоход алданги нь 168175 төгрөг болж байна. Иймд иргэн М.Бгаас үндсэн зээл болох 336350 төгрөг, мөн алданги 168175 төгрөг нийт 504525 /таван зуун дөрвөн мянга таван зуун хорин тав/ төгрөгийг гаргуулан компанийг хохиролгүй болгож өгөхийг хүсэж байна гэжээ.
Нэхэмжлэгч Р ХХК-ийн захирал Н.Б шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Манай компани Мий Б /РД:бэ00000000/-гаас зээлээр авсан нефтийн бүтээгдэхүүний үлдэгдэл үнэ 336350 төгрөг, мөн алданги 168175 төгрөг, нийт 504525 /таван зуун дөрвөн мянга таван зуун хорин тав/ төгрөг гаргуулахаар тус шүүхэд хандаж нэхэмжлэл гаргасан билээ. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн биелүүлж төлбөрөө бүрэн төлж манай компанийг хохиролгүй болголоо. Иймд тус компанийн нэхэмжлэлтэй, Мий Бд холбогдох Зээлээр авсан нефтийн бүтээгдэхүүний үлдэгдэл үнэ 336350 төгрөг, мөн алданги 168175 төгрөг, нийт 504525 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Р ХХК-ний нэхэмжлэлтэй хариуцагч М.Бд холбогдох зээлээр авсан нефтийн бүтээгдэхүүний үнэ, алдангийн хамт нийт 504525 төгрөг гаргуулахыг хүссэн тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч М.Б нь нэхэмжлэгч Р ХХК-ний нэхэмжилсэн зээлээр авсан нефтийн бүтээгдэхүүний үнэ, алдангийн хамт нийт 504525 төгрөгийг төлж нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн болох нь нэхэмжлэгчийн шүүхэд ирүүлсэн тайлбараар нотлогдож байгаа ба энэ нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна
Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэн тул Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч Р ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 15786 төгрөгийн тал нь болох 7893 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, тус аймгийн Төрийн сан дахь Улсын тэмдэгтийн хураамжийн орлогын 020000941 дугаартай данснаас 7893 төгрөгийг, хариуцагч М.Бгаас 7893 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Р ХХК-нд олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6-г баримтлан нэхэмжлэгч Р ХХК-ний зээлээр авсан нефтийн бүтээгдэхүүний үнэ, алдангийн хамт нийт 504525 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч М.Б нь биелүүлснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай
2.Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч Р ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 15786 төгрөгийн тал нь болох 7893 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, тус аймгийн Төрийн сан дахь Улсын тэмдэгтийн хураамжийн орлогын 020000941 дугаартай данснаас 7893 төгрөгийг, хариуцагч М.Бгаас 7893 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Р ХХК-нд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ А.ЖАРХЫНГҮЛ