Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 02 сарын 06 өдөр

Дугаар 130/ШШ2017/00097

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч К.Бүлдирген даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Хүсэлт гаргагч: Баян-Өлгий аймгийн С сумын ** дүгээр багт оршин суух, Т овогт М н У ы хүсэлттэй иргэний хэргийг хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч М.У , хүсэлт гаргагчийн өмгөөлөгч А.С, гэрч М.Д, М.Г, орчуулагч А.Е, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Т.М нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлтийн шаардлага: Баян-Өлгий аймгийн С сумын Е нэгдэлд 1981 оны 4 дүгээр сарын 20-ний өдрөөс 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл төлчин, саальчин, малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоолгохыг хүсжээ.

Хүсэлт гаргагч М.У шүүхэд гаргасан хүсэлтэд: Миний бие М н У нь Баян-Өлгий аймгийн С сумын *-р багт амьдардаг. Би Баян-Өлгий аймгийн С сумын "Е" нэгдлийн даргын 1981 оны 04 дүгээр сарын 20-ний өдрийн "малчин томилох тухай" 27 тоот тушаалаар С сумын "Е" нэгдэлд малчнаар томилогдож 1991 он хүртэл ажилласан. Миний бие энэ жил 51 нас хүрч, 5 хүүхэд төрүүлж өсгөсөн, улсад 20 жил тасралтгүй ажиллаж нийгмийн даатгалын шимтгэл төлсөн гэсэн үндэслэлээр буюу хөнгөлөлттэй нөхцөлөөр өндөр насны тэтгэвэр тогтоолгохоор харьяа Нийгмийн даатгалын улсын байцаагчид хандахад улсад ажилласан жилийн талаарх мэдээлэл болох хөдөлмөрийн дэвтэр болон цалингийн цэс, малчнаар томилогдож, чөлөөлөгдсөн тухай тушаал зэрэг баримтууд Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн архиваас гараагүйгээс болж миний өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэсэн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхол маань зөрчигдөж хохирч байна. Иймд миний Баян-Өлгий аймгийн С сумын "Е" нэгдэлд малчнаар 1981 оны 4 дүгээр сарын 20-ний өдрөөс 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл улсад нийт 9 жил 8 сар 11 хоног ажилласан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.

Хүсэлт гаргагч М.У шүүх хуралдаанд хүсэлтийн талаар тайлбарлахдаа: Би 1981 оноос эхлээд төлчин байсан. Тухайн үед Нэгдлийн дарга байсан Н, А, бэр эгч М гэх хүмүүсийн үед туслах малчнаар ажиллаж байсан. 1981 оноос 1991 он хүртэл малчнаар ажилласан. Уг нэгдэлд тухайн үед 40 хэдэн хүн ажиллаж байсан. Би нэгдэлд төлчин, малчин байсан. Миний бие 4 хүүхэдтэй бөгөөд өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэсэн боловч ажиллаж байсан байдал маань тогтоогдохгүй байгаа тул ажилласан байдлаа тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргасан. Би нөхөргүй, 4 хүүхдийн хамт амьдардаг. 50 нас хүрээд өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэсэн боловч тогтоолгож чадахгүй байна гэв.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг хүсэлт гаргагчийн хүсэлтээр шинжлэн хэлэлцээд

ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч М.У нь Баян-Өлгий аймгийн С сумын Е нэгдэлд 1981 оны 4 дүгээр сарын 20-ний өдрөөс 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл төлчин, саальчин, малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоолгохыг хүсжээ.

Шүүхээс хүсэлт гаргагчийн тайлбар, хавтаст хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаан дээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн үзэж дүгнээд хүсэлт гаргагчийн хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

М н У Баян-Өлгий аймгийн С сумын Е нэгдэлд төлчин, саальчин, малчнаар 1981 оны 4 дүгээр сарын 20-ний өдрөөс 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл ажиллаж байсан нь дараах нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:

Баян-Өлгий аймгийн С сумын Е нэгдлийн даргын 1981 оны 4 дүгээр сарын 20-ний өдрийн 27 дугаартай Малчин томилох тухай тушаалын хавсралтын 37 дугаартай М.У гэж бичигдсэн бичилт,

Баян-Өлгий аймгийн Засаг даргын тамгын газрын Архивын тасгийн 2016 оны 12 дугаар сарын 20-ний өдрийн 635 дугаартай С сумын Е нэгдлийн 1981-1991 оны материалыг шүүн үзэхэд иргэн М.У /У/-д холбоотой дараах баримтууд гарсан болно. Үүнд: Нэгдлийн даргын 1988 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 08 дугаартай тушаал, 1988, 1990 онуудын цалингийн баримтын хуулбар гэх архивын лавлагаа,

Баян-Өлгий аймгийн С сумын Е нэгдлийн даргын 1988 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн 08 дугаартай Малчин, төлчин, саальчин томилох тухай тушаалын 73 дугаарт У /У / гэж бичигдсэн бичилт,

С сумын Е нэгдлийн 1988, 1990 онуудын цалингийн баримтын хуулбар,

Баян-Өлгий аймгийн С сумын * дүгээр багийн иргэн М.Дын С сумын * дүгээр багийн иргэн М.У /У/-тай хамт С Е нэгдэлд малчин, төлчин, саальчнаар хамт 1981-1991 он хүртэл ажиллаж байсан. Тухайн үед У г У хоч нэрээр нь дууддаг байсан гэх нотариатаар гэрчлүүлсэн тодорхойлолт,

Баян-Өлгий аймгийн С сумын 2 дугаар багийн иргэн Д.Т ийн Миний бие Д овогтой Т нь С сумын *-р багт амьдардаг. Тус сумын *-р багийн иргэн Н.У тай хамт С Е нэгдэлд 1981-1991 он хүртэл хамт ажиллаж байсан. Тухайн үед бид М.У ыг У гэж хоч нэрээр нь дууддаг байсан. Угийн нөхөр болох Х.Маршалтай тухайн үед хөрш айл байсан гэх нотариатаар гэрчлүүлсэн тодорхойлолт,

Баян-Өлгий аймгийн С сумын * дүгээр багийн иргэн О.С ийн Миний бие О овогтой С С сумын *-р багт амьдардаг. Тус сумын иргэн М.У тай 1981-1991 он хүртэл С Е нэгдэлд хамт ажиллаж байсан. Тухайн үед У ыг У гэж хоч нэрээр нь дууддаг байсан гэх нотариатаар гэрчлүүлсэн тодорхойлолт,

Баян-Өлгий аймгийн С сумын * дүгээр багийн иргэн М.К ийн Иргэн М.У тай хамт 1981-1991 он хүртэл С Е нэгдэлд малчнаар хамт ажиллаж байсан нь үнэн болно гэх нотариатаар гэрчлүүлсэн тодорхойлолт,

Баян-Өлгий аймгийн С сумын * дүгээр багийн иргэн А.К гийн С сумын * дүгээр багийн иргэн М.У тай хамт 1981-1991 он хүртэл Е-ауыл нэгдэлд малчнаар хамт ажиллаж байсан үнэн гэх нотариатаар гэрчлүүлсэн тодорхойлолт,

Баян-Өлгий аймгийн С сумын * дүгээр багийн иргэн М.Г , М.Д , Х.Р , Х.С , 5 дугаар багийн иргэн Х.Ш нарын ...Миний бие М овогтой Г С сумын *-р багт нөхөр хүүхдүүдийн хамт амьдардаг. Тус сумын *-р багийн иргэн болох М.У тай хамт 1981-1990 он хүртэл Е нэгдэлд малчнаар ажиллаж байсан үнэн болно гэх нотариатаар гэрчлүүлсэн тодорхойлолт,

Шүүх хуралдаанд хүсэлт гаргагч М.У ы хүсэлтээр М.Д, М.Г нарыг гэрчээр асуухад өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдож байна.

Шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас үнэлэх бөгөөд хүсэлт гаргагчийн шүүхэд гаргасан хүсэлт, хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд болон шүүх хуралдаанд оролцсон гэрч М.Д, М.Г нарын мэдүүлгийг тус тус үндэслэж хүсэлт гаргагч М.У нь Баян-Өлгий аймгийн С сумын Е нэгдэлд 1981 оны 4 дүгээр сарын 20-ний өдрөөс 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл төлчин, саальчин, малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож, хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлого болгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Т овогт М н У нь Баян-Өлгий аймгийн С сумын Е нэгдэлд 1981 оны 4 дүгээр сарын 20-ний өдрөөс 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл төлчин, саальчин, малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хүсэлт гаргагч М.У ы улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон хүсэлт гаргагч түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ К.БҮЛДИРГЕН