| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Занагийн Доржнамжин |
| Хэргийн индекс | 102/2017/00824/и |
| Дугаар | 753 |
| Огноо | 2017-03-17 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 03 сарын 17 өдөр
Дугаар 753
| 2017 оны 03 сарын 17 өдөр | Дугаар 102/ШШ2017/00753 | Улаанбаатар хот |
Нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Доржнамжин би,
Нэхэмжлэгч:Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо, Бага тойруу 3-9 тоотод байрлах, регистрийн дугаар 5055873, Жи Мобайл ХХКомпанийн нэхэмжлэлтэй
Хариуцагч:Баянгол дүүргийн 16 дугаар хороо, Туул 5 дугаар байрны 84 тоотод оршин суух, эрэгтэй, регистрийн дугаар ХК 85042916, Даваасүрэнгийн Бямбадоржид холбогдох
Төхөөрөмжийн үлдэгдэл төлбөр 180 000 төгрөг, алданги 90 000 төгрөг, нийт 270 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 2 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч хянаад ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Жи Мобайл ХХКомпани шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Д.Бямбадорж манай компанитай 2014 оны 5 дугаар сарын 04-ний өдөр 107655 тоот төрөөрөмж зээлээр худалдах худалдан авах гэрээ байгуулан 240 000 төгрөгийн үнэ бүхий NP 10 төхөөрөмжийг урьдчилгаа 20 000 төгрөг төлж, үлдэгдэл 220 000 төгрөгийг 12 сарын хугацаанд, сар бүр 20 000 төгрөгөөр төлөх нөхцөлтэйгээр авсан.Д.Бямбадорж одоогийн байдлаар үндсэн төлбөр 180 000 төгрөгийн төлбөртэй болно.Төхөөрөмжийн үндсэн төлбөр 180 000 төгрөг, алданги 90 000 төгрөг, нийт 270 000 төгрөг гаргуулан өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч С.Амаржаргал шүүхэд гаргасан хүсэлтэндээ:Хариуцагч Д.Бямбадорж төхөөрөмжийн үлдэгдэл төлбөр 180 000 төгрөг, алданги 90 000 төгрөг, нийт 270 000 төгрөгийг төлж барагдуулсан тул нэхэмжлэлийнхээ шаардлагаасаа татгалзаж байна гэжээ.
Хэрэгт авагдсан баримтуудыг судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Жи Мобайл ХХКомпани хариуцагч Д.Бямбадоржид холбогдуулан төхөөрөмжийн үлдэгдэл төлбөр 180 000 төгрөг, алданги 90 000 төгрөг нийт 270 000 төгрөг гаргуулах тухай шаардлага гаргасан байна.
Хариуцагч Д.Бямбадорж 270 000 төгрөгийг төлсөний улмаас нэхэмжлэгч байгууллага нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байх тул нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэстэй байна.
Нэхэмжлэгч байгууллагын тэмдэгтийн хураамжид төлсөн 8750 төгрөгийн 50 хувь болох 4375 төгрөгийг төсвийн орлогод үлдээж, үлдэх 4375 төгрөгийг төсвийн орлогоос гаргуулан нэхэмжлэгч Жи Мобайл ХКомпанид олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Жи Мобайл ХХКомпанийн нэхэмжлэлтэй Даваасүрэнгийн Бямбадоржид холбогдох 270 000 /хоёр зуун далан мянган/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа нэхэмжлэгч Жи Мобайл ХХКомпани татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар төсвийн орлогоос 4375 /дөрвөн мянга гурван зуун далан таван/ төгрөгийг гаргуулан Жи Мобайл ХХКомпанид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигчид давж заалдах болон хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ З.ДОРЖНАМЖИН