Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 03 сарын 16 өдөр

Дугаар 103/ШШ2017/00110

 

 

 

 

 

2017 оны 03 сарын 16 өдөр

Дугаар 103/ШШ2017/00*******0

Улаанбаатар хот

 

 

 

Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ариунаа би

Нэхэмжлэгч ******* дүүргийн ******* дугаар хороо, ******* ******* 1 дүгээр гудамжны ******* тоотод байрлах, ******* ******* ******* ХЗХ-ны нэхэмжлэлтэй

Хариуцагч ******* дүүргийн ******* дугаар хороо, тоотод оршин суух, овогт холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт *******67268 төгрөг 71 мөнгө гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 2 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь

Нэхэмжлэгч ******* ******* ******* ХЗХ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Манай байгууллага 201******* оны 7 дугаар сарын 16-ны өдөр барьцаат зээлийн гэрээ байгуулан, барьцаанд цахилгаан бараа тавьж, сарын 1.2 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай, 2.000.000 төгрөгийг зээлдүүлсэн.

зээлийн үлдэгдэл *******47810 төгрөг 49 мөнгө, хүү 1621******* төгрөг 19 мөнгө, алданга 43 төгрөг 03 мөнгө, нийт *******67268 төгрөг 71 мөнгийг төлөөгүй байна.

Иймээс зээлийн гэрээний үүргийн биелэлт *******67268 төгрөг 71 мөнгийг гаргуулж өгнө үү, гэжээ.

Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие ******* ******* ******* ХЗХ-ны *******67268 төгрөг, 71 мөнгө гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, *******67268 төгрөг 71 мөнгийг 2017 оны 4 дүгээр сарын 1*******-ны өдрийн дотор төлж барагдуулах хүсэлтэй байна, гэжээ.

Нэхэмжлэгч ******* ******* ******* ХЗХ-ны итгэмжлэгдсэн төлөөлөгч Ю.Энхтуул шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа: Хариуцагч 2017 оны 4 дүгээр сарын 1*******-ны өдрийн дотор *******67268 төгрөг 71 мөнгийг төлж барагдуулна гэснийг хүлээн зөвшөөрч байна, гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь

Нэхэмжлэгч ******* ******* ******* ХЗХ, хариуцагч аас зээлийн гэрээний үүргийн биелэлт *******67268 төгрөг 71 мөнгө гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Шүүх зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзлээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид эвлэрэн хэлэлцэж, эвлэрлийн гэрээг бичгээр байгуулж, хоёр тал гарын үсгээ зурж баталгаажуулан, нэхэмжлэгч зээлийн гэрээний үүргийн биелэлт *******67268 төгрөг 71 мөнгө нэхэмжилснийг, хариуцагч 2017 оны 4 дүгээр сарын 1*******-ны өдрийн дотор *******67268 төгрөг 71 мөнгө төлөхөөр зохигчид эвлэрсэн байх тул зохигчдын эвлэрлийг батлах нь зүйтэй байна гэж үзлээ.

Зохигчид эвлэрэн хэлэлцсэн нь Иргэний хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.******* дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1.    ******* ******* ******* ХЗХ-ны нэхэмжлэлтэй, хариуцагч Ш. холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт *******67268 төгрөг 71 мөнгө нэхэмжилсэн иргэний хэрэгт, хариуцагч *******67268 төгрөг 71 мөнгийг 2017 оны 4 дүгээр сарын 1*******-ны өдрийн дотор төлөхөөр зохигчид харилцан тохиролцон, эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.******* дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 17668 төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож, 8834 төгрөгийг улсын төсвөөс, хариуцагч аас 8834 төгрөгийг гаргуулан, нэхэмжлэгчид олгосугай.

3.    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7******* дугаар зүйлийн 7*******.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4.    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Г.АРИУНАА