Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 01 сарын 20 өдөр

Дугаар 85

 

Сэлэнгэ аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхцэцэг би “ВишнФанд” Банк бус санхүүгийн байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Оюунбилэгийн нэхэмжлэлтэй Б.Жавзанд  холбогдох “Зээл, зээлийн хүү, торгуулийн хүү, нотиаратын хөлс бүгд  128.812 төгрөг   гаргуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянаад:

                                           

                                                        Тодорхойлох  нь:

   Нэхэмжлэгч: “ВиншФанд” Банк бус санхүүгийн байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Оюунбилэг шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 

   Нэхэмжлэлийн шаардлага: Баяд овгийн Баярын Жавзангаас 128.812  төгрөг гаргуулах тухай            

   Нэхэмжлэлийн агуулга: Иргэн Баяр овогтой Жавзан нь 2014 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр “ВишнФанд” ББСБ-ын Сэлэнгэ салбараас 10700840 тоот зээлийн гэрээ байгуулан 2500.000 төгрөгийн зээлийг эргэлтийн хөрөнгө нэмэгдүүлэх  зориулалтаар 18 сарын хугацаатай, сарын 2.9 хувийн хүүтэй зээлж авсан. Зээлдэгч Б.Жавзан нь үндсэн зээл 107.160,  хүү нь 9.322, торгуулийн хүү 1.030,  нотиаратын хөлс 11.300, нийт 128.812 төгрөгний төлбөртэй байна. Зээлийн гэрээний хугацаа дууссан тул яаралтай зээлийг төлүүлж хохиролгүй болгож өгнө үү! гэжээ.

Нэхэмжлэгч: “ВишнФанд” банк бус санхүүгийн байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Оюунбилэг шүүхэд гаргасан хүсэлтдээ:

           “ВишнФанд” банк бус санхүүгийн байгууллагаас Б.Жавзанд холбогдуулан 128.812 төгрөг гаргуулах нэхэмжлэл гарсан боловч хэрэг хянан шийдвэрлэх хугацаанд Б.Жавзан нь 2017 оны 01 дүгээр сарын 11-нд төлбөрөө төлж барагдуулсан нь үнэн болно гэжээ.

        

                                                         Үндэслэх нь:

 Нэхэмжлэгч “ВишнФанд” банк бус санхүүгийн байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Оюунбилэг нь Б.Жавзанд холбогдуулан “Зээл, зээлийн хүү, торгуулийн хүү, нотиаратын хөлс бүгд 128.812 төгрөг гаргуулах”-ыг хүссэн  нэхэмжлэлийг шүүхэд гаргасан байна.

 Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд хариуцагч Б.Жавзан нь  128.812 төгрөгний нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн болох нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Оюунбилэгийн шүүхэд гаргасан хүсэлтээр нотлогдож байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хэргийг нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.  

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 4550 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамж 4550 төгрөгний тал хувь буюу 2275 төгрөгийг хариуцагчаас, үлдэх тал хувь болох 2275 төгрөгийг Сүхбаатар сумын төсвийн орлогоос тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгох нь  зүйтэй.  

Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар  зүйлийн 75.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар “ВишнФанд” Банк бус санхүүгийн байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Оюунбилэгийн нэхэмжлэлтэй Б.Жавзанд холбогдох “Зээл, зээлийн хүү, торгуулийн хүү, нотиаратын хөлс бүгд болох 128.812 төгрөг   гаргуулах”-ыг хүссэн иргэний хэргийн хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 4550 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамж 4550 төгрөгний тал хувь буюу 2275 төгрөгийг хариуцагчаас, үлдэх тал хувь болох 2275 төгрөгийг Сүхбаатар сумын төсвийн орлогоос тус тус гаргуулан нэхэмжлэгч “Вишнфанд” ББСБ-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлж болохыг дурьдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар нэхэмжлэгч нь давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурьдсугай.

 

 

                                                   ШҮҮГЧ                       Д.МӨНХЦЭЦЭГ