| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дагвадоржийн Мөнхтуяа |
| Хэргийн индекс | 105/2021/0020/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/30 |
| Огноо | 2020-12-30 |
| Зүйл хэсэг | 11.6.1., 11.6.2., |
| Улсын яллагч | Х.Ням-Эрдэнэ |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 12 сарын 30 өдөр
Дугаар 2021/ШЦТ/30
2020 12 30 2021/ШЦТ/30
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Солонго
улсын яллагч Х.Ням-Эрдэнэ,
хохирогч шүүгдэгч Д.Ч., түүний өмгөөлөгч Ц.Даваажаргал,
шүүгдэгч Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын иргэн Х.Д.Ч/,
шүүгдэгч Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын иргэн /Н.Д.Л/,
шүүгдэгч Х.Д.Ч, Н.Д.Л нарын орчуулагч Н.Атарцэцэг, өмгөөлөгч Д.Цолмон нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Г. овогт Д.ийн Ч.од, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын иргэн /Х.Д.Ч/, /Н.Д.Л/ нарт тус тус яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн **** дугаартай хэргийг 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1992 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр *** суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, авто засвар, ашиглалт, оношлогоо мэргэжилтэй, хувиараа авто засварын газарт ажилладаг, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт оршин суух, Г. овогт Д.ийн Ч.,
Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын иргэн, 1984 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын *** хотод төрсөн, 36 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, автомашины будагчин мэргэжилтэй, Вьетнам засварын газарт будагчин ажилтай, ам бүл 2, ахын хамт оршин суух, /Х.Д.Ч/,
Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын иргэн, 1991 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Бүгд Найрамдах Вьетнам Улсын Хүэ хотод төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, автомашины будагчин мэргэжилтэй, Вьетнам засварын газарт засварчин ажилтай, ам бүл 1, /Н.Д.Л/.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Бүгд Найрамдах Социалист Вьетнам улсын иргэн ** /Х.Д.Ч/, *** /Н.Д.Л/ нар нь бүлэглэн 2020 оны 09 дүгээр сарын 25-ны шөнийн 03 цагийн орчим *** тоотод байрлах Вьетнам авто засварын газрын гадаа Монгол Улсын иргэн О.З, Д.Ч, Д.Г нартай маргалдан зодолдож, О.З-ийн биед дагз, зулайн хуйханд шарх, зүүн гарын алганд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун суудал ясны дотор ирмэгийн цууралт, хэвлий, өгзөгт зулгаралт гэмтэл, мөн хохирогч Д.Г-ын биед цээжний зүүн 10 дугаар хавирганы далд хугарал бүхий гэмтэл, хохирогч Д.Ч.ын биед зулайн хуйханд шарх, баруун дал ясны дээд ирмэгийн цууралт, нуруунд цус хуралт, баруун гарын ядам хуруунд шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол тус тус санаатай учруулсан,
Монгол Улсын иргэн Д.Ч. нь 2020 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр шөнийн 03 цагийн орчим *** тоотод байрлах Вьетнам авто засварын газрын гадаа Бүгд Найрамдах Социалист Вьетнам улсын иргэдтэй маргалдан зодолдож, Вьетнам улсын иргэн Л.А.Б-н биед хамар ясны хугарал, хамрын таславчийн муруйлт, баруун зүүн зовхины цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
/яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч шүүгдэгч Д.Ч. мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй.” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Х.Д.Ч мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй.” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.Д.Л мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй.” гэв.
Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
- Хохирогч О.З-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “Тухайн өдөр 2020 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр байсан ба Г-н төрсөн өдөр нь байсан. Ажил тараад О, Г, Ч. бид нар Улаанхуаранд караоке бааранд орсон. Тэр караоке бааранд байхад Б ганцаараа нэмэгдэж ирсэн. Тэгээд бид 5 тэр караоке баарнаас гарч такси бариад Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, “Номин” худалдааны төвөөс ертөнцийн зүгээр баруун зүгт замын хойд талд хүргүүлж буугаад, хоорондоо ярьж, Г надад Ч.ыг энэ Вьетнамчууд чулуугаар цохичихлоо гэж хэлсэн ба тэгээд л Ч., Г, Б, О бид 5 тэдгээр Вьетнамчуудын араас гүйгээд нэг хашаа руу орсон. Хашаанаа хаалгаар дөнгөж ороод л би толгойн тус газраа ямар нэг хатуу зүйлээр цохиулж газар унасан.” гэх мэдүүлэг /хх-ийн 89-91/,
- Д.Ч.ын гэрчээр өгсөн: “Тэгээд байж байтал гэнэт миний араас баруун далны харалдаа ямар нэг хатуу зүйлээр хэн нэгэн цохиж, би эргэн хартал намайг цохисон тэр залуу гүйгээд зугатаагаад явсан ба ажлын байрныхаа хашаа руу орсон. Тэгээд тэд нарын араас бид нар хөөсөн ба хашааных нь үүдэнд очиход О.З эхэлж хашаа руу орсон. О.З-ийн араас би, миний араас хэн орсныг мэдээгүй. Тэгээд л тэр Вьетнамчуудын хашааны орчим ирсэн. Би хашаан дотор, гадна талд гэдгийг санахгүй байна. Нэг мэдэхэд миний толгой дээр ямар нэгэн зүйлээр хэн нэгэн цохисон ба тэгээд би хэсэг зуур манарч толгой эргэж, хэсэг суусны дараа босч намайг цохисон хүнийг хайсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 46-47/,
- Гэрч Д.Г-ын өгсөн: “Тэгээд байж байтал хаанаас гарч ирсэн нь мэдэхгүй 6-7 Вьетнам залуучууд гарч ирсэн. Нэг нь Д.Ч.ын дал руу чулуугаар цохисон. Би тэрийг харчихаад юун хүн бэ гэтэл чулуугаар цохисон залуу нэг хашаа руу гүйгээд орчихсон. Намайг дээрх труба барьсан шар өнгийн курткатай залуу трубагаар миний нуруу руу 2 удаа цохисон.” гэх мэдүүлэг /37-38/,
- Гэрч Д.ОчирГ-н өгсөн:” Энэ үеэр Ч.ын араас үл таних хүн чулуугаар цохисон ба ямар шалтгаанаар цохисон болохыг би мэдэхгүй. Тэгээд харахад тэдгээр залуучууд Вьетнам залуучууд байсан, 5-6-уулаа байх шиг байсан. Тэгээд тэд нар бид нарыг харчихаад хашаа руугаа зугатаасан, араас нь бид 5 хөөгөөд хашааных нь үүдэнд очиход 1 Вьетнам залуу О.З-ийн толгойн тус газар нь цохиж унагаасан.” гэх мэдүүлэг /хх-ийн 92-93/,
хохирогч Л.А.Б-ийн тухайд: тухайн өдөр 2020 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр байсан ба засварын газарт *** нарын хамтаар ажилладаг. Тухайн өдөр 2020 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр байсан ба хамт ажилладаг И.Т-ий төрсөн өдөр байсан. Бид нар 20 цаг 30 минутад ажлаа дуусгаад хувцсаа сольж, Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт байх хуучнаар Нарны титэмийн орчимд хятад хоолны газарт очиж, хоол идэж, хүн тус бүрийн 2-3 пиво уусан. Тэгээд 00 цагт ажил дээрээ ирсний дараа И.Т унтахаар дээшээ гараад, бусад нь пиво ууцгаасан. Тэгээд би 03 цагийн орчим бид нар дээр ирсэн Р-гийн найз 2 Вьетнам улсын иргэн явсан ба араас нь П.Х.К, араас нь Н.Д.Л, араас нь Р, араас нь би гарсан. Тэгэхэд Р чанга дуугаар П.Х.К-г монголчууд зодоод байна гэхээр нь гараад тэд нар дээр очиход П.Х.К-г нэг танихгүй залуу зуурч байсан. Тэгээд очтол 2 залуу над руу дайрч ирээд миний нүүр лүү хэд хэдэн удаа цохисон. Тэгээд би зугатаад, гараж руугаа очоод тэндээ байж байхад П.Х.К орж ирсэн.” гэх мэдүүлэг /хх-ийн 98-99/,
- Гэрч Ч.Бийн өгсөн: “Тэгээд бид нар Вьетнамчуудад зодуулчихлаа гэсэн. Тэгээд нөгөө хэд чинь яасан бэ гэтэл тийшээгээ явсан гэж хашаа заасан ба тэгээд Ч. бид хоёр араас нь очиход З тэр Вьетнамчуудын хашаанд орчихсон, нөгөө 2 нь тэд нар луу юм шидээд л байх шиг байсан. Вьетнамчууд байшингийнхаа дээвэр дээр гарчихсан байсан ба очоод хаалгыг нь татахад цоожтой байсан. Тэгээд дэргэдэх шилийг нь гараараа цохиж хагалсан. Миний биед учирсан гэмтлүүд шил гараараа цохиж хагалахад учирсан гэмтэл, өөрөөр намайг цохиж зодож, гэмтэл учруулсан хүн байхгүй. О.З намайг алгадаж цохисон. Гэхдээ тэр алгадалд, цохилтоос гэмтэл учраагүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 94-95/,
- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 11054 тоот: “О.З-ийн биед дагз, зулайн хуйханд шарх, зүүн гарын алганд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун суудал ясны дотор ирмэгийн цууралт, хэвлий, өгзөгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэх дүгнэлт /хх-ийн 85/,
- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 11053 тоот: “Д.Ч.ын биед зулайн хуйханд шарх, баруун дал ясны дээд ирмэгийн цууралт, нуруунд цус хуралт, баруун гарын ядам хуруунд шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх шарх гэмтэл нь ир ирмэгтэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр, бусад гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Ерөнхий хөдөлмөрийн тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэх дүгнэлт /хх-ийн 89/,
- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 11499 тоот: “Д.Г-ын биед цээжний зүүн 10-р хавирганы далд хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгджээ. Уг гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заагдсанаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна.” гэх дүгнэлт /хх-ийн 98/,
- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгий шинжээчийн 2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 11036 тоот: “Л.А.Б-н биед хамар ясны хугарал, хамрын таславчийн муруйлт, баруун, зүүн зовхины цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонгид нөлөөлөхгүй.” гэх дүгнэлт /хх-ийн 102/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Бүгд Найрамдах Социалист Вьетнам улсын иргэн ** /Х.Д.Ч/, *** /Н.Д.Л/ нар нь бүлэглэн 2020 оны 09 дүгээр сарын 25-ны шөнийн 03 цагийн орчим *** тоотод байрлах Вьетнам авто засварын газрын гадаа Монгол Улсын иргэн О.З, Д.Ч, Д.Г нартай маргалдан зодолдож, О.З-ийн биед дагз, зулайн хуйханд шарх, зүүн гарын алганд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун суудал ясны дотор ирмэгийн цууралт, хэвлий, өгзөгт зулгаралт гэмтэл, мөн хохирогч Д.Г-ын биед цээжний зүүн 10 дугаар хавирганы далд хугарал бүхий гэмтэл, хохирогч Д.Ч.ын биед зулайн хуйханд шарх, баруун дал ясны дээд ирмэгийн цууралт, нуруунд цус хуралт, баруун гарын ядам хуруунд шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол тус тус санаатай учруулсан,
Монгол Улсын иргэн Д.Ч. нь 2020 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр шөнийн 03 цагийн орчим *** тоотод байрлах Вьетнам авто засварын газрын гадаа Бүгд Найрамдах Социалист Вьетнам улсын иргэдтэй маргалдан зодолдож, Вьетнам улсын иргэн Л.А.Б-н биед хамар ясны хугарал, хамрын таславчийн муруйлт, баруун зүүн зовхины цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлжээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдоогүй тул Д.Ч, Х.Д.Ч, Н.Д.Л холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар:
Бүгд Найрамдах Социалист Вьетнам улсын иргэн ** /Х.Д.Ч/, *** /Н.Д.Л/ нар нь бүлэглэн 2020 оны 09 дүгээр сарын 25-ны шөнийн 03 цагийн орчим *** тоотод байрлах Вьетнам авто засварын газрын гадаа Монгол Улсын иргэн О.З, Д.Ч, Д.Г нартай маргалдан зодолдож, О.З-ийн биед дагз, зулайн хуйханд шарх, зүүн гарын алганд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун суудал ясны дотор ирмэгийн цууралт, хэвлий, өгзөгт зулгаралт гэмтэл, мөн хохирогч Д.Г-ын биед цээжний зүүн 10 дугаар хавирганы далд хугарал бүхий гэмтэл, хохирогч Д.Ч.ын биед зулайн хуйханд шарх, баруун дал ясны дээд ирмэгийн цууралт, нуруунд цус хуралт, баруун гарын ядам хуруунд шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол тус тус санаатай учруулсан,
Монгол Улсын иргэн Д.Ч. нь 2020 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр шөнийн 03 цагийн орчим *** тоотод байрлах Вьетнам авто засварын газрын гадаа Бүгд Найрамдах Социалист Вьетнам улсын иргэдтэй маргалдан зодолдож, Вьетнам улсын иргэн Л.А.Б-н биед хамар ясны хугарал, хамрын таславчийн муруйлт, баруун зүүн зовхины цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хохирогч Лүү Ань Биний мэдүүлэг, гэрч О.З, Д.Ч, Г.Г, Д.О, Ч.Б нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч нарын 2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 11054, 2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 11053, 2020 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 11499, 2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 11036 тоот дүгнэлт зэрэг бичмэл нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Д.Ч, Х.Д.Ч, Н.Д.Л нарыг гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна гэж шүүх үзэв.
Хохирогч О.З 3.746.580 төгрөг, хохирогч Д.Г 536.750 төгрөг, хохирогч Д.Ч. 291.000 төгрөг тус тус нэхэмжилж, хохирол төлөгдсөн байх тул шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй болно.
Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч Д.Ч, Х.Д.Ч, Н.Д.Л нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 6.7 дугаар зүйлд заасан нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүгдэгч нарт прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар 1 ширхэг СиДи хураагдан ирсэн, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Г. овогт Д.ийн Ч.ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
шүүгдэгч Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын иргэн ** /Х.Д.Ч/, Н.Д.Л /Н.Д.Л/ нарыг бүлэглэн, хоёр, түүнээс олон хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Ч.од 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ** /Х.Д.Ч/, Н.Д.Л /Н.Д.Л/ нарт тус бүр 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Ч.од оногдуулсан 450.000 төгрөгийн, ** /Х.Д.Ч/, Н.Д.Л /Н.Д.Л/ нарт тус тус оногдуулсан 600.000 төгрөгийн торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 90 хоногийн дотор хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Д.Ч., ** /Х.Д.Ч/, Н.Д.Л /Н.Д.Л/ нар нь торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг СиДи-г хэрэг хадгалах хугацаанд хэрэгт хавсаргасугай.
6. Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, Д.Ч, ** /Х.Д.Ч/, Н.Д.Л /Н.Д.Л/ нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.МӨНХТУЯА