Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 03 сарын 23 өдөр

Дугаар 103/ШШ2017/00119

 

 

 

 

 

201 оны 03 сарын 23 өдөр

Дугаар 103/ШШ201/00119

******* хот

 

 

 

 

 

 

201 03 23 103/ШШ201/00119

 

 

Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

*******нуур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ариунаа би

Нэхэмжлэгч ******* хот ******* дүүрэг, ******* ******* ******* тоотод байрлах, ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч *******нуур дүүргийн ******* дугаар хороо, ******* ******* дугаар гудамжны 0 тоотод оршин суух, овогт холбогдох зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүргийн биелэлт 330000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 201 оны 3 дугаар сарын 14-ны өдөр хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь

Нэхэмжлэгч ******* ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 2014 оны 8 дугаар сарын 02-ны өдөр манай компанитай 11241 дугаартай төхөөрөмж зээлээр худалдах, худалдан авах гэрээг 1 жилийн хугацаатайгаар байгуулсан.

Хэрэглэгч 11241 дугаартай гэрээний дугаар зүйлийн .2.1 дэх хэсэгт заасны дагуу 1 жилээс дээш хугацаагаар үндсэн төлбөрөө төлөөгүй.

Иймд гээс үндсэн төлбөр 220000 төгрөг, алданги 110000 төгрөг, нийт 330000 төгрөгийг гаргуулан, компанийг хохиролгүй болгож өгнө үү, гэжээ.

Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ******* ХХК-ийн нэхэмжилсэн 330000 төгрөгийг 201 оны ******* дугаар сарын 31-ний өдрийн дотор төлж барагдуулна, гэжээ.

Нэхэмжлэгч Жи мобайл ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа: Хариуцагч 330000 төгрөгийг 201 оны ******* дугаар сарын 31-ний өдрийн дотор бүрэн төлж барагдуулна гэснийг хүлээн зөвшөөрч байна, гэв.

ҮНДЭСЛЭХ нь

Нэхэмжлэгч ******* ХХК, хариуцагч гээс зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүргийн биелэлт 330000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Шүүх зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзлээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид эвлэрэн хэлэлцэж, эвлэрлийн гэрээг бичгээр байгуулж, хоёр тал гарын үсгээ зурж баталгаажуулан, нэхэмжлэгч зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүргийн биелэлт 330000 төгрөг нэхэмжилснийг, хариуцагч 330000 төгрөгийг 201 оны ******* дугаар сарын 31-ний өдрийн дотор бүрэн төлж барагдуулахаар, зохигчид эвлэрсэн байх тул зохигчдын эвлэрлийг батлах нь зүйтэй байна гэж үзлээ.

Зохигчид эвлэрэн хэлэлцсэн нь Иргэний хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.******* дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 4.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1.    ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч овогт холбогдох зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүргийн биелэлт 330000 төгрөг нэхэмжилсэн иргэний хэрэгт, хариуцагч 201 оны ******* дугаар сарын 31-ний өдрийн дотор 330000 төгрөгийг бүрэн төлөхөөр зохигчид харилцан тохиролцон, эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.******* дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 10**************0 төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож, *******2******* төгрөгийг улсын төсвөөс, хариуцагч гээс *******2******* төгрөгийг гаргуулан, нэхэмжлэгчид олгосугай.

3.    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн ******* дугаар зүйлийн *******.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4.    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Г.АРИУНАА