| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Мөнхөөгийн Эрдэнэ-Очир |
| Хэргийн индекс | 179/2020/0283/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/285 |
| Огноо | 2020-08-27 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Ч.Батзориг |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 08 сарын 27 өдөр
Дугаар 2020/ШЦТ/285
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Эрдэнэ-Очир даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Энэбиш,
Улсын яллагч Ч.Батзориг,
Шүүгдэгч Д.О нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Аймгийн Прокурорын газрын хяналтын
прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Дийн Од холбогдох эрүүгийн 2038004040324 дугаартай хэргийг 2020 оны 08 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч Д.О нь 2020 оны 7 дугаар сарын 07-ны өдөр согтуурсан үедээ Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 4 дүгээр багийн 16-15 тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч Б.Т, түүний охин Б.Б нарыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Д.О нь 2020 оны 7 дугаар сарын 07-ны өдөр согтуурсан үедээ Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 4 дүгээр багийн 16-15 тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч Б.Т, түүний охин Б.Б нарыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогдуулан Аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, эрүүгийн 2038004040324 дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ.
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: Хохирогч Б.Тийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “... Би 1 дүгээр сургуульд багшилдаг. 2020 оны 07 дугаар сарын 07-ны өдөр 4-16-15 тоотод миний охины ангийн хүүхдүүдийн их сургуулийн хуваарь сонголтод туслаад компьютерээ асаагаад 2, 3 хүний юм харж өгөөд сууж байсан чинь манай нөхөр О нь компьютер асаагаад, утсаар яриад яасан том пизда вэ гээд болиоч гэсэн. Тэгэхээр нь би үүнийг хийх ёстой гээд хэлсэн чинь уурлаад байсан. Хоёр бага хүүхдээ даамны сургалтанд аваачиж өгөхдөө хүүхдийнхээ сургалтанд хамт суусангүй гээд уурлаад үсдэж газар унагаагаад цээж рүү өшиглөж унагаасан. Тэр үед охин маань ээжийг битгий зодоод байгаа ч гээд охин бид хоёрын дундуур ороход О та нарыг бүгдийг чинь ална гээд охин Быг өшиглөөд цохиод унагаасан. Унахдаа гар нь гэмтсэн. Хууль ёсны гэр бүл бол биш 2009 оноос хойш хамтран амьдарч байгаа...” гэх мэдүүлэг /хх-ийн 7-р хуудас/
Хохирогч Б.Бы мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “... 2020 оны 07 дугаар сарын 07-ны өдөр ээж гэртээ хуваарь сонголт хийгээд байж байхад нь би 2 дүүгийнхээ үсийг нь угаагаад том байшин дотор орж манай аавын дүүгийн хүүхдийг тэврээд гадаа гараад ирсэн чинь аав ээжийг үсдээд толгой руу нь цохиод байж байхаар нь би болиоч гээд дундуур нь орсон чинь аав шууд намайг эхлээд үсдээд дараа нь түлхсэн. Тэгэхэд нь би газар унасан. Тэгсэн чинь намайг өшиглөөд тэр үед миний зүүн гар хөдлөхгүй болоод хөшөөд байх шиг болохоор би гараа бариад сууж байсан чинь ээжийг саравчны тийш нь аваачаад дахиад үсдээд цохиод бүгдийг чинь ална шүү гээд орилоод хашгираад л байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 9-р хуудас/
Шүүгдэгч Д.Оийн мөрдөн шалгах ажиллгааны явцад өгсөн: “...Бага хүү маань ээж хамт сургалтанд явах ёстой. Ээж амласан гэхээр нь дунд охиндоо хандаад ээжийгээ явах юм уу асуугаад ир гэж хэлээд оруулсан чинь явахгүй завгүй байна гэж хэлэхэд нь Тунгаа уйлаад гэрээс гараад ирсэн. Тэгээд би явахгүй юм бол яах гэж худлаа хэлсэн юм гэж хэлсэн чинь ажилтай байхад 5 минут болоод л ирнэ биздээ би ажилтай байна гэхээр нь би Тунгааг алгадаад, үснээс нь татсан. Тэгээд бид хоёрыг барилцаж байхад охин Б нь дундуур орж ирээд болиоч та хоёр гэхээр нь би охиноо түлхээд газарт унагаасан...” гэх мэдүүлэг /хх-ийн 11-р хуудас/,
Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 372 дугаартай: “...Б.Тийн биед баруун гарын сарвууны цус хуралт, зөөлөн эдийн няцрал, цээжний зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Б.Тийн биед үүссэн гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх-ийн 34-р хуудас/
Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 373 дугаартай: “...Б.Бы биед зүүн бугалга ясны цууралт, тохойн үений зөөлөн эдийн няцрал, баруун тохойн зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Б.Бы биед үүссэн гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх-ийн З6-р хуудас/
Зөрчлийн талаар амаар болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 5-р тал/
Аюулын зэргийн үнэлгээний маягт /хх-ийн 12-14-р тал/
Зөрчил шалгагчийн тэмдэглэл /хх-ийн 15-р тал/
Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон иргэний үнэмлэхийн лавлагаа, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Урандөш багийн Засаг даргын: “...Д.О нь ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт оршин суудаг нь үнэн болно...” гэх тодорхойлолт, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 45-47-р тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул хэргийг шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой гэж үнэллээ.
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх үзлээ.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар: Шүүгдэгч Д.О нь 2020 оны 7 дугаар сарын 07-ны өдөр согтуурсан үедээ Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 4 дүгээр багийн 16-15 тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч Б.Т, түүний охин Б.Б нарыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруутай үйлдэл тогтоогдсон байна.
Энэ үйлдэл нь Хохирогч Б.Тийн гэх мэдүүлэг /хх-ийн 7-р хуудас/, хохирогч Б.Бы мэдүүлэг /хх-ийн 9-р хуудас/, хохирогч нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан хохирлын шинж байдлын талаарх тусгай мэдлэг бүхий шинжээчийн 2020 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 372,373 дугаартай дүгнэлт, зэргээр нотлогдож байна.
Хэрэгт тусгагдсан хохирогч нарын мэдүүлэг нь шүүгдэгчийн дээрх үйлдэл, хэргийн үйл баримтын талаар агуулгын хувьд зөрөөгүй, ач холбогдол бүхий үнэн зөв мэдүүлсэн. Мөн хохирогч нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учирсан хохирлын шинж байдлын талаарх тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлт, бусад баримтат мэдээлэл нь уг хэрэгт хамааралтай, тогтоогдсон үйл баримттай нийцсэн байна гэж шүүх шийдвэрийн үндэслэл болгон үнэллээ.
Шүүгдэгч нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулан хор уршигт зориуд хүргэсэн, гэм буруугийн санаатай хэлбэртэй, нийгэмд аюултай, эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хоёр хүнийг буюу хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Иймд шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдалд үндэслэн шүүгдэгч Д.Оийн гэмт үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэм буруутайд тооцов.
Прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгчийн нийгэмд тогтсон хэв, журам, ёс суртахууны шаардлагыг үл хүндэтгэсэн байдал, хууль, эрх зүйн мэдлэг дутмаг байдал, гэр бүлийн таарамжгүй харилцаа зэрэг нь гэмт хэрэг гарахад нөлөөлсөн гэж үзлээ.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар: Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Д.Оийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэнд гэм буруутайд тооцсон тул түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршиг, нийгмийн аюулын шинж чанар, гэм буруугийн хэлбэр, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж шүүгдэгч Д.Од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд: Шүүгдэгч Д.О нь хохирогч Б.Т, Б.Б нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан бөгөөд хохирогч Б.Т, Б.Б нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлэг байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Шүүгдэгчийн хөрөнгө, цалин, хөлс, бусад орлогын баримт хэрэгт авагдаагүй байх тул шүүхээс торгох ялын хугацааг тогтоох боломжгүй байна. Харин шүүгдэгч нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай туулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэг хүлээх ба энэ үүргийг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй
Шүүгдэгч Д.О нь урьд ял шийтгэл эдэлж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 47-р тал/-аар тогтоогдож байна.
Эрүүгийн 2038004040324 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13-т заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш овгийн Дийн Оийг зургаан зуун /600/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Шүүгдэгч Д.О нь Шүүхийн шиийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Эрүүгийн 2038004040324 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдсугай.
5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Од урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.ЭРДЭНЭ-ОЧИР