Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 02 сарын 06 өдөр

Дугаар 130/ШШ2017/00096

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч К.Бүлдирген даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Хүсэлт гаргагч: Баян-Өлгий аймгийн Б сумын ** дүгээр багт оршин суух, Ш овогт Н ийн О гийн хүсэлттэй иргэний хэргийг хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Н.О , гэрч Х.Х , М.Д, Б.М, орчуулагч А.Е, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Т.Маншүк нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлтийн шаардлага: 1979 оны 4 дүгээр сарын 09-ний өдрөөс 1992 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл Баян-Өлгий аймгийн Х газарт жижүүр, үйлчлэгчээр, 1993 оны 5 дугаар сарын 12-ны өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл А ийн газарт асрагч, угаагчаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоолгохыг хүсжээ.

Хүсэлт гаргагч Н.О шүүхэд гаргасан хүсэлтэд: Миний бие Х газарт жижүүр үйлчлэгчээр 1979 оны 4 дүгээр сарын 09-нээс 1992 оны 11-р сарын 01-ний хүртэл 13 жил 7 сар, 1993 оны 5 дугаар сарын 12-наас улсын А ийн газарт асрагч, жижүүрээр 1995 оны 01-р сарын 01-ний хүртэл 1 жил 8 сар нийт улсад бүгд 15 жил 3 сар ажилласан. Хөдөлмөрийн дэвтэрт тусгагдсан боловч тухайн үед ажлаас чөлөөлсөн тушаал байхгүй, архивын тасгаас материал гараагүй гэсэн лавлагаа өгсөн болно. Иймд нийгэм даатгалын байгууллага ажилласан жилийг шүүхээр тогтоолгохыг зөвлөсөн учир миний 1979 оны 04-р сарын 09-нээс 1992 оны 11-р сарын 01-ний хүртэл Х газарт, 1993 оны 05-р сарын 12-наас 1995 оны 01-р сарын 01-ний хүртэл А ийн газарт нийт 15 жил 3 сар жижүүр, үйлчлэгчээр ажилласныг тогтоож өгнө үү гэжээ.

Хүсэлт гаргагч Н.О шүүх хуралдаанд хүсэлтийн талаар тайлбарлахдаа: Өндөр насны тэтгэвэрт гарах гэсэн боловч материал маань дутуу байсан учраас шүүхэд хүсэлт гаргасан. Би анх 1979 онд Х газарт ажилд ороод 1992 онд ажлаас гарсан. Тухайн үед ажилд орсон тушаал байгаа боловч ажлаас гарсан тушаал олдохгүй байна. Тэгээд 1993 оноос хойш одоо хүртэл А ийн газарт ажилд орсон. А ийн газарт ажилд орсон тушаал маань бас олдохгүй байна гэв.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг хүсэлт гаргагчийн хүсэлтээр шинжлэн хэлэлцээд

ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч Н.О нь 1979 оны 4 дүгээр сарын 09-ний өдрөөс 1992 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл Баян-Өлгий аймгийн Х газарт жижүүр, үйлчлэгчээр, 1993 оны 5 дугаар сарын 12-ны өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл А ийн газарт асрагч, угаагчаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоолгохыг хүсжээ.

Шүүхээс хүсэлт гаргагчийн тайлбар, хавтаст хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаан дээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн үзэж дүгнээд хүсэлт гаргагчийн хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Баян-Өлгий аймгийн Засаг даргын тамгын газрын Архивын тасгийн 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 629 дугаартай архивын лавлагаанд Аймгийн Х газрын 1992 оны тушаалыг шүүн үзэхэд иргэн Н.О г ажлаас чөлөөлсөн тухай баримт гараагүй болно. Улсын А ийн газрын баримтыг архивд шилжүүлээгүй болно гэх боловч Н ийн О нь 1979 оны 4 дүгээр сарын 09-ний өдрөөс 1992 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл Баян-Өлгий аймгийн Х газарт жижүүр, үйлчлэгчээр, 1993 оны 5 дугаар сарын 12-ны өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл А ийн газарт асрагч, угаагчаар тус тус ажиллаж байсан нь дараах нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:

Баян-Өлгий аймгийн Засаг даргын тамгын газрын Архивын тасгийн 2006 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 71 дугаартай 1. Аймгийн Х газрын 1979 оны 04-р сарын 24-ний 23 тоот тушаалаар Н овогтой О г 04-р сарын 09-ний өдрөөс эхлэн жижүүрээр томилсон байна гэх архивын лавлагаа,

Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн даргын 2006 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 09 дугаартай Н О нь асрагчаар 1993 оны 05-р сарын 12-ны өдрөөс өдий хүртэл ХХҮ-ний хэлтсийн харьяа А ийн газарт ажиллаж байгаа нь үнэн болно гэх тодорхойлолт,

Улсын А ийн газрын 1993 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 04 дугаартай ...О г 1993 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн асрагчаар ажиллуулахаар шилжүүлэв. Хариу мэдэгдэлд Хөдөлмөр хангамжийн хэлтэст танай 04 тоот мэдэгдлээр манайд шилжүүлсэн Н овогтой О г 05 тоот тушаалаар 1993 оны 5-р сарын 12-ны өдрөөс эхлэн асрагчаар ажиллуулав гэх ажилд шилжүүлэх мэдэгдэл,

А ийн газрын хамт олноос Н.Озиад олгосон Хүндэт нөхөр Н.О танд: 1994 оны ажлын амжилтаар байгууллагаас шалгарсан явдалд баяр хүргэж, цаашдын амьдралд сайн сайхан эрүүл энх, аз жаргал хүсэж, Байгууллагын аварга цол диплом болон үнэ бүхий зүйлээр шагнан урамшуулав гэх диплом,

Баян-Өлгий аймгийн Б сумын 3 дугаар багийн иргэн М.Хуанышын Б сумын 3 дугаар багийн иргэн Н овогтой О нь тус сум дахь Улсын А ийн газарт 1993 оны 5 дугаар сарын 12-ны өдөр асрагч, угаагчаар тухайн үед А ийн газрын дарга байсан миний мөн өдрийн 05 тоот тушаалаар ажилд томилогдсон нь үнэн болохыг тодорхойлов. Намайг 1995 оны 11-р сард ажлаа өөр хүнд хүлээлгэн өгөхөд Н.О нь тус газарт ажиллаж байсан юм гэх нотариатаар гэрчлүүлсэн тодорхойлолт,

Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 8 дугаар багийн иргэн Х.Хазезийн Н овогтй О 1979 оноос 1992 он хүртэл Баян-Өлгий аймгийн Х газарт надтай хамт ажиллаж байсан нь үнэн болно. /жижүүр, цэвэрлэгч, үйлчилгээний ажил хийж байсан/. гэх нотариатаар гэрчлүүлсэн тодорхойлолт,

Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 4 дүгээр багийн иргэн А.Күланы Н овогтой О нь 1979 оноос 1990 он хүртэл аймгийн Х газарт 1990 оноос 1992 он хүртэл Б сумын Х газарт цэвэрлэгч, жижүүр, хүргэгч зэрэг ажил хийж байсан нь үнэн болохыг тодорхойлов гэх нотариатаар гэрчлүүлсэн тодорхойлолт,

Б сумын 3 дугаар багийн иргэн Б.Оралын Н овогтой О 1993 оны 5-р сард улсын А ийн газарт 1995 он хүртэл асрагч, хир угаагчаар ажиллаж байсан нь үнэн болохыг тодорхойлов. Би 1992 оноос 1995 он хүртэл хамт ажиллаж байсан болно гэх нотариатаар гэрчлүүлсэн тодорхойлолт,

Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 2 дугаар багийн иргэн Н.А ын Н овогтой О 1979 оноос 1990 он хүртэл аймгийн Х газарт, 1990 оноос 1992 он хүртэл Б сумын Х салбарт, жижүүр, үйлчлүүлэгчийн ажил хийж надтай хамт уг байгууллагуудад ажиллаж байсан нь үнэн болохыг тодорхойлов гэх нотариатаар гэрчлүүлсэн тодорхойлолт,

Баян-Өлгий аймгийн Б сумын 0 дугаар багийн иргэн Х.Х ийн Н овогтой О 1993 оны 5 сард улсын А ийн газарт 2007 он хүртэл надтай хамт асрагч, угаагч, жижүүрээр хамт ажиллаж байсан нь үнэн болохыг тодорхойлов гэх нотариатаар гэрчлүүлсэн тодорхойлолт болон хүсэлт гаргагч Н.О гийн хүсэлтээр шүүх хуралдаанд гэрчээр оролцсон Х.Х , М.Д, Б.М нарыг гэрчээр өгсөн мэдүүлгээр,

Н.О гийн ********** дугаартай хөдөлмөрийн дэвтрийн 2-3 дугаар хуудсанд 1979.04.09 Х газрын 1979 оны 4-р сарын 24-ний өдрийн 23 дугаартай тушаал. 1990.03.15 үйлчлэгчээс чөлөөлөв. Х газрын даргын 1990 оны 3-р сарын 20-ний 21 тоот тушаалаар гэх бичилт, 4 дүгээр хуудсанд А ийн газрын асрагчаар угаагчаар УАГ-ын даргын 1993.05.12-ны өдрийн 05 тоот тушаалаар томилов гэх бичилт зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдож байна.

Шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас үнэлэх бөгөөд хүсэлт гаргагчийн шүүхэд гаргасан хүсэлт, хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд болон шүүх хуралдаанд оролцсон гэрч Х.Х , М.Д, Б.М нарын мэдүүлгийг тус тус үндэслэж хүсэлт гаргагч Н.О нь 1979 оны 4 дүгээр сарын 09-ний өдрөөс 1992 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл Баян-Өлгий аймгийн Х газарт жижүүр, үйлчлэгчээр, 1993 оны 5 дугаар сарын 12-ны өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл А ийн газарт асрагч, угаагчаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож, хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлого болгох нь зүйтэй байна.

Хүсэлт гаргагч Н.О гийн шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн 1979 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 030033 дугаартай МХЗЭ-ийн гишүүний бат илэрхийлэхийн дэвтэрт ямар нэгэн бичилт хийгдээгүй байх тул нотлох баримтаар үнэлээгүй болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Шерушиарыххул овогт Н ийн О нь 1979 оны 4 дүгээр сарын 09-ний өдрөөс 1992 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл Баян-Өлгий аймгийн Х газарт жижүүр, үйлчлэгчээр, 1993 оны 5 дугаар сарын 12-ны өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл А ийн газарт асрагч, угаагчаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2. Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хүсэлт гаргагч Н.О гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон хүсэлт гаргагч түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ К.БҮЛДИРГЕН