Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 01 сарын 14 өдөр

Дугаар 2021/ШЦТ/04

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Мөнхтуяа би даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Уугандарь,

Улсын яллагчаар хяналтын прокурор Б.Оюунцэцэг,

Хохирогч Б.-н өмгөөлөгч М.Энхзаяа

Шүүгдэгч Г.Х-ын өмгөөлөгч Х.Энхбат

Шүүгдэгч Д.О-ийн өмгөөлөгч Ж.Дорждэрэм

Хохирогч Л.О

Хохирогч Б.Ц

Иргэний нэхэмжлэгч Ж.Г

Шүүгдэгч Г.Х

Шүүгдэгч Д.О нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэйгээр хийсэн шүүх хуралдаанаар Говь-Алтай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Х т овогт Г-ын Х, Ж овогт Д-ийн О нарт холбогдох 2016000000115 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

 

Холбогдсон хэргийн талаар:  Г.Х нь хохирогч Л.О-ыг “саяхан нэг машин худалдаж авсан чинь жаахан сэвтэй машин худалдаж авсан байна гэж лам хэлсэн тиймээс яг одоо таны машиныг авмаар байна. манай эхнэр Д.О 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдөр зээл авах юм тэгээд шууд мөнгийг нь өгчих юм чинь 12.000.000 төгрөгөнд нь машиныг авъя” гэж хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж 2020 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Говь- Аптай аймгийн Есөнбулаг сумын Жинст багийн Жаргалан апартмент байрны гадаа 12.000.000 төгрөгиин үнэтэи цагаан өнгөтэи, 35-31 УНБ улсын дугаартай, Тоёота приус 30 маркийн тээврийн хэрэгслийг шилжүүлэн авч залилсан гэх,

Г.Х, Д.О нар нь бүлэглэн хохирогч Б.Ц-г “эхнэр бид хоёр зээл хөөцөлдөж байгаа 14-ний өдөр буюу 3 дахь өдөр зээл гарчихна, тэр өдрөө мөнгийг бөөнд нь өгье” гэж хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж 2020 оны 10 дугаар сарын 11-ний өдөр Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Жинст багийн Жаргалан апартмент байрны гадаа 11.000.000 төгрөгийн үнэтэй хар өнгөтэй, 13-81 ГАА улсын дугаартай Тоёота приус 20 маркийн тээврийн хэрэгслийг шилжүүлэн авч залилсан гэх,

Г.Х, Д.О нар нь бүлэглэн хохирогч С.Б-ыг “бэлэн мөнгөөр өнөөдөр авъя гээд машиныг нэр дээрээ шилжүүлмэгцээ 9.300.000 төгрөгийг 10 дугаар сарын 23-ны өдөр өгье” гэж хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын нутаг дэвсгэр Авто тээврийн төвийн гаднаас 9.500.000 төгрөгийн үнэтэй цагаан өнгөтэй, 45-45 ГАА улсын дугаартай, Тоёота приус 20 маркийн тээврийн хэрэгслийг шилжүүлэн авч залилсан шилжүүлэн авч залилсан гэх гэмт хэргүүдэд тус тус холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

 

  1. Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох:

 

Шүүгдэгч Г.Х шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхийг зөвшөөрч байна гээд мэдүүлэхдээ.  Шүүгдэгч Г.Х 2020 оны 10 дугаар сарын 10-ны өдөр хувь лизингээр машин авна гэсэн зарын доор “байна” гэж бичсэн фэйсбүүк хаяг руу бичсэн.  Тэгээд Б.Ц эгчийн фэйсбүүк хаягийг утасны дугаартай нь аваад та машинаа зээлээр өгөх үү, уулзъя, манай байрны гадаа хүрээд ир гэхэд Б.Ц  эгч, бас нэг үл таних эмэгтэйтэй орж ирээд машиныхаа он сар өдөр, худалдаж авсан он сар өдрийг хэлсэн. Тэгээд та надад зээлээр өгөх үү, 14-нд зээл бүтнэ гэж хэлсэн. Тухайн өдөр хагас сайн өдөр байсан. Тэгээд эгч нь жоохон эргэлзээд байна гэсэн. Үүний дараа гэртээ орж ирээд байж байхад фэйсбүүк дээр приус-30 зарна гэсэн зар байсан. Зар тавьсан хаягийн дугаар руу нь залгаад энэ машинаа зээлээр өгөх үү гэхэд эргээд холбогдъё эзэн нь би биш байна гэсэн. Удалгүй миний 99717796 дугаар руу О эгчийн дугаараас залгаад би энэ машины жинхэнэ эзэн нь байна гэхээр нь би ийм зээл хөөцөлдөж байгаа. Та надад зээлээр өгөх үү, би унаагүй байна. Манай байрны гадаа хүрээд ирээч гээд орой 18 цагийн үед ирсэн. Би өмнө нь машин аваад зарсан юм. Машин жоохон сэвтэй байна гэж лам хэлсэн юм. Та надад машинаа зээлээр өгөх үү. Би 2 хоногийн дараа мөнгийг нь өгье ийм зээл хөөцөлдөж байгаа гэж хэлээд машиныг нь авсан. Тухайн үедээ О эгч хүний машин авч байж хоосон авч байгаа юм уу гэхээр нь өөртөө байсан 80.000 төгрөгийг дансаар нь шилжүүлсэн. Үүний дараагаар гэртээ орж ирээд өмнө нь машин зарж байсан Г руу чат бичээд ийм машин байна. 11 саяд авах уу гэхэд он нь тэгээд байна. Би 10.500.000-д авъя гэхээр нь би 500.000 төгрөгийн урьдчилгаа аваад Ховд руу явах гэж байсан Б гээд таньдаг залуугаар өгөөд явуулсан. Тэгээд маргааш нь хүлээж аваад 2018 оны машин гэсэн чинь 2017 оны машин байна. Чи жоохон доош нь ярь гэхээр нь би доошлуулж чадахгүй, үнэхээр мөнгөний хэрэг гараад байгаа юм гэхэд нэрийг нь шилжүүлсний дараа үлдэгдэл мөнгийг нь шилжүүлье гэж хэлээд над руу машины үнэ болох 9.400.000 төгрөг хийсэн. Тэгж байхдаа энэ машин банк бустай төлбөр нь төлөгдөөгүй байгаа. Эзэн нь яваагүй манай аймагт байдаг. Явахаараа нэрийг нь шилжүүлж өгнө гэж хэлсэн байгаа. Миний энэ үйлдэл буруу эд хөрөнгөөр нь хохироосондоо харамсаж байна. Ховд аймаг руу приус-30 машиныг явуулсны маргааш нь Б.Ц эгч над руу залгаад би шийдээ гаргасан одоо хоёулаа уулзъя гээд манай байрны гадаа уулзаад би бас зээл авах гэж байгаа гэж худлаа хэлсэн. Тэгэхэд эхнэр чинь ямар хүн байдаг юм дууд, эхнэрийг чинь харъя гэсэн. Урд өдөр нь О-ын машиныг авахад манай эхнэр байхгүй байсан. Хадам ээжийнд очиж 2 хүүхэдтэйгээ хоноод маргааш нь юм авах гээд ирсэн байхаар нь би дуудаж гаргаж ирсэн. Б.Цэгч Д.О-ээс чи хаана ажилладаг вэ гэхэд 1 дүгээр сургуульд багшилдаг гэсэн. Танай нөхөр та хоёр зээл хөөцөлдөж байгаа юм уу гэхэд би ипотекийн зээл хөөцөлдөж байгаа гэсэн. Тэгээд буугаад яваад өгсөн. Б.Ц эгчийг гэр рүү нь хүргэж өгөх гээд явж байхад машиных нь шатахуун дууссан гээд шатахуун авах замдаа Б.Ц эгч бид 2 зээлийн талаар ярилцаад эгч нь хуримтай шүү өгнө гэсэн өдрөө өгчихөөрэй. Чамд итгээд өглөө шүү гэж хэлээд надад машинаа өгсөн. Энэ хүний итгэлийг алдаж цаг хугацаа, хөрөнгө мөнгөөр хохироосондоо гэмшиж байна. Тухайн үедээ энэ зүйлийг залилан болно гэж мэдээгүй явж байгаад цагдаагийн байгууллага дээр ирээд буруу зүйл хийж байгаагаа ухаарсан. О эгчийн мөнгийг өгсөн байсан. Б.Ц эгчид хурим найртай гээд мөнгө шаардлагатай байсан. Тухайн үедээ надад мөнгө байхгүй болохоор буцаагаад заръя гэж бодоод машин авна гэсэн зар дээр байсан дугаар руу залгахад Ж.Г ах байсан. Тэгээд Ж.Г ахтай яриад энэ машиныг зарах гэсэн юм 10 саяас эхэлж байгаа гээд манай байрны гадаа ирээд унаж үзээд хийх юм ихтэй юм байна. 8 саяд авбал болох юм байна гэсэн. Тэгээд Б.Ц гэдэн хүний нэр дээр байгаа. Хуриманд явсан ирэхээр нь нэр дээр чинь шилжүүлж өгье гэж хэлсэн. Тэгээд Ж.Г би банкнаас зээл аваад чиний данс руу чинь мөнгийг нь хийе гэсэн. Би банк орж зээлээ асууя гэхээр нь банкны гадаа буулгачхаад гэртээ ирээд байж байхад миний зээл бүтсэн би чамд 7 сая төгрөг өгье нэрээ шилжүүлэхдээ үлдэгдлээ авчих гэж хэлсэн. Дараа нь Ж.Г-оос мөнгө хэрэг болоод байна гээд 150.000 төгрөг авсан. Миний авсан мөнгө 7450000 төгрөг болж байгаа. А, Б нарын машин дээр намайг энэ хоёрын машин авсан талаар мэдэж байгаа байх гэж бодоод эхнэрийгээ чи надад ганц удаа туслаач би энэ хүмүүсийн мөнгийг өгч чадахгүй яваад байна. Шүүх цагдаа болохын бол хэцүү чи ганц удаа тусалчих гэж хэлээд А-ын машиныг эхлээд ломбардад тавиад дараа нь мөнгийг нь өгчихнө гэж хэлээд Д.О-ийг хичээлээ орж байхад нь А руу явуулсан.  А-аас очоод машиныг нь аваад эргээд ирэхээр нь би өөрөө унаад ломбардад тавих гэхэд чиний эзэмшлийнх биш байна. Эзэмшигчээ аваад ир гэхээр нь О-ийг 4 цагийн үед сургууль дээр нь очоод 6 цаг болж байхад нотариат ороод машиныг тавиулаад 4 сая төгрөгийг нь авч хэрэглэсэн. Үүний дараа О эгчтэй уулзаад надад ийм машин байгаа. Энийг авах уу гэж үзүүлсэн. Тэгээд О эгч яръя гэсэн. Тэгээд гэртээ ирээд бодож үзээд би  мөнгө төгрөгөө өгөөгүй байхад бас болохгүй байх гэж бодоод би танд машинаа зарж чадахгүй нь, зүгээр танд мөнгө олоод өгье гэж хэлсэн. Б.Ц эгч хотоос ирээд машинаа юм уу, мөнгөө авмаар байна гэхээр нь машиныг чинь буцааж өгье гэж хэлээд Ж.Г руу залгасан. Он сар өдрийг нь сайн санахгүй байна. Би юм нэмж хийсэн, банкны хүүг тооцоод 9 сая төгрөг өгвөл манайхаас ирээд машинаа ав гэхээр нь тухайн үедээ надад мөнгө байхгүй байсан учир утсаа тастаад маргааш нь Ж.Гд очиж би байрнаасаа гарна мөнгийг чинь өгнө. Та нар түр шүүх цагдаа болохгүй хүлээж байгаач гэж хэлсэн. О болон Б.Цийн машины хэрэгт манай эхнэр хамаагүй. Приус-30 маркийн машин авсныг ч мэдээгүй. Б.Ц, Ж.Г, О нарт өдий хүртэл худал хэлж, цаг хугацаагаар хохироосондоо гэмшиж байна. Мөн А, Б нарын машиныг авхуулаад эхнэрээ ийм байдалд оруулсандаа гэмшиж байна гэв.

Шүүгдэгч Д.О шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхийг зөвшөөрч байна гээд мэдүүлэхдээ. Би 10 дугаар сарын сарын 20-ны өдөр манай найз А гэдэг хүнтэй шүүх цагдаа гээд байна. Чи аваад өгөхийн бол би зараад өрөө дарах гэсэн юм. Хэрэв намайг шүүх цагдаа гээд явахын бол миний хоёр хүүхэд хэцүүднэ гээд шалаад байхаар нь би Атай уулзъя гэж хэлээд Аыг ярихад 9.500.000 төгрөг гэхээр нь 9.200.000 төгрөгт өгчих би 2 хуваагаад өгье. Би байрны ипотекийн зээл хөөцөлдөж байгаа гэж хэлсэн. Чи өөрийнхөө нэр дээр шилжүүлээд авчих гэсэн. Би шилжүүлж аваад Г.Хт авч ирж өгөөд ажил руугаа орсон. Тэгээд Г.Х ломбарданд тавих гэхэд нэр дээр нь шилжээгүй болохоор болохгүй байна гээд над руу яриад би зөвшөөрөөд ломбарданд тавилцсан. Манай ээж 84 настай хүн байдаг. Тэгээд хагас сайн, бүтэн сайнд очиж хардаг. Тэгээд 5 дахь өдрийн орой очоод байж байхад Г.Х нэг хүнтэй ирсэн. Нөгөө машинаа зарчихмаар байна. Тэгэхгүй бол миний мөнгө төгрөг болохгүй байна гэсэн. Чи очоод заралцаад өгөөч гээд намайг машинд суулгаад аваад явсан. Тэгээд ломбарданд ирээд нөгөө хүн нь хараад олон хүний гар дамжсан машин байна. Авахгүй гэж хэлсэн. Тэгээд Г.Х намайг ээжийнд авч ирж өгсөн. Тэгээд  орой 12 цаг өнгөрч байхад над руу залгаад ломбардны хүн энэ машиныг авъя гэж байна надад тус болооч гэсэн.  Тэгэхээр нь Аын мөнгө төгрөгийг өгсөн юм уу? гэхэд өгч байгаа гэсэн. Маргааш нь очоод би итгэмжлэл хийж өгсөн байгаа. Би А, Б нарын зарсан мөнгөнөөс нэг ч төгрөг аваагүй. Миний данснаас автоматаар 597.000 төгрөг татдаг. Тэрийг шууд татсан байгаа. Бусад мөнгийг нь Г.Х руу шилжүүлсэн. Би 1 дүгээр сургуулийн багш байна гэж хэлэхэд надад итгээд өгсөн. Хохирогч нарынхаа итгэлийг алдсандаа үнэхээр их харамсаж байна. Б.Ц гэдэг хүн эхнэрийгээ гаргаад ир гээд байрны үүдэн дээр дуудсан юм шиг байсан. Би хойноос ирсэн байсан. Надаар яах гэж байгаа юм болоо гэхэд чамайг харъя гэж байна гэсэн. Тэгээд гарахад машиных нь хойд талд ороод суухад хаана ажилладаг юм гэхээр нь 1 дүгээр сургуульд ажилладаг гэсэн. Ипотекийн зээл хөөцөлдөж байгаа чинь үнэн юм уу? гэхээр нь үнэн гэж хэлсэн. Ингэж өгнө гэж хэлээгүй. Б.Ц гэдэг хүн сургууль дээр ирж надтай уулзсан. Хаана байгаа юм гэхээр нь хөдөө явсан гэж хэлээд утасны дугаарыг нь өгсөн. Энэ бүх хохирогч нарын итгэлийг алдсандаа харамсаж байна. Уучлалт гуймаар байна гэв.

Нэг. Шүүгдэгч Г.Х нь хохирогч Л.Оыг “саяхан нэг машин худалдаж авсан чинь жаахан сэвтэй машин худалдаж авсан байна гэж лам хэлсэн тиймээс яг одоо таны машиныг авмаар байна. манай эхнэр Д.О 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдөр зээл авах юм тэгээд шууд мөнгийг нь өгчих юм чинь 12.000.000 төгрөгөнд нь машиныг авъя” гэж хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж 2020 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Говь- Алтай аймгийн Есөнбулаг сумын Жинст багийн Жаргалан апартмент байрны гадаа 12.000.000 төгрөгийн үнэтэй цагаан өнгөтэй, 35-31 УНБ улсын дугаартай, Тоёота приус 30 маркийн тээврийн хэрэгслийг шилжүүлэн авч залилсан гэх гэмт хэрэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Хохирогч Л.Оын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 2020 оны 10 дугаар сарын 10-ны өдөр дүүгийн фэйсбүүк хаягаар приус-30 машин зарна гэж зар тавьсан. Г.Хийн 99717796 дугаараас залгаад манай дүүтэй холбоо барихаар нь би машины эзэн биш байна гэж манай дүү хэлсэн байсан. Тэгээд манай дүү над руу залгаад  машиныг чинь хүн авъя гэж байна. Би 12 сая төгрөгөөс яриад өгнө гэж хэлсэн байгаа гэсэн. Тэгээд би өөрөө залгасан. ТЭгээд би машины эзэн байна. 12 с ая төгрөгөөс яриад өгнө гэхэд манайх өөрөө ламтай юм. Тэгээд би машин авсан чинь сэвтэй машин авсан байна. Манай орлогын үүд хаагдана гээд байна. Өнөөдөр машин авахын бол орлогын үүд чинь нээгдэнэ гэж хэлсэн. Тэгээд таны машиныг өнөөдөр 12 саяд авъя гээд бид хоёр тохиролцоод авахаар болоод би машинаа угаалгын газар очиж угаалгаад гэрийнх нь гадаа авч ирж өгсөн. Эхнэрийнхээ зээлийг бүтэхээр өгнө гэж хэлээд цаасан дээр бичиг үйлдэж өгсөн. Хагас сайн өдөр нотариат ажиллахгүй байсан учир нотариатаар батлуулж чадаагүй. Хүний машиныг зүгээр авах гэж байгаа юм уу гэж хэлээд 2020 оны 10 дугаар сарын 10-ны орой 80.000 төгрөг шилжүүлээд, 10 дугаар сарын 11-нд 2 сая, 10 дугаар сарын 12-нд 2 сая төгрөг, 10 дугаар сарын 13-нд 3 сая төгрөг хийсэн. Тэрнээс хойш яасан бэ гэхээр худал үнэн юм яриад хойшлуулаад байсан. Тэр үед би амралтаа аваад Улаанбаатар хот явсан. Би хотод очоод банк бусаа зээлийг нь төлсөн байсан учир ахынхаа нэр дээр шилжүүлсэн. Сүүлдээ эгч таны машиныг Ховд руу зарсан гэсэн. Тэгээд миний мөнгө төгрөгийг яасан гэхээр өгнө гэж хэлдэг. Тэгээд Ховдын хүн надад итгэхгүй байна. Та яриад бичиг баримт нь байгаа гээд хэлээдэх гэхээр нь би Ховдын хүнтэй яриад Г.Х мөнгөө өгөхийн бол би шилжүүлж өгч болно гэсэн. Тэгээд хотод очоод над руу мөнгө хийгээгүй. Буцаж ирэхдээ ахаараа худалдах итгэмжлэл хийлгэж ирсэн. Ховдын залуу яриал байдаг. Заримдаа Г.Хийг утсаа авахгүй байна гэдэг. Дахиж миний мөнгийг нэмж өгөөгүй гэв.

Хохирогч, иргэний нэхэмжлэгч Л.Оын мөрдөн байцаалтад өгсөн“...Миний тус машины тээврийн хэрэгслийн гэрчилгээ нь банк бусын нэр дээр шилжсэн байсан. Банк бусаас авсан 2.500.000 төгрөгөө 2020 оны 10 дугаар сарын 10-ны өдөр барагдуулж дууссан. Би Улаанбаатар хотод очиж амжаагүй тул өөрийнхөө машиныг нэр дээрээ шилжүүлж амжаагүй байсан. 2020 оны 10 дугаар сарын 10-ны өдөр надад бэлэн мөнгөний хэрэг гараад тус машинаа худалдахаар болж Говь-Алтай аймгийн зарын нэгдсэн групп”-д машинаа зарахаар зар байршуулсан. Гэтэл Х гэх залуу миний дугаар руу залгаад “машинаа хэд гэж байгаа вэ” гэхээр нь би “миний машин банк бус дээр тээврийн хэрэгслийн гэрчилгээ нь байгаа, гэхдээ би мөнгийг нь төлж дуусгасан, яг худалдаж авсан хүний нэр дээр шилжүүлэн өгч болно. Би машинаа 12.000.000 төгрөг гэж байгаа” гэж хэлтэл Х “би таныг машиныг худалдаж авъя. Би саяхан нэг машин худалдаж авсан чинь жаахан сэвтэй машин худалдаж авсан байна гэж лам хэлсэн. Тиймээс яг одоо таны машиныг авмаар байна. Манай эхнэр Д.О 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдөр зээл авах юм тэгээд шууд мөнгийг нь өгчих юм чинь 12.000.000 төгрөгөнд нь машиныг авъя. Би машингүй байгаа тул та машинаа манай гэрт хүргээд ир” гэж хэлсэн. Би “Жаргалант” аппартментэд өөрийн машинаа Хт хүргэж өгсөн. Х миний машиныг авахдаа өөрийнхөө гараар “2020 оны 10 дугаар сарын 12-ны өдөр миний машины мөнгийг өгнө” гэж баталгаа бичиж өгсөн. Би “чи хүний бүхэл бүтэн машин авч сохор зоос ч өгөлгүй ингээд авчих юм уу” гэж хэлтэл Х нь 2020 оны 10 дугаар сарын 10-ны өдөр миний Хаан банкны 5315240407 дансанд 80.000 төгрөг, 10 дугаар сарын 11-ний өдөр 2.000.000 төгрөг, 10 дугаар сарын 12-ны өдөр 2.000.000 төгрөг, 10 дугаар сарын 13 нд 3.000.000 төгрөгийг нийт 7.080.000 төгрөгийг хийсэн. Гэтэл Х нь миний машиныг авсан өдрөө буюу 2020 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Ховд аймагт оршин суудаг машины ченж Бийн Г гэх хүнд 10.000.000 төгрөгөөр зарж мөнгийг нь дансаараа авсан байсан. Би тээврийн хэрэгслийн гэрчилгээг хүргэн ах Дийн Дын нэр дээр шилжүүлж авсан. Учир нь Дын нэр дээр банк бусаас зээл авсан тул шууд машин автоматаар Дын нэр дээр шилжсэн юм. Үлдэгдэл 5.000.000 төгрөгийг өгөөгүй, “мөнгөө авья" гэхээр худлаа хэлээд яваад байна. Би Отэй уулзаагүй. ...2020 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 17 цагийн үед Г.Хт Жаргалан апартмент гэх байрны гадаа 35-31 УНБ улсын дугаартай машинаа өгсөн...” гэх мэдүүлэг/1 дүгээр хх-ийн 125-127, 145-146-рт/

        

         Гэрч Б.Гийн мөрдөн байцаалтад өгсөн “...Би хуучин машины ченж хийгээд 5 жил болж байгаа. 2020 оны 10 дугаар сарын 10-ны өдөр би Говь-Алтай аймгийн зарын группэд “Приус машин бэлэн мөнгөөр худалдаж авна” гэж зар тавьсны дагуу миний урьдын танил Хүсэлзориг фэйсбүүк хаягаас цагаан өнгийн Приус 30 маркийн машины зураг явуулаад “энэ машиныг хэдээр авах вэ” гэхээр нь би оныг нь асуутал “2010 онд үйлдвэрлээд, 2018 онд Монголд орж ирсэн” гэж хэлсэн. Би “10.000.000 төгрөгөнд худалдаж авна” гэж хэлтэл Х “тэгье, наймаа хийе” гэж хэлсэн. Х нь тухайн үед надаас машины урьдчилгаа гэж хэлж өөрийн 5337045692 дугаартай дансанд 10 дугаар сарын 10-ны өдрийн оройн 21 цаг 06 минутад 500.000 төгрөгийг авсан. 10 дугаар сарын 11-ний өглөө Хөөрийнхөө танил дүү гэх Б гэх хүнээр тус машиныг унуулж Ховд аймагт надад хүргүүлж ирсэн. Тус машин нь 2017 онд Монголд орж ирсэн машин байхаар нь би Хүсэлзоригт хэлтэл “за 100.000 төгрөг доош нь татъя” гэж хэлсэн. Машины үлдэгдэл 9.400.000 төгрөгийг би Хийн 5337045692 дугаартай дансанд 10 дугаар сарын 11-ний өдрийн 17 цаг 07 минутад шилжүүлсэн. Гэтэл Х нь одоог болтол надад зарсан машиныхаа бичиг баримтыг шилжүүлээгүй байгаа. Тус машины өмнөх эзэн О гэх хүнд машины мөнгийг өгөөгүй байж тус машинаа надад зарсан байсныг би сүүлд мэдсэн...” гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 162-163-рт/

 

Гэрч Д.Дын мөрдөн байцаалтад өгсөн “...35-31 УНБ улсын дугаартай, Приус-30 маркийн тээврийн хэрэгслийн үнийг манай эхнэрийн дүү Л.О нь төлж барагдуулж дууссан. Өнгөрсөн 2020 оны 05 дугаар сарын сүүлээр манай дүү Л.О нь хөдөөний хаягтай, мөнгө нь хүрэхгүй болохоор тухайн үедээ ломбарднаас хүүтэй мөнгийг миний нэрээр зээлж аваад машинаа миний нэр дээр авч байсан. Надад дүү Л.О-с өр авлага, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг/1 дүгээр хх-ийн 171-рт/

“Ашид билгүүн” ХХК-ийн 1000621 дугаартай “...35-13 УНБ улсын дугаартай, 2010 онд үйлдвэрлэгдсэн, 2017 онд Монгол Улсад орж ирсэн Приус 30 маркийн авто машины өнгө үзэмж, техникийн байдал, норм, норматив, зориулалт зэргийг харгалзан үзэж зах зээлийн дундаж үнийг 12.000.000 төгрөгийн үнэтэй болохыг тодорхойлов” гэсэн дүгнэлт /1 дүгээр хх-ийн 201 дүгээр тал/

 

Хохирогч Л.О-ын 5315240407 дугаартай дансны хуулга, үзлэг хийсэн тэмдэглэл /1 дүгээр хх-ийн 46, 110 дугаар тал/

 

Гэрч Б.Г-ийн 5029502435 дугаартай дансны хуулга, үзлэг хийсэн тэмдэглэл /1 дүгээр ХХ-56-рт/

 

Г.Х-ийн 5337045692 дугаартай дансны хуулга /1 дүгээр хх-51-52, 112-рт/

Говь-Алтай аймгийн Авто тээврийн үндэсний төвийн 2020 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн “35-13 УНБ улсын дугаартай, цагаан өнгийн Тоёота Приус 30 маркийн тээврийн хэрэгслийн эзэмшигч Д-ийн Д” гэсэн лавлагаа / 2 дугаар хх- ийн 17-рт/

 

2020 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Д.Д-с Л.О-д 35-13 УНБ улсын дугаартай, цагаан өнгийн Тоёота Приус 30 маркийн автомашиныг худалдах, бүртгэлийн байгууллагад өмчлөх эрх шилжүүлэх үйлдэлд төлөөлөн гарын үсэг зурах эрх олгосон 0254 дугаартай итгэмжлэлийг нотариатаар баталгаажуулсан эх хувь /1 дүгээр хх- ийн 13-рт/

2020 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Л.О-аас Г.Х-гт 35-13 УНБ улсын дугаартай, цагаан өнгийн Тоёота Приус 30 маркийн автомашиныг худалдах, худалдан авах гэрээг нотариатаар баталгаажуулсан эх хувь /1 дүгээр хх-ийн 10-рт/

Г.Х-ийн гараар бичсэн баримт /1 дүгээр хх-ийн 14-рт/

 

Г.Х-ийн мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн “...Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 248-250-рт/,

Хоёр: Г.Х, Д.О нар нь бүлэглэн хохирогч Б.Ц-г эхнэр бид хоёр зээл хөөцөлдөж байгаа 14-ний өдөр буюу 3 дахь өдөр зээл гарчихна, тэр өдрөө мөнгийг бөөнд нь өгье” гэж хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж 2020 оны 10 дугаар сарын 11-ний өдөр Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Жинст багийн Жаргалан апартмент байрны гадаа 11,000,000 төгрөгийн үнэтэй хар өнгөтэй, 13-81 ГАА улсын дугаартай, Тоёота приус 20 маркийн тээврийн хэрэгслийг шилжүүлэн авч залилсан гэх гэмт хэрэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Хохирогч Б.Ц шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би 10 сарын эхээр өөрийн фэйсбүүк хаягаар Говь-Алтайн зар дээр приус-20 маркийн машин зарна гэсэн зар тавьсан. Үүний дагуу 10-ны өдөр Г.Х над руу яриад үзмээр байна гэсэн. Өөрөө машингүй байсан учир гадаа нь очиж уулзсан. Үл таних эмэгтэй гэдэг нь манай эмэгтэй дүү байгаа. Унаж нэг тойрч ирээд өнөөдөр авчихмаар байна. 3 дахь өдөр зээл бүтэхээр мөнгийг нь өгнө гэсэн. Өнөөдөр гэхээр хагас сайн өдөр мөн хурим найр болох гээд гадуур ажилтай байна. Маргааш эгч нь холбоо баръя гээд тэр өдөр өнгөрөөд маргааш нь залгаад яахаар болж байна гэхэд эгч таныг харж байна гэсэн. Найдвартай бол чи ав,  би дүүгээ буулгачхаад яваад очъё гээд 11 цагийн үед гадаа нь очсон. Чи авах гэж байгаа бол эхнэрээ дагуулж гаргаж ирээд хамт үзэж хараад ав гэхэд эхнэрээ дуудаж гаргаж ирээд хоёулаа хойд талын суудал дээр суухаар нь танай нөхөр манай машиныг авна гэж байна. Зээл чинь бүтэх юм уу, та хоёр найдвартай өгнө гэвэл хамаа алга итгээд өглөө. Би одоо хөдөө явах гэж байгаа учир мөнгөний хэрэг гараад байна гэхэд Г.Х тэгье тэгье гэсэн. Чи ороод хоёр хүүхдээ хувцаслаж бай би хүргэж өгчхөөд ирье. Тэгээд ээжийнх рүү явъя гэсэн. Бензин дуусах гэж байсан учир би Хөрстийн  клонк ороод байсан 10.000 төгрөгтөө бензин хийж өгөөд гэрийн гадаа үлдсэн. 10 дугаар сарын 11-ний өдөр гэрийн гаднаас унаад явсан. 10 дугаар сарын 14-ний өдөр мөнгийг нь өгөх байсан. Зээлээ төрийн банкнаас хөөцөлдөж байгаа гэсэн. багш хүн мөн байр орон сууцанд амьдардаг учир маш их итгээд өгсөн. 10 дугаар сарын 14-ний өдөр утас нь холбогдохгүй байхаар нь ажлаасаа 2 цагийн чөлөө аваад гэрийнх нь гадаа очсон. Тэгээд гэрт нь орж чадаагүй. Тэгэхээр нь 1 дүгээр сургууль дээр ирээд О багштай уулзъя гэж хэлээд орж уулзаад хөдөө явах гээд байна. Нөхөр чинь хаана байна гэхэд нөхөр хөдөө явсан. Надад мөнгө байхгүй, ирэхээр нь холбогдъё гэж хэлсэн. Тэгээд 14-нд өгөөгүй, 15-нд мөнгө өг би явмаар байна гэхэд 15-ны өдөр 1 сая төгрөг, 16-ны өдөр 3 сая төгрөг нийт 4 сая төгрөг өгсөн. 16-ны өдөр би Цогт руу явсан. Манай дүүгийн хурим 10 дугаар сарын 19-нд байсан. Байнгын утсаар ярьж байсан. 20-нд ирээд мөн утсаар  ярьсан. 23-нд би Улаанбаатар хотод семинартай байсан. 23-ны өглөө онгоцоор явах гээд нисэх дээр ирсэн байхад машинаа чөлөөлөөд өгчих би нотариат оръё гэхээр нь би юу яриад байгаа юм мөнгөө өгч дуусаагүй байхад нэр шилжүүлэхгүй гэсэн. Энэ хугацаанд байнга л утсаар ярьж байсан. Би 26-нд өнжөөд 27-ны онгоцоор ирсэн. Миний мөнгийг өг гэхэд мөнгө өгч чадахгүй надад цагаан приус-20 байна гэсэн. Тэр орой манай найз намайг тосч гэрийнх нь гадаа ирээд машин чинь хаана байна гэхэд машин нь байхгүй ломбардад тавьсан гэсэн. Тэгэхээр нь миний мөнгийг өг үгүй бол миний машиныг өг гэхэд Ганаа руу ярьсан. Тэгээд Г-аас засвар хийсэн мөнгө төгрөгөө оролцуулаад 9 сая төгрөг өгч авалцъя гэсэн юм шиг байсан. 28-нд яриад өгөхгүй байхаар нь Г над руу залгаад нэрээ шилжүүлж авмаар байна гэсэн. Тэгэхээр нь наад хүн чинь тооцоо дуусаагүй учир нэр шилжүүлж өгөхгүй гэсэн. Г-д болохоор Ц эгчийн мөнгийг 5 дахь өдөр гэхэд өгчихнө тэгээд та нэр шилжүүлж аваарай гэж хэлсэн байсан. 30-ны орой гэртээ алхаад ирж байхад манай ажлын Н эгч би Г-аас худалдаж авсан гэж ярихаар нь нэр шилжээгүй машин гэж хэлсэн. Одоо би өөрийнхөө машиныг авмаар байна. Мөн намайг 3 сар алхуулсан. Энэ хүн 7 сая төгрөг өгсөн бол би өөр машин авах байсан. Үгүй бол өөрийнхөө машиныг авах байсан. Манай гэр нисэхийн тэнд байдаг. Энэ хүйтэнд би өглөө 8 цаг 30 минутад алхаж байна. Орой харанхуй алхаж байна. Элэгдэл хорогдлын мөнгө тооцуулмаар байна. Машинаа буцааж авмаар байна гэв.

 

Хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.Ц-ийн мөрдөн байцаалтад өгсөн “...Би 2020 оны 10 дугаар сарын 11-ний өдөр буюу бүтэн сайн өдөр өөрийн эзэмшлийн 2008 онд үйлдвэрлэж, 2018 оны 02 дугаар сард Монголд орж ирсэн, 13-81 ГАА улсын дугаартай, хар өнгийн Приус 20 маркийн машинаа зарна гэж фэйсбүүкэд зар тавьтал Х гэх залуу 99717796 дугаараас залгаад машиныг чинь авъя” гэж хэлээд эхнэр Отгонгэрэлийн хамт үзсэн. Тэгээд О, Х хоёр миний машинд орж ирж суучхаад “за машиныг чинь авъя, та хэдэн төгрөгөөр зарах юм” гэхээр нь би 11.000.000 төгрөгөөр зарна” гэтэл “эхнэр бид хоёр зээл хөөцөлдөж байгаа бөгөөд 14-ний өдөр буюу 3 дахь өдөр зээл гарчихна, тэр өдрөө таны мөнгийг бөөнд нь өгье. Манай эхнэр 1 дүгээр сургуулийн Англи хэлний багш юм гэхээр нь би итгээд машинаа өгөөд явуулчихсан. Х тухайн үед “манай гэр Жаргалант байрны 4 давхрын 48 тоот гэж хэлж байсан. Гэтэл 2 хоногийн дараа буюу 10 дугаар сарын 13-ны өдөр манай танил Г гэх залуу миний дугаар руу залгаад “би чиний машиныг Х-оос худалдаж авлаа, нэрээ шилжүүлж авмаар байна” гэж хэлсэн. Тэгэхээр нь би “наад машины чинь үнийг надад өгөөгүй байгаа мөнгөө өгөхөөр нь би нэр шилжүүлж өгнө гэж хэлсэн. Г “за за” гэж хэлээд утсаа тавьсан. Х хэлсэн хугацаандаа буюу 14-ний өдрөө мөнгөө өгөөгүй, гэрт нь би очтол гэрийнх нь орцны хаалга түгжээтэй байхаар нь би 1 дүгээр сургууль дээр очиж эхнэртэй нь уулзахад “манай нөхөр хөдөө явчихсан байгаа, ирэхээр нь мөнгийг нь өгье” гэж хэлсэн. Тэгээд 15-нд би Х-ийн утас руу залгатал утсаа авахаар нь би “чи миний мөнгө хий” гэж хэлтэл миний 5315228774 дансанд 1.000.000 төгрөг, 16-ны өглөө 3.000.000 төгрөг хийсэн. Би өдөр бүр машиныхаа мөнгийг авъя гэж ярьдаг боловч ямар нэгэн худлаа, үнэн шалтаг хэлээд огт мөнгө өгөхгүй байгаа. Миний машиныг надаас аваад явмагцаа Г-д 8.000.000 төгрөгөөр зарж 7.500.000 төгрөгийг нь бэлнээр авсан байсан. О, Х хоёр хоёулаа намайг "машинаа зээлээр өгчих” гээд байсан. Яг найдвартай өгнө гээд байхаар нь би итгээд өгчихсөн, мөн эхнэр нь багш гээд байхаар нь итгэсэн. ...2020 оны 10 дугаар сарын 11-ний өдөр Г.Х-т Жаргалан апартмент гэх байрны гадаа 13 цагийн орчим 13-81 ГАА улсын дугаартай машинаа өгөөд Г.Х намайг манай гэрийн гадаа хүргэж өгсөн. Д.О-ээс би мэнд асуугаад “танай зээл чинь хэзээ бүтэх юм бэ гэхэд ирэх 3 дахь өдөр буюу 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдөр зээл бүтнэ тэгэхээр нь таны мөнгийг өгнө” гэж Д.О хэлсэн.. ” гэх мэдуулэг /1 дүгээр хх-ийн 132-134, 149-150-рт/,

Иргэний нэхэмжлэгч Ж.Г шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 10 сарын 13-нд пиус-20 маркийн машин яаралтай зарна гэсэн зарын дагуу Г.Х-ийн байрных нь гадаа очсон. Анх надад 9 сая төгрөг гэсэн. Тэгээд очоод унаж үзээд хийх юм их байна гээд 8 саяд авахаар болсон. Тэгээд зээл бүтэхээр бол авъя, зээл бүтэхгүй бол авч чадахгүй гэж тохиролцоод би банкан дээр бууж үлдсэн. Тэгээд зээл бүтэхээр болохоор нь Г.Х руу машиныг чинь авъя гэж хэлээд эргээд ярьсан. Би 7.300.000 төгрөгийг данс руу нь хийсэн. Нэр шилжүүлэх гэхэд миний нэр дээр байхгүй. Б.Ц гэдэг хүний нэр дээр байгаа гэж хэлсэн. Би Б.Ц-ийг таньдаг болохоор Б.Ц-ийн нэр дээр шилжүүлээд авах юм байна гэж бодсон. Эзэн нь хөдөө явсан. Би байрны мөнгө шахаж хийх гээд мөнгө хэрэг болоод байгаа юм гэж хэлсэн. Тэгээд хэд хоногийн дараа Б.Ц руу залгаад найз нь чиний машиныг авсан байна. Нэрээ шилжүүлж авах гэсэн юм хаана байна гэхэд мөнгийг нь дутуу өгсөн байгаа. Мөнгөө гүйцэт авч байж нэр шилжүүлж өгнө гэж хэлсэн. Тэгж явсаар байгаад өдийг хүрч байна. Би бол гомдолтой байна. Унасан машин ч үгүй, мөнгө ч үгүй болсон. Манайд Г.Х ирээд гурвуулаа цугларч яръя гэхэд Б.Ц ирээгүй. Надад одоо шилжүүлж өгнө гэдэг. Тэр машин торгуультай үзлэгт ороогүй байсан. Торгуулийг нь төлөөд үзлэгт оруулаад өгнө гэсэн. Одоо бол машинаа авмаар байна. Машинаа засаад тавьсан. Банк дүүрэн бензинтэй байгаа. Одоо машинаа нэр дээрээ шилжүүлж авна. Үгүй бол машинд хийсэн юмны мөнгө, авсан зээлийн хүүтэй мөнгөө авмаар байна. Би гомдолтой байна гэв.

Иргэний нэхэмжлэгч Ж.Г-ын мөрдөн байцаалтад өгсөн“...Би 2020 оны 10 дугаар сарын 13-ны өдөр аймгийн зарын фэйсбүүк групп дээр “машин яаралтай зарна” гэсэн зар байхаар нь очиж үзэхэд Х гэх залуу 13-81 ГАА улсын дугаартай, хар өнгийн Приус 20 маркийн машиныг “9.000.000 төгрөгөөр зарна” гээд байхаар нь унаж үзээд 8.000.000 төгрөгөөр авахаар тохироод 7.300.000 төгрөгийг Г.Х-ийн данс руу шилжүүлсэн. Үлдэгдэл 700.000 төгрөгийг нэр дээр шилжүүлэхдээ өгнө гэж тохирсон. Энэ машин Ц гэдэг хүний нэр дээр байгаа бид хоёрын хооронд тооцоо байхгүй, Ц хөдөө хуримтай гээд явсан учир миний нэр дээр шилжүүлж чадаагүй юм. Г.Х-той утсаар ярихад чи Ц тооцоогүй гээд байсан, мөнгөний тооцоотой гээд Ц шилжүүлж өгөхгүй гээд байна ямар учиртай юм бэ” гэхэд “Ц-тай ярьчхаад эргээд ярья, хэдэн төгрөг хэрэг болоод байна, миний данс руу хийгээд өгөөч” гэхээр нь аав С.Ж-ийн 5327076259 гэсэн данснаас 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдөр төгрөг Г.Хийн данс руу хийсэн. Би машин худалдаж авсан 7.450.000 төгрөгийг Г.Х-оос гаргуулж авмаар байна. Би 13-81 ГАА улсын дугаартай авто машинд 140.000 төгрөгөөр 2 ширхэг дугуй худалдаж авч тавьсан. Цахилгаан помп 90.000 төгрөгөөр, өвлийн тос, масло, фильтерийг 40.000 төгрөгөөр, антифриз 1 литрийг 3700 төгрөгөөр буюу 10 литрийг худалдаж авсны үнэ 37.000 төгрөг, антен 7.000 төгрөгөөр, зүүн урд талын дугуйны цап 90.000 төгрөг, 2 гялпак нийлээд 20.000 төгрөгөөр худалдаж авсан. Хурд гэх засвар дээр цахилгаан мотор, кроп цэвэрлүүлсний хөлс 50.000 төгрөг машин оношлуулахад 20.000 төгрөг, одоо машинд 80.000 төгрөгөөр бензин хийсэн байгаа нийт 574.000 төгрөг болсон. 7.450.000 төгрөгийн хүүг сарын 2,5 хувиар бодож авмаар байна... гэх мэдүүлэг/1 дүгээр хх-ийн 143-144-рт/

 

  Ж.Г-оос 13-81 ГАА улсын дугаартай, хар өнгийн Приус 20 маркийн тээврийн хэрэгслийг хураан авч, үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дүгээр хх-ийн 115, 118-120-рт/

 

“Ашид билгүүн” ХХК-ийн 1000622 дугаартай “...13-81 ГАА улсын дугаартай, 2008 онд үйлдвэрлэгдсэн, 2018 онд Монгол Улсад орж ирсэн Приус 20 маркийн автомашины өнгө үзэмж, техникийн байдал, норм, норматив, зориулалт зэргийг харгалзан үзэж зах зээлийн дундаж үнийг 11.000.000 төгрөгийн үнэтэй болохыг тодорхойлов” гэсэн дүгнэлт /1 дүгээр хх-ийн 204-рт/

 

Хохирогч Б.Ц-ийн 5315228774 дугаартай дансны хуулга, үзлэг хийсэн тэмдэглэл /1 дүгээр хх-ийн 60, 109 дүгээр тал/

 

Гэрч Ж.Г-ын 5336010364 дугаартай дансны хуулга /1дүгээр хх-73-рт/

 

 Г.Х-ийн 5337045692 дугаартай дансны хуулга /1 дүгээр хх-ийн 51, 110-рт/

 

 Говь-Алтай аймгийн Авто тээврийн үндэсний төвийн 2020 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн “13-81 ГАА улсын дугаартай, хар өнгийн Тоёота Приус 20 маркийн тээврийн хэрэгслийн эзэмшигч Б-ийн Ц гэсэн лавлагаа /2 дугаар хх-ийн 20-рт/

       

Төрийн банканд Д.О-ийн гаргасан хүсэлт /1 дүгээр хх-ийн 97-рт/

 

Г.Х-ийн мөрдөн байцаалтад өгсөн “...Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 248-250-рт/

 

Гурав. Г.Х, Д.О нар нь бүлэглэн хохирогч С.Б-ыг “бэлэн мөнгөөр өнөөдөр авъя гээд машиныг нэр дээрээ шилжүүлмэгцээ 9.300.000 төгрөгийг 10 дугаар сарын 23-ны өдөр өгье” гэж хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын нутаг дэвсгэр Авто тээврийн төвийн гаднаас 9.500.000 төгрөгийн үнэтэй цагаан өнгөтэй, 45-45 ГАА улсын дугаартай, Тоёота приус 20 маркийн тээврийн хэрэгслийг шилжүүлэн авч залилсан гэх гэмт хэрэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Хохирогч, иргэний нэхэмжлэгч С.Б-ын мөрдөн байцаалтад өгсөн “...Би 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдөр өөрийн эзэмшлийн 45-45 ГАА улсын дугаартай, цагаан өнгийн Тоёото Приус 20 маркийн автомашиныг зарна гэж Говь-Алтай аймгийн зарын фэйсбүүк группэд нөхөр А-ын 99140556 дугаарыг байршуулж зар тавьсан. Зарын дагуу О гэх эмэгтэй 99838426 гэх дугаараас залгаад 1 дүгээр сургуулийн Англи хэлний багш О байна, машинаа хэдэн төгрөгөөр зарах гэж байгаа вэ” гэж манай нөхрөөс асуухаар нь манай нөхөр “9.500.000 төгрөгөөр зарна” гэж хэлтэл “чи үнийг нь жаахан доош нь татчихаач, би бэлэн мөнгөөр өнөөдөр авъя” гэж хэлсэн байсан. Тэгэхээр нь би бэлэн мөнгөөр юм чинь яадаг юм бэ гэж бодоо нөхөртэйгөө зөвлөлдөөд “9,300,000 төгрөг өгөөд ав гэж О-д манай нөхөр хэлсэн байсан. Гэтэл О “тэгье” гэж хэлээд намайг дуудаад хамт Авто тээврийн газарт ирж нэрээ шилжүүлэх гэхээр нь би өөрийн нөхөрт өөрийн бичиг баримтаа өгч явуулсан. О нь машиныг маань нэр дээрээ шилжүүлмэгцээ би машины мөнгө болох 9,300,000 төгрөгийг 10 дугаар сарын 23-ны өдөр өгье" гэж хэлээд миний машиныг аваад явсан байсан. Би нөхрөөсөө 23-ны өдөр “машины мөнгө яагаад орохгүй байна аа” гэж асуухад “О-ийн нөхөр нь мал, махны ажил хийгээд яваад байгаа 26-ны өдөр хийе гэж байна” гэж хэлснээс хойш одоог болтол миний машины үнийг бүрэн өгөөгүй. 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр 16 цаг 31 минутад манай танил Н гэх эгчийн 5319017383 дугаартай данс руу 1.000.000 төгрөг хийсэн. А бид хоёр Н-д 1.000.000 төгрөг өгөх ёстой байсан юм. Би залгаад машинаа авъя гэтэл О-ийн нөхөр нь “чиний машиныг айлын грашид тавьчихсан, грашийн эзэн нь цоожилчхоод хөдөө явчихжээ, ирэхээр нь би машиныг чинь гаргаад өгье гэж хүртэл худлаа хэлсэн. Гэтэл 2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр манай нөхрийг ажил дээрээ байж байхад манай машиныг үл таних хоёр залуу уначихсан ороод ирсэн гэсэн. Манай нөхөр тус хоёр залуугаас яагаад манай машиныг унаж яваа талаар нь асуутал "би энэ машиныг 2020 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр О гэх хүнээс 7.500.000 төгрөгөөр худалдаж авсан” гэж хэлсэн. Тэгээд бичиг баримтыг нь шилжүүлээгүй, итгэмжлэл хийлгэж авсан” гэж хэлээд манай машиныг өгөөгүй. ...2020 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 12 цагийн үед Авто тээврийн төв дээр Д.О-д 45-45 ГАА улсын дугаартай машиныг шилжүүлж өгсөн. 2020 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр манай нөхөр А-н дансаар 2,000,000 төгрөг, 11 дүгээр сарын 20-нд Отгонгэрэлийн хүргэн ах гэх хүн 1,000,000 төгрөгийг манай нөхөр А-н дансаар хийсэн. 2020 оны 11 дүгээр сарын 25нд 1.000.000 төгрөг Г.Х манай нөхөр А-ын данс руу хийсэн. 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 500.000 төгрөгийг миний данс руу Г.Х хийсэн. Г.Х нь өөрийнхөө эдэлж байсан 42 инчийн Самсунг телевизорыг 300,000 төгрөгөнд бодож өгөөд нийтдээ 5.800.000 төгрөг манайд өгсөн...” гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 139-141, 147-148-рт/

Гэрч Л.А-н мөрдөн байцаалтад өгсөн “...О нь “байрны 6 хувийн зээлд хамрагдаж байгаа юм. Мөнгө нь хоёр хоногийн дараа гарна. Тэгээд мөнгийг чинь 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдөр өгье” гэж хэлсэн. Эхнэр бид хоёр хоорондоо ярилцаад багш хүн байна гайгүй байх гэж бодоод машинаа өгөөд явуулсан. О2020 оны 10 дугаар сарын 23-ны өдөр мөнгөө өгөөгүй бөгөөд би утсаар ярьтал “манай нөхөр хөдөөнөөс Баян-Өлгий аймаг руу адуу мал ачуулж байгаа, нэг дэх өдөр буюу 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдөр мөнгийг чинь өгье” гэж хэлсэн. Би нэг дэх өдөр О рүү ярьтал “адууны мөнгө орж ирээгүй байна гээ хэлсэн. Түүний нөхөр гэх залуу 99717796 гэх дугаараас залгаад “адууны мөнгө орж ирээгүй байна маргааш буюу 27-ны 11 цагт мөнгийг чинь өгье” гэж хэлсэн. Би 27-ны өдөр 12 цагт ярьтал О “манай ажил дээр ирээд “манай нөхөр Баян-өлгий аймаг руу адуугаа ачаад явсан, хоёр хоноод ирнэ, тэгээд мөнгийг чинь өгье” гэж хэлсэн. Тэр өдрөөс хойш өдөр бүр маргааш, маргааш гэж явсаар байгаад 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 16 цаг 31 минутад танил Н гэх эгчийн 5319017383 дугаартай данс руу 1,000,000 төгрөг хийсэн. “Машинаа авъя” гэтэл Оийн нөхөр нь “чиний машиныг айлын грашид тавьчихсан грашийн эзэн нь цоожилчхоод хөдөө явчихжээ, ирэхээр нь би машиныг чинь өгье” гэж хэлсэн. Гэтэл 2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр би ажил дээрээ байж байтал манай машиныг үл таних хоёр залуу уначихсан ороод ирсэн. Би тус хоёр залуугаас асуутал “би энэ машиныг 2020 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр О гэх хүнээс 7,500,000 төгрөгөөр худалдаж авсан” гэж хэлсэн. “Бичиг баримтыг нь шилжүүлээгүй, итгэмжлэл хийлгэж авсан” гэж хэлээд надад машиныг өгөөгүй../ гэх мэдүүлэг/1 дүгээр хх-ийн 158-159-рт/

Гэрч Б.Э-ын мөрдөн байцаалтад өгсөн “...Нэг грашид байхаар нь эзэнтэй нь уулзахад “ломбардад байгаа гэж хэлсэн. Хүмүүс нь “мөнгөө өгчих” гээд байхаар нь сэжиг төрсөн. Би гэртээ ирээд Ч рүү залгаад тухайн машины талаар хэлж, харин “эзэн гээд байгаа хүн нь мөнгөө гээд байна, тэр жоохон сэжигтэй санагдаад байна” гэж хэлсэн. Ч нь машины нэр нь зарах гэж байсан эмэгтэй хүний нэр дээр байхаар нь худалдан авахаар болсон. Маргааш нь Ч ломбардны эзэн гэх хүнд 7,750,000 төгрөг шилжүүлж, би тухайн машиныг авч, өөрийн садан болох айлын хашаанд тавьсан. Хэд хоногийн дараа Ч нь аймагт ирээд машинаа аваад явсан. Харин явах үед Авто тээврийн үүдэнд нэг эрэгтэй хүн “энэ миний машин гээд түлхүүр булаагаад авахаар нь буцааж аваад, бид худалдан авсан. Өөрсдөө учраа ол гэж хэлээд явсан. Надад тухайн тээврийн хэрэгслийг эхнэр, нөхөр гэх хоёр хүн зарсан бөгөөд тухайн хүмүүсийг хараад таних байх ” гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 182-рт/

          Гэрч Ц.Ч-ийн мөрдөн байцаалтад өгсөн “...Би өөрийн үндсэн ажлын хажуугаар машин зардаг. Тээврийн хэрэгслийн гэрчилгээг шалгахад Д овогтой О гэх хүний нэр дээр байсан бөгөөд машин зарж байгаа хүний эхнэр нь байсан. Тэгэхээр нь Э-ын данс руу 7,750,000 төгрөг шилжүүлж, T тухайн машиныг аваад гэрийнхээ хашаанд тавьсан. Би 6, 7 хоногийн дараа машинаа очиж авсан. Аймгаас Улаанбаатар хот руу гарах үед Авто тээврийн урд нэг эрэгтэй хүн “миний машин” гээд машины түлхүүрийг авахаар нь би “юу яриад байгаа юм, би худалдаж авсан” гээд түлхүүрээ буцааж аваад Улаанбаатар хот руу гарсан. Тухайн хүнтэй 99717796 гэсэн дугаараар холбогдож байсан... гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 165-166-рт/

 

 Гэрч Б.Н-ийн мөрдөн байцаалтад өгсөн “...Би А гэх хуурай дүүдээ 1,000,000 төгрөгийг 10 дугаар сарын 10-ны орчимд зээлсэн байсан бөгөөд тус мөнгийг 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр миний дансыг асууж байгаад Х гэх хүнээр 1,000,000 төгрөг хийлгэсэн. А “Х машинаа зарсан” гэж байсан...” гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 184-рт/

 

Гэрч Р.Э-ын мөрдөн байцаалтад өгсөн “...Би 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдөр өөрийн ажиллуулдаг “Буянбат” ломбардан дээр байж байтал О, Х гэх эхнэр, нөхөр хоёр орж ирээд өөрийнхөө нэр дээр байгаа 45-45 ГАА улсын дугаартай, цагаан өнгийн Тоёота Приус маркийн автомашиныг барьцаанд тавьж “байшингийн урьдчилгааны мөнгө хэрэг болоод байна гэж хэлээд 5 хоногийн хугацаатай, 5 хувийн хүүтэй, 4 сая төгрөг зээлж авсан, 1,500,000 төгрөгийг нь бэлнээр өгч, 2,500,000 төгрөгийг нь Оийн данс руу шилжүүлсэн. Бэлэн мөнгө хүлээж авсан баримт үйлдээгүй. Тус машиныг нь ои өөрийнхөө грашид хадгалахаар тохирсон. Машинаа зарахаар фэйсбүүкэд зар тавьж тус зарын дагуу ирсэн 10 орчим хүнд тус машинаа үзүүлсэн. О тус машинаа хүнд зарж байгаа гэж хэлээд үл таних залуугийн хамтаар манай ломбардан дээр ирж тус 14 хоногийн мөнгөний хүүг 10 хувиар бодож 4,400,00 төгрөгийг миний Хаан банкны 5315531553 дугаартай дансанд тус машин худалдаж авч байгаа хүн нь шилжүүлж өгсөн. Тус машин авч байгаа хүн О-ийн данс руу машины үнийн үлдэгдэл 3,100,000 төгрөг хийсэн. О тус машин авч байгаа гэх залуутай итгэмжлэл хийнэ гэж ярьж байсан. Өөрсдийнхөө машин гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 168-169-рт/

 “Ашид билгүүн” ХХК-ийн 1000616 дугаартай “...45-45 ГАА улсын дугаартай, 2010 онд үйлдвэрлэгдсэн, 2016 онд Монгол Улсад орж ирсэн Приус 20 маркийн автомашины өнгө үзэмж, техникийн байдал, норм, норматив, зориулалт зэргийг харгалзан үзэж зах зээлийн дундаж үнийг 9,500,000 төгрөгийн үнэтэй болохыг тодорхойлов” гэсэн дүгнэлт /1 дүгээр хх-ийн 202-рт/

 

  Гэрч Б.Н*ийн 5319017383 дугаартай дансны хуулга /1 дүгээр хх-ийн 71-рт/

 

Гэрч Л.А-ын 5029523024 дугаартай дансны хуулга /1 дүгээр хх-ийн 64-65-рт/

 

Гэрч Р.Эын 5315531553 дугаартай дансны хуулга /1 дүгээр хх-ийн 82- 83-рт/

 

Гэрч Б.Э-ын 5032834206 дугаартай дансны хуулга /1 дүгээр хх-ийн 91-рт/

Д.О-ийн 5315237234 дугаартай дансны хуулга, үзлэг хийсэн тэмдэглэл /1 дүгээр хх-ийн 39, 111-рт/

 

Г.Х-ийн 5337045692 дугаартай дансны хуулга, үзлэг хийсэн тэмдэглэл /1 дүгээр хх-ийн 51, 112-рт/

 

Говь-Алтай аймгийн Авто тээврийн үндэсний төвийн 2020 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн “45-45 ГАА улсын дугаартай, цагаан өнгийн Тоёота Приус 20 маркийн тээврийн хэрэгслийн эзэмшигч Д-ийн О” гэсэн лавлагаа 12 дугаар хх- ийн 18-рт/

 

Төрийн банканд Д.О-ийн гаргасан хүсэлт /1 дүгээр хх-ийн 98-рт/

 

2020 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Д.О-с Б.Э-т 45-45 ГАА улсын дугаартай, цагаан өнгийн Тоёота Приус 20 маркийн автомашиныг худалдах, бүртгэлийн байгууллагад өмчлөх эрх шилжүүлэх үйлдэлд төлөөлөн гарын үсэг зурах эрх олгосон 0255 дугаартай итгэмжлэлийг нотариатаар баталгаажуулсан хуулбар хувь /1 дүгээр хх-ийн 26-рт/

 

Г.Х-н мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн“...Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 248-250-рт/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгч Д.О-ийн өмгөөлөгч Ж.Дорждэрэм дүгнэлтдээ: Өмгөөлөгчийн хувьд гэм буруугийн тал дээр маргахгүй. Зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч оролцож байна. Гэхдээ гэмт хэрэг үйлдсэн шалтгаан нөхцөлийг ярих юм бол 2019 оны 09 дүгээр сард зээл хөөцөлдөж байсан болох нөхцөл байдал харагддаг. Энэ байдлыг нь хамтран амьдрагч буюу 2 хүүхдийнх нь эцэг ашиглаад бусад хүмүүсээс машин худалдаж аваад цаашаа дамжуулаад зараад байгаа үйлдэл харагддаг. Нөхөр нь бусдыг залилсан үйлдлээ хүлээн зөвшөөрч мэдүүлэг өгдөг. Өнөөдрийн шүүх хуралдаан дээр мөн тийм мэдүүлэг өгч байна. Үүнтэй холбоотой нөхөр нь өр ширэнд ороод дундаас нь ашиг ч олохгүйгээр өрөө төлөх, мөн тоглоом тоглож их хэмжээгээр мөнгө хийх нөхцөл байдал хэргийн материалаас харагдаж байгаа. Үүнтэй холбоотой эхнэрээ хэрэгт татан оруулсан үйлдэл харагдаад байдаг. Авсан мөнгийг Д.О захиран зарцуулаад байгаа үйлдэл харагддаггүй.  А, С.Б нарын машины хувьд нөхөр нь ломбардад тавиад холбогдох өр шир тавиад, эхнэрийнх нь цалингийн зээлийг автоматаар татсан байдаг. Бусад мөнгийг Г.Х-ийн данс руу шилжүүлсэн. Хоёр жоохон хүүхэдтэй, орон байртай болъё гээд зээл хүссэн байдал харагддаг. Тухайн хүний өр ширийг дарах гэж, хоёр хүүхдийн эцэг гэдэг үүднээс ханьдаа итгээд тухайн хэрэгт холбогдсон байгаа. Зүйлчлэлийн хувьд маргах зүйл байхгүй. Учруулсан хохиролын хувьд Амгаланбаатарын хохиролыг төлж барагдуулсан. Б.Ц-н хохиролын тухайд машинаа авах хүсэлтэй байгаа. Машинаа хууль ёсны өмчлөгчид өгөхөөр хохирол төлөгдөх боломж байгаа. Гэм буруу дээр маргаангүй байгаа гэв.

Шүүгдэгч Г.Х-ийн өмгөөлөгч Х.Энхбат дүгнэлтдээ: Гэм буруугийн хувьд хүлээн зөвшөөрч байгаа, зүйлчлэлийн хувьд зөвшөөрч байгаа. Үлдсэн хохирлын тухайд нөхөн төлөхөө илэрхийлж байгаа. Хохирогч С.Б-ын хувьд 9.500.000 төгрөгийг бүрэн төлсөн. Одоо төлөх төлбөр байхгүй. Иргэний нэхэмжлэгч Ж.Г-ын хувьд машины үнэ 7.450.000 төгрөг, сэлбэгийн үнэ 574.000 төгрөг, нийт 8.024.000 төгрөгийн нэхэмжлэл гаргаж байгаа. Үүнийг төлнө. Хохирогч Б.Ц-ийн тухайд машинаа авна гэж байна. Б.Ц-д 4.000.000 төгрөг өгсөн байдаг. Тэгэхээр Г.Х 4 сая төгрөг авахаар харагдаж байгаа. Энэ мөнгөнөөс хохирогч Ж.Г-ын мөнгийг төлөх боломжтой. Мэдүүлэгтэй 4.000.000 төгрөг нь бэлэн байгаа. Би машинаа буцааж авна гэж хэлдэг. Машинд 574.000 төгрөгийн сэлбэг тавьсан. Энэ сэлбэгийг зайлшгүй тавих шаардлагатай байсан гэж хэлдэг. Үүнийг машинд зайлшгүй хэрэглэсэн байгаа гэв.

Хохирогч Б.Ц-ийн өмгөөлөгч М.Энхзаяа дүгнэлтдээ: Манай талаас машинаа буцааж авъя гэсэн саналаа дэмжиж байгаа. Шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хугацаа гээд хоног нь сунгагдаад байгаа. Энэ хүн одоо таксигаар явж байгаа. 4.000.000 төгрөгийн тухайд машинаа хүлээж аваад элэгдэл, хорогдлоо тооцмоор байна. Иргэний журмаар тогтоогдсон хууль ёсны эзэмшигчид нь машиныг нь олгож өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг дүгнэхэд шүүгдэгч Г.Х нь 2020 оны 10 дугаар сарын 10-ны өдөр хохирогч Л.О-ын 35-13 УНБ улсын дугаартай цагаан өнгийн приус 30 маркийн машиныг 11.000.000 төгрөгөөр худалдаж авна гэж хэлээд уг машиныг шилжүүлэн авч мөн өдрөө 10 сая төгрөгөөр бусдад зарж мөнгийг нь Г.Х дансаараа авсан,  шүүгдэгч Г.Х, Д.О нар нь  2020 оны 10 дугаар сарын 11-ний өдөр хохирогч Б.Ц-ийн 13-81 ГАА улсын дугаартай хар өнгийн приус 20 маркийн машиныг 11 сая төгрөгөөр худалдаж авна гэж хэлээд шилжүүлэн авч 2020 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Ж.Гантогтоход 8 сая төгрөгөөр зарж Б.Цд 11.000.000 төгрөгийн хохирол учруулсан, шүүгдэгч Г.Х, Д.О нар нь 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдөр хохирогч С.Бүрэнжаргалын 45-45 ГАА улсын дугаартай цагаан өнгийн приус 20 маркийн машиныг бэлэн 9.300.000 төгрөгөөр худалдаж авна гэж Д.О-ийн нэр дээр шилжүүлэн авч тэр өдрөө уг машиныг 4 сая төгрөгөнд ломбарданд тавьж улмаар 2020 оны 11сарын 1-ний өдөр бусдад зарж С.Б-д 9.300.000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримтууд тогтоогдож байна.

Дээрх үйл баримтууд нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлахад хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж эзэмшигч өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлж авсан шинжээрээ Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.

Г.Х нь хохирогч Л.О-ыг “саяхан нэг машин худалдаж авсан чинь жаахан сэвтэй машин худалдаж авсан байна гэж лам хэлсэн тиймээс яг одоо таны машиныг авмаар байна. манай эхнэр Д.О 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдөр зээл авах юм тэгээд шууд мөнгийг нь өгчих юм чинь 12.000.000 төгрөгөнд нь машиныг авъя” гэж хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж 2020 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Говь- Алтай аймгийн Есөнбулаг сумын Жинст багийн Жаргалан апартмент байрны гадаа 12.000.000 төгрөгийн үнэтэй цагаан өнгөтэй, 35-31 УНБ улсын дугаартай, Тоёота приус 30 маркийн тээврийн хэрэгслийг шилжүүлэн авсан гэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хохирогч иргэний нэхэмжлэгч Л.Оын мэдүүлэг, гэрч Б.Гийн мэдүүлэг, Ашид билгүүн ХХК-ны 1000621 дугаартай дүгнэлт, Хохирогч Л.Оын 5315240407 дугаартай дансны хуулга, үзлэг хийсэн тэмдэглэл, Б.Гийн 5029502435 дугаартай дансны хуулга, үзлэг хийсэн тэмдэглэл, Г.Хийн 5337045692 дугаартай дансны хуулга, Говь-Алтай аймгийн Авто тээврийн үндэсний төвийн 2020 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн “35-13 УНБ улсын дугаартай, цагаан өнгийн Тоёота Приус 30 маркийн тээврийн хэрэгслийн эзэмшигч Дийн Д” гэсэн лавлагаа, 2020 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Д.Даас Л.О-д 35-13 УНБ улсын дугаартай, цагаан өнгийн Тоёота Приус 30 маркийн автомашиныг худалдах, бүртгэлийн байгууллагад өмчлөх эрх шилжүүлэх үйлдэлд төлөөлөн гарын үсэг зурах эрх олгосон 0254 дугаартай итгэмжлэлийг нотариатаар баталгаажуулсан эх хувь, 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Л.Оаас Г.Хт 35-13 УНБ улсын дугаартай, цагаан өнгийн Тоёота Приус 30 маркийн автомашиныг худалдах, худалдан авах гэрээг нотариатаар баталгаажуулсан эх хувь, Г.Хийн гараар бичсэн баримт зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Г.Х, Д.О нар нь бүлэглэн хохирогч Б.Цийг “эхнэр бид хоёр зээл хөөцөлдөж байгаа 14-ний өдөр буюу 3 дахь өдөр зээл гарчихна, тэр өдрөө мөнгийг бөөнд нь өгье” гэж хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж 2020 оны 10 дугаар сарын 11-ний өдөр Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Жинст багийн Жаргалан апартмент байрны гадаа 11.000.000 төгрөгийн үнэтэй хар өнгөтэй, 13-81 ГАА улсын дугаартай Тоёота приус 20 маркийн тээврийн хэрэгслийг шилжүүлэн авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хохирогч Б.Ц, иргэний нэхэмжлэгч Ж.Г нарын мөрдөн байцаалтад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, Ж.Гоос 13-81 ГАА улсын дугаартай, хар өнгийн Приус 20 маркийн тээврийн хэрэгслийг хураан авч, үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, “Ашид билгүүн” ХХК-ийн 1000622 дугаартай дүгнэлт, хохирогч Б.Цийн 5315228774 дугаартай дансны хуулга, үзлэг хийсэн тэмдэглэл, Ж.Гын 5336010364 дугаартай дансны хуулга, Г.Хийн 5337045692 дугаартай дансны хуулга, Говь-Алтай аймгийн Авто тээврийн үндэсний төвийн 2020 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн “13-81 ГАА улсын дугаартай, хар өнгийн Тоёота Приус 20 маркийн тээврийн хэрэгслийн эзэмшигч Бийн Ц” гэсэн лавлагаа,  Төрийн банканд Д.Оийн гаргасан хүсэлт, Г.Хийн мөрдөн байцаалтад болон шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Г.Х, Д.О нар нь бүлэглэн хохирогч С.Быг “бэлэн мөнгөөр өнөөдөр авъя гээд машиныг нэр дээрээ шилжүүлмэгцээ 9.300.000 төгрөгийг 10 дугаар сарын 23-ны өдөр өгье” гэж хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын нутаг дэвсгэр Авто тээврийн төвийн гаднаас 9.500.000 төгрөгийн үнэтэй цагаан өнгөтэй, 45-45 ГАА улсын дугаартай, Тоёота приус 20 маркийн тээврийн хэрэгслийг шилжүүлэн авч авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хохирогч иргэний нэхэмжлэгч С.Б, гэрч Л.А, Б.Э, Ц.Ч, Б.Н, Р.Э нарын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг, “Ашид билгүүн” ХХК-ийн 1000616 дугаартай дүгнэлт, Б.Нийн 5319017383 дугаартай дансны хуулга, Л.Аын 5029523024 дугаартай дансны хуулга, Р.Эын 5315531553 дугаартай дансны хуулга, Б.Эын 5032834206 дугаартай дансны хуулга, Д.Оийн 5315237234 дугаартай дансны хуулга, үзлэг хийсэн тэмдэглэл, Г.Хийн 5337045692 дугаартай дансны хуулга, үзлэг хийсэн тэмдэглэл, Говь-Алтай аймгийн Авто тээврийн үндэсний төвийн 2020 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн “45-45 ГАА улсын дугаартай, цагаан өнгийн Тоёота Приус 20 маркийн тээврийн хэрэгслийн эзэмшигч Дийн О” гэсэн лавлагаа, Төрийн банканд Д.Он гаргасан хүсэлт, 2020 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Д.О-с Б.Э-т 45-45 ГАА улсын дугаартай, цагаан өнгийн Тоёота Приус 20 маркийн автомашиныг худалдах, бүртгэлийн байгууллагад өмчлөх эрх шилжүүлэх үйлдэлд төлөөлөн гарын үсэг зурах эрх олгосон 0255 дугаартай итгэмжлэлийг нотариатаар баталгаажуулсан хуулбар хувь, Г.Х-ийн мөрдөн байцаалтад яллагдагчаар болон шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, шүүхийн хэлэлцүүлэгт шинээр гаргаж өгсөн С.Бүрэнжаргалыг хохиролгүй болгосон талаар түүний нөхөр Л.А-ын нотариатаар батлуулсан хүсэлт зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Энэ 3 үйлдлээс нэг үйлдлийг шүүгдэгч Г.Х нь ганцаараа, 2 үйлдлийг шүүгдэгч Д.О, Г.Х нар хамтран үйлдсэн болох нь тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Г.Х, Д.О нар нь хуурч, бодит байдлыг нуух замаар, бусдыг төөрөгдөлд оруулж эзэмшигч өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна гэж үзлээ.

Дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаа зүйлчлэгдэнэ.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын тухайд хохирогч Л.О-д 12.000.000 төгрөгнөөс 7.080.000 төгрөгийг төлсөн, 4.920.000 төгрөгийн хохирол төлөгдөөгүй байна. Иймд тус үйлдэлд шүүгдэгч Г.Х гэм буруутай учраас Г.Х-оос 4.920.000 төгрөгийг гаргуулж Л.О-д олгохоор шийдвэрлэх нь зүйтэй байна.

Хохирогч Б.Ц-д 11.000.000 төгрөгнөөс 4.000.000 төгрөгийн хохирлыг төлсөн, 7.000.000 төгрөгийн хохирол төлөгдөөгүй байна. Хохирогч Б.Ц-д учруулсан хохирлыг Г.Х болон Д.О нар нь бүлэглэж гэмт хэрэг үйлдэж учруулсан болох нь тогтоогдсон тул гэмт хэрэг үйлдсэн оролцоо, гэм буруугийн шинж зэргийг харгалзан, шүүгдэгч Г.Х-оос 5.000.000 төгрөг, Д.О-ээс 2.000.000 төгрөг гаргуулж хохирогч Б.Ц-д олгох нь зүйтэй гэж үзлээ.

Хохирогч С.Б-ын тухайд төлөх төлбөргүй, хохирлыг бүрэн барагдуулсан гэсэн баримтыг шүүх хуралдаанд шинээр гаргаж өгсөн түүнд төлөх төлбөргүй гэж үзлээ.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 13-81 ГАА улсын дугаартай хар өнгийн приус 20 маркийн машины хууль ёсны эзэмшигчийг тухайд Иргэний хуулийн 89 дүгээр зүйлийн 89.1-д “Хүсэл зоригийн дагуу эрх, эд юмсыг хууль ёсоор мэдэлдээ авах замаар эзэмшил үүснэ гэж”, 90 дүгээр зүйлийн 90.1-д ”Хөрөнгийг хууль ёсоор эзэмшиж байгаа буюу түүнийг эзэмших эрхтэй болох нь тодорхой байгаа этгээдийг шударга эзэмшигч гэнэ”, 91 дүгээр зүйлийн 91.1-д “Гуравдагч этгээдийн хувьд эд хөрөнгө эзэмшигч нь тухайн эд хөрөнгийн өмчлөгч гэж тооцогдоно” гэж тус тус заасан байх тул иргэний нэхэмжлэгч Ж.Г-ыг тус машины шударга эзэмшигч гэж үзэх үндэслэлтэй байна.  

Учир нь Ж.Г Г.Х нарын хооронд худалдах худалдан авах хэлцэл хийгдсэн. Энэ хэлцэл бол хүсэл зоригийн дагуу эд юмсыг хууль ёсоор мэдэлдээ авсан байна. 

Иймээс эд мөрийн баримтаар хураагдсан 13-81 ГАА улсын дугаартай хар өнгийн приус 20 маркийн машиныг иргэний нэхэмжлэгч Ж.Г-д буцаан олгох  нь зүйтэй гэж үзлээ.

  1. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх.

 

Шүүгдэгч Г.Х, Д.О нар нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д заасан хуурч, бодит байдлыг нуух замаар, бусдыг төөрөгдөлд оруулж эзэмшигч өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай  болох нь тогтоогдсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Д.О-ийн өмгөөлөгч Ж.Дорждэрэм “...450 нэгжээр торгож өгнө үү” гэсэн санал гаргасан бөгөөд шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, орон сууцны зээлтэй байгаа, хохирол төлөх нөхцөл байдал, хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгчийн өмгөөлөгчийн саналыг хүлээн авах үндэслэлгүй байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэг нь “дөрвөн зуун тавин нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял” оногдуулахаар заасан бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 1-д зааснаар хүнд ангиллын гэмт хэрэгт хамаарч байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1-д “Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно” гэж хуульчилсан байна.

 

Дээрх 3 үйлдлээс нэг үйлдлийг шүүгдэгч Г.Х нь ганцаараа, 2 үйлдлийг шүүгдэгч Д.О, Г.Х нар хамтран үйлдсэн болох нь тогтоогдож байна. Мөн шүүгдэгч Г.Х, Д.О нар нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоос хохирогч Л.О-д 7.080.000 төгрөг, хохирогч Б.Ц-д 4.000.000 төгрөг, хохирогч С.Б-д 3.980.000 төгрөгийг тус тус төлсөн, үлдсэн хохирлоо төлхөө илэрхийлж байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1, 7.3 дугаар зүйлийн 2, 3.7 дугаар зүйлд заасныг тус тус заасныг журамлан шүүгдэгч Г.Х, Д.О нарт Эрүүгийн хуулийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д зааснаар хорих ял оногдуулахгүйгээр шүүгдэгч Г.Х-ыг 3 жилийн хугацаагаар, шүүгдэгч Д.О-ийг 1 жил 6 сарын хугацаагаар тэнсэж, хохирогч Л.О, Б.Ц нарын “...хохирлыг ойрын хугацаанд гаргуулж өгнө үү” гэсэн хүсэлтийг харгалзан шүүгдэгч тус бүрийг 4 сарын хугацаанд гэмт хэргийн хор уршгийг арилгах арга хэмжээ авах, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.  

 

Шүүгдэгч Г.Х, Д.О нарын гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо төлхөө илэрхийлсэн байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд энэ хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр, түүнээс дээш удаа үйлдсэн, гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тооцож ял оногдуулахад харгалзан үзлээ.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 13-81 ГАА улсын дугаартай хар өнгийн PRIUS-20 маркийн машин, түлхүүр 1 ширхгийг иргэний нэхэмжлэгч Ж.Г-д буцаан олгож шийдвэрлэлээ.

 

Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нараас гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй, шүүгдэгч нар нь хохирогч Л.О-д 7.080.000 төгрөг, хохирогч Б.Ц-д 4.000.000 төгрөг, хохирогч С.Б-д 3.980.000 төгрөгийг тус тус төлсөн, шүүгдэгч нарын иргэний цахим үнэмлэх шүүхэд ирээгүй зэргийг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.5, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч шүүгдэгч Х т овогт Гн Х, Ж овогт Д-ийн О нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д заасан хуурч бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай  болохыг тогтоосугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1, 7.3 дугаар зүйлийн 2-д заасныг журамлан шүүгдэгч Г.Х, шүүгдэгч Д.О нарт Эрүүгийн хуулийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д зааснаар хорих ял оногдуулахгүйгээр шүүгдэгч Г.Х-ыг 3 жилийн хугацаагаар, шүүгдэгч Д.О-ийг 1 жил 6 сарын хугацаагаар тэнсэж, тус бүрийг 4 сарын хугацаанд гэмт хэргийн хор уршгийг арилгах арга хэмжээ авах, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5, 7.3 дугаар зүйлийн 4, 5-д зааснаар шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулах болохыг шүүгдэгч Г.Х, шүүгдэгч Д.О нарт сануулсугай.

 

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Г.Х-оос 4.920.000 төгрөг гаргуулж хохирогч Л.О-д, 5.000.000 төгрөг гаргуулж хохирогч Б.Ц-д, шүүгдэгч Д.О-ээс 2.000.000 төгрөг гаргуулж хохирогч Б.Ц-д тус тус олгосугай.

 

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 13-81 ГАА улсын дугаартай хар өнгийн PRIUS-20 маркийн машин, түлхүүр 1 ширхгийг иргэний нэхэмжлэгч Ж.Г-д буцаан олгосугай.

 

6. Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нараас гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй, шүүгдэгч нар нь хохирогч Л.О-д 7.080.000 төгрөг, хохирогч Б.Ц-д 4.000.000 төгрөг, хохирогч С.Б-д 3.980.000 төгрөгийг тус тус төлсөн, шүүгдэгч нарын иргэний цахим үнэмлэх шүүхэд ирээгүй зэргийг тус тус дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

 

9. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Г.Х, Д.О нарт авсан хувийн баталгаа гаргасан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Ч.МӨНХТУЯА