Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 09 сарын 18 өдөр

Дугаар 2020/ШЦТ/300

 

 

 

 

 

 

 

 

                             

 

                                                 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Т.Хүрэлбаатар даргалж, шүүгчид                    М.Эрдэнэ-Очир, Д.Азжаргал нарын бүрэлдэхүүнтэйгээр,

              Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Энэбиш,                     

              Улсын яллагч М.Берикбол,

              Иргэдийн төлөөлөгч С.Гандолгор,

              Хохирогч Ч.Б,

              Хохирогчийн өмгөөлөгч Д.Оюунням,

              Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Баттөмөр,

              Шүүгдэгч Х.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Хын Бт холбогдох эрүүгийн 2038000000331 дугаартай хэргийг 2020 оны 8 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

              Шүүгдэгч Х.Б нь 2020 оны 07 дугаар сарын 12-ны орой 20 цагийн үед Хөвсгөл аймгийн Жаргалант сумын 5 дугаар багт хохирогч Ч.Бтай хэрүүл, маргаан үүсгэж, улмаар түүний цээжний зүүн хажуу хэсэгт хутгалж, зэвсгийн чанартай зүйл хэрэглэж эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

              Шүүгдэгч Х.Б нь 2020 оны 07 дугаар сарын 12-ны орой 20 цагийн үед Хөвсгөл аймгийн Жаргалант сумын 5 дугаар багт хохирогч Ч.Бтай хэрүүл, маргаан үүсгэж, улмаар түүний цээжний зүүн хажуу хэсэгт хутгалж, зэвсгийн чанартай зүйл хэрэглэж эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогдуулан Аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, эрүүгийн 2038000000331 дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ.

              Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: Хохирогч Ч.Бын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Би 2020 оны 07 дугаар сарын 12-ны өдөр хуурай дүү О гэдэг залуутай Жаргалант сумын төвд тааралдаад нэг том савтай пиво хувааж уугаад явж байтал С гэдэг хүн нэг хүнтэй хамт машинаар явж таарсан. Стэй хамт явсан хүн нь манай сумын Батаа гэдэг хүн байх шиг байсан. Б гэх хүн Ог машиндаа дуудаж суулгаад цохиод авсан. Тэгээд машинаараа дайрна гээд агсарахаар нь О машины түлхүүрийг нь авчихсан. Тэгтэл Б ч яваад өгсөн. О бид хоёр тэнд байж байгаад цааш явж Д гэдэг залуугийн хашаа руу орсон. Би тухайн үед согтууруулах ундаа хэрэглэсэн байсан болохоор хашаа руу нь ороод байшинд орсон үгүй эсэхээ сайн санахгүй байна. Гэтэл л Б гэх хүн С ахтай хамт ирсэн байсан. Миний санаж байгаагаар нэг мэдэхэд Б миний зүүн гуя руу хутгалсан байсан. Би ямар хутга байсныг ч хараагүй. Би биедээ гурван удаа хутгалуулсан. Миний өмсөж явсан хувцас эмнэлэгт дээр байгаа. Би хутгалуулсныхаа дараа хадам ах, дүү хоёроороо хүргүүлж эмнэлэг дээр ирсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 19-22-р хуудас/,

              Гэрч Ж.Гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2020 оны 07 дугаар сарын 12-ны өдөр орой 20 цагийн орчим байхаа намайг Д гэх айлын хашаанд байшингийн торх өрж байхад хашааны гаднаас Б, Б гэх хүмүүс манай хүргэн Б гэх хүнийг хаана байна гэж надаас асуусан. Тэгтэл манай хүргэн Б Дгийн гэрээс гарч ирж таарсан. Энэ үед Б манай хүргэн Б гэх хүнийг 1 удаа нүүрэн тус газарт нь цохьсон. Тэгтэл манай хүргэн зөрүүлээд 1 удаа цохиод авсан. Тэгээд энэ хоёр бие биенээ заамдаж аваад хашааны баруун хойд зүг рүү явсан. Тэгтэл Дгийн эхнэр нь хөөе Б хутгатай байна гэж орилсон. Энэ үед манай хүргэнтэй хамт явсан. О гэх залуу Бын араас барьж аваад салгасан. Тэгэхэд Б, Б хоёр Дгийн хашаанаас гараад явсан. Энэ үед манай хүргэний зүүн сугнаас нь цус гарсан байхаар нь би эмнэлэг цагдаад дуудлага өгөхөөр яваад ирэхэд манай хүргэн Дгийн хашаанаас гараад гудамжинд унасан байхаар нь дүү Га бид хоёр мотоциклиор дундуураа суулгаад эмнэлэгт хүргэж өгөөд эхнэр Гт хэл хүргэсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 23-р хуудас/,

              Гэрч Х.Бийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2020 оны 07 дугаар сарын 12-ны орой 18 цагийн орчим сумын төвд явж байгаад нутгийн залуу Ж /Б/ болон өөр нэг танихгүй залуутай тааралдсан. Ж тэр хамт явж байсан юм. Би тухайн үед өөрөө согтуу явсан болохоороо зарим зүйлийг сайн санахгүй байгаа юм. Тэр танихгүй залуутай нь юунаас ч болсон юм бүү мэд ямарч байсан маргалдаж байсан. Тэр залуу намайг ямар ч байсан нүүр хэсэгт цохиж байсан. Нэг мэдэхэд би гэртээ ирсэн байсан бөгөөд гэрт байхад манайд төрсөн дүү Б ирсэн. Б намайг хараад таныг хэн зодсон юм гэхээр нь би Жтай хамт явсан залуутай маргалдсан гэдгээ хэлсэн. Тэгтэл Б хоёулаа хамт очьё гээд намайг мотоциклийнхоо хойгуур сундлаад явсан. Бид хоёр хүнээс асууж сураглаад Жгийн байсан газарт очсон. Бид хоёр очиход Ж байшинд байсан санагдаж байна. Б гараад ир л гэх шиг болсон. Ж байшингийн гадна гарч ирсэн байсан. Тэгээд тэр хоёр зодолдоод эхлэхээр нь би хөөе наад Ж чинь хамаагүй, та хоёр зодолдож болохгүй гээд би Быг салгасан. Тэгээд бид хоёр буцаад явсан. Би тухайн үед Жг хутгалуулсан талаар ч мэдээгүй явсан. Буцаад явж байх замд Б надад “ахаа би Жг хутгалчихлаа” гэж хэлэхэд нь мэдсэн юм. Тэгээд Б намайг гэрт хүргэж өгөөд өөрөө эмнэлэг орно гээд явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 24-р хуудас/

              Гэрч Б.Нийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Би 2020 оны 07 дугаар сарын 12-ны өдөр Жаргалант сумын ЭМТ-д өрөөндөө ажлаа хийгээд сууж байтал 21:00 цагийн үед Б 38 настай, эрэгтэй, хүнд хутгалуулсан гэсэн яриа өгүүлэлтэй эмнэлэгт хүргэгдэж ирсэн. Би хэнд хаана хутгалуулсан гэдгийг нь мэдэхгүй. Тухайн хүнийг хүлээн авч үзлэг хийхэд ухаан санаа хэвийн очиндоо харьцаатай, зүрхний цохилт 66, амьсгал 17, халуун 36.5, хүчилтөрөгч 88, артерийн даралт 110/170-тай цус алдсан зүүн талд суганы арын шугамаар 3 см хутгалуулсан цус алдалттай, зүүн талын хонгонд 2 см урттай хутгалуулсан, цус алдалттай, зүүн гуяны гуравны нэгийн дээд хэсэгт гадна талдаа 4 см хэмжээтэй шинэ шархтай, цус алдалттай байсан. Би үзлэг хийгээд тухайн хүнд өөрөө эмчилгээ хийсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 25-р хуудас/      

              Гэрч Ж.Гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Манай нөхөр 2020 оны 07 дугаар сарын 12-ны өдөр гэртээ зурагтаар үндэсний бөх үзэж байсан бөхийн барилдааны дөрвийн даваа явж байхад манай нөхөр гэрээсээ гараад явсан байсан. Тэгээд би орой 18 цагийн орчим сумын төвийн зүүн хойд талд хамгийн арын гудамжинд манайх хашаа байшин барьж байгаа. Тэр газар намайг очиход манай нөхөр Б нь О гэх хүнтэй хамт савтай том пиво уугаад дуусаж байхад би нөхрөө гэрээ харь гэж хэлэхэд О гэх залуутай хамт мотоцикльтой сундлаад гэртээ харилаа гээд хашаанаас гараад явсан. Тэгээд намайг гэртээ ирэхэд манай нөхөр гэртээ ирээгүй байсан. Би тэр үед гэртээ хоолоо бэлдээд байж байтал ойролцоогоор 21 цагийн орчим манай гэрт Л гэх залуу манайд ирээд танай нөхөр хүнд зодуулсан байна. Та эмнэлэг дээр хурдан очоорой гэхээр нь би Лтой хамт мотоциклиор эмнэлэг дээр ирэхэд манай нөхөр ухаангүй хүнд хутгалуулсан байсан. Тухайн үед эмч нар оёдол тавьж байна. Та цаанаа байж бай гээд намайг оруулаагүй...Би өөрөө нүдээрээ хараагүй. Харин манай ах Г, дүү Га, Л нар Д гэдэг хүний хашаанд манай нөхөртэй тааралдсан байсан. Тэр үед манай нөхөр хүнд хутгалуулсан байхаар нь дүү Га, ах Г нар эмнэлэгт хүргэж өгөөд Л гэх залуугаар намайг дуудуулсан байсан. Эдгээр хүмүүс надад хэлэхдээ Б гэх хүнд хутгалуулсан байна гэж хэлсэн. Харин манай нөхөртэй хамт байсан О гэх залуу надад хэлэхдээ танай нөхөр С гэх хүнтэй муудалцаад байж байтал С гэх хүний дүү Б гэх залуу ирээд ахыгаа өмөөрөөд хутгалсан. Тухайн үед Б бид нартай хамт байгаагүй архи ч уугаагүй эрүүл байсан гэж О надад хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 27-28/

              Гэрч Ж.Гын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2020 оны 07 дугаар сарын 12-ны орой 20 цагийн орчим айлын байшингийн булан өрөх гээд Д гэх айлд байж байтал хойноос манай хүргэн ах Б орж согтуу ирсэн. Б ах О гэж дуудаад байдаг сайн танихгүй залуутай хамт явж байсан. Би 5 минут орчим болоод тэр айлын байшингаас гартал урдаас Б ах Б гэдэг ахынхаа хамт орж хашаа руу орж ирж байгаа харагдсан. Тэр хоёр надтай мэнд мэдээд зөрсөн. Би нөгөө хажуу талын хашаа руу орох гээд явж байтал хөөе хутга гэх чимээ шуугиан болоод явчихаар нь эргээд гүйгээд очтол манай хүргэн Б байшингийн довжооны цаад тал руу тонгойчихсон байшин налаад зогсож байсан. Б ахыг О гэдэг залуу араас тэвэрчихсэн зогсож байсан. Хутгыг нь бол хараагүй. Быг очоод хартал зүүн гарынх нь араас цус гарчихсан байсан. Тухайн үед Б пудволктой байсан. Б Б нар тэгээд шууд хашаанаас гарч явсан. Би шууд цагдаа дуудахаар явсан. Би цагдаад мэдэгдээд буцаж очоод Быг эмнэлэгт хүргэсэн...” гэх мэдүүлэг,/хх-ийн 29-р хуудас/

              Гэрч Б.Оын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: "...С миний нүүрэн тус газар, доод уруул руу 1 удаа гараараа цохьсон. Энэ үед миний уруулаас цус гарсан байсан тул би голын зах орж цусаа угаагаад буцаад байсан газраа иртэл С гэдэг хүн байж байхаар нь миний уур хүрээд Сг 2 нүүр бие хэсэг рүү нь 2 удаа гараараа цохьсон. Тэгээд бид хоорондоо салаад явсан. Б бид хоёр сумын төвийн арын гудамжинд Д гэдэг айлд очоод байж байтал бид хоёрын араас С гэдэг хүн өөрийн дүү Быг дагуулж Дгийн хашаа руу орж ирсэн. Энэ үед Б Дгийн гэрээс гарсан тэгээд удалгүй хүмүүс зодолдоод байхаар нь би гэрээс гараад зодоон хийж байсан хоёр хүн дээр очиход Б гэх хүний баруун гарт нь хутга байхыг хараад Б гэх хүнийг араас нь тэвэрч аваад салгасан энэ үед Бын зүүн талын суга, гуянаас нь их хэмжээний цус гарсан байхаар нь Б гэх хүн Быг хутгалсан байна гэж ойлгосон. Тэгээд хутгалуулсан Быг хадам ах Г дүү Га нар нь эмнэлэгт хүргэж өгсөн...” гэх мэдүүлэг,/хх-ийн 30-р хуудас/

              Гэрч Г.Иын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Өчигдөр буюу 2020 оны 07 дугаар сарын 12-ны орой барагцаагаар 20:00 цаг өнгөрч байхад манай нутгийн Ж гэж дууддаг залуу О гэдэг залуутай архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай ирсэн. Би 00 орж бие засаад гарч иртэл манай хашааны үүдээр хоёр настайвтар хүн орж яваа харагдсан. Тэр хоёр хүн манай байшинг чиглээд явж байсан бөгөөд байшингаас Ж гарч ирээд довжоон дээр зогссон. Түрүүлж явсан хүн нь Жг очоод шууд цохиод авсан би сандраад шууд хоёр хүүхдээ аваад урд талын аавынхаа гэрт оруулсан. Тэгээд гэрээс гарч ирэхэд Ж манай байшингийн довжооны цаад тал руу суучихсан бужигналдаад байсан дөхөөд хартал Жгийн зүүн суга орчмоос цус гоожсон байдалтай байсан. Манай хашаа руу орж ирсэн хоёр хүний түрүүлж явсан хүний гарт хутга байгаа харагдсан. Тэр хүн хутгаа ажлын хэсгийнх нь тал дундуур цухуйлгаж барьсан байсан. Тэр хутга нь богинохон үзүүр хэсэг нь нарийссан хутга л байх шиг байсан” гэх мэдүүлэг, /хх-ийн 31-р хуудас/

              Шүүгдэгч Х.Бын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ... Би 2020 оны 07 дугаар сарын 12-ны орой 18:00 цагийн үед л болов уу, хэдэн цаг болж байсныг тодорхой сайн мэдэхгүй байна, өөрийн төрсөн ах Бийн гэрт очиход миний ах Б хүнд зодуулчихлаа гэсэн хувцас хунар, толгой тархи нь нул цус болчихсон байсан юм. Би ахаасаа хэнд зодуулсан талаар нь асуухад “Ж /Б/ гэж дууддаг, жинхэнэ нэрийг нь сайн мэдэхгүй, нэг хүнтэй нийлээд зодчихлоо” гэж хэлсэн. Би Жг таньдаг болохоор ахыг хаана байна цуг очьё гэж хэлээд дагуулаад явсан. Би ахтайгаа хамт яваад Жгийн байсан айлын хүнээс асууж заалгаж очсон. Тэр айл нь хэнийх гэдэг ямар айл байсныг мэдэхгүй. Би тухайн үед өөрөө архи уучихсан согтуу байсан. Тэр айлд очиход байшингийн гадна Ж Г, Га гэх манай сумын таньдаг залуучууд байсан. Би шууд Ж руу явж очоод нүүрэн тус газарт нь баруун гараараа нэг удаа цохиход Ж намайг зөрүүлээд цохих шиг болсон. Тэгэхээр нь би өврөөсөө хутга гаргаж ирээд баруун гартаа хутгаа барьж байгаад зүүн суга орчимд нь нэг, зүүн гуяны ар хэсэгт нь нэг, зүүн ташаа орчимд нэг удаа нийт гурван удаа хутгалсан. Тэгээд ноцолдож байтал ах намайг салгаад бид хоёр шууд буцаад явсан. Би ахыг мотоциклиороо гэрт нь хүргэж өгчхөөд өөрөө гэртээ хариад хутгаа байшингийнхаа ар талд өвсөн дунд газарт далд ортол нь зоож нуугаад шууд сумын эмнэлэг орсон. Эмнэлэг ороход Ж /Б/ эмнэлэгт хүргэгдсэн байсан. Эмнэлэг дээр ах дүү нар нь гээд хүмүүс ирчихсэн байсан. Эмнэлэг орчихоод би өөрөө цагдаа дээр учир байдлаа ярих гээд ирсэн юм. Ийм л асуудал болсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 26-р хуудас/

              Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 388 дугаартай шинжээчийн: Ч.Бын биед цээжний хөндий рүү нэвтэрсэн шарх болон зүүн ташаа гуянд шарх бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн 3 удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаандаа үүсгэгдсэн байна. Ч.Бын биед учирсан гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-д зааснаар амь насанд аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх-ийн 34-р хуудас/

              Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 7 дугаар сарын 09-ны өдрийн 65 дугаартай шинжээчийн: “...Ч.Бын биеэс авсан гэх цусанд 2.2 хувь промилли спирт агууламж илэрч байна. Цусанд илэрсэн 2.2 хувь промилли нь согтолтын дунд зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх-ийн 39-р хуудас/

              Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 7 дугаар сарын 09-ны өдрийн 66 дугаартай шинжээчийн: “...Х.Бын биеэс авсан гэх цусанд 1.1 хувь промилли спирт агууламж илэрч байна. Цусанд илэрсэн 1.1 хувь промилли нь согтолтын хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх-ийн 43-р хуудас/

              Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 1-р тал/

              Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / хх-ийн 5-11-р тал/

              Эд мөрийн баримтыг хураан авах тухай мөрдөгчийн санал, мөрдөн шалгах ажиллагаа явуулах тухай прокурорын зөвшөөрөл, гэрэл зургийн үзүүлэлт, эд мөрийн баримт түр хураан авсан тэмдэглэл, эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 12-16-р тал/

              Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон иргэний үнэмлэхийн хуулбар, Хөвсгөл аймгийн Жаргалант сумын Оргил багийн Засаг даргын “...тус багийн иргэн Хын Б нь ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт багтаа байнга оршин суудаг нь үнэн болохыг тодорхойлов...” гэх тодорхойлолт, шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 61-62, 64-р тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

              Дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул хэргийг шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой гэж үнэллээ.         

              Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх үзлээ.

              Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

              Шүүгдэгч Х.Б нь 2020 оны 07 дугаар сарын 12-ны орой 20 цагийн үед Хөвсгөл аймгийн Жаргалант сумын 5 дугаар багт согтуурсан үедээ хохирогч Ч.Бын цээж, зүүн ташаа, гуянд хутгалж,  зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэм буруутай болох нь шүүгдэгч Х.Бын шүүхийн хэлэлцүүлгийн явцад гэм буруугаа хүлээн зөвшөөрч өгсөн мэдүүлэг,

              Хохирогч Ч.Бын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Миний санаж байгаагаар нэг мэдэхэд Б миний зүүн гуя руу хутгалсан байсан. Би ямар хутга байсныг ч хараагүй. Би биедээ гурван удаа хутгалуулсан. Миний өмсөж явсан хувцас эмнэлэгт дээр байгаа. Би хутгалуулсныхаа дараа хадам ах, дүү хоёроороо хүргүүлж эмнэлэг дээр ирсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 19-22-р хуудас/,

              Гэрч Ж.Гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Тэгтэл Дгийн эхнэр нь хөөе Б хутгатай байна гэж орилсон. Энэ үед манай хүргэнтэй хамт явсан. О гэх залуу Бын араас барьж аваад салгасан. Тэгэхэд Б, Б хоёр Дгийн хашаанаас гараад явсан. Энэ үед манай хүргэний зүүн суганаас нь цус гарсан байхаар нь би эмнэлэг цагдаад дуудлага өгөхөөр яваад ирэхэд манай хүргэн Дгийн хашаанаас гараад гудамжинд унасан байхаар нь дүү Га бид хоёр мотоциклиор дундуураа суулгаад эмнэлэгт хүргэж өгөөд эхнэр Гт хэл хүргэсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 23-р хуудас/,

              Гэрч Х.Бийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Би тухайн үед Жг хутгалуулсан талаар ч мэдээгүй явсан. Буцаад явж байх замд Б надад “ахаа би Жг хутгалчихлаа” гэж хэлэхэд нь мэдсэн юм. Тэгээд Б намайг гэрт хүргэж өгөөд өөрөө эмнэлэг орно гээд явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 24-р хуудас/

              Гэрч Б.Нийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Тухайн хүнийг хүлээн авч үзлэг хийхэд ухаан санаа хэвийн очиндоо харьцаатай, зүрхний цохилт 66, амьсгал 17, халуун 36.5, хүчилтөрөгч 88, артерийн даралт 110/170-тай цус алдсан зүүн талд суганы арын шугамаар 3 см хутгалуулсан цус алдалттай, зүүн талын хонгонд 2 см урттай хутгалуулсан, цус алдалттай, зүүн гуяны гуравны нэгийн дээд хэсэгт гадна талдаа 4 см хэмжээтэй шинэ шархтай, цус алдалттай байсан. Би үзлэг хийгээд тухайн хүнд өөрөө эмчилгээ хийсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 25-р хуудас/ 

              Гэрч Ж.Гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Эдгээр хүмүүс надад хэлэхдээ Б гэх хүнд хутгалуулсан байна гэж хэлсэн. Харин манай нөхөртэй хамт байсан О гэх залуу надад хэлэхдээ танай нөхөр С гэх хүнтэй муудалцаад байж байтал С гэх хүний дүү Б гэх залуу ирээд ахыгаа өмөөрөөд хутгалсан. Тухайн үед Б бид нартай хамт байгаагүй архи ч уугаагүй эрүүл байсан гэж О надад хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 27-28/

              Гэрч Ж.Гын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “... Б ахыг О гэдэг залуу араас тэвэрчихсэн зогсож байсан. Хутгыг нь бол хараагүй. Быг очоод хартал зүүн гарынх нь араас цус гарчихсан байсан. Тухайн үед Б пудволктой байсан. Б Б нар тэгээд шууд хашаанаас гарч явсан. Би шууд цагдаа дуудахаар явсан. Би цагдаад мэдэгдээд буцаж очоод Быг эмнэлэгт хүргэсэн...” гэх мэдүүлэг,/хх-ийн 29-р хуудас/

              Гэрч Б.Оын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: "... Б гэх хүний баруун гарт нь хутга байхыг хараад Б гэх хүнийг араас нь тэвэрч аваад салгасан энэ үед Бын зүүн талын суг, гуянаас нь их хэмжээний цус гарсан байхаар нь Б гэх хүн Быг хутгалсан байна гэж ойлгосон. Тэгээд хутгалуулсан Быг хадам ах Г дүү Га нар нь эмнэлэгт хүргэж өгсөн...” гэх мэдүүлэг,/хх-ийн 30-р хуудас/

              Гэрч Г.Иын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Тэгээд гэрээс гарч ирэхэд Ж манай байшингийн довжооны цаад тал руу суучихсан бужигналдаад байсан дөхөөд хартал Жгийн зүүн суга орчмоос цус гоожсон байдалтай байсан. Манай хашаа руу орж ирсэн хоёр хүний түрүүлж явсан хүний гарт хутга байгаа харагдсан. Тэр хүн хутгаа ажлын хэсгийнх нь тал дундуур цухуйлгаж барьсан байсан. Тэр хутга нь богинохон үзүүр хэсэг нь нарийссан хутга л байх шиг байсан” гэх мэдүүлэг, /хх-ийн 31-р хуудас/

              Шүүгдэгч Х.Бын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ... Би шууд Ж руу явж очоод нүүрэн тус газарт нь баруун гараараа нэг удаа цохиход Ж намайг зөрүүлээд цохих шиг болсон. Тэгэхээр нь би өврөөсөө хутга гаргаж ирээд баруун гартаа хутгаа барьж байгаад зүүн суга орчимд нь нэг, зүүн гуяны ар хэсэгт нь нэг, зүүн ташаа орчимд нэг удаа нийт гурван удаа хутгалсан. Тэгээд ноцолдож байтал ах намайг салгаад бид хоёр шууд буцаад явсан. Би ахыг мотоциклиороо гэрт нь хүргэж өгчхөөд өөрөө гэртээ хариад хутгаа байшингийнхаа ар талд өвсөн дунд газарт далд ортол нь зоож нуугаад шууд сумын эмнэлэг орсон. Эмнэлэг ороход Ж /Б/ эмнэлэгт хүргэгдсэн байсан. Эмнэлэг дээр ах дүү нар нь гээд хүмүүс ирчихсэн байсан. Эмнэлэг орчхоод би өөрөө цагдаа дээр учир байдлаа ярих гээд ирсэн юм. Ийм л асуудал болсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 26-р хуудас/

              Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 388 дугаартай шинжээчийн: Ч.Бын биед цээжний хөндий рүү нэвтэрсэн шарх болон зүүн ташаа гуянд шарх бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрхи гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн 3 удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаандаа үүсгэгдсэн байна. Ч.Бын биед учирсан гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11 -д зааснаар амь насанд аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх-ийн 34-р хуудас/

              Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 7 дугаар сарын 09-ны өдрийн 65 дугаартай шинжээчийн: “...Ч.Бын биеэс авсан гэх цусанд 2.2 хувь промилли спирт агууламж илэрч байна. Цусанд илэрсэн 2.2 хувь промилли нь согтолтын дунд зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх-ийн 39-р хуудас/

              Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 7 дугаар сарын 09-ны өдрийн 66 дугаартай шинжээчийн: “...Х.Бын биеэс авсан гэх цусанд 1.1 хувь промилли спирт агууламж илэрч байна. Цусанд илэрсэн 1.1 хувь промилли нь согтолтын хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх-ийн 43-р хуудас/

              Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 1-р тал/

              Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / хх-ийн 5-11-р тал/

              эд мөрийн баримт түр хураан авсан тэмдэглэл, эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 12-16-р тал/ зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

              Хэрэгт тусгагдсан хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг нь шүүгдэгчийн дээрх үйлдэл, хэргийн үйл баримтын талаар агуулгын хувьд зөрөөгүй, ач холбогдол бүхий үнэн зөв мэдүүлсэн. Мөн хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирлын шинж байдлын талаарх тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлт, бусад баримтат мэдээлэл нь уг хэрэгт хамааралтай, тогтоогдсон үйл баримттай нийцсэн  байна гэж шүүх шийдвэрийн үндэслэл болгон үнэллээ.

              Гэмт хэрэг гарахад хохирогч, шүүгдэгч нарын согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, шүүгдэгчийн нийгэмд тогтсон хэв, журам, ёс суртахууны шаардлагыг үл хүндэтгэсэн, хууль, эрх зүйн мэдлэг дутмаг байдал зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзлээ.

              Шүүгдэгч нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулан хор уршигт зориуд хүргэхдээ зэвсгийн чанартай зүйл хэрэглэж хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

              Иймд шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдалд үндэслэн шүүгдэгч Х.Бын гэмт үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг  зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж үйлдсэн гэм буруутайд тооцов.

              Прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх дүгнэв.

              Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Х.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг  зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж үйлдсэнд гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан, цээрлүүлэх, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ”,

 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг “Гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан шүүх дараах байдлаар хорих ялыг хөнгөрүүлж, ялаас чөлөөлж, албадлагын арга хэмжээ хэрэглэж болно”, мөн зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 “энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг арван хоёр жил, эсхүл арван таван жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний гуравны хоёроос хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний гуравны хоёроос багагүй ял оногдуулах” гэж заасныг тус тус баримтлан шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, учруулсан хохирлоо нөхөн төлсөн, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөл зэргийг тус тус харгалзан хохирогчийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан үйлдэлд нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт зааснаар 3 /гурав/ жил 5 / тав/ сарын хугацаагаар хорих ялыг хөнгөрүүлэн оногдуулж шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн хүнийг зургаан сараас хорин жил хүртэл хугацаагаар нээлттэй, эсхүл хаалттай хорих байгууллагад тусгаарлаж хугацаатай хорих ялыг эдлүүлнэ”, мөн зүйлийн 4 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан хугацаатай хорих ялыг нээлттэй, эсхүл хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр тогтооно” гэж тус тус заасныг баримтлан дээрх нөхцөл байдалд тус бүрд нь дүгнэлт хийж, шүүгдэгч Х.Бт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгчийн хувийн байдалд шүүхийн хэлэлцүүлэгт дурдсан нотлох баримтаар тогтоогдсон нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргахгүй байгаа байдал, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо нөхөн төлсөн, үйлдсэн гэмт хэрэг, хохирол, хор уршигт хандаж буй хандлага, хохирогч нараас уучлалт гуйж, шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхдөө гэмшиж байгаа зэргийг шүүх харгалзан үзсэн болно.

              Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөнг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.        Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд: Иргэний хуулийн 497 дугаар зүйл, 505 дугаар зүйлд заасныг баримтлан  эмчилгээний зардал, цаашид гарах хохирлыг шүүгдэгч Х.Боос хохирогч Ч.Б нь нэхэмжлэх үндэслэлтэй байна.

              Хохирогч нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс эмчилгээний зардал 6.000.000 төгрөгийг нэхэмжилж байх ба шүүгдэгч нь мөрдөн шалгах ажиллагааны явцад 2.500.000 төгрөг,  шүүхийн хэлэлцүүлэгт завсарлагаа авч 959.700 төгрөг, нийт 3.459.700 төгрөгийн хохирол нөхөн төлсөн талаар хохирогч, шүүгдэгч нарын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, шүүх хуралдааны тэмдэглэл зэргээр тогтоогдож байна.

              Хэрэгт тусгагдсан нотлох баримтын хэмжэээнд хохирогч Ч.Бас гаргаж өгсөн хохирлын баримт /хх-ийн 55-58/-аас Шүүдэргэнэ эмийн сангийн 2020 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн 83.050 төгрөгийн баримт, Шүүдэргэнэ эмийн сангийн 165.200 төгрөгийн баримт, Бат шүүдэргэнэ эмийн сангийн 4.000 төгрөгийн баримт, Тунамал эмийн сангийн 7.350 төгрөгийн баримт, Батшүүдэргэнэ эмийн сангийн 3.400 төгрөгийн баримт, Оюу эмийн сангийн 6.500 төгрөгийн баримт, шүүхийн хэлэлцүүлэгт Энх зүрх фарм эмийн сангийн 2020 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн 509.700 төгрөгийн баримт, хот хооронд орон нутгийн нийтийн тээврийн зорчих тасалбар 36.000 төгрөгийн 3 ширхэг баримт, Баянзүрх эмнэлгийн 2020 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн 300.000 төгрөгийн баримт, Гүнтулга ХХК-ийн 2020 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн 29.400 төгрөгийн баримт, Хос хун-2 эмийн сангийн 54.300 төгрөгийн баримт, Гүнтулга ХХК-ийн 2020 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 9.800 төгрөгийн баримт, Ч.Бын 75.000 төгрөгийн тодорхойлолт, 2020 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 600.000 төгрөгийн тодорхойлолт, 2020 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн 1.500.000 төгрөгийн тодорхойлолт,  нийт 3.459.700 төгрөгийн гэм хорын хохирлын баримтыг үнэлж шийдвэрлэсэн болно.

              Хохирогч Ч.Бын нэхэмжлэлээс үлдэх 2.540.300 төгрөгийн нэхэмжлэл нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх боломжгүй байна. Учир нь уг баримт нь нотлох баримтын шаардлага хангахгүй, төлбөрийн баримтгүй тул тодорхой тооцоог гаргах бололцоогүй байна.

              Хохирогч Ч.Ба нь 2.540.300 төгрөгийн эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч Х.Бат-Очироос нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж, шүүгдэгчийг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй байна гэж үзэв.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 20 см урттай, бор өнгийн модон иштэй хутга 1 ширхэг, цус мэт зүйлээр бохирдсон цайвар өнгийн пудволк 1 ширхэг, женсэн өмд 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгах нь зүйтэй байна.

Эрүүгийн 2038000000331 дугаартай хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдлаа.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.4 дүгээр зүйлийн 2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Ш овогт Хын Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4-т зааснаар хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.
  2.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.4-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш овогт Хын Быг 3 /гурав/ жил 5 / тав/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
  3.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Х.Бт оногдуулсан 3 /гурав/ жил 5 /тав/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.     
  4.  Эрүүгийн 2038000000331 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 20 см урттай, бор өнгийн модон иштэй хутга 1 ширхэг, цус мэт зүйлээр бохирдсон цайвар өнгийн пудволк 1 ширхэг, женсэн өмд 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг тухайн шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.
  5. Эрүүгийн 2038000000331 дугаартай хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг, хохирогч Ч.Б нь 2.540.300 төгрөгийн эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч Х.Боос нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

         6.  Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Х.Бт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                               Т.ХҮРЭЛБААТАР

 

                                                       ШҮҮГЧ                                      М.ЭРДЭНЭ-ОЧИР

 

                                                ШҮҮГЧ                                  Д.АЗЖАРГАЛ