| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дагвадоржийн Мөнхтуяа |
| Хэргийн индекс | 105/2021/0059/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/87 |
| Огноо | 2021-01-15 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | М.Ариунцэцэг |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 01 сарын 15 өдөр
Дугаар 2021/ШЦТ/87
2021 01 15 2021/ШЦТ/87
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Солонго,
улсын яллагч М.Ариунцэцэг,
шүүгдэгч О.У. нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар, Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Б. овогт О.ын У.од яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн 2006 00000 2840 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1997 оны 05 дугаар сарын 18-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 23 настай, эрэгтэй, дээд боловсролтой, бизнесийн удирдлагын мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт оршин суух, Б. овогт О.ын У..
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч О.У. нь 2020 оны 10 дугаар сарын 16-ны орой 18 цагийн үед Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 50 дугаар байрны гадна машин таглаж зогслоо гэх шалтгааны улмаас хохирогч Б.Ганжигүүр, Ж.Энхмаа нарын биед халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
/яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч О.У. мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй.” гэв.
Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
- Хохирогч Б.Ганжигүүрийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “Би 2020 оны 10 дугаар сарын 16-ны орой 18 цагийн үед Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 50 дугаар байрны гадна өөрийн эзэмшлийн 52-65 УНД улсын дугаартай Тоёота 41 Приус маркийн тээврийн хэрэгслээ байрлуулах гэтэл 20 орчим насны эрэгтэй машинаа холдуул гэх шалтгаанаар намайг машинаас чирж буулгаад, тэвэрч аваад, толгойг минь машинд мөргүүлчихээд газарт унаад 2-3 удаа өнхрүүлсэн, миний гэдэс рүү тийрээд, хоолой боогоод, цээж, нуруу, хөл рүү хэд хэдэн удаа өшиглөсөн. Мөн миний эхнэр Ж.Энхмааг хэл амаар доромжлоод толгой руу нь нэг удаа цохисон. Надад одоо ямар нэг гомдол санал нэхэмжлэх зүйл алга байна.” гэх мэдүүлэг /хх-ийн 8-11, 74-75/,
- Хохирогч Ж.Энхмаагийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “2020 оны 10 дугаар сарын 16-ны орой 18 цагийн үед Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 50 дугаар байрны гадна нөхрийг маань зодоод байхаар нь хажууд нь очоод салгах гэтэл намайг хэл амаар доромжлон миний толгойн зүүн хэсэгт нэг удаа цохисон. Надад одоо ямар нэг гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 12-15, 72-73/,
- Гэрч А.Ариунболдын өгсөн: “Би уг Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, 50 дугаар байрны 5 тоотод ирж амьдраад 2 жил болж байна. Би Ганжигүүр болон Энхмаа гэх хүмүүстэй ямар нэгэн найз нөхдийн харилцаа хамаарал байхгүй. Би 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдөр 18-19 цагийн хооронд балкон дээр тамхи татаад зогсч байсан. Тэгтэл Ганжигүүр цагаан өнгийн Приус 41-тэй юм. Тэгээд би тамхи татаад зогсч байтал нэг том биетэй залуу Ганжигүүрийг машинаас татаж чирж буулгаад, эхлээд байрны булан мөргүүлсэн, тэгээд машиныг нь толгойгоор нь 2 удаа мөргүүлсэн. Тэгээд тэр залуу газраар чирээд явсан, тэгээд яг 50 дугаар байрны үүдэнд өөрөө хальтирч унасан. Тэгээд би цагдаад дуудлага өгсөн. Улмаар Ганжигүүрийг тухайн залуу зодож байхад эхнэр нь салгах гэж байгаад голоор нь ороод тухайн залууд нэг алгадуулсан уу, эсвэл цохиулсан уу маргааш нь Энхмаагийн нүд нь хөхөрсөн явж байсан. Ямар ч байсан манай байрны залуу болох Ганжигүүр ямар нэгэн буруу байхгүй гэж бодож байна. Өөдөөс нь сарвалзаад цохисон удаа бол байхгүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 25-26/,
- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 11962 тоот: “Ж.Энхмаагийн биед зүүн нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн шанаанд зөөлөн эдийн няцрал, тархи дО.т гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг ба түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх бөгөөд тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.” гэх дүгнэлт /хх-ийн 28-29/,
- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 11961 тоот: “Б.Ганжигүүрийн биед зүүн нүдний дээд зовхинд шарх, дух, зүүн тохой, баруун өвдөгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн тус бүр нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх бөгөөд тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.” гэх дүгнэлт /хх-ийн 32-33/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас О.У. нь 2020 оны 10 дугаар сарын 16-ны орой 18 цагийн үед Баянзүрх дүүргийн 2 дугар хорооны нутаг дэвсгэрт байрлах 50 дугаар байрны гадна машин таглаж зогслоо гэх шалтгааны улмаас хохирогч Б.Ганжигүүр, Ж.Энхмаа нарын биед халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлжээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдоогүй тул О.У.од холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
О.У. нь 2020 оны 10 дугаар сарын 16-ны орой 18 цагийн үед Баянзүрх дүүргийн 2 дугар хорооны нутаг дэвсгэрт байрлах 50 дугаар байрны гадна машин таглаж зогслоо гэх шалтгааны улмаас хохирогч Б.Ганжигүүр, Ж.Энхмаа нарын биед халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хохирогч Б.Ганжигүүр, Ж.Энхмаа, гэрч А.Ариунболд нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 11961, 11962 тоот дүгнэлтүүд зэрэг бичмэл нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч О.У.ыг гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна гэж шүүх үзэв.
Хохирогч нар гомдол саналгүй, хохирол төлөгдсөн, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтээ бичгээр ирүүлсэн байх тул шүүгдэгч О.У. нь бусдад төлөх төлбөргүй болно.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч О.Улсбодод эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 6.7 дугаар зүйлд заасан нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүгдэгчид прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б. овогт О.ын У.ыг хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.У.од 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар О.У. нь торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, О.У.од урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.МӨНХТУЯА