Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 01 сарын 07 өдөр
2021 01 07 2021/ШЦТ/10 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Адъяа даргалж, Нарийн бичгийн дарга О.Ариунжаргал , Улсын яллагчаар хяналтын прокурор Э.Ариунболд, Шүүгдэгч нарын өмгөөлөгч Ю.Нямсүрэн, Шүүгдэгч Д.О, Шүүгдэгч Д.Т нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар: Дорноговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Ариунболдоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Балжинням овогт Дашийн О, Балжинням овогт Дашийн Т нарт холбогдох эрүүгийн 1919004300111 дугаартай хэргийг 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв. Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1986 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр Дорноговь аймгийн Дэлгэрэх суманд төрсөн, 34 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 7, эхнэр, 5 хүүхдийн хамт Дорноговь аймгийн Дэлгэрэх сумын 1 дүгээр баг, Цагаан хад гэх газар оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, Балжинням овогт Дашийн Т /РД:ЕГ86041213/, Монгол Улсын иргэн, 1983 оны 08 дугаар сарын 25-ны өдөр Дорноговь аймгийн Дэлгэрэх суманд төрсөн, 37 настай, эрэгтэй, дээд боловсролтой, мал зүйч мэргэжилтэй, Дорноговь аймгийн Айраг сумын Засаг даргын тамгын газарт Хөдөө аж ахуйн мэргэжилтнээр ажилладаг, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт Дорноговь аймгийн Айраг сумын 4 дүгээр баг, 1 дүгээр хэсэг, 21-9 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, Балжинням овогт Дашийн О /РД:ЕГ83082516/ Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/ Шүүгдэгч Д.Т, Д.О нар нь бүлэглэн, 2019 оны 08 дугаар сарын 23-ны өдөр Дорноговь аймгийн Дэлгэрэх сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт бэлчээрлэн явсан иргэн О.Цогийн тэмээнээс 2 тооны тэмээг хулгайлж, 1.600.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. ТОДОРХОЙЛОХ нь: Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: Шүүгдэгч Д.Т шүүхийн хэлэлцүүлэгт: “…Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлсэн учир мэдүүлэг өгөхгүй …” гэв. Шүүгдэгч Д.О шүүхийн хэлэлцүүлэгт: “…Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлсэн учир мэдүүлэг өгөхгүй …” гэв. Хохирогч О.Цогийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... би 2019 оны 09 дүгээр сарын эхээр Дэлгэрэх сумын 1 дүгээр баг, Улаан худаг гэх газраас шар бууртай 20 гаруй тооны тэмээгээ авахад мэлзэн хоншоортой /цагаан үсэн/ бор ингэ, им тамгагүй, ширээ бөхтэй тором, им тамгагүй 2 тэмээ байхгүй байсан. Тэгээд уг тэмээгээ хайгаад олоогүй... Дараа нь нутгийн хүмүүсээс сонсоход манайхтай худ ургийн хамааралтай Т нь 2019 оны 08 дугаар сарын сүүлээр Дорноговь аймгийн Дэлгэрэх сумын 1 дүгээр баг, Улаанхудаг гэх газарт манай тэмээг бэлчээр дээр байхад 1 тооны ингэ, 1 тооны тором авсан гэж сонсогдсон. Тухайн үед би Ттай уулзахад Жамъянжавын тэмээ байна гээд танай тэмээнээс салгаж авсан юм гэж хэлж байсан. Дараа нь хэсгийн төлөөлөгч хүү ирээд намайг 2 тооны тэмээгээ алдсан байна гэж хэлээд Тын нядалсан гэх тэмээний зургийг харуулахад манай алдсан буурал хоншоортой, хэрээ бор ингэний зураг мөн байсан. Тэгээд би алдсан ингэн тэмээний зүс тохирч байна гэж хэлж байсан, Тын нядалсан гэх тэмээнээс ингэн тэмээгээр нь таньж байна ...манайх гал саран тамга дардаг, өөрийн алдсан хоёр тэмээндээ тамга дарж чадаагүй байсан юм...өмнө мэдүүлэг өгөхдөө худ ургийн хамааралтай болохоор Т, О нарыг бодоод тором тэмээг мэдэхгүй гэж хэлсэн юм...Манайх Дэлгэрэх сумын 3 дугаар баг, Далан хөндий хавиар нутагладаг юм, Т, О нарын тэмээ нь сумын баруун хойно байдаг байсан, манай хоёрын мал нийлж үзээгүй...Т, О нараас хоёр тэмээний үнэ болох 1 600 000 төгрөгийг авлаа, дахин нэхэмжлэх зүйл байхгүй, гомдол саналгүй болсон тул хоёр хүүхдийг ял шийтгэлгүй болгож өгөхийг хүсье” гэсэн мэдүүлэг /хх-ийн 9-10, 78-79, 220-221 дүгээр хуудас/, Гэрч Б.Энхтүвшингийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 08 дугаар сарын 26-ны өдөр Д.Тын эхнэр Одко гэх эмэгтэй танихгүй 2 залуугийн хамт тухайн өдрийн 11 цагийн үед Эргэл зах дээр намайг ажлаа хийж байх үед над руу утсаар яриад хөдөөнөөс мах зарж борлуулах гэсэн юм, та хаана байна гэж асуухаар нь би ямар малын мах авчирч байгааг нь асуухад 2 тооны тэмээний мах худалдахаар авчирлаа гэж надад хэлсэн. Би түүнийг Сайншанд сумын 4 дүгээр багт Баруун буянт ухаагийн 3-1 тоотод байх хашаандаа буулгаж авсан. Нэг тэмээний мах багавтар торомны мах байсан ба хиллэж үзэхэд 166 кг болсон бөгөөд 664000 төгрөг болсон. Би 1 килограммыг нь 4000 төгрөгөөр бодож худалдаж авсан. Нөгөө нэг тэмээний мах нь 328.5 кг болсон бөгөөд 1.314.000 төгрөг, нийтдээ 1.978.000 төгрөг болсон бөгөөд 1.768.000 төгрөгийг Одкоогийн нөхөр Тын Хаан банкны 5364041639 дугаартай дансанд шилжүүлж үлдэгдэл болох 218000 төгрөгийг бэлнээр эхнэрт нь өгсөн ...шир нь байгаагүй, ямархуу им тамгатай байсныг мэдэхгүй” гэсэн мэдүүлэг /хх- ийн 11-13 дугаар хуудас/, Гэрч Ц.Ууганбаатарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 08 дугаар сард манай аав Цог Дэлгэрэх сумын 1 дүгээр баг, Дэрсэн-Ус, муу усны хөндий гэх газарт 20 гаруй тооны шар бууртай тэмээгээ нууранд оруулж, 2019 оны 09 дүгээр сарын эхээр тэмээгээ хурааж үзэхэд цагаан хоншоортой /мэлзэн/ бор ингэ, ширээ бөхтэй шар тором хоёулаа им, тамгагүй тэмээ маань алга болсон. Тэмээ алга болсноос хойш тэмээгээ бэлчээрлэдэг газруудад эрж хайгаад олдоогүй. ...манай аав Цог манай тэмээг манай сумын Төөгөө гэж дууддаг залуу авсан гэдгийг Түвшинтулга гэх залуу ярьсан гэж надад хэлсэн” гэсэн мэдүүлэг /хх-ийн 14-15 дугаар хуудас/, Гэрч Ц.Түвшинтулгын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 08 дугаар сарын 20-дын үеэр өдрийг нь сайн санахгүй байна, манай саахалт айлын Дэлгэрбуян гэдэг хүн над руу яриад танай хаваржаан дээр чинь цус болчихсон 2 тамгагүй тэмээ уяатай байна, чи мэдсэн үү гэхээр нь би мэдээгүй юун ямар учиртай тэмээ юм бол, би өөрөө ямаагаа алдчихаад эрж хайгаад явж байна, очиж чадахгүй гэж хэлсэн. Тэгээд би ахын эхнэр Тамир луу манай хаваржаанд 2 тэмээ уяатай байна, очоод үзчих би ямаагаа хайгаад явж байна, очиж амжихгүй гэж хэлсэн. Үүнээс хойш 2-3 хоногийн дараа өөрийн хаваржаан дээр очиход баруун урд зүгт 1 овооны цаана мал хийсэн цус, сэвстэй газар байсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 16 дугаар хуудас/, Гэрч Х.Батсүхийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны намар 08 дугаар сард өдрийг нь санахгүй байна, би хүргэн Мөнхөөгийн хамт Дэлгэрэх сумын баруун талд Магнай гэх газраас Дэвсэг гэх газар өөрийнхөө гэртээ очих замдаа Тын гэрт очсон ... Т манай хүргэн Мөнхөөг тэмээ хийгээд өгөөч гэж гуйгаад авч үлдсэн ... Т Өвдөгийн бууцан дээр тэмээ нядалж янзалсан байсан. Манай эхнэр Тын нядалж янзалсан 2 тэмээг нядалж янзлахаас нь өмнө гар утсаараа зургийг нь авчихсан ... тэр 2 тэмээ им, тамга, тэмдэггүй байсан. Тэр 2 тэмээний толгой нь цус болчихсон байсан. Мөн тэр 2 тэмээг Т өөрийнхөө тамгаар тамгалж байсныг манай эхнэр Дэлгэрбуян харсан байсан. ...би 2 тэмээний зургийг харахад эмнэг, догшин тэмээ байсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 17-18 дугаар хуудас/, Гэрч Ц.Батбаатарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны намар 08 дугаар сарын сүүлээр аавын тэмээнээс 2 тэмээ алга болсон ... нэг тэмээ нь шар зүсмийн эр тором байсан ба нөгөө тэмээ нь 5 настай мэлзэн хоншоортой ширээ бор ингэ байсан ... Манай аавын тэмээ алдагдах үед Д.Т гэж хүн алдагдсан тэмээтэй зүс, нас ижилхэн 2 тэмээг шөнийн цагаар махалж Сайншанд руу авч явсан гэж хүмүүс ярьж байсан. Т тухайн 2 тэмээг эхлээд тамгалаад дараа нь махалж ачсан тухай нутгийн хүмүүсээс сонссон ...Таас гарцаагүй байх гэж бодож байна” гэх мэдүүлэг/хх-ийн 19-20 дугаар хуудас/, Шүүгдэгч Д.Оын мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн: “... би 2019 оны 08 сарын орчим өөрийн тэмээнээс 2 тэмээ зарсан ба торомтой ингэ байсныг хийж Сайншанд суманд зарсан ба тухайн үед Таар тэр тэмээг заруулсан, 2 сая орчим төгрөг боллоо гэж тухайн үед хэлж байсан. ...шар зүсмийн тормон тэмээ буюу бага тэмээ нь тамгагүй байсныг барьж аваад хөвчтэй саран тамгаар тамгалсан, хар зүсмийн ингэн тэмээ нь бүдэгхэн галтай саран тамгатай байсан ба манайх галтай саран тамгаа дээш харуулж дарсан байдаг ...тухайн үед мөнгөний хэрэг гараад Тд 2 тэмээгээ өгүүлж хийлгүүлсэн ба Таас 950.000 төгрөг бэлнээр авсан, малаа маллуулж байгаагийн хувьд Тыг илүү гарсныг нь хэрэглэвэл хэрэглэг гээд орхисон” гэсэн мэдүүлэг /хх-ийн 21-22 дугаар хуудас/, Шүүгдэгч Д.Тын мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн: “...2019 оны 08 дугаар сарын 23-ны өдөр би өөрийн төрсөн ах Оын хамт Дэлгэрэх сумын малчин Цог гэх хүний тэмээн дотроос О ахын 2 тэмээг барьж ирээд Түвшинтулгын хаваржаан дээр аваачсан. Тэмээгээ бэлчээрээс авч ирээд нэг тормоо хөвчтэй саран тамгаар тамгалсан. Тэгээд тэр хаваржааны ойролцоо сул 2 хонуулсан, тэр 2 тэмээний хүзүү хугарчихсан болохоор барьж уяж болохгүй байсан. Тэгээд тэнд 2 хонуулаад 08 дугаар сарын 25-ны орой 2 тэмээгээ нядалж 08 дугаар сарын 26-ны өглөө үүрээр би өөрөө О ахын хамт Сайншанд суманд аваачиж махыг зарсан ...би 2020 оны 08 дугаар сарын 23-нд Цог гуайн тэмээнээс О ахынхаа эр шар тором, хар ингэ хоёрыгоо авч ирсэн. Тухайн шар тором, хар ингэ хоёрын тором нь тамгагүй, ингэ нь 5 настай ба хөвчтэй саран тамгатай тэмээ байсан. Тормоо тамгалж амжаагүй байж байгаад авч ирснийхээ дараа тамгалсан. Цог гуайн тэмээн дотор О ахын 2 тэмээ байсан ба одоо тэдний тэмээнд О ахын тэмээ байхгүй ...тэр 2 тэмээг ах О, Дэлгэрэх сумын 1-р багийн малчин Мөнхбаяр нарын хамт байж байгаад нядалсан. Нядалж дуусаад Г.Санжаагийн машинд ачаад Сайншанд руу аваачиж Энхтүвшин гэх ченжид зарсан ...би тэр 2 тэмээний махыг Сайншанд сумын Эргэл зах дээр аваачиж зарахад 1 сая 800 мянга гаруй төгрөг болсон. Махаа зараад олсон мөнгөө О ахад өгсөн” гэсэн мэдүүлэг /хх-ийн 28-30 дугаар хуудас/, Гэрч Ц.Дэлгэрбуянгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Т гэх хүн 2019 оны 08 дугаар сарын сүүлээр Дэлгэрэх сумын 1-р багийн иргэн Д.Түвшинтулга гэх хүний хаваржаанд 2 тооны тэмээг нядалсан тохиолдол байгаа ...2019 оны 08 дугаар сарын сүүлээр би Тын гэрээр очиход Т гэртээ байсан ба тэднийд Тын ах болох О болон эхнэр хүүхдүүд нь байсан. Тэднийхээс гараад гэр лүүгээ буцах замд байх Түвшинтулга гэх хүний хаваржаан дээгүүр очиход тэр хаваржаан дотор мэлзэн хоншоортой ингэ, нөгөө тэмээ нь шар зүсмийн тором байсан. Тэгээд хашаан дотор орж үзэхэд тухайн 2 тэмээ ямар нэгэн тамга тэмдэггүй байсан, тэр 2 тэмээг шонгоос уясан байсан ба хамар, амнаас нь цус гоожсон байдалтай байсан. Тэгэхээр нь надад сэжигтэй санагдаад тухайн 2 тэмээний зургийг өөрийн барьдаг гар утсан дээрээ дарж авсан. Тэгээд би гэр лүүгээ явсан. Харин тэр өдрийн үдээс хойш морио хайгаад явж байгаад тухайн хаваржааны ойр орчмоор явж байтал хаваржаан дотроос утаа гараад байсан. Би хашаа нь шатаж байгаа юм болов уу гэж бодоод хаваржаа руу яваад очиход Т, О хоёр, 2 тэмээг тамгалж байсан. Би яагаад тамгалж байгааг асуухад Т “энэ 2 тэмээнд өмнө нь дарсан тамга бүдгэрсэн байна, тийм учраас дахин тамгалж байна, тамгалчихаад тавиад явуулна” гэж хэлсэн ...тэр өдрийн орой гэртээ байж байтал манай хүргэн Мөнхбаяр манайд ирээд “би Т, О хоёрыг тэмээ нядлаад өгөөч гэж гуйхаар нь хамт нядлалцаж өглөө” гэж хэлсэн” гэсэн мэдүүлэг /хх-ийн 32-34 дүгээр хуудас/, Гэрч Г.Санжаагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 08 дугаар сарын 24-ний өдөр Т, О 2 надтай ирж уулзаад 2 тэмээ байна, амьдаар нь аймаг руу ачаад хүргээд өгөөч гэсэн юм. Би ямар учиртай тэмээг нь асуухад тамгалах гэж байгаад хүзүүг нь хугалчихлаа гэсэн. Би амьд тэмээ ачиж явж чадахгүй гэж хэлсэн. Тэгээд маргааш нь үдээс хойш над дээр дахин ирээд амьдаар нь ачих хүн олдохгүй байна, тэмээгээ нядлаад чиний машинаар ачаад явья гэхээр нь би зөвшөөрсөн ... би 2 тэмээг Сайншанд руу хүргэж өгөхөөр явахад Тын эхнэр Одончимэгтэй хамт явсан. Т миний араас өөрийнхөө суудлын тэргээр Отай хамт ирсэн. Бид нар энэ 2 тэмээг тээвэрлэхдээ гарал үүслийн бичиг аваагүй. Тухайн үед амралтын өдөр таарсан болохоор нь гарал үүслийн бичиг авахгүйгээр тээвэрлэж явсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 41-43 дугаар хуудас/, Гэрч О.Мөнхбаярын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... 2019 оны 08 дугаар сарын 25-ны орой Түвшинтулгын баруун жалганд О, Т нарын ингэн тэмээ тором тэмээг нядалсан. Тухайн 2 тэмээ нь шинэ дарсан хөвчтэй саран тамгатай байсан. Уг 2 тэмээнд урьд нь тамга дарсан ул мөр байгаагүй ... намайг мал хийхэд нилээн харанхуй болсон байсан, би гэрэл тусгаж харахад 2 тэмээнд давхар тамга байгаагүй ... би мэдүүлэг өгөхдөө Тын анх хэлснээр “шинэ тамганы хажууд хуучин тамга харагдаж байсан” гээд худал мэдүүлэг өгсөн, мөн хүнд гай болоод яах вэ гэж бодсон юм” гэсэн мэдүүлэг /хх-ийн 222-223 дугаар хуудас/, Гэрч Б.Батцэцэг, О.Сугар нарыг мөрдөн шалгах ажиллагаанд нүүрэлдүүлэн байцаасан: “...Б.Батцэцэг ... уг 2 тэмээ тамга тэмдэггүй байсныг манай ээж Дэлгэрбуян, дүү Сугар нар харсан. Сугар нь миний утсаар зургийг нь дарсан, харин би ээжийн утсаар зургийг нь дарсан ...О.Сугар ...би Батцэцэгийн мэдүүлэгтэй санал нийлж байна. Намайг харахад тамга тэмдэг байгаагүй. Би өмнө нь худлаа мэдүүлэг өгсөн. Яагаад гэвэл манай нөхөр хулгайн мал мэдээгүй нядалсан байсан. Тэгээд цагдаагийн газраас шалгаж манай нөхрөөс мэдүүлэг авна гэхэд би нөхрөө хэрэгг орчих байх гэж бодоод худлаа мэдүүлэг өгсөн” гэсэн мэдүүлэг / хх-ийн 226-227 дугаар хуудас/, “Ашид билгүүн” ХХК-ийн шинжээчийн ТХҮ-819/056 дугаартай “...ингэн тэмээ 1.200.000, тором 400.000, нийт 1.600.000 төгрөг” гэсэн дүгнэлт /хх-ийн 25-27 дугаар хуудас/, Эд зүйл хураан авсан тэмдэглэл /хх-ийн 35 дугаар хуудас/, Таньж олуулах ажиллагаа явуулсан “...таньж олуулах ажиллагаанд 5 ширхэг тэмээний гэрэл зургийг 1-5 хүртэл тоогоор дугаарлан ширээн дээр тавьж хохирогч О.Цогоор таниулав. 1 дүгээр зураг бор зүсмийн 2 бөх нь буруу тийшээ унжсан ингэ, 2 дугаар зураг шар зүсмийн ширээ бөхтэй тором /Тын нядалсан гэх/, 3 дугаар зураг бор зүсмийн мэлзэн хоншоортой ингэ, 4 дүгээр зураг бор зүсмийн ширээ бөхтэй тором, 5 дугаар зураг бор зүсмийн мэлзэн хоншоортой ингэ /Тын нядалсан гэх/ гэх тэмээнүүдийг дарааллан байрлуулж хохирогч О.Цогоос өөрийнх нь тэмээ эдгээр 5 зураг дотор байгаа эсэхийг асууж заалгахад 2 болон 5 дугаарын зурган дээр байгаа тэмээг өөрийн тэмээ мөн гэж зааж байв” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 36-39, 44 дүгээр хуудас/, Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 111-112 дугаар хуудас/ зэргийг шинжлэн судлав. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар: Шүүгдэгч Д.Т, Д.О нар нь бүлэглэн, 2019 оны 08 дугаар сарын 23-ны өдөр Дорноговь аймгийн Дэлгэрэх сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт бэлчээрт байсан иргэн О.Цогийн тэмээнээс 2 тооны тэмээг хулгайлж, 1.600.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн үйл явдлыг хэрэгт авагдсан, талуудын хүсэлтээр шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлэн хуульд заасан шаардлагыг хангасан, өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж үзэн шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож шүүх үнэлэв. Шүүгдэгч Д.О, Д.Т нарын мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг, хохирогч О.Цогийн “...би 2019 оны 09 дүгээр сарын эхээр Дэлгэрэх сумын 1 дүгээр баг, Улаан худаг гэх газраас шар бууртай 20 гаруй тооны тэмээгээ авахад мэлзэн хоншоортой /цагаан үсэн/ бор ингэ, им тамгагүй, ширээ бөхтэй тором, им тамгагүй 2 тэмээ байхгүй байсан. Тэгээд уг тэмээгээ хайгаад олоогүй... Дараа нь нутгийн хүмүүсээс сонсоход манайхтай худ ургийн хамааралтай Т нь 2019 оны 08 дугаар сарын сүүлээр Дорноговь аймгийн Дэлгэрэх сумын 1 дүгээр баг, Улаанхудаг гэх газарт манай тэмээг бэлчээр дээр байхад 1 тооны ингэ, 1 тооны тором авсан гэж сонсогдсон. Тухайн үед би Ттай уулзахад Жамъянжавын тэмээ байна гээд танай тэмээнээс салгаж авсан юм гэж хэлж байсан... Тын нядалсан гэх тэмээний зургийг харуулахад манай алдсан буурал хоншоортой, хэрээ бор ингэний зураг мөн байсан. Тэгээд би алдсан ингэн тэмээний зүс тохирч байна гэж хэлж байсан, Тын нядалсан гэх тэмээнээс ингэн тэмээгээр нь таньж байна ...манайх гал саран тамга дардаг, өөрийн алдсан хоёр тэмээндээ тамга дарж чадаагүй байсан юм...өмнө мэдүүлэг өгөхдөө худ ургийн хамааралтай болохоор Т, О нарыг бодоод тором тэмээг мэдэхгүй гэж хэлсэн юм...Манайх Дэлгэрэх сумын 3 дугаар баг, Далан хөндий хавиар нутагладаг юм, Т, О нарын тэмээ нь сумын баруун хойно байдаг байсан, манай хоёрын мал нийлж үзээгүй... ” гэсэн мэдүүлэг, гэрч Б.Энхтүвшингийн “...Нэг тэмээний мах багавтар торомны мах байсан ба хиллэж үзэхэд 166 кг болсон бөгөөд 664000 төгрөг болсон. Би 1 килограммыг нь 4000 төгрөгөөр бодож худалдаж авсан. Нөгөө нэг тэмээний мах нь 328.5 кг болсон бөгөөд 1.314.000 төгрөг, нийтдээ 1.978.000 төгрөг болсон бөгөөд 1.768.000 төгрөгийг Одкоогийн нөхөр Тын Хаан банкны 5364041639 дугаартай дансанд шилжүүлж үлдэгдэл болох 218000 төгрөгийг бэлнээр эхнэрт нь өгсөн” гэсэн мэдүүлэг, гэрч Ц.Ууганбаатарын “...манай аав Цог манай тэмээг манай сумын Төөгөө гэж дууддаг залуу авсан гэдгийг Түвшинтулга гэх залуу ярьсан гэж надад хэлсэн” гэсэн мэдүүлэг, гэрч Ц.Түвшинтулгын “...Дэлгэрбуян гэдэг хүн над руу яриад танай хаваржаан дээр чинь цус болчихсон 2 тамгагүй тэмээ уяатай байна чи мэдсэн үү гэхээр нь би мэдээгүй юун ямар учиртай тэмээ юм бол, би өөрөө ямаагаа алдчихаад эрж хайгаад явж байна очиж чадахгүй гэж хэлсэн. Үүнээс хойш 2-3 хоногийн дараа өөрийн хаваржаан дээр очиход баруун урд зүгт 1 овооны цаана мал хийсэн цус, сэвстэй газар байсан” гэсэн мэдүүлэг, гэрч Х.Батсүхийн “...Т Өвдөгийн бууцан дээр тэмээ нядалж янзалсан байсан. Манай эхнэр Тын нядалж янзалсан 2 тэмээг нядалж янзлахаас нь өмнө гар утсаараа зургийг нь авчихсан ... тэр 2 тэмээ им, тамга, тэмдэггүй байсан. Тэр 2 тэмээний толгой нь цус болчихсон байсан. Мөн тэр 2 тэмээг Т өөрийнхөө тамгаар тамгалж байсныг манай эхнэр Дэлгэрбуян харсан байсан. ...би 2 тэмээний зургийг харахад эмнэг, догшин тэмээ байсан” гэсэн мэдүүлэг, гэрч Ц.Батбаатарын “...Манай аавын тэмээ алдагдах үед Д.Т гэж хүн алдагдсан тэмээтэй зүс, нас ижилхэн 2 тэмээг шөнийн цагаар махалж Сайншанд руу авч явсан гэж хүмүүс ярьж байсан. Т тухайн 2 тэмээг эхлээд тамгалаад дараа нь махалж ачсан тухай нутгийн хүмүүсээс сонссон ...” гэсэн мэдүүлэг, гэрч Ц.Дэлгэрбуянгийн “...хашаан дотор орж үзэхэд тухайн 2 тэмээ ямар нэгэн тамга тэмдэггүй байсан, тэр 2 тэмээг шонгоос уясан байсан ба хамар, амнаас нь цус гоожсон байдалтай байсан... Харин тэр өдрийн үдээс хойш морио хайгаад явж байгаад тухайн хаваржааны ойр орчмоор явж байтал хаваржаан дотроос утаа гараад байсан. Би хашаа нь шатаж байгаа юм болов уу гэж бодоод хаваржаа руу яваад очиход Т, О хоёр, 2 тэмээг тамгалж байсан. Би яагаад тамгалж байгааг асуухад Т “энэ 2 тэмээнд өмнө нь дарсан тамга бүдгэрсэн байна, тийм учраас дахин тамгалж байна, тамгалчихаад тавиад явуулна” гэж хэлсэн ...тэр өдрийн орой гэртээ байж байтал манай хүргэн Мөнхбаяр манайд ирээд “би Т, О хоёрыг тэмээ нядлаад өгөөч гэж гуйхаар нь хамт нядлалцаж өглөө” гэж хэлсэн” гэсэн мэдүүлэг, гэрч Г.Санжаагийн “...би 2 тэмээг Сайншанд руу хүргэж өгөхөөр явахад Тын эхнэр Одончимэгтэй хамт явсан. Бид нар энэ 2 тэмээг тээвэрлэхдээ гарал үүслийн бичиг аваагүй.” гэсэн мэдүүлэг, гэрч О.Мөнхбаярын “... 2019 оны 08 дугаар сарын 25-ны орой Түвшинтулгын баруун жалганд О, Т нарын ингэн тэмээ тором тэмээг нядалсан. Тухайн 2 тэмээ нь шинэ дарсан хөвчтэй саран тамгатай байсан. Уг 2 тэмээнд урьд нь тамга дарсан ул мөр байгаагүй ... намайг мал хийхэд нилээн харанхуй болсон байсан, би гэрэл тусгаж харахад 2 тэмээнд давхар тамга байгаагүй ...” гэсэн мэдүүлэг, гэрч Б.Батцэцэг, О.Сугар нарыг мөрдөн шалгах ажиллагаанд нүүрэлдүүлэн байцаасан: “...Б.Батцэцэг ... уг 2 тэмээ тамга тэмдэггүй байсныг манай ээж Дэлгэрбуян, дүү Сугар нар харсан. Сугар нь миний утсаар зургийг нь дарсан, харин би ээжийн утсаар зургийг нь дарсан ...О.Сугар ...би Батцэцэгийн мэдүүлэгтэй санал нийлж байна. Намайг харахад тамга тэмдэг байгаагүй. Би өмнө нь худлаа мэдүүлэг өгсөн. Яагаад гэвэл манай нөхөр хулгайн мал мэдээгүй нядалсан байсан. Тэгээд цагдаагийн газраас шалгаж манай нөхрөөс мэдүүлэг авна гэхэд би нөхрөө хэрэгг орчих байх гэж бодоод худлаа мэдүүлэг өгсөн” гэсэн мэдүүлэг, эд зүйл хураан авсан тэмдэглэл, таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд зэрэг нотлох баримтуудаар Д.О, Д.Т нар нь бүлэглэн хохирогч О.Цогийн хоёр тооны тэмээг хулгайлж, гэм буруутай үйлдлээ нуун далдаж өөрийн тэмээ гэж харагдуулахаар өөрсдийн тамга болох хөвчтэй саран тамгаар тамгалж, дараа нь нядалж борлуулсан үйл явдал тогтоогдож байна. Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана. Шүүгдэгч Д.О, Д.Т нар нь шүүх хуралдаанд “... уг хоёр тэмээ нь зүсний хувьд манай тэмээтэй адилхан байсан болохоор өөрийнхөө тэмээг гэж андуурсан байсан ... энэ хоёр тэмээ нь О.Цог гуайн тэмээ мөн байсан ... гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, маргах зүйлгүй ...” гэж мэдүүлсэн нь хохирогч О.Цогийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Манайх Дэлгэрэх сумын 3 дугаар баг, Далан хөндий хавиар нутагладаг юм, Т, О нарын тэмээ нь сумын баруун хойно байдаг байсан, манай хоёрын мал нийлж үзээгүй... ” гэсэн мэдүүлэг, гэрч Ц.Түвшинтулгын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 08 дугаар сарын 20-дын үеэр өдрийг нь сайн санахгүй байна, манай саахалт айлын Дэлгэрбуян гэдэг хүн над руу яриад танай хаваржаан дээр чинь цус болчихсон 2 тамгагүй тэмээ уяатай байна, чи мэдсэн үү гэхээр нь би мэдээгүй юун ямар учиртай тэмээ юм бол, би өөрөө ямаагаа алдчихаад эрж хайгаад явж байна, очиж чадахгүй гэж хэлсэн...Үүнээс хойш 2-3 хоногийн дараа өөрийн хаваржаан дээр очиход баруун урд зүгт 1 овооны цаана мал хийсэн цус, сэвстэй газар байсан” гэсэн мэдүүлэг, гэрч Х.Батсүхийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны намар 08 дугаар сард өдрийг нь санахгүй байна, ... Т Өвдөгийн бууцан дээр тэмээ нядалж янзалсан байсан. Манай эхнэр Тын нядалж янзалсан 2 тэмээг нядалж янзлахаас нь өмнө гар утсаараа зургийг нь авчихсан ... тэр 2 тэмээ им, тамга, тэмдэггүй байсан...тэр 2 тэмээг Т өөрийнхөө тамгаар тамгалж байсныг манай эхнэр Дэлгэрбуян харсан байсан. ...би 2 тэмээний зургийг харахад эмнэг, догшин тэмээ байсан” гэсэн мэдүүлэг, гэрч Ц.Батбаатарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны намар 08 дугаар сарын сүүлээр... Манай аавын тэмээ алдагдах үед Д.Т гэж хүн алдагдсан тэмээтэй зүс, нас ижилхэн 2 тэмээг шөнийн цагаар махалж Сайншанд руу авч явсан гэж хүмүүс ярьж байсан. Т тухайн 2 тэмээг эхлээд тамгалаад дараа нь махалж ачсан тухай нутгийн хүмүүсээс сонссон ...Таас гарцаагүй байх гэж бодож байна” гэх мэдүүлэг, Б.Батцэцэг, О.Сугар нарыг мөрдөн шалгах ажиллагаанд нүүрэлдүүлэн байцаасан: “...Б.Батцэцэг ... уг 2 тэмээ тамга тэмдэггүй байсныг манай ээж Дэлгэрбуян, дүү Сугар нар харсан. Сугар нь миний утсаар зургийг нь дарсан, харин би ээжийн утсаар зургийг нь дарсан ...О.Сугар ...би Батцэцэгийн мэдүүлэгтэй санал нийлж байна. Намайг харахад тамга тэмдэг байгаагүй... гэсэн мэдүүлэг зэргээр няцаагдаж байна. Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад шүүхээс тогтоосон үйл баримтыг үгүйсгэх нотлох баримт авагдаагүй, гэрчүүдийн мэдүүлгээр уг хоёр тэмээ нь ямар ч тамгагүй байсан нь тогтоогдсон бөгөөд малчин хүн малаа тамгалчихаад шөнө нь нядалж, үүрээр худалдан борлуулах үйл ажиллагаа явуулдаггүй ба шүүгдэгч нар нь гэмт үйлдлээ нуух зорилгоор өөрийн тамгыг уг хоёр тэмээнд дарж, бусдад өөрийнхөө тэмээг нядалж борлуулж байгаа гэсэн ойлголт төрүүлэхийг оролдсон гэж үзэхээр байна. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар Д.О, Д.Т нарын тэмээнд хохирогчийн хоёр тэмээтэй адил нас, зүсний тэмээ байсан гэх нотлох баримт авагдаагүй, хохирогчийн тэмээнд тэдний тэмээ нийлж байсан удаа байхгүй талаар мэдүүлсэн хохирогчийн мэдүүлгийг үгүйсгэсэн нотлох баримт авагдаагүй болно. Шүүгдэгч Д.О, Д.Т нарын гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх бөгөөд шүүхээс яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, нотолбол зохих асуудлыг бүрэн нотолсон, зүйлчлэл хэргийн бодит байдалтай тохирсон гэж шүүх үзлээ. Иймд шүүгдэгч Д.О, Д.Т нарыг бусдын хоёр тооны тэмээг хулгайлсан гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна. Шүүгдэгч нарт ял шийтгэл оногдуулахдаа анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, шүүгдэгч Д.Т нь 2016 оноос эхлэн эрүүл мэндээс шалтгаалан 60 хувиар хөдөлмөрийн чадвар алдалттай болох нь хэрэгт авагдсан нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэр, түүний эхнэр У.Одончимэг нь 2016 оноос 69 хувиар хөдөлмөрийн чадвар алдаж хугацаагүйгээр группэд байдаг болох нь нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэрээр тогтоогдож байх ба 01-08 насны дөрвөн хүүхэдтэй болох нь хэрэгт авагдсан хүүхдүүдийн төрсний гэрчилгээгээр тогтоогдсон, энэ гэр бүлд хөдөлмөрийн чадвартай ганц хүн нь Д.Т ба тэрээр 78-87 насны өндөр настай эцэг, эхээ асардаг болох нь хэрэгт авагдсан багийн Засаг даргын тодорхойлолт, Дэлгэрэх сумын амьжиргаа дэмжих зөвлөлийн 2020 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 22 дугаарт шийдвэр болон бусад бичмэл нотлох баримтаар тогтоогдсон зэрэг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх онцгой нөхцөл байдал, гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн зэрэг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг адил тэнцүү харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.О, Д.Т нарт ял оногдуулахгүйгээр тус бүрийг 2 жилийн хугацаагаар тэнсэх нь зүйтэй гэж үзэв. Шүүгдэгч Д.О, Д.Т нь 2019 оны 08 дугаар сарын 23-ны өдөр гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон ба тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлд 2020 оны 1 дүгээр сарын 16-ний өдрийн хуулиар өөрчлөлт орж, мал хулгайлах гэмт хэргийн хүндрүүлэх нөхцөл байдлыг хуулийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт нэг бүрчлэн заасан байна. Энэ нь шүүгдэгч нарын эрх зүйн байдлыг дордуулсан байх шүүгдэгч нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох, хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлно гэсэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлд заасныг баримталсан болно. Хохирогч О.Цог нь “Д.О, Д.Т нараас хохирол 1.600.000 төгрөгийг авсан, гомдол саналгүй” гэсэн байх тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ. Шүүгдэгч нар нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, тэдгээрийн хувийн байдал байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.О, Д.Т нарт 2 жилийн хугацаанд оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэж, мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 3.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.О, Д.Т нар нь тэнссэн хугацаанд согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ хэрэглэхээр шийдвэрлэв. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, тэдгээрийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурдах нь зүйтэй. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.О, Д.Т нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй гэж үзэв. Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь: 1.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан, шүүгдэгч Балжинням овогт Дашийн О, Балжинням овогт Дашийн Т нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын малыг хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.О, Д.Т нарт ял оногдуулахгүйгээр тус бүрийг 2 жилийн хугацаагаар тэнссүгэй. 3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.О, Д.Т нарт 2 жилийн хугацаанд оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэж, мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 3.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.О, Д.Т нар нь тэнссэн хугацаанд согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй. 4.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд зааснаар шүүгдэгч Д.О, Д.Т нарт хяналт тавихыг Дорноговь аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай. 5.Шүүдэгч Д.О, Д.Т нар нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх энэ шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ял оногдуулахыг анхаарсугай. 6.Шүүдэгч Д.О, Д.Т нар нь үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авагдсан хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх албадлагын арга хэмжээ авагдсан шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг шүүгдэгч Д.О, Д.Т нарт мэдэгдсүгэй. 7.Шүүгдэгч Д.О, Д.Т нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, тэдгээрийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг дурьдсугай. 8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай. 9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.О, Д.Т нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй. 10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай. ДАРГАЛАГЧ Н.АДЪЯА