Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 03 сарын 27 өдөр

Дугаар 1050

 

 

 

 

 

 

 

 

 

 

2017 оны 03 сарын 27 өдөр

Дугаар 101/ШШ2017/01050

Улаанбаатар хот

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Энэбиш би,

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, Чингисийн өргөн чөлөө, өөрийн байранд оршин байрлах Скайтел ХХК-ийн /2576376/ нэхэмэлжтэй,

Хариуцагч: Баянзүрх дүүрэг, 12 хороо, Чулуут 9 гудамж, 6 тоотод оршин суух, Шагдарын Тунгалагт /ЧС56081801/ холбогдох,

218,980 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад  

 

                                                                                     ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон хүсэлтдээ: Ш.Тунгалаг нь манай үйлчилгээний нөхцөлийг хүлээн зөвшөөрч 2012 оны 12 сарын 12-ны өдөр дараа төлбөрт Postpaid ВС - 20К үйлчилгээний хэрэглэгч болох хүсэлт гарган гэрээ байгуулж 91911043 дугаарын эзэмшигч болсон.

Гэтэл Ш.Тунгалаг нь гэрээний үүргээ үл биелүүлж 91911043 дугаарын 2015 оны 04 сарын байдлаар төлбөр 264980 төгрөгийг төлөөгүй тул гэрээний 5.1.7-д заасны дагуу үйлчилгээг хаасан. Ш.Тунгалагт төлбөрөө төлөхийг сануулж байсан боловч өнөөдрийг хүртэл төлөөгүй байна.

Иймд Ш.Тунгалагаас төлбөрийн үлдэгдэл болох 264980 төгрөг үүнээс гэрээний 5.1.8-д заасны дагуу барьцаа 50000 төгрөгийг хасч үлдэгдэл 214980 төгрөг, нотариатын зардалд 4000 төгрөг, нийт 218980 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байгааг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Зохигч шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ц.Аринболд нь нэхэмжлэлийн шаардлагын 100,000 төгрөгөөс татгалзаж, хариуцагч Ш.Тунгалаг нь 2017 оны 03 сарын 25-нд 42,000 төгрөг, 2017 оны 04 сарын 25-нд 42,000 төгрөг, 2017 оны 05 сарын 25-нд 34,980 төгрөгийг нэхэмжлэгч Скайтел ХХК-д төлж барагдуулахаар эвлэрч байна гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Скайтел ХХК нь Ш.Тунгалагаас 218,980 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргажээ.  

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн төлөөлөгч Ц.Ариунболд нь нэхэмжлэлийн шаардлагын 100,000 төгрөгөөс татгалзаж, хариуцагч Ш.Тунгалаг нь 2017 оны 03 сарын 25-нд 42,000 төгрөг, 2017 оны 04 сарын 25-нд 42,000 төгрөг, 2017 оны 05 сарын 25-нд 34,980 төгрөгийг нэхэмжлэгч Скайтел ХХК-д төлж барагдуулахаар эвлэрсэн болох нь шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээгээр тогтоогдож байна.

Иймд зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Зохигчийн эвлэрэл нь нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонрхлыг хөндөөгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д зааснаар зохигчийн эвлэрлийг баталгаажуулах нь зүйтэй гэж шүүх үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлийг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Ш.Тунгалагт холбогдох 218,980 төгрөг гаргуулах тухай Скайтел ХХК-ийн нэхэмжлэлтэй хэрэгт нэхэмжлэгчийн төлөөлөгч нь нэхэмжлэлийн шаардлагын 100,000 төгрөгөөс татгалзаж, хариуцагч Ш.Тунгалаг нь 2017 оны 03 сарын 25-нд 42,000 төгрөг, 2017 оны 04 сарын 25-нд 42,000 төгрөг, 2017 оны 05 сарын 25-нд 34,980 төгрөгийг нэхэмжлэгч Скайтел ХХК-д төлж барагдуулахаар эвлэрсэн зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 7,219 төгрөгийн тал хувь болох 3609.5 төгрөгийг улсын орлогоос, хариуцагч Ш.Тунгалагаас 3609.5 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Скайтел ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар маргааныг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тохиолдолд талууд давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг мэдэгдсүгэй.                        

 

             

 

 

ШҮҮГЧ                                          Э.ЭНЭБИШ