| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Мөнхөөгийн Эрдэнэ-Очир |
| Хэргийн индекс | 179/2019/0364/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/281 |
| Огноо | 2020-08-26 |
| Зүйл хэсэг | 17.1.2.2., 17.12.2.1., |
| Улсын яллагч | Ц.Мөнхжаргал |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 08 сарын 26 өдөр
Дугаар 2020/ШЦТ/281
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Эрдэнэ-Очир даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Энэбиш,
Улсын яллагч Ц.М,
Хохирогч У.У,
Шүүгдэгч нарын өмгөөлөгч Ч.Будхүү, Б.Мягмарсүрэн, Н.Бүрэнчимэг,
Шүүгдэгч Э.М, З.Г, Л.С, Л.Т, Г.Ш, Г.Г, Б.С, Б.Б, А.Т, А.Т, С.П, Н.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн З.Г, Л.С, Г.Ш, А.Т, Н.Б, А.Т, С.П, Л.Т, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э.М, Б.Б, Б.С, Л.Т, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э.М, Б.Б, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э.М, Б.Б, Б.С, Г.Г, Л.Т, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Г нарт холбогдох эрүүгийн 1938000280026 хэргийг 2020 оны 05 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч Э.М, Б.Б нар нь бүлэглэж 2019 оны 1 дүгээр сарын 06-ны өдрөөс 07-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 9-24-09 тоот хашаанд байсан хохирогч Л.Мын эзэмшлийн хөх өнгийн Мустанг-5 маркийн мотоциклийг хулгайлж 450.000 төгрөгийн хохирол учруулсан,
Шүүгдэгч Э.М, Б.Б нар нь бүлэглэж 2018 оны 12 дугаар сарын 30-ны өдрөөс 31-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 5-38-03 тоот хашаанд байсан хохирогч П.Бын эзэмшлийн цэнхэр өнгийн Мустанг-5 маркийн мотоциклийг хулгайлж 800.000 төгрөгийн хохирол учруулсан,
Шүүгдэгч Э.М, Б.Б нар нь бүлэглэж 2018 оны 12 дугаар сарын 23-24-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 14-16-02 тоот хашаанд байсан хохирогч Д.Агийн эзэмшлийн улаан хүрэн өнгийн Мустанг-5 маркийн мотоциклийг хулгайлж 2.095.000 төгрөгийн хохирол учруулсан,
Шүүгдэгч Э.М, Г.Ш, Л.С, З.Г нар нь бүлэглэж 2017 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 9 дүгээр баг “Сүхийн ам" гэх газраас хохирогч Д.Хын 2 тооны ямааг хулгайлж, 140.000 төгрөгийн хохирол учруулсан,
Шүүгдэгч Э.М, Л.С, Г.Ш нар нь бүлэглэж 2017 оны 11 дүгээр сарын 20-ноос 2017 оны 12 дугаар сарын 28-ны хооронд Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 9 дүгээр багийн нутаг дэвсгэр “Хужиртын даваа” гэх газраас хохирогч Ж.Эийн 4 тооны ямааг хулгайлж 320.000 төгрөгийн хохирол учруулсан,
Шүүгдэгч Э.М, Г.Ш нар нь бүлэглэн 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдрөөс 2018 оны 01 дүгээр сарын 06-ны хооронд Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын нутаг дэвсгэр “Эрхэлийн хөндий” гэх газраас хохирогч Д.Дгийн 1 тооны ямаа, 2 тооны хонь хулгайлж 310.000 төгрөгийн хохирол учруулсан,
Шүүгдэгч Э.М, Л.С, З.Г, Г.Ш, Н.Б нар нь бүлэглэн 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 9 дүгээр багийн нутаг дэвсгэр “Хужиртын даваа” гэх газраас хохирогч В.Жгийн 5 тооны ямаа хулгайлж, 380.000 төгрөгийн хохирол учруулсан,
Шүүгдэгч Э.М, Л.Т, Б.С нар нь бүлэглэн 2017 оны 08 дугаар сарын 21-ний өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 13 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг “Дулаан хаан” дэлгүүрийн үүднээс хохирогч М.Гын эзэмшлийн улаан өнгийн, улсын дугааргүй Мустанг-5 маркийн мотоциклийг хулгайлж, 1.300.000 төгрөгийн хохирол учруулсан,
Шүүгдэгч Л.Т, Б.С нар нь бүлэглэн 2017 оны 07 дугаар сард Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 7-17-34 тоот иргэн Л.Хын байшингийн цонхоор нэвтрэн орж 3 ширхэг судар, ДДШ станц зэрэг эд зүйл хулгайлан 1.060.000 төгрөгийн хохирол учруулж хулгайлах гэмт хэргийг орон байранд нэвтэрч үйлдсэн,
Шүүгдэгч Э.М, Л.Т, А.Т Б.Б нар нь бүлэглэн 2018 оны 06 дугаар сараас 10 дугаар сарын 12-ны өдөр хүртэл хугацаанд Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 13 дугаар хорооны нутаг дэвсгэр “Хар гав” гэх газраас хохирогч Э.Лийн хониноос 15 тооны хонь, 6 тооны ямаа хулгайлж, 1.940.000 төгрөгийн хохирол учруулсан,
Шүүгдэгч Э.М, Л.С, З.Г, Г.Ш нар нь бүлэглэн 2017 оны 12 дугаар сарын 26-29-ний хооронд Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 10 дугаар багийн нутаг дэвсгэр “Сүхийн ам” гэх газраас хохирогч Л.Хын 2 тооны ямаа, 2 тооны хонь хулгайлж, 360.000 төгрөгийн хохирол учруулсан,
Шүүгдэгч Л.Т нь 2017 оны 08 дугаар сарын 21-ний өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 6-29-05 тоот хашааны үүднээс хохирогч С.Эы эзэмшлийн улаан өнгийн, улсын дугааргүй Ямаха маркийн мотоциклийг хулгайлж 2.000.000 төгрөгийн хохирол учруулсан,
Шүүгдэгч Э.М, Л.Т, Б.Б нар нь бүлэглэн 2017 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт хохирогч Ө.Аийн эзэмшлийн улаан өнгийн, улсын дугааргүй Мустанг-5 маркийн мотоциклийг хулгайлж 400.000 төгрөгийн хохирол учруулсан,
Шүүгдэгч Л.Т, Б.Б, Э.М нар нь бүлэглэн 2017 оны 09 дүгээр сарын эхээр Түнэл сумын төвөөс хохирогч Б.Бын супер мустанг маркийн мотоциклийг хулгайлж 900.000 төгрөгийн хохирол учруулсан,
Шүүгдэгч Л.Т, Б.Б, Э.М нар нь бүлэглэн 2017 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр Шинэ-Идэр сумын төвөөс хохирогч Л.Тунгалагийн Даюун маркийн мотоциклийг хулгайлж 800.000 төгрөгийн хохирол учруулсан,
Шүүгдэгч Б.Б, Б.С нар нь бүлэглэн 2017 оны 08 дугаар сард Мөрөн сумын 12 дугаар багт айлын хашааны үүднээс хохирогч Н.Бийн шар өнгийн Их хурд маркийн мотоциклийг хулгайлан 800.000 төгрөгийн хохирол учруулсан,
Шүүгдэгч Л.Т, Б.Б нар нь бүлэглэн 2017 оны 08 дугаар сарын 26-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 13 дугаар багийн 13-01 тоот хашааны үүднээс хохирогч Б.Эын Мустанг-5 маркийн 61-70 ХӨЗ улсын дугаартай мотоциклийг хулгайлж 800.000 төгрөгийн хохирол учруулсан,
Шүүгдэгч Э.М, Б.Б, Б.С нар нь бүлэглэн 2017 оны 08 дугаар сард Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 10-25-02 тоот хохирогч Б.Дгийн байшингийн цонхоор хууль бусаар нэвтрэн орж Sky worth маркийн 32 инчийн зурагт, Лха кабелийн телевизийн станц, 4 ширхэг хөөрөг, Асех брэндийн пүүз, power bank-цэнэглэгч зэрэг эд зүйл хулгайлан 1.245.000 төгрөгийн хохирол учруулж хулгайлах гэмт хэргийг орон байранд нэвтэрч үйлдсэн,
Шүүгдэгч Э.М, Б.Б, Л.Т нар нь бүлэглэн 2017 оны 09 дүгээр сарын эхээр Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын төвөөс иргэн Б.Бгийн Мустанг-5 маркийн 59-59 ХӨЗ улсын дугаартай мотоциклийг хулгайлж 800 000 төгрөгийн хохирол учруулсан,
Шүүгдэгч Б.Б, Э.М нар нь бүлэглэн 2017 оны 08 дугаар сарын 06-ны үед Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын Баянголын 9-2 тоотод оршин суух хохирогч Т.Аын байшингийн цонхоор хууль бусаар нэвтрэн орж Dell маркийн нөүтбүүк, ipone 5 маркийн гар утас зэрэг эд зүйлсийг хулгайлан 770.000 төгрөгийн хохирол учруулж хулгайлах гэмт хэргийг орон байранд нэвтэрч үйлдсэн,
Шүүгдэгч Э.М, Г.Ш нар нь бүлэглэн 2017 оны 12 дугаар сарын 28-наас 2018 оны 01 дүгээр сарын 06-ны хооронд Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын нутаг дэвсгэр “Эрхэлийн хөндий, Хужиртын даваа, Хурцын ар” гэх газруудаас хохирогч Н.Тын 3 тооны ямаа хулгайлж 300.000 төгрөгийн хохирол учруулсан,
Шүүгдэгч Л.Т нь 2017 оны 08 дугаар сарын 29-ний өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 11-22-08 тоот хашааны үүднээс хохирогч Ж.Дын эзэмшлийн цагаан өнгийн, 58-77 ХӨЗ улсын дугаартай Бенни маркийн мотоциклийг хулгайлж 450.000 төгрөгийн хохирол учруулсан,
Шүүгдэгч Г.Г нь 2019 оны 05 дугаар сарын 21-22-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 14-33-08 тоот хашаан дотроос хохирогч Б.Тын эзэмшлийн улаан өнгийн, улсын дугааргүй Мустанг-5 маркийн мотоциклийг хулгайлж 700.000 төгрөгийн хохирол учруулсан,
Шүүгдэгч Б.Б Г.Г нар нь бүлэглэн 2019 оны 03 дугаар сарын 30-31-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 10 дугаар баг Талын хонхорын 2-17 тоот хашаан дотроос хохирогч Ц.Уын эзэмшлийн саарал өнгийн, 72-77 ХӨЗ улсын дугаартай Мустанг-200 маркийн мотоциклийг хулгайлж 1 780 000 төгрөгийн хохирол учруулсан,
Шүүгдэгч Г.Г нь 2019 оны 05 дугаар сарын 31-ний өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын иргэн С.Бгийн эзэмшлийн улсын дугааргүй Мустанг-5 маркийн мотоциклийг хүч хэрэглэхгүйгээр, илээр, хууль бусаар авч 700.000 төгрөгийн хохирол учруулсан,
Шүүгдэгч А.Т, Б.Б, С.П нар нь бүлэглэн 2019 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 10 дугаар багийн нутаг “Олны өтөг” гэх газраас иргэн Н.Бын 5 тооны хонийг хулгайлж, 500.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Үүнд: Хохирогч Л.Мын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “... 2019 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр Бүрэнтогтох сумаас Мөрөнгийн төвд эгчийндээ өөрийн эзэмшлийн хөх өнгийн улсын дугааргүй хятад улсад үйлдвэрлэгдсэн мотоциклиороо орж ирээд 9-24-9 тоот хашаанд хоносон юм. Өглөө 8 цагийн орчим босож харахад мотоцикпь байхгүй болсон байсан. Тэгээд цагаад дуудсан. Хашаанаас түрж гаргаад зүүн талаар тойроод 1 дүгээр хороо хүртэл мөр нь гарсан байсан. 1 дүгээр хорооны засмал ороод мөрийг нь алдсан. Шөнө унтаж байхад 2-3 цагийн хооронд хаалга дуугарсан юм, тэр үед гарч хараагүй. Тэр үед алдагдсан байх гэж таамаглаж байна” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 14-15-р хуудас/,
Хохирогч П.Бын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2018 оны 12 дугаар сарын 30-ны өдрөөс 31-нд шилжих шөнө би 01 цаг өнгөрч байхад ирэхэд манай гэрийн хаяанд миний унадаг цэнхэр өнгийн Мустанг-5 маркийн мотоцикпь байсан. Маргааш өглөө нь би 08 цаг болж байхад боссон чинь манай гэрийн гадаа мотоцикпь алга болсон байсан...Би 2017 оны 11 дүгээр сард би Мустанг дэлгүүрээс 1,820,000 төгрөгөөр худалдан авч байсан. Одоо 1,500,000 төгрөгөөр үнэлж байна...Цэнхэр өнгөтэй хигээстэй обудтай, өөр содон гээд байх зүйл байхгүй.Улсын дугааргүй гаалийн бичиг бол байгаа би гэрээсээ олоод авчирч өгье.” гэх мэдүүлэг/1-р хх-ийн 53-56-р хуудас/,
Хохирогч Д.Агийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “... 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдрөөс 25-нд шилжих шөнө би орой 22 цагийн үед гэртээ ирэхэд манай гэрийн хаяанд манай хүрэн өнгийн Мустанг-5 маркийн мотоцикпь байсан. 2018 оны 12 дугаар сарын 25-ны өглөө 07 цаг 40 минутын үед босоход манай мотоцикпь алга болсон байсан. Тэгээд тухай үед цагдаагийн байгууллагад хандсан...Би хулгайд алдсан мотоциклио 1,850,000 мянган төгрөгөөр үнэлж байна. Аваад 1 сар гаран болж байна...2 ширхэг толь байхгүй, хойд шаврын хаалт байхгүй, гинжний хамгаалалт төмөр байхгүй, ачааны төмрийн өрөөсөн тал байхгүй суудлын бүрээс нь байхгүй, мотор цохьсон байсан. Мотоциклио би хүлээн авсан одоо энэ эд ангиудыг авч мотоциклио хуучин байсан хэвээр нь болгуулж авмаар байна.” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 85-87-р хуудас/,
Хохирогч Д.Хын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: "... 2017 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Сүхийн ам гэдэг газарт манай хонь бэлчиж байхдаа жалганаас гарч ирж байхаар нь хонин дээрээ очиход тэр жалганаас 2 залуу гарч ирээд 10-аад хонь алдчихлаа хонь шүүж явна гэхээр нь манайх руу юу гэж орохов дээ юу ч үзэхгүй юу гэж хэлсэн. Тэр 2 залуу тамхиа ороолгооч гэхээр нь тамхиа гаргаж ирээд өгөөд хамт тамхилж байхдаа хонио алдсан одоо бензин дуусч байна гэхээр нь та нар машинтай явж байгаа юм уу гэж хэлэхэд тэр машинтай явж байгаа гээд цагаан байшингийн хажууд цагаан өнгөтэй машин зогсоосон байсан. Тэгээд тэр хоёр залуу машинруугаа явсан би хониныхоо ардаас явсан. Тэгээд маргааш өглөө нь хонио бүртгэхэд манай хониноос хоёр ямаа дутсан байсан. Нэг нь цуурхай чихтэй цэнхэр ямаа, нөгөө нь шоргоолжин имтэй хар ямаа алдсан. Хар ямаа нь эм сувай ямаа байсан, цэнхэр ямаа нь нас гүйцсэн эр ямаа байсан. Энэ хоёр ямаа хоёулаа баруун талын эвэр нь цэнхэр будагтай...Нэг залуу нь намхан бор залуу байсан. Нөгөөх нь туранхай шар залуу байсан. Хоёулаа куртка, өмд өмссөн төв газрын залуучууд шиг байсан. Жижигхэн цагаан машин байсан. Би тэр хоёр залууг одоо харвал танина” гэх мэдүүлэг /1 -р хх-ийн 118-119-р хуудас/,
Хохирогч Ж.Эийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн:"... 2017 оны 12 дугаар сарын 10-даар малаа бүртгэхэд манай хониноос 4 тооны эр ямаа алга болсон байсан. Энэ үед манай өргөмөл хүү М, 2 бандитай хамт цагаан өнгийн соната-2 маркийн автомашинтай манай гэрээр ороод Алаг-Эрдэнэ сум орно гээд энэ өдөр явж байсан гэж манай мал хардаг дүү П харсан гэж байсан. 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдөр манай хониноос 2 нас нийлсэн сэрх, нэг нас нийлсэн эр хонь алдагдсан байсан. Хар ногоон өнгийн аксенттай М 2 хүнтэй явж байсан гэж манай дүү П хэлж байсан. 2017 оны 11 дүгээр сарын 20-ны үед манай хониноос 3 тооны хонь, 1 тооны ямаа хулгайд алдагдаж байсан. Энэ 3 тооны хонь хэд хэд хоногийн зайтай нэг болон хоёроороо алга болсон” гэх мэдүүлэг/1-р хх-ийн 145-147-р хуудас/,
Хохирогч Д.Дгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Манайх Арбулаг сумын 6 дугаар багийн харъяат боловч энэ өвөл Алаг-Эрдэнэ сумын Эрхэл гэх газарт өвөлжиж байгаа. Манай хонь ямаа өдөр нь Тын хонь, ямаатай бэлчээд өөрийнхөө хотонд хонодог. 2017 оны 12 дугаар сарын 28-нд хонио тоолоход бүрэн байсан. Манайх 308 хонь, 127 ямаатай юм. 2018 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр Тынх ямаа, хонь бэлчээрээс алдсан. Ийм учраас 01 сарын 06-нд манайх хонь ямаагаа тоолж үзэхэд нэг ямаа, 2 хонь дутагдсан. 2018 оны 01 дүгээр сарын 06-ны орой тоолоход 306 хонь, 126 ямаа тоологдсон. Хар зүсмийн эр ямаа алдагдсан байна. Ямаагаа 100 мянган төгрөгөөр, эр хонь 1, эм хонь 1 алдагдсан. Эр хонийг 150 мянган төгрөгөөр, эм хонийг 80 мянган төгрөгөөр үнэлнэ. Энэ асуудлыг хуулийн дагуу шийдэж иргэн намайг хохиролгүй болгож өгнө үү. Тын хонь ямааг хулгайлсан хүмүүс миний ямааг хулгайлсан гэж бодож байна. Учир нь Тын хонь мал манайхтай хамт бэлчдэг юм” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 174-177-р хуудас/,
Хохирогч В.Жгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...Манайх Галт сумын айл байгаа юм. Энэ өвөл Хужиртын даваанд өвөлжөө худалдаж аваад малтайгаа отроор орж ирээд амьдарч байгаа юм. 2017 оны 12 дугаар сарын 28-нд манай нөхөр Мөнхбат бид 2 Хужиртын даваанд хөдөө гарсан. Үүнээс өмнө Цэрэнхүү гэдэг малчнаар малаа маллуулж байсан юм. 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр малаа бүртгэхэд манай малнаас 5 тооны ямаа дутсан байсан. Манай ямаа зүүн талын эврэндээ шар будагтай, оно ухам имтэй ямаа байдаг юм. Тэр ямаанаас 3 ямаа нас гүйцсэн эр ямаа байсан. 2 ямаа сувай эм ямаа байсан” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 20-24-р хуудас/,
Хохирогч М.Гын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2017 оны 08 сарын 21-ний орой 20 цагийн үед Мөрөн сумын 13 дугаар багт байдаг Дулаанхаан дэлгүүрийн үүднээс БНХАУ-д үйлдвэрлэсэн Мустанг 5 маркийн мотоцикпио алдсан... Дараа нь цагдаагаас дуудаж миний мотоцикпийг 5 дугаар багт нэг айлын хоосон хашаанд байхад нь олсон гээд хүлээлгэж өгсөн” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 65-69-р хуудас/
Хохирогч Л.Хын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “....2017 оны 07 дугаар сарын сүүлээр Мөрөнгийн 7 дугаар хорооны 17-34 тоот хашаанд байх байшингийн хойд талын галын өрөөний вакум цонхоор хулгайч орж хоймрын авдарны цоожийг эвдээд дотор нь байсан эд зүйлийг гаргаж овоолсон байсан. Авдар дээр байсан 3 ширхэг судар, ДДШ-ийн станц алга болсон байсан.Тухайн үед Балдан гэж хүүхдийг сэжиглээд Балдантай уулзаж хаана байгааг нь заалгаж авсан.Тэгээд Сын машины суудал дор хийсэн байхаар нь судраа станцын хамт авсан...” гэх мэдүүлэг, /2-р хх-ийн 102- 106-р хуудас/
Хохирогч Э.Лийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “... 2017 оны 06 дугаар сарын эхэн үеэс 10 дугаар сарын 12-ныг хүртгэлх хугацаанд манай хониноос удаа дараа хонь, ямаа алга болсон. Би 2017 оны 07 дугаар сарын 27-ны өдөр Цагдаагийн газарт ирж бүртгүүлэхэд 9 хонь, 6 ямаа алга болсон талаар бүртгүүлсэн. Үүний дараа 10 дугаар сарын 12-ны өдөр бүртгүүлэхдээ 6 хонь хулгайд алдсан талаар бас бүртгүүлсэн. ..Өдрийн цагаар бэлчээр дээрээс хонь, ямаа алдагдаж байсан. Нэг удаа мотоцикльтой 2 хүн манай хонин дээр байсан. Намайг очиход хөдлөөд явчихсан. Дундуураа хонь дүүрсэн байсныг бол би хараа муутай учраас анзаараагүй.Тэр үед хонио бүртгэхэд 2 хонь дутсан гэж хэлж байсан...Б гэдэг нэг банди манай дүү охинтой найз гээд яваад байдаг байсан. Манайд ирж ус авч хонь услалцаж өгдөг байсан. Б ирэхдээ байнга найзууд гээд М, Павл гэдэг хүмүүсийг дагуулж ирдэг байсан. Эдгээр хүмүүсийг сэжиглэж байна. Б ирэх бүрдээ мотоциклио сольж ирдэг байсан.” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 132-133-р хуудас/,
Хохирогч Л.Хын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “...2017 оны 12 сарын 26-ны өдрөөс 31-ний хооронд Сүхийн ам гэх газраас хонь, ямаа алдсан. Эхлээд 2017 оны 12 сарын 26- ны өдөр 2 ямаа алдсан. Үүнээс хэд хоногийн дараа дахин хоёр хонь, 2 ямаа алдсан. Би М гэдэг хүүхдийг сэжиглэдэг. Хоёр хонины нэг нь төлөг байсан.” гэх мэдүүлэг, / 2-р хх-ийн 201-203-р хуудас/,
Хохирогч С.Эы мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...017.08-р сарын 21-ний өдөр 17:30 минутын үед хөдөө гэрээсээ ирсэн. Гадуур ажил хөөцөлдөөд Мөрөн сумын 6-29-05 тоотын өмнө ирсэн тэгтэл хотоос манай ах дүү нар ирсэн тэдэнтэй уулзаад эргээд гараад ирсэн чинь манай мотоцикль алга болсон байсан. Манай мотоцикль нь Энэтхэг улсад үйлдвэрлэсэн ҮАМАНА маркийн улаан хүрэн өнгийн мотоцикль байсан” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 237-238-р хуудас/,
Хохирогч Ө.Аийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Би Хөвсгөл Эрчим компанид ажилладаг юм. 2017 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр дуудлаганд явж байгаад 1 дүгээр хороонд гудамжинд шон дээр гарч айлын тог залгаж өгчихөөд дуудлага өгсөн айлруу нь орчихоод гараад ирсэн чинь миний мотоцикль алдагдсан байсан...Би мотоциклийн мөрийг хөөж явж байгаад Мөрөнгийн төвийн хойд талд миний мотоциклийг нэг хүн унаж явж байхыг нь ардаас нь хараад машинтай хөөгөөд урагш яваад хогийн цэгийн орчим алдаад араас нь гүйцэж чадаагүй алдсан.” гэх мэдүүлэг/3-р хх-ийн 14-16-р хуудас/,
Хохирогч Б.Бын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн:.....2017 оны 09 дүгээр сарын эхээр яг өдөр хоногийг нь сайн санахгүй байна. Түнэл сумын төвийн кпонк руу 09 цагийн үед очиж 5,000 төгрөгөөр бензин шахуулж авчихаад бага хүргэн Батбилэгийнд оччихоод ах Бгийнд очоод хашааных нь үүдэнд нь мотоциклынхоо нугасыг түгжилгүй орчихоод гэрт 20 орчим минут болж байгаад гарч ирсэн чинь миний мотоцикпь алдагдсан байсан. Түлхүүр нь надад байсан цагаан залгуурыг нь салгаад аваад явсан байсан” гэх мэдүүлэг /3-р хх-ийн 40-42-р хуудас/,
Хохирогч Л.Тунгалагийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “....2017 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр манай хүү Баасанбат хашааныхаа үүдэнд тавьсан мотоцикль алга болчихсон байна гэж хэлсэн.Тэгээд тэр хавиар хайгаад олоогүй...Даюун маркийн улсын дугааргүй, улаан өнгийн мотоцикль байсан.Суудлын бүрээс нь шар өнгөтэй байсан ...” гэх мэдүүлэг /3-р хх-ийн 71-74-р хуудас/,
Хохирогч Н.Бийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “... Би 2017 оны 08 дугаар сарын 10-ны орчим яг өдөр хоногоо мартсан байна. Мөрөн суманд орж ирээд хадам ээж Дэмбэрэлийн 12 дугаар багт дундаа хашааны үүдэнд өөрийн эзэмшлийн шар өнгийн хятад улсад үйлдвэрлэгдсэн, банкин дээрээ “Их хурд” гэсэн бичигтэй 2 тийшээгээ цүлхэгэр банктай улсын дугааргүй мотоциклио хулгайд алдсан. Тэр мотоциклио би 2017 оны өвөл 1.750.000 төгрөгөөр худалдаж авсан шинэ шахуу мотоцикль байсан. Тухайн үед хашааны үүдэнд мотоцикль маань асахад гараад гүйгээд очиход саарал хувцастай бага шиг залуу эрэгтэй хүн л унаад нилээн хол гудамж руу ертөнцийн зүгээр баруун тийш давхиад гудамж тойроод явахаар нь араас нь машинтай яваад олоогүй. Миний мотоциклийн маань урд хойно шаврын хаалт нь шар өнгөөр би өөрөө будчихсан харахад содон. Сэжиглэж байгаа хүн бол байхгүй намайг мотоциклио хулгайд алдахад найз эмэгтэй Ганцэцэг, хадам ээж Дэмбэрэл нар гэртээ байсан.” гэх мэдүүлэг /3-р хх-ийн 97-98-р хуудас/,
Хохирогч Б.Эын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: "... 2017 оны 08 дугаар сарын 26-ны өдөр Мөрөн сумын 13-13-01 тоотын гадаа 61-70 ХӨТ улсын дугаартай хөх өнгөтэй Мустанг-5 маркийн мотоциклио хашааны гадаа орхиод айлд сууж байгаад 30 минутын дараа гараад ирсэн чинь миний мотоцикль алга болсон байсан” гэх мэдүүлэг /3-р хх-ийн 140-141-р хуудас/,
Хохирогч Б.Дгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: "... 2017 оны 07 дугаар сарын 17-ны өдөр эхнэр 2 хүүхдийн хамт Түнэл сумын нутагт Наран гэдэг газар луу малаа маллаж байгаад 07 дугаар сарын 20-ны өдөр гэртээ ирэхэд манай гэрт хулгай орсон байхаар нь цагдаад мэдэгдсэн. Манай байшингийн вакум цонхыг цохиж ороод эд зүйл алдагдсан байсан. Алдагдсан эд зүйлээ бүртгэхэд 32 инчийн зурагт, Лха кабелийн телевизийн станц, 4 ширхэг хөөрөг, Асех брэндийн пүүз, power bank-цэнэглэгч зэрэг зүйлүүд хулгайлсан байсан.,.2017 оны 08 дугаар сарын 10-д гаргаад яг өдөр хоногийг нь сайн санахгүй байна гэх мэдүүлэг, /3-р хх-ийн 188-190-р хуудас/,
Хохирогч Б.Бгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “... 2017 оны 09 сарын 20-ны үед би он сарыг нь сайн санахгүй байна. Мотоциклио Алаг-Эрдэнэ сумын дээд хороололд байх хашааныхаа үүдэнд тавиад хашааруугаа орж түлээ хөрөөдөж байгаад 20-30 минутын дараа гарч ирэхэд мотоцикль маань алдагдсан байсан. Би мөрийг нь дагаад явсан боловч олоогүй. Сумын төвөөс урагшаа гараад явсан байсан. Би 3 хоногийн дараа мотоцикпийнхоо араас хайж яваад Түнэл сумын ойролцоо замын хажууд хойд дугуйг нь хагалаад хаясан байхаар нь очоод олж авсан юм. Миний 59- 59 ХӨЗ дугаартай цэнхэр өнгийн Мустанг-5 маркийн мотоцикль байсан юм” гэх мэдүүлэг 3-р хх-ийн 214-215-р хуудас/,
Хохирогч Т.Аын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: "... 2017 оны 08 дугаар сарын 06-ны өглөө 10 цагийн үед гэртээ ирэхэд манай байшингийн цонхны поорчик онгорхой байхаар нь гэртээ орж үзэхэд манай байшингийн хойморт байсан цүнхтэй нөүтбүүк болон нөүтбүүкний урд халаасанд байсан |ропе 5 маркийн гар утас хулгайд алдагдсан байсан ... “ гэх мэдүүлэг /4-р хх-ийн 239-240-р хуудас/,
Хохирогч Н.Тын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “... 2017 оны 12 дугаар сарын 27-28-ны үед би хонь, ямаагаа тоолоход бүрэн байсан. Дараа нь 2018 оны 01 сарын 06-ны үед хонь хариулж байгаад гэрийнхээ ард Хурцын ар гэх газар хонио орхиод гэртээ ирсэн. Удалгүй адуундаа манай дүү Цагаанчулуун яваад ирэхдээ хонь байна гэж хэлсэн. Дараа нь 15 цагийн үед Бын эхнэр утсаар яриад танай хонийг хар өнгийн жижиг машинтай хүмүүс очоод ачаад явчих шиг боллоо гэж утсаар ярьсан юм. Тэр үед цагдаагийн газарт дуудлага өгөөд ямааг ачсан гэх газарт очиж үзэхэд машины мөр гарсан байсан ба ямааг чирч машинд ачсан мөр гарсан байсан. Тэр оройгоо хонь, ямаагаа тоолоход 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдрөөс 2018 оны 01 дүгүээр сарын 06-ны өдрийг хүртэл хугацаанд 15 ямаа алга болсон” гэх мэдүүлэг /4-р хх-ийн 64-66-р хуудас/,
Хохирогч Ж.Дын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “....2017 оны 08 сарын 29-ний өдөр би 19 цаг 30 минутын үед Мөрөн сумын 11-22-08 тоот хашааны үүдэнд өөрийнхөө цагаан өнгийн супер бенни маркийн мотоциклийг үлдээгээд гэртээ орж 10 орчим минут болоод гараад ирэхэд миний мотоцикпийг хүрэн шар алаг курткатай эрэгтэй хүн асаагаад хөдлөөд цаашаа явж байхаар нь би араас нь явган гүйгээд гудамжны үзүүрт ирээд такси зогсоож суугаад араас нь явсан ч хойд талруу гараад баруун тийшээ нэвт яваад эргэж 5 дугаар хороо руу ороод алга болчихсон. Тэгэхээр нь би цагдаад ирж хэлж байгаа юм...Миний мотоцикль 2013 онд үйлдвэрлэгдсэн, 58-77 ХӨЗ улсын дугаартай цагаан өнгийн мотоцикль байсан. Би энийг 2014 онд Шр нь 1,450,000 төгрөгөөр худалдаж аваад бичиг баримтыг нь бүрдүүлээд дугаар авсан байсан. Миний мотоцикль суудал дээрээ ногоон алаг бүтээлгэтэй, яндан талын сэнж, ачаа, урд кырло нь гагнууртай байгаа, урд талын цагаан нүүргэвч, урд талын өвдөгний хамгаалалт, ард талын ачаан дээр нь улаан өнгийн цацруулагч наасан байгаа. Би мотоциклио шууд хараад танина.” гэх мэдүүлэг /5-р хх-ийн 78-р хуудас/,
Хохирогч Б.Тын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “... 2019 оны 05 дугаар сарын 21-нээс 22-нд шилжих шөнө Мөрөн сумын 14-33-08 тоотод гэртээ унтаж байхад байшин налуулсан байсан. Миний хятад мотоцикль хулгайд алдагдсан. Би 22-ны өглөө босонгуутаа л мэдсэн. Мотоциклийг маань урд хаалгаар хүн түрээд явсан мөр байсан тэгээд тэр мөрөөр мөшгиж явахад манайхаас хойш 2 гудамжны араар ороод цаашаа гудамжны үзүүрт очоод урагшаа эргэн гудамжнуудын баруун талаар урагш явж манай гудамжруу баруун талаас 2 дахь хаалга буюу Мөрөн сумын 14- 33-02 тоот руу орсон мөр байхаар нь тэр хашаа руу орж үзтэл байшингийн ард нь миний мотоцикпийг түшүүлээд тавьчихсан байсан. Тэгээд тэр айлын хүмүүсээс асуутал мэдэхгүй манайд ийм мотоицкль байхгүй байсан хаанаас яаж орж ирснийг мэдэхгүй байна гэхээр нь цагдаа руу утасдаж мэдэгдсэн юм. Тэр айлд эмэгтэй голцуу хүмүүс байсан. Миний мотоицкль хятад улсад үйлдвэрлэгдсэн шар өнгийн Мустанг-5 маркийн 800,000 төгрөгөөр өнгөрсөн жил худалдаж авсан юм” гэх мэдүүлэг/5-р хх-ийн 141-144 -р хуудас/,
Хохирогч Ц.Уын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “... 2019 оны 03 сарын 30-ны өдөр би Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 10 дугаар багийн нутаг Талын хонхорын 2 дугаар гудамжны 17 тоотод оршин суух өөрийн хамаатны ах Оын хашаанд мотоциклийг нь янзалж өнжөөд орой болчихоор нь хонохоор болоод өөрийн эзэмшлийн 72-77 ХӨЗ улсын дугаартай Мустанг 200 маркийн саарал өнгийн мотоциклио О ахын хашаа руу нь оруулаад байшингийнх нь урд тавьсан. ... Ингээд шөнө унтаж байтал миний нүд өвдөөд болохоо байхаар нь дүүгийндээ очиж эхнэрээр нь хөхний сүү хийлгэх гээд О ахын гэрээс гарахад миний мотоцикль байхгүй болчихсон байсан” гэх мэдүүлэг/5-р хх-ийн 180-184-р хуудас/,
Хохирогч С.Бгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “....2019 оны 05 дугаар сарын 31-ны өдрийн 21 цагийн орчим манай хажуу хашааны Ч ах дуудахаар нь хашааны үүдэнд мотоциклио данхраадчихаад хашааруу нь ороод гэрийн сүүдэрт сууж байхад өндөр шар царайтай залуу орж ирээд Болдоо гэх айл асуусан.” Тийм айл байхгүй гэж хэлсэн. Тэр залуу хашаанаас гараад явж байгаа харагдсан. Тэгсэн цуг сууж байсан Ч ах чиний мотоциклийг нөгөө хашаанаас гараад явсан залуу унаад явчихлаа гэсэн. Би хашаанаас гүйгээд гарч ирэхэд унаад хөдөлж байсан. Араас нь хүргэн Үүрээтэй хамт приүс 20 маркийн машинаар хөөгөөд мөрөнгийн ар тал руу гарахад хатгал явах аспальтан зам дээр хоёр цагдаа зогсож байхаар нь очоод мотоциклоо алдчихлаа гэж хэлээд мотоциокпь унаад зугтааж байгаа залууг зааж өгсөн. Тэр хоёр цагдаа машинаа унаад нөгөө мотоцикль унаад зугтаасан залуугийн зүг рүү хөдөлсөн. Би цагдаа барина гээд хөдөлсөн юм чинь олдоно гэж бодоод гэрлүүгээ харьсан...” гэх мэдүүлэг, /5-р хх-ийн 246-249-р хуудас/
Хохирогч Н.Бын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2019 оны 12 сарын 14-ний өдөр мөнгөлөг саарал өнгийн Соната 6 маркийн машинтай /улсын дугаарыг мэдэхгүй байна/ үл таних 3 залуу манай хониноос 4 хонь хулгайлж 1 хонийг жалганд алж хаясан байсан. Тэр өдөр уг 3 залуугийн нэгийг нь хөөж барьж авсан бөгөөд цагдаа нарт хүлээлгэж өгсөн” гэх мэдүүлэг, /6-р хх-ийн 100-102-р хуудас/
Гэрч С.Ггийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “..2018 оны 12 сарын 27-ны л үед юм шиг байна лээ. Манай ээж аймгийн нэгдсэн эмнэлэгт хэвтсэн байх үед М манай гэрт нэг мотоцикль аваачсан юм шиг байна лээ. Тэр мотоциклийн эзэн нь манай зүс таних хүн байсан. Тэр хүн нь цагдаа сэргийлэх болсон байхаар нь би Маас асуусан чинь: Б бид хоёр нэг мотоцикл аваад ирсэн юм. Эзэн нь ирээд мотоциклоо авчихсан юм гэж хэлсэн. М Б хоёрыг манайд мотоцтикль авч ирсэн гэдгийг тэгж л мэдсэн...” гэх мэдүүлэг, /1-р хх-ийн 23-24-р хуудас/,
Гэрч Г.Яын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2017 оны 08 сарын 21-ний өдөр Мөрөн сумын 13 дугаар багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг Дулаанхан дэлгүүрийн үүднээс улаан өнгийн Мустанг 5 маркийн мотоциклийг манай ээж харж байгаад дэлгүүр ороод гараад ирэхэд алга болсон байсан тухай цагдаад мэдэгдсэн. Тэгтэл манай мотоциклийг 5 дугаар багт айлын хоосон хашаанд аваачаад тавьсан байсныг цагдаа нар олж хүлээлгэн өгсөн” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 71-р хуудас/,
Гэрч Д.Бийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “2017 оны 07 дугаар сарын сүүлээр өдрийг нь санахгүй байна. Хөдөөнөөс хадам ээж Х бид хоёр Мөрөн рүү ороод ирсэн чинь хадам ээжийн 7-17-33 тоот хашаанд байх байшингийн цонхоор хулгайч ороод судар, телевизийн станц алдагдсан байсан...Тэгсэн Б аваагүй л гээд байсан. Тэгснээ Б байшингийн хойно гарч зогссоноо намайг хадам ээжээсээ салаад хүрээд ир гээд дуудахаар нь яваад очсон чинь Б би хулгай хийгээд авчихсан юмаа танай ээжээс айгаад хэлж чадахгүй байна гэж хэлсэн. Судар хаана байгаан гэсэн чинь Сгийн хашаанд машин дотор байгаа гэж хэлсэн. Сн гэдэг нь Бийн найз л даа би танина. С манай хүүгийн ангийн хүүхэд юм. Тэгээд би хадам ээж Хын хамт Сгийн хашаанд очоод жижиг машины урд суудал доороос нь хулгайд алдсан судар, станцаа авсан. Тэгээд ламд очиж ном уншуулаад гэртээ харьсан” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 79-80-р хуудас/,
Гэрч Э.Бийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Би С, Т нарын хамт Х гуайн Мөрөн сумын 13 дугаар багт байдаг хашаанд байх эзэнгүй байшингаас хулгай хийсэн...Тэгээд маргааш нь Х гуайн эд зүйлийг буцааж өгсөн...2017 оны 8 дугаар сарын үед би эмийн сан руу яву эм авах далимаар Мөрөн сумын 13 дугаар багийн С гэдэг найзынхаа гэрээр ороход хашаанд нь шар өнгийн мотоцикль байшингийн зүүн талд байсан...Б, М 2 манай гэрт ирээд нөүтбүүк, утас 2 зарах гэсэн юм гэхээр нь зах дээр нөүтбүүкийг нь 40.000 төгрөгөөр зарсан.: Тэгээд 20.000 төгрөгийг нь М, Б хоёрт өгсөн...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 108, 3-р хх-ийн 105, 244-р хуудас/
Гэрч Х.Аийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “....2017.08-р сарын 21-ний өдөр 16 цагийн үед Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 6-р багт байдаг нөхрийн хамаатан садны айлд ирээд гадуур ажил хөөцөлдөж яваад дахин ирээд гарч явтал УБ хотоос ах дүү нар нь гудамжинд зөрж өнгөрсөн бид хоёр эргээд хойноос нь Мөрөн сумын 6-29-05 тоотод ирээд тэд нартай ярьж байгаад гараад мотоциклио авах гэтэл байхгүй болсон байсан тэгээд л цагдаад хандсан...” гэх мэдүүлэг, /2-р хх-ийн 204-р хуудас/
Гэрч Ц.Бгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2017 оны 9 дүгээр сарын үед Б нь танай хашааны араас мотоциклио алдсан хүрээд ирээч гэхэээр нь очсон. Бын алдсан мотоцикль нь Мустанг-5 маркийн мотоцикль байсан...” гэх мэдүүлэг /3-р хх-ийн 46-р хуудас/
Гэрч Ш.Гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Сондор дэлгүүрийн ойролцоо явц байхад Балдан, С хоёр машинаас бууж ирээд мотоцикль зарах гэсэн юм. Урд нь унаж байсан хонда лого гэдэг машинаараа сольсон юм. Яаралтай мөнгөний хэрэг болоод хямдхан зарна гэсэн...Тэгээд 450.000 төгрөгөөр худалдаж авсан...Хөх өнгийн Хенсин маркийн хятад мотоциклийг 550.000 төгрөгөөр худалдаж авсан...Б, Т нар Мустанг-5 маркийн 61-70 ХӨЗ улсын дугаартай мотоцикльтой ирээд надаас 100.000 төгрөг зээлж аваад явсан. Би тэр мотоциклийг нь худалдаж аваагүй...Б, М 2 эмээл үзүүлсэн. Би эмээл мэдэхгүй болохоор бэлэн мөнгөө авна гэж хэлсэн. Тэгээд 500.000 төгрөгийн зээлэндээ Даюун маркийн мотоциклийг өгсөн... 2017 оны 07 сард Т Б нар нэг эмээл худалдаж авсан байсан. Тэр үед Б нарын таньдаг нэг залуухан бандиас хөх өнгийн Хенсим маркийн, хуучин мотоцикль 550 мянган төгрөгөөр худалдаж авсан. Энэ мотоциклийг би дараа нь 650 мянган төгрөгөөр зарсан. Надад мотоцикль зарсан хүнийг Б, М, Б нар танина. Би бол нэрийг нь ч санахгүй байна. Надад тэр мотоциклийг худалдан авах саналыг Т, Б нар тавьсан. Дараа нь Б М нараас улаан өнгийн Даюун маркийн мотоциклийг надад өгсөн. Надад Т, Б хоёр эмээл авахдаа зээлсэн 500 мянган төгрөгнийхөө оронд эмээл өгсөн байсан юм. Тэгээд тэр эмээлийг надаас авахын тулд энэ улаан өнгийн Даюуныг Б М нар надад өгсөн. Хаанаас авсан юун мотоцикпь болохыг мэдээгүй. Энэ мотоциклийг би зарсан. Хэдээр зарснаа одоо сайн санахгүй байна. Үүний дараа 2017 оны 08 бил үү 09 сард байх. С Б нар Сгийн хөдөө гэрт унаж байсан гээд улаан өнгийн Даюун мотоцикль авчраад надад 400 мянган төгрөгөөр зарсан. Би түүнийг нь цааш нь зарсан. Үүний дараа 2017 оны 08 сард байх. Хайрхан маркийн хөх өнгийн хужаа мотоциклийг М, Б, С нар надад 450 мянган төгрөгөөр зарсан. Энэ хүмүүс ногоон өнгийн Соната 2 маркийн машинтай, машиныг С барьсан явж байсан. Мотоциклийг Б уначихсан явж байсан. Би СОндор дэлгүүрийн гадаа эд нартай тааралдсан юм. * Мотоциклийг зарсан. Дараа нь Б надад ямаха маркийн мотоцикль байна. Авах уу гэхээр нь очиж үзсэн. Тосонцэнгэлд тэр мотоцикль байсан. Тосонцэнгэлийн төв дээр очиж Бтэй уулзахад Б хөдөө унадаг юм. Зарна гэхээр нь 400 мянган төгрөгөөр авсан. Жижигдүү хүрэн өнгийн улсын дугааргүй ямаха маркийн мотоцикль байсан. Угаасаа энэ хүмүүсээс авсан мотоциклууд бүгд улсын дугааргүй, гэрчилгээгүй байсан...2017 онд хүнээс дөрвөөс таван мотоцикль худалдаж авч байсан. Мөн Хайрхан, Мустанг-5 маркийн мотоцикль худалдаж авч байсан. Хоёр жилийн өмнө байсан болохоор сайн санахгүй байна...” гэх мэдүүлэг /3-р хх-ийн 103, 147, 4-р хх-ийн 02, 105-106, 5-р хх-ийн 105-р хуудас/
Гэрч Д.Тын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2017 оны сүүлээр Мөрөнгийн зах дээр машинаа янзлуулж байхад Ганаа гэх залуу эмээл зарна гэж байсан... Тэгээд 250.000 төгрөгөөр эмээлийг худалдаж авсан. Би эргүүлээд 300.000 төгрөгөөр хүнд зарсан...” гэх мэдүүлэг /3-р хх-ийн 246-р хуудас/
Гэрч Б.Эын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2018 оны 01 сарын 06-ны өдөр 18 цаг 17 минутын үед түүхий эд авдаг цэгт 4 эрэгтэй хүн хар өнгийн аксенттай ирсэн. Машиных нь дугаарыг хараагүй. Энэ хүмүүс 4 ширхэг ямааны мах манайд өгсөн. Нийтдээ 100 кг 500 грамм мах болсонд 271 мянган төгрөгөөр худалдаж авсан. Мөн 4 ширхэг ямааны арьсыг нэг бүрээр нь 26 мянган төгрөгөөр нийтдээ 104 мянган төгрөгөөр худалдаж авсан. Мах тушаасан хүмүүсийн нэр хаягийг бүртгэж аваагүй байна. Учир нь энэ хүмүүстэй Тайван гэдэг залуу хамт ирж мах тушаасан. Арьсыг нь мөн тушаасан. Энэ хүнийг би өмнө нь таньдаг, нядалгаа хийдэг, манай нутгийн залуу болохоор нь эргээд уулзах эзэнтэй учраас хулгайн мал, мах гэдгийг мэдээгүй. Тайванг бойн дээр нядалгаанд оруулсан малаа авчирч өгч байна гэж ойлгосон. Ийм учраас нэр усыг нь бичиж аваагүй. Тэгээд ч камерт бичигдэж байгаа болохоор хулгайн эд зүйл биш гэж бодсон. Намайг хүсүүс Морго гэж дуудсаар байгаад таних танихгүй хүмүүс энэ нэрээр дууддаг юм. Одоо хүмүүс Морго гэдгээр л таньдаг” гэх мэдүүлэг /4-р хх-ийн 79-80-р хуудас/,
Гэрч Л.Чийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2017 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Алаг- Эрдэнэ сумын нутаг Далангийн ам гэх газарт байх манай гэрт Ш, М, Г, С 4 цагаан өнгийн аксент маркийн машинтай ирсэн. Би Шыг ирж малын тарилга хийлц гэж дуудсан байсан. Ш манай төрсөн эгч Нарантуяагийн хүүхэд юм. Ш манайд энэ хүмүүсийг дагуулж ирсэн. Ггийн машин замдаа эвдэрсэн гэсэн. Уг нь хоёр машинтай ирж байсан юм. Манайд ирэхээр нь манайх хоол хийж өгсөн. Хоол идэцгээгээгд 20 цагийн үед дөрвүүлээ явцгаасан. Тэгээд шөнө 03 цагт согтуу ирцгээсэн. Нөгөө цагаан аксенттайгаа дөрвүүлээ ирцгээсэн. Нэлээд согтуу байцгаасан. Нэг шил архитай ирээд тэрнийгээ 06 цаг хүртэл ууж сууцгаасан. Тэгээд манайд унтаад өглөө 9 цагт босож тарилга хийлцээд 11 цагт явцгаасан. Г ярихдаа машин эвдэрсэн гээд миний портероос масло авах гэж байхаар нь болиулсан. Эд нар манайд байхдаа согтуурхаж нэлээд юм ярьсан. Хулгай хийдэг гэж ярьсан. Сүхийн амнаас хонь, ямаа хулгайлж зардаг гэж М ярьж байсан. Бүгдээрээ л хамт нийлж хонь, ямаа хулгайлдаг талаараа ид бах болгоод инээлдээд ярьж байсан. Манай эхнэр ч сонссон. Эхнэр бид хоёр үүнийг сонсоод Шын ээжид нь хэлмээр юм байна даа гэлцэж байсан. Сүхийн амнаас нэлээд хэдэн удаа машинтай явж хулгай хийсэн гэж ярьсан. Яг хэдийнээс хэдэн тооны мал, хэзээ хулгайлсан талаараа тодорхой яриагүй боловч энэ дөрөв нийлж хулгай хийдэг нь тодорхой байсан. Ярианаас нь мэдэгдэж байсан. М гэдэг нь Сүхийн амны, мал бэлчээрийг сайн мэддэг гэж ярилцаж байсан” гэх мэдүүлэг /4-р хх-ийн 76-78-р хуудас/,
Гэрч Б.Нгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Ш 2018 оны 1 дүгээр сарын 01-ны оройны 22 цагийн үед манай гэрт ирээд Быг аваад явсан...Би хүүгээ 2020 оны 1 дүгээр сарын 07-ны оройны 21-22 цгаийн үед 9 дүгээр хорооны Гэрэлт гэх газраас олж авсан. Тухайн үед хүү маань М, Ш нартай хамт байсан...Би тэд нарыг хулгай хийсэн талаар мэдээгүй...” гэх мэдүүлэг /4-р хх-ийн 82-р хуудас/
Гэрч Р.Гын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Манай хүү Ш хааяа таксинд явдаг. Машин Сандагийн Отгонбат гэж хүний нэр дээр байдаг. Гэхдээ ямар нэгэн тооцоо байхгүй. Нэр дээрээ шилжүүлж авч чадаагүй...Хулгай хийсэн зүйлийн талаар мэдэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /4-р хх-ийн 85-р хуудас/
Гэрч Д.Эын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...М нь өнгөрсөн жил сурж байгаад гарчихсан. Б өнгөрсөн жилээс манай ангид шилжиж орж ирсэн. Б нь байнга хичээл тасалчих гээд байдаг хүүхэд юм. Бд эцэг, эхийн байнгын хяналт шаарддаг. Би ээжтэй нь байнга ярьж хичээлд суулгадаг. Быг гэмт хэрэг үйлдсэн талаар мэдэхгүй...” гэх мэдүүлэг /4-р хх-ийн 90-р тал/
Гэрч Ө.Эы мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2017 оны 12 дугаар сарын 28-ний өдөр намайг гэртээ байхад манай гэрт М, Ш 2 манай гэрт ирсэн. Би өмнө нь барилгын 5 давхрын ажлыг гүйцэтгэгчээр авч ажиллуулж байхдаа Мыг ажиллаж байсан болохоор таньдаг юм. Тэгээд машинаасаа 1 тооны хонь 2 тооны ямаа авчраад бид нар хүн зодчихсон юм. Мын ээж бид нарт энэ хонь ямааг өгсөн юм. Та хэдэн төгрөгөөр янзлах юм гэхээр нь нэгийг нь 3.000 төгрөгөөр янзална гээд би нядалж өгөөд махыг нь арьстай нь аваад надаас мах авдаг газар байна уу гэхээр нь би махны ченж Г гэдэг хүнд би хамт аваачиж өгөөд 160.000 төгрөг билүү 170.000 төгрөг болсон. Надад нядалсны хөлс 10.000 төгрөг өгсөн. 2017 оны 12 дугаар сарын 30-ны өдөр манай гэрт Ш, М 2 ирээд газар дээр нь нядлах уу гэхээр нь үгүй би гэртээ нядална гэж хэлээд хамт Сүхийн ам гэдэг газарт очоод айлын эзэнгүй хонийг Ш, М 2 тууж ирээд жалганд оруулж байгаад 3 тооны ямааг бид 3 Шгийн машинд ачаад Мөрөнгийн төвд орж ирээд манай хашаанд би нядлаад махыг нь Морго ченжид зараад 200.000 төгрөг болоод надад 60.000 төгрөгийг нь өгөөд үлдсэнийг нь тэр 2 хувааж авсан. 2018 оны 01 дүгээр сарын 2-ны өдөр намайг гэртээ байж байхад манай гэрт М, С, Ш 3 бас танихгүй 2 хүнтэй хамт ирээд 5 ямаа надаар нядлуулаад надад 20.000 төгрөг өгсөн. Махыг нь зах руу явж зарсан гэж байсан. Би хамт явж зараагүй. Үүнээс хойш 2 хоногийн дараа манай гэрт М, С, Ш бас нэг танихгүй өмнө явж байсан бандитай ирж 4 тооны ямаа нядлуулаад махыг нь Морго ченжид өгсөн. Би махаа өгч байхад нь ардаас мотоцкльтой очиход надад нядалсны хөлс 15.000 төгрөг өгсөн. Үүнээс хойш болон өмнө нь манай гэрт ирж мал нядлуулаагүй...” гэх мэдүүлэг /4-р хх-ийн 92-р хуудас/,
Гэрч Л.Сгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Би эхээс наймуулаа хамгийн том нь би дараа С, Т нь 4 дэх нь юм. С нь 9 дүгээр ангийг Мөрөн сумын 1 дүгээр сургуулийг төгсөөд Мэргэжил үйлдвэрлэлийн төвийн автозасварын ангийг төгссөн. 2016 оноос 2017 оны хооронд Увс аймгийн Улаангомд цэргийн алба хаасан. Урд өмнө нь гэмт хэрэг зөрчилд холбогдож байгаагүй. Т 9 дүгээр анги төгсөөд сургууль төгсөөд хөдөө Алаг-Эрдэнэ сумын Яргис гэх газарт мал дээр байдаг байсан. Мөрөнд нэг гэр байдаг болохоор манай дүү нар Мөрөн, хөдөө гэж амьдардаг. Манай аав ээж хоёр 10 жилийн өмнөөс тусдаа шахуу амьдрах болсон. Сүүлийн 3 жилийн өмнөөс тусдаа амьдрах болсон. Зарим үедээ ээж гэртээ ирж байдаг. Угаасаа бид нар багаасаа хаягдаад сурчихсан болохоор аав ээж гээд байдаггүй юм. С, Т нар хулгайн гэмт хэрэг холбогдох болсон шалтгаан нь Б, М хоёр л уруу татаж гэмт хэрэгт орууллаа. Балдан нь их л дээрэлхүү, дарангуйлагч зантай юм шиг байсан. Бид нар аав ээжээсээ мөнгө төгрөг аваад байдаггүй, өөрсдөө л болгодог. Бид нарт өөрийн гэсэн мал хунар байхгүй, манай аавын ээж нь гэж хүн байдаг. Тэр хүн бүгдийг мэддэг. Бид нарт өөрсдийн гэсэн орлого байхгүй. Хаяа аавыг хөдөөнөөс орж ирэхээр нь гурил будаагаа авахуулна. Мөнгө төгрөг нэхэхээр нь ааваасаа ав, ээжээсээ ав гэдэг. Манай дүү нар хөдөө байдаг байсан хөдөө байхад аав ээжтэйгээ нийлээд “бараг авах ёсгүй эхнэрээ авсан, гарах ёсгүй хүүхдүүд гарсан гэж ” хөөж туусан байсан. Танай ээж тэнээд ирдэггүй энэ тэр гэдэг юм. Б, М хоёр зун манайд л байдаг байсан. Энэ хоёр янз бүрийн хүмүүс дагуулж ирдэг...” гэх мэдүүлэг /4-р хх-ийн 110-р хуудас/
Гэрч Б.Дийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “....2019 оны 05 дугаар сарын 22-ны өглөө босоод бие засах гээд гэрээсээ гартал хашаан дотор нэг танихгүй эмэгтэй хүн ээж Отай цуг байшингийн араар орчихсон юм ярилцаад гар утсаар зураг дараад байхаар нь очиж харахад байшингийн ар талруу улаан өнгийн мотоцикль байсан. Тэр танихгүй эмэгтэй мотоциклио алдсан энэ манай мотоцикль байна та нар муу сайн хулгайч нар авсан байна. Цагдаа дуудаж шалгуулна гэсэн. Манайд өмнө нь ийм мотоцикпь байхгүй урьд шөнө л хүн оруулж тавьсан байсан. Тухайн үед гаднаас манай хамаатны Гийн Г гэдэг баньд ирсэн унтаж байсан бид нарыг гадаа юм ярилцаж байх хооронд гараад зугтаачихсан байсан. Тэр мотоциклийг өнгөрсөн шөнө Г л авч ирсэн болж таараа учир нь ээжид өглөө Тосонцэнгэлээс мотоцикль авч ирлээ гэж ярьж байсан. Г манайд ирээд 7 хонож байгаа юм. Өчигдөр орой Г 23 цагийн очим манайхаас гараад явсан. Өнөө өглөө үүрээр ирж унтсан. Тэгэхдээ л тэр мотоциклийг авч ирсэн байна лээ” гэх мэдүүлэг/5-р хх-ийн 145-146-р хуудас/,
Гэрч Д.Огийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Г манад ирээд ярихдаа Тосонцэнгэл сум руу явж мотоцикль авчирна гэж хэлээд 23 цагийн үед гэрээсээ гараад явсан. Шөнийн 4 цагийн үеди Г унтахаар орж ирэхээр нь мотоциклио авчирсаныг асуухад мотоциклио аваад ирлээ. Байшингийн ард талд тавьсан гэж хэлсэн...гэх мэдүүлэг /5-р хх-ийн 149-р хуудас/
Гэрч Ч.Оргодолын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Хашаан дотор байсан Уын шаргал туяатай саарал өнгийн 72-77 ХӨЗ улсын дугаартай мотоцикль байхгүй байсан...Тэр мотоциклийн мөрийг андуураагүй бол 13 дугаар багийн чиглэлд явсан байсан...” гэх мэдүүлэг /5-р хх-ийн 187-р хуудас/
Гэрч Ц.Чын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “....Манай хашааны үүдэнд Б мотоциклио данхраадчихаад хашаанд орж ирээд сууж байхад хашааруу айл асуусан залуу орж ирсэн. Тэр залуу хашаанаас гараад явж байгаа харагдсан. Тэгээд сууж байхад манай хашаанаас гараад явсан залуу Бгийн мотоцикпыг асааж унаад зугтаасан.” Б хашаанаас гараад араас нь явган гүйгээд гүйцээгүй буцаж ирээд машинтай хүнтэй араас хөөгөөд явсан...” гэх мэдүүлэг, /5-р хх-ийн 250, 6-р хх- ийн 1-р хуудас/
Гэрч Д.Пүрэв-Очирын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2019 оны 12 дугаар сарын 14-ний өдөр нөхөр Б нь малаа услахаар явсан. Орой 23 цагийн үед Б хулгайч барьж ирлээ гээд нэг залуу дагуулж ирсэн. Тэр залуу нь 20 орчим насны туранхай залуу байсан...Нэг машинтай залуу нь намайг хараад зугтчихлаа гэсэн утгатай зүйл Б хэлсэн...” гэх мэдүүлэг /6-р хх-ийн 104-р тал/
Гэрч У.Г ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Тэр барьж авсан хүн 20-25 насны шардуу царайтай хар куртиктэй, түрүүтэй гуталтай залуу байсан. Тэр залуугаас ямар учиртай явааг асуухад ахаа би хониноос чинь нэг хонь л барьж авах гэсэн юм. Авч чадсангүй, явуулчих гэж байсан. Та нар хэдүүлээ явсан юм гэхэд бид нар гурвуулаа явсан гэж байсан. Тэр залууг өчигдөр цагдаа дуудаад орой өгөөд явуулсан...” гэх мэдүүлэг /6-р хх-ийн 108-р хуудас/
Гэрч Ц.Цын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Г, Б бид гурав юм ярьж зогсож байхад 10 гаран тооны хонь цаад жалгаас гарч ирсэн. Юун хонь юм бол гээд хартал цаана нь хоёр залуу уул өөд өгсөөд зугтаад гүйж байсан. Г, Б бид 3 хөөж байгаад нэг залууг нь барьж аваад цагдаа дуудан хүлээлгэн өгсөн...” гэх мэдүүлэг /6-р хх-ийн 110-р хуудас/
Шүүгдэгч Э.Мын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “..2018 оны 12-р сарын 24-ны үед Сондор дэлгүүрийн тэр хавьд нэг хашаа руу хүрэн өнгийн мотоцикл орж байхыг хараад орой нь хулгайлахаар шийдсэн. Тэгээд орой нь Б бид хоёр 02 цагийн үед нөгөө хашаа руу очоод Б хашааг давж ороод мотоциклийг түрж гаргаж ирсэн. Б мотоциклийг түрээд гудамжны үзүүрт аваачиж асаагаад уруудаж 13 хороонд Бямбадоржийн ахын гэрт ирсэн. Тэгээд нэг орой Б тэр мотоциклийг унаж яваад моторыг нь зууруулчихсан байсан. Моторыг нь засах гэж байснаа Б: мотор солиод тавьчихъя мотоцикл хулгайлъя гэхээр нь би болъё, тахир голыг нь засаад тавьчихаач гэж хэлсэн. Тэгээд моторыг нь задлаад засах гэсэн ч болохгүй дахиж мотоцикл хулгайлж моторыг нь сэлбэж тавихаар болоод гарсан. 2018 оны 12-р сарын 30-ны үед бид хоёр 5-р дугаар хороонд нэг мотоцикл авах гэж очоод зүс танидаг хүн байхаар нь авахгүй явж байгаал нэг шөнө 02 цагийн үед нөгөө мотоциклийг хулгайлсан. Хулгайлсан мотоциклоо Ггийн гэрийн гадаа аваачиж үлдээгээд явсан. Тэр үед Г гэртээ байгаагүй, эзэнгүй байсан. Маргааш өглөө нь эзэн нь гэрт ирээд мотоциклоо авчихсан. Тэгтэл Б дахиж мотоцикл хулгайлж эвдэрсэн мотороо засна гэхээр нь тэгье гээд 2019 оны 01 сарын 7-ны үед Б бид хоёр 9 дүгээр хороонд явж байгаад нэг хашаанд мотоцикл байхыг хараад шөнө 02 цагийн үед очиж хулгайлсан. Тэрний маргааш өглөө цагдаа нарт баригдсан...2018 оны 12 дугаар сарын 29-30-ны шилжих шөнө 3 цагийн үед Б бид хоёр Б.Бгийн ахын гэр болох зам ангийн урд хашаанаас гараад Мөрөн сумын 5 дугаар баг руу явсан. Учир нь тэнд айлын гадаа мустанг-5 маркийн мотоцикль байсанг 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн үед харсан...М орж ирээд өргөлцөөд өгөөч гэж надад хэлсэн. Тэгээд бид хоёр хашааны гадаа гараад нугасны түгжээг нь эвдээд асаах гэтэл бүр асахгүй болохоор түрээд 1 дүгээр багт Урнаа гээд айлд үүрээр очоод галлаж байгаад асаагаад Ггийн гэрийн гадаа аваачиж орхисон. Тухайн үед Ггийн гэрт хүн байгаагүй...Сондор дэлгүүрийн тэнд явж байтал хашаан дотор хүрэн өнгийн хятад мотоцикль байсан. Б хаалгаар ороод нөгөө мотоциклийг түрээд гараад ирсэн. Би хашааны буланд хүн хараад зогсож байсан...2017 оны 12 дугаар сарын дундуур Мөрөн сумаас Шын хар өнгийн машинтай хулгай хийхээр Г, С, Ш бид нар Сүхийн ам руу явсан...Ш бид хоёр хонинд явж байсан өвгөнтэй уулзаад өвгөнөөс мал асуугаад өвгөнийг гэр рүүгээ явсан хойгуур нь хонь ямаанаас нь 2 тооны ямаа хулгай хийж аваад Олны өтгөөр яваад жалганд нь ямаагаа нядлаад Мөрөн сум руу махыг нь оруулж ирээд зах дээр танихгүй хүнд өгчихсөн...Би өөрийнхөө хониноос буюу Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 9 дүгээр багийн Хужиртын давааны Хужиртын ам гэх газарт байх газраас 2 удаагийн үйлдлээр 2 тооны ямаа, 1 тооны хонийг Ш, Г, С нарын хамт бүлэглэж хулгайлсан...Уригтын агуу гэх газарт бэлчиж байсан хониноос бөөгнүүлж байгаад Ш бид хоёр 1 тооны хар ямаа, хөх сэрх хоёрыг барьж аваад машины багажинд хйисэн...Хоёр хоногийн дараа С, Г бид гурав манай хонийг гэрийнхээ урд хаваржааны хажууд бэлчиж байхаар нь бөөгнүүлж бйагаад хөх хүзүүтэй эр хонийг багажинд хийсэн...2018 оны 1 дүгээр сарын эхээр Мөрөнгийн төвөөс Шын аксент маркийн машинтай С, Ш, Г, Б бид нар Хужиртын давааны чиглэлд ямаа хулгай хийхээд яваад ууланд бэлчиж байсан хонь, ямаанаас хулгай хйихээр болоод Быг явуулаад хонь ямааг нь туулгаад 5 тооны ямаар барьж аваад Мөрөн сум оруулсан...Т, Соогий бид 3 Дулаанхаан дэлгүүрийн үүдэнд байсан үзмэн ягаан өнгийн мустанг-5 маркийн мотоциклийг хулгайлсан...Хонинд явж байгаа хүн байхгүй байхаар нь 2 нь мотоциклиор хонийг бөөгнүүлж байгаад Б бид 2 нэг, нэг хонь барьж аваад Павл, Бандиагийн араар нэг хонь тэвэрч суугаад Бгийн араар би нэг хонь тэвэрч суугаад тэр хавьд хүнгүй газарт орж 2 хонио нядалсан...Т Б бид 3 нэг дүгээр багийн баруун талын захын гудамжнаас би Бтай хамт үзүүрт зогсож байхад Павл явж нэг мотоцикль хулгайлсан...Тэгээд би хүн харж байхад Б, Павл 2 яваад Павл мотоцилиос бууж тэр улаан өнгөтэй мотоциклийг асаагаад явсан...2017 оны 9 дүгээр сарын эхээр Алаг-Эрдэнэ сумын төвөөс Б, Павл, бид 3 хөх ангийн мустанг-5 маркийн мотоцикль хулгайлсан...Б, С 2 банкин дээрээ Их хурд гэсэн бичигтэй хятад мотоциклийг хулгайлсан...10 дугаар хороонд нэг байшинтай айл эзэнгүй, гэрэлгүй байхаар нь С бид хоёр хашааг давж ороолд С эхлээд хавтгай зурагт, станц хоёр гаргаж ирсэн. Би хашаа давуулаад Бод өгсөн. С эргэж ороод эмээл, хазаар, повер банк гэсэн зүйлүүдийг гаргасан ирсэн...Б банзаар байшингийн цонхийг цохиж онгойлгоод би гадаа хүн харж байхад Б цонхоор орж нэг цүнхтэй зүйл гаргаж ирсэн... 2017 онд, 12 сарын 24-25-ны үед яг өдрөө тодорхой санахгүй байна. Би өөрийн танил С, Ш буюу Ш, Г нарын хамт дөрвүүлээ Сүхий ам руу Ггийн цагаан өнгийн Соната 2 маркийн машинаар явсан. Ямаа хулгайлъя гэж тохиролцоод хамт явсан. Өдрийн 13-14 цагийн үед байх гэж санаж байна. Сүхийн ам руу өгсөж хээр бэлчээрт байсан хариулгагүй сүрэг хониноос хоёр ямаа хулгайлан барьж авч машины багаж руу амьдаар нь ачиж Дулааны уулыг араар нь тойрч Олны өтөг рүү орж ирсэн. Олны өтгийн зүүн урд талын жалганд өдрийн цагаар нөгөө хоёр ямааг С, Г, Ш бид дөрөв Ггийн хутгаар алаад арьсыг нь хуулж гэдэс дотрыг нь толгойтой нь жалганд хаяад Мөрөнд орж ирсэн...Би 15 тооны гэж тийм олон тооны ямаа хулгайлаагүй. Г.Ш бид хоёр хамт явж 3 тооны ямаа хулгайлсан...Т ярихдаа цагаан өнгийн Бенни маркийн мотоциклийг хулгайлаад Г гэдэг хүнд 200.000 төгрөгөөр зарсан гэж байсан...” гэх мэдүүлэг, /1-р хх-ийн 31-34, 58, 90, 136-137, 151-152, 223, 2-р хх-ийн 33, 73, 133, 3-р хх-ийн 19, 44, 48, 100, 203, 242, 4-р хх-ийн 93, 156, 5-р хх-ийн 100-р хуудас/,
Шүүгдэгч Б.Бын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2018 оны сүүлээр М бид хоёр Сондор дэлгүүрийн тэндээс улаан өнгийн мотоцикл хулгайлсан. Тухайн үед эгч Гэрэлзаяа эмнэлэгт хэвтчихсэн байсан. Нөхөр нь хөдөө явсан байсан болохоор бид хоёр хулгайлсан мотоциклоо шууд Монхоороо ахын хашаанд аваачсан. Тэр мотоциклыг гадуур 1 хоног унаж байгаад моторыг нь эвдсэн болохоор дахиад мотоцикл хулгайлж моторыг нь тавихаар 5-р хорооноос 2018 оны 12-р сарын 30-ны шөнө хөх өнгийн мотоцикл хулгайлж Ггийн хашаанд аваачсан ч маргааш нь эзэн нь олж ирээд авсан байсан. Үүнээс хэд хоногийн дараа 2019 оны 1-р сарын 09-нд 9-р хорооноос хөх өнгийн мотоцикл хулгайлсан. Тэгээд Монхоороо ахын тийшээ очоод байж байгаад цагдаа баригдсан...2018 оны 12 дугаар сарын сүүлээр шиг санагдаж байна. М бид хоёр Мөрөн сумын 5 дугаар багт явж байсан. Айлын хашааны гэрийнх нь хажууд хөх өнгийн мустанг-5 маркийн мотоцикль байсан. Маргааш өдөр нь нөгөө айлын гадаа очиж харахад бас л байсан. Тэгээд бид хоёр тэр мотоциклийг хулгайлахаар болоод 2018 оны 12 дугаар сарын 30-ны шөнө 2 цагийн үед гэрээсээ гараад нөгөө мотоцикл байсан газраа очсон. Тэгээд би хашааг нь давж ороод авах гэтэл мотоциклийн нугас түгжээтэй байсан. Тэгэхээр нь би Мыг дуудаад хоёулаа өргөж гаргаад нугаснынх нь түгжээг мулт татаад асаах гэсэн асаагүй. Тэгээд цааш нь бид 2 түрж явсаар байгаад Уугнаа гээд айлын гадаа очиж мотоциклио галлаж асаагаад Г гээд айлын хашаанд унаж очоодл мотоциклио хашаанд нь үлдээгээд гэр рүүгээ харьсан...Сондор дэлгүүрийн тэнд явж байхад М бид хоёрын хажуугаар хүрэн өнгийн мустанг-5 маркийн мотоцикльтой хүн өнгөрөөд явахаар нь араас нь бид хоёр очиж харахад хашаандаа оруулаад тавьсан байсан. Тэгээд шөнө ирж хулгайлж авна гэж бодоод хашааг нь сайн харж аваад 13 дугаар баг руу Монхоороо ахын гэр рүү очсон...М бид хоёр унтаж байгаад шөнийн 2 цагийн үед нөгөө мотоциклийг очиж авахаар болсон. Учир нь гоё шинэ мотоцикль байсан. Тэгээд өдөр харсан хашааны гадаа очоод би хашааг давж ороод гаргаж ирсэн...М, Павл бид гурав эзэнгүй хонь явж байхаар нь бөөгнүүлж байгаад 7 тооны хонь барьж авсан. Павл, М хоёр Шинэ-Идэр сумаас улаан өнгийн Даюун маркийн мотоциклийг хулгайлж ирсэн...Алаг-Эрдэнэ сумаас Павл бид хоёр хөх өнгийн Мустанг-5 маркийн мотоцикль хулгайлсан...Павл бид 2 явж байгаад Мөрөн сумын 13 дугар багийн 13-01 тоот хашааны үүдэнд байсан мотоциклийг хулгайлсан... 2017 оны 07 дугаар сарын 25-ний өдөр М, Бандиа, Павл бид дөвөр 2 мотоциклтой манай найз охины өвөөгийнд ойролцоо очоод Хар гав гэдэг газарт өвөөгийнх нь мал эзэнгүй бэлчиж байхаар нь 2 мотоциклтой очиж бөөгнүүлж байгаад Павл, М 2 мотоциклноос бууж нэг, нэг хонь барьж авч байгаад мотоциклны араар дундуураа хийж суугаад Мөрөнгийн төв ороод 5 дугаар хороонд Мгийн хашаанд оруулж нядлаад махыг нь зах дээр аваачиж ченжид зарсан. Зарсан ченжээ танихгүй байна. Энэ өдрийн үдээс хойш дахин бид 4 явж өмнөх айлаасаа 2 хонь авчраад Мгийнд аваачиж нядлаад махыг нь зах дээр аваачиж зарсан. Маргааш нь буюу 26-ний өдөр дахин бид 4 явж өмхнө хулгайлж байсан айлын хониноос дахин 2 хонь хулгайлж Мгийн гарт нядлаад зах дээр махыг нь аваачиж зарсан. Энэ өдрийн үдээс хойш М бид 2 явж өмнөх айлын хониноос 1 хонь хулгайлж авчраад Мгийнд бид 2 нядлаад зараад махных нь мөнгийг нь бид 2 хувааж авсан...Павл цагаан өнгийн Бени маркийн мотоцикль хулгайлаад танай өвөөгийн Аийн гэрт ирсэн байна. Чи хүрээд ирээч гэж хэлсэн. Би тухайн үед Мөрөн сумын 2 дугаар багт очиход Т Бенни маркийн мотоцикльтой зогсож байсан. Тэгээд Ганаа ченжид 200.000 төгрөгөөр өгсөн...Би Гтай хамт Мөрөн сумын 10 дугаар багт Нямка гэдэг найзтайгаа уулзахаар явж байтал улаан хүрэн өнгийн хаалгатай айлын хашаа руу өндийж харсан. Г хашааг давж ороодл хаалгыг нь онгойлгоод саарал өнгийн мустанг-5 маркийн мотоциклийг түрж гаргасан...Би 2019 оны 12 дугаар сарын 10-ны үед П, Т нарын хамтаар Мөрөн сумаас хойш дулааны энгэр зүг явж байтал айлын хонь байхаар нь Т бид хоёр очиж хонийг нь таслаад 4 тооны хонь хүлээд эзэн хүрээд ирэхээр нь би болсон асуудлын талаар хэлсэн. Тэгээд Т зугтаад явсан. Харин нөгөө хонины эзэн авч гэртээ хариад цагдаа дуудсан...Орой хонийг нь хэлж тавьсан боловч нэг нь үхсэн байсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 37-40, 60, 91, 158, 3-р хх-ийн 145, 4-р хх-ийн 100, 5-р хх-ийн 98, 194, 6-р хх-ийн 115-р хуудас/
Шүүгдэгч Л.Сын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2017 оны 12 дугаар сарын 20-ны үеэр Мөрөнгөөс Шын хар өнгийн аксент маркийн тээврийн хэрэгслээр М, Г, Ш нарын хамт Сүхийн амны чиглэлд ямаа хулгай хийхээр явсан. Сүхийн ам өгсөж яваад уруудаж ирж байгаа ямааг хараад ямааны эзэнтэй нь М, Ш очиж уулзсан. Эзэн нь удалгүй гэр лүүгээ яваад өгсөн. Ямааг нь уруудаад ирэхээр нь жү жү гэж дуудахад хөх ямаа, хар ямаа хоёр хүрээд ирэхээр нь барьж аваад машинд хийгээд Олны өтөг гэх газарт нядлаад махыг нь танихгүй хүнд зарсан. ...М хойшоо гарч хулгай хийе гэж санаачилсан. Тэгээд мөнгө олоод байхаар нь болох юм байна гэж бодоод хулгай хийсэн. Олсон мөнгөөрөө архидаад дуусгадаг байсан.. 2017 оны 12 дугаар сарын сүүлчээр яг өдөр хоногийг нь сайн санахгүй байна Ш, М, Б бид 5, Шгийн хар өнгийн Аксент маркийн автомашинтай өглөөгүүр 11 цагийн үед гарч яваад Хужиртын давааны наана талд ертөнцийн зүгээрээ баруун тал руу салаад 1 км рай хүрэхгүй явж байгаад Ж гэдэг айлын хонь бэлчээрт эзэнгүй бэлчиж байхад нь тэндээс 5 тооны ямаа бид нар бууж нэг нэгээр нь 5-ыг барьж аваад багажид 2 ямаа хийгээд, 3 ямааг нь хойд хаалгаар оруулж хийгээд Мөрөнгийн төв орж ирээд Тайваа ахынд аваачиж нядлуулаад нядалсны хөлс 20,000 төгрөг өгсөн. Махыг нь Морго ченжид аваачиж зарсан...2017 оны 11 дүгээр сарын сүүлээр Сүхийн амнаас М, Ш, Г нарын хамт 1 тооны хонь хулгайлсан. Үүндээс 3-4 хоногийн дараа Сүхийн амнаас М, С, Ш нарын хамт 1 тооны ямаа хулгайлсан. 2-3 хоногийн дараа М, Г, Ш нарын хамт Сүхийн амнаас Х гэх айлын хониноос 2 тооны хонь хулгайлсан. 2017 оны 12 дугаар сарын эхээр Сүхийн ам гэх газраас 2 тооны ямааг М, Гандаа, Ш бид 4 хулгайлсан. Ш ах Чийн гэрт очоод буцаж байдаа Эрхэлээс М, Ш нар 1 тооны ямаа хулгайлсан. 2017 оны 12 дугаар сарын сүүлээр Хужиртын давааны наад талаас М, Ш, Бтаням Бид дөрөв 5 тооны ямаа хулгайлсан. 2017 оны 12 дугаар сарын 20-нд Б, М, Ш бид 4 Эрхэлийн далан руу салдаг хэсгээс 4 тооны ямаа хулгайлсан...Ш, Г, М нарын хамт Шын машинаар явж Х гэдэг хүний 4 тооны ямаа, 2 тооны хонийг хулгайлсан...” гэх мэдүүлэг /1 -рхх-ийн 160-122-123, 165, 2-р хх-ийн 43, 186-р хуудас/,
Шүүгдэгч З.Ггийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ... 2017 оны 12 дугаар сарын 20-ны үеэр Шын хар өнгийн Аксент маркийн машинаар Мөрөнгийн төвөөс 12 цагийн үед Сүхийн ам руу М, С, Ш бид дөрөв хулгай хийхээр явсан. Тэгтэл машин эвдрээд С бид хоёр янзлаад байж байтал М, Ш хоёр хонинд явж байсан хүнтэй уулзахаар явсан. Тэгээд М, Ш хоёр удалгүй ирээд саяны уулзсан хүний хонь энэ дээрээс орж ирнэ хоёр ямаа барьж аваад Мөрөн оръё гэсэн. Тэгээд М нэг хөх ямаа барьж аваад Шт өгөөд дахин нэг хар ямаа барьж авч хийгээд Мөрөнгийн хойно тал дээр янзлаад зах дээр танихгүй хүнд махаа өгсөн...2017 оны 12 дугаар сарын сүүлээр Ш, С, М нарын хамт миний машинаар Сүхийн ам ороодл бэлчээрээс 1 тооны ямаа авч миний машины багаажинд хийсэн...Өвсний фонд дээр өвс буулгаж байгаад С, М, Ш бид дөрөв Сүхийн амны бэлчээрээс очиж 1 тоны төлөг, 1 тооны хонь авч Мөрөнд ирээд Сгийн гэрт ирж янзалсан...Мөрөн сумаас Хужиртын амны чиглэлд Б, Ш, С, М нар ямаа хулгай хийхээр явсан...Тэгээд Ш, Б, М гурав 5 тооны ямааг барьж авсан. Тэгээд 2 тооны ямааг багажинд хийгээд 3 тооны ямааг кавбинд хийгээд Мөрөн сум руу оруулж ирсэн...2017 оны 12 дугаар сард Ш, С, М бид нар Х гэдэг хүний 4 тооны ямаа, 2 тооны хонийг хулгайлсан... 2017 оны 12 сард, одоо өдрөө тодорхой санахгүй байна. Би С буюу Сынд орсон. Тэнд Ш, С, М нар байсан. Тэнд байж байтал Ш буюу Ш хойшоо хамт машинаараа малд яваад өгөөч гэсэн. Тэгэхээр нь би зөвшөөрөөд Сүхий ам руу Ш, С, М нарын хамт өөрийнхөө Соната 2 маркийн 6954ХӨВ улсын дугаартай цагаан өнгийн машинаар Сүхийн ам руу явсан. Замдаа Мөнхдэлгэр манай ахынхаас ямаа авна гэж ярьж явсан. Тэгээд Сүхий аманд очоод Мөнхдэлгэр би ахтайгаа уулзаад ирье гээд мотоциклоор яваад өгсөн. Угаасаа Мөнхдэлгэр мотоцикльтой явсан. Шгийн Хэнсим маркийн улсын дугааргүй хөх өнгийн хужаа мотоцикльтой явсан. Тэгээд удаа ч үгүй М нэг ямаа дүүрээд хүрээд ирсэн. Тэр ямааг нь машиндаа ачиж Мөрөн лүү орж ирээд зах дээр М Ш хоёр аваад буусан. Тэгээд зарсан гэсэн. Мөрөн лүү орж ирэхээсээ өмнө ямааны амийг М тасалсан. Тэгээд Сгийн хашаанд арьсыг нь хуулсан. Ямааг авахад харанхуй болсон байсан. Ш ярихдаа М гэрээсээ энэ ямааг авч байгаа юм гэж ярьсан. Гэрт нь очвол эгч нь уурлана гэж Ш ярьсан. Ингээд 3 аас 4 хоногийн дараа дахиад миний машинаар С, М, Ш бид Сүхийн ам руу явсан. Дахиад л М буюу М гэрээсээ ямаа гэсэн. Тэр үед л би хулгай хийгээд байгааг нь мэдсэн. Бүгдээрээ миний машинд сууж явцгаасан. Өдрийн цаг байсан. Сүхийн амнаас бэлчээртээ байсан малнаас Ш М хоёр очиж 2 ямаа авчраад машины багаажид хийсэн. Амьдаар нь хийсэн. Тэгээд Олны өтөг рүү Дулаан уулын араар явсан. Тэгээд Олны өтгийн зүүн талд нэг жалганд ороод хоёр ямаагаа алсан. Арьсыг нь тэндээ өвчөөд Мөрөнд орж ирээд Ш, М нар мах арьсыг нь зарсан. Надад 30 мянган төгрөг өгсөн. Дараа нь миний машин Эрхэлд эвдэрсэн.Шгийн ахынд очоод ирэхдээ эвдэрсэн юм. Шгийн машинаар чирүүлж Мөрөнд орж ирсэн. Түүнээс хойш би дандаа Шгийн машинаар явж хулгай хийсэн. Миний машин эвдэрснээс хойш нэг хоногийн Шгийн өмнө нь жолоодож байсан цагаан өнгийн аксент маркийн машинаар С, М, Ш бид дөрөв хойшоо Хужиртын даваа луу явж өдрийн цагаар бэлчээрт байсан малнаас нэг хонь хулгайлсан. Ш машинаас бууж бэлчиж байгаа хонь луу очиж гүйж байгаад нэг хонь барьж авсан. Тэр хонио хээр замдаа алаад мөрөнд оруулж ирж зах дээр зарсан. Энэ удаа мөнгө өгөөгүй. Үүнээс хоёр хоногийн дараа Шгийн Шр авсан хар өнгийн аксент маркийн машинаар С, М, Ш, Б гэдэг хүүхэдтэй хамт бид нар Хужиртын даваа руу өдрийн цагаар явж бэлчээрт байсан малнаас 2 хонь, 1 ямаа барьж авсан. Тэрийгээ замдаа алаад авчирсан. Мөн л зах дээр М Ш хоёр авч гараад зарсан. Надад 30 мянган төгрөг өгсөн. Дараа нь өнгөрсөн хагас сайн өдөр М над руу яриад хаана байна гэхээр нь гэртээ халуураад хэвтэж байна гэсэн. Тэгсэн чинь утсаа салгасан. Би М нарыг дахиад явж хонь мал хулгай хийх гэж байгаа юм байна гэж ойлгосон. Над руу ярихаараа л хулгай хийхээр явдаг болохоор л би тэгж бодсон юм. Ер нь бид нар С буюу Сын гэрт цугладаг. М болохоор Сын байдаг юм...” гэх мэдүүлэг, /1-р ХХ-ийн 127-128, 179, 2-р хх-ийн 28, 176, 4-р хх-ийн 97, -р хуудас/,
Шүүгдэгч Г.Шын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2017 оны 12 дугаар сарын сүүлээр Мөрөн сумаас Г, С, М бид дөрөв Сүхийн ам руу ямаа хулгай хийхээр явсан. Сүхийн аманд байх цагаан худагны хажуу талд хойд амортизоторын боолтны чих нь тасраад Гандаа, С хоёрыг машин данхараадаж бай гэж хэлчхээд М бид хоёр хонинд явж байсан өвгөн дээр очоод ороодог тамхи татсан. Тэр өвгөнийг М таниад байх шиг байсан...Нөгөө айлын ямаа нь уруудаад ороод ирэхээр нь М жү жү гээд дуудсан чинь ямаанууд хүрээд ирсэн. Тэгээд М хөх ямаа барьж авсан. Дараа нь дахин бараан зүсмийн ямаа барьж аваад Олны өтгөөо тойрч явсан. Хаана нядалснаа санахгүй байна...М удалгүй давхиж ирээд аав, ээж, ах, дүү нартайгаа уулзчихлаа. Намайг дагаад яв гэхээр нь дагаад явсан чинь жалганд 1 тооны ямаа, 1 тооны хонь хүлээд шидчихсэн байсан...Тэгээд хоёр тооны богийг Үертэд билүү урагшаа элстийн ар руу гаргаж бид нар нядалсан байх. Сайн санахгүй байна...Машин авсанаас хойш 4 удаа явж 5 тооны ямаа, 3 тооны яамаа, 2 тооны ямаа, 1 тооны хонийг бэлчээрээс нь хулгайлсан. Хулгай хийхдээ М, С, Г нартай явж хулгай хийж байсан...2018 оны 1 дүгээр сарын эхээр Мөрөн сумын төвөөс М, С, Б, Г бид 5 ямаа хулгай хийхээр Хужиртын даваа чиглэлд явж байгаад ууланд бэлчиж байсан ямааг Баар туулгаж ирүүлээд 5 тооны ямааг барьж аваад Тайван ахаар нядлуулаад махыг нь зарсан...М, Г, С нартай хамт нийт 16 тооны ямаа, 1 тооны хонь хулгайлсан. 1 тооны хонийг нь би мэдэхгүй байна...М бид хоёр 3 тооны ямаа л хулгайлсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 132, 158-159, 183, 2-р хх-ийн 39, 192, 4-р хх-ийн 160-р хуудас/
Шүүгдэгч А.Тын “2017 оны 09 сарын сүүлчээр Мөрөнгийн төв орж ирээд хүргэн ах Дашдаваагийн гэрт Мн гэдэг банди орж ирээд Б бид гурав юм ярьж байгаад танилцсан. М, Б, Павл гэдэг нэртэй нэг бандитай дөрвүүлээ хулгай хийхээр болоод миний мотоциклийн араар Павл суугаад Бгийн мотоциклийн араад М суугаад бид нар Элстийн ар гэдэг газарт бидний үеийн Тавший гэдэг банди эмээ, өвөө хоёртойгоо байдаг юм. Тэднийхээс мал авъя гэж Б, М 2 хэлэхээр нь тэдний хонь бэлчээрт байхад нь очиход хонинд явж байгаа хүн байхгүй байхаар 2 мотоциклтой шууд хонийг нь бөөгнүүлж байгаад М, Б хоёр нэг нэг хонь барьж аваад Павл миний араад нэг хонь тэвэрч суугаад, Бгийн араар М нэг хонь тэвэрч суугаад тэр хавьд хүнгүй газар олж 2 хонио нядлаад толгой, шийр гэдсийг нь хаяад махыг нь зах дээр очоод мах авдаг ченжид зарсан. 90 гаран мянган төгрөг болоод надад 10 төгрөгөөр бензин хийж өгсөн. Мах өгсөн ченжийг танихгүй. Тэр өдрийн үдээс хойш дахиж тэр айл руу бид дөрөв явж 2 хонь мотоциклдоо дүүрч аваад өмнө нь хонь нядалсан газраа очиж хонио нядлаад махыг нь өмнө өгч байсан ченжээс өөр ченжид өгсөн. 80 гаран мянган төгрөг л болсон. Маргааш өглөө нь дахиж нөгөө айл руу дөрвүүлээ хоёр мотоциклтой явж хоёр хонь хулгайлаад бас өмнө нь нядалж байсан газраа очиж нядлаад махыг нь өмнө нь өгсөн ченжээс өөр ченжид өгсөн. Тэр ченжийг М таньдаг юм шиг байсан. Энэ өдрийн үдээс хойш Мн бид хоёр миний мотоцикльтой яваад дахиж нөгөө айл руу очиж хонь нь эзэнгүй байхаар нь 1 хонь хулгайлаад өмнө нь нядалж байсан газраа очиж бид хоёр нядалчхаад Мөрөн рүү орж ирээд Б, Павл хоёртой уулзаад зах дээр аваачиж ченжид зарсан...М манай хониноос хонь авч ирье гэж хэлсэн...Тэгээд 30 минутын дараа 100 гаруй тооны хонийг тууж ирсэн. Тэр хонийг бөөгнүүлж байгаад 4 тооны хонийг барьж аваад явсан. Дараа нь эхний хонь авсан газраас 3 тооны хонь авсан... ” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 152, 3-р хх-ийн 122-123-р хуудас/,
Шүүгдэгч Л.Тгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “2017 оны 07 сарын сүүлчээр М, Бандиа, Б бид дөрөв Элстийн ар луу хоёр мотоцикльтой хонь хулгай хийхээр явсан. Тэгээд Бгийн хадам гээд нэг эмгэн, өвгөн хоёртой айлын ойролцоо очоод хонь эзэнгүй бэлчээрт байхаар нь бид дөрөв очоод малыг нь бөөгнүүлж байгаад хоёр хонь барьж авсан. Нэг мотоциклийг нь Бандиа унаад нэг мотоциклийг нь Б унаж явж байсан. М бид хоёр араар нь нэг нэг хонио тэвэрч суугаад тэр хоёр хонийг нядлаад махыг нь зах дээр танихгүй мах авдаг ченжид зарсан. Үдээс хойш нь бид дөрөв дахин явж хоёр хонь хулгайлж зах дээр махыг нь аваачиж зарсан. Маргааш өглөө нь дахин бид дөрөв явж хоёр хонь авчирсан. Энэ өдрийн үдээс хойш Бандиа, М хоёр явж дахин тэр айлын хониноос хулгайлсан гэж байсан...Намайг Павл гэдэг юм. Манай найзууд, гэрийнхэн болон таньдаг хүмүүс намайг бага байхаас Павл гэж дууддаг юм...13 дугаар багийн 13-01 тоот хашааны үүдэнд эзэнгүй хөх өнгийн мустанг-5 маркийн мотоциклийг хулгайлсан...Тэр үед айлын гадаа цагаан өнгийн Бенни маркийн мотоцикль эзэнгүй байсан. Бямба бид хоёр хулгайлж аваад 2 дугаар багт байрлах Бгийн хамаатны эзэнгүй хашаанд очсон бөгөөд Б нилээн орой болсон байхад мотоцикль худалдаж авах хүн дагуулж ирсэн...Мотоциклийг 200.000 төгрөгөөр зарсан...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 135, 3-р хх-ийн 143, 5-р хх-ийн 103-р хуудас/,
Шүүгдэгч Г.Ггийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Хашааны завсараар харсан чинь байшингийн хажууд мотоцикль харагдаж байхаар нь хашааг нь давж ороод мотоциклийг түрж хашаанаас гаргаад цаад үзүүрт нь аваачаад гишгэсэн чинь мотоцикль ассан. Тэгээд хойшоо 2 гудамжны араар тойроод эргэж О гэгчийн хашаанд оруулаад байшингийн ард тавьсан...2019 оны 3 дугар сарын 31-нээс 4 дүгээр сарын 01-нд шилжих шөнө 2 цаг өнгөрч байхад Бын хамтаар Мөрөн сумын 10 дугаар баг руу хамт явж байхад Б улаан хүрэн өнгийн хаалгатай айлын хашаандл мотоцикль байна уу хараад ир гэж хэлсэн. Би тэр айлын хашааг авирч хартал саарал өнгийн мустанг-5 маркийн мотоцикль байсан. Би мотоцикль байна гэж хэлтэл хаалгыг нь онгойлгочих гэж хэлсэн. Тэгээд хаалгыг нь онгойлгож өгтөл Б мотоциклийг нь түрж гаргаж ирсэн...Хашаан дотор хоёр хүнтэй уулзаад айл асуугаад хашаанаас гарсан. Хашааны үүдэн дээр гарч ирэхэд Б энэ мотоциклийг унаад зугт гэж хэлсэн. Би мотоциклийг унаад хөдлөхөд эзэн нь араад гүйж байгаа харагдсан...” гэх мэдүүлэг / 5-р хх-ийн 147-148, 189-190, 6-р хх-ийн 4, -р хуудас/
Шүүгдэгч Н.Бын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2018 оны 1 дүгээр сарын 01-ны оройны 22 цагийн үед гэртээ унтаж байхад Ш ах манай гэрт орж ирээд надтай уулзья чамаас асуух зүйл байна гэж хэлсэн. Тэгээд Ш ахыг дагаад гэрээсээ гарсан...Ш, Г, М, С бид тав Хатгал чиглэлийн засмал дагаж явж байгаад ууланд бэлчиж байсан хонийг тэд нар тугаад ир гэж хэлэхээр нь ганцаараа тууж ирсэн. Хонийг бөөгнүүлж байгаад 5 тооны ямаа барьж аваад машины арын багаж руу хоёрыг нь хийгээд хойд талын хаалгыг онгойлгож 3 тооны ямааг хийгээд Мөрөн сум орсон. Дараа нь 2018 оны 1 дүгээр сарын 04-05-ны үедэ Ш, С, М бид дөрөв 5 тооны ямаа хулгайлсан газрын цаахан талаас 4 тооны ямааг хулгайлсан...” гэх мэдүүлэг /4-р хх-ийн 87-р хуудас/
Шүүгдэгч Б.Сын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2017 оны 07 дугаар сарын сүүлээр Мөрөн сумын 13-16-16 тоотод байх хамаатан Тгээс гэрт Т, М бид гурав байж байгаад гадуур гарч тэнэхээр болоод гарцгаасан. Гэрээс гараад 13 дугаар хороонд байх Дулаанхаан дэлгүүрийн өмнө байсан улаан хүрэн өнгийн Мустанг-5 маркийн мотоциклийг М, Т хоёр хулгай хийгээд Т унаад араар нь М суугаад 5 дугаар хороонд байдаг Мынх руу явсан. Би араас нь такси бариад очсон. Мынд очоод хоосон байшинд нь Т, М бид гурав хоносон. Маргааш нь өглөө нь баригдсан...Х гуайн гэрт хүн байхгүйг мэдээд хулгай хийхээр болсон. Тэгээд Т бид хоёр Бт таньдаг айлдаа ороод ирье , хашааны гадна хүлээж бай гэж хэлээд гэрт орж бурханы судар, ДДШ-н станц хулгайлсан...2017 оны 7 дугаар сард 12 дугаар багаас М, Б нартай хамт явж байгаад Их хурд нэртэй мотоциклийг хулгайлж маргааш нь Ганаа ахад зарсан...Нэг айлын цонхоор орж телевизор, олон сувгийн станц, повер банк гэсэн зүйлүүд авсан...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 91, 121, 3 -р хх-ийн 113, 198-р хуудас/
Шүүгдэгч А.Тын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Хойшоо гараад явж байтал айлын хонь бэлчиж байхаар нь хониноос тасалж тууж Б бид хоёр хамт жалга дотор 5 тооны хонь барьж авч хүлээд гараад иртэл эзэн нь ирсэн байсан. Бид хоёр жалгаас гарж уул өөд зугтаж байтал Б хонины эзэн дээр очоод би цаашаа тэр чигээрээ явсан. П тэр үед эзнийг нь хараад машинтайгаа явсан...” гэх мэдүүлэг /6-р хх-ийн 192-р хуудас/
Шүүгдэгч С.Пийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Бид гурав Олны өтөг өнгөрч явахад Б тэнд эзэнгүй хонь байна . Тийшээ яв гэж хэлсэн. Бид гурав уг хонин дээр очоод Б, Т хоёр хонийг таслаад жалга руу хөөгөөд орсон. Би Б, Т хоёрыг хүлээгээд зогсож байтал хонины эзэн бололтой ах мотоцикльтой над дээр ирсэн. Тэр ах хаа хүрч яваа юм бэ гэхэд нь би найзуудтайгаа салхилж байна гэж хариулсан. Би айгаад Т, Б хоёрыг хаяаад шууд Мөрөнгийн төв рүү орсон. Тэгээд Б орой гэрт ирсэн. Б хэлэхдээ би цагдаагийн газраас ирлээ. Өдрийн айлан хониноос 5 хонь жалганд хүлээд хаясан очиж тавихгүй бол болохгүй гээд Б бид хоёр шөнийн 00 цагийн үед өдөр хонь бөөгнүүлж байсан газраа очиж 5 хонины хүлээсийг нь тайлтал 1 хонь нь үхсэн байсан...” гэх мэдүүлэг /6-р хх-ийн
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1-р хх-ийн 4, 46, 76, 141, 169, 2-р хх-ийн 96, 135, 3-р хх-ийн 11, 37, 68 ,94 ,131, 174, 211, 235, 4-р хх-ийн 36, 37, 5-р хх-ийн 90, 128, 170, 6-р хх-ийн 41, 93-р тал/
Техник импорт хувьцаат компаний албан бичиг /1-р хх-ийн 98-р тал/
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 5-7, 77-79, 3-р хх-ийн 132-133, 175-177, 5-р хх-ийн 134-137, 171-173, 6-р хх- ийн 94-96-р хуудас/,
Эд мөрийн баримтыг хураан авах тухай мөрдөгчийн санал, эд мөрийн баримт хураан авсан тухай тэмдэглэл /1-р хх-ийн 10-11-р хуудас/, Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол/ хх-ийн 95-96-р тал/,
Хөрөнгийн үнэлсэн тайлан /1-р хх-ийн 26, 246, 2-р хх-ийн 75, 4-р хх-ийн 119, 4-р хх-ийн 113-114, 118-120, 5-р хх-ийн 110, 151, 198, 201-202, 6-р хх-ийн 7-8-р хуудас/,
Эд мөрийн баримт битүүмжлэх тухай прокурорын тогтоол, эд мөрийн баримт битүүмжлэх тухай тэмдэглэл /4-р хх-ийн 39-41-р тал/
Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /4-р хх-ийн 43-61-р тал/
Эд мөрийн баримт хураан авч үзлэг хийсэн тэмдэглэл /5-р хх-ийн 174-р тал/
Эд мөрийн баримт хүлээлгэн өгч үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /5-р хх-ийн 175-176-р тал/
Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 104 дугаартай шинжээчийн дүгнэлт /5-р хх-ийн 207-р тал/
Шүүгдэгч Э.Мын хувийн байдлыг тогтоосон Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Үерт багийн Засаг даргын тодорхойлолт, мал тэжээвэр амьтад, хашаа, худгийн 2017 оны тооллого, иргэний үнэмлэхний хуулбар, үрчлэлтийн гэрчилгээ, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, /4-р хх-ийн 176-181-р хуудас/,
Шүүгдэгч Б.Бын хувийн байдлыг тогтоосон Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Жилчиг багийн Засаг даргын тодорхойлолт, иргэний үнэмлэхний хуулбар, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, /4-р хх-ийн 241-243-р хуудас/,
Шүүгдэгч З.Ггийн хувийн байдлыг тогтоосон Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Эрчим багийн Засаг даргын тодорхойлолт, иргэний үнэмлэхний хуулбар, мэргэжлийн боловсролын үнэмлэх, Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатын шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 245 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, /4-р хх-ийн 183-190-р хуудас/,
Шүүгдэгч Л.Сын хувийн байдлыг тогтоосон Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын 3 багийн Засаг даргын тодорхойлолт, 2017 оны 12 дугаар сард тоолуулсан малын тоо гэх баримт, мэргэжлийн үнэмлэхийн хуулбар, иргэний үнэмлэхний хуулбар, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн 204 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар, /4-р хх-ийн 222-228-р хуудас/,
Шүүгдэгч Л.Тгийн хувийн байдлыг тогтоосон төрсний гэрчилгээний хуулбар, иргэний үнэмлэхний лавлагаа, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, /4-р хх-ийн 204-206-р тал, 6-р хх-ийн 31-р хуудас/,
Шүүгдэгч Г.Шын хувийн байдлыг тогтоосон Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Эрчим багийн Засаг даргын тодорхойлолт, Хөвсгөл аймаг дахь МСҮТ-ийн тодорхойлолт, иргэний үнэмлэхний хуулбар, жолоочийн түр зөвшөөрөлын хуулбар, тээврийн хэрэгслийн гэрчилгээ, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, /4-р хх-ийн 197-202-р хуудас/,
Шүүгдэгч Б.Сын хувийн байдлыг тогтоосон Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Яргис багийн Засаг даргын тодорхойлолт, иргэний үнэмлэхийн лавлагаа, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, /4-р хх-ийн 172, 173, 174-р хуудас/,
Шүүгдэгч А.Тын хувийн байдлыг тогтоосон Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын 2 багийн Засаг даргын тодорхойлолт, Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын Засаг даргын тамгын газрын архивын лавлагаа, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар, иргэний үнэмлэхний хуулбар, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, /4-р хх-ийн 245-250-р хуудас/,
Шүүгдэгч Г.Ггийн хувийн байдлыг тогтоосон Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 13-р багийн Засаг даргын тодорхойлолт, иргэний үнэмлэхний хуулбар, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, /4-р хх-ийн 224--р хуудас/,
Шүүгдэгч А.Тын хувийн байдлыг тогтоосон Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 13 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт, иргэний үнэмлэхний хуулбар, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, /6-р хх-н 125, 128, 131-р хуудас/,
Шүүгдэгч С.Пийн хувийн байдлыг тогтоосон Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 13 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт, иргэний үнэмлэхний хуулбар, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, /6-р хх-ийн 126, 127, 132-р хуудас/,
Шүүгдэгч Н.Бын хувийн байдлыг тогтоосон Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Үерт багийн Засаг даргын тодорхойлолт, үрчилсний бүртгэлийн лавлагаа, иргэний үнэмлэхийн хуулбар, сурагчийн хувийн хэргийн хуулбар, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн 144 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар, /4-р хх-ийн 212-220-р хуудас/,
Эрүүгийн 1938000280026 дугаар хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ.
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх үзлээ.
Гэм буруугийн талаар: Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагч нь шүүгдэгч Э.М, Л.Т, А.Т Б.Б нарын 2018 оны 06 дугаар сараас 10 дугаар сарын 12-ны өдөр хүртэл хугацаанд Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 13 дугаар хорооны нутаг дэвсгэр “Хар гав” гэх газраас хохирогч Э.Лийн хониноос 15 тооны хонь, 6 тооны ямаа хулгайлж, 1.940.000 төгрөгийн хохирол учруулсан гэх үйлдлээс 8 тооны хонь, 6 тооны ямааг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Б.Бод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэнг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон зүйлчлэн дүгнэлт гаргасныг шүүх хүлээн авч, улсын яллагч шүүгдэгч нарыг дээрх үйлдэлд гэм буруугүй гэж үзэн яллахаас татгалзсан гэж үзэх үндэслэлтэй байна.
Иймд аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Э.М, Л.Т, А.Т Б.Б нарын 2018 оны 06 дугаар сараас 10 дугаар сарын 12-ны өдөр хүртэл хугацаанд Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 13 дугаар хорооны нутаг дэвсгэр “Хар гав” гэх газраас хохирогч Э.Лийн хониноос 15 тооны хонь, 6 тооны ямаа хулгайлж, 1.940.000 төгрөгийн хохирол учруулсан гэх үйлдлээс 8 тооны хонь, 6 тооны ямааг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Б.Бод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэнг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилөх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Э.М, Б.Б нар нь бүлэглэж 2019 оны 1 дүгээр сарын 06-ны өдрөөс 07-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 9-24-09 тоот хашаанд байсан хохирогч Л.Мын эзэмшлийн хөх өнгийн Мустанг-5 маркийн мотоциклийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авч, 450.000 төгрөгийн хохирол учруулсан,
Шүүгдэгч Э.М, Б.Б нар нь бүлэглэж 2018 оны 12 дугаар сарын 30-ны өдрөөс 31-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 5-38-03 тоот хашаанд байсан хохирогч П.Бын эзэмшлийн цэнхэр өнгийн Мустанг-5 маркийн мотоциклийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авч, 800.000 төгрөгийн хохирол учруулсан,
Шүүгдэгч Э.М, Б.Б нар нь бүлэглэж 2018 оны 12 дугаар сарын 23-24-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 14-16-02 тоот хашаанд байсан хохирогч Д.Агийн эзэмшлийн улаан хүрэн өнгийн Мустанг-5 маркийн мотоциклийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авч, 2.095.000 төгрөгийн хохирол учруулсан,
Шүүгдэгч Э.М, Г.Ш, Л.С, З.Г нар нь бүлэглэж 2017 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 9 дүгээр баг “Сүхийн ам" гэх газраас хохирогч Д.Хын 2 тооны ямааг хулгайлж, 140.000 төгрөгийн хохирол учруулсан,
Шүүгдэгч Э.М, Л.С, Г.Ш нар нь бүлэглэж 2017 оны 11 дүгээр сарын 20-ноос 2017 оны 12 дугаар сарын 28-ны хооронд Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 9 дүгээр багийн нутаг дэвсгэр “Хужиртын даваа” гэх газраас хохирогч Ж.Эийн 4 тооны ямааг хулгайлж 320.000 төгрөгийн хохирол учруулсан,
Шүүгдэгч Э.М, Г.Ш нар нь бүлэглэн 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдрөөс 2018 оны 01 дүгээр сарын 06-ны хооронд Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын нутаг дэвсгэр “Эрхэлийн хөндий” гэх газраас хохирогч Д.Дгийн 1 тооны ямаа, 2 тооны хонь хулгайлж 310.000 төгрөгийн хохирол учруулсан,
Шүүгдэгч Э.М, Л.С, З.Г, Г.Ш, Н.Б нар нь бүлэглэн 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 9 дүгээр багийн нутаг дэвсгэр “Хужиртын даваа” гэх газраас хохирогч В.Жгийн 5 тооны ямаа хулгайлж, 380.000 төгрөгийн хохирол учруулсан,
Шүүгдэгч Э.М, Л.Т, Б.С нар нь бүлэглэн 2017 оны 08 дугаар сарын 21-ний өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 13 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг “Дулаан хаан” дэлгүүрийн үүднээс хохирогч М.Гын эзэмшлийн улаан өнгийн, улсын дугааргүй Мустанг-5 маркийн мотоциклийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авч, 1.300.000 төгрөгийн хохирол учруулсан,
Шүүгдэгч Л.Т, Б.С нар нь бүлэглэн 2017 оны 07 дугаар сард Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 7-17-34 тоот иргэн Л.Хын байшингийн цонхоор нэвтрэн орж 3 ширхэг судар, ДДШ станц зэрэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авч, 1.060.000 төгрөгийн хохирол учруулсан,
Шүүгдэгч Э.М, Л.Т, А.Т Б.Б нар нь бүлэглэн 2018 оны 06 дугаар сараас 10 дугаар сарын 12-ны өдөр хүртэл хугацаанд Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 13 дугаар хорооны нутаг дэвсгэр “Хар гав” гэх газраас хохирогч Э.Лийн 6 тооны хонь хулгайлж ,
Мөн шүүгдэгч А.Т, Э.М нар нь хохирогч Э.Лийн 1 тооны хонь хулгайлж, нийт 740.000 төгрөгийн хохирол учруулсан,
Шүүгдэгч Э.М, Л.С, З.Г, Г.Ш нар нь бүлэглэн 2017 оны 12 дугаар сарын 26-29-ний хооронд Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 10 дугаар багийн нутаг дэвсгэр “Сүхийн ам” гэх газраас хохирогч Л.Хын 2 тооны ямаа, 2 тооны хонь хулгайлж, 360.000 төгрөгийн хохирол учруулсан,
Шүүгдэгч Л.Т нь 2017 оны 08 дугаар сарын 21-ний өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 6-29-05 тоот хашааны үүднээс хохирогч С.Эы эзэмшлийн улаан өнгийн, улсын дугааргүй Ямаха маркийн мотоциклийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авч, 2.000.000 төгрөгийн хохирол учруулсан,
Шүүгдэгч Э.М, Л.Т, Б.Б нар нь бүлэглэн 2017 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт хохирогч Ө.Аийн эзэмшлийн улаан өнгийн, улсын дугааргүй Мустанг-5 маркийн мотоциклийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авч, 400.000 төгрөгийн хохирол учруулсан,
Шүүгдэгч Л.Т, Б.Б, Э.М нар нь бүлэглэн 2017 оны 09 дүгээр сарын эхээр Түнэл сумын төвөөс хохирогч Б.Бын супер мустанг маркийн мотоциклийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авч, 900.000 төгрөгийн хохирол учруулсан,
Шүүгдэгч Л.Т, Б.Б, Э.М нар нь бүлэглэн 2017 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр Шинэ-Идэр сумын төвөөс хохирогч Л.Тунгалагийн Даюун маркийн мотоциклийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авч, 800.000 төгрөгийн хохирол учруулсан,
Шүүгдэгч Б.Б, Б.С нар нь бүлэглэн 2017 оны 08 дугаар сард Мөрөн сумын 12 дугаар багт айлын хашааны үүднээс хохирогч Н.Бийн шар өнгийн Их хурд маркийн мотоциклийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авч, 800.000 төгрөгийн хохирол учруулсан,
Шүүгдэгч Л.Т, Б.Б нар нь бүлэглэн 2017 оны 08 дугаар сарын 26-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 13 дугаар багийн 13-01 тоот хашааны үүднээс хохирогч Б.Эын Мустанг-5 маркийн 61-70 ХӨЗ улсын дугаартай мотоциклийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авч 800.000 төгрөгийн хохирол учруулсан,
Шүүгдэгч Э.М, Б.Б, Б.С нар нь бүлэглэн 2017 оны 08 дугаар сард Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 10-25-02 тоот хохирогч Б.Дгийн байшингийн цонхоор нэвтрэн орж Sky worth маркийн 32 инчийн зурагт, Лха кабелийн телевизийн станц, 4 ширхэг хөөрөг, Асех брэндийн пүүз, power bank-цэнэглэгч зэрэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авч 1.245.000 төгрөгийн хохирол учруулсан,
Шүүгдэгч Э.М, Б.Б, Л.Т нар нь бүлэглэн 2017 оны 09 дүгээр сарын эхээр Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын төвөөс иргэн Б.Бгийн Мустанг-5 маркийн 59-59 ХӨЗ улсын дугаартай мотоциклийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авч 800 000 төгрөгийн хохирол учруулсан,
Шүүгдэгч Б.Б, Э.М нар нь бүлэглэн 2017 оны 08 дугаар сарын 06-ны үед Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын Баянголын 9-2 тоотод оршин суух хохирогч Т.Аын байшингийн цонхоор нэвтрэн орж Dell маркийн нөүтбүүк, ipone 5 маркийн гар утас зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авч 770.000 төгрөгийн хохирол учруулсан,
Шүүгдэгч Э.М, Г.Ш нар нь бүлэглэн 2017 оны 12 дугаар сарын 28-наас 2018 оны 01 дүгээр сарын 06-ны хооронд Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын нутаг дэвсгэр “Эрхэлийн хөндий, Хужиртын даваа, Хурцын ар” гэх газруудаас хохирогч Н.Тын 3 тооны ямаа хулгайлж 300.000 төгрөгийн хохирол учруулсан,
Шүүгдэгч Л.Т нь 2017 оны 08 дугаар сарын 29-ний өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 11-22-08 тоот хашааны үүднээс хохирогч Ж.Дын эзэмшлийн цагаан өнгийн, 58-77 ХӨЗ улсын дугаартай Бенни маркийн мотоциклийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авч 450.000 төгрөгийн хохирол учруулсан,
Шүүгдэгч Г.Г нь 2019 оны 05 дугаар сарын 21-22-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 14-33-08 тоот хашаан дотроос хохирогч Б.Тын эзэмшлийн улаан өнгийн, улсын дугааргүй Мустанг-5 маркийн мотоциклийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авч 700.000 төгрөгийн хохирол учруулсан,
Шүүгдэгч Б.Б Г.Г нар нь бүлэглэн 2019 оны 03 дугаар сарын 30-31-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 10 дугаар баг Талын хонхорын 2-17 тоот хашаан дотроос хохирогч Ц.Уын эзэмшлийн саарал өнгийн, 72-77 ХӨЗ улсын дугаартай Мустанг-200 маркийн мотоциклийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авч 1 780 000 төгрөгийн хохирол учруулсан,
Шүүгдэгч Г.Г нь 2019 оны 05 дугаар сарын 31-ний өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын иргэн С.Бгийн эзэмшлийн улсын дугааргүй Мустанг-5 маркийн мотоциклийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч 700.000 төгрөгийн хохирол учруулсан,
Шүүгдэгч А.Т, Б.Б, С.П нар нь бүлэглэн 2019 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 10 дугаар багийн нутаг “Олны өтөг” гэх газраас иргэн Н.Бын 5 тооны хонийг хулгайлж, 500.000 төгрөгийн хохирол учруулсан гэм буруутай болох нь:
Шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судлагдсан шүүгдэгч нарын мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, Хохирогч Л.Мын мэдүүлэг /1-р хх-ийн 14-15-р хуудас/, хохирогч П.Бын мэдүүлэг /1-р хх-ийн 53-56-р хуудас/, хохирогч Д.Алтанхүүгийн мэдүүлэг /1-р хх-ийн 85-87-р хуудас/, хохирогч Д.Хын мэдүүлэг /1 -р хх-ийн 118-119-р хуудас/, хохирогч Ж.Эийн мэдүүлэг /1-р хх-ийн 145-147-р хуудас/, хохирогч Д.Дгийн мэдүүлэг /1-р хх-ийн 174-177-р хуудас/, хохирогч В.Жгийн мэдүүлэг /2-р хх-ийн 20-24-р хуудас/, хохирогч М.Гын мэдүүлэг /2-р хх-ийн 65-69-р хуудас/, хохирогч Л.Хын мэдүүлэг /2-р хх-ийн 102- 106-р хуудас/, хохирогч Э.Лийн мэдүүлэг /2-р хх-ийн 132-133-р хуудас/, хохирогч Л.Хын мэдүүлэг / 2-р хх-ийн 201-203-р хуудас/, хохирогч С.Эы мэдүүлэг /2-р хх-ийн 237-238-р хуудас/, хохирогч Ө.Аийн мэдүүлэг/3-р хх-ийн 14-16-р хуудас/, хохирогч Б.Бын мэдүүлэг /3-р хх-ийн 40-42-р хуудас/, хохирогч Л.Тунгалагийн мэдүүлэг /3-р хх-ийн 71-74-р хуудас/, хохирогч Н.Бийн мэдүүлэг /3-р хх-ийн 97-98-р хуудас/, хохирогч Б.Эын мэдүүлэг, /1-р хх-ийн 23-24-р хуудас/, хохирогч Б.Дгийн мэдүүлэг, /3-р хх-ийн 188-190-р хуудас/, хохирогч Б.Бгийн мэдүүлэг 3-р хх-ийн 214-215-р хуудас/, хохирогч Т.Аын мэдүүлэг /4-р хх-ийн 239-240-р хуудас/, хохирогч Н.Тын мэдүүлэг /4-р хх-ийн 64-66-р хуудас/, хохирогч Ж.Дын мэдүүлэг /5-р хх-ийн 78-р хуудас/, хохирогч Б.Тын мэдүүлэг /5-р хх-ийн 141-144 -р хуудас/, хохирогч Ц.Уын мэдүүлэг/5-р хх-ийн 180-184-р хуудас/, хохирогч С.Бгийн мэдүүлэг /5-р хх-ийн 246-249-р хуудас/, хохирогч Н.Бын мэдүүлэг /6-р хх-ийн 100-102-р хуудас/, гэрч С.Ггийн мэдүүлэг, /1-р хх-ийн 23-24-р хуудас/, гэрч Г.Яын мэдүүлэг /2-р хх-ийн 41-р хуудас/, гэрч Д.Бийн мэдүүлэг /2-р хх-ийн 79-80-р хуудас/, гэрч Х.Аийн мэдүүлэг, /2-р хх-ийн 204-р хуудас/, гэрч Б.Эын мэдүүлэг /4-р хх-ийн 79-80-р хуудас/, гэрч Л.Чийн мэдүүлэг /4-р хх-ийн 76-78-р хуудас/, гэрч Б.Дийн мэдүүлэг /5-р хх-ийн 145-146-р хуудас/, гэрч Ц.Чын мэдүүлэг, /5-р хх-ийн 250, 6-р хх- ийн 1-р хуудас/, гэрч Б.Нгийн мэдүүлэг /4-р хх-ийн 82-р хуудас/, гэрч Р.Гын мэдүүлэг /4-р хх-ийн 85-р хуудас/, гэрч Д.Эын мэдүүлэг /4-р хх-ийн 85-р хуудас/, гэрч Д.Тын мэдүүлэг /3-р хх-ийн 246-р хуудас/, гэрч Ш.Гийн мэдүүлэг /3-р хх-ийн 103, 147, 4-р хх-ийн 2, 105-106, 5-р хх-ийн 105-р хуудас/, гэрч Ө.Эы мэдүүлэг /4-р хх-ийн 92-р хуудас/, гэрч Л.Сгийн мэдүүлэг /4-р хх-ийн 110-р хуудас/, гэрч Д.Огийн мэдүүлэг /5-р хх-ийн 149-р хуудас/, гэрч Ч.Оргодолын мэдүүлэг /5-р хх-ийн 187-р хуудас/ гэрч Д.Пүрэв-Очирын мэдүүлэг /6-р хх-ийн 104-р хуудас/, У.Гтарын мэдүүлэг /6-р хх-ийн 104-р хуудас/, Ц.Цын мэдүүлэг /6-р хх-ийн 110-р хуудас/, Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1-р хх-ийн 4, 46, 76, 141, 169, 2-р хх-ийн 96, 135, 3-р хх-ийн 11, 37, 68 ,94 ,131, 174, 211, 235, 4-р хх-ийн 36, 37, 5-р хх-ийн 90, 128, 170, 6-р хх-ийн 41, 93-р тал/, техник импорт хувьцаат компаний албан бичиг /1-р хх-ийн 98-р тал/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 5-7, 77-79, 3-р хх-ийн 132-133, 175-177, 5-р хх-ийн 134-137, 171-173, 6-р хх- ийн 94-96-р хуудас/, эд мөрийн баримтыг хураан авах тухай мөрдөгчийн санал, эд мөрийн баримт хураан авсан тухай тэмдэглэл /1-р хх-ийн 10-11-р хуудас/, Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол/ хх-ийн 95-96-р тал/, хөрөнгийн үнэлсэн тайлан /1-р хх-ийн 26, 246, 2-р хх-ийн 75, 4-р хх-ийн 119, 4-р хх-ийн 113-114, 118-120, 5-р хх-ийн 110, 151, 198, 201-202, 6-р хх-ийн 7-8-р хуудас/, эд мөрийн баримт битүүмжлэх тухай прокурорын тогтоол, эд мөрийн баримт битүүмжлэх тухай тэмдэглэл /4-р хх-ийн 39-41-р тал/, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /4-р хх-ийн 43-61-р тал/, эд мөрийн баримт хураан авч үзлэг хийсэн тэмдэглэл /5-р хх-ийн 174-р тал/, эд мөрийн баримт хүлээлгэн өгч үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /5-р хх-ийн 175-176-р тал/, Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 104 дугаартай шинжээчийн дүгнэлт /5-р хх-ийн 207-р тал/, зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Хэрэгт тусгагдсан хохирогч, гэрч нарын мэдүүлэг нь шүүгдэгч нарын дээрх үйлдэл, хэргийн үйл баримтын талаар агуулгын хувьд зөрөөгүй, ач холбогдол бүхий үнэн зөв мэдүүлсэн. Мөн хохирогч нарын эд хөрөнгөд учирсан хохирлын шинж байдлын талаарх тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлт, бусад баримтат мэдээлэл нь уг хэрэгт хамааралтай, тогтоогдсон үйл баримттай нийцсэн байна гэж шүүх шийдвэрийн үндэслэл болгон үнэллээ.
Шүүгдэгч нар нь бусдын өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, тухайн эд хөрөнгийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхгүй гэдгээ мэдсээр байж өөрт ашиг хонжоо олох зорилгоор, шунахайн сэдэлтээр, бусдын мал, эд хөрөнгөнд хохирол учруулан хор уршигт зориуд хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзлээ.
Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдалд үндэслэн шүүгдэгч Б.Б, З.Г, Л.С, Г.Ш, А.Т, Н.Б, А.Т, С.П, Л.Т нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар мал хулгайлах гэмт хэргийг үйлдсэн, шүүгдэгч Э.М, Б.Б, Б.С, Л.Т нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1, 2.1-т зааснаар хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалтай орон байранд нэвтэрч хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн, шүүгдэгч Э.Мыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар мал хулгайлах гэмт хэргийг бусдын олон тооны мал хулгайлж, хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн, шүүгдэгч Г.Гг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бусдын эд хөрөнгийг нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг үйлдсэн, мөн шүүгдэгч Г.Гг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч, дээрэмдэх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Гэмт хэрэг гарахад шүүгдэгч нарын амар хялбар аргаар хөрөнгө, мөнгө олох гэсэн хууль зүйн ухамсар дутмаг байдал, хохирогч нарын зүгээс өөрийн мал болон эд хөрөнгийг хараа хяналтгүй орхисон зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзлээ.
“эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1-д заасан үйлдэл эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай хүн, хуулийн этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлно” шүүгдэгч Б.Б, З.Г, Л.С, Г.Ш, А.Т, Н.Б, А.Т, С.П, Л.Т нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, шүүгдэгч Э.М, Б.Б, Б.С, Л.Т нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-т зааснаар, шүүгдэгч Э.Мд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар, шүүгдэгч Э.М, Б.Б, Б.С, Г.Г, Л.Т нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, шүүгдэгч Г.Гг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, шүүх хуралдаанд гаргасан прокурорын дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх дүгнэв.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд: Шүүгдэгч нарын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч нарын мал, эд хөрөнгөд хохирол учруулсан байх бөгөөд хохирлыг шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн гаргуулж олгохоор шийдвэрлэв. Үүнд:
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар Шүүгдэгч Э.Маас 400.000 төгрөгийг гаргуулж хохирогч П.Бад, 347.500 төгрөгийг гаргуулж хохирогч Д.Ад, 35.000 төгрөгийг гаргуулж хохирогч Д.Хт, 106.666 төгрөгийг гаргуулж хохирогч Ж.Эт, 155.000 төгрөгийг гаргуулж хохирогч Д.Дд, 76.000 төгрөгийг гаргуулж хохирогч В.Жд, 205.000 төгрөгийг гаргуулж хохирогч Э.Лэд, 90.000 төгрөгийн хохирлыг гаргуулж хохирогч Л.Хт, 133.333 төгрөгийг гаргуулж хохирогч Ө.Ад, 300.000 төгрөгийг гаргуулж хохирогч Б.Бд, 266.666 төгрөгийг гаргуулж хохирогч Л.Тунгалагт, 415.000 төгрөгийг гаргуулж хохирогч Б.Дд, 266.666 төгрөгийг гаргуулж хохирогч Б.Бд, 150.000 төгрөгийг гаргуулж хохирогч Н.Тад,
Шүүгдэгч Б.Боос 400.000 төгрөгийг гаргуулж П.Бад, 347.500 төгрөгийг гаргуулж хохирогч Д.Ад, 165.000 төгрөгийг гаргуулж хохирогч Э.Лэд, 133.333 төгрөгийг гаргуулж хохирогч Ө.Ад, 300.000 төгрөгийг гаргуулж хохирогч Б.Бд, 266.666 төгрөгийг гаргуулж хохирогч Л.Тунгалагт, 400.000 төгрөгийг гаргуулж хохирогч Н.Бт, 400.000 төгрөгийг гаргуулж хохирогч Б.Эт, 415.000 төгрөгийг гаргуулж Б.Дд, 266.666 төгрөгийг гаргуулж хохирогч Б.Бд, 385.000 төгрөгийг гаргуулж хохирогч Т.Ат, 140.000 төгрөгийг гаргуулж хохирогч Ц.Ут, 166.666 төгрөгийг гаргуулж хохирогч Н.Бод,
Шүүгдэгч Н.Баас 76.000 төгрөгийг гаргуулж хохирогч В.Жд, шүүгдэгч Л.Тгээс 165.000 төгрөгийг гаргуулж хохирогч Э.Лэд, 2.000.000 төгрөгийг гаргуулж хохирогч С.Эд, 133.333 төгрөгийг гаргуулж хохирогч Ө.Ад, 300.000 төгрөгийг гаргуулж хохирогч Б.Бд, 266.666 төгрөгийг гаргуулж хохирогч Л.Тунгалагт, 400.000 төгрөгийг гаргуулж хохирогч Б.Эт, 266.666 төгрөгийг Б.Бд, 450.000 төгрөгийг гаргуулж Ж.Дад,
Шүүгдэгч Б.Саас 400.000 төгрөгийг гаргуулж хохирогч Н.Бт, 415.000 төгрөгийг гаргуулж хохирогч Б.Дд,
Шүүгдэгч Г.Ггаас 140.000 төгрөгийг гаргуулж хохирогч Ц.Ут, 700.000 төгрөгийг гаргуулж хохирогч С.Б нарт тус тус олгох нь зүйтэй байна.
Шүүгдэгч Э.М, Б.Б нар нь хохирогч Л.Мт 450.000 төгрөгийн хохирол учруулснаас эд зүйлийг буцаан өгч, хохирогч нь нэхэмжлэх зүйлгүй, хохирогч Д.Ад 2.095.000 төгөргийн хохирол учруулснаас 1.400.000 төгрөгийн эд зүйлийг буцаан өгсөн, шүүгдэгч Б.Б, Г.Г нар нь хохирогч Ц.Ут 1.780.000 төгрөгийн хохирол учруулснаас 1.500.000 төгрөгийн эд зүйлийг буцаан өгсөн, шүүгдэгч Э.М, Б.Б, Б.С нар нь хохирогч М.Год 1.300.000 төгрөгийн хохирол учруулснаас эд зүйлийг буцаан өгч хохирогч нь нэхэмжлэх зүйлгүй, шүүгдэгч Л.Т, Б.С нар нь хохирогч Л.Хт 1.060.000 төгрөгийн хохирол учруулснаас эд зүйлийг буцаан өгч хохирогч нь нэхэмжлэх зүйлгүй талаар,
Шүүгдэгч Г.Ш, Л.С, А.Т, А.Т, С.П, З.Г нар нь хохирогч нарт учруулсан хохирлоос өөрт ногдох хэсгийг нөхөн төлсөн байх тул бусдад төлөх төлбөргүйг, хохирогч Ц.У нь шүүх хуралдаанд шүүгдэгч Б.Б, Г.Г нараас мотоциклийн эд ангийн хохирол 400.000 төгрөг нэхэмжилж байх бөгөөд энэ талаарх хохирлын баримтаа шүүхэд ирүүлээгүй, тооцоог гаргах боломжгүй тул нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч Б.Б, Г.Г нараас нэхэмжлэх эрхтэйг тус тус дурдав.
Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан, цээрлүүлэх, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “ ...гэмт хэргийг үйлдэхэд гүйцэтгэсэн үүрэг, оролцоог харгалзан ялыг ялгамжтай оногдуулна” гэж заасныг баримтлан Шүүгдэгч Цууд овогт Эийн Мд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жил 2 сарын хугацаагаар хорих ялыг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1, 2.1-т зааснаар 2 жил 4 сарын хугацаагаар хорих ялыг,
Шүүгдэгч А овогт Бын Бод Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1, 2.1-т зааснаар 2 жил 2 сарын хугацаагаар хорих ялыг,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 7 сарын хугацаагаар хорих ялыг,
Шүүгдэгч Э овогт Лын Тд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1, 2.1-т зааснаар 2 жил 1 сарын хугацаагаар хорих ялыг,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дөрвөн зуун цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг,
Шүүгдэгч Э овогт Бы Сд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1, 2.1-т зааснаар 2 жил хугацаагаар хорих ялыг,
Шүүгдэгч Бөртө овогт Гийн Гд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гурван зуун цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялыг,
Шүүгдэгч Х овогт Нгийн Быг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гурван зуун цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг оногдуулав,
Шүүгдэгч Э овогт Лын Ст Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 3.7 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж,
Шүүгдэгч М овогт Гын Шыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 3.7 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж,
Шүүгдэгч Б овогт Зын Гд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 3.7 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 жил 6 сарын хугацаагаар тэнсэж,
Шүүгдэгч А овогт Аийн Тд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 3.7 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж,
Шүүгдэгч О овогт Сийн Пид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 3.7 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж,
Шүүгдэгч Д овогт Аийн Тт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 3.7 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, эдгээр шүүгдэгч нарыг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх зорилгоор үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг хэрэглэж шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг “Гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан шүүх дараах байдлаар хорих ялыг хөнгөрүүлж, ялаас чөлөөлж, албадлагын арга хэмжээ хэрэглэж болно”, мөн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “ хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан,...бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно” гэж заасныг тус тус баримтлан шүүгдэгч Л.С, Г.Ш, З.Г, А.Т, С.П, А.Т нарын гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, учруулсан хохирлоо нөхөн төлсөн, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгчийн хувийн байдал, үйлдсэн гэмт хэрэгтээ хандах хандлага, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөл зэргийг тус тус харгалзан үзэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2, 2.2-т зааснаар шүүгдэгч Э.Мд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1, 2.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 жил 4 сарын хугацаагаар хорих ялд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жил 2 сарын хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн нийт 4 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар,
Шүүгдэгч Э.Бод Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 7 сарын хугацаагаар хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1, 2.1 дэх хэсэгт зааснаар 2 жил 2 сарын хугацаагаар хорих ялд нэмж нэгтгэн нийт 2 жил 9 сарын хугацаагаар хорих ялаар,
Шүүгдэгч Л.Тд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан дөрвөн зуун цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг найман цагийг нэг хоногоор буюу 50 хоногоор тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан 2 жил 1 сарын хорих ялд нэмж нэгтгэн 2 жил 1 сар 50 хоногийн хугацаагаар хорих ялаар,
Шүүгдэгч Г.Гд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гурван зуун цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг найман цагийг нэг хоногоор буюу 37 хоногоор тооцож, нэмж нэгтгэн нийт 1 жил 37 хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоов.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн хүнийг зургаан сараас хорин жил хүртэл хугацаагаар нээлттэй, эсхүл хаалттай хорих байгууллагад тусгаарлаж хугацаатай хорих ялыг эдлүүлнэ”, мөн зүйлийн 4 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан хугацаатай хорих ялыг нээлттэй, эсхүл хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр тогтооно” гэж тус тус заасныг баримтлан шүүгдэгч Э.Мд оногдуулсан 4 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг,
Шүүгдэгч Б.Сд оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг,
шүүгдэгч Л.Тд оногдуулсан 2 жил 1 сар 50 хоногийн хугацаагаар хорих ялыг, шүүгдэгч Б.Бод оногдуулсан 2 жил 9 сарын хугацаагаар хорих ялыг, шүүгдэгч Г.Гд оногдуулсан 1 жил 37 хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлэх нь зүйтэй.
Шүүгдэгч нарын хувийн байдалд шүүхийн хэлэлцүүлэгт дурдсан нотлох баримтаар тогтоогдсон нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргахгүй байгаа байдал, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэргийг шүүх харгалзан үзсэн болно.
Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалгүй, шүүгдэгч Л.С, Г.Ш, З.Г, А.Т, С.П, А.Т нар нь гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо нөхөн төлсөнг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, шүүгдэгч Э.М, Л.С, Л.Т, Г.Ш, Б.С, Б.Б, З.Г, А.Т, А.Т, С.П, Н.Б нар нь цагдан хоригдоогүй, шүүгдэгч нар нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна. Шүүгдэгч Г.Ггийн цагдан хоригдсон 26 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцох нь зүйтэй байна
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2, 34.19 дүгээр зүйлийн 1.1, 36.2 дугаар зүйлийн 4, 36.3 дугаар зүйлийн 1, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Э.М, Л.Т, А.Т Б.Б нарт холбогдох хэргээс 2018 оны 06 дугаар сараас 10 дугаар сарын 12-ны өдөр хүртэл хугацаанд Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 13 дугаар хорооны нутаг дэвсгэр “Хар гав” гэх газраас хохирогч Э.Лийн хониноос 15 тооны хонь, 6 тооны ямаа хулгайлж, 1.940.000 төгрөгийн хохирол учруулсан гэх үйлдлээс 8 тооны хонь, 6 тооны ямааг хулгайлсан гэх үйлдлийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Шүүгдэгч Б.Бод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэнг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилсүгэй.
3. Шүүгдэгч А овогт Бын Б, Б овогт Зын Г, Э овогт Лын С, М овогт Гын Ш, Д овогт Аийн Т, Х овогт Нгийн Б, А овогт Аийн Т, О овогт Сийн П, Э овогт Лын Т нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар мал хулгайлах гэмт хэргийг үйлдсэн, шүүгдэгч Цууд овогт Эийн М, А овогт Бын Б, Э овогт Бы С, Э овогт Лын Т нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1,2.1-т зааснаар хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалтай орон байранд нэвтэрч хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн, шүүгдэгч Цууд овогт Эийн Мыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар мал хулгайлах гэмт хэргийг бусдын олон тооны мал хулгайлж, хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн, шүүгдэгч Бөртө чоно овогт Гийн Гг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бусдын эд хөрөнгийг нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг үйлдсэн, мөн шүүгдэгч Бөртө чоно овогт Гийн Гг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч, дээрэмдэх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
4. Шүүгдэгч Цууд овогт Эийн Мд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жил 2 сарын хугацаагаар хорих ялыг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1, 2.1-т зааснаар 2 жил 4 сарын хугацаагаар хорих ялаар,
Шүүгдэгч А овогт Бын Бод Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1, 2.1-т зааснаар 2 жил 2 сарын хугацаагаар хорих ялаар,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 7 сарын хугацаагаар хорих ялаар,
Шүүгдэгч Э овогт Лын Тд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1, 2.1-т зааснаар 2 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дөрвөн зуун цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар,
Шүүгдэгч Э овогт Бы Сд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1, 2.1-т зааснаар 2 жил хугацаагаар хорих ялаар,
Шүүгдэгч Бөртө чоно овогт Гийн Гд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гурван зуун цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар,
Шүүгдэгч Х овогт Нгийн Быг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гурван зуун цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэсүгэй.
Шүүгдэгч Э овогт Лын Ст Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж,
Шүүгдэгч М овогт Гын Шыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж,
Шүүгдэгч Б овогт Зын Гд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 жил 6 сарын хугацаагаар тэнсэж,
Шүүгдэгч А овогт Аийн Тд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж,
Шүүгдэгч О овогт Сийн Пид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж,
Шүүгдэгч Д овогт Аийн Тт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, тус тус үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг хэрэглэсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2, 2.2-т зааснаар шүүгдэгч Э.Мд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1, 2.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 жил 4 сарын хугацаагаар хорих ялд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жил 2 сарын хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн нийт 4 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар,
Шүүгдэгч Э.Бод Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 7 сарын хугацаагаар хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1, 2.1 дэх хэсэгт зааснаар 2 жил 2 сарын хугацаагаар хорих ялд нэмж нэгтгэн нийт 2 жил 9 сарын хугацаагаар хорих ялаар,
Шүүгдэгч Л.Тд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан дөрвөн зуун цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг найман цагийг нэг хоногоор буюу 50 хоногоор тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан 2 жил 1 сарын хорих ялд нэмж нэгтгэн 2 жил 1 сар 50 хоногийн хугацаагаар хорих ялаар,
Шүүгдэгч Г.Гд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гурван зуун цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг найман цагийг нэг хоногоор буюу 37 хоногоор тооцож, нэмж нэгтгэн нийт 1 жил 37 хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоосугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Мд оногдуулсан 4 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг, шүүгдэгч Б.Сд оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг, шүүгдэгч Л.Тд оногдуулсан 2 жил 1 сар 50 хоногийн хугацаагаар хорих ялыг, шүүгдэгч Б.Бод оногдуулсан 2 жил 9 сарын хугацаагаар хорих ялыг, шүүгдэгч Г.Гд оногдуулсан 1 жил 37 хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлсүгэй.
7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Н.Б нь гурван зуун цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 /найман/ цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.С, Г.Ш, А.Т, З.Г, А.Т, С.П нарыг оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.
9. Үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан Л.С, Г.Ш, А.Т, З.Г, А.Т, С.П нарт хяналт тавихыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
10. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Ггийн цагдан хоригдсон 26 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.
11. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар Шүүгдэгч Э.Маас 400.000 төгрөгийг гаргуулж хохирогч П.Бад, 347.500 төгрөгийг гаргуулж хохирогч Д.Ад, 35.000 төгрөгийг гаргуулж хохирогч Д.Хт, 106.666 төгрөгийг гаргуулж хохирогч Ж.Эт, 155.000 төгрөгийг гаргуулж хохирогч Д.Дд, 76.000 төгрөгийг гаргуулж хохирогч В.Жд, 205.000 төгрөгийг гаргуулж хохирогч Э.Лэд, 90.000 төгрөгийн хохирлыг гаргуулж хохирогч Л.Хт, 133.333 төгрөгийг гаргуулж хохирогч Ө.Ад, 300.000 төгрөгийг гаргуулж хохирогч Б.Бд, 266.666 төгрөгийг гаргуулж хохирогч Л.Тунгалагт, 415.000 төгрөгийг гаргуулж хохирогч Б.Дд, 266.666 төгрөгийг гаргуулж хохирогч Б.Бд, 150.000 төгрөгийг гаргуулж хохирогч Н.Тад,
Шүүгдэгч Б.Боос 400.000 төгрөгийг гаргуулж П.Бад, 347.500 төгрөгийг гаргуулж хохирогч Д.Ад, 165.000 төгрөгийг гаргуулж хохирогч Э.Лэд, 133.333 төгрөгийг гаргуулж хохирогч Ө.Ад, 300.000 төгрөгийг гаргуулж хохирогч Б.Бд, 266.666 төгрөгийг гаргуулж хохирогч Л.Тунгалагт, 400.000 төгрөгийг гаргуулж хохирогч Н.Бт, 400.000 төгрөгийг гаргуулж хохирогч Б.Эт, 415.000 төгрөгийг гаргуулж Б.Дд, 266.666 төгрөгийг гаргуулж хохирогч Б.Бд, 385.000 төгрөгийг гаргуулж хохирогч Т.Ат, 140.000 төгрөгийг гаргуулж хохирогч Ц.Ут, 166.666 төгрөгийг гаргуулж хохирогч Н.Бод,
Шүүгдэгч Н.Баас 76.000 төгрөгийг гаргуулж хохирогч В.Жд, шүүгдэгч Л.Тгээс 165.000 төгрөгийг гаргуулж хохирогч Э.Лэд, 2.000.000 төгрөгийг гаргуулж хохирогч С.Эд, 133.333 төгрөгийг гаргуулж хохирогч Ө.Ад, 300.000 төгрөгийг гаргуулж хохирогч Б.Бд, 266.666 төгрөгийг гаргуулж хохирогч Л.Тунгалагт, 400.000 төгрөгийг гаргуулж хохирогч Б.Эт, 266.666 төгрөгийг Б.Бд, 450.000 төгрөгийг гаргуулж Ж.Дад,
Шүүгдэгч Б.Саас 400.000 төгрөгийг гаргуулж хохирогч Н.Бт, 415.000 төгрөгийг гаргуулж хохирогч Б.Дд,
Шүүгдэгч Г.Ггаас 140.000 төгрөгийг гаргуулж хохирогч Ц.Ут, 700.000 төгрөгийг гаргуулж хохирогч С.Б нарт тус тус олгосугай.
12. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2, 5 дахь хэсэгт, Эрүүгийн хэрэг хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эд хөрөнгө битүүмжлэх 2018 оны 01 дүгээр сарын 16-ний өдрийн 5 дугаартай прокурорын тогтоолыг хүчингүй болгож, 1.600.000 төгрөгийн үнэлгээ бүхий 66-98 улсын дугаартай Хьюндэй Аксент маркийн тээврийн хэрэгслийг эзэмшигчид буцаан олгож, шүүгдэгч Г.Ш, Л.С, З.Г, Э.М нараас тус бүр 400.000 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулсугай.
13. Эрүүгийн 1938000280026 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, шүүгдэгч Э.М, Л.С, Л.Т, Г.Ш, Б.С, Б.Б, А.Т, А.Т, С.П, Н.Б нар нь цагдан хоригдоогүй, шүүгдэгч Г.Ш, Л.С, А.Т, А.Т, С.П, З.Г нар нь бусдад төлөх төлбөргүй, хохирогч Н.У нь мотоциклийн эд ангийн хохирол 400.000 төгрөгийн хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч Б.Б, Г.Г нараас нэхэмжлэх эрхтэйг, шүүгдэгч нар нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
14. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.С, Г.Ш, А.Т, А.Т, С.П, Н.Б, З.Г нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр , шүүгдэгч Э.М, Б.Б, Б.С, Л.Т, Г.Г нарт урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авсугай.
15. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.ЭРДЭНЭ-ОЧИР