Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 12 сарын 21 өдөр

Дугаар 2020/ШЦТ/105

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Мөнхтулга даргалж

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мягмарсүрэн

Улсын яллагч Ц.Сайнхүү

Хохирогч Ц.Н, Ч.Ө, Н.Х, Т.Ц, түүний өмгөөлөгч Х.Энхбат,

Гэрч Ц.Б, О.Д, О.Д, Б.Ж, Ж.Ч /цахимаар/,

Шүүгдэгч Г.А түүний өмгөөлөгч өмгөөлөгч Ж.Дорждэрэм нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Г.Аод холбогдох 1916001020021 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 08 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч Г-ын А нь Говь-Алтай аймгийн ****-ын даргаар ажиллаж байх хугацаандаа албан үүрэг, бүрэн эрхээ урвуулан ашиглаж, өөртөө давуу байдал бий болгож, байгууллагын ажлын байранд урсгал засвар хийхдээ худалдан авах ажиллагаа зарлаагүй, засварын материалыг ерөнхий менежер өөртөө бэлтгэн нийлүүлсэн, ажилчдаар засвар хийлгэсэн, хийсэн засварын ажил нь батлагдаж ирсэн төсвийн дагуу хийгдээгүй, ажилчдын томилолтын мөнгийг өөрийн хувийн дансаар шилжүүлэн авч ашигласан, хандиваар ирсэн компьютерыг төсвийн мөнгөөр худалдан авсан, байгууллагын авто машиныг өөрийн хувийн хэрэгцээнд тодорхой хугацаанд ашигласан зэргээр 2018 онд байгууллагын төсөвт урсгал зардалд тусгагдсан 24.309.000 төгрөгөөс 12.248.600 төгрөгийг хувьдаа завшсан, мөн байгууллагын ажилтан Ц.Н, Ч.Ө-ын Б аймагт томилолтоор ажилласны мөнгө болох 174.000 төгрөгийг өөрийн дансаар шилжүүлэн авч, Ц.Н-т 87.000, Ч.Ө-т 87.000 төгрөгийн хохирол учруулсан, байгууллагын автомашиныг 2019 оны 01 дүгээр сараас 2019 оны 03 дугаар сар хүртэл хувьдаа ашигласан гэмт хэрэг үйлджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох:

1.1 Хэргийн үйл баримтын талаар хийсэн шүүхийн дүгнэлт

 

Шүүгдэгч Г-ын А нь Говь-Алтай ****** хэлтсийн даргаар ажиллаж байхдаа байгууллагын ажлын байранд засвар хийхдээ тухайн засварт ашиглагдаагүй бараа материалыг ашигласан мэтээр зарлага гарган Говь-Алтай аймаг дахь **** хэлтэст 10.621.400 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

 

Шүүгдэгч Г.А-ын шүүх хуралдаанд өгсөн “...Би 2017 оны 01 дүгээр сараас 2019 оны 03 дугаар сар хүртэл аймгийн **** даргаар ажилласан. Намайг ажил авахад энэ байгууллага бол 10 жил засвар хийгдээгүй шинэ барилга барихгүй бол болохгүй хана цууралттай. Манай өрөө хүртэл цууралттай тийм өрөө байсан. Тэгээд 2018 онд 24 сая төгрөгийн төсвийг шийдвэрлэж өгсөн. Энэ мөнгөөр бол байгууллагадаа засвар хийж үлдсэн мөнгөөр нь техник, тоног төхөөрөмж, тавилга авах бусад рүү шилжүүлж тавилга бусад байгууллагадаа хэрэгцээтэй зүйлийг хийсэн байдаг. Тендер зарлаагүй гэдэг асуудал бол сар болгон 2 сая төгрөгөөр орж ирдэг учраас тендер зарлах боломжгүй юм. Төсвийн тухай хуулиараа бол. Бүхлээрээ орж ирсэн мөнгөн дээр бол тендер зарлах боломжтой байдаг. Тэгээд ажлыг бол бага сагаар хийсэн байдаг. Хашааны мөнгөний тухайд бол хойтон жил нь хашаа барина гээд манай нягтлангаар ажиллаж байсан гэрчийн мэдүүлэг өгөх гэж байгаа Ж гуай бол 2018, 2019 онд хашаа барина гэж төсвийнхөө саналыг төсвийн нягтлан Э-д хүргүүлсэн байдаг. Тэгэхээр үлдэж байгаа мөнгөө байгууллагаа засах тийм ажлыг эхлүүлсэн байдаг. Тэр жил манай ой тохиосон байдаг. Ойд бол дээрээсээ төсөв мөнгө баталж өгөөгүй. Энд сууж байгаа манай ажлынхан мэдэж байгаа. Өөрсдөө санаачилсан хүмүүс ч байгаа. Бид нар бол ойд бол мөнгө зарцуулсан. Манай ажлынхан ойд мөнгө зарцуулсан гэдгээ мэдүүлэгтээ хэд хэдэн хүмүүс мэдүүлсэн байдаг. Тэгээд манай байгууллагад аудит орж ирсэн. Манай байгууллага нягтлангаа бол сольсон байдаг. Ц жилийн чөлөө аваад явсны дараа Засаг дарга Г-ийн шахалтаар Ж-ыг авсан байдаг. Ж ажлаа хийж чадахгүй байна гээд манай ажлынхан Ж-тай маргалддаг. Манай ажлынхан хоорондоо Ж-тай маргалддаг тийм тохиолдол бол нэг бус удаа гарч байсан. Ж-ыг солиоч гэдэг тийм хүсэлт тавьдаг байсан. Архи уугаад болохгүй байна. Тэгээд баримтуудаа энд тэнд орхичихдог. Тэрийг нь хот тохижуулахын нягтлан О гэж хүн танай байгууллагын нягтлангийн баримтууд манай байгууллага дээр явж байна гээд баримтуудыг манай байгууллага дээр надад авчирч өгч байсан. Тэгээд хэд хэдэн нягтлангуудаас зөвлөгөө авч байсан. Есөнбулаг сумын нягтлан Б-д тэгээд өөр Нийгмийн даатгалын нягтлан ч билүү нягтлангуудаас зөвлөгөө авч явдаг байсан. Тэгэх болгондоо баримт, баримтуудаа энд тэнд хаячихдаг байсан юм шиг байгаа юм. Тэгээд дараагийн нягтлан бол Н байсан. Н маань бас сайн ажлаа мэддэггүй байсан. Өөрөө ч би ажлаа хийж чадахгүй байна гэсэн өөрийнх нь мэдүүлэг дээр байна. Н-ийн дараа Г авсан байдаг. Тэгээд Г бол жилийн эцсээр ажил авсан байдаг. Тэгээд Г ажил авахдаа манай нягтлангууд бол үнэхээр баримт нь дутуу юм байна. Тайлан баланс гаргахад үнээр хэцүү Н гэхэд шивэлт хийгдээгүй. Ийм байна гэдгийг Г бол үргэлж ярьдаг байсан. Манай байгууллагынхан ч гэсэн мэдэж байгаа. Тэгээд энэ бүгдэд би бол бас хариуцлагагүй хандсан. Тухайн үед бол аудитын байгууллагынхныг авчраад зөвлөгөө авч байгаагүй, манай байгууллагын санхүү ерөөсөө болохгүй байна гэдэг дээр мэдэж байсан. Тэгэхдээ би нягтлангийн ажил руу ордоггүй байсан. Г ерөнхийд нь жигдлээд тайлангаа гаргачих байлгүй гэсэн бодолтой бол явж байсан. Тэгээд миний тухайд гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Прокурорын яллах дүгнэлтийг зүйлчлэлийг бол хүлээн зөвшөөрч байна. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Үүн дээр нэг л зүйлийг хэлэхэд хохирлын асуудал дээр бол учир дутагдалтай байна. Хохирлыг бас дан ганц гэрчүүдийн мэдүүлгийг үндэслэж хохирлыг тогтоосон байдаг. Гэрчүүд бол миний эсрэг мэдүүлэг өгсөн нь бол илт харагдаж байдаг. Бүгд илт миний эсрэг худал мэдүүлгийг удаа дараа өгсөн байдаг...” гэх мэдүүлэг/шүүх хуралдааны тэмдэглэлээс/,

Хохирогч Т.Ц-ийн шүүх хуралдаанд өгсөн “...Би 2007 оноос хойш **** нягтлангаар ажиллаж байгаа 2018 оны 05 сард жилийн чөлөө авч ажлаасаа явсан байгаа. Энэ урсгал засвартай холбоотой нийт 24 сая төгрөг 2017 оны 12 сард манай дээд газрын эдийн засагч Ч болон дээд газрын дарга нартай ярилцаж байж энэ төсвийг тавиулсан юм. 2014 онд хашааны төсөв гэж зураг төсөвт хийлгэсэн. 2014 оноос хойш дээд газар дээрээ яригдаж тухайн үед над руу ярьж болохгүй явсаар байгаад 2018 төсөв дээр урсгал засвар дээр 18 сая төгрөг, багаж техник тоног төхөөрөмж дээр 2,4 сая, тавилга дээр 2,9 гэсэн төсвийн задаргаатайгаар нийтдээ 24 сая төгрөг тавьж батлуулсан байгаа. Миний нийт хохирлын хэмжээ 12.248.600 төгрөг гэж анхан шатны баримтуудыг үндэслэж гаргасан. Дээрээс нь ажилчдын өрөөнд нь хийгдсэн юмнуудыг нэг бүрчлэн заалгаж тэрүүнд нь орсон материалуудыг нь түүвэрчилж гаргасан байгаа. Нийтдээ 12.248.600 төгрөгөөс компьютер 1.100.000 төгрөг, аудитын зөвлөгөө авсан Г-ын 222.200 төгрөг энэ 2 хасагдаад нийтдээ яг цэвэр урсгал засвараас болохоор 10.926.300 төгрөгийн урсгал засварын материал байгаа юм. Үүнээс манай байгууллагын дансанд бүртгэлтэй одоо хүртэл байгаа байж биетээрээ байхгүй 5.813.700 төгрөг. Манай данс дээр байгаа байж биетээрээ байхгүй. Үлдсэн 5.112.600 төгрөг нь болохоор бараа материалыг байгууллагад хүлээн авсан мэтээр баримтыг нь бүрдүүлээд зарлага гаргасан. Нийт хохиролтой холбоотой иймэрхүү юм байна...Ойн арга хэмжээтэй холбоотой яг гарсан тийм зардлын юм байхгүй...А-ын ажил хүлээлцэхэд компьютер, принтер, 32 инчийн телевизор ямар нэгэн байгууллагын дансанд бүртгэлгүй байгаа...Анхан шатны баримтыг л үндэслэж байгаа юм. Анхан шатны баримтан дээр яг юу юу авсан юм бүх юм нь задаргаатай байж байгаа болохоор тэрийг нь байгууллага дээр хийгдсэн юмтай нь тулгаж үзэж л гаргасан...Тэгээд яг үүнийг урсгал засвараасаа хөөх юм бол арван хэдэн сая дээр ирчхээд байгаа юм. Түүн дээр бичиг хэргийг зардлаас урсгал зардлын материал гээд бас гаргачихсан байгаа юм. Бараа үйлчилгээний зардлаас бас бараа үйлчилгээний бусад зардал гээд манай байгууллагад зардал нь тавигдаагүй зардлыг бараа үйлчилгээний бусад зардлаас гаргадаг. Бараа үйлчилгээний зардлаас урсгал засварын материал гэж гаргаж байгаа юм. Өөр бага үнэтэй түргэн элэгдэх гэх зардлаас янз янзаар гаргачихсан. Түүн дээрээ өөрчлөгдөөд байгаа юм. Яг урсгал засварын 18 сая төгрөгийн зардлаас дутаж байгаа нь 10.90.0000 төгрөг л байгаа юм...Уул нь бараа үйлчилгээний бусад зардал гээд манай зардлууд дээр тусгагдаагүй зардлыг бараа үйлчилгээний зардал гэж 2.600.000 төгрөгийн зардал төсөвлөгдсөн. Тэрнээс өөр үүнтэй холбогдуулж хууль дүрэмд нь захирагдвал гаргах ёстой байсан юм. Гэтэл энэ 2.600.000 төгрөг урсгал засварын мөнгө гээд дахиад гаргачихсан. Нөгөө урсгал засварын 18 сая төгрөг дээр бараа үйлчилгээний бусад зардлын 2.600.000 төгрөг дахиад дээрээс нь нэмэгдээд орж байгаа юм...2.900.000 гэдэг чинь тавилга эд хогшлыг зардал, 2.600.000 гэдэг нь бараа үйлчилгээний бусад зардал, бичиг хэргийн зардал... Тэр ойн хэмжээ янз янзын болсон юман дээр би нарийн арга хэмжээг сайн мэдэхгүй байна. Тэгэхдээ урьд урьдын жилүүдэд бид нар өөрсдөө хувь хувиасаа томилолтынхоо мөнгийг аваад томилолтынхоо мөнгөөр юмандаа оролцоод л тэгээд зохицуулаад ирдэг байсан шүү дээ...2017 оны 01-р сард А нь хэлтсийн даргаар ажиллаж эхэлсэн...580000 мянган төгрөгийн сэлбэг хэрэгсэл манай байгууллага дээр биетээрээ байхгүй дансны үлдэгдэлтэй л байна...Хүрэл морь 1ш бусад нь бүртгэлгүй хөрөнгө гэдгээр нь жагсаалтаар гаргачихсан байгаа юм... Хамгийн гол нь шүүх хурал эцэслэн шийдэгдсэнээс аудитын дүгнэлт манай дансанд байгаа хөрөнгүүд яаж шийдэгдэх юм тэр бүртгэлгүй хөрөнгөөр бүртгэгдсэн байж байгаа юм. Үнийн дүн байхгүй зөвхөн тэдэн ширхэг гэдгээр...2.400.000 төгрөг чинь 2 ширхэг тийм үзүүлэлттэй компьютер гээд 2018 онд авчихсан байгаа хөрөнгө шүү дээ. Тэрийг л бид нар гол нь хэлээд байна шүү дээ. Шүүхийн шийдвэр яаж гаргах юм тэрийг нь ингэ гэх юм бол тэрний л дагуу шийднэ шүү дээ. Телевизор нь бол байна. принтер нь бол байна... 2018 оны 04 сарын сүүлээр Ггээс компьютер хүлээлгэн өгсөн юм. Алтайн хүдрийг мэдэхгүй. 2019 оны 05-р сард Н гэдэг хүн байгууллага дээр 2ш хар Dell маркийн компьютер авчирч өгсөн. Өгөгдөх байж байгаад авчирч өгч чадаагүй юм гээд авчирч өгснийг баримтжуулж авсан...2019 онд энэ 3-ыг бүртгэж авсан юм... 2018 онд 12 сарын 31-ны байдлаар нийтдээ 8 компьютертой болох байсан юм. Тэрнээс 2018 ондоо хандиваар ирсэн Ггээс ирсэн 1ш компьютер ирсэн биетээрээ байж байгаа. 2ш компьютер нэмж худалдаж авсан. Түүнийг хоёуланг нь орлогодож авсан мөртлөө 1 ширхэг нь биетээрээ байгаагүй... 1 ширхэг ирсэн нь А даргын өөрийнх нь хэрэглэж байсан DELL маркийн хар зөөврийн компьютер. Тэрийг надад 1.300.000 төгрөгөөр худалдаж авсан юм гэж хэлсэн. Тэрийг нь байгууллагын хөрөнгийн дугаараар нь бүртгэж авсан юм...Урсгал засвар гэдэг нь тавилга эд хогшил, хөдөлмөр хамгаалал, багаж тоног төхөөрөмж энэ 4 дөрвүүлээ нийлээд нэг бүлэг болдог юм. Тавилга эд хогшил урсгал засварын зардал гэсэн бүлэг болдог юм. Бүлэг дотроо тавилга, урсгал засвар урсгал засвар дээр нь 18 сая, тавилга дээр нь 2.900.000 төгрөг, тоног төхөөрөмж дээр нь 2.400.000 төгрөг, хөдөлмөр хамгаалал дээр 740.000 төгрөг гэсэн задаргаатай юм...5.813.700 төгрөг. Энэ нь 2, 3 тоо болохоор яг тоологдсон байгаа юм. 2019 оны 02-р сард, 2018 оны 12 сарын 31-ны байдлаар аудитаас ирж тоолсон тооллогоор...Дансанд байгаа мөртлөө биетээрээ байхгүй байгаа...Тэгэхээр нийт 12.248.000 төгрөгний 5.112.600 төгрөг нь байгууллагад авчхаад зарлагадчихсан дүн байгаа юм. Урсгал засварын зардлаас ашигласан мэтээр зарлага гаргачихсан. Жишээ нь А-с авсан 4.580.000 төгрөгийн орлого авчхаад тэрийгээ буцаагаад зарлагадчихсан гэсэн үг...Томилолтын мөнгөөр зохицуулдаг байсан. Байгууллагаас томилолтын мөнгийг их хэмжээгээр өгч дараа нь эргүүлж авдаг байсан. Томилолттой л холбоно. Замын зардлын мөнгийг тээвэр шатахуунаас гаргадаг. Ер нь машинтайгаа явдаг байсан. Түүнээс биш урсгал зардлын засвараас гардаггүй байсан...Нийт 173.000.000 батлагдсан байгаа. Урсгал засвар 18.000.000 төгрөг, хөдөлмөр хамгаалал нь 870.000 төгрөг, тавилга 2.900.000 төгрөг, багаж техник хэрэгсэл 2.400.000 төгрөг, бичиг хэрэг 1.826.000 төгрөг, тээвэр шатахуун 3.576.500 төгрөг, шуудан холбоо 732.600 төгрөг, ном хэвлэл 732.600 төгрөг, хог хаягдал зайлуулах 318.000 төгрөг, бага бүтээгдэхүүн 1.302.000 төгрөг, нормын хувцас 1.200.000 төгрөг, улсын мэдээллийн маягт 148.500 төгрөг, бараа үйлчилгээний бусад зардал 2.645.000 төгрөг, хичээл үйлдвэрлэлийн дадлага 8.550 төгрөг байна гэв. Энэ зардлууд нийлээд 24.000.000 төгрөгийн зардал байгаа гэв. Урсгал засвар, хөдөлмөр хамгаалалт, тавилга зэрэг нийлээд 24.000.000 төгрөг байгаа. Нийт 50.000.000 төгрөгийн зардал үйл ажиллагаанд төсөвлөгдсөн байгаа...” гэх мэдүүлэг/шүүх хуралдааны тэмдэглэлээс/,

Хохирогч Т.Ц-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Өмнө би гэрчээр мэдүүлэг өгөхдөө дээрх асуудлын хүрээнд дэлгэрэнгүй үнэн зөвөөр ярьсан байгаа. Одоо хохирогчийн мэдүүлэг дээр товчхон бөгөөд тодорхой ярих болно. 2017 оны эцсээр 2018 оны төсөв батлуулахад байгууллагын урсгал засвар материал болон, тавилга, эд хогшлын зардалд нийт 24,836,000 төгрөгийн төсөв батлуулсан. Энэ төсвөөс оны эцсийн байдлаар үзэхэд 27,861,000 төгрөг зарцуулсан байгаа нь батлагдсан төсвийг зориулалт бусаар зарцуулж 3,0 сая төгрөг илүү, зориулалт бусаар зарцуулсан байгаа юм. Тухайлбал урсгал засвар болон, тавилга эд хогшилд зарцуулагдах төсвөөс зарцуулах ёсгүй бага үнэтэй түргэн элэгдэх бараа материалын зардалд гэхэд 723,000 төгрөг, бараа үйлчилгээний бусад зардалд 2,483,000 төгрөг зарцуулсан байх жишээтэй.Уг нь 2018 онд тавилга эд хогшилд 2,4 сая төгрөг, багаж, тоног төхөөрөмжид 2,4 сая төгрөг зарцуулахаар хүсэлт явуулж энэ нь төв байгууллагаас батлагдсан.Үлдсэн 24.836.0 сая орчим төгрөг нь байгууллагын урсгал засварт зарцуулагдахаар төсөвлөгдсөн юм.2018 оны 06 дугаар сараас байгууллагын засвар эхэлсэн байдаг юм.Тухайн үед би ажиллаагүй байсан. Баримт материалаас харахад 2018 оны 06 дугаар сараас 2018 оны 10 дугаар сарын хооронд засвар хийгдсэн байдаг юм.Засварын ажилд байгууллагын санхүүгийн баримтаар 18 сая 500 мянган төгрөг зарцуулагдсан байгаа юм.Харин байгууллагын ажилчид засвар өөрсдөө хийсэн бөгөөд засварт зарцуулагдсан бодит бараа материалыг ажилчдаар өөрсдөөр нь гаргуулаад тооцоход 1 сая 150 мянган төгрөг л засварын ажилд зарцуулсан болж таараад байгаа юм. Энэ нь зөвхөн байгууллагын нийт 8 өрөөнөөс 4 өрөөнд хийсэн засварын бараа материалын тухайд яригдаж байгаа юм.Үүн дээр нэмэгдээд гадаа жорлон, байгууллагын гэрлэн хаяг, мөн гадаа гараашны дотор хана замаскадсан материал, хуучин бетон шал дээр нэмж цементэлсэн цемент зэрэг нь ороогүй дүн байгаа юм. Өөрөөр бол засвар, ажил үйлчилгээ биетээр хийгдсэн зүйл байхгүй байгаа юм. Зардлыг задлаад хэлэхэд тавилгад 3 сая 390 мянган төгрөг, гадна гэрлэн хаягт 3 сая 630 мянган төгрөг, ажилчдын өрөөний засварт 1 сая 150 мянган төгрөг, иргэн Б-с байгууллагад авсан Dell брэндийн зөөврийн компьютерт 1 сая 100 мянган төгрөг, жорлонгийн банз болон ажлын хөлсөнд нийт 913.000 мянган төгрөг, уг нь жорлонгийн нийт өртөг нь 800 орчим мянган төгрөг болсныг Г.А нь банзны үнэ дээр нэмж 100 гаран мянган төгрөг шилжүүлсэн талаар байгууллагын ажилчид ярьдаг юм, урд оны засварын материалын үнэ болох 200 мянган төгрөг, гараашны барилгын хананд 2 шуудай замаск, шаланд нь 3 орчим уут цемент, 5 орчим уут элс орсон гэж тооцоолж байна. Граашинд хийсэн засварын талаарх санхүүгийн баримт нарийвчилж заасан зүйл байхгүй байна. Гэхдээ гараашинд хийсэн засварын тухайд шалтай зүйл ороогүй. Коридорын засварт 3 уут замаск, орсон грааш болон коридорт хийгдсэн засварын бараа материал зах зээлийн ханшаар тооцоход 150 мянган төгрөг болж байна. Notebook-ний тухайд манай байгууллага дээр одоогийн байдлаар хандиваар 3 ширхэг Гүн зэгстэй ХХК-аас 2018 оны 04 дүгээр сард Dell загварын Notebook, А ХХК-аас 2019 оны 03 дугаар сарын 19-ний өдөр Н гэж хүнээс 2 ширхэг НР загварын зөөврийн компьютер ирсэн, 2018 оны төсвийн хөрөнгөөр байгууллагад 2 сая 400 мянган төгрөгийн компьютер авсан гэх боловч 1 сая 300 мянган төгрөгийн 1 зөөврийн компьютерыг хэлтсийн даргаар ажиллаж байсан Г.А нь албандаа авч ашиглаж байгаад ажлаа өгөхдөө хүлээлгэж өгсөн байгаа. Иргэн А/Б/ 2 компьютерын үнэ гэж 2 сая 400 мянган төгрөг дансаар шилжүүлсэн баримт байх боловч 1 компьютер биетээр байхгүй, эсхүл огт худалдаж аваагүй болж таарч байгаа юм. 1 компьютерыг нь Г.А өөрөө ашиглаж байгаад ажлаа өгөхдөө хамт хүлээлгэж өгсөн. Байгууллагад ашиглагдаж байгаа компьютер хэрэгслийн талаарх судалгааг 2018 оны эцсийн байдлаар гаргаж өгсөн байгаа. 2018 онд манай байгууллагын урсгал, зардалд 18.484.600 төгрөг төсөвлөгдсөн байсан. Манай **** хэлтэс нь нийт 8 өрөөтэй. Уг засварын ажил нь зөвхөн 4 өрөө болон коридорт хийгдсэн бөгөөд бусад 4 өрөөнд засварын ажил хийгдээгүй. Засвар хийгдсэн өрөө, өрөөнүүд болон бусад газарт хийгдсэн ажлуудыг нь тодруулж хэлбэл:

1. Нягтлангийн суудаг өрөөнд 10 секцтэй 1 паарыг цагаан өнгийн будгаар будсан, 4 салаатай, тасалгааны гэрэл 1 ширхэг солигдсон. Энэ талаар манай байгууллагын ажилчид бүгд мэдэж байгаа. Өөр ажил хийгдээгүй.

2. Хэмжил зүйн өрөө. Энэ өрөөнд 4 салаатай тасалгааны 2 ширхэг гэрэл шинээр сольж хийсэн, цагаан өнгийн хөшиг 2 ширхэг / офиссын хөшиг/, 10 секцтэй 4 ширхэг паарыг цагаан өнгийн будгаар, обой наагдсан. Өөр ажил хийгдээгүй.

3.Баталгаажуулалтын өрөө. Энэ өрөөнд 4 салаатай 1 ширхэг гэрэл сольж хийсэн, 2 ширхэг хөшиг сольсон, 10 секцтэй 2 ширхэг паарыг цагаан өнгийн будгаар будсан, таазанд нь наадаг хөөсөн тааз суурилуулж тогтоосон, обой наасан. Өөр ажил хийгдээгүй.

4.Сургалтын өрөө. Энэ өрөөнд ханад обой наагдсан, 10 секцтэй 2 ширхэг паарыг цагаан шаргал өнгийн будсан, 2 ширхэг хөшиг солигдсон. Өөр ажилд хийгдээгүй.

5.Коридорт-Ханыг замаск татаж, эмүүсдсэн. 10 секцтэй 3 ширхэг паарыг цайвар ногоон өнгийн будгаар будсан.Өөр ажил хийгдээгүй.

6.Байгууллагын гадна талын дээврийг ногоон өнгийн будгаар нэлэнхүйд нь өнгө сэргээж будсан.7.Байгууллагын гадна талд залгаа байдаг ажилчдын амралтын өрөөнд- Шалыг нь цементээр тэгшилсэн. Урд өмнө нь гэхдээ цементэлсэн шалтай байсан. Хананд нь замаск, эмульс татсан.

8.Мөн гадна талд модон жорлонг шинээр хийсэн.9.Байгууллагын гадна талын гэрлэн самбар /хаяг/ хийлгэсэн. Мөн урсгал зардлаас урд оны засвар, материалын 981.100 төгрөгийг төлж барагдуулсан байсан. Урсгал засвартай холбоотой дээрх ажлууд хийгдсэн. Засварын тухайд манай байгууллагын ажилчид болох нярав-жолооч Х, шинжээч Ц, үйлчлэгч Д.С, шинжээч Н, улсын шалгагч А, улсын шалгагч М, мэргэжилтэн Ө зэрэг хүмүүс 2018 оны 06 сараас 2018 оны 08 сар хүртэлх хугацаанд өөрс өөрсдийн суудаг өрөөнүүдийнхээ засварыг хийсэн. Мөн шалгагч Н, жолооч-нярав Х хоёр байгууллагын гадна талын төмөр дээврийн будсан. Энэ хүмүүс өөрсдөө засвар хийхдээ өрөө, өрөөнүүдэд орсон бараа, материалуудыг зах дээр худалдаа хийдэг Д, Д, М нараас бараа, материалаа худалдан аваад баримтаа үлдээдэг байсан. Эдгээр худалдаа хийдэг наймаачдад мөнгийг нь шилжүүлэхдээ тэр үед нягтлан бодогчоор ажиллаж байсан. Н нь бараа, материалууд бичүүлсэн падаануудыг цуглуулж байгаад гүйлгээг нь хийдэг байсан байна лээ. “Манай дээд шатны байгууллагаас буюу **** газраас манай хэлтэст 2018 онд урсгал засвар, багаж тоног төхөөрөмж болон тавилга эд хогшлын зардалд нийт 24.309.600 төгрөгийн санхүүжилт олгосон байгаа. Би урд өгсөн мэдүүлэг дээрээ баримтуудаа хараагүй болохоор зөрүүлж хэлсэн байхаа. Дээд шатны байгууллагаас манай хэлтэст 24.309.600 төгрөгийн санхүүжилт олгосон. Төв газраас ирүүлсэн албан бичигт 600 төгрөгийг хасаад бүхэл дүнг буюу 24.309.000 төгрөгийг бичиж ирүүлсэн байна... Байгууллагын урсгал засварт 18.309.600 төгрөг, тавилга эд хогшилд 2.900.000 төгрөгийг, багаж тоног төхөөрөмжид 2.400.000 төгрөг, хөдөлмөр хамгааллын хэрэгсэлд 700.000 төгрөг багтаж байгаа юм. Ингээд эдгээр төсвийг хооронд нь нэмэхлээр 24.309.600 төгрөг болж байгаа юм. Би урд өгсөн мэдүүлэг дээрээ анхан шатныхаа санхүүгийн баримтуудыг нэг бүрчлэн үзэж тулгалт хийгээгүй шууд мэдүүлэг өгсөн болохоор 24.836.000 төгрөг гэж андуурч хэлсэн байна. 2018 онд урсгал засварын зардлаас буюу 18.309.600 төгрөгийн зардлаас доор дурдсан гүйлгээнүүд бодитой хийгдэж, худалдан авсан бараа, материалууд нь байгууллагын хашаагаар орж ирэн засварын ажилд орсон байх бүрэн боломжтой. Нягтлан бодогчоор ажиллаж байсан Э.Н-ийн үед: О.Д-д шилжүүлсэн 808.000 төгрөг болон 157.800 төгрөг, О.Д-д шилжүүлсэн 645.250 төгрөг Д.Н-д шилжүүлсэн 913.000 төгрөг, Б.Ж-д шилжүүлсэн 401.000 төгрөг, Э.А-д шилжүүлсэн 423,150 төгрөг зэрэг нь засварын ажилд орсон байх боломжтой байгаа. Г үед тавилга эд хогшил худалдан авах зардлаас 2018.12.13-ны өдөр Ш.П гэж хүний данс руу 2.430.000 төгрөгийг, бараа ажил үйлчилгээний зардлаас 960.000 төгрөг нийт 3.390.000 төгрөгийг шилжүүлсэн боловч тавилга эд хогшлыг тухайн үед хүлээн аваагүй байсан. Тэгээд 2019 оны 02 сард аудитаас шалгалт ороод асуудал болсны дараа 2019 оны 05 сарын 17-ны өдөр Ш.Паас худалдан авсан тавилга эд хогшлыг М, А гэж 2 залуу **** ГАА улсын дугаартай бонго машинаар тээвэрлэж авч ирж хүлээлгэж өгсөн. Ж нягтлан бодогчийн үед 2018.06.20-ны өдөр байгууллагын гаднах гэрлэн хаяг, лед гэрлийн 3.630.000 төгрөгийн гүйлгээг хийсэн ба уг гүйлгээ нь урсгал засварын зардлаас гаргасан байна. Уг нь уг гүйлгээг хийхдээ багаж тоног төхөөрөмж худалдан авах зардлаас гаргах ёстой байсан байна.Тэгэхдээ урсгал засвар дээр арай их мөнгө төсөвлөгдсөн, багаж тоног төхөөрөмжид бага мөнгө байсан болохоор урсгал засварын зардлаас гаргасан байх. Би анх мэдүүлэг өгөхдөө Б л гэж хэлсэн. Байцаагч тэмдэглэж авахдаа А гэсэн байх. А гэж хүнээс ямар нэгэн бараа, материал аваагүй. Харин одоо энэ хэрэгт шалгагдаж байгаа Б гэж хүнээс 2 ш Notebook худалдан авсан баримт нь байдаг боловч биетээр байхгүй. Дээр хэлсэнчлэн огт байхгүй, харин мөнгөн шилжүүлгийг нь хийсэн. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч дүгнэлт гаргахдаа манай **** хэлтсийн урсгал засвар болон тавилга эд хогшил худалдан авсан санхүүгийн баримтуудыг үндэслэн дүгнэлт гаргасан байна. Шинжээчийн зүгээс манайхаас гаргаж өгсөн санхүүгийн баримтуудад дээр бичигдсэн байгаа барилгын бараа, материалууд нь засварт зарцуулагдсан, орсон, ороогүйг нь ялгах ямар ч боломж байхгүй шүү дээ. Санхүүгийн баримт дээр тулгуурлаж дүгнэлт гаргасан болохоор шинжээчийн гаргасан дүгнэлт нь бодитой, үнэн зөв гарсан эсэхэд эргэлзэж байгаа. Мөн эдийн засгийн шинжээчийн дүгнэлтийн 3 дахь асуултын хариуд **** хэлтэст 2018 онд нийт урсгал засварын зардалд 18,309,600 төгрөгийн төсөв батлагдсанаас 18,484,600 төгрөгийн гүйцэтгэл гарч, төсвийг 175.000 төгрөгөөр хэтрүүлэн зарцуулсан байна гэж дүгнэлт дээрээ тусгасан байгаа нь Говь-Алтай аймгийн **** төвөөс 2018.12.18-ны өдөр 175.000 төгрөгийг манай байгууллагын данс руу шилжүүлсэн мөнгөний зөрүүг дүгнэлт дээрээ тусгасан байна. Энэ 175.000 төгрөгийн зөрүү нь МСҮТ-өөс манайх руу шилжүүлсэн мөнгийг хэлж байгаа юм. 175.000 төгрөгийг засварын ажилд зарцуулсан гээд 175.000 төгрөгийн нэхэмжлэл байсан. Энэ тухай дээрх өгсөн мэдүүлэг дээрээ тусгасан байгаа нь Говь-Алтай аймгийн **** төвөөс 2018.12.18-ны өдөр 175.000 төгрөгийг манай байгууллагын данс руу шилжүүлсэн мөнгөний зөрүүг дүгнэлт дээрээ тусгасан байна. Энэ 175.000 төгрөгийн зөрүү нь МСҮТ-өөс манайх руу шилжүүлсэн мөнгийг хэлж байгаа юм. 175.000 төгрөгийг засварын ажилд зарцуулсан гээд 175.000 төгрөгийн нэхэмжлэл байсан. Энэ тухай дээрх өгсөн мэдүүлэг дээрээ хэлж тэмдэглүүлсэн байгаа. Хоёрт төсөвчин Б.Ж-гийн манай байгууллагад хийгдсэн засварын бодит үнэлгээг гаргахдаа санхүүгийн баримтуудыг үндэслэж дүгнэлт гаргаагүй, тэр хүн өөрөө барилгын төсөвчин хүн болохоор манай байгууллагын засварын ажил хийгдсэн өрөөнүүдийн хэмжээ мөн коридорт, гадаа агуулахад хэдий хэмжээний, ямар ямар бараа, материал будаг шунх, обой, эмульс зэрэг бараа материалыг ашиглан орсон байх боломжтойг өөрийн ажлын туршлага, мэдлэгийг үндэслэж дүгнэлтээ гаргасан болов уу гэж бодож байна. Өөрөөр хэлбэл засварт ийм үнэ өртгөөр засвар хийсэн байх боломжтой гэдэг байдлаар дүгнэлтээ гаргасан байх. “А” ХХК-ны гаргасан дүгнэлт нь Ж-ийн гаргасан дүгнэлт, манай байгууллагын засвар хийгдсэн газруудад 2020.04.21-ний өдөр нэг бүрчлэн үзлэг хийхэд үнэлгээ хийгдсэн бараа, материалын тоо, ширхэг, үнийн дүнгүүд нь хоорондоо зөрсөн байна. А үнэлгээний байгууллагаас үнэлгээ гаргах үед би “ санхүүгийн баримтууд дээр байгаа бүхий л бараа, материал, тэр дундаа хөшиг, обой, гэрэл, будаг зэрэг гэх мэт бараа, материалын тоонуудыг цаасан дээр хэвлээд гаргаж өгсөн юм. А ХХК нь миний гаргаж өгсөн баримтууд дээр бичигдсэн байх бараа, материалын тоо ширхгийг үндэслэж үнэлгээгээ гаргаад, гаргасан үнэлгээ нь Ж-гийн гаргасан дүгнэлт, манай ажлын байранд 2020.04.21-ний өдөр үзлэг хийхэд баримтжуулагдсан эд зүйлстэй тоо, ширхэг, зарим юмнууд нь зөрсөн байх. Манай байгууллагын засварын ажилд бодитоор 2.524.050 төгрөгийн бараа материал, орсон.Үүн дээр нэмэгдэж 401.000 төгрөг нь төсөвчин Ж-гээр засвар хийлгэхэд ажлын хөлс, мөн 2018.10.05-ны өдөр нягтлангаар ажиллаж байсан Н Ч-ийн ажлын хөлс болох 423.150 төгрөгийг Э.А руу шилжүүлсэн мөнгө нэмэгдэж орж байгаа. 2,524,050+401,000+423,150=3,348,200 төгрөг. Урд оны үлдэгдэл өр, төлбөр болон бусад бараа, ажил үйлчилгээнд 580.000 төгрөгийг /Ц.Баар компьютерын үйлчилгээ хийлгэсэн 100.000 төгрөгийн ажлын хөлс, Гэгээн нуур ХХК-аас цэвэр усны баллон, төхөөрөмж худалдан авсан 26.500 төгрөг, Алтайн шонхор нуруу дэлгүүрээс 22.000 төгрөгийн үнэ бүхий уртасгагч залгуур авсан, 2017 онд нягтлангийн өрөөний шалыг паркетлахад 240.000 төгрөгийн зээл авсан байсан өр, Г-с 2018 онд машины сэлбэгийн мөнгө болох 80.000 төгрөг, Б ХХК-аас 11.500 төгрөгийн бичиг хэргийн материал авсан, иргэн Ж.Б-с 2017 онд худалдан авсан барилгын материалын үнэ болох 100.000 төгрөг нийт 7 хүний өр төлбөр болох 580.000 төгрөг болж байгаа юм/ 3.630.000 төгрөгийг байгууллагын гадна талын гэрлэн хаяг зэргийг мөнгийг урсгал засварын 18.309.600 төгрөгийн зардлаас шилжүүлсэн. 580,000+3,630,000=4,2100,00. Дээрх зардал нь манай байгууллага дээр бодитой хийгдсэн, байгууллагын зүгээс хүлээн зөвшөөрсөн буюу нийт дүнгээрээ 7.558,200 төгрөг болж байгаа мөнгөн дүн юмаа.Урсгал засварын зардлаас одоо 10,751,400+175,00 төгрөгийн гүйлгээ хаашаа яаж зарцуулагдсан, манай байгууллагад засварын ажил огт хийгдээгүй, авсан бараа, материал нь байгууллагын хашаагаар орж ирээгүй. Тавилга эд хогшлын зардлаас нэхэмжлэх зүйл байхгүй. Тавилга эд хогшилд төгрөг төсөвлөгдсөн бөгөөд энэ мөнгийг тэр чигт нь иргэн П худалдан авсан даргын өрөөний ширээ, номын тавиур, сандал, шүүгээ авсан мөнгийг төлсөн. Тэгэхээр тавилга эд хогшлын зардлаас дутсан зүйл байхгүй. Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвөөс шилжигдэж орж ирсэн 175.000 төгрөгийг А нь барилгын бараа материал авсан мэтээр өөртөө завшсан мөнгийг тус тус нэхэмжилж байна. Иймээс байгууллагаа төлөөлж оролцож байгаагийн хувьд урсгал засварын зардлын мөнгөнөөс дутсан 10,751,400 төгрөг, Бараа, ажил үйлчилгээний бусад зардлаас А нь албан тушаалын эрхээ урвуулан ашиглаж Ц төв богд аудитын дансаар дамжуулж гаргуулан авсан 222.200 төгрөг, 1,100,000 төгрөгийн үнэ бүхий зөөврийн компьютер М төвөөс манай байгууллагын фургон машин ашигласан гээд данс руу шилжүүлсэн 175.000 төгрөг нийт 12.248.600 төгрөгийг А-оос нэхэмжилж байна. Энэ асуудлыг хуулийн дагуу шийдэж, нэг талд нь багтааж гаргаж өгөхийг хүсэж байна...” гэх мэдүүлэг /4ХХ 202-214/,

Гэрч Ж.Ч-ийн шүүх хуралдаанд өгсөн “...2018 онд 09 дүгээр сарын 20-нд байх тухайн аймгийн **** газрын 3-4 өрөө болон коридорт засвар хийсэн. Мөн ажилчдын 2-3 өрөөг ажилчидтай хамтарч сольсон. Тухайн үед би хувиараа засал чимэглэлийн ажил хийдэг байсан... 450.000 төгрөг гэж тохироод 400.000 төгрөг данс руу орж ирсэн... Сайн мэдэхгүй байна. 400.000 төгрөг орж ирсэн... Арматурын төмөр миний хийсэн зүйлд оролцоогүй. Хайргыг би хагас ачааны истанатай байсан. Хөдөөнөөс орж ирсэн дүүгийнхээ машинаар нэг татаж буулгасан... Заримдаа А өөрөө авчирдаг. Заримдаа ажилчид нь авчирч өгдөг... Н гэдэг хүний өрөө болон үйлчлэгч эгчийн өрөөг нааж өгсөн. Наад талын 2 өрөөг ажилчид нь өөрсдөө наасан... 6-7 уут орсон байна. Сайн санахгүй байна... 3-4 өрөөнд замаск хийсэн. Зарим өрөөнд жоохон хийсэн... гэх мэдүүлэг/шүүх хуралдааны тэмдэглэлээс/,

Гэрч Ж.Ч-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Намайг манай найз нөхөд таньж мэддэг хүмүүс маань бүгд л З гэж дууддаг. Миний бүтэн нэрийг Ч гэдэг юм... Миний бие адуу малд хорхойтой, морь уях сонирхолтой хүн байгаа юм. Одоогоос 3-4 жилийн өмнө Говь-Алтай аймагт морь уяж байгаад одоо энэ нэр дурдагдаад байгаа **** хэлтсийн дарга А ахтай танилцаж байсан юм. Г.А ахын аав нь урд өмнө Говь-Алтай аймгийн *** холбооны дарга хийдэг хүн байсан. Би А ахтай нээх дотно харьцаатай биш, таарсан үедээ мэнд устай л байдаг хүн...Тухайн үед буюу 2018 оны 09 сарын үед намайг аймагт байхад **** хэлтсийн нягтлан бодогч Н-тэй таарч уулзсан юм. Н-ийг миний хувьд саахалт айлууд гэдэг утгаар нь л танина. Тэгээд Н-тэй юм яриад байж байтал “ манай хэлтэс засварын ажил хийгдэх гэж байгаа талаар сонссон юм. Н-ээс тэгж сонсоод юу ч гэсэн даргаас нь ярьж асууя гээд А дарга луу утсаар яриад “ танай хэлтсийн байранд засварын ажил хийгдэх гэж байгаа үнэн юм уу гэхэд тиймээ үнэн гэж хэлсэн.Тэгээд би А даргын ажил дээр явж очоод уулзсан. Дүү нь ойрд ажилгүй байгаа, танай байгууллагын засварын ажлыг хийчихмээр байна, ямар үнэ ханшаар хийлгэх үү гээд бид хоёр ажлын хөлсөн дээрээ нэлээн ярьж суусан. Тэгээд 1.5 сая төгрөгөөр эхлээд тохироод тэр үнээ доошоо буулгасаар байгаад 800.000 төгрөг болгосон. Тэгээд **** байрны засварын ажлыг хийхээр болсон юм... Миний хувьд тухайн хэлтсийн байранд өрөөнүүдийн хананд наагдсан обойны өмнөх засварын ажлыг буюу цуурч ангайсан зарим ханыг цемент, элс хольж зуурч байгаад бөглөсөн. Хатсаных нь дараа нь бүх өрөөний хананд замаск татсан. Намайг замаск татсаны дараагаар тухайн байгууллагын ажилчид өөрсдөө ханын цаасаа нааж, хөшиг, гэрэл гэх мэт ажлуудыг суурилуулж хийсэн. Би зарим өрөөнүүдэд обойг наахад нь тусалсан. Мөн ажлын байрны дотор талын коридорын ханыг нэлэнхүйд нь замаск татсан, ханыг нь тэр чигт нь хагасалж ногоон өнгийн будгаар будаад будгийнхаа дээд хэсгийг цагаан эмүлс хийсэн. Уг коридорын 3 ширхэг паарыг ногоон өнгөөр будсан, коридорын таазыг тэр чигт нь замаск татаж байгаад дараа нь эмүлс хийсэн.Намайг засварын ажил хийж байхад буюу 2019 оны 09 сарын сүүлээр **** хэлтсийнхэн ойн арга хэмжээтэй гээд бүгд УБ хот руу явсан. Тухайн үед үүдний сахиул С гэж эгч намайг ямар, ямар засварын ажил хийснийг нь бол тодорхой мэдэж байгаа.Ажлын хөлсний тухайд гэвэл миний Хаан банкны *** тоот данс руу **** ****** 400 гаран мянган төгрөг шилжиж орсон. Тал мөнгийг нь А даргаас бэлнээр увуулж, цувуулж авсан. Ингээд би нийт 800.000 төгрөгөөс уг засварын ажлыг хийсэн. Уг нь анх А даргатай 1.500.000 төгрөгөөр ярьж тохирсон боловч “ арай үнэтэй байна аа, наад үнээ доошлуулаад 800.000 төгрөг болгочих гэхээр нь “за тэгвэл та нар өрөө, өрөөнийхөө обойг өөрсдөө наагаарай, зарим засварын ажлуудаа өөрсдөө хийгээрэй, би зарим чадахгүй юманд чинь мэргэжлийн үүднээс тусалж өгнө, замаск, эмүлс, бусад засварын ажлуудыг нь би өөрөө хийе гэж тохирсон юм... 4 өрөөнд засвар хийгдсэн. Үүн дээр нэмэгдээд коридорын засварыг би өөрөө гардаж хийсэн... Хэлтсийнх нь байрны баруун талын залгаа агуулахын өрөөний шалыг цементэлж тэгшилсэн. Мөн уг агуулахын нэг талын хана нь цууралт ихтэй байхаар нь өнгөлгөө хийгээд замаск хийгээд, замаск хатсаны дараа нь эмульс хийсэн...Түрүүний өгсөн мэдүүлэгтээ бүгдийг нь тусгуулчихлаа. Хэлтсийн байрны 4 өрөөний хананд шавар цементээр өнгөлгөө хийж, цуурч хагарсан хэсгийг бөглөсөн. Үүний дараа замаск татсан. Булангийн хойд өрөөний таазанд хөөсөн таазыг суурилуулж өгсөн. Коридорын хананы доод хэсгийг ногоон өнгийн будгаар будсан, будсан хэсгийн дээд талыг замаск татаад эмүлс хийсэн, коридорын таазанд замаск татаж, эмүлс хийсэн. 3 ширхэг паарыг ногоон өнгийн будгаар будсан. Агуулахын өрөөний шалыг цементэлж тэгшилсэн. Уг өрөөний нэг талын хананы гол хэсэгт өнгөлгөө хийж, замаск татсан. Бараа, материал тооцооны талаар би мэдэхгүй байна. Тухайн байгууллагын ажилчдад нь өөрсдөө л захаас татаж авдаг байсан. Харин **** хэлтсийн хамт олон 2019 оны 09 сарын сүүлээр бүгдээрээ Улаанбаатар хот руу ойн арга хэмжээ рүүгээ явахаас урд өдөр нь байх, А дарга намайг аймгийн зах руу дагуулж яваад барилгын бараа материал худалдаалдаг С гэж залуу дээр очоод “ манай ажлынхан маргааш нөгөөдрөөс УБ хот руу явах гэж байгаа, бараа, материал дутсан тохиолдолд дутсан бараа материалуудыг бичээд өгч байгаарай, намайг болохоор эндээс дутсан бараа, материалаа бичүүлээд аваарай гэж захиж үлдээгээд явсан. Тэгээд **** хэлтсийн хамт олон ойн арга хэмжээ лүүгээ бүгд явсан. Миний санаж байгаагаар 4-5 хоног явсан санагдаж байна. Тэр хооронд би засварын ажлуудаа хийж байхад зарим шаардлагатай бараа, материал дутахаар нь зах руу очиж А гэж залуугаас цемент, будаг, эмульс, багс, өнхрүүш зэрэг бараа, материалуудыг падаан бичүүлээд авч байсан. А дарга Улаанбаатар хот руу явахаасаа өмнө зах дээр дагуулж очихдоо бид хоёр ойр зуурын бараа, материал авсан. Тэгэхдээ намайг тэр А гэж залууд хэлээд бид нарыг явсан хойгуур энэ залуу ирж бараа, материал авах байх, падаан бичээд өгч байгаарай гэж захиж үлдээсэн юм. Тэгэхээр би А даргатай хамт очсоноо оруулах юм бол нийт 2 удаа очиж бараа, материал авсан...3асварын ажил эхлэх үед надад 7-8 уут цагаан замаск, дотор талын контор болон өрөөнүүдэд 3 уут цемент, 4-5 уут хар замаскаар засвар хийсэн. Хар замаскийг эхлээд 3 уут, дараа нь нэмж 1 бил үү 2 удаа нэмж авсан. Дотор талын өрөө болон коридорт их хэмжээний замаск, цемент ороогүй. Харин гадна талын агуулахын өрөөний шалыг цементлэхэд эхлээд 7 бил үү 8 уут цемент аваад дараа нь дутахаар нь нэмж 2-3 уут цемент авсан. Нийт 10 гаран уут цемент авсан.Агуулахын өрөөний шалыг цементлэхэд портерын тэвшний талаар хайрга 'авсан. Өөрөөсөө 20.000 төгрөгийг дүүгийнхээ портерыг гуйгаад Колонк өнгөрөөд 7- 8 км зайтай Цайраас очиж хайрга ачиж ирсэн. Бага хэмжээний элс орсон, гэхдээ би А-оос мөнгө төгрөг гаргуулж аваагүй, засвар хийж байгаа юм чинь гээд сэтгэл гаргаад эхнэрийнхээ ажлын тэнд элс асгачихсан байхаар нь өөрийнхөө истанатай очоод хэд хэдэн шуудай элс ачиж ирсэн. Гипс болон хар цаас засварт ороогүй. Миний хийсэн ажлуудад дийлэнх нь замаскийн ажил, тэгээд цемент будгийн ажил орсон. Эхэндээ би өөрөөсөө мөнгө гаргасан. Тухайн үед хайрга ачиж ирэхэд тухайн үед 20.000 төгрөгөөр түлш хийсэн, дараа нь элс шуудайлж ачиж ирэхдээ өөрийнхөө машинаар явсан байдаг. Засвар хийсний дараа А-д “ би өөрөөсөө мөнгө гаргаад хайрга, элс ачиж ирсэн шүү гэсэн чинь А надад 30 бил үү 40.000 төгрөгийн бензиний талон өгсөн...” гэх мэдүүлэг /3ХХ107-108/,

Хохирогч Н.Х-ийн шүүх хуралдаанд өгсөн “...Би 2014 оны 10 сарын 10 эхэлж **** * нярав, жолоочоор ажилд орсон. Нярав, жолоочоор ажиллаж байгаад 2017 оны 01 сарын 01-ээс А дарга ажил авснаас хойш нярвын ажлыг бараг хийхээ больсон. Зах руу явж юм авахад та нар дураараа явж юм авч болохгүй би өөрөө явж авна. Түрүүн А дарга өөрөө бас ярьж байна будганд өөр хүн явсан гэж. Будагт ерөөсөө явсан хүн байхгүй. 2 удаа будаагүй 1 удаа будсан. 4-500000 мянга нь ч үнэ өртөг нь тухайн үед ямар үнэтэй байсан юм бүү мэд лав 50л будаг орсон юм. Тэрийг бол би өөрөө улсын жолооч Н бид 2 будсан. 1 удаа будсан 50л будаг орсон. 2ш 20л савтай 2ш 5л савтай нийт 50л будаг авчирч өгсөн юм...Засварын тал дээр хаалгаар ороод зүүн талд нь хэмжүүрийн өрөөнд 2 газар хана нь цуураад цөмөрчихсөн байсан юм. Тэр 2 цөмөрхийг замаск зуурч бөглөсөн юм. Коридорт бага зэрэг замаск татсан юм. Хамгийн их замаск орсон нь хэмжүүрийн өрөөнд 2 том цөмөрчихсөн ховхроод уначихсан газрыг л дүүргэж замаск татсан юм. Өөр тэгж замаск ороод байсан юм бол байхгүй... Тухайн үед нярав өөрөө явж юмаа бөөгнүүлээд зардлын падаанаа авчраад орлогодоод буцаагаад зарлагдах ёстой. Гэтэл ерөөсөө тэгж явуулдаггүй та нар дураараа битгий юм авчраад бай. Би өөрөө явж авчирна гээд авчирсан юмаа падаанаа надаар дамжуулахгүйгээр шууд нягтлан дээр ороод үүний гүйлгээг хий гэсэн 2, 3 удаа Н нягтлан над дээр үүнийг хийх ёстой юм уу. Авсан юм уу гэж надаас асууж байсан. Үүнийг яах ёстой юм вэ хий гээд байх юм гэсэн... Баримт бичгээ бүрдүүлэх гээд тэндээс авсан юмнуудынхаа зарлагын баримт, буцаагаад орлого авч зарлагаар гаргах ёстой. Зарлагын баримт орлогын баримт дээр нь би хүлээж аваад зарлагадсан гарын үсэг зурах ёстой. Тийм баримтууд бүрдүүлээд ирчихсэн Б намайг үүн дээр дарга чамайг гарын үсэг зур гэж байна гээд аваад ороод ирсэн. Энд авсан хэрэглэсэн юм байхгүй. Би зурахгүй гээд л гаргасан... Тэд нарыг нь тухайн үедээ сайн хараагүй л дээ. Дандаа захаас авсан засварын материалууд л байсан...” гэх мэдүүлэг/шүүх хуралдааны тэмдэглэлээс/,

Хохирогч Н.Х-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Хэмжүүрийн өрөө, баталгаажуулалтын өрөө, дунд өрөө, нягтлангийн өрөө нийт 4 конторын өрөөнд засварын ажил хийгдсэн. Үүн дээр нэмэгдээд коридор, ажлын газрын хажуу талын залгаа агуулахын өрөөний шалыг цементэлсэн байдаг.Тэгэхлээр конторын нийт 4 өрөө болон коридор, агуулахын шал цементэлсэн болохоор бүгдийн нийлүүлээд 6 өрөө гээд хэлсэн байна. Миний хувьд гадаа хашаан доторх жорлонг барихад зах руу явж Н гэж хүнээс 913.000 төгрөгөөр 00-ын банз худалдан авч байсан.Тэрнээс өөр бараа, материалд аваагүй.А дарга бид нарыг бараа, материалд явуулах дургүй та нар яваад хэрэггүй би өөрөө очиж авчирна гэдэг байсан болохоор ажилчид бид хэд тэр болгон бараа, материалд яваад байдаггүй байсан. Харин захаас ганц, хоёр удаагийн бараа материалын таталтад тэр үед ня-бо ажиллаж байсан Н явж байсан санагдаж байна. Би уг нь тэр үед нярваар ажиллаж байсан.Ажил үүргийн хувьд миний бие өөрөө бараа материалаа татаж аваад орлогод бүртгэж аваад мөнгийг нь зарлагаар гаргах ёстой байтал миний ажлыг хийлгэдэггүй байсан. Одоо бодоод байхад А дарга бид нарыг бараа, материалд явуулдаггүй байсан учир нь өөрөө дундаас нь мөнгө төгрөг унагааж авах гэж байсан учраас бид нарыг явуулах дургүй байсан юм шиг байгаа юм...2017 оны сүүлчээр 2018 оны төсөвт байгууллагын хашааг шинэчлэх зорилгоор 18 сая төгрөг суулгуулсан юм. Төсөв нь орж ирэхдээ утга хэсэгтээ хашаа гэж тодорхой заадаггүй, харин урсгал засвар гэсэн ерөнхий нэрээр орж ирдэг юм байна лээ. Тэгээд урсгал засварын мөнгө нэрээр тухайн мөнгө орж ирсэн юм. Байгууллагын гадна дотор хэсэгт урсгал засвар хийе гэж байгууллагаараа ярилцаад 2018 оны 06 дугаар сард засварын ажил гэж байгууллагын гадна талын дээвэр будсан. Байгууллагын дээврийг манай даралтын улсын шалгагч Н бид 2 хоёр өдөр будаж янзалсан. Тэрнээс хойш зуны амралт болсон байсан. 2018 оны намар 09 сарын сүүлээс засварын ажил дахиж эхэлсэн. Манайх нийтдээ 6 өрөөтэй. 6 өрөөний обой ханын цаасыг өрөөнд суудаг алба хаагч нар өөрсдөө наасан, барилгын дотор засал хийдэг хүн гэж З гээд өөрийнхөө нэг найзыг дагуулж ирээд байгууллагын дотор байсан ховхорсон замаск, зэрэг ойр зуурын будаг, замаскийн ажил 1 сар орчим ирж очин хийгээд яваад байсан. Гэхдээ сүртэй ажил хийгээгүй. Манайх 2 гарааштай юм. Гадна байдаг нэг гарааш байсан байраа өрөө болгочихъё гэж ярьдаг байсан. Тэр байрны шал нь энхэл донхол байсныг шалны доогуур бага зэрэг цементэлсэн. Хананд нь бага зэрэг замаск татсан. Өөр сүртэй засварын ажил хийгээгүй. Бүх өрөөнүүдийн гэрэл, цонхны хөшиг зэргийг сольсон. Даргын өрөөнийхийг солиогүй. Гадаа модон жорлон шинээр хийсэн. Өрөөний хөшиг гэрэл солиход бас байгууллагын алба хаагчид өөрсдөө сольсон. Байгууллагын асдаг гэрлэн хаяг хийлгэсэн. Өөр урсгал засварын 18 сая төгрөгийн санхүүжилтээр засвар үйлчилгээ хийсэн зүйл байхгүй. Яг энэ үед нягтлангаар Н гэдэг хүүхэн ажиллаж байсан. Одоо Н бичиг хэргийн ажилтнаар манай дээр ажиллаж байна. Би тухайн үед нярваар ажиллаж байсан.Энэ засвар нэртэй ажилтай холбоотойгоор надаар бараа материал авхуулаагүй, өөрөө гол төлөв аймгийн захаас бараа материал аваад өөрөө л яваад байсан. Заримдаа З-гоо дагуулаад явдаг байсан. Н-ийн өмнө, Ж гэдэг нягтлан 2018 оны 05-08 сар хүртэл ажилласан юм. Захаас авсан бараа бүтээгдэхүүний гүйлгээ 2018 оны 08 сараас эхэлж гүйлгээ хийгдэж эхэлсэн. Засварын ажилд би нярвын хувьд ямар бараа аваад байгааг мэдэх гэхэд ажилд оролцуулдаггүй. Нягтлан Н-т хүртэл ямар гүйлгээ хийж байгааг үзүүлж харуулж болохгүй гэдэг талаар үүрэг даалгавар өгдөг байсан гэсэн. Тэр талаар надад Н хэлсэн юм. Байгууллагад хийсэн засвартай ажилтай бараа материалтай холбоотой ажилд намайг огт оролцуулаагүй. Надаас нуудаг байсан. Өөрөө л хэдэн саяар нь гүйлгээ хийгээд л яваад байдаг байсан. Миний ажлыг үндсэндээ хийлгээгүй. Засвараас бусад ажил хэрэгт би нярвын хувиар оролцож болдог байсан...” /1ХХ 195-197/

Гэрч Б.Ж-ы өгсөн “...Би **** хэлтэст нягтлан бодогчоор ажилд орохын өмнө Есөнбулаг сумын ******* даргаар ажиллаж байсан юм. 2016 оны орон нутгийн сонгууль болж өнгөрсний дараа ажлаа хүлээлгэж өгөөд нэг хэсэг ажилгүй байсан юм. Ингээд 2018 он гараад ажил төрөл олж хийе гээд хайхад **** хэлтэст нягтлангийн орон тоо байхаар нь өргөдөл хүсэлтээ өгөөд 2018 оны 03 сард томилогдсон. Миний бие энэ байгууллагад 2018 оны 03 сараас 2018 оны 07 сар хүртэл ажиллаад гарсан. Намайг ажилд ороход бол засварын ямар нэгэн ажил хийгдээгүй. Харин ажлаас гарахын өмнө засварын ажил дөнгөж эхлээд дээвэр будах ажил эхэлж байсан. Намайг **** хэлтэст нягтлангаар ажиллаж байх хугацаанд ганц нэг хууль бус зүйл анзаарагддаг, А надаар хууль бус гүйлгээ. үйлдэл хийлгэхийг шаардаж байсан. Ямар ч байсан байгууллага дээр ил тодын самбар ёстой.Үүдний самбар дээр байгууллагын шилэн дансны гүйлгээ, байгууллагатай холбоотой санхүүгийн ил тод байдлын талаар мэдээлсэн самбар байдаг байсан. Гэтэл А намайг үүдний хэсэгт ил тод байдлын самбарыг нээх их байршуулаад байх алба байхгүй, мөнгө, санхүүтэй холбоотой асуудал зөвхөн нягтлан чи бид хоёрын дунд л яригдах ёстой шүү, хойшдоо энэ самбар дээр санхүү, мөнгөн шилжүүлэг, шилэн дансны мэдээлэл битгий байршуулаарай гэж хэлэхээр нь би тэр үед А-ыг буруу зүйл хэлж байна даа л гэж бодоод өнгөрсөн. Ажилд ороогүй удаагүй, өөдөөс нь шаардлага энэ тэр тавиад ч яах вэ гэж бодоод өнгөрсөн юм. 2018 оны 06 сарын үеэр, яг хэдний өдөр гэдгийг тодорхой сайн санахгүй байна, намайг ажлынхаа өрөөнд сууж байтал А орж ирээд “Ник бил үү Монь сул” шатахуун түгээх станцын 500.000 төгрөгийн нэхэмжлэл өгснөө энэ гүйлгээг яаралтай хийгээдэх гэсэн. Миний хувьд А-ын өгсөн нэхэмжлэлийг үзээд анхан шатны баримтыг нь шаардахад чи наад гүйлгээгээ хийгээдэх, яараад байна гэхээр нь “ ядаж жолоочийн замын хуудас, шатахуун авсан баримт нь хаана байгаа юм, тэр юмыг чинь үндэслэж байж би шилжүүлэг хийнэ, тэрнээс бол хийхгүй гэсэн чинь зүгээрээ асуудалгүй, чи дуугай наад гүйлгээгээ хийгээдэх, баримт нь байгаа, би дараа нь өгчихье гэсэн. Би уг нь эхэндээ тухайн гүйлгээг хийхгүй байгаад байсан. Тэгсэн А манай өрөөнд дахин дахин орж ирээд “ яасан бэ, энэ гүйлгээг хийгээдэх, би баримтыг нь өгчихнө гээд байхаар нь 500.000 төгрөгийн гүйлгээг хийсэн санагдаад байна. Гүйлгээ хийсний дараа А надад шатахууны баримт өгнө гэж байсан боловч надад баримт өгөөгүй. Би тухайн үед А-той хамтарч ажиллах юм бол асуудалд орооцолдох юм байна гэж бодоод өөрийн хүсэлтээр ажлаасаа гарсан. Ийм л асуудал болсон. **** газраас манай байгууллагын урсгал засварын зардал болох 18 сая, бутархай дүнгээр нь сайн санахгүй байна. Төгрөгийн санхүүжилтээс уг 500.000 төгрөгийн гүйлгээг хийсэн. Тиймээ урсгал засварын зардлаас шилжүүлсэн. А тэр үед манай өрөөнд орж ирээд байгууллагад 500.000 төгрөгөөр шатахуун авсан, нэхэмжлэл нь энэ байна, баримт нь байгаа би өгчихнө, энэ гүйлгээг хийгээдэх гэж хэлсэн. Уг нь бол дүрэм журмаараа байгууллагад шатахуун авсан бол жолоочоос юм уу, нярваар дамжиж над дээр шатахуун авсан баримт ирэх ёстой. Гэтэл тийм байдлаар дамжигдаж ирээгүй, А дээр шатахуун авсан нэхэмжлэл байж л байдаг, нэг сонин санагдаад байсан юм. Тэгээд намайг шаардаад байхаар нь би яах аргагүй уг гүйлгээг хийсэн. Ер нь ийш, тийш томилолтоор явсан алба хаагчдын томилолтын мөнгийг явж ирснийх нь дараа тайлан материалыг нь үзэж харж байж олгож байсан. Миний одоо санаж байгаагаар Б аймаг руу 6 алба хаагч явсан бөгөөд 2 бил үү 3 хүнд олгогдоод үлдсэн хүмүүсийн томилолтын мөнгийг олгох гэхэд нөгөө хүмүүс нь тайлан материалаа ирүүлээгүй тэгээд олгож амжаагүй байж байтал миний тушаал гараад ажлаа өгсөн. Намайг ажлаа өгсний дараа үлдсэн хүмүүсийн томилолтын мөнгө олгогдсон эсэхийг мэдэхгүй байна. Тэд нарыг томилолтоор явахаас өмнө манай байгууллагад төрийн сангаас мөнгө орж ирээгүй байсан. Гэтэл А бэлэн мөнгөтэй бол мөнгө зээлээрэй, дараа нь мөнгө ороод ирвэл нөхөөд өгчихье гэж байсан. Тэгээд би тэд нарыг явахаас өмнө өөрт байсан 183.000 төгрөгийг А-д өгсөн. А тэр мөнгөөр Б аймагт хүмүүст бэлэг сэлт авна гэж байсан. Тэгээд намайг ажлаас хүсэлтээрээ гарахын өмнө зээлсэн мөнгөө авъя гэсэн чинь А надад бэлнээр өгч байсан. Чухам яг ямар мөнгөнөөс гаргаж өгсөн эсэхийг мэдэхгүй байна. 3асварын ажил намайг ажилд орсноос хойш буюу 2018 оны 06 сарын сүүлээр бага сага ажлууд хийгдэж эхэлсэн. Дээвэр будах ажил гэх мэтчилэн. Урсгал засвартай холбоотой гүйлгээнүүд намайг ажиллаж байх хугацаанд хийгдэж байсан. Гэхдээ би тухайн баримт, нэхэмжлэлийг нь харж үзэж шалгасны эцэст гүйлгээг хийдэг байсан. Би ямар нэгэн хууль бус гүйлгээ, санхүүгийн анхан шатны баримтгүйгээр гүйлгээ хийж байгаагүй. Миний хувьд баримт байхгүй хийсэн гүйлгээ гэвэл Ник бил үү Монсуль шатахуун түгээх станц руу 500.000 төгрөг шилжүүлсэн. Уг гүйлгээг хийлгэхэд А нөлөөлсөн, намайг хий, баримтыг нь би өгчихнө гээд байхаар нь яах аргагүй шилжүүлсэн. Би уг нь **** хэлтэст нягтлангаар тогтвор суурьшилтай ажиллая гэж бодож орсон. Гэтэл миний бодсоноос өөр байсан. А-той таарч тохирохгүй, хууль бус гүйлгээ хийлгэсэн болохоор миний хувьд энэ хүнтэй хамтарч удаан ажиллах юм бол асуудалд холбогдох юм байна, цаашдаа ер нь хууль бус ямар нэгэн баримтгүй гүйлгээнүүд хийхийг шаардах юм байна гэж ойлгоод өөрөө хүсэлтээрээ гарсан...” гэх мэдүүлэг /4ХХ 239-241/,

Гэрч Д.Ц-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...2019 оны 02 дугаар сарын 19-25-ны өдрийн хооронд тухайн байгууллагын 2018 оны санхүүгийн тайлан, анхан шатны баримт материалуудад Аудитын шалгалт хийсэн.Шалгалтаар цалингийн урьдчилгаа олгоод суутгаж аваагүй зөрчил, хөндлөнгийн мэдээллийг ашиглан гүйцэтгэлийн шатанд нэмэлтээр хэсэгчилсэн тооллого хийхэд үндсэн хөрөнгө, бараа материал биетээр худалдаж аваагүй дутагдсан зөрчил илэрсэн. Би тухайн байгууллагын нягтлан бодогч, нярав, эд хариуцагч нарыг байлцуулан тооллого хийхэд дээрх зөрчил дутагдал илэрсэн юм.Байгууллагын УАЗ фургон авто машин байхгүй гэсэн хөндлөнгийн мэдээллийн дагуу тухайн авто машиныг байгаа эсэхийг шалгахад тухайн авто машин байхгүй байсан. Ажиллагсад нь тайлбарлахдаа байгууллагын дарга А 2019 оны 01 дүгээр сард манай дарга нэг хүнтэй ирээд аваад явсан. Одоогоор байхгүй байгаа. А дарга нь тайлбарлахдаа засвар үйлчилгээ явуулах гэж авч явсан гэж тайлбарлаж байсан. Эд хариуцагчийн эрх үүргийн дүрэм гэж байдаг, тухайн дүрэм дээр авто машиныг жолооч хариуцдаг юм. Авто машины бүрэн бүтэн байдлыг жолооч хариуцах байтал дарга нь авч яваад хаана байгаа нь мэдэгдэхгүй байсан. Жолоочоос нь энэ талаар асуухад А дарга надад хэлэхдээ чамд хамаагүй гэх мэтээр машиныг нь хариуцуулдаггүй гэж тайлбарлаж хэлж байсан.Байгууллагын авто машин журмаараа байгууллагын үйл ажиллагаанд ашиглагдах ёстой. Тооллогоор байхгүй байсан учраас прокурорт гомдол гаргасан юм.Байгууллагадаа их засвар хийсэн гэж байсан. Барилгын материал гээд худалдан авалт хийсэн анхан шатны баримтууд нэлээд байсан. Нийт дүнгээр 19 сая төгрөгийн бараа материалын худалдан авалт хийсэн байдаг юм. Журмынхан дагуу баримттайгаар зарцуулсан байгаа материал нь 801 мянган төгрөг байгаа юм. Үлдсэн 19 сая төгрөгийн материалын үлдэгдэл байгаа юм. Үлдэгдлээр тусгасан нь 5,6 сая төгрөг, 13,3 сая төгрөгийг хэрхэн юунд зарцуулсан болох нь тодорхойгүй байгаа учраас хуулийн байгууллагад энэ талаар бас гомдолд тусгасан байгаа. Засварын ажил хэр явагдсан талаар би байгууллага дээр нь очиж үзэхэд Хэдэн өрөөний ханын цаас, цонхны хөшиг, гэрэл, нэг өрөөний таазыг дүүжин таазтай болгосон, коридорын шавар, гадна гарааш шиг байгууламжийн дотор шалан хэсгийг нэмж цементэлснээс өөр засвар үйлчилгээ хийсэн зүйл байгаагүй. Засвар хийхдээ ханын цаас солих, гэрэл, хөшиг солих, гэх мэт ойр зуурын засварыг ажилчид нь өөрсдөө хийсэн гэдгээ шалгалтаар хүлээн зөвшөөрсөн. Коридорын шавар, гадна хийсэн гарааш байгууламжийн шалны цементийг З гэдэг хүнээр хийлгэсэн талаар хэлж байсан. Үндсэн хөрөнгийн тооллогоор бараа материал дутагдаж байсан. Хандиваар иж бүрэн ажлын зориулалтай 2 компьютер ирсэн байсан. Нийтдээ 4 компьютертой байх ёстой байтал тооллогоор 2 компьютер байсан. Хандиваар ирсэн 2 компьютероо төсвийн хөрөнгөөр авсан мэтээр орлогод бүртгэсэн байсан. Тухайн асуудлыг ажилчид нь тайлбарлаж байсан. Шалгалтын дараа хөндлөнгийн мэдээллийг үндэслэн “Г” ХХК, “А” ХХК-руу хандахад Г нь хандиваар компьютер өгсөн гэдгээ баталгаажуулж баримтууд гаргаж өгсөн. Мөн тухайн байгууллага нь томилолт маш ихээр гаргадаг, хөдөөгүүр ажлаар их явдаг юм. Тэгтэл байгууллагын дарга 2 ажилчны томилолтыг өөрийн хувийн дансаар дамжуулж авсан байсан. 2 хүний Б аймаг руу явуулсан томилолтыг өөрийн дансаар дамжуулж авсан зөрчил гаргасан байсан. Шалгалт дуусахад уулзалт гэж тухайн байгууллага дээр дүнгийн хурал хийдэг юм. Тухайн байгууллагын ажилчдыг бүгдийг нь байлцуулж байгаад хурал хийдэг юм. Шалгалтын дараа А даргатай нь уулзаад эд материал дутсан байна гэхэд би эмнэлэг гээд хувийн ажилтай яваад байгаа, эд материал ирж байгаа, дутах ёсгүй гэж ярьж байсан боловч таныг дагуулж очоод биетээр үзэж харна гэхэд би эмнэлэг явах ажилтай байна хувийн ажилтай гэдэг шалтгаанаар 2 ч удаа зайлсхийгээд шалгуулахгүй байсан. Би шалгалтын хугацаа дуусаж байгаа талаар хэлсэн. Дараа нь сураглахад ч бараа материал нь байхгүй хэвээр харин машиныг нь асуухад нэлээд эвдрэл гэмтэлтэй, хуучирч муудсан авто машин авч ирсэн талаар сонссон...” гэх мэдүүлэг /1ХХ 193-194/,

Гэрч Г.А-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Манай ажлын газар дээр 2018 онд засварын ажил хийгдсэн. Засварын мөнгө санхүүтэй холбоотой асуудлын талаар тодорхой сайн хэлж мэдэхгүй байна. Би тэр үед нярав-жолооч Х, салбар сангийн мэргэжилтэн Ө нарын хамтаар голын өрөөнд суудаг байсан. Манай өрөөнд 2 ширхэг хөшиг сольсон, 2 паар будсан, хананд обой наагдсан, 2 ширхэг гэрэл солигдсон байдаг. Бусад өрөөнд ч гэсэн манай өрөөнд хийгдсэн засварууд л хийгдсэн байх. Манай ажлынхан өрөө, өрөөнд суудаг суудгаараа засварын ажлуудаа хийцгээсэн байдаг юм. Манай өрөөтэй нийлээд 3 өрөө, нийт 4 өрөө болон коридорт засвар хийгдсэн...” гэх мэдүүлэг/4хх-190-рт/

Гэрч Э.Н-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...2017 оны сүүлээр өмнөх нягтлан Т.Ц байгууллагын гадна төмөр хашааг шинэчлэх зориулалттай мөнгийг хөөцөлдөж байж 2018 оны төсөвт суулгаж өгсөн. Төсөвт урсгал засварын мөнгө гээд 18,000,000 төгрөг орж ирсэн байсан юм. Байгууллагын засварын ажил гэж 2018 оны 08 сарын 10-аас эхэлж 1 сарын хугацаанд үргэлжилсэн ажил болсон. Засварын тухайд Баталгаажуулалтын албаны өрөө, хэмжүүрийн лабораторийн өрөө, ***салбар сангийн өрөө зэрэг 3 өрөөнд ханын цаас сольсон 9 боодол ханын цаас авахад 108.000 мянган төгрөг, нэг бүрийн үнэ нь аймгийн зах дээр 12.000 мянган төгрөг гэж байсан, 5 өрөөний паарыг 4500 төгрөгийн будгаар будсан 5 өрөөг 22,500 төгрөгөөр будсан, 3 өрөөнд тус бүр 2 хөшиг нэг хөшиг нь 25.000 төгрөг 3 өрөөний хөшиг 75,000 төгрөг, нягтлангийн өрөөнд 35,000 төгрөгийн 1 хөшиг, нэг бүрийн үнэ нь 45,000 төгрөгийн үнэтэй 4 талтай лед гэрэл 7 ширхгийг авсан, нийт 315,000 төгрөг, нягтлангийн өрөөний сейфийг шүршдэг будаг тус бүрийн үнэ 4,500 төгрөг 3 ширхэг будаг орсон 13,500 төгрөг болсон, байгууллагын коридорт гэрлийн хөөсөнцөр бүрхүүл 15,000 төгрөгөөр авсан, нягтлангийн өрөөний таазыг имүүсдсэн үнэ нь 25,000 төгрөг болсон, миний санаж байгаагаар ийм гүйлгээнүүд урсгал засвар хийх ажилд хийгдсэн. Гэхдээ баримтууд дээр дэлгэрэнгүй тодорхой байж байгаа. Байгууллагын гадна талд мөн модон жорлон хийсэн, Жорлон хийлгэсэн мөнгө Л.Н гэх хүний ХААН банкны данс руу 903.000 төгрөг шилжүүлсэн гүйлгээ надаар хийлгэсэн. Баримтаар тогтоогдож байгаа. Яг хэлтэс дээр хийсэн урсгал засвартай холбоотой бараа материалуудыг Говь-Алтай аймгийн зах дээр барилгын материалын павильон ажиллуулдаг Д, Д гэх хүмүүсийн бараануудаас авсан юм. Баримтаараа байж байгаа. Байгууллага дээр хийсэн урсгал засвартай холбоотой миний оролцсон гүйлгээ хийж ажилласан зүйл бол дээрх бараа материал дээр л байгаа. 2018 оны 09 сарын 12-нд О.А гэх хүний хүний ХААН банкны хувийн данс руу байгууллагын урсгал засварын бараа материалын утгаар 1.500.000 орчим мянган төгрөгийн гүйлгээ надаар хийлгэсэн боловч байгууллага дээр ямар нэг бараа материал аваагүй. Татвар төлөгчийн цэнхэр дэвтэр дээр А руу орсон мөнгөн гүйлгээнүүд нь татвар төлөгчийн цэнхэр дэвтэр дээр ямар нэг бичилт хийгдээгүй байгаа.А дарга өөрөө мэдэж байсан боловч зориуд бичилт хийлгээгүй. А гэдэг хүний ХААН банкны данс руу 4-5 удаа хууль бус гүйлгээ хийлгэж байсан.Би тухай бүр нь хэрүүл хийж тайлбар тавьж байсан боловч надаар үг хэлүүлдэггүй миний хий гэсэн гүйлгээг хий л гэдэг байсан. Нийтдээ 4-5 янзын хүний өөр өөр данс руу урсгал засварын мөнгө гээд нийтдээ 4 сая орчим төгрөг хууль бусаар гүйлгээ хийлгэсэн. Би тухайн үед энэ ямар учир утгатай гүйлгээ юм гээд асуухад чамд хамаагүй, би байгууллагын дарга юмаа мэдэж байна, захирах, захирагдах ёс гэж байгаа, хий гэсэн гүйлгээг цаг тухайд нь хий гэж надад үүрэгддэг байсан. Энэ урсгал засвартай холбоотой хууль бус гүйлгээнээс болж нэлээд даргатайгаа зөрчилдөөд өрөөнөөс уйлаад хүртэл гарч байсан. Тэгээд намайг энэ ажил дээр тэнцэхгүй хүн, төвийн дарга Г гэх хүн ахлах мэргэшсэн нягтлан авч ажиллуул гэдэг чиглэл ирсэн гэдэг байдлаар намайг нягтлангийн ажлаас холдуулсан. Би удирдлагын хүсэлтийн дагуу дараагийн ажилд сэлгэн ажиллуулж өгнө үү гэдэг хүсэлт бичээд одоо эрхэлж байгаа ажил дээрээ түр ажиллаж байгаа юм. Урсгал засварын 18 сая төгрөгөөс яг хууль ёсны гүйлгээ хийж байгууллагын засвар үйлчилгээнд бодитоор эд материал авсан мөнгөн дүн нь нийтдээ 1,900,000 орчим мянган төгрөг, үлдсэн мөнгө нь зориулалтын дагуу зарцуулагдаагүй юм. Урсгал засварын ажил дээр алба хаагчид өөрсдөө ханын цаас наах, гэрэл солих, хөшиг солих гээд өрөөний засваруудаа өөрсдөө хийсэн. Гадна коридор замаскдуулж будуулах, теннисний өрөөний шаланд цемент цутгаж, хананд нь замаск түрхүүлэх зэрэг ойр зуурын засварыг Ч гээд найзаараа хийлгэсэн. Ч нь 1 сар орчим ирж очин манай байгууллагаар явсан. Ч-т ажлын 2 хөлс гэж урсгал засварын санхүүжилтээр 500,000 мянган төгрөг өгсөн. Ч-ийн хийсэн засварын бараа материалыг Ч А өөрсдөө явж бараа материал аваад надаар ийм зүйл авсан, тийм зүйл авсан гэдгээр хэлж гүйлгээ хийлгэж байсан. Ч-ийн хийсэн засварын бараа материалын мөнгө гэж надаар 400,000 орчим мянган төгрөгийн гүйлгээг А энэ тэр гэсэн хүмүүсийнхээ хувийн данс руу гүйлгээнүүд хийлгэж байсан. Дээрх хууль бус гүйлгээ хийлгээд байгаа асуудлаас нь болж даргатайгаа таарахаа болиод ажил албан тушаалаа өөрчлөгдөхөд хүрсэн. Манай санхүүгийн тайлан баримт дээр бүгд тодорхой байж байгаа. Байгууллагын авто машин тооллогоор дутсан асуудлын тухайд манай байгууллагын жижүүр Д.С 2019 оны 01 сарын дундуур амралтын өдөр түлхүүрийг нь аваад явсан байсан.Тэгээд машин 01 сарын 10-аас хойш байхгүй, хаагуур байгаа нь мэдэгдэхгүй, заримдаа намайг харахад Хөгжил хорооллын айлын гадаа хаалга, цонх нь онгорхой, гадуур танихгүй хүмүүс энд тэнд хувийн хэрэгцээнд унаж яваад хүмүүстэй таарсан, хүмүүс манай байгууллагын машиныг зарагдчихсан юм уу гэсэн хүртэл яриа дуулдаж байсан, А тухайн авто машиныг байхгүй ч байх хугацаанд хувийн хэрэгцээнд л ашигласан. Байгууллагын 95 жилийн ойтой холбогдуулан А дарга албан бичиг А ХХК, Г ХХК руу явуулсан байдаг юм байна лээ.Тэрний дагуу 2018 оны хэзээ ирснийг мэдэхгүй намайг ажилд ороход бол ирчихсэн байсан. Намайг ажилд оронгуут удаагүй 10-20 хоногийн дараа А дарга хэлэхдээ байгууллагад 2 шинэ компьютер авсан, гүйлгээг нь энэ данс руу хий гээд Ц.Б гээд хүний хувийн ХААН банкны данс руу нэг компьютерын 1,300,000, нөгөө компьютерыг нь 1,100,000 мянган төгрөгийн үнэтэй гэж надад нэхэмжлэх үзүүлсэн. Нэхэмжлэх дээр нь он сар өдөр, үнийн дүн данстай иргэн Ц.Б гэсэн нэртэй нэхэмжлэх үзүүлээд гүйлгээ хийлгэсэн. Би компьютерын эх сурвалж болон баримтуудыг шаардаж үзэж харах хэрэгтэй байна гэхэд надад А дарга ямар нэг баримт үзүүлээгүй. Тэгээд би мэдэж байна, наад гүйлгээгээ хий гэж надад тушаасан. Би ажилд ороод дөнгөж удаагүй байсан, байгууллагад ямар ямар эд зүйл байдаг, байдаггүй талаар тэр үед сайн мэддэггүй байсан. Тэгээд нээрэн л шинэ компьютер юм байлгүй дээ гэж бодоод дээрээс нь дарга шахаад уурлаж уцаарлаад байхаар нь дээрх гүйлгээг нь хий гэсэн данс руу нь хийчихсэн юм. Г болон А ХХК-аас хандиваар өгсөн компьютер гэдгээ баталсан баримт ирүүлсэн байсан. А ХХК нь сайн санахгүй байна. Г-гээс бол ямар ч байсан хандиваар зөөврийн компьютер өгсөн гэдгээ нотолсон байсан. А даргатай хамтарч ажиллахад хүндрэлтэй байсан, сая 2019 оны 03 сарын 01-ний өдөр Н.Хийг ажлаас чөлөөл гэдэг тушаал надаар хүчээр төлөвлүүлж гаргуулах гэж оролдсон. Учир нь Төрийн аудитын шалгалтаар бүтэц орон тооны бус хүнийг ажлаас чөлөөл гэсэн байсныг орон тооны бус ажилтан Б.Б-г ажлаас чөлөөлөх ёстой байсан боловч оронд үндсэн ажилтан Н.Х-ийг ажлаас чөлөөлөх тушаал цайны цагаар гаргуулах гэж дарамт шахалт үзүүлсэн. Энэ байгууллагын алба хаагчид мэдэж байгаа. Би алба хаагч нарт хэлсэн юм. Хамтарч ажиллахад их хэцүү, өөрийнх нь үгэнд орохгүй бол өрөөндөө гар утастай орж ирэхгүй, албан хаагчдад санхүүгийн баримт бичгийг үзүүлж болохгүй, гарга гэсэн гүйлгээг миний тушаалаар үг дуугүй гарга гэж тулган шаарддаг байсан.Анх ажилд ороод тушаал гараад 3 хонож байхад надаас Төрийн Аудитад таньдаг хүн байгаа юу, өмнө олон жил ажилласан Ц аудитын шалгалтаар акт, албан шаардлага тавиулж байсан, энэ жилийн ажлыг чи авч гарч чадах уу гэхээр нь би залуу туршлага бага хүн туршлагатай нягтлан акт тавиулж байхад би бүр худлаа байх, надад таньдаг мэддэг хүн байхгүй, би ер нь энд ажиллаж чадахгүй юм байна гэхэд чи залуу хүн байж хүнээс үг дутуу сонсоод шантраад байх юм нягтлангийн ажил хийгээд гарт орчихвол сайхан ажил шүү дээ, нэг газарт ажилд ороод л гарвал чиний нэр хүндэд муу гэх зэргээр ярьж байсан. Хамт олондоо ч гэсэн хэлэхэд залуу хүн шантарч болохгүй гэдэг зүйлийг хэлж байсан юм. Миний дараа Г нягтланг ажилд авсан...Намайг тухайн үед нягтлан бодогчоор ажиллаж байх хугацаанд манай байгууллагад хийгдсэн засварын ажлуудаас нэг бүрчлэн хэлэхэд нийт 4 өрөөнд засвар хийгдсэн. Хэмжүүрийн өрөөний хананд обой наагдсан, 2 ширхэг гэрэл, 2 ширхэг хөшиг солигдсон, 2 ш паар будагдсан. Салбар сангийн өрөөний хананд обой наагдсан, 2 ш гэрэл авч сольсон, 2 ширхэг хөшиг хийсэн, 2 ш паар будсан. Нягтлангийн өрөөнд 1 ширхэг гэрэл сольсон, 1 ширхэг хөшиг сольсон. 3 ширхэг шүршдэг будгийг 1 бүрийг нь 4,500 төгрөгөөр нийт 13,500 төгрөгөөр худалдан аваад өрөөнийхөө сейфийг будсан. Будаг худалдан авсан падаан нь санхүүгийн баримтад байдаг. Манай өрөөнд үүнээс өөр засварын ажил хийгдээгүй. Манай нягтлангийн өрөөний хананд наасан обойг бусад 3 өрөөнөөс илүү гарсан обойгоор наасан байдаг. Баталгаажуулалтын өрөөнд 2 ш гэрэл сольсон, 2 ширхэг хөшиг сольсон, 2 паар будсан, хананд обой наасан, хөөсөн тааз хийсэн. Энэ өрөөнөөс ганц илүү хийсэн юм нь гэвэл хөөсөн тааз л байгаа юм. Би тухайн үед нягтлан хийж байсан болохоор ямар, ямар бараа, материал орсныг мэдэж байна. Миний мэдэхээр лав хайрга, хар цаас болон арматур төмөр ороогүй. Байгууллагын хашаагаар эдгээр бараа, материалууд орж ирж байгууллагад засварын ажлын үед нийт 2 сая 500 орчим мянган төгрөгийн бараа орж ирсэн байдаг. Эдгээр бараа, материалууд нь санхүүгийн баримтад байгаа падаантайгаа тулдаг юм. Үүнийг нягтлан бодогч Ц падаануудтайгаа тулгасан учир сайн мэдэж байгаа. Манай байгууллагад 2018 оны 08 сарын сүүлээс эхлээд засварын ажил хийгдсэн байдаг. 9 сар гараад засварын ажил хийгдэж байх үед А дарга над дээр 2019 оны 09 сарын 12-ны өдрийн нэхэмжлэл барьж ирээд “ энэ гүйлгээг хийгээдэх” гээд өгсөн. Өгсөн нэхэмжлэлийг нь харахад иргэн Д гэсэн падаан дээр нийт 1 сая гаран төгрөгийн үнэ бичсэн падаан байсан бөгөөд миний санаж байгаагаар уг нэхэмжлэл дээр 450.000 төгрөгийн үнэ бүхий ногоон өнгийн суултуур, 150.000 төгрөгийн үнэ бүхий зөөлөвч, банны гишгүүр зэрэг бараа бичигдсэн байсан. Тэгэхээр нь би А даргаас “даргаа энэ байгууллага дээр авагдсан 1 ширхэг ч бараа байхгүй байна ш дээ гэсэн чинь “ сонин царайлаад надаас тэр нэхэмжлэлийг булаагаад авчихсан. Тэрнээс хойш дарга намайг “чи миний хий гэсэн гүйлгээг хий, захирах захирагдах ёс байдаг юм шүү” гээд намайг жаахан гадуурхах, хавчих талдаа болчихсон. Тэр 9 сар дуустал А дарга намайг хавчиж, гадуурхах маягтай зүйл анзаарагдаж эхэлсэн, нэг бол өрөөндөө дуудаж оруулаад “ төвийн дарга Г мэргэшсэн нягтлан бодогч ав гэсэн үүрэг өгсөн. Муу нягтлан бодогч даргаа алдаг юм байна гэхээр нь би “ та тэр авдаг хүнээ аваа, намайг солиул соль гэж хэлсэн чинь өргөдлөө бичээд ир гэсэн. Тэгэхээр нь би 10 сарын сүүлээр байхаа өргөдлөө бичиж өгсөн юм. Тэгээд миний дараа Г гэж хүн томилогдож ирсэн юм. А дарга тухайн нэхэмжлэлийг надад өгөөд энэ гүйлгээг яаралтай хийгээдэх гэсэн. Тэр нэхэмжлэл дээр байгууллагын засварт орох бараа материал юу ч байхгүй, харин ч суултуур, зөөлөвч, банны өрөөний гишгүүр зэрэг бараа, материал бичсэн 1 сая гаран төгрөгийн бараанууд бичсэн нэхэмжлэл байсан. 2019 оны 02 сард байгууллага дээр аудит ороод, дараа нь Авлигатай тэмцэх газарт мэдүүлэг өгөх явцдаа дээрх асуудлыг тодруулж ирье гээд барилгын бараа материал зардаг Д-ын худалдагч А гэдэг худалдагчаас асуусан чинь “ танай дарга чинь охинтойгоо суултуур, зөөлөвч зэрэг бараанууд аваад явсан ш дээ гэхээр нь бичлэгийг нь үзсэн чинь А дарга охинтойгоо ирээд “миний охин юу авахын гээд асуугаад банны зөөлөвч, суултуур зэрэг бараа материал аваад явж байгаа дуу-дүрсний бичлэг байсан юм./3ХХ 119-120/,

Гэрч Л.Н-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...2018 оны 06 дугаар сарын сүүлээр санагдаж байна. Манай байгууллага дээр засвар хийгдэх гэж байна гээд жолооч Х бид 2 байгууллагын дээврийг будсан, ажилчид өөрсдийн өрөөний ханын цаасыг сольсон, өрөөнүүдийн гэрлийг сольсон, А-ын таньдаг хүн гээд нэг залуу ирчихсэн, коридорт ханын замаск хийж байсан.Өөр олигтой зүйлс хийгдээгүй.Засварын тухайд миний мэдэж байгаа зүйл ийм байна.Машины тухайд бол би авч явж байхыг хараагүй, хэзээ авч явсан талаар мэдээгүй. Ажлын хүмүүсийн ярьж байгаагаар А авч явсан гэж мэдэж байсан. 2018 оны 12 сарын дундуур манай байгууллагын машин А рүү ажлаар явж ирээд зогссон байсан. Тэгээд 2019 оны 03 дугаар сард А машиныг байгууллага дээр авч ирсэн. Арын суудал нь байхгүй, запаас дугуй байхгүй, километрийн заалт нь гүйсэн байна гээд яригдаж байсан. Жолооч нарийн зүйлийг нь мэдэж байгаа. Г ХХК- ийн эрхлэгч Даваадорж гэж хүн байсан.Тэр хүнийг таньдаг байсан.Тэр хүн манай ажил дээр ирчихсэн дарга чинь байна уу гээд 2018 онд уулзаж байсан. Бодвол тэр компьютерын талаар ярилцах гэж ирсэн байх гэж бодож байна. А ХХК- иас өгсөн гэх компьютерын талаар би нарийн зүйл мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /1ХХ 207-209/,

Гэрч Ц.А-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “..өрөөнүүдийн паарыг будсан, хананд ханы цаас наасан, өрөөнүүдийн гэрлийг сольсон, цонхны хөшгийг сольсон, гадаа гараашны шалыг хуучин цементэн шал байсныг дээр нь нэмж бага зэрэг цементэлсэн, үүдний гэрэлтдэг хаяг хийлгэсэн, гадаа бие засдаг жорлон хийсэн, өөр бараг ажил хийгээгүй, коридорын ханад замаск татаж будах, гараашны шал янзлах ажлыг З гэх залуу хийсэн,бусад паар будах хөшиг гэрэл солих, ойр зуурын ажлыг ажилчдад өөрсдөө хийсэн, зах дээр А өөрөө явж аваад хүн явуулж аваад байсан. А ажилд орсноос хойш манай ажилтнуудаас үйлчилгээний ажилтнуудыг нэлээд халж сольдог, оронд хүн авдаг, ер нь ашиг сонирхлын зөрчилтэй гэж ойлгогдохоор хүн байсан, байгууллагын машиныг хувийн зорилгоор авч унаад таньдаг хүмүүстээ унуулаад нэлээн элэгдэл хорогдолтой болгоод аваад ирсэн, 200 гаран км явуулчхаад авч ирсэн...’’гэх мэдүүлэг/1ХХ 204-206/,

Гэрч Т.М-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Манайх ойр орчмын байгууллагууд дундаа ганцаараа модон хашаатай юм.Байгууллагаараа ярилцаад гадна хашаагаа шинэчилж солиулъя гээд 2016 онд мэргэжлийн байгууллагаар төсөв зургаа хийлгэсэн байсан юм.Тэгээд тухайн төсвөө оруулж чадахгүй явсаар 2017 онд А дарга ажилд ороод тухайн төсвийг 2018 оны төсөвт байгууллагын урсгал засвар, тавилга, эд хогшил гэсэн байдлаар 24,6 сая төгрөг суулгуулж өгсөн.2018 оны санхүүгийн тайланд хийсэн Төрийн аудитын шалгалтаар нийт 27,8 сая төгрөгийн зөрчил дутагдал гарч ирсэн байдаг юм.Энэ мөнгөн дүн бол яг энэ засварын санхүүжилт, төсөвтэй холбоотой гарсан дүн байгаа юм.Үүнээс 24,6 сая төгрөг нь урсгал засвар, тавилга, эд хогшил, бусад зардалд 2,4 сая төгрөгийн зарцуулалт тодорхойгүй, бага үнэтэй түргэн элэгдэх бараа материалын зардлын данснаас 722 мянган төгрөгийн зөрчил илэрсэн байдаг юм.Энэ бүхэн Төрийн аудитын шалгалтаар тогтоогдчихсон зүйлс байгаа. Тавилга эд хогшил гээд манай дээр ширээ сандал, ойр зуурын тавилга ирсэн.Үүнд хурлын том ширээ 1 ширхэг, даргын ширээ 1, цайны ширээ 1, сандал 6 ширхэг, даргын сандал 1 ширхэг, номын шкаф 1 зэрэг зүйлс ирсэн.Өмнө эдгээр тавилгуудыг баримт дээр авснаар балансалсан байсан.Нийт өртөг нь 3,3 сая төгрөг гэж баримтаа бүрдүүлчихсэн байсан.Энэ нь яг аудитын шалгалтаар тооллого хийхэд байгаагүй.Сүүлд нөхөж өгсөн юм, тэгэхээр нь 3,3 сая төгрөгийн үнийн дүнтэй тавилга эд хогшлыг барагдуулсан гэж үзэж байгаа.Үүдний гэрэлт хаяг хийлгэсэн.Үүнийг баланст үндсэн хөрөнгөд бүртгэж авсан үнэ нь 3,6 сая төгрөг байсан.Одоо хаяг нь хийгдсэн боловч хаягийн хамт МАЗМ гэсэн лого хамт байх ёстой лого нь ирээгүй юм. Мөн байгууллагад урсгал засвар хийгдсэн.Уг нь манай байгууллага 2012 онд 58 сая төгрөгөөр их засвар хийсэн байсан юм.2018 оны тухайд засвар хийх шаардлагагүй байсан боловч засвар хийсэн. Засвар хийсэн зардал нь 1 сая төгрөг болсон. Тухайлбал засварыг мэргэжлийн хүнээр хийлгэлгүй байгууллагын ажилтнууд өөрсдөө ажилласан.Хөшиг солих, гэрэл солих, паар будах, ханын цаас солих гэх мэт ойр зуурын ажил хийсэн.Нийт 8 өрөөнөөс 3 өрөөнд л ерөнхийдөө засвар хийсэн гэж хэлэхэд болно.Үүний үлдэгдлээр нягтлангийн өрөө, цайны өрөөг янзалсан. Даргын өрөөнд засвар огт хийгдээгүй, коридорын ханыг замаск татаж, эмүүсдэж будсан, гадаа гараашны шал цементэлсэн. Гадаа 3 тасалгаатай модон жорлон хийлгэсэн. Жорлонг 913 мянган төгрөгөөр төсөвлөж хийлгэсэн байсан...Энэ тавилга, эд хогшил, урсгал засвар гэсэн дээрх мөнгөнөөс зарлагадсан байдаг. Дээрх төсвийн мөнгөнөөс дүгнэлтээр 10,3 сая төгрөгийг зарцуулсан нь баримтаар тогтоогдож байгаа. Үлдэгдэл 14,6 сая, нийт зардлаас тооцвол 17,4 сая төгрөг зарцуулалт тодорхойгүй болчхож байгаа юм. Санхүүтэй холбоотой нарийн зүйлсийг Ц нягтлан илүү дэлгэрэнгүй ярих байх...” гэх мэдүүлэг /1хх-214-218-рт/

Гэрч Б.Б-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн“...Намайг ажилд ороход урсгал засвар хийгдээд дуусчихсан байсан, намайг ажилд орсноос хойш засвар хийгдээгүй, дотор ханы цаас сольсон, хөшиг сольсон, хажуугийн гараашны шал янзалсан л гэж байсан, Байгууллагын автомашиныг А дарга цагаан сарын өмнөх нь байгууллагаас авч явсан байсан, Битүүний урд өдөр Хөгжил хороололд А дарга албаны автомашиныг гудамжинд орхисон байсан, Аудит шалгуулах санхүүгийн баримтуудаа бэлтгэж цэгцэлж байсан, Миний тухайд хэдэн шаардах хуудас энэ тэр нөхөж бүрдүүлээд Хөөр гарын үсэг зуруулсан, Урсгал засварын бараа материалтай холбоотой санхүүгийн анхан шатны баримтууд нэлээд дутуу байсныг шаардах хуудас надаар бичүүлж авсан, А дарга би өөрөө Хөөр зуруулчихна гээд авсан.Барилгын материал, засварын ажлын хэдэн шаардах намайг бичээдэх гэхээр нь би бичиж өгч байсан, Тэгээд Х наадах чинь худлаа баримтууд байна, би гарын үсэг зурахгүй гэхээр нь би энэ ажил болохгүй юм байна гээд тэр ажилд нь оролцоогүй, А байгууллагын засвартай холбоотой санхүүгийн баримт нэлээд нөхөж бүрдүүлсэн, би өөрөө яваад олоод ирье гээд гадуур хөөцөлдөж яваад нөхөж бүрүүлж байсан....Миний тухайд байгууллагын автомашинууд авч Шарга сум руу хувийн ажилд унаж ашигласан зүйл огт байхгүй...” гэх мэдүүлэг /1ХХ 233-237/,

Гэрч О.Д-ын шүүх хуралдаанд өгсөн “...Манайх хоёр салбар дэлгүүртэй. Захын дэлгүүрийн худалдагчаас авсан байх. Хэдэн төгрөг яаж авсан тухай санахгүй байна... Надаас аваагүй. Падаанаас харахад худалдагчаас авсан... Зул гэж худалдагч байсан...” гэх мэдүүлэг/шүүх хуралдааны тэмдэглэлээс/,

Гэрч О.Д-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “... Ямар ч байсан хөөсөн дүүжин тааз болон цаасны цавуу, барилгын жижиг бусад бараа материалыг худалдан авч байсан. Падаан баримт дээр худалдан авсан бүх бараа материалууд нь бичигдсэн байгаа. Манайх худалдан авалт хийсэн хүмүүстэй тухай бүр нь баримтжуулаад бичиж өгдөг байсан... Манайх жорлонгийн суултуур өрөөний шалан дээр дэвсдэг хэрэглэл зэргийг худалдаалдаг. Яг худалдан авсан эсэхийг нь санахгүй байна. Харин **** хэлтсийн нягтлан бодогч гэх хүүхэн нь намайг нэг өдөр ажил дээрээ байж байсан чинь хүрч ирээд манай хэлтсийн дарга танайхаас жорлонгийн суултуур бараа материал худалдан авсан уу гээд асууж байсан. Би энэ талаар сайн санахгүй байна. Ямартай ч тэр нягтлан бодогч гэх хүүхэн асууж ирж байсан. 2018 оны 06 дугаар сараас 09 дүгээр сард ажлаасаа гарсан санагдаад байна. А нь миний хариуцан ажиллуулдаг **** захын худалдааны төвийн Алтай захын захын худалдааны төвийн повилонд худалдагч хийдэг байсан. Тухайн үед манайх камертай байсан. Камер 30 хоног хадгалагдаад устчихдаг юм. Одоо жилийн өмнөх бичлэг байхгүй...” гэх мэдүүлэг /3ХХ 139-140/,

Гэрч Н.А-ын мөрдөн шалгах ажиллагааны өгсөн “...Би аймгийн зах дээр Д гэж таньдаг эгчийнхээ барилгын бараа, материал худалдаалдаг повиланд 2018 оны 05 сараас 2018 оны 09 сарын 15-ны өдрийг хүртэл худалдагчаар ажиллаж байгаад гарсан. Манай аймгийн **** хэлтсийн дарга гэдэг утгаар нь зүс л мэднэ. Нээх сайн дотно танихгүй. Тиймээ намайг 2018 оны 09 сарын эхээр яг хэдний өдөр гэдгийг сайн санахгүй байна. Энэ нэр дурдагдаад байгаа А нь охинтойгоо хүрч ирээд манай павилонаас суултуур, суултуурын зөөлөвч, гишгүүр зэрэг бараа, материалыг аваад явсан. Мөнгөө бэлнээр өгөөгүй, нэхэмжлэл бичүүлсэн санагдаад байна. Нэхэмжлэл дээр өөр юу юу байлаа даа.Тэрийг одоо тодорхой сайн санахгүй байна. Ямартай ч А нь охинтойгоо хүрч ирээд эдгээр бараа, материалыг нэхэмжлэл бичүүлж аваад явсан нь үнэн. Тэрийг сайн санахгүй байна. Хэчнээн төгрөг болсон эсэхийг Д эгч тодорхой мэдэж байгаа байх...” гэх мэдүүлэг /3ХХ 134-135/,

Гэрч Б.Ц-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “... Би энэ байгууллагад 23 дахь жилдээ ажиллаж байна. анх сорилтын инженерээр 5 орчим жил ажиллаад тэрнээс хойш одоогийн эрхэлж байгаа ажил дээрээ ажиллаж байна. А-ыг өмнө таньж мэддэггүй байсан. Даргаар 2017 онд манайд ирснээс хойш таньж мэднэ. Манай барилга 1980 оны үед баригдаж байсан барилга гэдэг юм. Тэрнээс хойш засваргүй явж байгаад 2012 онд иж бүрэн засвар хийгээд бүх зүйлийг засаж янзалсан байсан юм. 2018 онд засвар нэртэй ажил хийгдсэн. Манай өрөөний тухайд наадаг тааз хийсэн. Ханын цаас сольсон, паар будсан, гэрэл сольсон, хөшиг сольсон. Уг нь бол засвар хийгдэх нэг их шаардлага ч байгаагүй л юм. Байгууллагын коридорт будаг, замаск хийсэн. Гадаа грашт шал цементэлсэн гэж ярьдаг. Өөр нэг их сүртэй ажил хийгдээгүй. Засварын ажилд нэг залуу ирж хийлцсэн. Нэрийг нь санахгүй байна. тэр залуутай бид нар хамжилцаад хамт хийсэн. 1 хүн л ирж дээрх байдлаар ажилд хамжилцсан. Манай ажилчид өөрсдөө ажилласан. Нэрийг нь нээрээ З гэж байсан санагдаж байна...А ороод 3 нягтлан нэг нярав сольсон. Нэлээд холио солио хийсэн. Миний бодлоор бол байгууллагын авто машиныг хувьдаа л нэлээд хугацаанд ашигласан. Манай байгууллага хавар намартаа л машинаараа хөдөө явдаг бусад цагт бол граждаа байж байдаг байсан. А сая энэ оны эхээр авч яваад буцаагаад 03 сард авч ирснээс хойш сая 06 дугаар сард Баян-Өлгий аймаг руу яваад ирэхэд илт муудсан байдал мэдэгдэж байна лээ. Шороо тоос ороод их муу болсон байсан...” гэх мэдүүлэг /1ХХ 226-228/,

Гэрч Т.А-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “... 2018 оны хавар 5 дугаар сард **** хэлтсийн дарга А над дээр ирээд байгууллагын засварын ажилд цемент хайрга болон бусад эд зүйл хэрэгтэй байна та надад зээлээр аваад өгөөч би мөнгийг нь найдвартай шилжүүлнэ гэж хэлсэн. Тухайн үед надад хайрга байхгүй байсан болохоор таньдаг Т гэх хүнээс марк загварыг нь мэдэхгүй байна 4 тонн хайрга 1 тонн 180,000 төгрөгөөр бодож нийт 720,000 төгрөгийг хайрга авч өгч нэхэмжлэлийг би бичиж өгсөн. Мөн дээр нь наадаас 8 тонн цемент /1 тонн 280,000 төгрөг /2,240,000 төгрөгөөр, том хүрз 2 ширхгийг 29000 төгрөгөөр, будаг 8 кг /1кг 4500/ 36000 төгрөгийн, жижиг хүрз 8 ширхгийг /8 ширхэг 7500/ 60,000 төгрөгөөр, бээлий 10 ширхгийг 5000 төгрөгөөр, арматурын төмөр 1 тонныг 1,490,000 төгрөгийн нийт 4,580,000 төгрөгийн үнэ бүхий бараа материалыг авч байсан ба уг төлбөр нь миний хаан банкны ****** дугаарын данс руу 2018 оны 05 дугаар сарын 31-ний өдөр шилжүүлсэн байдаг юм. Дараа нь 2018 оны 06 дугаар сарын 17-ны өдөр 801,000 төгрөгийн бараа материал 2018 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр 131,900 төгрөгийн бараа материал нэхэмжлэл бичүүлсэн авсан эдгээр барааны мөнгийг 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдөр миний дээрх данс руу орсон байдаг ба надаас нийт 5,512.900 төгрөгийн бараа материал авсан байдаг юм. Манай лангуун дээрээс зарим зүйлийн тоо ширхэг нь хүрэхгүй байхаар нь би хүү А-ын лангууг зааж өгөөд явуулдаг байсан юм. А эхлээд өөрөө ирж авсан ба заримдаа засвар хийж байгаа хүмүүсээ явуулж бараа материалаа авдаг байсан. **** хэлтсийн ажилтад байгууллагынхаа шаардлагатай бараа материалыг ирж авдаг байсан ба цаг хугацааг нь нарийн хэлж мэдэхгүй байна. Төсвийн байгууллагууд нь ер л дандаа нэхэмжлэлээр бараа материалаа авдаг. А яагаад намайг сонгож бараа материалаа авсныг мэдэхгүй байна. Ер нь тэр хавийн бүх хүмүүсээс л авдаг А бэлэн мөнгөөр нэг ч зүйл авч байгаагүй ба мөнгө дансаар шилжүүлсний дараа надаас мөнгө авсан зүйл байхгүй. Би өмнө нь А-ыг сайн таньдаггүй байсан ба **** дарга нь байна зээлээр бараа материал өгөөч гэж юм авсан үеэс л таних болсон ба үүнээс өөрөөр найз нөхөд, төрөл садангийн ямар нэгэн харилцаа хамаарал байхгүй. Надаас А бараа авах гээд ирэх үед нь зарим зүйл нь байхгүй байсан болохоор хүү А руу явуулж энэ үеэс л эхлэн таних болсон байх тэрнээс өмнө нь л бол таньдаггүй байсан ба манай хүү Атой найз нөхдийн холбоо байхгүй. Манай хүү 2018 оны 08 дугаар сараас барилгын материалын худалдаа эрхэлж эхэлсэн юм...” гэх мэдүүлэг /3ХХ 12/,

Гэрч А-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “... 2018 оны намар 08 дугаар сард би зах дээр барилгын материал худалдаалах ажлаа эхлүүлсэн ба манай ээж А бол барилгын худалдаа эрхлээд олон жил болж байгаа юм 2018 оны намар 10 дугаар сарын үед **** хэлтсийн дарга А гэж өөрийгөө танилцуулж байгууллагын засварын ажилд барилгын бараа материалыг цувуулж авах шаардлагатай байна манай байгууллагын хувьд найдвартай би өөрөө дарга нь байна би өөрөө хариуцаад төлбөрийг нь өгнө гэж хэлээд 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн нэхэмжлэлээр обой 18 ширхэг /1ширхэг 7000 төгрөгөөр/ 126000 төгрөг, будаг 22 литр /1литр 4500 төгрөгөөр/ 99000 төгрөг, паарны бас 2 ширхэг /1ширхэг 1500 төгрөгөөр/ 3000 төгрөг, шингэлэгч 3 ширхэг /1ширхэг 3500 төгрөгөөр/ 10500 төгрөг, газ 4 ширхэг /1ширхэг 2000 төгрөгөөр/ 8000 төгрөг, гөлмөн төмөр 9 метр /1 метр 6500 төгрөгөөр /58000 төгрөг, хадаас 2,5 кг /1 кг 3500 төгрөгөөр/ 8750 төгрөг, цоож 1 ширхэг 4000 төгрөг, нугас 3 ширхэг /1 ширхэг 5500 төгрөгөөр/ 16500 төгрөг, замган түгжээ 3 ширхэг /1ширхэг 1500 төгрөгөөр/ 4500 төгрөг, цүү 6 ширхэг /1ширхэг 400 төгрөгөөр / 2500 төгрөг, багс 2 ширхэг /1ширхэг 1500 төгрөгөөр /3000 төгрөг,  хаалганы бариул 3 ширхэг /1ширхэг 1500 төгрөгөөр /4500 төгрөг, замаск 1 уут 13000 төгрөг, 107 маркийн цавуу 1 ширхэг 3500 төгрөг шүрүүпний тав 1 уут 4500 төгрөг, гэрлийн утас 20 метр /1метр 2000 төгрөгөөр /40000 төгрөг, арзитек 1 ширхэг 3000 төгрөг, цоож 3 ширхэг /1ширхэг 2000 төгрөгөөр /6000 төгрөг, лент 1 ширхэг 4500 төгрөгийн буюу нийт 20 төрлийн нийт 423,150 төгрөгийн бараа материал бичүүлж аваад явсан. Мөн 2019 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр 18 төрлийн 1,646,000 төгрөгийн бараа материал, 2018 оны 10 дугаар сарын 5-ны өдөр 6 төрлийн 1,506,000 төгрөгийн бараа материал, 2018 оны 10 дугаар .арын 24-ний өдөр 7 төрлийн 528,000 төгрөгийн бараа материал, 2018 оны 12 дугаар сарын 24-ны өдөр 4 төрлийн 174,000 төгрөгийн бараа материал, 2018 оны 12 дугаар арын 03-ны өдөр 9 төрлийн 306.700 төгрөгийн бараа материалыг тус тус надаас нэхэмжлэл бичүүлэн хүлээн авч явсан ба хэсэг хугацааны дараа миний Хаан банкны *****дугаарын данс руу **** хэлтсийн данснаас нийт 596,150 төгрөгийн орлого орсон байдаг. Мөн А нь манай ээж А бас бараа материал авч байсан хэдэн төгрөгийн ямар бараа материал авсныг би мэдэхгүй байна. А өөрөө хамгийн анх ирэхдээ З гэх залуутай ирсэн ба надаас хойш энэ хүнд өгч байгаарай гэж хэлээд явсан. Үүнээс хойг дээрх материалыг тухайн байгууллагад засвар хийж байгаа гэх З гэх залуу ганцаараа ирж авдаг байсан ба овор ихтэй зүйл авах үедээ нэг хүнтэй ирж авдаг байсан. Манай лангуу 2018 оны 08 дугаар сард нээгдсэн болохоор өмнө нь барилгын бараа материал нийлүүлж байгаагүй. Албан газрууд засвар хийж байна гэж манай лангуунаас нэхэмжлэл бичүүлээд барилгын бараа материал авдаг ба тэрний жишгээр л А авсан байх гэж бодож байна. Бид хоёрын хувьд ямар нэгэн өглөг авлагын асуудал өмнө нь байгаагүй одоо ч байхгүй болно. А надтай болон манай гэрийнхэнтэй ямар нэгэн байдлаар төрөл садан найз нөхдийн холбоо хамаарал байхгүй. А манайхыг зээлээр өгсөн болохоор л манайхыг сонгосон байх гэж бодож байна Ер нь бол зарим бараа материал бусад лангуун дээр зарагдаж байгаа үнэнээс арай хямдхан байдаг...” гэсэн мэдүүлэг /3ХХ 13-14/,

Шинжээч Б.Ж-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...бараа материал,  ажлын хөлсний зардал нь 2.044.221 төгрөг болж байгаа бөгөөд үүнээс зөвхөн бараа материалын зардал нь 1.474.899 төгрөг болж байгаа юм...  ***** хэлтсийн байрны засварт 1.474.899 төгрөгийн бараа материалын зардал орсон, ажлын хөлс, тээвэрлэлт, машин механизмын гэх зардлуудтайгаа нийлээд 2.044.221 төгрөг болсон...засварын ажилд 68,5 кг цемент орох боломжтой...харин арматур төмөр орох ямар ч боломжгүй...” гэх мэдүүлэг/3ХХ 133-134-рт/,

******************* хэлтсийн байранд хийсэн урсгал засварын гүйцэтгэлийн төсөвт өртгийн тооцоог 2.044.221 төгрөгөөр тогтоосон төсөвчин Б.Ж-гийн 2020 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн дүгнэлт/3ХХ 177-181/,

А ХХК-ний 2019 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн №ТХҮ-119/10 дугаартай дүгнэлт/2ХХ 172/,

Иргэн Э.А-д шилжүүлсэн 1.645.000, 1.506.000, 175.000, 423.150 төгрөг  Н.М-ийн дансанд 113,300, 115,500 төгрөг, Б.Б-ын дансруу 300.000 төгрөг, Т.А-ийн дансруу 4.580.000, 801.000, Ю.Ч-ын дансруу 680.000, Д.М-ын дансруу 480.000  төгрөг шилжүүлсэн баримт, төлбөрийн хүсэлтүүд, дансны хуулга /2ХХ 213-243/, **** газрын 2020 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 01/562 дугаартай албан бичиг /4ХХ139/  зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна гэж шүүх үзлээ.

Хэрэгт авагдсан хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг, мөнгө шилжүүлсэн болон хүлээн авсан дансны хуулга болон хэдийгээр үнийн дүнгийн хувьд зөрүүтэй гарсан ч төсөвчин Жигжээгийн урсгал засварын гүйцэтгэлийн ажилд хийсэн тооцоо болон А ХХК-ний хөрөнгийн үнэлгээний тайлан зэрэг нотлох баримтуудыг харьцуулан үзсэний үндсэн дээр шүүгдэгч Г.А-ын байгууллагын урсгал засвар хийхдээ учруулсан хохирлын хэмжээг 10.621.400 төгрөгөөр тогтоох үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ. Мөн байгууллагын урсгал засварын зардалд нэхэмжилсэн 10.741.400 төгрөгөөс албан хаагчдыг эмнэлгийг үзлэгт хамруулсан 120.000 төгрөгийг хасаж хохирлын хэмжээг тооцсон болно

 

Шүүгдэгч Г.А иргэн Б-с байгууллагын албан хэрэгцээнд зориулан худалдан авсан 2 ширхэг зөөврийн компьютерын нэг болох 1.100.000 төгрөгийн үнэлгээ бүхий 1 ширхэг зөөврийн компьютерыг “****** хэлтэс”-д хүлээлгэн өгөлгүй завшсан болох нь:

 

Шүүгдэгч Г.А-ын шүүх хуралдаанд өгсөн “...тэр компьютерын асуудал байна. 2 компьютер байна. Нэг нь болох 1300,000 мянган төгрөгийн компьютерыг би бол бүтэн жил хэрэглэж байсан. Манай байгууллагынхан бүгд мэдэж байгаа HP гэсэн компьютер бүтэн жил болсон. Байгууллагын даргын ширээн дээр компьютергүй байгаад байлтайн биш. Би авангуут өөрийнхөө хэрэглэж байсан компьютерыг нягтландаа өгсөн байдаг юм. Тэгээд 1,100,000 төгрөгийн нэг компьютерын зөрүү байгаа юм. Тэрийг бол нэг панасоник гэсэн телевизор, самсунг гэсэн принтер 2 болгосон байдаг юм. Энэ зардал нь бол яг өөрөө компьютер гэж орж ирээгүй байгууллагын техник тоног төхөөрөмж гэж орж ирсэн байдаг юм. Тийм болохоор би байгууллагадаа хэрэгцээнд нь тийм юм авсан байдаг. Энэ 2 нь бол манай өрөөнд намайг ажлаа өгөхөд байсан...Б-ийн таньдаг хүнээс авсан...” /шүүх хуралдааны тэмдэглэлээс/,

Хохирогч Ц-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Багаж тоног төхөөмжийн зардалд 2,400,000 төгрөг байснаас иргэн Ц.Б руу уг мөнгийг шилжүүлж 2ш зөөврийн компьютер худалдан авсан гэх боловч тухайн цаг хугацаанд худалдан авсан гэх 2 ш компьютер нь байгууллагын бүртгэлд байхгүй, хүлээн авсан бүртгэл байхгүй байж байгаад 2019 оны 02 сард аудитын шалгалтын үеэр 1,300,000 төгрөгийн үнэ бүхий НР маркийн компьютерыг А өөрөө олж ирээд өрөөндөө тавьчихсан байгаа юм. Тэгэхээр нь 1,100,000 төгрөгийн үнэ бүхий 1 ш Notebook ор тас байхгүй байгаа...” гэх мэдүүлэг/ХХ /

Хохирогч Н.Х-ийн шүүх хуралдаанд өгсөн “...Тухайн үед зурагт бол А дарга дарга аваад удаагүй байсан юм. Хавар нь 4, 5-н сард л байсан санагдаж байна... 4,5-н сард ч юм болов уу. Сайн санахгүй байна. хуучин зурагт авчирч тавьсан юм. Хайрцаг ч байхгүй. Тэр нь одоо болтол байгаа. Принтерийг нь бол би мэдэхгүй сүүлд нь аудитаар компьютер дутлаа гэж ярьсан чинь оронд нь зурагт принтер 2 байгаа юм гэсэн чинь принтерийг нь Батсуурь өөрөө ажлаасаа авчирсан принтер гэж яригдсан. Гэхдээ тэрийг нь тэр чигт нь байгууллагад өгсөн юм л гэж яригдсан. Бусдыг би сайн мэдэхгүй байна... Тийн шалгалтын үеэр л принтер тоологдлоо гэсэн чинь Батсуурийн өөрийнх нь хувийнх гэж Батсуурь өөрөө ч ярьж байсан. Хувийн принтер гэж тийм юм авчирч тавьсан...” гэх мэдүүлэг/шүүх хуралдааны тэмдэглэлээс/

Хохирогч Н.Х-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Хандиваар ирсэн 2 компьютерын тухайд 2018 оны 09 сард Н нягтлангийн ажил авсан байсан. Би нярвын хувьд нягтлантайгаа ойрхон ажилладаг байсан. Нэг өдөр өрөөнд нь ороход дарга 2 компьютер худалдаж авснаар гүйлгээ хий гэсэн, би сайн мэдэхгүй байна гээд байж байсан. Би баримтыг нь барьж ороод А даргад энэ ямар учиртай 2 компьютер юм бэ, юун гүйлгээ хийж байгаа юм гэхэд энэ 2 компьютерыг худалдаж авсан гээд хэлээд сууж байсан. А-ХХК-ын төлөөлөгч Н 2019 оны 08 дугаар сард таараад уулзахад манай байгууллага танай ажилд хандиваар нэг зөөврийн компьютер өгсөн гэдгийг хэлсэн би мэдсэн байсан учраас, даргаас зориуд асууж байсан юм. Г ХХК, А ХХК-аас хандиваар авсан компьютеруудаа төсвийн хөрөнгөөр авсан мэтээр гүйлгээ хийж нийт 2,400,000 төгрөгийн гүйлгээг хувь хүний данс руу хийлгэсэн байдаг юм. Байгууллагын данснаас хийлгэсэн. Нэгийг нь 1,100,000, нөгөөг нь 1,300,000 төгрөгөөр үнэлж гүйлгээ хийсэн байсан. Компьютерыг хандиваар өгч байхыг хүлээж авсан, харсан  хүмүүс манай ажилтнууд дунд байгаа тэр хүмүүсээс асуувал илүү дэлгэрэнгүй хэлж өгөх байх...” гэх мэдүүлэг /1ХХ 195-197/, /5ХХ 35-39/,

Гэрч Ц.Б-ийн шүүх хуралдаанд өгсөн “...Би хоёр нотебүүк авчирч өгсөн. Телевизор мэдэхгүй байна... Бүрэн гүйцэд санахгүй байна. Тухайн үед ганц нэг Notebook авчирч өгсөн байх... Би ганц нэг Notebook авчрах боломжтой. Харин олон Notebook авчрах боломжгүй. Өөрийн мөнгөөр авчирч өгөөд би мөнгөө авсан байх. Буцаана гэж хэл ам гарсан. А-д өгсөн. Нэг нь HP байсан санагдаж байна. Нэг нь самсунг байсан байх сайн санахгүй байна. 2.200.000 төгрөг болсон. Шинэ. Гэхдээ хайрцаг савтайгаа биш. Лангуун дээр тавьсан Notebook байсан...” гэх мэдүүлэг/шүүх хуралдааны тэмдэглэлээс/

Гэрч Ц.Б мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Би цаг хугацааны хувьд сайн санахгүй байна **** хэлтсийн дарга А нь надаар тайлан болон бусад материал шивүүлэх хэвлүүлэх үйлчилгээ авдаг байсан ба энэ үед та компьютер сайн мэддэг болохоор би танаар байгууллагадаа хоёр ширхэг Notebook зөөврийн компьютер/ авхуулмаар гэж хэлсэн. Тэгэхээр нь би надад ганц нэг 100,000 төгрөгийн унацтай бол болохгүй юм байхгүй би өөрөөсөө мөнгө гаргаж авч өгч чадахгүй чи өөрөө мөнгөө гаргуулаад өгвөл болно гэж хэлсэн. Тэгж уулзсанаас хойш хэд хоногийн дараа гэдгээ сайн санахгүй байна. А миний хаан банкны ****** тоот дугаарын дансыг аваад уг данс руу нийт 2,400,000 /хоёр сая дөрвөн зуун мянга/ төгрөгийн орлого орсон байсан. Тэгээд би мөнгийг нь аваад Улаанбаатар хот руу өөрөө явж компьютер ландаас НР загварын 1 ширхэг зөөврийн компьютер авсан ба нэгийг нь Улсын багшийн их сургуулийн урд талд байх компьютер худалдааны лангуун дээрээс авч байсан. Би цаг хугацааг ерөөсөө санахгүй байна нэгийг нь 1,100,000 төгрөгөөр, нэгийг нь 1,150,000 төгрөгөөр авч байсан. Тэгээд би дундаас нь ашгаа гаргаж авсан. Тухайн хоёр 2 компьютер үйлдвэрээс гарсан шинэ биш гаднаас нь харахад шинэвтэр компьютер байсан ба нэг нь саарал өнгийн, нэг нь хар саарал өнгөтэй байсан. Үзүүлэлтийн хувьд 4 дүгээр үеийн селирон сепүтэй байсан шиг санаж байна. Тэгээд би авсан хоёр Notebook өөрөө над дээр ирж авч байсан ба тухайн үед нэг нь хайрцагтай, нэг нь цүнхтэй байсан. Компьютер худалдан авсан ямар нэгэн баримт байхгүй ба А-д нэхэмжлэл 2 ширхгийг 1,100,000, 1,300,000 төгрөгөөр бичиж өгч байсан. А нэг өдөр ирээд л байгууллагадаа хоёр ширхэг Notebook авмаар байна та компьютер сайн мэддэг юм чинь судалж үзээд аваад өг гэж хэлэхээр нь надад ашиг байгаа юм уу ? гэж асуухад та өөрөө хэдийг авдгийн тэрийгээ гаргаж аваад 2 ширхэг Notebook авчраад өгчих л гэж хэлж байсан Тухайн үед надаас үнийг нь асууж байсан ба үзүүлэлтээс нь үнэ нь хамаарна гэж үнийн дүнг тухайн үед танилцуулж байсан. А ямар зорилгоор надаар Notebook авхуулах болсон талаар мэдэхгүй байна. Би ашиг гэж 140 гаран мянган төгрөг авч байсан ба А нь уг хоёр Notebook худалдаж авсан мөнгөн дүнгийн ашгаас хувааж авах талаар ярилцаж тохирсон зүйл байхгүй ба ашгаас нь мөнгө авсан зүйл байхгүй. А тухайн үед 10 хувийг суутгаж авна л гэж байсан ба би тийм бол би явж чадахгүй гэж хэлж байсан. Тэгээд 10 хувийг нь өгөөгүй. Би компьютерын худалдаа эрхэлдэггүй. Би тухайн үед Аод надад ямар нэгэн ашиг байхгүй бол би авч өгч чадахгүй гэж хэлж байсан болохоор өөрийнхөө ашгийг гаргаж авч нэхэмжлэлд 1,100,000, 1,300,000 төгрөг гэж бичих болсон юм. Энэ талаар А өөрөө мэдэж байсан. Ямар учраас надаар компьютер авхуулж яах гэж байсан талаар бол би мэдэхгүй байна надад энэ талаар ч тодорхой зүйл хэлээгүй. Тухайн мөнгө орж ирсэн нь бол үнэн цаг хугацааг нь би сайн санахгүй байна. Миний данс руу олон хүмүүсээр их бага хэмжээгээр орлого орж ирдэг болохоор тэр болгоныг нарийн сайн санахгүй байна. Миний санаж байгаагаар 2019 оны 10 дугаар сард надаар нэг юм хэвлүүлж байсан үүнээс өөрөөр уулзаагүй ба утсаар ч холбогдож байгаагүй...” гэх мэдүүлэг /3ХХ 15-17/,

Гэрч М-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...урсгал засварын мөнгөнөөс 2 ширхэг зөөврийн компьютер авсан. Мөнгийг нь хувь хуний Батхуяг билүүдээ хүний данс руу 2,4 сая төгрөг шилжүүлсэн байдаг юм....Г ХХК-аас 1 ширхэг зөөврийн компьютер хандиваар ирсэн.Г төлөөлөгч залуу нь манайд хүлээлгэж өгсөн талаар албан бичиг өгч байсан. А ХХК- аас сая энэ оны 03 дугаар сарын 19-ны өдөр 2 ширхэг зөөврийн компьютер хандиваар өгсөн байдаг юм. Ингээд манай дээр нийт 5 Notebook байх ёстойгоос 4 Notebook байгаа юм. Урсгал засварын мөнгөөр Батхуягаас 2 компьютер авахаас 1-ийг л авсан 1-г огт аваагүй байгаа юм. Мөнгө нь шилжээд орчихсон хир нь 1 компьютер огт аваагүй байгаа юм. Тэр дутсан нэг компьютерыг А дарга л мэдэх байх. Аудитын шалгалтаар тооллого хийхэд Г-ээс авсан компьютерыг Б-с авсан компьютер гээд тоолуулчихсан тэгээд дунд нь будилаан үүссэн юм шиг байгаа юм...” гэх мэдүүлэг /1хх-214-218-рт/

Иргэн Ц.Б-ийн **** тоот дансанд 2018 оны 08-р сарын 31-ний өдөр 1.100.000, 1.300.000 төгрөг ******шилжүүлсэн талаарх дансны хуулга/3ХХ 149/, 2018 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 1.300.000, 2018 оны 07-р сарын 02-ны өдрийн 1.100.000 төгрөгийн нэхэмжлэх зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна гэж шүүх үзлээ.

Тухайн компьютерын оронд зурагт, принтер худалдан авсан гэж шүүгдэгч мэдүүлж байгаа боловч хэрэгт авагдсан гэрч Батхуягийн болон бусад гэрчүүдийн мэдүүлгээр компьютерын буцаалт хийгдээгүй, албан ёсоор 1.100.000 үнэ бүхий Notebook байгууллагын хэрэгцээнд шилжүүлээгүй байх тул үндэслэлгүй гэж шүүх дүгнэсэн болно.

 

********* албан үйл ажиллагаанд ашиглагдах УАЗ Фургон автомашиныг 2019 оны 01 дүгээр сараас эхлэн 2019 оны 03 дугаар сар хүртэл хугацаанд өөрийн болон бусдын хувийн хэрэгцээнд ашигласан болох нь:

 

Шүүгдэгч Г.А-ын шүүх хуралдаанд өгсөн “...фургон авто машин байна. Фургон авто машиныг манай Х бол анхан шатны шүүх хурал дээр голцуу Шарга дээр унаад өвс зөөж явсан. Тэгээд Шаргаас чирүүлж ирээд ахынхаа хашаанд тавьсныг нь би харсан гээд мэдүүлсэн байдаг. Одоо захиргааны хэргийн анхан шатны шүүх хурал дээр. Тэгээд нь бол анх авч явсан авчраад хүмүүс болохоор М хүмүүс хүлээж авахдаа хүлээлгэж өгсөн хүний гарын үсэг байдаггүй. Тэгээд намайг яг хаана унаад явж байсан вэ гэдгийг би бол унаж яваагүй учраас тэрийг хэлж өгөөч. Би яг хааш нь унаад явсан юм вэ гээд. Хаана унаж явсныг хүн харсан юм гээд хүмүүсээс асуудаг л даа...” гэх мэдүүлэг/шүүх хуралдааны тэмдэглэлээс/

Гэрч М-гийн мөрдөн шалган ажиллагааны үед өгсөн “...Байгууллагын 08- 68 ГАА улсын дугаартай УАЗ фургон маркийн авто машиныг 2018 оны 12 сарын 25- 26-ны үед А ХХК- руу албан ажлаар томилолтоор явж ирсэн юм. Явж ирсний дараахан машин албан ажилд хэрэг болоход Х гээд жолооч хэлэхдээ дарга машины түлхүүр авчихсан гэж байсан. 2019 оны 01 сарын 20-ны үед байгууллагын гараашинд байсан албаны авто машиныг өөр хүнээр унуулаад гаргаад аваад явсан байдаг.Тэгээд 2019 оны 03 дугаар сарын эхээр байгууллага дээр өөр хүнээр авч ирүүлж тавиулсан байдаг. Энэнтэй холбоотой нэг зүйл хэлэхэд цагдаа дээр А өөрөө гомдол гаргасан байдаг. Учир нь байгууллагын машин авч яваад Д гэдэг хүнээр дугуй солиулах гээд өгч явуулаад шинэ дугуйг нь сольж авсан гэдэг байдлаар Д гомдол гаргасан байсан.Энэ асуудлаар цагдаа дээр мэдүүлэг өгсөн байгаа. Д-тэй уулзах энэ машины талаар асуувал хаагуур машин авч явсан яасан талаар зарим зүйлийг хэлэх байх.Энэ байдал нь А-ыг байгууллагын авто машиныг хувьдаа авч явсан гэдэг нь давхар нотлогдож байна гэж үзэж байна. 03 дугаар сарын эхээр байгууллагын машиныг хүлээж авахад километрийн заалт нь 2200 гаран км зам туулчихсан, нэлээд гамгүй ашигласан, машины чанар байдал муудсан байсан.Машины эвдрэл, гэмтлийн талаар жолооч Х илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгөх байх.Хавар бид нар сая хөдөө ажлаар явахад хаалганы цонх салсан, арын 2 дугуй муудсан явж болохгүй, бензин насосын эд анги эвдэрсэн зэрэг нэлээд муудсан байсан. Тэгээд 500 гаран мянган төгрөгөөр засвар хийгдсэн...” гэх мэдүүлэг/1хх-214-218-рт/

Хохирогч Н.Х-ийн шүүх хуралдаанд өгсөн “...Машины тал дээр 2018 оны 01 сарын 20 эхлээд над дээрээс бүтэн сайн өдөр грашнаас аваад явсан. 03-р сарын 02-нд ирсэн санагдаж байна. тэр хооронд *** хаана хаана ч гэнэ үү энд тэнд явж байна. Би өөрөө унаагүй гэж ярьж байх шиг байна. Өөр хүнээр унуулаад өөрөө хажууд нь суугаад явж байсан олон удаа надтай таарсан. Машиныг нь өөр таньж мэдэхгүй хүн унаад энд тэнд явж байсан нь ч олон таарсан. Энд тэнд эвдэрчихсэн зам дээр манай ажлын хүнтэй ч таарсан...” гэх мэдүүлэг/шүүх хуралдааны тэмдэглэлээс/,

Хохирогч Н.Х-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Байгууллагын машин надтай булаацалдаад чи мэддэг би мэддэгтээ тулаад маргадаг байсан. Тэгээд хамгийн сүүлд 2019 оны 01 сарын 10-ын үед А дарга бас байгууллагын машиныг өг, өгөхгүй бол арга хэмжээ авна, захирах захирагдах ёс гэж байх ёстой, цалин хөлс хасна гээд байхаар нь машины түлхүүрийг нь өгчихсөн юм. Яах гэж байгаа юм гэхээр надад байж байг л гэсэн тайлбар хэлдэг. Машин өгсний дараа 2019 оны 01 сарын 20-ны өглөө Ням гарагт би тэжээж байсан морь малаа эргэж тойроод ажлын ойролцоо явж байтал манай байгууллагын машин гарчихсан танихгүй хүн уначихсан явж байсан. Хэн байна гээд харахад намар манай байгууллага дээр засвар хийж байсан гэх З гэдэг залуу нь уначихсан, өөрөө хажууд нь урд талд суучихсан явж байсан. Би хараад л өнгөрсөн. Тэрнээс хойш машин байгууллага дээр ердөө ирээгүй байж байгаад сая 2019 оны 03 сарын 03-нд танихгүй нэг хүн унаж ирж байгууллагын гараашинд хийсэн. Тэр 1 сар гаран, 2 сар орчим хугацаанд хүмүүс надад хэлэхдээ танай фургон *** сумд адуу хайгаад явж байна***** сумд өвс ачсан гээд л чихэнд дуулдаж байсан, гэхдээ өөрөө унаж хүмүүст харагддаггүй, дандаа танихгүй өөрийнхөө танилын хүмүүст байгууллагын машин унуулж ашиглуулаа 2 сар орчим болсон юм шиг байна лээ. Дарга дээр ороод машин тэрэг хаана байгаа вэ гэхээр засвар үйлчилгээтэй байгаа л гэж хэлдэг байсан. Өвлийн цагаар бол явах ажил зогсчихдог машин барагтаа граждаа байж байдаг юм. Тэр үеийг ашигласан л гэж би хувьдаа бодож байна. 2 сар орчим хугацаанд байгууллагын машин гадуур хаана байгаа нь мэдэгдэхгүй байх хугацаанд 2000 гаран км зам туулсан байсан. Би замын хуудас дээр тооцоо хийдэг учраас А-д анх машин 1 сарын 10-даар өгөхөд милээ харчхаад өгсөн байсан юм. Хамгийн сүүлд манай машин албаны зориулалтаар 2018 оны 12 дугаар сард А ХХК руу ажлаар явж ирээд зогссон байсан. Тэр замын хуудас дээрх мильтэй харьцуулахад 2200 орчим км зам туулсан байсан. Машин 2019 оны 03 сарын 03-ны өдөр байгууллагад ирэхэд нь ажлын хэсэг гараад авто машиныг хүлээж авсан. Урд 2 дугуйг нь солиод өөр дугуй хийсэн, хроп, мотороос тос их гоожсон ер нь жаахан гамгүй унаж эдэлсэн байдалтай болоод ирсэн байсан. Эд хариуцагчийн журмаар бол жолооч л тухайн тээврийн хэрэгслийг хариуцах ёстой юм байна лээ...” гэх мэдүүлэг /1ХХ195-197, 3ХХ 115-116/,

Гэрч Ч-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...А дарга 2018 оны 11 сарын үед над руу утсаар яриад “чи завтай бол фургон бариад өгөөч ээ, манай жолооч алга байна, хоёулаа энүүхэн ийшээ ухасхийгээд манай малчныд очоод ирье, би фургон барьж чаддаггүйг мэднэ биз дээ гээд гуйгаад байхаар нь байгууллагынх нь гражнаас гаргаад А-той хамт баруун өврийн тийшээ малчныд нь очсон. Тэгээд тэр оройноо баруун өвөрт 10-аад хонь, мал гаргаад буцаад маргааш өглөө нь аймгийн төвд А-ын гэрт нь хонь мал махнуудыг өвлийн идшийг нь фургонд ачиж ирээд гэрт нь буулгаж өгсөн. А манай жолооч ирчихсэн байна, чи машин хүргээд өгөх үү гэхээр нь жолооч Х бил үү, өөр зүс таних жолоочид нь бил үү ямартай ч нэг жолооч залууд хүлээлгэж өгсөн. Харин би 2019 оны 01 сард фургоныг нь унаж явсан зүйл байхгүй. Харин тухайн үед над руу утсаар яриад “ юманд яваад өгөөч” гэхээр нь завгүй байгаагаа хэлсэн. Тэгсэн дараа нь сураг сонсох нь ээ Д гэж ахтай цуг явсан байна лээ. Д ахын ярианаас машиныг нь цуг юманд явж ирээд янзалж өгсөн гээд юм яриад байсан. Яг тоочны нарийн ширийн асуудлыг хэлж мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг/3ХХ105-108/,

Гэрч Д.С-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Тухайн үед би жижүүрээр гарч байсан. Тэр өдөр амралтын өдөр Хагас сайн өдөр байсан. Гэтэл А дарга манай ажлын газар засварын ажилд туслаад яваад байсан З гэж залуутай хүрч ирээд тэр залуугаараа машиныг бариулаад өөрөө хажууд нь суугаад гараад явсан. Манай аймаг жижигхэн болохоор тэр хүнийг урд өмнө зүс л харж байсан. Сүүлд нэрийг мэдэх болсон ахмадын хороонд ажилладаг гэх Д гэж хүн бүлтгэр нүдтэй, 50 гаран насны эрэгтэй байгууллагын фургон машиныг 2019 оны 03 дугаар сарын эхээр ямартай ч амралтын өдөр унаж авчраад гражид оруулаад тавьсан. Энэ хүнийг машин авчрахаас өмнө А дарга над руу утсаар яриад “машиныг нэг хүнээр өгөөд явууллаа шүү, шууд граж руу хийлгээдхээрэй, түлхүүрээ аваад үлдээрэй” гэж хэлж байсан юм. Манай байгууллага дээр засварын ажил хийгдсэн. Тухайн үед даргаар ажиллаж байсан А-ын шийдвэрээр байгууллагын ажилчид өөрсдөө л засвар юмаа хийхээр болсон юм. Нээх сүйтдээ ажил хийгдээгүй. Өрөөнүүдийн хананд обой наасан, хананд замаск татсан. Манай ажилчид тус тусдаа өрөөтэй. Голын том өрөөг жолооч Х, бичиг хэргийн ажилтан Ө нартай хамт ханын обой наасан, тааз хийхэд тусалсан. Бусад өрөөнүүдийн засварыг өрөө, өрөөний ажилчид өөрсдөө хийцгээсэн. Коридорын хана, таазыг З гэж залуу замаск татаж, янзалсан санагдаад байна... Тэр өдөр ямар ч байсан амралтын өдөр байсан болохоор ажилчид ирээгүй, хүнгүй байсан. 10-11 цагийн хооронд А дарга манай хэлтэс дээр засварын ажил хийсэн З-той хүрч ирээд тэр З нь гражнаас фургоныг унаад, хажууд нь А дарга суугаад тэгээд байгууллагын хашаанаас гараад явсан. Би З гэж залууг яагаад таньж байгаа гэхээр нь энэ залуу урд өмнө нь буюу 2018 оны намар манай хэлтсийн байранд засварын ажил хийсэн болохоор таниад байгаа юм...Тухайн үед Д гэж *** хороонд ажилладаг бил үү, **** хороонд ажилладаг бил үү, ямартай ч Д гэж  50 гаран насны эрэгтэй унаж авчраад гражид оруулж тавиад явсан. Би байгууллагынхаа сахиул хийдэг болохоор үүнийг сайн мэдэж байна. Манай байгууллага дээр нийт 4 өрөө, гадаа коридор, тэгээд хажуу талын агуулахын өрөөнд шалны цемент цутгасан. Дээвэр будагдсан, ийм л ажлууд хийгдсэн. Засварын ажлуудын талаар тодруулж хэлбэл хэмжүүрийн өрөөнд хананд обой наасан, паар будсан, хөшиг болон гэрэл солигдсон. Салбар сангийн өрөөнд хананд обой наагдсан, хөшиг, гэрэл сольсон, паар будагдсан. Нягтлангийн өрөөнд бусад өрөөнүүдээс илүү гарсан обойгоор хананд обой наасан, паар будагдсан, 1 ширхэг гэрэл сольсон, баталгаажуулалтын өрөөнд хөөсөн тааз наасан, паар будагдсан, хананд обой наасан, гэрэл, хөшиг солигдсон.Өрөө, өрөөнүүдэд хийсэн засварын ажлуудыг манай ажилтнууд өөрсдөө хийсэн. Харин коридорын хана, таазны засварыг тэр З гэж залуу хийсэн юм. З коридорын хананд замаск татсан, дараа нь эмүлс хийгээд тэгээд дараагаар ханыг ногоон өнгийн будгаар будсан. Таазыг мөн адил замаск татаж, эмүлс хийсэн. Тэгээд паар будсан. З коридорт ийм л засварын ажлыг хийсэн. Мөн З нь агуулахын өрөөний шалны талыг тэгшилж цементэлсэн, нэг талын хананы гол хэсэгт тэрүүхэн тэр хэсэгт нь замаск татаж эмүлс хийсэн. Засвар хийгдсэн бүх өрөөнүүдийн ханыг замаскдаж, хагарч цуурсан хэсгийг бөглөсөн ажил хийгдээгүй. Ганц, нэг өрөөний хананы хэсэг хэсэг газарт нь замаск татаж байсан болохоос биш бүх өрөөнүүдийн хананд замаск татаж, бөглөсөн зүйл байхгүй. Би тухайн үед байгууллагынхаа ойн арга хэмжээнд Улаанбаатар хот руу бусад ажилчдын хамтаар явсан. Би хот руу явахдаа байгууллагынхаа хаалгыг цоожлоод явсан. Тухайн үед манай хүү Батболд гэртээ үлдсэн. Учир нь манайх тухайн үед байгууллагын хашаан дотор гэр бариад тусдаа амьдардаг, сахиул гэдэг утгаараа би байгууллага дээр ямар нэгэн асуудал гарах гал, ус цахилгааны аюулаас сэрэмжлэх зорилгоор түлхүүрээ авч явж болохгүй учир, иймээ тиймээ юм гарч магадгүй гээд байгууллагын түлхүүрийг хүүхдэдээ үлдээгээд явсан.Гэхдээ ганц, нэг ажилтан миний санаж байгаагаар Ө үлдсэн санагдаад байна...” гэх мэдүүлэг /3ХХ 96-98/,

Гэрч Ч.Д-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “... А нь 2018 оны 10 сарын үед Г.А нь өөрийн хувийн Приус 20 маркийн авто машиныг эвдэлчхээд над дээр ирж янзлуулж байсан. 2-3 удаа ирж янзлуулж байсан. Тэгэхэд анх А-той танилцаж байсан юм. Тэрнээс хойш нэг их харилцаа холбоогүй байж байтал 2019 оны 02 сарын дундуур над руу А утсаар яриад та нэг хүрээд ирээч машин үзүүлэх гэсэн юм гэхээр нь ямар машин гэхэд албаны фургон авто машин гэсэн. Тэгээд би очиж уулзахад ****хамгийн арын гудманд тоотыг санахгүй байна нэг хашаанд очсон. Тухайн хашаанд А-ын өөрийнхөн Монгол гэр бас байдаг. Хажууд нэг айл байсан харагдсан. Би тэр айлыг нь танихгүй юм. Тэр хашаанд нь **** албаны Цагаан саарал өнгийн Фургон авто машин байж байсан. Энэ машин яасан юм гэж А-оос асуухад манай нярав хойшоо ***** сум руу унаж яваад эвдээд хаячихсан байна. Жолооч талын урд дугуй нь буудчихсан байна лээ. Оронд нь өөр дугуй тавьсан гээд муу дугуй тавьсан байсан. Ухрах араа эвдэрсэн, цахилгааны масс гарчихсан, бензин насос эвдэрчихсэн байдалтай байсан. Бензин насос нь бензин огт татахгүй байсан юм. Тэгээд би бензин насосоос нь эхэлж үзэж шалгаж өгөөд хэрхэн яаж засах талаар хэлж өгсөн юм. Ухрах арааны нэг вилк нь хугарсан болов уу эсвэл доод холбоос нь эвдэрсэн байх гэж оношилж хэлж өгсөн юм. Цахилгааны массыг бол янзлахад хэцүү утсыг нь задалж хөөж үзэж байж олно гэж хэлэхэд за ямар ч байсан танаар энэ машиныг засуулна гэж хэлсэн. Тэгээд би тухайн авто машиныг 10 орчим хоног л янзалсан. Хрофыг нь задалж үзэхэд дотор ямар нэг эвдрэл гэмтэлгүй байсан, тэгэхээр нь доод холбооснуудыг нь үзэхэд тэндээ тохиргоо нь алдагдчихсан байсныг янзалж өгсөн. Бензин насосыг А өөрөө янзлуулчихна гээд надаар янзлуулаагүй. Цахилгааны массыг хянах самбарын доогуур нь задалж үзэхэд утаснууд нь хайлаад хоорондоо наалдсан байсныг салгаж боогоод, тусгаарлаж янзлаад хянах самбарын гэрлүүдийг янзалж өгсөн. Дээрээс нь жанамны ремен нь сул байсан. Аккумлятораа цэнэглэхгүй болсон байсан. Тэгээд энэ ременээ солих шаардлагатай, замд явбал ядаж запаас рементэй яваарай гэж хэлж анхааруулсан. Янзалж дуусаад машиныг нь шалгаж хөдөлгөөд, гадуур унаж Хөрс ШТС-ээс бензин аваад буцаагаад нөгөө А-ын хашаанд нь аваачиж тавьсан. Тэгэхэд машин тэрэг нь ямар нэг асуудалгүй засагдсан байсан. А-д урд талын 2 дугуйг солихгүй бол нэлээд элэгдсэн талаар хэлэхэд 3-4 хоногоос сольё та солиод өгөөрэй гэж хэлсэн. Манай нярав урд дугуйг буудуулаад оронд нь элэгдсэн муу дугуй тавьсан байна лээ гэж хэлсэн. Жолооч талын урд дугуйг сольсон гэж байсан. 2019 оны 03 дугаар сарын 03-ны өглөө санагдаж байна. А намайг утсаар дуудаад хаана очих уу гэхэд А-ын өөрийнхөн амьдардаг байрны гадаа очиход гарч ирээд нөгөө ***** байдаг хашаанд нь очоод Фургон авто машиныг нь асаагаад аймгийн Зах худалдааны төв дээр очоод дугуй зардаг газруудаас дугуй сонирхож байгаад 90 мянган төгрөгийн үнэтэй 2 ширхэг дугуйг 180 мянган төгрөгөөр худалдаж аваад тэр дор нь би дугуйг нь угсарч сольж өгөөд, гарсан дугуйнуудаа яах юм гэж асуусан. Запаасанд байсан нэг дугуй нь ашиглахын аргаггүй дугуй байхаар нь газар дээр нь хаяад дотуур хаймрыг нь суудлынхан ард хийж өгсөн. Сольсон 2 хуучин дугуйг яах вэ гэж А-с асуухад та найдвартай газар хадгалчихгүй юу гэхээр нь би илүү гарсан 2 дугуйг нь дүүгийнхээ найз Г гэх хүний байшинд хийгээд хадгалж байсан юм. Тэндээсээ өөрийнхөө түрээсээр амьдарч байгаа байрандаа авч ирээд хадгалж байсан юм. Өвлийн цагт би ажил хийж чадахгүй болчихдог юм. Түрээсийн байрныхаа төлбөрийг төлж чадахгүйд хүрээд байрандаа орж чадахгүй, нөгөө 2 дугуйг гаргаж авч чадахгүй тойрч яваад цаг хугацаа өнгөрчихсөн юм. Тэгсэн намайг А юм уу **** ****** өгсөн юм уу цагдаад гомдол гаргасан байсан. Тэгээд сая нөгөө дугуйнуудыг нь гаргаж өгсөн юм. Тэгээд би тухайн авто машиныг нь 2019 оны 03 дугаар сарын 03-04-ний орчимд Аын хэлснээр **** хэлтсийн хашаанд хүргэж өгөөд грашт нь оруулаад жижүүр эмэгтэйд нь хүлээлгэж өгсөн. Одоог хүртэл би засвар хийсэн хөлс мөнгөө авч чадаагүй байгаа юм. А ажлаасаа гарсан гэж сонсоод хүнийг бас ийм асуудалтай явж байхад нь гээд нэхэлгүй л яваад байсан юм. Би тэр хүнээс 30 мянган төгрөг л өгчих гэж хэлсэн. Би таньж мэддэг гээд маш хямдаар л засаж өгсөн юм уг нь. Надтай уулзахад цагаан сарын дараахан байсан. Манай нярав ***сум **** явж байгаад дугуй энэ тэрийг нь буудуулчихсан юм гээд хэлж байсан. Ярианаас нь миний ойлгосноор бол нярав нь золгуутаар хөдөө гадаа унаж яваад машин нь дээрх байдалтай эвдэрсэн юм болов уу гэж хувьдаа ойлгосон. Тухайн үед цагаан сар өнгөрөөд удаагүй байсан юм. Миний хувьд бол тэр машинаар нь хувийн ажил амжуулж явсан зүйл байхгүй. Засаж янзалж л өгсөн юм. Машин засагдаж байх хугацаанд бол А-ын тухайд ч гэсэн ийш тийш хувийн ажлаар унаж яваагүй. Засвараас өмнө, Засварын дараа л яасан юм гэхээс миний мэдэж байгаа зүйл ийм л байна...” гэх мэдүүлэг /1ХХ 229-232/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Хохирогч Ц.Н, Ч.Ө нарын 2018 оны 06 дугаар сарын 27-ны өдрөөс 2018 оны 06 дугаар сарын 30-ны хооронд Б аймагт томилолтоор ажилласны зардал болох 174.000 төгрөгийг өөрийн хувийн дансаар шилжүүлэн авч хохирогч тус бүрд 87.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

 

Шүүгдэгч Г.А-ын шүүх хуралдаанд өгсөн “...Бид нар Б луу явахад мөнгийг Ж олж өгсөн гэж байна. Тэр мэтчилэн би сайн мэдэхгүй байна... Тухайн үед ийм л юм байгаа юм Э ах хардаа байгууллагын ой болж байгаа юм. Мөнгө төгрөг яах уу гэдэг асуудал бол яг даргын нуруун дээр ирж байгаа юм. Бас нягтлангийн нуруун дээр ирж байгаа юм...” гэх мэдүүлэг/шүүх хуралдааны тэмдэглэлээс/

Хохирогч Ц.Н-ийн шүүх хуралдаанд өгсөн “...Ц.Н: 2007 оноос хойш **** хэлтэст ажиллаж байна. Б аймаг руу 2018 оны 06 дугаар сард сургалтад явж оролцсон байгаа... Ц эгч авсан гэж байсан. Би өөрөө ирээд шууд хот явсан. Хотоос ирээд томилолтын мөнгө явсан бэ гээд нягтлангаас асуусан чинь Г.А дарга өөрийн данс руу Б зарцуулсан гэж хийлгэж авсан гэсэн. Тэгэхээр нь би дарга руу ороод та ингэж авч болохгүй. Хууль зөрчсөн үйлдэл гаргаж байна гэсэн. Тэрний дараа даргаас та томилолтын мөнгө гаргаад өгөх боломж байхгүй юм уу гэж удаа даруу хэлсэн. Харин сүүлд нь аудитаар гаргаж ирсэн...6 дугаар сарын сүүлээр болсон...” гэх мэдүүлэг/шүүх хуралдааны тэмдэглэлээс/,

Хохирогч Ц.Н-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...2018 оны 06 дугаар сарын 27-ноос 06 сарын 30-ны хооронд манай ажлын газрын жолооч Х, сургалт хариуцсан мэргэжилтэн Ө, хэмжүүрийн шалгагч Н, баталгаажуулалтын ахлах шинжээч Ц, А дарга өөрөө ингээд бид 6 Б аймаг руу бүсчилсэн сургалтад 3 хоногийн хугацаатай явсан юм. Төсөвт байгууллага бид нарын томилолт тухайн үедээ ордоггүй, явж ирсний дараа ажлын тайлан мэдээ гүйцэтгэлээ тайлагнасны дараа томилолт ордог юм. Ингээд бид хэд томилолтоос ирээд 7, 8 сар зуны амралт болоод 9 сар гарсан. 2018 оны 10 сарын эхээр Ц эгч бид хоёр Улаанбаатар хот руу түрүүлээд сургалтад явчихсан, сургалтаасаа шууд ойн арга хэмжээндээ орохоор хот руу явсан.Ингээд УБ хотод сургалт болон байгууллагын 85 жилийн ойн арга хэмжээндээ оролцох үед манай ажлынхан араас ирж байсан.Тэгээд бид хэд ойн арга хэмжээндээ оролцоод буцаад 10 сарын дундуур аймагтаа ирсэн.Тэгээд ажил дээрээ ирээд тэр үед нягтлангаар ажиллаж байсан Нээс бид нарын Б аймаг руу явсан томилолтын мөнгө яагаад олгогдохгүй байгаа юм бэ гээд асуусан чинь “ Өнөрөө эгч та хоёрын мөнгийг А дарга өөрийнхөө данс руу хийлгүүлсэн ш дээ, өгөөгүй юм уу” гэхээр нь А дарга Өнөрөө бид хоёрын мөнгийг хувьдаа авчихсан юм байна гэж ойлгоод дарга луу ороод томилолтын мөнгөө авъя гэсэн чинь “Б аймагт зарцуулчихсан шүү дээ” гэсэн тайлбар хэлсэн. Тэгэхээр нь та юу яриад байгаа юм бэ, ямар юмных нь Б-т зарцуулчихсан гэж, мөнгөө авъя гэхээр хаашдаа Б аймагт зарцуулсан гэдэг хариу өгдөг. Тэгээд уурлаад мөнгө төгрөгөө авмаар байна гээд хэд хэдэн удаа нэхэж шаардахад “ захирах захирагдах ёс гэж байдаг шүү” гээд уурладаг. Ийм байдлаар бид нартай харьцдаг юм. Ө бид хоёрт А дарга бэлэн мөнгө төгрөг өгсөн асуудал байхгүй. Миний хувьд ч тэр, Ө-ын хувьд ч тэр А даргад томилолтоор Б аймаг руу явахаас өмнө ямар нэгэн өр ширний асуудал огт байхгүй. Бид 6-г аймгаас Б аймаг руу явахаас өмнө 2018 оны 06 сарын үед нягтлангаар ажиллаж байсан Ж бид нарт 140.000 төгрөгийг бэлнээр, 22.500 төгрөгөөр дарс авч өгөөд тэндээ очоод хэрэглээрэй, гадны хүмүүстээ бэлэг сэлтэнд өгөөрэй гээд бид нарт өгсөн. Энэ мөнгө, дарс зэргийг Ж ах чухам хаанаас яаж гаргаж өгснийг нь бол мэдэхгүй байна. Томилолтоор явахдаа бид хэд томилолтынхоо мөнгөө нийлүүлнэ гэсэн зүйл юу ч яригдаагүй...” гэх мэдүүлэг /5ХХ 31-32/,

Хохирогч Ч.Ө-ын шүүх хуралдаанд өгсөн “...Би 2001 оноос хойш **** газар ажиллаж байна. 2018 онд манай хэрэгжиж байсан хууль шинэчлэгдээд Б аймагт манай ****** 6 хүн сургалтад хамрагдсан байдаг. Тухайн томилолтын зардал болох  1 хүний 87.000 төгрөг буюу Н бид хоёрын зардлыг А дарга өөрийн данс руу хийж авсан...” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлээс/,

Хохирогч Ч.Ө-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Би Стандарт хэмжил газарт 2001-2012 онд инженерээр, 2012 оноос хойш одоог хүртэл салбар сан хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байна.Өдийгөөс төдийгөөс төдий хүртэл хоёргүй сэтгэлээр энэ байгууллагад тууштай ажиллаж ирсэн. Миний хувьд байгууллагын засвартай холбоотой асуудлын талаар мэдүүлсэн.Би уг хэрэгт ямар учраас хохирогчоор тогтоогдож байгаа талаараа мэдэж байна.2018 оны 06 дугаар сард манай ажлаас Н, Б.Ц, жолооч Х, хэмжүүрийн улсын шалгагч Н, А дарга бид нар Б аймаг руу бүсчилсэн сургалтаар 3 хоногийн хугацаатай албан томилолтоор явсан юм.Аймгаас явахын өмнө уг нь томилолтын мөнгө олгоно гэж байсан боловч тухайн үед яагаад ч Н бид хоёр олгогдоогүй бүү мэд.2019 оны 02 сард аймгийн аудитын газраас манай ажил дээр аудит хийгээд тэгээд Н бид хоёрын томилолтын мөнгийг олгоогүй асуудал хөндөгдсөн. Уг нь Н бид хоёр томилолтын мөнгө яагаад олгогдохгүй байгаа юм бол гээд гайхаж байсан бөгөөд зарга хийгээд яваад яах вэ гэж бодоод хэл ам хийгээгүй орхисон юм. Гэтэл аудитын газраас шалгалт хийгээд илрүүлсэн байсан. 3 өдрийн томилолтын мөнгө буюу 1 өдрийн 29.000 төгрөг нийт 87.000 төгрөг олгогдоогүй. Томилолтын мөнгийг 2018 оны 09 сарын үед тухайн үед нягтлангаар ажиллаж байсан Нээр А дарга өөрийнхөө хувийн данс руу шилжүүлж авсан гэсэн. Надад дараа нь ямар нэгэн байдлаар томилолт нөхөгдөж ороогүй. Би томилолтынхоо 87.000 төгрөгийг А нэхэмжилж байна гэх мэдүүлэг /5ХХ 26-28/,

Гэрч Б.Ж-ы шүүх хуралдаанд өгсөн “...2019 оны 03 дугаар сарын 12-ны өдрөөс тус оны 07 дугаар сарын 18-н хүртэл 3 сарын хугацаатай ажиллаж байсан... Сургалтаар дарга, Н, Ө зэрэг хэдэн хүн явсан. Томилолтын мөнгийг санхүүжилт байхгүй гаргаж өгөөгүй. Ирсний дараа цувуулж гаргаж өгч байсан... Байсан. Хэд байсныг сайн мэдэхгүй байна... 150.000 төгрөг гаргаж өгч байсан. Сүүлд нь буцааж авч байсан... Г.А өөрөө гаргаж өгсөн... Санхүүжилт хүрэхгүй ээлж дарааллаар хүмүүст томилолтын мөнгө олгож байсан...Барилгын материал авахад гүйлгээ хийгдэж байсан...Захын барилгын материал зардаг хүнд гүйлгээ хийгдэж байсан... Бензин дээр нэг асуудал байгаа өөр зүйл байхгүй...Хоёр хүн будаж байсан. Дээврийн талыг будаагүй байхад би гарсан... 70-80 л будаг авч байсан...” гэх мэдүүлэг/шүүх хуралдааны тэмдэглэлээс/,

Хохирогч Н.Х-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “... “2018 оны 06 дугаар сарын 27-ноос 06 сарын 30-ны хооронд сургалт хариуцсан мэргэжилтэн Ө, хэмжүүрийн шалгагч Н, баталгаажуулалтын ахлах шинжээч Ц, А дарга бид хэд Б аймаг руу томилолтоор явсан бөгөөд миний бие жолоочоор ажилласан.Бид хэд Говь-Алтай аймгаас гараад Б аймагт зочид буудалд 1 хоног байрлаад маргааш нь бүтэн өдөржингөө сургалтад хамрагдсан.Тэгээд орой нь Б аймгийн Шаргалжуутын амралт руу явсан. Шаргалжуутын амралтад очоод голын эрэг бараадаж майхан саваа бариад тэндээ нэг хоносон.Ингээд маргааш нь Говь-Алтай аймагтаа ирсэн. Б аймаг руу явсан томилолтын мөнгийг надад олгоогүй. Ямар учраас олгоогүйг нь мэдэхгүй байна.А дарга өгнө гээд байсан боловч яриан дундаа тэгж яриад дарагдсан, одоо болтол томилолтын мөнгөө аваагүй байгаа.А дарга надад бэлнээр мөнгө төгрөг өгсөн зүйл байхгүй, Б аймаг руу яваад ирсний дараа ч өгөөгүй, Хүмүүст бэлэг сэлт авч өгнө, дундаасаа мөнгөө нийлүүлээд ямар нэгэн зүйл авна гэж тийм зүйлийн талаар огт ярилцаагүй.Би үүнээс урд өмнө хөдөө, гадаа томилолтоор олон удаа явж байсан.Томилолтын мөнгө зохих журмын дагуу олгогдоод явдаг байсан. Мөнгө олгогдохгүй болохоор нь тухайн үед гайхаж л байсан.Их мөнгө биш болохоор хэл ам хийгээд яахав гэж бодоод нээх хөөцөлдөж яваагүй, тэгээд орчихсон байсан юм...” гэх мэдүүлэг/1ХХ 195-197, 3ХХ 115-117/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

“Цэгц богд Аудит” ХХК-ний дансаар дамжуулан байгууллагын төсвөөс 222.200 төгрөгийг гарган авч хувьдаа завшсан болох нь:

 

Хохирогч Ц-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Цэгц төв богд төв рүү шилжүүлсэн 222.200 төгрөгийг А нь гаргуулан авч хувьдаа завшсан...” гэх мэдүүлэг//4ХХ 202-214/,

Гэрч Д.Г мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Би 2018 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр говь-алтай аймгийн **** хэлтэст нягтлан бодогчоор томилогдсон боловч аймгийн төрийн сангаас намайг ажилд авсан эрхийг хүлээн зөвшөөрөөгүй.учир нь миний өмнө нь ажиллаж байсан нягтлан бодогч нь 2017 оны 03 дугаар сард жилийн чөлөө авсан байдаг. Тэгээд аймгийн төвийн төрийн сангаас танай байгууллага ямар олон нягтлан бодогч сольдог юм бэ? Одоо томилох гэж байгаа юм бол Улаанбаатар хот руу төв төрийн сан руу материал явуулж гүйлгээ хийх эрх авна гэж байсан. Үүний нь дагуу би материалаа сангийн яам руу явуулж 2018 оны 11  дүгээр сарын 15-ны өдрөөс албан ёсоор гүйлгээ хийх гарын үсэг баталгаажсан. Тэрнээс хойш 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл ажиллаж байгаад өмнө нь ажиллаж байсан нягтлан бодогч нь ажилдаа орж би ажлаасаа гарч байсан юм. Тухайн үед А дарга надад хэлэхдээ чамаас өмнө нь хоёр нягтлан бодогч ажиллаж байсан ба тэр хоёр хүн ажлын туршлага, мэдлэг муу байсан учир Цэгч богд аудитаас зөвлөгөө авч байсны хөлс гэж 178,200 төгрөгийг төлөх ёстой гээд тухайн байгууллагад нь би гүйлгээ хийж шилжүүлж байсан. Тэгээд 2019 онд аймгийн төрийн аудитын газраас акт тавигдаж дээрх 178,200 төгрөгийг А төлүүлэх талаар тусгагдаж байсан. Үүнээс хойш 178.200 төгрөгийг А дарга төлсөн эсэхийг мэдэхгүй байна. Харин намайг байх хугацаанд Цэгц богд аудитын газраас буцааж 178,200 төгрөгийг авсан зүйл байхгүй...” гэх мэдүүлэг/хх

Гэрч С.Г-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “... би таниас гуйх юм байна. Манай байгууллагын төсөвт энэ жил аудитын ажлын хөлсөнд хэдэн төгрөг тавигдсан юмаа тэрийг гаргаж авмаар байна гэсэн...Цэгц богд Аудитын газраар дамжуулаад гаргуулаад авчихмаар байна...Тэгж гуйж шалаад байхаар маргааш нягтлангаа явуулчих үнэхээр аудит хийлгэх мөнгө төсөвлөгдсөн байгаа юм бол үзье гэсэн...маргааш нь Г ирсэн...санхүүгийн баримтаа гаргаж ирээд батлагдсан төсвөө харуулсан...210.000 төгрөг байсан байх сайн санахгүй байна....Байгууллагынхаа Хас банкны ***** тоот дансыг өгсөн...А өөрөө ирж аваад явсан...” гэх мэдүүлэг/5ХХ05-07-рт/,

  222,200 төгрөг шилжин орсон талаарх Цэгц төв богд аудит ХХК-ний ****** тоот дансны хуулга/5ХХ 09-рт/,

Цэгц төв богд аудит ХХК-ийн албан бичиг /2ХХ 6/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Дээрх нотлох баримтуудыг хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэхдээ эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй, оролцогчийн эрхийг үндэслэлгүйгээр хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, түүнчлэн шинжээчийн дүгнэлтүүд болон гэрч, хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлгүүдэд ноцтой зөрүү гараагүй, утга агуулгын хувьд бие биенээ нөхсөн, баталсан шинжтэй байх тул хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны талаас нь шүүх үнэлж үйл баримтын талаарх шүүхийн дүгнэлтийн үндэслэл болгосон болно.

Түүнчлэн хохирогч Х-ийн томилолтын зардлыг шүүгдэгч Г.А хувьдаа авсан гэж үзэх нотлох баримт хэрэгт авагдаагүй энэ үйлдэлд нь улсын яллагч яллах дүгнэлт үйлдэн буруутгаагүй тул шүүх хэрэгт хамааралгүй гэж үзэн энэ талаар ямар нэгэн шийдвэр гаргаагүй болохыг тайлбарлах нь зүйтэй байна.

 

1.2 Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдалд хийсэн хууль зүйн дүгнэлт:

 

Шүүгдэгч Г.А-ын Говь-Алтай аймгийн **** даргаар ажиллаж байх хугацаандаа байгууллагын ажлын байранд урсгал засвар хийхдээ тухайн засварт ашиглагдаагүй бараа материалыг ашигласан мэтээр зарлага гарган Говь-Алтай аймаг дахь *****хэлтэст 10.631.400 төгрөгийн хохирол, хохирогч Ц.Н, Ч.Ө нарын 2018 оны 06 дугаар сарын 27-ны өдрөөс 2018 оны 06 дугаар сарын 30-ны хооронд Б аймагт томилолтоор ажилласны зардал болох 174.000 төгрөгийг өөрийн хувийн дансаар шилжүүлэн авч хохирогч тус бүрд 87.000 төгрөгийн хохирол, иргэн Б-с байгууллагын албан хэрэгцээнд зориулан худалдан авсан 2 ширхэг зөөврийн компьютерын нэг болох 1.100.000 төгрөгийн үнэлгээ бүхий 1 ширхэг зөөврийн компьютерыг “Говь-Алтай аймгийн **** хэлтэс”-д хүлээлгэн өгөлгүй завшиж 1.100.000 хохирол, “Цэгц богд Аудит” ХХК-ний дансаар дамжуулан байгууллагын төсвөөс 222.200 төгрөгийг гарган авч хувьдаа завшсан, Говь-Алтай аймгийн ***** хэлтсийн албан үйл ажиллагаанд ашиглагдах УАЗ Фургон автомашиныг 2019 оны 01 дүгээр сараас эхлэн 2019 оны 03 дугаар сар хүртэл хугацаанд өөрийн болон бусдын хувийн хэрэгцээнд ашигласан үйлдлүүд нь нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө, бусдад давуу байдал бий болгосон шинжээрээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйл 1 дэх хэсэгт заасан “эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул уг гэмт хэргийг үргэлжилсэн үйлдлээр үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд “урвуулан ашиглах” хэмээх ойлголтыг албан үүрэг, албан тушаал, албан тушаалын байдлын эрх мэдлээ албаны эрх ашгийн эсрэг, эсхүл хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод ашиглаж хийх ёстой үйлдлийг хийхгүй байх, хийх ёсгүй үйлдэл хийх, эрх мэдлээ хэтрүүлэхийг ойлгоно гэж хуульчлан тайлбарлажээ. Энэ нь шүүгдэгчийн тухайд байгууллагын ажлын байранд засвар хийхдээ тогтоосон хууль журмын дагуу бараа материалаа худалдан авах, нягтлан бодох бүртгэлийн тухай хууль тогтоомжид заасны дагуу анхан шатны бичиг баримтаа бүрдүүлсний үндсэн дээр зарлага гаргах, төсвийн хөрөнгийг ангилал зөрчихгүйгээр зарцуулах, албан хэрэгцээний техник хэрэгслийг зөвхөн албан хэрэгцээнд нь ашиглах, байгууллагын хэрэгцээнд худалдан авсан техник хэрэгслийг хүлээлгэх өгөх чиг үүргийн  хэрэгжүүлэн ажиллах ёстой байснаар тайлбарлагдана. Гэтэл энэ үүргээ санаатайгаар хувийн ашиг сонирхлын үүднээс зохих ёсоор хэрэгжүүлээгүй хууль зөрчсөн шүүгдэгчийн үйлдэл нь энэ гэмт хэргийн үндсэн шинжийг хангана гэж шүүх дүгнэсэн болно. Түүнчлэн эрүүгийн хуулийн тусгай ангийн тодорхой зүйл, хэсэг, заалтын диспозицэд гэм хор бодитой учирснаар бус тухайн хууль бус үйлдлийг хийснээр төгссөнд тооцогддог бүх гэмт хэргийг эрүүгийн эрх зүйн онол, хууль хэрэглээний жишигт хэлбэрийн бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг гэж үздэг. Шүүгдэгч Г.А-ын үйлдсэн “эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэрэг нь заавал хохирол учирсан байхыг шаарддаггүй хэлбэрийн бүрэлдэхүүнтэй гэмт хэргийн төрөлд хамаарч байх тул учруулсан хохирлын хэмжээ хэргийн зүйлчлэлд нөлөөлөхгүй болохыг тайлбарлах зүйтэй байна.

 

1.3 Хохирлоос хасаж тооцуулах тухай шүүгдэгч Г.А-ын хүсэлтийн талаарх шүүхийн дүгнэлт:

 

Говь-Алтай аймгийн **** хэлтэст тайлбар хүргүүлэх тухай “ Э овогтой Ш миний бие 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдөр тухайн хэлтсийн дарга Г-ын А-с Монголын залуучуудын холбооны “Тэргүүний залуу” медаль шагналын үнэ болох 180.000 төгрөгийг ***** тоот дансаар шилжүүлж авсан нь үнэн болно гэсэн тайлбар, хаан банкны дансны хуулга, “ Хүнс хөнгөн аж ахуй, хөнгөн үйлдвэрлэлийн яамны нарийн бичгийн даргын “Үндэсний болон орон нутгийн онцлогтой хоол, ундааг хөгжүүлэх нь” арга хэмжээний удирдамж, 2018 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн “Бэлэг дурсгалын үнэ” 385.000 төгрөг гэсэн зарлагын баримт, 2019 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 04/265 дугаартай албан бичиг болон тооцооны хуудас, 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 401 дугаартай Говь-Алтай аймгийн ******* багийн Засаг даргын тодорхойлолт, , 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 402 дугаартай Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын **** багийн Засаг даргын тодорхойлолт, “2018 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн “Монсуль” ХХК-ийн 20.000 төгрөгийн шатахууны баримт, 2019 оны 02 дугаар сарын 04-ны өдрийн 1283 дугаартай “Эгэл”ХХК-ийн нэхэмжлэх, 2018 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн “ Монсуль” ХХК-ийн 500.000 төгрөгийн шатахууны баримт, “НИК” ХХК-ийн 80.000 төгрөгийн шатахууны зарлагын падаан, “Ж.Үйтүмэн” гэсэн 2018 оны 09 дүгээр сарын 29-ны өдрийн 90.000 төгрөгийн зарлагын баримт, “Цамбагарав” гэсэн 2018 оны 05 дугаар сарын 14-ны өдөр гэсэн 175.000 төгрөгийн рестораны тооцооны хуудас, “Эргэн дурсахуйн” 660.000 төгрөгийн нэхэмжлэх,  2018 оны 07 дугаар сарын 04-ны өдрийн  бараа материалын зарлагын падан №121 гэсэн баримт, “Эргэн дурсахуйн” 660.000 төгрөгийн нэхэмжлэх, 2018 оны 09 дүгээр сарын 01-ны өдрийн “ Монсуль” ХХК-ийн 45.000 төгрөгийн шатахууны баримт, 2018 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн Алтай фотогийн зарлагын баримт, 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 0518 дугаартай “ Мах махан бүтээгдэхүүний ариун цэврийн гэрчилгээ №00041815 гэсэн дугаартай баримт, “2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн “Ханлигтайшир ХХК МNTV гэсэн нэхэмжлэх, 2018 оны 07 дугаар сарын 04-ны өдрийн 30, 32 дугаартай бэлэн мөнгөний орлогын баримт, 2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн “Жанст Чандмань ХХК-ийн нэхэмжлэх, 2018 оны 05 дугаар сарын 11-ны өдрийн “Буянт” дэлгүүрийн 31.000 төгрөгийн зарлагын баримт, 2018 оны 12 дугаар сарын 19-ны өдрийн “Ентүм” дэлгүүрийн 93.500 төгрөгийн зарлагын баримт, Б аймаг “Гал хонгор” ХХК нэгдэлчин буудлын байрны хөлсний тодорхойлолт 120.000 төгрөг, 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн “Нэмэх” гэсэн 180.000 төгрөгийн зарлагын баримт, 2018 оны 12 дугаар сарын Тунгалаг рашаан ХХК-ын 234.000 төгрөгийн зарлагын баримт, манай хэлтсийн ногоон байгууламж 2018.08 дугаар сарын 14-ны өдөр гэсэн гэрэл зураг, “Цамбагарав” зочид буудал гэсэн баримт, Б аймаг “Гал хонгор” ХХК нэгдэлчин буудлын байрны хөлсний тодорхойлолт 60.000 төгрөг гэсэн баримт, **** 95 жилийн ойн урилга, “Монгол тод” гэсэн тэмдэг дарагдсан бие засах байрны үнэ авсан талаарх тодорхойлолт, 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн Ж.Ч-ийн гараар бичиж өгсөн ажлын хөлсөнд 800.000 төгрөг авсан гэсэн тодорхойлолт,  2018 оны 07 дугаар сарын 25-ны өдөр, 2018 оны 07 дугаар сарын 26-ны өдөр гэсэн он сар өдөртэй “НИК” ХХК-ийн 22.300 төгрөг, 174.200 төгрөгийн шатахууны баримтын гэрэл зураг, гараар бичиж хөтөлсөн тооцооны канондсон хуулбар зэрэг баримтуудыг шүүх энэ хэрэгт хамааралгүй нөхцөл байдлыг тогтоосон, ач холбогдолгүй, нотлох баримтын шаардлага хангахгүй байх тул нийт дүнгээр нь хохирлоос хасаж тооцуулах тухай агуулгатай шүүгдэгчийн хүсэлтийн хангах үндэслэлгүй гэж үзлээ.

 

2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх

 

Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, хүлээлгэх эрүүгийн хариуцлага, албадлагын арга хэмжээ авах үндэслэлийг тогтоох зорилгоор Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 44 дугаартай шийтгэх тогтоол,  эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, шүүгдэгчийн шүүх хуралдаанд өгсөн гэм буруугаа хүлээж, хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн мэдүүлэг, шүүгдэгч Г.А-ын эрүүгийн хариуцлага хүлээлгэх шүүх хуралдаанд гаргаж өгсөн ХААН банкны ***** тоот дансны хуулга зэрэг баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлав.

Үүний үндсэн дээр хэдийгээр шүүгдэгчийг сум дундын 5 дугаар шүүхийн 2015 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 44 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 230 дугаар зүйлийн 230.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцон 2 жилийн хорих ял шийтгүүлж, уг ялыг 1 жил 1 сараар тэнсэж хянан харгалзаж байсан боловч 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлийн 78.1-д заасан ялтай байдлын хугацаа дууссан, түүнчлэн 2015 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн “Өршөөл үзүүлэх” тухай хуулийн 6 дугаар зүйлийн  6.1.1 дэх хэсэг “Эрүүгийн хуулийн 78 дугаар зүйлд заасан ялгүй болох хугацаанаас үлдсэн хугацааг” мөн зүйлийн 6.1.2 “хорих ялыг нь тэнссэн хүний хянан харгалзах хугацаанаас үлдсэн хугацааг” хэрэгсэхгүй болгоно гэсэн зохицуулалтад шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг тэнсэж, хянан харгалзсан хугацаа хамаарч байх тул анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцон эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ харгалзан үзлээ.

Шүүгдэгч Г.А-ын хувийн байдал болон хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдал учруулсан хохирол хор уршгийн шинж зэргийг харгалзан үзээд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэг “энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд эрх хасах ялыг заавал оногдуулна” гэж мөн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг “хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно” гэж заасныг тус тус баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг шүүгдэгч Г.А-д оногдуулахгүйгээр 3 жилийн хугацаагаар тэнсэж, нийтийн албанд томилогдох эрхийг нь 3 жилийн хугацаагаар хасаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 9 дэх хэсэг, 7.2 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2.1, 2.5-д заасныг тус тус баримтлан тэнссэн хугацаанд оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх, 3 сарын хугацаанд гэмт хэргийн улмаас учирсан хор уршгийг арилгах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг авах нь үндэслэлтэй гэж шүүх үзлээ.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол болох урсгал засварын зардлаас хууль бусаар зарцуулсан, “Цэгц богд Аудит” ХХК-ны дансаар дамжуулан авсан, зөөврийн компьютерын үнэ нийт 11.948.600 төгрөгийг шүүгдэгч Г.А-с гарган “Говь-Алтай аймаг дахь **** хэлтэст”-д олгохоор, мөн 87.000 төгрөгийг гаргуулан хохирогч Ч.Ө, 87.000 төгрөгийг гаргуулж хохирогч Ц.Н нарт тус тус олгохоор, УАЗ-фургон авто машины эвдрэл гэмтлийн хохирлыг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний шүүхээр нэхэмжлэх Говь-Алтай аймаг дахь **** хэлтсийн эрхийг нээлттэй үлдээж, шүүгдэгч цагдан хоригдоогүй, хөрөнгө битүүмжлээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шүүх хуралдаанд шүүгдэгчийн гаргаж өгсөн баримтуудыг хэрэгт хавсаргаж зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч У овогт Г-ын А-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэм хэргийг үргэлжилсэн үйлдлээр үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг шүүгдэгч Г.А-д оногдуулахгүйгээр 3 жилийн хугацаагаар тэнсэж, нийтийн албанд томилогдох эрхийг нь 3 жилийн хугацаагаар хассугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 9 дэх хэсэг, 7.2 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2.1, 2.5-д заасныг тус тус баримтлан тэнссэн хугацаанд оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх, 3 сарын хугацаанд гэмт хэргийн улмаас учирсан хор уршгийг арилгах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг шүүгдэгч Г.А-д авсугай.

4. Шүүхээс хүлээлгэсэн үүргийн биелүүлээгүй дахин санаатай гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд тэнссэн шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулж болохыг шүүгдэгч Г.А-д сануулсугай.

5.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Энэ хэрэгт шүүгдэгч цагдан хоригдоогүй, хөрөнгө битүүмжлээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шүүх хуралдаанд шүүгдэгчийн гаргаж өгсөн баримтуудыг хэрэгт хавсаргасугай.

7. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол болох 11.948.600 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулан “Говь-Алтай аймаг дахь **** хэлтэст”-д 87.000 төгрөгийг хохирогч Ч.Өт, 87.000 төгрөгийг хохирогч Ц.Н нарт тус тус олгож, УАЗ-фургон авто машины эвдрэл гэмтлийн хохирлыг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний шүүхээр нэхэмжлэх Говь-Алтай аймаг дахь **** хэлтсийн эрхийг нээлттэй үлдээсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлд зааснаар шийтгэх тогтоолыг  шүүгдэгч, хохирогч,тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг болохыг тайлбарласугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Г.МӨНХТУЛГА