Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Кадирбекийн Бүлдирген |
Хэргийн индекс | 130/2017/00027/И |
Дугаар | 130/ШШ2017/00100 |
Огноо | 2017-02-08 |
Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 02 сарын 08 өдөр
Дугаар 130/ШШ2017/00100
Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч К.Бүлдирген даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: Баян-Өлгий аймгийн С сумын ** дугаар багт оршин суух, Н овогт Х н Б ын хүсэлттэй иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Х.Б, гэрч А.М, орчуулагч А.Е, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Т.М нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлтийн шаардлага: 1986 оны 07 дугаар сарын 20-ний өдрөөс 1988 оны 07 дугаар сарын 13-ны өдөр хүртэл Ө хотын бага сургуульд бага ангийн багшаар, 1988 оны 07 дугаар сарын 13-ны өдрөөс 1991 оны 08 дугаар сарын 15-ны өдөр хүртэл Н сумын Х бригадын бага сургуульд бага ангийн багшаар, 1991 оны 08 дугаар сарын 15-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл С сумын ** жилийн дунд сургуульд бага ангийн багшаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай.
Хүсэлт гаргагч Х.Б шүүхэд гаргасан хүсэлтэд: Миний бие 1986 онд Архангай аймаг дахь Багшийн сургуулийг бага ангийн багш мэргэжлээр төгсөөд Баян-Өлгий аймгийн АДХГЗ-ны Ардын боловсролын хэлтсийн даргын 1986 оны 07 дугаар сарын 20-ний өдрийн 120 дугаар тушаалаар Ө хотын бага сургуульд бага ангийн багшаар томилогдон 1 жил ажиллаж байгаад, улмаар 1987 онд миний нөхөр шинээр сургууль төгсөж ирээд Н ын бага сургуульд хуваарилагдаж ирсэн тул намайг мөн хэлтсийн даргын 1987 оны 7 дугаар сарын 13-ны өдрийн 100 тоот тушаалаар Н сумын Х бригадын бага сургуульд бага ангийн багшаар томилон ажиллуулсан юм. Тэгээд мөн хэлтсийн даргын 1991 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн 93 тоот тушаалаар С сумын ** жилийн дунд сургуулийн бага ангийн багшаар шилжүүлэн ажиллуулсан юм. Түүнээс хойших хугацаанд тус сургуульд тасралтгүй багшаар ажиллаж байгаад С сумын ерөнхий боловсролын бүрэн дунд сургуулийн захирлын 2016 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 6/29 тоот тушаалаар өндөр насны тэтгэвэрт гарсан юм. Гэтэл намайг ажилд томилсон тушаалуудыг дурдаж бичилт хийсэн боловч, ажлаас чөлөөлсөн дараагийн ажилд шилжүүлсэн талаар тухайн үед тушаал гаргаагүй байсан бололтой. Архиваас шүүлгэж үзэхэд ажлаас чөлөөлсөн тушаалууд гарсангүй. 1995 он хүртэлх ажилласан хугацааг албан ёсоор баталгаажуулахад 08 жил 05 сар 20 хоног ажилласан болохыг тогтоож хөдөлмөрийн дэвтэрт бичилт хийсэн юм. Иймд Нийгмийн даатгалын байгууллага 1995 оноос өмнөх ажилласан жилийг шүүхээр тогтоолгохыг надад зөвлөсөн учир миний 1986 оны 07 дугаар сарын 11-нээс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл дээрх газруудад бага ангийн багшаар нийт 08 жил 05 сар 20 хоног ажилласныг тогтоож өгнө үү гэжээ.
Хүсэлт гаргагч Х.Б шүүх хуралдаанд хүсэлтийн талаар тайлбарлахдаа: Би анх 1986 онд 1 дүгээр бага сургуульд багшаар ажилд орсон. Нэг жил ажилласны дараа 1987 онд Н сумын Х бригадад шилжиж очоод тэнд 4 жил ажилласан. Тухайн үед нөхөр бид хоёр хоёулаа багш байсан учраас гэр бүлийн хоёр хүнийг нэг суманд хуваарилж өгсөн. 1991 онд С сумын бүрэн дунд сургуульд шилжиж очоод 2016 он хүртэл ажилласан. 2016 оны 06 дугаар сард өндөр насны тэтгэвэр тогтоолгохоор ажлаас чөлөөлөгдсөн. Тэтгэвэр тогтоолгоход 9 жил 8 сар ажилласан жил маань ороогүй тул шүүхэд хүсэлт гаргасан гэв.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг хүсэлт гаргагчийн хүсэлтээр шинжлэн хэлэлцээд
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч Х.Б нь 1986 оны 07 дугаар сарын 20-ний өдрөөс 1988 оны 07 дугаар сарын 13-ны өдөр хүртэл Ө хотын бага сургуульд бага ангийн багшаар, 1988 оны 07 дугаар сарын 13-ны өдрөөс 1991 оны 08 дугаар сарын 15-ны өдөр хүртэл Н сумын Х бригадын бага сургуульд бага ангийн багшаар, 1991 оны 08 дугаар сарын 15-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл С сумын ** жилийн дунд сургуульд бага ангийн багшаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоолгохыг хүсжээ.
Шүүхээс хүсэлт гаргагчийн тайлбар, хавтаст хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаан дээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн үзэж дүгнээд хүсэлт гаргагчийн хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Хүсэлт гаргагч Х н Б нь 1986 оны 07 дугаар сарын 20-ний өдрөөс 1988 оны 07 дугаар сарын 13-ны өдөр хүртэл Ө хотын бага сургуульд бага ангийн багшаар, 1988 оны 07 дугаар сарын 13-ны өдрөөс 1991 оны 08 дугаар сарын 15-ны өдөр хүртэл Н сумын Х бригадын бага сургуульд бага ангийн багшаар, 1991 оны 08 дугаар сарын 15-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл С сумын ** жилийн дунд сургуульд бага ангийн багшаар тус тус ажиллаж байсан нь дараах нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:
Баян-Өлгий аймгийн Засаг даргын тамгын газрын Архивын тасгийн 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 541 дугаартай 1. АБХ-ын даргын 1986 оны 07 дугаар сарын 20-ний өдрийн 120 тоот тушаалаар Х.Б ыг Ө хотын бага сургуульд бага ангийн багшаар томилсон байна. 2. Мөн даргын 1988 оны 7 дугаар сарын 13-№ны өдрийн 1000 тоот тушаалаар Н сумын Х бригадын бага сургуульд бага ангийн багшаар томилсон байна гэх архивын лавлагаа,
БНМАУ, Баян-Өлгий аймгийн Улсын архивын 1993 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 02 дугаартай Х.Б ын тухай. Аймгийн АДХ-ын гүйцэтгэх захиргааны ардын боловсролын хэлтсийн даргын 1986 оны 7 дугаар сарын 20-ний өдрийн 120-р тушаалаар Х.Б ыг 8-р сарын 11-нээс эхлэн Ө хотын бага сургуульд бага ангийн багшаар томилжээ гэх архивын лавлагаа,
Мөн хүсэлт гаргагч Х.Б ын *********** дугаартай хөдөлмөрийн дэвтэрт 1. 1987.07.11. Ө хотын бага сургуульд багшаар ажиллуулав. Аймгийн АДХГЗ-ын даргын боловсролын хэлтсийн даргын 1986.07.20-ний өдрийн 120 дугаартай тушаал, 2. 1987.09.01 Н сумын Х бригадын бага сургуульд багшаар ажиллуулав. Аймгийн АДХ-ын АБ-ын хэлтсийн даргын 1987 оны 7-р сарын 13-ны өдрийн 100 тоот тушаал, 3. 1991.8.15 С сумын ** жилийн дунд сургуулийн бага ангийн багшаар шилжүүлэн ажиллуулав. Аймгийн АДХ-ын АБ-ын хэлтсийн даргын 1991 оны 8-р сарын 15-ны 93 тоот тушаал, 04. Хөдөлмөрийн дэвтрийн бичилтийг дуусгавар болгон 340342 дугаартай нийгмийн даатгалын дэвтэр олгов гэх бичилтүүд,
С сумын ** жилийн дунд сургуулийн 1991 оны 9 дүгээр сар, 1992 оны 01, 02 дугаар сар, 1993 оны 9, 10, 12 дугаар сарууд, 1994 оны 7 дугаар саруудын цалингийн тооцооны хүснэгтэд Х.Б гэж бичигдсэн бичилт,
Шүүх хуралдаанд оролцсон гэрч А.Мийнн мэдүүлгээр, С сумын 1 дүгээр багийн иргэн Р.Б ийн Бага ангийн багш Р.Б би 1991 онд төгсөж ирээд 9 сарын 1-нд ажилд орохдоо багш Б надтай хамт Ногооннуураас шилжин ирж ажилд орж, ажиллаж байсан нь үнэн болно гэх нотариатаар гэрчлүүлсэн тодорхойлолт,
Баян-Өлгий аймгийн Ө сумын ** дугаар багийн иргэн М.Б ын Бага ангийн багш М.Б би 1988-1990 онд 9-р сарын 1-нээс эхэлж Н сумын Х бригадын бага сургуульд бага ангийн багшаар хамт ажилласан нь үнэн гэх нотариатаар гэрчлүүлсэн тодорхойлолт,
Баян-Өлгий аймгийн С сумын 5 дугаар багийн иргэн М.З ы Х овогтой Б нь 1987 оны 9-р сарын 1-ээс эхлэн Н сумын Х бригадын бага сургуульд бага ангийн багшаар хамт ажилласан үнэн. Дараа нь Баян-Өлгий аймгийн С сумд шилжиж ирж мөн бага ангийн багшаар хамт ажиллаж байсан нь үнэн болно гэх нотариатаар гэрчлүүлсэн тодорхойлолт болон шүүх хуралдаанд гэрчээр асуухад өгсөн мэдүүлэг,
Баян-Өлгий аймгийн С сумын 5 дугаар багийн иргэн К.Б ын Х овогтой Б нь Н сумын Х бригадад багшаар ажиллаж байгаад 1991 оны 08.13-наас эхлэн С сумын 10 жилийн сургуульд бага ангийн багшаар ажиллаж байсан нь үнэн болохыг тодорхойлов гэх нотариатаар гэрчлүүлсэн тодорхойлолт,
С сумын Ерөнхий боловсролын бүрэн дунд сургуулийн захирлын Х овогтой Б нь тус сургуульд дотуур байрны хүмүүжүүлэгч багшаар 1991 оноос 2016 оны 6 дугаар сар хүртэл ажиллаж байгаад өндөр насны тэтгэвэрт гарсан болно гэх тодорхойлолтууд болон
хүсэлт гаргагч Х.Б ын С сумын бүрэн дунд сургуулийн үүдэнд 1992 онд хамт ажиллаж байсан хүмүүстэй авахуулсан гэр зураг, 1989 онд Н сумын Х бригадын бага сургуульд бага ангийн багшаар ажиллаж байхад сурагчидтай хамт авахуулсан гэрэл зураг зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдож байна.
Шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас үнэлэх бөгөөд хүсэлт гаргагчийн шүүхэд гаргасан хүсэлт, хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хүсэлт гаргагч Х.Б нь 1986 оны 07 дугаар сарын 20-ний өдрөөс 1988 оны 07 дугаар сарын 13-ны өдөр хүртэл Ө хотын бага сургуульд бага ангийн багшаар, 1988 оны 07 дугаар сарын 13-ны өдрөөс 1991 оны 08 дугаар сарын 15-ны өдөр хүртэл Н сумын Х бригадын бага сургуульд бага ангийн багшаар, 1991 оны 08 дугаар сарын 15-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл С сумын ** жилийн дунд сургуульд бага ангийн багшаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож, хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлого болгох нь зүйтэй байна.
Хүсэлт гаргагч Х.Б ын шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн С сумын Ерөнхий боловсролын бүрэн дунд сургуулийн захирлын 2016 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн Б/29 дугаартай тушаалын хуулбар, Баян-Өлгий аймгийн БСГазраас 2005 онд олгосон гэрчилгээний хуулбар, Монгол улсын Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын 2012 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн Жуух бичгийн хуулбар, Х.Б т Монгол улсын Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдаас 2015 оны 6 дугаар сарын 15-ны өдөр олгосон Боловсролын тэргүүний ажилтан цол тэмдгийн үнэмлэхийн хуулбар, 340342, 683897 дугаартай нийгмийн даатгалын дэвтрийн хуулбарууд, *************** дугаартай нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар зэрэг нотлох баримтууд нь хүсэлт гаргагчийн хүсэлтийн шаардлагад хамааралгүй, ач холбогдолгүй нотлох баримт байх тул нотлох баримтаар үнэлээгүй болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Н овогт Х н Б нь 1986 оны 07 дугаар сарын 20-ний өдрөөс 1988 оны 07 дугаар сарын 13-ны өдөр хүртэл Ө хотын бага сургуульд бага ангийн багшаар, 1988 оны 07 дугаар сарын 13-ны өдрөөс 1991 оны 08 дугаар сарын 15-ны өдөр хүртэл Н сумын Х бригадын бага сургуульд бага ангийн багшаар, 1991 оны 08 дугаар сарын 15-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл С сумын ** жилийн дунд сургуульд бага ангийн багшаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хүсэлт гаргагч Х.Б ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон хүсэлт гаргагч түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ К.БҮЛДИРГЕН