| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батбайн Мангилик |
| Хэргийн индекс | 130/2017/00105/И |
| Дугаар | 130/ШШ2017/00107 |
| Огноо | 2017-02-09 |
| Маргааны төрөл | Иргэний гэр бүлийн байдлын бүртгэлд буруу бичигдсэнийг тогтоох, |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 02 сарын 09 өдөр
Дугаар 130/ШШ2017/00107
Баян-Өлгий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мангилик даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэрэг хянан хэлэлцэх шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Баян-Өлгий аймгийн У сумын * дугаар багт оршин оршин суух, РД:ПЮ******** С овогт Р ын А ийн хүсэлттэй иргэний хэргийн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагч Р.А , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.А нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлтийн шаардлага: Р.А , Ш.Г нар нь 1992 оны 11 дүгээр сарын 15-ны гэр бүл болж, гэрлэлтээ 1993 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр бүртгүүлсэн болохыг тогтоолгохыг хүсжээ.
Хүсэлт гаргагч Р.А шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд хүсэлтийн талаар мэдүүлэгтээ: Миний бие 1992 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Ш овогтой Гтай гэр бүл болж, бид 1993 оны 9 дүгээр сарын 21-нд албан ёсоор гэрлэлтээ батлуулж бүртгүүлсэн. 3 хүүхэд төрүүлж өсгөж байгаа. Улаанхус сумын 1991-1995 оны хооронд гэрлэсэн хүмүүсийн бүртгэлийн журнал, ХААТР маягт байхгүй, архивын санд онлайн системд ороогүй гэсэн шалтгааны улмаас гэрлэлтийн лавлагаа авч чадахгүй байна. Оюуны Өмч Улсын Бүртгэлийн Ерөнхий Газрын архивын сангаас удаа дараа шүүлгэсэн боловч гараагүй болно. Бид 1993 оноос өнөөдрийг хүртэл 24 жил хамт гэр бүл болж амьдарч байна. Иймд бидний гэрлэлтийн бүртгүүлсэн байдлыг тогтоож өгнө үү гэв.
Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хүсэлт гаргагчийн хүсэлтээр шинжлэн судалж
ҮНДЭСЛЭХ нь:
Хавтаст хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаан дээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн дүгнээд хүсэлт гаргагч Р.А ийн хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Хүсэлт гаргагч РД:ПЮ******** С овогт Р ын А , РД:БК********* Х овогт Ш гийн Г нар нь 1992 оны 11 дүгээр сарын 15-ны гэр бүл болсон тул, гэрлэлтээ 1993 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр иргэний гэр бүлийн байдлын гэрлэлтийн бүртгэлд бүртгэж ПА№53 дугаартай Гэрлэлтийн гэрчилгээг Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын Засаг даргын Тамгын газрын иргэний бүртгэлийн ажилтан олгосон байна.
РД:ПЮ******** С овогт Р ын А , РД:БК********* Х овогт Ш гийн Г нарын дундаас1993 оны 8 дугаар сарын 20-ны өдөр хүү Б /РД:БК*********, 1998 оны 6 дугаар сарын 05-ны өдөр охин А /РД:БК***********/, 2004 оны 4 дугаар сарын 10-ны өдөр охин А /РД:БК********/ нар төрсөн болох нь тэдний Төрсний гэрчилгээгээр тус тус нотлогдож байна.
Гэтэл 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 12/12772 дугаартай Оюуны Өмч Улсын Бүртгэлийн Ерөнхий Газрын архивын албан бичгээр РД:ПЮ******** Р.А , РД:БК********* Ш.Г нарын гэрлэлтийн бүртгэлийн ХААТР-15 магт архивын санд бүртгэлгүй болох нь тогтоогдож байна.
Мөн хүсэлт гаргагч Р.А ийн гэрлэлтийн байдлыг бүртгүүлсэн гэх 1992 оны Улаанхус сумын гэрлэлт бүртгэлийн журнал архивд байхгүй болох нь 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 56 дугаартай Баян-Өлгий аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн албан бичиг, мөн 1987 оны 6 дугаар сарын 12-ны өдөр бичигдсэн Р.А ийн ХААТР-1 (Б) маягтын 5-д эхнэр нөхрийн овог, нэр гэдэгт ямар нэгэн бичилт хийгдээгүй, мөн 2015 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр бичигдсэн Р.А ийн ИУБ-31 (Б) маягтын 15-д эхнэр нөхөр, 16 насны хүүхэд хэн болох гэдэгт ямар нэгэн бичилт хийгдээгүй байна.
Гэтэл 2001 оны 6 дугаар сарын 15-ны өдөр бичигдсэн Ш.Гын ХААТР-21 (Б) маягтын 14-д гэрлэсэн, 1 дэх, 1992 он, гэрчилгээний дугаар 53 гэж бичиж тэмдэглэсэн ба Ш.Гын ИУБ-31 (Б) маягтын 12 дугаарт нөхөр Р ын А , хүү А ийн Г , охин А ийн А, охин А ийн А гэж бичиж тэмдэглэсэн байна.
Иймд эдгээр нотлох баримтуудыг үндэслэн РД:ПЮ******** С овогт Р ын А , РД:БК********* Х овогт Ш гийн Г нар нь 1992 оны 11 дүгээр сарын 15-ны гэр бүл болж, гэрлэлтээ 1993 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр бүртгүүлсэн болохыг тогтоож, хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.3-д зааснаар РД:ПЮ******** С овогт Р ын А , РД:БК********* Х овогт Ш гийн Г нар нь 1992 оны 11 дүгээр сарын 15-ны гэр бүл болж, гэрлэлтээ 1993 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр бүртгүүлсэн болохыг тогтоосугай.
2.Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56, 60 дугаар зүйлд зааснаар хүсэлт гаргагч Р.А ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлого болгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон хүсэлт гаргагч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.
5.Энэ шийдвэрийг зохигчид эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсны дараа 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАНГИЛИК