Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 03 сарын 20 өдөр

Дугаар 103/ШШ2017/00113

 

 

 

 

 

20******* оны 03 сарын 20 өдөр

Дугаар 103/ШШ20*******/003

Улаанбаатар хот

 

 

Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

******* Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Туяа би,

Нэхэмжлэгч: ******* дүүргийн ******* дугаар хороо, Залуус хэсэгт байрлах,******* ******* ******* ******* ХЗХ-ны нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ******* дүүргийн ******* дугаар хороо, ******* ******* ******* дугаар гудамжны тоотод оршин суух, Боржигон овогт холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт *******87.298,******* төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 20******* оны 02 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч хянаад:

ТОДОРХОЙЛОХ нь :

 

Нэхэмжлэгч******* ******* ******* ******* ХЗХ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: А.Нарандэлгэр нь манай Хадгаламж зээлийн хоршооноос барьцаат зээлийн гэрээ хийж, цахилгаан бараа барьцаалан сарын 1,2 хувийн хүүтэй, 4 сарын хугацаатай 1.000.000 төгрөг зээлсэн. Үлдэгдэл *******30.*******12,4******* төгрөг, хүү 47.321,71 төгрөг, алданги 9.464,34 төгрөг, нийт *******87.298,******* төгрөгийг иргэн А. гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч А.Нарандэлгэр шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие******* ******* ******* ******* ХЗХ-ноос 2016.04.14-ний өдөр 1.000.000 төгрөг зээлсэн нь үнэн. Үлдэх *******87.298,******* төгрөгийг 3 хувааж, 20******* оны 06 дугаар сарын 2*******-ны өдөр төлж барагдуулах болно гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ю. шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Миний бие хариуцагч А. *******38.298 төгрөгийг 3 сарын хугацаатай 20******* оны 4 дүгээр сарын 2*******-ны өдрөөс, 20******* оны 06 дугаар сарын 2*******-ны өдрийг хүртэл хугацаанд төлж барагдуулах болсныг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь :

 

Нэхэмжлэгч******* ******* ******* ******* ХЗХ нь хариуцагч А. зээлийн гэрээний үүргийн биелэлт *******87.298,******* төгрөг гаргуулахыг шаарджээ.

Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид төлбөр төлөх хугацааны талаар эвлэрэн хэлэлцэж гэрээ байгуулж шүүхэд ирүүлсэн нь Иргэний хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.*******-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2-т заасныг тус тус удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.******* ******* ******* ******* ХЗХ-ны нэхэмжлэлтэй, хариуцагч А.Нарандэлгэрт холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт *******87.298,******* төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нь зээлийн төлбөр *******87.298,******* төгрөгийг 3 хувааж, 20******* оны 6 дугаар сарын 2*******-ны өдөр багтааж төлөхөөр эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.******* дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 18.269 төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож 9134,******* төгрөгийг улсын төсвөөс буцаан, хариуцагч А. 9134,******* төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Таван ******* ******* ******* ХЗХ-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7******* дугаар зүйлийн 7*******.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ П.ТУЯА