| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дамдинсүрэнгийн Уранзул |
| Хэргийн индекс | 184/2017/00804/И |
| Дугаар | 184/ШШ2017/00675 |
| Огноо | 2017-03-24 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 03 сарын 24 өдөр
Дугаар 184/ШШ2017/00675
| 2*******7 оны 03 сарын 2 өдөр | Дугаар 18/ШШ2*******7/00675 | Улаанбаатар хот |
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Уранзул би
Нэхэмжлэгч: ******* дүүрэг, ******* дүгээр хороо, ******* гудамж-******* тоот хаягт байрлах “******* *******” ХХК /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сонгинохайрхан дүүрэг, ******* дугаар хороо, ******* дүгээр гудамж, тоот хаягт оршин суух, овогт - /РД: 9**************517 /-д холбогдох
Үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээний хэрэглээний төлбөр, зээлээр худалдан авсан гар утасны төлбөр 1.238.700 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2*******7 оны 3 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, 2*******7 оны 3 дугаар сарын 20-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “******* *******” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн Б.- нь 2*******6 оны сарын 29-ний өдөр “******* *******” ХХК-тай гар утас зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулан Самсунг Галакси ЭС7 маркийн гар утсыг 1.565.000 төгрөгөөр худалдан авахын зэрэгцээ уг худалдан авалтад олгогдох үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээний гэрээ байгуулж тус компаниас үүрэн холбооны багц үйлчилгээ авсан. Гэвч тэрээр өнөөдрийг хүртэл гэрээгээр хүлээсэн гар утасны болон ярианы төлбөрөө төлж барагдуулаагүй байна. Иймд Б.-эс гар утасны төлбөрийн үлдэгдэл 1.163.000 төгрөг, гар утасны ярианы төлбөр 75.700 төгрөг, нийт 1.238.700 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Б.- нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие Б.- нь “******* *******” ХХК-иас нэхэмжилж байгаа 1.238.700 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “******* *******” ХХК нь хариуцагч Б.-д холбогдуулан үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээний хэрэглээний төлбөр, зээлээр худалдан авсан гар утасны төлбөр 1.238.700 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.- нь нэхэмжлэгч “******* *******” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага болох 1.238.700 төгрөгийг бүрэн төлж барагдуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн байна.
Хариуцагчийн зөвшөөрөл нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хууль зөрчөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж байгаа тул улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоож, хуульд заасан журмаар гаргуулахаар шийдвэрлэлээ.
Зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дүгээр зүйлийн 7.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.“******* *******” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Б.-д холбогдох үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээний хэрэглээний төлбөр, зээлээр худалдан авсан гар утасны төлбөр 1.238.700 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага болох 1.238.700 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дүгээр зүйлийн 7.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн 3.279 төгрөгөөс 17.139 төгрөг, 5 мөнгийг улсын төсвийн орлогод үлдээж, Сонгинохайрхан дүүргийн татварын хэлтсийн **************025961 тоот данснаас 17.139 төгрөг, 5 мөнгийг, хариуцагчаас 17.139 төгрөг, 5 мөнгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэ захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
.Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Д.УРАНЗУЛ