Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Ганбатын Ариунаа |
Хэргийн индекс | 103/2017/00096/И |
Дугаар | 103/ШШ2017/00114 |
Огноо | 2017-03-22 |
Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 03 сарын 22 өдөр
Дугаар 103/ШШ2017/00114
2017 оны 03 сарын 22 өдөр | Дугаар 103/ШШ2017/001******* | ******* хот |
2017 03 22 103/ШШ2017/001*******
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ариунаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч ******* хот, ******* дүүрэг 1 дүгээр хороо, ******* дүгээр байрны ******* тоотод оршин суух, ******* овогт ******* ******* улсад ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийг 2017 оны 2 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Шинэхүү нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь
Нэхэмжлэгч ******* нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 1981 оны 10 дугаар сарын 20-ны өдрөөс 1982 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр хүртэл ******* аймгийн сумын 8 жилийн дунд сургуульд Пионерын ахлах удирдагчаар, 1982 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1983 оны 8 дугаар сарын 20-ны өдөр хүртэл тус аймгийн Хөгжимт драмын театрт бүжигчинээр тус тус ажиллаж байсан.
Энэ тухай 1985 оны Хөдөлмөрийн дэвтэр дээр бичилт хийгдсэн боловч 1981 онд Хөдөлмөрийн дэвтэр нээсэн бичилттэй зөрүүтэй байгаа тул 1981 оны 10 дугаар сарын 20-ны өдрөөс 1983 оны 8 дугаар сарын 20-ны өдөр хүртэл 1 жил 10 сар ажиллаж байсныг минь тогтоож өгнө үү, гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь
Нэхэмжлэгч ******* 1981 оны 10 дугаар сарын 20-ны өдрөөс 1983 оны 8 дугаар сарын 20-ны өдөр хүртэл 1 жил 10 сар улсад ажиллаж байсан байдлаа тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгчийн ажиллаж байсан байдлыг шүүхээс өөр журмаар сэргээн тогтоох боломжгүй тул нэхэмжлэгч ******* аймгийн сумын 8 жилийн дунд сургуульд 1981 оны 10 дугаар сарын 20-ны өдрөөс 1982 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл Пионерийн ахлах удирдагчаар, тус сумын Хөгжим драмын театрт 1982 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1983 оны 8 дугаар сарын 20-ны өдөр хүртэл бүжигчинээр ажиллаж байсан болох нь 1982 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн ******* аймгийн АДХГЗахиргааны Соёлын хэлтсийн даргын 49 дугаартай тушаалд Хөгжимт драмын театрын жүжигчидыг бэлтгэх түр курс-т суралцах хүмүүсийн жагсаалтын 30 дугаарт овогтой , 1983 оны 1 дүгээр сарын *******-ний өдрийн ******* аймгийн Соёлын ордны даргын 07 дугаартай тушаалд Театрын зарим жүжигчидийн 1983 оны цалин шинэчлэн тогтоох тухай тушаал-аар 3 дугаар зэрэглэлийн цалинд *******ийг мөн хамт олонтойгоо авахуулсан гэрэл зурагнууд, 1985 оны 133598 дугаартай Хөдөлмөрийн дэвтэр зэрэг баримтуудаар тогтоогдож байна.
Хавтас хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг үнэлэхэд тухайн тогтоолгох гэж буй жилүүдэд холбоотой баримтууд байх бөгөөд хуульд заасан нотлох баримтыг гаргах, цуглуулах журмын дагуу гаргаж өгсөн эргэлзээгүй, үнэн зөв баримтууд гэж шүүх дүгнэлээ.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар ******* овогт ******* ийг 1981 оны 10 дугаар сарын 20-ны өдрөөс 1982 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл ******* аймгийн сумын 8 жилийн дунд сургуульд Пионерийн ахлах удирдагчаар, 1982 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1983 оны 8 дугаар сарын 20-ны өдөр хүртэл тус сумын Хөгжим драмын театрт бүжигчинээр ажиллаж байсан болохыг тогтоосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг улсын орологод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш ******* хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш ******* хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.АРИУНАА