Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 03 сарын 28 өдөр

Дугаар 000031

 

 

 

 

 

 

 

 

 

                                          

                             

                             Р.Б, Ө.Б нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

 

                                                     Хэргийн индекс 142/2017/0011/Э

 

Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч З.Хосбаяр даргалж, шүүгч С.Цэцэгмаа, шүүгч Ц.Туяа нарын бүрэлдэхүүнтэй

 

                 Шүүх хуралдаанд:           

 

                   Прокурор                                                 Ц.Идэрмөнх

                  Шүүгдэгч                                                   Р.Б, Ө.Б

                 Шүүгдэгчийн өмгөөлөгч                      Х.Оюунбат

                 Хохирогч                                              Г.Б

                 Хохирогчийн өмгөөлөгч                      М.Ганзориг

                   Нарийн бичгийн дарга                       Ч.Буяндэлгэрнарыг оролцуулан

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 64 дүгээр шийтгэх тогтоолтой Р.Б, Ө.Б нарт холбогдох, 201614000450 дугаартай эрүүгийн хэргийн шүүгдэгч 

Р.Бийн өмгөөлөгч Х.Оюунбатын давж заалдах гомдолыг үндэслэн 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, шүүгч Ц.Туяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

 Монгол улсын иргэн  Булган аймагт төрсөн, 42 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 4, эхнэр хоёр хүүхдийн хамт Орхон аймаг Баян-Өндөр сум Уртын гол багт оршин суудаг, урьд ял шийтгүүлж байгаагүй,  Б овгийн Р-ийн Б,

 

Монгол улсын иргэн, Орхон аймаг Жаргалант суманд төрсөн, 35 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 1, Орхон аймаг Баян-Өндөр сум Бүрэнбүст багт оршин суух, урьд ял шийтгүүлж байгаагүй, Х овогт Ө-ийн Б.

 

Шүүгдэгч Р.Б нь “Эрдэнэт номин” нэрийн барааны дэлгүүрт борлуулагчаар ажиллаж байхдаа 2016 оны 08 дугаар сарын 17-ноос 2016 оны 09 дүгээр сарын 04-ний хооронд өөрт итгэмжилэн хариуцуулсан бараа материал болох хивс, хивсэн бүтээгдэхүүнийг зарж борлуулсан орлого болох 19.134.444 төгрөгийг завшиж үлэмж хэмжээний хохирол учруулсан,

 

Шүүгдэгч Ө.Б нь “Эрдэнэт номин” нэрийн барааны дэлгүүрт борлуулагчаар ажиллаж байхдаа 2016 оны 08 дугаар сарын 26-ны өдөр өөрт итгэмжлэн хариуцуулсан бараа материал болох хивс, хивсэн бүтээгдэхүүнийг зарж борлуулсан орлого болох 8.183.530 төгрөгийг завшиж бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт  тус тус холбогджээ.

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2018 оны 1 дүгээр сарын 23-ны өдрийн 64 дүгээр шийтгэх тогтоолоор:

 

Шүүгдэгч Ө-ийн Быг бусдын эд хөрөнгийг завшиж бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Б овгийн Р-ийн Быг бусдын эд хөрөнгийг завшиж үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

 

           Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1.д зааснаар шүүгдэгч Р.Быг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөн, 

 

      2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.2.д зааснаар шүүгдэгч Р.Быг тодорхой албан тушаал эрхлэх эрхийг хасахгүйгээр 1 /нэг/ жил хорих ялаар шийтгэн,

 

     Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4.д зааснаар шүүгдэгч Р.Бын эдлэх ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх,

 

     Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1.д  зааснаар шүүгдэгч Р.Бын цагдан хоригдсон 26 хоног, шүүгдэгч Ө.Быг цагдан хоригдсон 10 хоногийг тус тус эдлэх ялд оруулан тооцож, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй дурьдаж,

 

     Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1.д зааснаар шүүгдэгч Ө.Б-аас 1.800.000 төгрөг, шүүгдэгч Р.Б-оос 18.432.608 төгрөгийг тус тус гаргаж “Натурал текстайл групп” ХХК-д олгож нэхэмжлэлийн шаардлагаас 1.400.000 төгрөгийн нэхэмжлэлийг  хэрэгсэхгүй болгож,

 

     Эрүүгийн хэрэг шүүхэд хяанан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.6.д зааснаар шүүгдэгч Ө.Б 1.800.000 төгрөг, 2018 оны 03 дугаар сарын 01-нд 900.000 төгрөг, 2018 оны 04 дүгээр сарын 01-нд 900.000 төгрөг, 2 /хоёр/ сарын хугацаанд төлөхөөр, шүүгдэгч Р.Б 18.432.608 төгрөгийг 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр 4.432.608 төгрөг, 2019 оны 11 дүгээр сарын 01-нд 7.000.000 төгрөг, 2020 оны 11 дүгээр сарын 01-нд 7.000.000 төгрөгийг тус тус 3 /гурав/ жилийн хугацаанд төлөхөөр тогтоож,

 

          Шийтгэх тогтооол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ө.Б-д урд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгч Р.Бт урд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч Р.Бийн өмөгөөлөгч Х.Оюунбат давж заалдах гомдолдоо:

 

        Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 зүйлийн 1 заалтын 1.1, 1.2, 1:3, 1.5 д заасныг зөрчсөн шийтгэх тогтоолын үндэслэх хэсэгт тооллого хийсэн баримтуудаас 1 дүгээр хавтас хэргийн 13, 14, 16-34 дүгээр хуудастай баримтыг судалж шийдвэрт үндэслэсэн. Энэ баримт үнэн зөв гэж үзэх үндэслэлгүй.

 

Нэгдүгээр хавтас хэргийн 16 дугаар хуудсанд дутаасан барааны жагсаалт гэх баримт Р.Быг 19.134.444 төгрөг дутаасан гэх баримт. Энэ хэргийг шалгах явцад 2 дугаар хавтас хэргийн 157 дугаар хуудсанд дутаасан барааны жагсаалтанд 2631108 төгрөг дутаасан гэх зөрүүтэй ба дээрх баримт хэрхэн тооцоолж гаргасан нь тодорхойгүй.

 

Нэгдүгээр хавтас хэргийн 18-34 дүгээр хуудасны баримтуудад Р.Быг гарын үсэг зураагүй падаан баримтууд /гарын үсэг зурсан падаанаа шаардахад хэрэг шалгах явцад хэрэгт гаргаж өгөөгүй, байхгүй гэх/ бөгөөд энэхүү баримтаар буруутгах үндэслэл байхгүй, уг падаанд дурдсан хивс болон бусад бараа материалыг түүнд өгсөн гэх нь нотлогдоогүй. Эдгээр баримтад Б, Ариунзаяа, Лхагва гэх хүмүүс хоорондоо бараа хүлээлцэн авсан тухай баримт бөгөөд энэхүү баримтууд 2 дугаар хавтас хэрэгт дахин нотлох баримтаар авагдахдаа падаан болон дутаасан гэх барааны жагсаалт гэх баримтанд Д.Нямсүрэн гарын үсэг зурагдан авагдсан ба эдгээр ижил падаануудын аль ч падаанд Р.Б хүлээн авсан гэх байдал нотлогдоогүй.

 

Хүлээлгэн өгсөн гэх Г.Б нь борлуулагч Р.Бтой 2016 оны 02 дугаар сараас хойш надтай хамт нүдээрээ тоолж авдаг... гэж мэдүүлдэг ба Р.Б гарын үсэг зурж хүлээлцдэг байсан гэх мэдүүлэгтэй зөрүүтэй. Бийн нүдээрээ тоолж өгсөн гэх бараанаас түүнийг дутаасан гэж буруутгаж байгаа нь буруутгах үндэслэл болох эсэхэд шүүх дүгнэлт хийгээгүй. Р.Б мөрдөн байцаалтын шатанд гарын үсэг падаануудаа шаардсан боловч байхгүй гээд гаргаж өгөөгүй байна.

 

Дээрх падаануудаас байгаа гэх ямар үнэтэй хивс болон бусад зүйл дутсан нь тодорхойгүй, учир нь код гэгчээр таниулан, тооллого хийж дуусаад кассаар уншуулсан гэх баримттай тулгахад тохирохгүй, барааны код гэгчтэй гадаад үсэг тоотой, материал тооллогын хуудастай харьцуулан үзэх боломжгүй 183 хивс дутсан гэх байдлыг хэрхэн яаж тооцоолж гаргасан нь тодорхойгүй.

 

Хэрэгт гэрчээр Д.Л мэдүүлэг өгөхдөө 35055608 төгрөгний бараа дутаасан талаар /1 хавтас хэргийн 15 хуудас/ мэдүүлэг ба 2 дугаар хавтас хэргийн 159-165 хуудсанд 35833570 гэх зөрүүтэй мэдүүлэг өгсөн баримт хэрэгт авагдсан. Мөн 1 дүгээр хавтаст хэргийн 11 дүгээр хуудсанд Р.Б 17 814 108 төгрөг дутсан гэх мэдүүлэг авагдсан, шинжээч эдгээр баримтыг үндэслэн түүнийг 79 ширхэг хивс дутаасан /3 дугаар хавтас хэргийн 56 хуудас/ гэж дүгнэсэн. Хивсний ширхэгийн тоо болон үнэ шинжээчийн дүгнэлтэд тусгагдаагүй, зөвхөн 79 хивс үнэ 18.540.464 дутаасан дүгнэлттэй.

 

Шүүгдэгч Ө.Бын гэмт хэрэг үйлдсэн өдөр тодорхой авсан гэх мөнгөний дүн уг өдөр гарсан гэх байдлыг тогтоосон гэж ялласан. Өөрөөр хэлбэл Б 2016.08.26-ны өдөр гэмт хэрэг үйлдсэн тухай мөн Ренчин өөрийн гараан дээр буюу 1 удаа гарахдаа бараа дутаасан гэх нь тодорхой хэрэгт авагдсан. Р.Быг гэмт хэрэг хэзээ, хаана яаж үйлдсэн болохыг тогтоогоогүй, хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлтээр тогтоогдоогүй, дутаасан гэх дүгнэлтийг шинжээч үнэн зөв дүгнэсэн байдал нь нотлогдоогүй. Найдвар Од Аудитын 2017.11.02-ны өдрийн 121 тоот шинжээчийн дүгнэлт хавтас хэргийн 121-128 дугаар хуудас, 157-171 дүгээр хуудасанд байсан падаан болон тооллогын хуудсыг, 3 дугаар хавтас хэргийн 101-121 дүгээр хуудсанд байсан падаануудыг шинжээч судалсан гэх баримтыг хэрэгт өгсөн боловч 2016 оны 07 дугаар сарын падаанууд Р.Бт хамааралгүй, 08 дугаар сарын падаанаас хамааралтай гэх тайлбарыг хохирогч Б шүүх хуралдааны хэлэлцүүлэгт /2018.01.23-ны өдрийн шүүх хуралдааны тэмдэглэл/ мэдүүлсэн ба 7 сарын баримт хүртэл авагдсан баримтаар 40.581.004 төгрөгний баримт, 2 хавтас хэргийн 121-128 хуудас, 157-171 хуудсанд байсан падаан, 1 хавтас хэргийн 16-34 дүгээр хуудсанд байсан баримтыг шинжээч үндэслэсэн нь дүгнэлт зөв гарсан гэж үзэх үндэслэлгүй.

 

Р.Б-ыг анх 5 падаанаас /1 хавтас хэргийн 18-22 хх/ дутаасан гэж буруутгаж байснаа сүүлд 6 падаанаар буруутгасан. “Найдвар Од аудит”-ын 2017.11.02-ны өдрийн 121 тоот шинжээчийн дүгнэлт гаргах үед нэмж 14 падаан хохирогч гарган өгч шинжээчийн дүгнэлт гаргуулсан. Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт 7 падаан түүнд хамааралгүй /7 сарын гэх падаан/ гэх болсон. Р.Быг буруутгаж буюу эдгээр падаан хүлээн авсан гэх гарын үсэг байхгүй.

 

Гэрч Г гэх хүнд шилжүүлсэн хивсний тооцоо болох 10400000 төгрөгний кассанд бэлэн мөнгө тушаасан мөнгө дутаасан гэх мөнгөнд ороогүй гэж хохирогч тайлбарладаг ба анхан шатны шүүх уг 10.400.000 төгрөгтэй холбоотой нотлох баримтыг судалж үнэлэхдээ 18.432.608 төгрөгөнд хамааралтай гэж үзсэн эсэх нь тодорхойгүй атлаа гэм бурууг нотолсон гэх баримт гэж үзэн шүүхийн шийдвэрт тусгасан нь ойлгомжгүй.

 

Гэмт хэргийн хэр хэмжээ, хохиролыг шинжээч 18.432.608 төгрөг гэж тодорхойлсон, хохирогч 19.134. 444 төгрөг гэж үзэж нэхэмжилсэн ба хэрэгт дутаасан барааны гэх бичгэн нотлох баримтууд, гэрч Д.Лын мэдүүлгүүд зэрэг нотлох баримтууд өөр өөр авагдсан нь хохиролын хэр хэмжээг тогтоосон гэж үзэх үндэслэлгүй байна. Ялангуяа шинжээчийн дүгнэлт /3 хавтас хэргийн 53-57 хх/ мөрдөгчийн шинжээч томилсон тогтоолын хууль сануулсан хэсэгт “Найдвар Од аудит” ХХК танилцаж тамга тэмдэг дарагдаагүй. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.4-р зүйлийн 3 дахь заалтыг зөрчсөн. Мөн шинжээч байгууллагыг төлөөлөх эрхтэй гэх Алтанпүрэв нь гарын үсэг зураагүй, гарын үсгийн дардас хэрэглэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.6 дугаар зүйлийн 27.3 дахь заалтыг зөрчсөн. Дардас дарсан шалтгаан нь тодорхойгүй байхад энэхүү нотлох баримтыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон. Шинжээчийн дүгнэлтийг хууль ёсны дагуу бэхжүүлэн авагдсан нотлох баримт гэж үзэх үндэслэлгүй.

 

Гэмт хэрэг гарсан эсэх, бусдын эд хөрөнгийг завшсан эсэх, Натураль текстайль Эрдэнэт номин нэрийн барааны дэлгүүрт дутаасан гэх хивс хивсэн бүтээгдэхүүнийг падаанаар Р.Бт өгсөн эсэх байдал хэрэгт нотлогдоогүй, харин тухай барааг байгууллагын нягтлан Л, хохирогч Б нарын хооронд хүлээлцсэн тухай баримт хэрэгт авагдаагүй, нотлогдоогүй байхад Р.Быг гэмт буруутай гэж үзсэн нь үндэслэлгүй байх тул Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018.01.23-ны өдрийн 64 тоот шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, түүнд холбогдох үйлдэл холбогдлыг цагаатгаж өгнө үү гэжээ.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Ц.Идэрмөнх дүгнэлтдээ:

 

Шүүгдэгч нарын үйлдсэн хэрэг тогтоогдсон, үйлдлийг зүйлчилсэн хуулийн зүйл, хэсэг зөв ..., шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна..., харин тогтоох хэсгийн 5., 8  дугаар заалтын  Ө.Бад холбогдох хэсэгт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

 Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Р.Б-ийг “Натураль Текстайль” группын “Эрдэнэт номин” нэрийн барааны дэлгүүрт борлуулагчаар ажиллаж байхдаа 2016 оны 08 дугаар сарын 17-ноос 2016 оны 09 дүгээр сарын 04-ний хооронд өөрт итгэмжилэн хариуцуулсан бараа материал болох хивс, хивсэн бүтээгдэхүүнийг зарж борлуулсан орлого болох 19.134.444 төгрөгийг завшиж үлэмж хэмжээний хохирол учруулсан гэж 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.2.д заасан гэмт хэрэгт,

 

Шүүгдэгч Ө.Быг “Натураль Текстайль” группийн “Эрдэнэт номин” нэрийн барааны дэлгүүрт борлуулагчаар ажиллаж байхдаа 2016 оны 08 дугаар сарын 26-ны өдөр өөрт итгэмжлэн хариуцуулсан бараа материал болох хивс, хивсэн бүтээгдэхүүнийг зарж борлуулсан орлого болох 8.183.530 төгрөгийг завшиж бага бус хэмжээний хохирол учруулсан гэж 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүлйийн 150.1.д заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн бөгөөд анхан шүүх тэднийг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Р.Бийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1.д зааснаар эрүүгийн хариуцлагаас чөлөөлөн, шүүгдэгч Р.Быг тодорхой албан тушаал эрхлэх эрхийг хасахгүйгээр 1 /нэг/ жил хорих ялаар шийтгэсэн нь хуулийн үндэслэл бүхий байна. 

 

            Хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт болон болсон үйл баримтаас үзвэл шүүгдэгч нар дээрх гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

            Шүүгдэгч Ө.Б шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн

 

         ... Би Эрдэнэт хивсэнд 12 жил ажилласан. ..,2016 оны 08 дугаар сард 8.123.000 төгрөгийн хивс гаргасанаа хүлээн зөвшөөрч байна..., Бид нар улирал, улирлаар ээлжлэн ажилладаг ба борлуулалт сайн бол цалин сайн авдаг юм..., Надад 8 дугаар сард захиалга орж ирсэн ба тэр хивс бүгд “Номин” нэрийн барааны дэлгүүр дээр байсан..., Б-ын оронд гуйлтаар нь 1 өдөр гарахдаа 8.123.000 төгрөгийн хивс гаргасан..., 4.123.000 төгрөгийг би өөрөө ашигласан..., Борлуулалтаа тэнцүүлж байж бид нар цалингаа авдаг..., Дансаар орж ирсэн мөнгийг хивсийг нь бэлдэж байгаад өөрийнхөө ээлжин дээр мөнгийг нь тушаагаад хивсийг гаргадаг байсан..., 8 сарын 26-нд гаргасан хивсний тухайд жолооч Болд ч мэднэ..., “Номин” дээр гарч байсан бүх хүн л мэднэ..., “Эрдэнэт” хивс дэлгүүр дээр гарч байхдаа “Номин” нэрийн барааны дэлгүүрээс авч зарсан..., Хивс нь 2016 оны 08 дугаар сарын 26-нд гараад явчихсан, кассаар бичигдээгүй байсан..., Бт 2016 оны 09 дүгээр сарын 01-нд өөрийн ээлжин дээр гаргая гэсэн..., Би 2016 оны 08 дугаар сарын 26-ны өдөр Бын оронд гарахдаа 8.0 сая гаруй төгрөгийн хивсийг Улаанбаатар хот руу ачуулаад явуулсан..., Ажил солилцохдоо үлдэгдэл хивсээ ч тоолдоггүй байсан..., Би 8.123.000 төгрөгийн хивс борлуулсанаа хүлээн зөвшөөрнө..., Б энэ сарын борлуулалт өндөр байгаа юм чинь өөрийнхөө ээлжин дээр гаргачих гэсэн.., Би хохирол цувуулаад 6.323.000 төгрөг төлсөн..., Одоо 1.800.000 төгрөг төлнө..., гэсэн мэдүүлэг, .

 

           Хохирогч Г.Б-ийн  шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн

 

      ...2016 оны 02 дугаар сарын 01-нээс “Эрдэнэт” хивс нэрийн барааны дэлгүүрийн эрхлэгчээр ажилласан...,. тооллого сар бүр хийдэг бөгөөд 2016 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн тооллогоор 35.055.608 төгрөгийн 183 нэр төрлийн хивс “Эрдэнэт Номин” нэрийн барааны Бын хариуцаж байснаас дутсан...., Дэлгүүр дээрээс захиалга авч бараагаа гарын үсэг зурж хүлээлгэн өгдөг байсан..., 2016 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн тооллогоор Б байхгүй хивсийг байгаагаар хэлээд байхаар нь нягтланд хэлээд энэ тооллогоор 35.055.608 төгрөгийн хивс дутсан..., Л нягтланд Б хэлэхдээ би Б, Рэнцэн нартай гаргасан гэж хэлсэн. ..,20.534.444 төгрөгийг Р.Боос, 2.460.530 төгрөгийг Баас гаргуулна..., 2016 оны 08 дугаар сарын 18-наас 09 дүгээр сарын 04-ний хооронд 3 удаа бараа таталт хийсэн..,гэсэн мэдүүлэг,

 

 

      Гэрч Г.Д-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн

  ....Миний бие “Натураль Текстайл” группын борлуулалтын менежер хийдэг бөгөөд 2016 оны 09 дүгээр сард манай харъяа” Эрдэнэт номин” дэлгүүрт дэлгүүрийн эрхлэгч Г.Б, борлуулалтын нягтлан бодогч Л нарын хамтаар тооллого явуулсан...,Мөн дэлгүүрийн хивс, хивсэн бүтээгдэхүүний борлуулагч Р.Быг байлцуулсан..., Би жижиг хивснүүдийг тоолсон, тооллого 2 цаг гаруй хугацаанд үргэлжилсэн чинь нилээн их бараа дутсан..., Дутсан тоо ширхэгийг нь Л мэдэж байгаа..., Боос тухайн үед тооллого хийж байсан хүмүүс яагаад дутагдал гарсныг лавлахад барааг хүнд өгсөн байгаа падааныг нь гэртээ орхичихож гэж байсан... гэсэн мэдүүлэг,

 

  Гэрч Д.Л-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн

 

....Миний бие “Натураль Текстайл” группын борлуулалтын нягтлан бодогчоор ажилладаг бөгөөд манай харъяа “Эрдэнэт номин”  дэлгүүрийн 2016 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн тооллогыг дэлгүүрийн эрхлэгч Г.Б, борлуулалтын менежер Дэлгэр, мөн миний бие оролцож борлуулагч  Быг байлцуулан хамт тооллого явуулсан..., Тоолохдоо барааг нэг бүрчлэн тоолж, тухайн хугацааны үлдэгдэлийн жагсаалттай тулгасан..,  Би өөрөө хивсэн бүтээгдэхүүнийг Бтой тоолсон. Б тоолохдоо алдаатай тоолох, кодыг буруу хэлэх зэрэг үйлдэл гаргаж эхэлсэн тул дахин би өөрөө нүд үзэж тоолсон. ..,Тооллогыг явуулж дуусахад 183 нэр төрлийн хивс, хивсэн бүтээгдэхүүн дутсан. ..,Энэ талаар Боос лавлахад барааг гаргасан нь үнэн би  өөрөө хариуцна гэснээс өөр зүйл хэлээгүй...,

 Энэ тооллогын баримтын эхний 2 хуудас баримт нь тулгалт хийгээд дутсан барааны жагсаалт /Улаан балаар 1 гэж дугаарлав/ үүний арын хүснэгт дээр Б, Рэнцэн, Б нарын өөрсдийн хүлээн зөвшөөрсөнөөр хохирлыг гаргасан байгаа..,  Үүн дээр “Эрдэнэт номин” дэлгүүрээс 2016 оны 08 дугаар сарын 17-ны өдрөөс 09 дүгээр сарын 04-ний өдөр хүртэл хугацаанд агуулахаас  дэлгүүрийн борлуулагч нарын хүлээн авсан барааны жагсаалт 6 хуудас баримтууд /улаан балаар 2 гэж дугаарлав/, дараагийн баримт нь 2016 оны 08 дугаар сарын 17-ний өдрийн дутагдал гараагүй тооллогоор тогтоогдсон баримтууд, гараар тулгасан хүснэгт 6 хуудас /Улаан балаар 3 гэж дугаарлав/, дараагийн 1 хуудас баримт нь Бын дутсан жагсаалт дээр Б гаргасан гэж нэмэх тэмдэгээр тэмдэглэж, өөрөө доод талд нь тайлбар бичсэн баримт байна. /Улаан өнгийн балаар 4 гэж дугаарлав/. Ингээд тооцоогоор нийт 35.055.608 төгрөгийн хохирол учирсан..,

 

    Өмнө нь бид албан бичигтээ 33 сая гэж дүнгээ буруу тооцсон байна..., Энэ 183 төрлийн барааны дүнгээ буруу гаргаж өгсөн.., Боос энэ 183 төрлийн барааны үнийн дүнгээс буцааж төлсөн дүнг хасаад 33 сая гэж буруу гаргасан байна. Анх учирсан нийт хохирол нь 35.055.608 төгрөг юм... байсан..,

 

 2016 оны 08 дугаар сарын 26-ны өдөр 95-15 ОРО улсын дугаартай машинаар жолооч Мөнхбаяр нь 400 гаруй метр квадрат хивс ачсан байсан ..,  2016 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн тооллогоор би нилээн сайн тулгасан. .., Уг тооллогоор дутагдалтай гарсан гэх 35.055.608 төгрөгийн нийт 183 ширхэг хивснээс 2016 оны 08 дугаар сард татсан бараа материалын хивснээс 2 ширхэг нь Бын дутаасан барааны жагсаалтанд байсан. .., Бусад дутагдалд орсон бараа нь 2016 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн тооллогоор байсан бараанууд. Энэ байдлаас үзэхэд Бын дутагдал гаргасан гэх бараа нь 2016 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн тооллогоор байсан хивс юм. Мөн 2016 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн тооллого хийгээд 183 ширхэг хивсний дутагдал гарсан. Энэ талаар Боос тодруулахад 11 ширхэг хивсний зарлагын баримт гаргаж өгөөд энэ хивсийг ачуулсан. Мөнгийг нь аваагүй гэж хэлж байсан ..., гэсэн мэдүүлэг,

 

     Гэрч Л.Гын мөрдөн байцаалтын шатанд өгсөн

 

   .... Би бараа худалдан авсан 10.400.000 төгрөгийг Бт бэлнээр өгсөн..., Би өөрөө дэлгүүрээс хивсээ сонгож аваад Б кодоор бичээд нийт 10.400.000 төгрөг болж байсан...,  Б надад мөнгөө бэлнээр өгчих, би өөрөө биччихээд ачуулчихна гэж хэлэхэд Боос өмнө хивс худалдан авч байсан болохоор итгээд мөнгө өгсөн. Би Орхон аймгаас гарахдаа Б руу залгаад бичүүлсэн нь дээр юм биш үү асуудалгүй биз дээ гэхэд Б зүгээр ээ, асуудалгүй, битгий санаа зов гэж хэлсэн...,  Бичүүлнэ гэдэг нь тухайн хивсийг худалдаж аваад “Эрдэнэт-Номин” дэлгүүрийн кассанд мөнгийг нь тушаагаад НӨАТ-ын баримтыг авахыг хэлдэг юм ..., гэсэн мэдүүлэг,   

 

  -“Найдвар-Од” аудит ХХК-ийн 2017 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 121 дугаартай  .... Р.Б 18.432.608 төгрөг, Ө.Б 8.123.000 төгрөгийг тус тус дутаасан байна..., гэсэн дүгнэлт, мөн бараа материалд тооллого хийсэн  баримтууд  / 1хх 13,14, 16-34 хуудас/ зэргээр нотлогдож тогтоогдсон байна.

 

   Шүүгдэгч нарын үйлдлийг зүйлчилсэн хуулийн зүйл, хэсэг зөв, шүүх нотлох баримтанд үндэслэл бүхий дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэн бөгөөд  хэрэгт мөрдөн шалгах ажиллагааг хуульд заасан үндэслэл, журмын дагуу хийж гүйцэтгэсэн, хэрэгт авагдсан дүгнэлтийг эрх бүхий шинжээч гаргасан, шүүгдэгч, гэрч, хохирогчоос хуулийн дагуу мэдүүлэг авч, тогтоол гарахад чухал ач холбогдолтой байж болох бүх байдлыг шалгаж тогтоожээ.

 

 Түүнчлэн шүүгдэгч болоод түүний өмгөөлөгч нь гэм буруугүй гэж мэдүүлж байгаа боловч энэ тухайгаа нотлож чадаагүй, шүүгдэгчийг гэм буруугүй байна гэж үзэх нотлох баримт хэрэгт байхгүйгээс гадна тэд улсын яллагчийн дүгнэлтийг няцааж, үгүйсгэсэн үндэслэлээ зааж чадахгүй байна.

 

           Иймд давж заалдах шатны шүүх хуралдаан дээр шүүгдэгч Р.Б шинжээчийн дүгнэлт буруу .., би гэм буруугүй...,  гэж мэдүүлж байгаа мөн түүний өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч   ..хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлтэд орсон падаан нь шүүгдэгчийн гарын үсэг байхгүй.., тооллого хийсэн баримтуудыг үнэн зөв гэж үзэх боломжгүй.., ямар  үнэтэй ямар хивс дутагдуулсан нь тодорхойгүй..., хэдэн хивс дутагдсан нь тодорхойгүй байхад  “барааны код”  гэдгийг үндэслэж түүнийг гэм буруутайд тооцсон нь үндэслэлгүй байх тул Р.Бийг цагаатгаж өгнө үү... гэсэн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

             Харин анхан шатны шүүх шүүгдэгч Ө.Быг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсөн атлаа шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт ...хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсан..., түүний цагдан хоригдсон 10 хоногийг ....эдлэх ялд нь оруулан тооцсугай... гэж буруу бичсэнийг зөвтгөж  харин шүүгдэгч нарын төлөх төлбөрийг хэсэгчлэн төлүүлэх шаардлагагүй учир тогтоох хэсгийн энэ заалтыг  хүчингүй болгох нь зүйтэй. 

 

            Учир нь гэмт хэргийн улмаас хохирсон хохирогч нь хурдан хугацаанд хохирлоо барагдуулах хүсэлтэй байдаг бөгөөд шүүх тэдний эрх ашигт  хөндлөнгөөс нөлөөлж хохирол төлбөрийг хугацаа заах, хойшлуулах, хэсэгчлэх боломжгүйгээс гадна шүүхийн шийдвэрийг биелүүлдэг эрх бүхий байгууллага, субеъкт нь хохирол төлбөрийг барагдуулах, төлбөр төлөгдөөгүй тохиолдолд эд хөрөнгөнд үзлэг хийх, хөрөнгийн хэмжээ тогтоох, данс хаах, хөрөнгө битүүмжлэх хураан авах зэрэг ажиллагаа хийж төлбөр төлөх боломж, хугацаа, хэмжээг тогтоодог.

 

           Түүнчлэн шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 267 дугаар зүйлийн 267.2.8.д зааснаар...гэмт хэргийн улмаас...учруулсан хохирол төлбөрийг хоригдлын хөдөлмөрийн хөлснөөс суутгаж шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлэхийг хорих байгууллагын чиг үүрэгт заасан байдаг учраас шүүх шийтгэх тогтоолд хохирол төлбөрийн барагдуулах талаар хугацаа заах, хэсэгчлэн төлүүлэх талаар заалт оруулсан нь буруу байна.

 

       Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.3.,39.8 дугаар зүйлийн 1.6., 39.9 дүгээр зүйлийн 1.5., 39.9 дүгээр зүйлийн 2.д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 64 дүгээр шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 5 дугаар заалтыг:

 

   - Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1.д зааснаар шүүгдэгч Р.Б-ын цагдан хоригдсон 26 хоногийг түүний эдлэх ялд нь оруулан тооцож, шүүгдэгч Ө.Б 10 хоног цагдан хоригдсон болохыг дурьдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, битүүмжлэгдсэн эд  хөрөнгөгүй болохыг дурьдсугай гэж,

 

-Тогтоох хэсгийн 8 дугаар заалтын ....Шийтгэх тогтооол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ө.Б-ад урд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж.... гэснийг ...Ө.Б-ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай... гэж  тус тус өөрчлөн, тогтоох хэсгийн 7 дугаар заалтыг хүчингүй болгож бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

         2. Шүүгдэгч Р.Б-ийн өмгөөлөгч Х.Оюунбатын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Давж заалдах шатны шүүх хэрэг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

               ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     З.ХОСБАЯР

 

               ШҮҮГЧИД                                                                 С.ЦЭЦЭГМАА

 

                                                                                                               Ц.ТУЯА