| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Мөнхөөгийн Эрдэнэ-Очир |
| Хэргийн индекс | 179/2020/0267/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/268 |
| Огноо | 2020-08-12 |
| Зүйл хэсэг | 17.12.1., |
| Улсын яллагч | Г.Баянбилэг |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 08 сарын 12 өдөр
Дугаар 2020/ШЦТ/268
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Эрдэнэ-Очир даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Энэбиш,
Улсын яллагч Г.Баянбилэг,
Шүүгдэгч нарын өмгөөлөгч Б.Ганчимэг,
Шүүгдэгч А.Б, С.Ц нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Агийн Б, С-ийн Ц нарт холбогдох эрүүгийн 2038000000218 дугаартай хэргийг 2020 оны 7 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч С.Ц, А.Б нар нь 2019 оны 11 дүгээр сард Хөвсгөл аймгийн Галт сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт хохирогч М.Бийн духан дээрээ хэлтгий сартай улаан халзан зүстэй 1 тооны үхрийг хулгайлж, 1.200.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч С.Ц, А.Б нар нь 2019 оны 11 дүгээр сард Хөвсгөл аймгийн Галт сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт хохирогч М.Бийн духан дээрээ хэлтгий сартай улаан халзан зүстэй 1 тооны үхрийг хулгайлж, 1.200.000 төгрөгийн хохирол учруулж, мал хулгайлах гэмт хэргийг үйлдсэнд холбогдуулан Аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, эрүүгийн 2038000000218 дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ.
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Хохирогч М.Бийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Манайх Галт сумын төвд амьдардаг. 2019 оны 11 дүгээр сард манайх сартай улаан духан дээрээ хэлтгий сартай сувай үнээгээ алдсан юм. Манайх Галт сумын төвд үхэр тэжээдэг одоо ч гэсэн тэжээсээр байгаа юм. Уг үхэр нь алга болохоосоо өмнө үхэрнээсээ салсан ганцаараа явж байсан юм. Тэгээд одоог хүртэл олдохгүй болохоор нь цагдаагийн байгууллагад хандсан юм. Тэгээд хэдний өдөр байсныг санахгүй байна. Галтын төвд байдаг Б гэх хүн над руу утсаар залгаад, танай үхрийг авсан хүнийг мэдэж байгаа гээд надтай уулзъя гэсэн. Тэгээд Бтой “Цагаан хамар”-ын орой дээр очиж уулзахад, танай үхрийг Ч авсан гэж надад хэлсэн. Уг үхрийг Б болон Ч буюу Ц нар бүлэглэн үйлдсэн гэж миний хувьд үзэж байна. Яаралтай уг хүмүүсээс хохирлоо барагдуулж авмаар байна...би өмнө өгсөн мэдүүлэгтээ нэмж ярих, засаж залруулах зүйл байхгүй...Б миний хохирол болох 1.200.000 төгрөгийн хохирол өгсөн. Одоо надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй“ гэх мэдүүлэг,/хх-ийн 11-15-р тал/
Гэрч М.Дгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Би А.Бтой 2015 оноос холбоотой амьдарч байна. А.Бын хүүхдийг 2017 онд гаргасан. А.Б нь манайхаар ирэн очин байдаг. Дуртай үедээ ирээд дургүй үедээ явчихдаг. 2019 оны 10 дугаар сард би хот руу хуриманд явсан юм. Дэлгүүрээ хаагаад явах гэтэл А.Б нь би дэлгүүрийг чинь ажиллуулаад байж байя гэж надад хэлэхээр нь би итгээд үлдээгээд явсан. Тэгээд хотоос намайг ирэхэд А.Б Ч гэх залууд 470.000 орчим төгрөгийн зээл өгсөн байсан. Тэгэхээр нь би уурлаад яагаад зээл өгч байгаа юм гээд Чг ээжтэй нь дуудуулаад уулзсан юм. Тэгтэл Чгийн ээжтэй уулзтал энэ нөхөр архи уугаад хүчирэгдэхгүй байна гэж ярьж байсан. Тэгээд тухайн үед Ч зээлсэн барааныхаа мөнгөнөөс нэг ч төгрөг өгөхгүй явсан. Ээж нь Чг архи уугаад алга болчихно гээд буцаагаад аваад хөдөө гарсан. Түүнээс хойш нэг сар гарны дараа Ч сумын төвд ороод ирсэн манай гадаа А.Бтой юм яриад байсан. Би Чд мөнгөө авч идэшний үхэр авмаар байна гэж хэлсэн. Тэгтэл нөгөө зээлсэн мөнгөний оронд нэг үхэр нядалж өгье гэж надад хэлсэн. Тэгээд нилээд хэд хоногийн дараа А.Бын аавын хашаанд нядлах үхрээ аваад ороод ирсэн гээд Ч, А.Б хоёр орж ирсэн. Тэгэхэд нь би хаанаас оруулж ирсэн үхэр юм гэж намайг асуухад дараа хэлье гэж Ч хэлсэн. А.Б болохоор намайг гэдсийг нь арилгаж өг гэсэн. Тэгэхээр нь би орой болсон байсан, угаасаа арилгаж чаддаггүй гэж хэлсэн... гэх мэдүүлэг, /хх-ийн 22-24-р тал/
Гэрч Д.Иын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Би тухайн үед Мөрөн болон Галт сумын хооронд хүн тээвэрт явдаг байсан. Одоо сар өдрийг нь санахгүй байна. Нэг өдөр А.Б гэх залуу намайг Мөрөн явах зогсоол дээр байж байхад ирээд дайвар ачаа өгч явуулах гэсэн юм гэж надад хэлсэн. Тэгээд би Мөрөн гарахдаа А.Бын аавынх нь гэрийн гадаа очиход хоёр шуудай мах бололтой зүйл тавьсан. Тэгээд би тэр өдрөө орсон” гэх мэдүүлэг, /хх-ийн 27-28-р тал/
Гэрч А.Дгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Манай ах Б 2019 оны 11 дүгээр сарын эхээр байхаа / өдрийг нь сайн санахгүй байна/ идэшний үхэр зарна гэхээр нь 1 тооны үхрийн мах 500.000 төгрөгөөр худалдаж авсан. Б ах надад хэлэхдээ өөрийн үхрээс цохиж алсан гэж хэлсэн. Б ах үхрийн махыг Галтын хүн тээврийн машинд шуудайнд хийгээд явуулсан байсан. Арьс, шир, толгой явуулаагүй. 2020 оны 05 дугаар сард Б ах Мөрөн суманд орж ирж манай гэрт байхдаа, чамд 2019 оны 11 сард зарсан үхрийн мах хулгайн мах байсан. Тэгээд би цагдаа дээр шалгагдаж байна гэж хэлсэн” гэх мэдүүлэг, / хх-ийн 29-30-р тал/
Шүүгдэгч С.Цийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Би эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоолыг уншиж танилцлаа. Би зүйлчлэл болон сонсгож байгаа ялыг хүлээн зөвшөөрч байна. 2019 оны 10 дугаар сард өдрийг нь санахгүй байна. Хөвсгөл аймгийн Галт сумын төвд дэлгүүр ажиллуулдаг Д эгчээс 200.000 төгрөгийн архи, тамхи авсан байсан. Мөн хамтран амьдрагч Боос 2019 оны 10 сарын сүүлээр дэлгүүр дээрээс нь зээлээр пиво, тамхи нийт 200.000 орчим төгрөгийн бараа авсан. Тэгээд 2019 оны 11 дүгээр сарын эхээр Д эгч утсаар залгаад өрөө авмаар байна гэсэн. Би Д эгчийн дэлгүүр дээр өөрийн биеэр очсон чинь Бтой хамт байсан. Д эгч зээлж авсан барааныхаа оронд үхэр, адуу хоёрын аль нэгийг өгчих гэсэн. Гэхдээ Д эгч хулгай хийж өг гэж хэлээгүй. Намайг хөдөө цөөхөн тооны малтайг Д эгч мэднэ.Тэгээд Б бид 2 Д эгчийн дэлгүүрээс гараад Д эгчийн машиныг засуулах талаар асуух гэж нэрийг нь мэдэхгүй айлд очсон чинь хүн байхгүй хашаан дотор нь улаан халзан 1 тооны үнээ байсан. Б ахад энэ үхрийг аваад явлаа танай хашаанд очоод байж байя гэж хэлсэн. Тэгээд Б ахын аавын хашаанд оруулаад байж байтал Б ах, Д эгчтэй хамт ирсэн. Д эгч энэ юун үхэр юм гэж асуухаар нь миний үхэр байгаа юм гэж хэлсэн. Б ах юм хэлэхгүй чимээгүй байгаад байсан. Би Б ахыг алдаад өгөөч гэсэн чинь Б ах сүхээр цохиж алсан. Тэгээд би Д эгчид миний өрөнд аваарай гэж хэлээд яваад өгсөн. Үхрийн мах, ширийг Б, Д нарын хэн авсан талаар мэдэхгүй. Үүнээс хойш энэ асуудлын талаар дахиж уулзаагүй” гэх мэдүүлэг, / хх-ийн 53-55-р тал/
Шүүгдэгч А.Бын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Би зүйлчлэл болон сонсгож байгаа ялыг хүлээн зөвшөөрч байна. Би Д гэдэг хүнтэй 2019 оноос 2020 оны 03 дугаар сар хүртэл хамтран амьдарсан. Одоо өөрийн эхнэр хүүхэдтэйгээ амьдарч байгаа. 2019 оны 10 дугаар сарын сүүлээр өдрийг нь санахгүй байна. Манай сумын залуу Ц намайг Дгийн дэлгүүрийг түр ажиллуулж байхад ирээд 200.000 төгрөгийн архи, тамхи зээл аваад явсан. Д бид 2 дэлгүүр дээр байж байхад Ц ирсэн. Д Цэд хандаж зээлээ төл мал өгч болно гэж байсан. Тэгээд Ц 2 Дгийн дэлгүүрээс гараад Дгийн машин эвдэрсэн байсан тул машин засах хүнтэй уулзах гээд сумын өөдөө өгсөж явган явж байтал нэг эзэнгүй айлын хашаан дотор улаан халзан 1 тооны үхэр байсан. Үүнийг Ц авчихъя, би туугаад танай аавын хашаа руу явлаа та араас хүрээд ирээрэй гэсэн. Тэгээд би Дгийн дэлгүүрт очиж, Дг дагуулаад аавын хашаанд очиж Цийн тууж ирсэн үхрийг сүхээр цохиж алж өгсөн...Д хулгайн үхэр гэж мэдээгүй. Д юун үхэр юм гэхээр нь Ц миний үхэр юм гэж хэлж байсан. Тэгээд Ц ганцаараа яваад өгсөн. Д байж байгаад гэр рүүгээ явсан. Би тэр алсан үхрийнхээ махыг 2 хоногийн дараа аймгийн төв рүү дүү Дд 500.000 төгрөгөөр зарсан. Би үхэр зарсан мөнгөө ойр зуурын зүйлд хэрэглээд дууссан” гэх мэдүүлэг, / хх-ийн 56-58-р тал/
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 5-р тал/
Хөрөнгө үнэлсэн тайлан, дүгнэлт /хх-ийн 32-34-р тал/
Шүүгдэгч А.Бын хувийн байдлыг тогтоосон иргэний үнэмлэхийн лавлагаа, байнга оршин суугаа хаягийн тодорхойлолт, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 62-64-р тал/,
Шүүгдэгч С.Цийн хувийн байдлыг тогтоосон иргэний үнэмлэхийн лавлагаа, байнга оршин суугаа хаягийн тодорхойлолт, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 66-67, 69-р тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул хэргийг шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой гэж үнэллээ.
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар: Шүүгдэгч С.Ц, А.Б нар нь 2019 оны 11 дүгээр сард Хөвсгөл аймгийн Галт сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт хохирогч М.Бийн духан дээрээ хэлтгий сартай улаан халзан зүстэй 1 тооны үхрийг хулгайлж, 1.200.000 төгрөгийн хохирол учруулсан гэм буруутай үйлдэл тогтоогдсон байна.
Энэ үйлдэл нь хохирогч М.Б, гэрч М.Д, П.Ичинхорлоо, А.Д нарын мэдүүлэг, шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудаар нотлогдож байна.
Хэрэгт тусгагдсан хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг нь шүүгдэгч нарын дээрх үйлдэл, хэргийн үйл баримтын талаар агуулгын хувьд зөрөөгүй, ач холбогдол бүхий үнэн зөв мэдүүлсэн. Мөн хохирогчийн эд хөрөнгөд учирсан хохирлын шинж байдлын талаарх тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлт, бусад баримтат мэдээлэл нь уг хэрэгт хамааралтай, тогтоогдсон үйл баримттай нийцсэн байна гэж шүүх шийдвэрийн үндэслэл болгон үнэллээ.
Шүүгдэгч нар нар нь бүлэглэн хохирогчийн өмчлөх эрхэд халдсан гэмт үйлдэл нь хууль бус, шунахайн сэдэлттэй, гэм буруугийн санаатай хэлбэртэй, эрүүгийн хуулийн тусгай ангид заасан мал хулгайлах гэмт хэргийн шинжийг хангасан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Иймд шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдалд үндэслэн шүүгдэгч А.Б, С.Ц нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан мал хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Прокурорын үйлдсэн яллах дүгнэлтийн хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч нарын хууль зүйн ухамсар дутмаг байдал, хууль бус, амар хялбар аргаар хөрөнгө, мөнгө, орлого олох гэсэн нөхцөл байдал нь гэмт хэрэг гарахад нөлөөлсөн гэж үзлээ.
Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч А.Б, С.Ц нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан мал хулгайлах гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсон тул тэдний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршиг, нийгмийн аюулын шинж чанар, гэм буруугийн хэлбэр, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:
Шүүгдэгч А.Б, С.Ц нар нь хохирогч М.Бийн өмчлөх эрхэд халдан хохирол учруулсан бөгөөд шүүгдэгч А.Б нь хохирогчид 1.200.000 төгрөгийн хохирол төлсөн талаар хэрэгт эвлэрлийн гэрээ авагдсан байх тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Шүүгдэгч А.Б нь урьд ял шийтгэл эдэлж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 64-р тал/-аар тогтоогдож байна.
Шүүгдэгч С.Ц нь эрүүгийн хариуцаглага хүлээж байсан талаар Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 130 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 69, 70-74-р тал/ зэргээр тогтоогдож байна.
Шүүгдэгч А.Б, С.Ц нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэний дараа учруулсан хохирлыг төлсөнг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.
Шүүгдэгч А.Б, С.Ц нар нь гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, тэдгээрийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын шинж, чанар, гэм буруугийн хэлбэр, гэмт хэрэг үйлдэхэд гүйцэтгэсэн үүрэг, оролцоог харгалзан шүүгдэгч А.Бод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гурван зуун дөчин/340/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял,
Шүүгдэгч С.Цэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дөрвөн зуун /400/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зүйтэй.
Шүүгдэгч С.Ц нь урьд Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 130 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр шүүгдэгч С.Цийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнссэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Цийг оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан буюу тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 130 дугаартай шийтгэх тогтоолын 2, 3 дугаар заалтаас шүүгдэгч С.Цэд холбогдох “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан” шийдвэрийг хүчингүй болгож, шүүгдэгч Сийн Цийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял оногдуулж,
Мөн шүүгдэгч С.Цэд энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дөрвөн зуун /400/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг хорих ялын нэг хоногоор тооцож, 50 хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоож, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ялд нь нэмж нэгтгэн шүүгдэгч С.Цийн нийт хорих ялыг 6 сар 50 хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоож шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Цэд оногдуулсан 6 /зургаан/ сар 50 /тавь/ хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч А.Б нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 /найман/ цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдах нь зүйтэй.
Эрүүгийн 2038000000218 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, шүүгдэгч А.Б, С.Ц нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13-т заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
Шүүгдэгч Б овогт Сийн Цэд дөрвөн зуун /400/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5, 6.8 дугаар зүйлийн 1,2, 2.2, 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Цэд Эрүүгийн хуулийн тусгай 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дөрвөн зуун /400/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг хорих ялын нэг хоногоор тооцож, 50 хоногийн хугацаагаар хорих ялаар тооцож, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ялд нь нэмж нэгтгэн шүүгдэгч С.Цийн нийт хорих ялыг 6 сар 50 хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоосугай.
6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Цэд оногдуулсан 6 /зургаан/ сар 50 /тавь/ хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
7.Эрүүгийн 2038000000218 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч А.Б, С.Ц нар нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, тэднээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдсугай.
8.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол,эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол А.Бод урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэжлүүлж,
Шүүгдэгч С.Цэд урьд авсан урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авсугай.
9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.ЭРДЭНЭ-ОЧИР