Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 01 сарын 20 өдөр

Дугаар 84

 

Сэлэнгэ аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхцэцэг би “ВишнФанд” Банк бус санхүүгийн байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Оюунбилэгийн нэхэмжлэлтэй Ч.Гончигсүрэнд  холбогдох “Зээл, зээлийн хүү, нотиаратын хөлс бүгд  483.020  төгрөг   гаргуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянаад:

                                                      Тодорхойлох  нь:

  Нэхэмжлэгч: “ВишнФанд” Банк бус санхүүгийн байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Оюунбилэг шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

  Нэхэмжлэлийн шаардлага: Тайж овгийн Чүлтэмсүрэнгийн Гончигсүрэнгээс  483.020  төгрөг гаргуулах тухай            

  Нэхэмжлэлийн агуулга: Иргэн Чүлтэмсүрэн овогтой Гончигсүрэн нь 2015 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр “ВишнФанд” ББСБ-ын Сэлэнгэ салбараас 10703289 тоот зээлийн гэрээ байгуулан 2500.000 төгрөгийн зээлийг эргэлтийн хөрөнгө нэмэгдүүлэх  зориулалтаар 24 сарын хугацаатай, сарын 3,2 хувийн хүүтэй зээлж авсан.

  Зээлдэгч Ч.Гончигсүрэн нь үндсэн зээл 457.130, хүү нь 13.800 төгрөг, торгуулийн хүү 90, нотиаратын хөлс 12.000, нийт 483.020 төгрөгний төлбөртэй байна. Зээлийн гэрээний хугацаа дууссан тул яаралтай зээлийг төлүүлж хохиролгүй болгож өгнө үү! гэжээ.

                                               

            Нэхэмжлэгч: “ВиншФанд” Банк бус санхүүгийн байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Оюунбилэг 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр шүүхэд гаргасан хүсэлтдээ:

     ... “ВиншФанд” Банк бус санхүүгийн байгууллагаас Ч.Гончигсүрэнд 483.020 төгрөг холбогдуулан нэхэмжлэл гарсан боловч хэрэг хянан шийдвэрлэх хугацаанд Ч.Гончигсүрэн нь 2017 оны 01 дүгээр сарын 06-нд төлбөрөө төлж барагдуулсан нь үнэн болно гэжээ.

                                                        

                                                       Үндэслэх нь:

Нэхэмжлэгч “ВишнФанд” Банк бус санхүүгийн байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Оюунбилэг нь Ч.Гончигсүрэнд холбогдуулан “Зээл, зээлийн хүү, торгууль, нотиаратын хөлс бүгд  483.020 төгрөг  гаргуулах”-ыг хүссэн  нэхэмжлэлийг шүүхэд гаргасан байна.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд хариуцагч Ч.Гончигсүрэн нь  нэхэмжлэлийн шаардлага болох 483.020 төгрөгийг 2017 оны 01 дүгээр сарын 06-нд төлж барагдуулж, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэн нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх ашиг, сонирхолыг хөндөөгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 15.141 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь буюу 7570.5 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, үлдэх 7570.5  төгрөгийг Сүхбаатар сумын төсвийн орлогоос гаргуулан нэхэмжлэгчид буцаан олгох нь  зүйтэй.  

Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар  зүйлийн 75.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар “ВишнФанд” Банк бус санхүүгийн байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Оюунбилэгийн нэхэмжлэлтэй Ч.Гончигсүрэнд    холбогдох “Зээл, зээлийн хүү, торгууль нотиаратын хөлс бүгд болох 483.020 төгрөг   гаргуулах”-ыг хүссэн иргэний хэргийн хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг  баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 15.141 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 7570.5 төгрөг, Сүхбаатар сумын төсвийн орлогоос 7570.5 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Вишнфанд” ББСБ-д тус тус олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлж болохыг дурьдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-тзааснаар нэхэмжлэгч нь давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурьдсугай.

 

                                                   ШҮҮГЧ                       Д.МӨНХЦЭЦЭГ