Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 08 сарын 25 өдөр

Дугаар 221/МА2022/0570

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 Хэнтий аймгийн Бэрхийн уурхайд ажиллаж

байсан уурхайчин нэр бүхий 112 ирэний

нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч шүүгч О.Оюунгэрэл

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Г.Билгүүн

Илтгэсэн шүүгч Б.Тунгалагсайхан

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.А, хариуцагч Монгол Улсын Засгийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Д

Нэхэмжлэгч Хэнтий аймгийн Бэрхийн уурхайд ажиллаж байсан уурхайчин нэр бүхий 112 иргэн,

Хариуцагч Монгол Улсын Засгийн газар,

Хариуцагч Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам,

Хариуцагч Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 16*******ны өдрийн 404 дүгээр шийдвэр,

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид: Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.А, хариуцагч Монгол Улсын Засгийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Д, хариуцагч Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Р

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Улаанмуна

Хэргийн индекс: 128/2020/0354/З

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч нэр бүхий 112 иргэдээс шүүхэд хандан

*******Монгол Улсын Засгийн газар, хуучнаар Төрийн өмчийн хороо буюу Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар зэрэг төрийн захиргааны байгууллагууд нь одоо хүчин төгөлдөр буй Монгол Улсын Засгийн газрын 1999 оны 05 дугаар сарын 05*******ны өдрийн 74 дүгээр тогтоолын Төрийн өмчийн хороонд даалгасан 3*******ын г"*******д заасан үүргийг биелүүлээгүй, орхигдуулсан эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоолгох,

*******Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2007 оны 02 дугаар сарын 09*******ны өдрийн 17 тоот тушаалаар үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчний улмаас хөдөлмөрийн чадвараа алдсан иргэдэд олгох нөхөн олговрыг улс даяар хэрэгжүүлсэн Засгийн газрын үйл ажиллагаа нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5.2, 106 дугаар зүйлийн 106.3.7*******д заасныг тус тус үндэслэн, хууль бус байсан болохыг тогтоолгох,

*******Төрийн захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас хохирсон Бэрхийн уурхайн нэр бүхий 112 иргэдэд учруулсан 3,181,748,988 төгрөгийн хохирлын нөхөн төлбөрийг Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын 2015 оны 09 дүгээр сарын 18*******ны өдрийн 5/2858 тоот 3 удаа магадлан хянаж, тогтоосныг үндэслэн Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.8*******д зааснаар хууль ёсны итгэлийг хамгаалж, 100 дугаар зүйлийн 100.1, 101 дүгээр зүйлийн 101.1, мөн 102 дугаар зүйлийн 102.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5.2, 106 дугаар зүйлийн 106.3.7*******д зааснаар Монгол Улсын Засгийн газраас гаргуулж, зөрчигдсөн эрхийг Үндсэн хуулийн 19*******р зүйлийн 19.1*******д заасны дагуу сэргээн эдлүүлж, тус шүүхээс иргэдийн үндсэн эрхийг хамгаалан, баталгаажуулахаар” нэхэмжлэлийг гаргаж, 2022 оны 04 дүгээр сарын 26*******ны өдрийн анхан шатны шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс гаргасан хүсэлтийн дагуу нэхэмжлэлийн шаардлагыг үгчлэн тодруулахад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс Улсын мэргэжлийн хяналтаас 3 удаа магадлан баталгаажуулсан дүгнэлтийг бид хүлээн зөвшөөрч байгаа. Харин магадлан хянах үед сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 192000 төгрөг байсан бөгөөд одоо 420000 төгрөг болж даруй 2 дахин өсөж өөрчлөгдсөн ба нэр бүхий 112 иргэдээс 19 хүний сарын дундаж цалин хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа сарын цалингийн доод хэмжээнд хүрэхгүй байна. Иймд улсын мэргэжлийн хяналтын ерөнхий газраас нэгэнт 3 удаа магадлан хянаж баталгаажуулсан учир шүүх тусгай мэдлэг шаардахгүй энгийн архиметик бодолтын хүрээнд нотлох баримтыг үнэлэх боломжтой хэмээн үзэж, хууль ёсны байх шаардлагад нийцүүлэн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай шүүхийн хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.7*******д заасныг үндэслэд иргэдийн хохирлын хэмжээг өөрчлөн тогтоож нийт хохирлын хэмжээнд 74,002,428 төгрөг байгаа. Үүнийг хэн ч хараад буруу бодсон гэж бодохгүй. Иймд зөрүү 74 сая төгрөгийг хохирол дээр нэмж хамтад нь шийдвэрлэж өгнө үү гэсэн шаардлага мөн гаргаж байгаа гэж тайлбарлажээ.

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 26*******ны өдрийн 404 дүгээр шийдвэрээр: Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 2, 4 дэх хэсэг, Монгол Улсын Яамны эрх зүйн байдлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.3, Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Хөдөлмөрийн тухай хууль/1999/*******ийн 97 дугаар зүйлийн 97.4*******т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Бэрхийн уурхайд ажиллаж байсан нэр бүхий 112 иргэний нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, Бэрхийн уурхайд ажиллаж байсан нэхэмжлэгч нэр бүхий иргэдээс нөхөн төлбөр олгуулахаар гаргасан хүсэлтийг эцэслэн шийдвэрлээгүй Монгол Улсын Засгийн газрын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, Бэрхийн уурхайд ажиллаж байхдаа үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчний улмаас хөдөлмөрийн чадвараа алдсан, нас барсан иргэдэд нөхөн төлбөр олгох эсэх асуудлыг зохих журмын дагуу шуурхай шийдвэрлэхийг Монгол Улсын Засгийн газарт даалгаж, нэхэмжлэлийн үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

3. Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.А дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийн зарим хэсгийг эсэргүүцэж байна. Үүнд:

3.1. Миний бие Захиргааны хэргийн анхан шатны 2022 оны 05 дугаар сарын 26*******ны өдрийн 404 дүгээр шийдвэрийн зарим хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

3.2. Шүүхийн шийдвэр нь маргааны үйл баримтыг өрөөсгөл дүгнэхээс гадна нотлох баримтуудад болон хуульд үндэслэсэн байх, нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх зэрэг хуулийн шаардлагыг хангаагүй ба хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болгоогүй тул гомдолтой байна.

4. Нэхэмжлэлийн шаардлагын талаар

4.1. Миний бие эхний шаардлагаа 2022 оны 05 дугаар сарын 11*******ний өдөр гаргасан бөгөөд уг шаардлагадаа “Д.А надад олгосон хууль ёсны итгэмжлэлийн дагуу нэр бүхий 184 нэхэмжлэгчдийн өмнөөс гаргасан нэхэмжлэлдээ Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 01 дүгээр сарын 31*******ний өдрийн 07 тоот тэмдэглэлээр өгсөн үүрэг даалгавар хэрэгжүүлээгүй орхигдуулсан зэрэг Төрийн өмчийн бодлго зохицуулалтын газрын удаа дараагийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, үүний улмаас дээрх иргэдэд учирсан хохирлыг барагдуулах” хэмээн гаргасан.

4.2. Гэвч хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Ц*******ийн 2022 оны 06 дугаар сарын 05*******ны өдрийн шүүхэд ирүүлсэн /6*******р хавтаст хэргийн 61*******р хуудас/ тайлбартаа “Засгийн газрын 1999 оны №74 тогтоолын 3.г/*******д даалгасан үүргийг хэрэгжүүлээгүй бус “М” нэгдлийн даргын №58 тоот тушаалаар Бэрхийн уурхайчдад 4000 төгрөг олгуулсан бол харин Засгийн газрын 2018 оны 01 дүгээр сарын 31*******ний өдрийн 07 тоот тэмдэглэлээр өгсөн үүрэг даалгавар хэрэгжүүлэлгүй орхигдуулсан гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй, дээд шатны байгууллагаас доод шатны байгууллагад үүрэг өгсөн дотогш чиглэсэн бөгөөд Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас холбогдох байгууллагад хандан ажлын хэсэг байгуулахаар хүсэлтээ явуулсан ба Хууль зүй, дотоод хэргийн яам, Сангийн яам зэргээс ажлын хэсэгт оролцох боломжгүй гэх мэт хариу ирүүлсэн ч бид дахин тэдгээр байгууллагад хандсан боловч ажлын хэсэг байгуулж, ажиллаж чадаагүй нь биднээс хамаарахгүй...” гэснийг уншиж танилцаад, уг тайлбарт холбогдуулан шаардлагаа доорхи шалтгаан, нөхцлийн улмаас өөрчилсөн.

4.3. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад манай иргэдийн надад 2017 онд олгосон итгэмжлэлийн 3 жилийн хугацаа дууссан бөгөөд энэ асуудлаар шүүх анхаарч үзэн, хүсэлтийн дагуу итгэмжлэлээ шинэчлэх хугацаа өгсөн бөгөөд нийт нэр бүхий 184 иргэдээс 112 иргэд нь итгэмжлэлээ шинэчлэн өгсөн учраас нэхэмжлэгчдийн тоо цөөрснөөс гадна хохирлын хэмжээ багассан болон мөн дээрх хариуцагчийн ирүүлсэн хариу тайлбар зэрэгтэй холбогдуулан нэхэмжлэлийн шаардлагаа 2020 оны 09 дүгээр сарын 29*******ний өдөр анх удаа шаардлагаа өөрчилсөн.

4.4. Манайх нэхэмжлэлийн шаардлагаа 2 дахь удаа 2021 оны 02 дугаар сарын 22*******ны өдөр шаардлагаа тодруулсан нь Нямдэлгэр шүүгчийн захирамжтай холбогдуулан мөн Корона*******ийн хатуу хөл хориотой нөхцөл байдлын улмаас өөрчилсөн.

4.5. Мөн 3 удаа нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн нь давж заалдах шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 18*******ны өдрийн 2098 тоот шийдвэртэй уялдуулан, нэхэмжлэгч Т.Ц*******ийн 2021 оны 06 дугаар сарын 02*******ны өдөр гаргасан хүсэлтийг шүүх хүлээн зөвшөөрсөн урчаас 2021 оны 06 дугаар сарын 21*******ний нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэн, өөрчилсөн.

4.6. Дээрх нэхэмжлэлийн шаардлагыг үндэслэн анхан шатны шүүх 2021 оны 09 дүгээр сарын 16*******ны өдөр хуралдаж, 598 тоот шийдвэр гаргаж, миний гомдлын дагуу Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхээс 2021 оны 12 дугаар сарын 08*******ны өдөр хэргийг хянаад 673 магадлал гаргасан. Уг магадлалыг үндэслэн миний Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэлийн шаардлагаа 2022 оны 02 дугаар сарын 10*******нд тодруулсан бөгөөд анхан шатны шүүгчиийн албан бичгийг аваад нэхэмжлэлийн шаардлагын 2 дахь хэсгийн шаардлагадаа Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.3.7 гэхийг бичилтийн техникийн алдаа гарган “106.7” хэмээн андууран бичсэн байх тул уг алдааг залруулан 2022 оны 02 дугаар сарын 28*******ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан болно.

4.7. Шүүх миний гаргасан нэхэмжлэлийн шаардлага буюу 1 дэх шаардлагын агуулга нь “Монгол Улсын Засгийн газар болон ТӨХ буюу Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар зэрэг нь Монгол Улсын Засгийн газрын 1999 оны №74 тогтоолын 3.г/*******д даалгасан үүргийг хэрэгжүүлээгүй, орхигдуулан Монгол Улсын Засгийн газрын 1999 оны 74 дүгээр тогтоолын 3.г/*******д даалгасан үүргийг биелүүлээгүй орхигдуулсан “эс үйлдэхүй” нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5.2, 106*******р зүйлийн 106.3.7*******д заасныг тус тус үндэслэн хууль бус болохыг тогтоолгох”, мөн 2 дахь шаардлага нь “НХХ*******ийн сайдын 2007 оны 02 дугаар сарын 09*******ны өдрийн №17 тоот тушаалаар ҮОМШӨ*******ний улмаас хөдөлмөрийн чадвараа алдсан иргэдэд олгох нөхөн олговрыг улс даяар хэрэгжүүлсэн үйл ажиллагаа нь мөн хуулийн 52.5.2, 106*******р зүйлийн 106.3.7*******д заасныг тус тус үндэслэн хууль бус байсан болохыг “тогтоолгох”, онцгой ашиг сонирхолтой учир энэхүү шаардлагыг тавьсан юм.

4.8. Гэтэл шүүх нотлох баримтыг буруу үнэлэхээс гадна хуулийн шаардлага хангаагүй, нотлох баримтууд болох Монгол оросын ээлжит хамтарсан 28, 30*******р протоколуудыг үндэслэн шийдвэрээ гаргасан ба мөн нэхэмжлэлийн шаардлагаас хэтрүүлэн шийдвэр гаргасанд бид гомдолтой байна.

4.9. Иймд бидний нэхэмжлэлийн шаардлага хангасан өөрчлөлтийг шүүхийн шийдвэрт оруулж, хэргийг үнэн зөв шийдвэрлэж өгнө үү.

 

5. Давж заалдах гомдлын агуулга: Хариуцагч Монгол Улсын Засгийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Д дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:

5.1. Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд шийдвэрээ гаргах ёстой атал нэхэмжлэлд дурдаагүй асуудлаар дүгнэлт хийж шийдвэр гаргасан. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс 4 нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

5.2. Монгол Улсын Засгийн газар, хуучнаар Төрийн өмчийн хороо буюу Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар зэрэг төрийн захиргааны байгууллагууд нь одоо хүчин төгөлдөр буй Монгол Улсын Засгийн газрын 1999 оны 05 дугаар сарын 05*******ны өдрийн 74 дүгээр тогтоолын Төрийн өмчийн хороонд даалгасан 3*******ын “Г”*******д заасан үүргийг биелүүлээгүй, орхигдуулсан “эс үйлдэхүй” нь хууль бус болохыг тогтоолгох,

Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2007 оны 02 дугаар сарын 09*******ний өдрийн 17 тоот тушаалаар үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчний улмаас хөдөлмөрийн чадвараа алдсан иргэдэд олгох нөхөн олговрыг улс даяар хэрэгжүүлсэн Засгийн газрын үйл ажиллагаа нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5.2, 106 дугаар зүйлийн 106.3.7*******д заасныг тус тус үндэслэн, хууль бус байсан болохыг тогтоолгох,

Дээрх төрийн захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас хохирсон бэрхийн уурхайн нэр бүхий 112 иргэдэд учруулсан 3,181,748,988 төгрөгийн хохирлын нөхөн төлбөрийг Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.8*******д зааснаар хууль ёсны итгэлийг хамгаалж, Захиргааны ерөнхий хуулийн 100.1, 101.1, 102.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52.5.2, 106.3.7*******д заасныг тус тус үндэслэн Засгийн гаүраас гаргуулан барагдуулах гэж гаргасан.

5.3. Өөрөөр хэлбэл Засгийн газарт даалгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй байхад нөхөн төлбөр олгох эсэх асуудлыг зохих журмын дагуу шуурхай шийдвэрлэхийг Монгол Улсын Засгийн газарт даалгаж шийдвэрлэсэн нь хууль зөрчиж байна.

6. Шүүх нотлох баримтыг буруу үнэлсэн, хуулийг буруу хэрэглэсэн

6.1. Бэрхийн уурхайд ажиллаж байсан нэхэмжлэгч нэр бүхий иргэдээс нөхөн төлбөр олгуулахаар гаргасан хүсэлтийг эцэслэн шийдвэрлээгүй Монгол Улсын Засгийн газрын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоосон шийдвэрийг гаргахдаа шүүх бүрэлдэхүүн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл, үйл баримтыг бүрэн ойлгоогүйгээр нотлох баримтыг буруу үнэлсэн.

6.2. Тодуурбал, Засгийн газар яагаад Бэрхийн уурхайн ажиллагсдад нөхөн олговор олгох асуудлыг шийдвэрлээд байгаа нөхцөл байдлыг ойлгохгүй байна. Үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалсан өвчний хохирлыг нөхөн төлөх асуудал нь хөдөлмөрийн харилцаа бөгөөд үүнийг Хөдөлмөрийн тухай хуулиар зохицуулдаг, 1999 онд батлагдаж, мөрдөгдсөн Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.1*******д зааснаар энэхүү төлбөрийг “ажил олгогч” олгохоор заасан байдаг. Харин Засгийн газар ямар тохиолдолд дээрх нөхөн төлбөрийг олгох вэ гэхээр тус хуулийн 97.4*******т заасан үндэслэлээр олгож болно. “Улсын болон орон нутгийн төсвөөс санхүүждэг бүх шатны байгууллага, төрийн болон орон нутгийн өмчит, тэдгээр өмчийн оролцоотой /51 буюу түүнээс дээш хувьтай/” хуулийн этгээд татан буугдсан, төлбөрийн чадваргүй болж дампуурсны улмаас хариуцагчгүй болсон тохиолдолд ажилтанд олгох нөхөн төлбөрийн асуудлыг Засгийн газар, нутгийн захиргааны байгууллага тусгайлан шийдвэрлэж болно” гэж заасан байдаг. Хуулийн энэ заалт нь

*******1*******рт: хуулийн этгээд татан буугдсаны улмаас хариуцагчгүй болсон тохиолдолд шийдвэрлэж болно гэсэн байна.

2*******рт: “Засгийн газар шийдвэрлэж болно” гэсэн эрх олгосон заалт болохоос заавал хүлээх үүрэггүй байна.

6.3. Бэрхийн уурхай нь 1954 онд байгуулагдаж 1974 оноос одоогийн “М” нэгдлийн бүрэлдэхүүнд орж Монгол Улсын Засгийн газрын 1999 оны 74 дүгээр тогтоолоор “Б” ТӨҮГ болгон өөрчлөн зохион байгуулсан бөгөөд Төрийн өмчийн хороо /хуучин нэрээр/*******ны 2001 оны 442 дугаар тогтоолоор “Б” ТӨҮГ*******ыг хувьцаат компани болон тус тус өөрчлөн байгуулагдсан. Улмаар Засгийн газрын 2002 оны 9 дүгээр тогтоолоор баталсан төрийн өмчийг 2002 онд хувьчлах хөтөлбөрт “тус копанийн нийт хувьцааны 67 хувийг нэг багц болгон менежментийн үр дүнг харгалзан хувьчилна” гэж заасны дагуу Төрийн өмчийн хороо тус компанийн хувьчлалын ажлыг зохион байгуулж, 2004 онд өмчлөх эрхийг “Эрдэнэс” менежментийн багт шилжүүлэн өгч, нийт хувьцааны 67 хувийг худалдсан. Хувьцааны үлдэх 33 хувийг Монголын хөрөнгийн биржээр дамжуулан худалдсан байдаг.

6.4. “Б” ХК*******ийн 67 хувийг худалдан авсан “Э” менежментийн багтай хийсэн “Худалдах, худалдан авах гэрээ”*******ний 4.5.2*******т “Худалдан авагч нь Компанийн “Халамжийн хөтөлбөр”*******ийг цаашид үргэлжлүүлэн хэрэгжүүлэх бөгөөд ялангуяа үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас тахир дутуу болж хөдөлмөрийн чадваргүй болсон ажиллагсдад олгох нөхөн төлбөрийг хөдөлмөрийн хууль тогтоомжийн дагуу олгоно” гэж гэрээнд тусгаж өгсөн ба энэ заалтыг “Б” ХК хэрэгжүүлж байгаа талаар тус компанийн Төрийн өмчийн хороонд ирүүлсэн 2011 оны 1/03 тоот албан бичгээр “ ... үйлдвэрлэлийн осол, хурц хордлогод өртсөн, мэргэжлээс шалтгаалах өвчний улмаас группт орсон болон эдгээр шалтгаанаар нас барсан ажилтнуудад 2002 оноос хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд 121 хүнд 54,518,201 төгрөгийн нөхөн төлбөр олгосон” тухай баримт хэргийн материалд байгаа.

6.5. Тэгэхээр Хөдөлмөрийн хуулийн /1999 оны/ 97.4*******т заасан “хуулийн этгээд татан буугдсаны улмаас хариуцагчгүй болсон” гэх үндэслэл тогтоогдохгүй, Засгийн газар бүрэн эрхийнхээ хүрээнд нөхөн олговрын асуудлыг шийдвэрлэсээр ирсэн байдаг. Тухайлбал, 2003 оны 03 дугаар сарын 19*******ний өдрийн “Нөхөн төлбөрийн тухай” Засгийн газрын 65 дугаар тогтоол, 2011 оны 04 дүгээр сарын 13*******ны өдрийн “Нөхөн төлбөр олгох тухай” Засгийн газрын 116 дугаар тогтоол, 2012 оны 02 дугаар сарын 15*******ны өдрийн “Нөхөн төлбөрийн тухай” Засгийн газрын 45 дугаар тогтоол, НХХ*******ийн сайдын 2007 оны 17 дугаар тушаал зэргээр нөхөн төлбөр олгож байжээ.

7. Засгийн газар 1999 оны 74 дүгээр тогтоол гаргах болсон үндэслэл нь Бэрхийнн уулын үйлдвэрийг Монгол*******Оросын хамтарсан “М” нэгдлийн бүрэлдэхүүнээс гаргаж, Монголын талд иж бүрнээр нь шилжүүлэн өгч байгаатай холбогдуулан “Бэрхийн уулын үйлдвэрийн талаар зарим арга хэмжээг авахаар шийдвэрлэсэн бөгөөд 3асгийн газрын “Г” заалтаар “Бэрхийн уулын үйлдвэр ажиллах хугацаанд тэтгэвэрт гарсан, мөн үйлдвэрлэлийн хүнд нөхцөлөөс шалтшаалан группд орсон 286 хүний нийгмийн хамгааллын асуудлыг 1999 оны 02 дугаар сарын  01*******ний өдрөөр тасалбар болгож урьд өмнө мөрдөж байсан журмын дагуу “М” нэгдэл хариуцаж байх асуудлыг Хамтарсан үйлдвэрийн Зөвлөлийн ээлжит хуралд тавьж шийдвэрлүүлж ажилласугай” гэж Төрийн өмчийн хорооны дарга Д.З*******д даалгасан байдаг.

7.1. Гэтэл анхан шатны шүүхийн шийдвэрийн “Үндэслэх” хэсгийн 21*******т /шийдвэрийн 28*******р хуудас/ Өөрөөр хэлбэл, Засгийн газрын 1999 оны 74 дүгээр тогтоолын 3*******ын “Г” заалт нь Бэрхийн уурхайд ажиллаж байхдаа үйлдвэрлэлийн осолд орсон, мэргэжлээс шалтгаалах өвчний улмаас хөдөлмөрийн чадвараа алдсан нийт уурхайчдад нөхөн төлбөр олгуулахыг Төрийн өмчийн хороо /тухайн үеийн нэршлээр/*******нд даалгалгүй, харин 1999 оны 02 дугаар сарын 01*******ний өдрөөс өмнө үйлдвэрлэлийн осолд орсон, ... хөдөлмөрийн чадвараа алдсан 274 уурхайчинд олгох нөхөн төлбөрийн асуудлыг ажил олгогчийн эрх залгамжлагчид тавьж шийдвэрлүүлэхийг даалгасан агуулгатай байна” гэж Засгийн газрын тогтоолын заалтыг маш буруу тайлбарлаж, дүгнэлт гаргасан байгаа нь нотлох баримтыг буруу үнэлсэн гэж үзэх нэг үндэслэл болж байгаа юм.

7.2. Монгол Улсын Засгийн газрын 1999 оны 05 дугаар сарын 05*******ны өдрийн 74 дүгээр тогтоолын 3*******ын “Г” заалт хэрэгжсэн үү гэвэл хэрэгжсэн байдаг. Тодруулбал, “М” ХХК*******ийн ерөнхий зөвлөлийн 2001 оны 58 дугаар тушаалаар тус үйлдвэрт ажиллаж байсан нэр бүхий 274 хүнд нөхөн төлбөр олгосон баримт хэрэгт авагдсан байхад /9*******р хавтас, 53*******54 хуудас/ хэрэгжүүлээгүй эс үйлдэхүй гэж үзсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангахгүй байна.

8. Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.1*******д зааснаар нэхэмжлэлийг хангасан анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

ХЯНАВАЛ:

 

1. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

1.1. Шүүх дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч болон хариуцагч Монгол Улсын Засгийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхилоо.

2. Анхан шатны шүүхээс “... нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс нэхэмжлэгч нарын хүсэл зоригийг оновчтой илэрхийлж нэхэмжлэлийн шаардлагаа томъёолон бичээгүй нь нэхэмжлэлийг бүхэлд нь үгүйсгэх үндэслэл болохгүй, ... захиргааны байгууллагууд нь нөхөн төлбөр олгох боломжтой талаар удаа дараа мэдэгдэж удаан хугацаагаар иргэдийг чирэгдүүлсэн, ... иргэдийн хувьд харьяалах ажил олгогчгүй болсон, ... нэхэмжлэгч талын туйлын хүсэл зоригт нийцүүлэн маргааныг эцэслэн шийдвэрлэх ...” гэх дүгнэлт болон иргэдийн төлөөлөгч нарын “эдгээр хүмүүсийн асуудлыг хурдан шуурхай шийдвэрлэж өгөх нь зүйтэй” гэх зэрэг агуулгаар гаргасан дүгнэлт зэрэгт үндэслэн нэхэмжлэгчийн /энэ магадлалын тодорхойлох хэсгийн 1/ дээрх гаргасан нэхэмжлэлийн шаардлагуудын хүрээнд хэргийг нь шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.

3. Хэрэгт авагдсан баримтаас үзвэл, Хэнтий аймгийн Бэрхийн уурхайд ажиллаж байсан уурхайчин нэр бүхий иргэд нь маргаан бүхий Монгол Улсын Засгийн газрын 1999 оны 05 дугаар сарын 02*******ны өдрийн 74 дүгээр тогтоолоор “Б” ТӨҮГазрыг байгуулахаас өмнө, зарим нь энэ хугацаанаас хойш үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчний улмаас хөдөлмөрийн чадвараа алдах болон нас барсан болон уурхайчдад нөхөн төлбөр олгуулах асуудлыг шийдвэрлүүлэхээр “А” төв ТББ нь 2009 оноос эхлэн Монгол Улсын Засгийн газар болон холбогдох захиргааны байгууллагад хандаж, эрх бүхий байгууллагуудаас тухайн асуудлыг шийдвэрлэхээр үйл ажиллагаануудыг явуулсан хэдий ч шийдвэрлэлгүй орхигдуулсан нь

*******Төрийн өмчийн хорооны даргын 2010 оны 08 дугаар сарын 02*******ны өдрийн 85 дугаар тушаалаар “Бэрхийн уурхайд ажиллаж байсан уурхайчдад олгох нөхөн төлбөрийн асуудлыг судлан дүгнэлт гаргах ажлын хэсэг”,

******* Төрийн өмчийн хорооны даргын 2012 оны 12 дугаар сарын 28*******ны өдрийн 298 дугаар тушаалаар “Бэрхийн уурхайд ажиллаж байсан уурхайчдад олгох нөхөн төлбөрийн асуудлыг хуулийн дагуу судлан, дүгнэлт гаргах ажлын хэсэг”*******ийг тус тус байгуулж, тус ажлын хэсгээс гаргасан дүгнэлтийг хэлэлцээд Төрийн өмчийн хорооны 2011 оны 11 дүгээр сарын 03*******ны өдрийн 37 дугаар хуралдаанаас “... ажилтнуудын нэрсийг гаргаж, Монгол Улсын Засгийн газрын 2003 оны 65 дугаар тогтоол, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2007 оны 17 дугаар тушаал, “Б” ХК*******иас олгосон нөхөн төлбөрт хамрагдаж байсан бол нөхөн төлбөрийн хэмжээнээс хасалт хийж, нийт хэдэн хүнд хэдэн төгрөгийн нөхөн төлбөр олгуулах асуудлаар Засгийн газрын тогтоолын төсөл, танилцуулга, холбогдох бичиг баримтын хамт бэлтгэн Төрийн өмчийн хорооны хуралд танилцуулах, 2013 оны 04 дүгээр сарын 18*******ны өдрийн хуралдаанаас “Б”  компани хувьчлагдахаас өмнөх үеийн буюу 2004 оны 05 дугаар сар хүртэлх төрийн мэдэлд байх үеийн нөхөн төлбөр авах хууль ёсны төлөөллийн эрхтэй 196 нэр бүхий иргэдэд хоёр удаагийн нөхөн төлбөрт 4,513,549,744 төгрөг олгуулах саналыг Засгийн газарт тавьж шийдвэрлүүлэх шийдвэр”,

*******Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 1 дүгээр сарын 31*******ний өдрийн 07 дугаар хуралдааны тэмдэглэлийн 15.5.1 дэх хэсэг,

*******Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар 2020 оны 1 дүгээр сарын 16*******ны А*******1/76 тоот албан бичгийн “... нөхөн төлбөртэй холбоотой асуудлыг шийдвэрлэх эрх олгогдоогүй”,

*******Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газар 2020 оны 2 дугаар сарын 12*******ны ХЭГ/379 тоот албан бичгийн “... 2020 оны төсөвт тусгагдаагүй гэсэн хариу” зэрэг баримтуудаар

хариуцагч Монгол Улсын Засгийн газар болон төрийн захиргааны байгууллагууд нь хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан хууль тогтоомжийн хүрээнд нэхэмжлэгч нэр бүхий иргэдээс нөхөн төлбөр олгуулахаар гаргасан хүсэлтийг шийдвэрлээгүй эс үйлдэхүй нь хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгч иргэдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн гэж үзэхээр тул анхан шатны шүүхийн “... 2009 оноос өнөөдрийг хүртэл хүлээлт үүсгэсэн буруутай байх тул нэхэмжлэгч талын 7 тоот хуралдааны тэмдэглэлийн дагуу үүрэг өгөгдсөн, танилцуулга дээр тодорхой болгох ёстой гэж дэмжсэн байхад хэрэгжүүлээгүй гэсэн тайлбарыг үгүйсгэх үндэслэлгүй” гэх дүгнэлтийг үгүйсгэх үндэслэлгүй байна.

3.1. Учир нь 1999 оны 07 дугаар сарын 01*******ээс 2004 оны 05 сар хүртэл төрийн өмчийн байгууллага байсан “Б” ТӨҮГ*******т, 2004 оноос хувьчлагдаж хариуцагчгүй болсон ажилтанд, түүнчлэн 1974*******1999 он хүртэл “М” нэгдэл, “М” ТӨҮГ*******т ажиллаж байхдаа үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчний улмаас хөдөлмөрийн чадвараа алдсан, нас барсан ажилтанд нөхөн төлбөрийн асуудлыг шийдвэрлэх боломжтой байсан нь дээрх нотлох баримтуудаар тогтоогдож байх тул нөхөн төлбөр олгох эсэх нь Засгийн газар, захиргааны байгууллагуудын бүрэн эрхийн асуудал гэж үзэхээр байна.

3.2. Тодруулбал, Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.4*******т “Улсын болон орон нутгийн төсвөөс санхүүждэг бүх шатны байгууллага, төрийн болон орон нутгийн өмчит, тэдгээр өмчийн оролцоотой /51 буюу түүнээс дээш хувьтай/ хуулийн этгээд татан буугдсан, төлбөрийн чадваргүй болж дампуурсаны улмаас хариуцагчгүй болсон тохиолдолд ажилтанд олгох нөхөн төлбөрийн асуудлыг Засгийн газар, нутгийн захиргааны байгууллага тусгайлан шийдвэрлэж болно” гэж зааснаар нэхэмжлэгч уурхайчин иргэдийн нөхөн төлбөрийн асуудал, түүний хэмжээг тогтоох нь Монгол Улсын Засгийн газрын бүрэн эрх бөгөөд уурхайчин иргэдээс гаргасан өргөдөл, гомдол түүнтэй холбоотой ажлын хэсэг, түүнээс гаргасан шийдвэрт үндэслэн холбогдох шийдвэр гаргах эрх нь Монгол Улсын Засгийн газарт хадгалагдаж байна. Тиймээс хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “... уг асуудлыг өмнө шийдсэн” гэх агуулга бүхий гомдлыг хүлээн авах боломжгүй тул энэ талаар гаргасан анхан шатны шүүхийн “... нэхэмжлэгч нар нь хүчин төгөлдөр хууль тогтоомжийн хүрээнд нөхөн төлбөр олгох асуудлыг шийдвэрлүүлэхээр хандсан байхад хариуцагч Монгол Улсын Засгийн газар нь тухайн асуудлаар тодорхой хариу өгөөгүй, ... удаа дараа ажлын хэсэг байгуулж ажиллуулсан боловч өнөөдрийг хүртэл шийдвэрлээгүй, ... хэрэгжүүлээгүй” гэх дүгнэлтийг үгүйсгэх нөхцөл биш байна.

3.3. Өөрөөр хэлбэл, дээрх нөхцөл байдалтай холбоотойгоор өмнө нь Монгол Улсын Засгийн газар нь 2018 он 07 дугаар хуралдааны тэмдэглэлээр “Б” ХК үйл ажиллагаа явуулж байсан 1999*******2004 оны хооронд үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас хөдөлмөрийн чадвараа алдаж тахир дутуугийн тэтгэвэр тогтоолгосон иргэдийн нөхөн төлбөрийн асуудлыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар болон бусад төрийн байгууллагатай хамтран дахин нягтлан үзэж саналаа Засгийн газарт танилцуулахыг Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газарт даалгаж шийдвэрлэсэн боловч харъяа байгууллагууд энэ талаар хариу өгч шийдвэрлээгүй нь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Бэрхийн уурхайн уурхайчдын нөхөн төлбөрийн талаарх танилцуулга, Засгийн газрын хуралдааны тэмдэглэлүүд, ажлын хэсгийн дүгнэлтүүдээр тогтоогдсон байх тул Бэрхийн уурхайд ажиллаж байсан нэхэмжлэгч нэр бүхий иргэдээс нөхөн төлбөр олгуулахаар гаргасан хүсэлтийг эцэслэн шийдвэрлээгүй Монгол Улсын Засгийн газрын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, Бэрхийн уурхайд ажиллаж байхдаа үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчний улмаас хөдөлмөрийн чадвараа алдсан, нас барсан иргэдэд нөхөн төлбөр олгох эсэх асуудлыг зохих журмын дагуу шийдвэрлэхийг Монгол Улсын Засгийн газарт даалгаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй.

4. Харин Монгол Улсын Засгийн газрын 1999 оны 74 дүгээр тогтоолын 3*******ын “г” заалтаар даалгасныг хэрэгжүүлээгүй гэх хариуцагч захиргааны байгууллагын эс үйлдэхүй тогтоогдсонгүй.

4.1. Учир нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5.1*******д “захиргааны ... эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, захиргааны акт гаргуулахыг даалгах ...” гэж, 106 дугаар зүйлийн 106.3.4*******т “захиргааны актыг гаргахаас татгалзсан шийдвэр, эсхүл гаргахгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн бол шаардагдах захиргааны акт гаргахыг тухайн захиргааны байгууллагад даалгах, эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоох” гэж зааснаар захиргааны байгууллагын эс үйлдэхүй, эсхүл татгалзал хууль зөрчсөн байхын зэрэгцээ нэхэмжлэгч иргэдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн нь тогтоогдсон тохиолдолд нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэл бүрдэнэ.

4.2. Түүнчлэн, Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3*******т “Эс үйлдэхүй гэж иргэн, хуулийн этгээдээс эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хэрэгжүүлэх, хамгаалуулахаар гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх үүргээ захиргааны байгууллага хуульд заасан хугацаанд биелүүлээгүй, эсхүл шийдвэрлэхгүй орхигдуулсныг ойлгоно” гэж заажээ.

4.3. Гэтэл Монгол Улсын Засгийн газрын 1999 оны 5 дугаар сарын 05*******ны өдрийн 74 дүгээр тогтоолын 3*******ын “г”*******д Бэрхийн уулын үйлдвэр ажиллах хугацаанд тэтгэвэрт гарсан, мөн үйлдвэрлэлийн хүнд нөхцөлөөс шалтгаалан группд орсон 286 хүний нийгмийн хамгааллын асуудлыг 1999 оны 2 дугаар сарын 01*******ний өдрөөр тасалбар болгож урьд өмнө мөрдөж байсан журмын дагуу “М” нэгдэл хариуцаж байх асуудлыг Хамтарсан үйлдвэрийн Зөвлөлийн ээлжит хуралд тавьж шийдвэрлүүлж ажиллахыг Төрийн өмчийн хороонд даалгаж шийдвэрлэсэн болон “М” нэгдлийн ерөнхий захирлын 2001 оны 58 дугаар тушаалаар тус үйлдвэрт ажиллаж байсан нэр бүхий 274 хүнд нөхөн олговор олгож байхаар нэрсийн жагсаалтыг баталсан байх ба уг шийдвэрийг үндэслэн тус компаниас Бэрхийн уурхайд ажиллаж байгаад үйлдвэрлэлийн осолд орсон, хөдөлмөрийн чадвараа алдсан уурхайчдад зохих хэмжээний нөхөн төлбөр олгосон болох нь тус компаниас анхан шатны шүүхэд хүргүүлсэн 2001 оны 58 дугаар тушаал, зөвлөлийн хуралдааны тэмдэглэл, кассын зарлагын ордер зэргээр тогтоогдож байх бөгөөд тус нэгдлийн зөвлөлийн 2000 оны 28, 30 дугаар хуралдааны тэмдэглэлд маргаж буй Монгол Улсын Засгийн газрын 1999 оны 74 дүгээр тогтоолыг үндэслэн гарсан зэргээс үзвэл, хариуцагч Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар нь шийдвэрийг биелүүлэх ажлыг эрхэлсэн хүрээ, салбарын хэмжээнд зохион байгуулж, биелэлтийг хангах үндсэн үүргээ хэрэгжүүлсэн гэж үзэх тул нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “... нэхэмжлэлийн шаардлагаас хэтрүүлэн шийдвэр гаргасанд бид гомдолтой байна” гэх гомдлыг хүлээн авах үндэслэлгүй юм.

4.4. Иймд Монгол Улсын Засгийн газрын 1999 оны 74 дүгээр тогтоолын 3*******ын “г” заалтыг хэрэгжүүлээгүй эс үйлдэхүй тогтоогдоогүй, уг тогтоолоор Бэрхийн уурхайд ажиллаж байхдаа үйлдвэрлэлийн осолд орсон, мэргэжлээс шалтгаалах өвчний улмаас хөдөлмөрийн чадвараа алдсан уурхайчдад нөхөн төлбөрийг олгуулахыг захиргааны байгууллагад даалгаагүй, энэ талаар гаргасан анхан шатны шүүхийн “... 1999 оны 025 дугаар сарын 01*******ний өдрөөс өмнө үйлдвэрлэлийн осолд орсон, ... хөдөлмөрийн чадвараа алдсан 274 уурхайчинд олгох нөхөн төлбөрийн асуудлыг ажил олгогчийн эрх залгамжлагчид тавьж шийдвэрлүүлэхийг даалгасан агуулгатай” гэх дүгнэлт үндэслэлтэй тул Монгол Услын Засгийн газраас даалгасныг биелүүлээгүй орхигдуулсан эс үйлдэхүй гаргаагүй гэж үзнэ.

5. Нөгөө талаар нэхэмжлэгч иргэдийн хохирлыг гаргуулах талаар шийдвэр гаргах боломж бүрдээгүй байна.

5.1. Захиргааны байгууллагын нийтийн эрх зүйн харилцаанаас үүссэн хууль бус үйлдэл, эс үйлдэхүйгээс өөрт учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй боловч нэхэмжлэгч уурхайчин иргэдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан нэхэмжлэлийн томъёолон бичсэн, тайлбар, түүний үндэслэж буй Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.7 дахь заалтаар захиргааны хэргийн шүүхээс хохирлыг гаргуулах боломжгүй байна.

5.2. Захиргааны ерөнхий хуулийн 42 дугаар зүйлийн 42.1*******д “Захиргааны байгууллагаас тодорхой асуудлыг шийдвэрлэхдээ хууль, захиргааны хэм хэмжээний актаар зөвшөөрөгдсөн боломжит хувилбаруудаас аль нэгийг хэрэглэх, эсхүл хэрэглэхгүй байхыг сонгох боломж гэнэ”, 42.2*******т “Хуульд өөрөөр заагаагүй бол захиргааны байгууллага эрх хэмжээнийхээ хүрээнд хуульд заасан шаардлагад үндэслэн зорилгодоо нийцүүлэн сонгох боломжийг хэрэглэнэ”, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.7*******д “Шүүх захиргааны байгууллага сонгох боломжийг хэрэглэхдээ хуулийн хязгаарыг хэтрүүлсэн, буруу хэрэглэсэн, эсхүл өөрт олгосон эрх хэмжээг зорилгодоо нийцээгүй байдлаар ашигласны улмаас түүний гаргасан захиргааны акт, эсхүл татгалзсан үйлдэл, эс үйлдэхүй хууль зөрчсөн эсэхийг шалгана” гэж тус тус заасныг нэхэмжлэгч иргэдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагатай уялдуулж шийдвэрлэхдээ захиргааны байгууллагын татгалзал, эс үйлдэхүй нь хуулиар зөвшөөрөгдсөн боломжит хувилбарын хүрээнд байна уу, эсхүл хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй, зохих шийдвэр гаргахгүй байна уу гэсэн нөхцөл байдалд дүгнэлт өгөх учиртай байна.

5.3. Дээрх байдлаар Монгол Улсын Засгийн газрын 1999 оны 05 дугаар сарын 05*******ны өдрийн 74 дүгээр тогтоолын 3*******ын “г”*******д заасан үүргийг биелүүлээгүй, орхигдуулсан эс үйлдэхүй тогтоогдоогүй, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2007 оны 02 дугаар сарын 09*******ны өдрийн 17 дугаар тушаалаар үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчний улмаас хөдөлмөрийн чадвараа алдсан иргэдэд олгох нөхөн олговрыг хэрэгжүүлсэн захиргааны байгууллагын үйл ажиллагаа хууль бус гэж үзэхгүй тул түүнээс улбаатай хохирол гаргуулах нэхэмжлэлийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдолд дурьдсан үндэслэлүүд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргээр шүүх хангаж шийдвэрлэх эрх зүйн боломж бүрдэхээргүй байна.

6. Нөхөн төлбөрийг, Хөдөлмөрийн тухай /1999 оны/ хуулийн 97 дугаар зүйлийн 97.4*******д “Улсын болон орон нутгийн төсвөөс санхүүждэг бүх шатны байгууллага, төрийн болон орон нутгийн өмчит, тэдгээр өмчийн оролцоотой /51 буюу түүнээс дээш хувьтай/ хуулийн этгээд татан буугдсан, төлбөрийн чадваргүй болж дампуурсаны улмаас хариуцагчгүй болсон тохиолдолд ажилтанд олгох нөхөн төлбөрийн асуудлыг Засгийн газар, нутгийн захиргааны байгууллага тусгайлан шийдвэрлэж болно” гэж зааснаар маргааны үйл баримттай холбогдуулан хэрэглэвэл, нөхөн төлбөрийн асуудлыг хуульд зааснаар зохих журмын дагуу шийдвэрлэх үүрэгтэй гэж тайлбарлаж болохоор байна.

6.1. Нэгэнт өмнө удаа дараагийн үйлдлээр Бэрхийн уурхайд ажиллаж байхдаа үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчний улмаас хөдөлмөрийн чадвараа алдсан, нас барсан иргэдэд нөхөн төлбөр олгох шийдвэр гаргаагүй, өөрөөр хэлбэл, Монгол Улсын Засгийн газрын 1999 оны 74 дүгээр тогтоолын 3*******ын “г” заалтыг хэрэгжүүлээгүй эс үйлдэхүй тогтоогдоогүй, уг тогтоолоор Бэрхийн уурхайд ажиллаж байхдаа үйлдвэрлэлийн осолд орсон, мэргэжлээс шалтгаалах өвчний улмаас хөдөлмөрийн чадвараа алдсан уурхайчдад нөхөн төлбөрийг олгуулахыг захиргааны байгууллагад даалгаагүй бөгөөд тодорхой нөхцөл, шалгуур хууль тогтоогч тусгайлан заагаагүй, Монгол Улсын Засгийн газарт шийдвэрлэх эрх олгосон, энэ тохиолдолд Засгийн газрыг хуульд заасан нөхөн төлбөрийн үүрэг гэх “Засгийн газрын 74 дүгээр тогтоолын 3*******ын “г”*******д заасан үүргийг биелүүлээгүй, эс үйлдэхүй хууль зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй, энэ нэхэмжлэлийн шаардлагыг хангах боломжгүй юм.

6.2. Тодруулбал, нөхөн төлбөрийг аливаа хэлбэрээр хуульд заасан хугацаанд төлөх нь захиргааны сонгох боломжид хамаарахгүй, үүрэг болгосон тул нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд анхан шатны шүүх “... захиргааны хууль бус акт болох нь тогтоогдохгүй байх тул хохирол гаргуулах нэхэмжлэлийг шүүх хангаж шийдвэрлэх эрхгүй...” гэсэн дүгнэлт хийж, нөхөн төлбөрийг хуульд заасан зохих журмын дагуу шийдвэрлэхийг Монгол Улсын Засгийн газарт даалгаж шийдвэрлэсэн нь зөв, нөхөн төлбөрийг нэхэмжлэгч иргэдтэй харилцан тохиролцсоны үндсэн дээр олгох эсэх асуудлыг шийдвэрлэх эрх нь Засгийн газарт хэвээр хадгалагдсан гэж үзнэ.

7. Түүнчлэн анхан шатны шүүхээс нэхэмжлэгч иргэдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн дурдаж буй хохирол буюу “Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын 2015 оны 09 дүгээр сарын 18*******ны өдрийн 5/2858 тоот 3 удаа магадлан”*******г үндэслэж хохирлыг Засгийн газраас гаргуулах, ... нийт хохирлын хэмжээнд 74,002,428 төгрөгийг хохирол дээр нэмж хамтад нь шийдвэрлүүлэх” шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хуульд нийцжээ.

7.1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6*******д “Захиргааны үйл ажиллагааны улмаас нэхэмжлэгчид хохирол учирсан нь тогтоогдвол нөхөн төлүүлэх ба хохирлын хэмжээний талаар маргаан гарч хамтатган нэхэмжлээгүй бол иргэний хэргийн шүүхээр шийдвэрлүүлнэ” гэж зааснаар хохирлын хэмжээний талаар маргаан гарсан бол иргэний хэргийн шүүхээр шийдвэрлүүлэх зохицуулалттай, энэ тохиолдолд хэдийгээр Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын 2015 оны 09 дүгээр сарын 18*******ны өдрийн 5/2858 тоот 3 удаа магадлан хянаж тогтоосон баримтаас нэхэмжлэгч тал түүвэрлэн 112 иргэдийн нэрсийн жагсаалтаар хавсарган ирүүлсэн хохирлын үнийн дүнг ямар байдлаар тодорхойлсон нь ойлгомжгүй, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс энэ талаар “... энгийн арифметик бодолтын хүрээнд шүүх шийдвэрлэх боломжтой” гэх тайлбар гаргаснаас гадна хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас “... нөхөн төлбөр өгсөн” гэж үнийн дүнг зааж мэтгэлцсэн зэргээс үзэхэд хохирлын үнийн дүн, хэмжээний талаар маргаантай нөхцөл байдал үүсчээ. Иймд, энэ үндэслэлээр тухайн гаргасан “... өөрт учирсан бодит хохирлоо” нарийвчлан тодорхойлж, тооцсоны үндсэн дээр Иргэний хэргийн шүүхээр шийдвэрлүүлэх эрх нь нээлттэй тул нэхэмжлэлийн энэ шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдэл зөв байна.

 

8. Иймд нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч болон хариуцагч Монгол Улсын Засгийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрийг өөрчлөх болон хүчингүй болгох үндэслэл тогтоогдохгүй байх тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.1*******д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

 

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 26*******ны өдрийн 404 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч болон хариуцагч Монгол Улсын Засгийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас давж заалдах гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурьдсугай.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ШҮҮГЧ                                                           О.ОЮУНГЭРЭЛ

 

ШҮҮГЧ                                                           Г.БИЛГҮҮН

 

ШҮҮГЧ                                                           Б.ТУНГАЛАГСАЙХАН